Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Дурлал ба үхэл /өгүүллэг/

No description
by

Zaya Koko

on 12 March 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Дурлал ба үхэл /өгүүллэг/

Дурлал ба үхэл
/өгүүллэг/

1 дүгээр цагийн хичээл
Зохиолын дүрүүд
Зохиолчийн намтар
Колумбын их бичгийн хүн Габриель Гарсиа Маркес 1928 оны 3 сарын 6-нд Магдалена мөрний дагуух Аракатака хэмээх эртний, бяцхан сууринд мэндэлжээ. Цахилгаан мэдээчин эцэг нь гэр бүлээ тэжээхийн тулд хоёр ээлжээр хүртэл ажиллаж, гэртээ ч ховор үзэгддэг байв. Габриель ээжийгээ хүндэлж биширдэг байсан ч ээж нь 11 хүүхэд төрүүлж өсгөсөн тул түүнд тэгж их анхаарал тавьж чаддаггүй байжээ.

1982 онд "Зуун жилийн ганцаардал" романаараа утга зохиолын Нобелийн шагнал хүртсэн.
Түүнийг Латин Америкийн шидэт реализмын (magic realism) хамгийн гарамгай төлөөлөгчдийн нэг гэж зүй ёсоор дүгнэдэг бөгөөд хүний мөн чанарыг чинээнд нь тултал тэмцэлдүүлэн, аймшигтай агаад догдлон биширмээр дотоод дүр төрхийг илэрхийлэн бичдэг нь түүний уран туурвилын онцлог юм.
Түүний гэргий Мерседес Ракель Барча Пардо 1932 оны 11 сарын 6-нд Магдалена мөрний эрэг дээрх Маганга тосгонд мэндэлжээ. Ээж нь фермерийн гэр бүлээс гаралтай колумб бүсгүй байсан бол, эцэг нь палестин-египет цустай хүн байжээ. Мерчегийн өвөө Египетийн Александриагийн уугуул бөгөөд Колумбын хэд хэдэн хотод эмийн сангийн сүлжээтэй байсан аж.


Габог өвөө, эмээ нь өсгөжээ. Түүний оюун ухаан боловсроход өвөө, эмээ нь л гол нөлөө үзүүлсэн гэдэг.
Жинхэнэ XIX зууны эмэгтэй болох ихэмсэг бардам, нэр төртэй, өө сэвгүй эмээ Транкилина нь гэртээ бүхнийг захирдаг нөлөө бүхий хүн байв. Хожим нь Транкилина Маркесийн олон романд удам ургийн оройд зогсох эмэгтэйн дүрээр гарсан юм. 1899-1903 оны иргэний дайнд оролцож байсан хурандаа цолтой өвөө нь мөн л ач хүүгийнхээ зохиолд олонтаа амилсан байдаг билээ.
Гэр бүл болсон нь
“Гэр бүл болж амьдарсан жилүүддээ бид ганц ч удаа хэрэлдэж, муудалцаж байгаагүй. Магадгүй аливаа зүйлийг гэрлэхээсээ өмнөх үеийнх шигээ хардаг байснаас болсон байх. Гэр бүлийн амьдрал бол өдөр бүр дахиад л эхнээсээ эхэлж байдаг чөтгөрийн юм шиг бэрхтэй эд дээ. Амьдрал ийм л юм. Байнгын дарамттай амьдарна, залхмаар... Гэвч үүгээрээ л үнэ цэнэ нь хэмжигддэг” хэмээн Габриель Гарсиа Маркес нэлээд хэдэн жилийн дараа өгүүлжээ.
Мерче Маркесийг 31 хүрэхэд буюу бүхэл бүтэн 13 жилийн дараа гэрлэлтээ батлуулж, эхнэр нөхөр болсон юм. Тэд 1958 оны 3 сард гэрлэжээ.
1959 оны 8 сарын 24-нд тэдний ууган хүү Родриго Гарсиа мэндэллээ. Яг тэр үед сонины редакц Габриелийг Европ руу тусгай сурвалжлагчаар илгээсэн юм. Дөлгөөхөн, даруухан Мерседес дахиад л нөхрөө хүлээн суух болов. Габо шинэ, ауюлтай зүйл буюу коммунист үзэл санааг сонирхож эхлэхэд ч Мерче эр нөхрөө чимээгүйхэн дэмжсэн.
1962 онд Мексикт хоёр дахь хүү Гонсало Гарсиа нь мэндлэв. Маркес Мерчетэй усны дусал мэт адилхан охин төрөөсэй гэж хүсч байсан юм. Гэвч тэд дахиж хүүхэдтэй болсонгүй.
1999 онд эмч нар Маркест “Тунгалагийн булчирхайн хавдар” гэсэн онош тавилаа. Үүний өмнө 1989 онд уушгины үрэвсэлтэй болсон ч эмчлүүлжээ. Түүнд хэдэн сарын, жилээс илүүгүй амьдрал үлдсэн гэж байсан ч тууштай эмчилгээ, Мерседесийн үнэнч хайр халамж агуу зохиолчийг дахин босгож ирсэн юм. Энэ өвчнөөс илааршсаны дараа Габриель Гарсиа Маркес хэвлэлийн хурал хийлгэхдээ “Би дахиж бичихгүй. Одоо би зөвхөн Мерседесийн эр нөхөр... Одоо би түүнд бүрэн харъяалагдана” хэмээн мэдэгдэж байлаа.
Сүүлийн жилүүдэд буюу 2013 2014 онд Габогийн ой ухаан муудах болсон ба тэрээр заримдаа хүн танихаа байсан, өнгөрснөө мартсан, хүүгээ, дүүгээ ч танихгүй байгаа тухай дүү Хаиме нь ярьж байсан юм. Харин Маркес гэргий Мерседесээ үргэлж танидаг байсан аж.
Тэрээр булчирхайн хорт хавдрын улмаас нас барсан байна.

Нийгэм цаг үеийн байдал
XХ зууны ll хагаст дэлхийн хоёрдугаар дайн дуусч, 1945 оноос хойших үеийг хамруулдаг. Дэлхий дахин энх тайван цаг үед шилжсэн боловч Европ, Азийн олон оронд социалист чиг баримжаатай 20 орчим улс орон үүссэнээр дахин Хүйтэн дайны үе эхэлжээ. Улс төр, үзэл суртлын тэмцэл дахин хурцдаж, дэлхий дахин социализм, капитализмын эсрэг тэсрэг хоёр лагерьт хуваагдсан ажээ.
Социализм
гэдэг нь анд нөхдийн, журмын, нийгмийн гэсэн үзэл санааг бүрэн илэрхийлсэн латин гаралтай үг аж. Социализм нь үнэн хэрэгтээ нийгмийн элдэв зөрчлийг аргалан зохицуулж, бүхнийг тэгшитгэх, үндсэн дээр капитализмыг өөрчлөх зорилго бүхий нийгмийн шинэ байгуулал байв.
Нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгийнхээ төлөө хэмээх зарчим социализмд ноёрхдог.

Капитализмд
хүн зөвхөн өөрийнхөө төлөө, ганцхан бурхан л нийгмийн төлөө гэсэн зарчим үйлчилдэг. Капитализм нь зөвхөн хувийн өмч, хөлсний мөлжлөгт хөдөлмөрт тулгуурласан, зах зээлийн тогтолцоот нийгмийн байгуулал.
Ардчилал гэдэг нь “Ард түмэн ба төр” гэсэн санааг илэрхийлсэн үг ба удирдлагад иргэдийн зайлшгүй оролцоо, хуулийн өмнө тэд адил тэгш байх, бие хүний эдлэх ёстой тодорхой эрх, эрх чөлөө гээд олон зүйлийг илэрхийлдэг.

Модернизм
XlX зууны сүүлээр францад дэлгэрсэн философи урлаг уран зохиолын реалист бус шинэ чиглэл бол модернизм юм.
Модернизм дэлхийн урлаг уран зохиолын хөгжлийн уламжлал, шинэчлэлийн үйл явцын зүй ёсны нэг үр дүн болж гарч иржээ.
Модернизм XX зууны дэлхийн урлагт нью-шинэ пост-дараах үе сүпер-төгс шинэ урлагийн чиглэл зэрэг хөгжлийн үе шатуудыг дамжин хөгжихдөө өвөрмөц сэтгэлгээ хэв төрхөө өөрчлөн нарийсаж урлагийн бүх салбарыг хамгийн эрчимтэй хамарсан чиглэл юм.
Модернизм нь цагийн хувирлыг соргог мэдэрч хэлбэр төрхөө өөрчлөн шинэчлэхийн хамт хуучныг давтдаггүй бас өөр хоорондоо ижилсдэггүй нь түүний оршихуйн тулгуур юм.


Сенатч Онесимо Санчес-Ганцаардмал, шалиг, хуурамч,нэр төр, албан тушаалд дурлагч, залилан мэхлэгч.
Нельсон Фарина- Хэрцгий, өөрийн охиноо золиослогч, арчаагүй хуурамч нэгэн, бага залуугийн амьдрал нь түүнийг ийм болгожээ. Түүний хайрладаг цор ганц зүйл нь түүний охин боловч эцэст нь хувийн жаргал цэнгэлийнхээ төлөө охиноо хүртэл золиослохоос буцахгүй байдаг.
Лаура Фарина- Нельсон Фаринагийн охин. Тэр эцгийнхээ хэлснээр эцгийн төлөө өөрийгөө золиослогч, өөрийн үзэл бодолгүй бүсгүй.


Гэрийн даалгавар
1. Өгүүллэгийг уншаад төрсөн сэтгэгдэлээ бичих.

2. Яагаад дурлал ба үхэл хэмээн нэрлэсэн бэ?

Зорилго

1. ХХ зууны нийгэмтэй танилцах.

2. Модернизм болон постмодернизмын тухай мэдэж авах.

Анхаарал хандуулсанд баярлалаа☺♥
2 дугаар цагийн хичээл
Постмодернизм
Постмодернизм нь юуны өмнө хүрээлэн байгаа ертөнцөд хүний эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг, түүнийг танин мэдэх бололцоо, үнэлэх болон ертөнцийг ухааран ойлгох, орчин тойрондоо хандах өвөрмөц арга, тодорхой суурь мөн чанар гэж ойлгож болно.
Постмодернизм нь ертөнцийг үзэх туйлын өвөрмөц онцгой үзэл баримтлал, ертөнцийг танин мэдэх, ойлгох уран сайхны үүднээс ухамсарлах нэг хэлбэр юм.
Постмодернизм нь XX зууны ll хагасын урлагт бүрэлдэн тогтсон философи чиглэл урсгал бөгөөд 50-аад оны төгсгөл үеэс эхлэн улмаар 70-90 онд нэлээд бүрэн хэмжээгээр хэлбэржсэн үзэл юм.
Full transcript