Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

төслийн төлөвлөлт

төслийн төлөвлөлтийн тухай ойлголт
by

Sanjhand Munhbat

on 8 December 2012

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of төслийн төлөвлөлт

Агуулга
Оршил
•Төслийн төлөвлөлтийн мөн чанар, онцлог, ангилал
•Төлөвлөлтийн үйл ажиллагаа
Дүгнэлт
Номзүй Төслийн төлөвлөлт Төслийн төлөвлөлтийн тодорхойлолт

Төлөвлөлтийн үндсэн зорилго бол төсөлд оролцогчдын үйл ажиллагааг нэгтгэх, түүний эцсийн үр дүнг хангахад оршино. Төлөвлөлт нь зорилго тодорхойлохоос эхлээд, төсөлд оролцогчдын үйл ажиллагааг зохион байгуулах, нөөцийг зүй зохистой хуваарилах, зохион байгуулах техник технологи, эдийн засгийн шийдвэр гаргах, төслийн өмнө тавигдсан зорилгыг биелүүлэх үйл ажиллагааг багтаасан ойлголт юм. Төлөвлөлт нь урьдчилсан ба үйл ажиллагааны гэж ангилагддаг. Урьдчилсан төлөвлөлт нь үйл ажиллагаа эхлэхийн өмнөх үе шатыг хамарсан байна. Энэ нь дараах бүрэлдэхүүн хэсэгтэй.Үүнд:

•Төслийн бэлтгэл ажиллагааны төлөвлөлт

•Төслийн бүхэлд нь хэрэгжүүлэх арга хэмжээний урьдчилсан төлөвлөлт. Үүнд төслийг хэрэгжүүлэгчдийн бүтэц, бүрэлдэхүүн түүнийг хэрэгжүүлэх хугацааг тодорхойлсон байна.

•Төслийн санхүүжилтийн урьдчилсан төлөвлөлт. Төслийн зардлыг урьдчилсан төсөв зэрэг байна. Үйл ажиллагааны төлөвлөлт нь үзэл баримтлалын, стратегийн, тактикийн гэж ангилагдана. Төлөвлөлтийн энэ хэлбэр нь төслийн байгууллага болон төсөл зохиогч түр байгууллага, төслийг хэрэгжүүлэгчдэд тус тус хамааралтай онолын үндэслэгээ болно. Өөрөөр хэлбэл төлөвлөлт нь цаг хугацааны болон хүний хүчин зүйлээс хамаарч харилцан адилгүй байна гэсэн хэрэг. Төлөвлөлтийн үзэл баримтлалын түвшинд төслийн зорилго, зорилт, түүнийг хэрэгжүүлэх хувилбар тус бүрийн эерэг сөрөг тал төслийг хэрэгжүүлэх арга зам, шаардагдах нөөц, ажлын үргэлжлэх хугацаа, өртөг зэрэг тусгагдана. Стратегийн төлөвлөлт нь:
•Үйл ажиллагааны үе шат түүний хэрэгжилт
•Үйл ажиллагааны үе шатны ажлын бэлтгэл, бэлтгэх нийлүүлэлт, биелэлт
•Хамтран хэрэгжүүлэгч
•Шаардагдах материал, техник хүн хүчний ба санхүүгийн нөөц, төсөл гүйцэтгэх үе шатаар тус тус тодорхойлогдоно. Тактикийн төлөвлөлт нь урсгал \жилийн\ ба шуурхай төлөвлөгөөнөөс бүтнэ. Урсгал буюу жилийн төлөвлөгөө нь жил, улирлын хэмжээнд төслийг хэрэгжүүлэгч байгууллагын хүрээнд хийгдэх ажил түүнд шаардагдах хөрөнгийн хэрэгцээ, цаг хугацааг тодотгосон байна. Шуурхай төлөвлөгөө нь жилийн төлөвлөгөөг сар, долоо хоног өөрөөр хэлбэл нарийвчлах үйл ажиллагаа юм. Үүнээс гадна төлөвлөлтийг гүйцэтгэх чиг үүргээр нь гүнзгийрүүлдэг практик байдаг. Энд төслийн хамаарах хүрээгээр нь иж бүрэн төслийн хэрэгжүүлэх байгууллага \хамтран гүйцэтгэгч\ ажлын төрөл зэргээс нь хамааруулан төлөвлөгөө боловсруулдаг.
Түүгээр ч барахгүй жижиг төсөл гүйцэтгэгчийн хувьд хүн бүр календарчилсан төлөвлөгөө боловсруулж төслийн удирдагчаар батлуулж ажиллах шаардлагатай болдог. Төлөвлөлтийн үйл ажиллагаа

Төлөвлөх үйл ажиллагаа нь өөрийн гэсэн технологитой, эдийн засаг зохион байгуулалтын бие даасан арга хэмжээ юм. Төлөвлөлтийн үйл ажиллагаа нь:

Төслийн зорилго, зорилтыг тодорхойлж техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулах
Төслийн бүтцийг тодорхойлох
Зохион байгуулалт-технологийн шийдвэр боловсруулах
Төлөвлөлтийн шалгуурыг тогтоох, нөөц, чанар, цаг хугацааны асуудлыг тооцох
Нөөцийн хэрэгцээг тооцох
Төлөвлөгөө, төсөв боловсруулж батлуулах
Төлөвлөгөөт даалгаврыг гүйцэтгэгчдэд хүргэх
Төлөвлөгөөний биелэлтэнд хяналт тавих, тайлан тооцооны баримтт бичгийг бэлтгэж батлуулах зэрэг болно. Төслөөс хамаарч төлөвлөлт нь янз бүр байдгийг дээрх ангилал харуулж байна. Төлөвлөлт бол өөрөө бүтээлч үйл ажиллагаа бөгөөд түүнээс хамаарч бүтэц зохион байгуулалт, нөөцийн хуваариалалт, хэрэгжилт шууд шалтгаална. Төслийн төлөвлөлт дээр дурьдснаар тодорхойлогдох боловч төслийн нэгж үйл ажиллагааг ажлын төрөл гүйцэтгэх хугацаанаас нь хамааруулж график төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх ёстой болно.

Төсөлд оролцогчдын үйл ажиллагааны төлөвлөлтийг үндсэн ажил үүргээсээ чөлөөлөгдсөн эсэхийг нь хамааруулан хугацаагаар тооцсон төлөвлөгөө зохиож хэрэгжүүлэх шаардлагатай болдог. Төлөвлөлтийн зорилго хоёр үндсэн асуудлыг шийдэхэд оршино.

а. ажил \Төсөл\-ыг гүйцэтгэхэд шаардагдах хэрэгцээг нөөцийн нэр төрөл тус бүрээр тооцох
б. Нөөцийг хуваарилах Төлөвлөх Төслийн төлөвлөлтийн хөгжүүлэлт – Төлөвлөлт нь төслийн гүйцэтгэл болон хяналтын явцын үндсэн чиглэл болж өгдөг. Төслийн төлөвлөлт нь дараах зүйлсэд ашиглагддаг.

Төслийн гүйцэтгэлийн үндсэн чиглэл
Төсөл төлөвлөгөөний таамаглалын бичиг баримт
Олон сонголтуудаас шүүж гаргасан шийдвэрийн төлөвлөлтийн баримт бичиг
Хувь нийлүүлэгчид, сонирхогчдын харилцаа холбоог хялбарчлах
Цар хүрээ, хугацаа болон агуулга гэх мэт менежментийн үндсэн түлхүүр ойлголтуудыг тодорхойлох
Төслийн хяналт болон үйл явцын хэмжүүрүүдийг тодорхойлох


Төслийн төлөвлөлтийн хэрэгжүүлэлт – Төлөвлөлтийг хэрэгжүүлэх нь төслийн төлөвлөлтийг хийх хамгийн эхний үйл ажиллагаа бөгөөд энэ үе шатанд төслийн төсвийн ихэнхи хэсэг нь зарцуулагддаг.Энэ үе шатнаас л төслийн үр дүн ерөнхийдөө гардаг.


Өөрчлөлтийн хяналт – Төслийн үйл явцын бүхий л шатны хяналтыг тодорхойлох Оршил
Төслийн менежмент хичээлийн агуулгад багтах төслийн төлөвлөлт сэдвийг сонгон авч төлөвлөлтийн тухай онолын ойлголт, агуулга, зорилго, үүргийг судалж ойлгоход оршино. Анхаарал тавьсанд баярлалаа ё Төслийн төлөвлөлт

Төслийн төлөвлөгөө
Нөөцийн төлөвлөлт
Санхүүгийн төлөвлөгөө
Чанарын төлөвлөгөө
Эрсдлийн төлөвлөгөө
Хүлээж авах төлөвлөгөө
Харилцааны төлөвлөгөө
Худалдан авалтын төлөвлөгөө
Тендэр удирлагын үйл ажиллагаа
Ажлын байдал
Мэдээллийн хүсэлт
Саналын хүсэлт
Нийлүүлэгчийн гэрээ
Тендэрийн менежментийн бүртгэл
Алхам хянах форм (төлөвлөлт) Дүгнэлт
Энэхүү бие даалтыг хийснээр төслийн төлөвлөлтийн онолын талаар ойлголттой болж, төлөвлөлт хир хийгдснээс төслийн цаашдын амжилттай явагдах эсэх нь шийдэгддэг. Иймд төслийн менежер нь төслийн \эхлүүлэх, хөгжүүлэх, гүйцэтгэх, хаах\ амьдралын цикл бүр дээр хүний нөөц, зардал, цар хүрээ, эрсдэл, харилцаа, хангамж, чанарын асуудлаа оновчтой төлөвлөн, нөөцүүдийн хэрэгцээ шаардлагыг зөв тодорхойлж, хуваарилах, хянах нь төслийн төлөвлөлтийн гол зорилго юм. Төлөвлөлт
Энэ үе гэхэд төслийн ашиг тус, зардлууд нь тодорхой, обьектууд болон цар хүрээ нь тодорхойлогдсон, төслийн баг нь томилогдсон, албан ёсны төслийн оффисын орчин нь байгуулагдсан байдаг. Энэ нь зохих ёсоор нь дараалалд орсон, нөөцлөгдсөн, гүйцэтгэсэн болон хянасан төслийн үе шатны гүйцэтгэлийг гүйцэтгэсэн үйл ажиллагааг хангахын тулд дэлгэрэнгүй төлөвлөлтийг хариуцаж авах цаг боллоо гэсэн үе шат юм. Агуулга
Full transcript