Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Эрүүл орчин

No description
by

bazarrragchaa saruul

on 9 April 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Эрүүл орчин

Эрүүл орчинд нөлөөлөх гол сөрөг хүчин зүйлүүд
Агаарын бохирдол
Усны бохирдол
Хөрсний бохирдол
Эрүүл орчин гэж юу вэ?
Эрүүл орчин гэдэг нь хүнийг эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлсэн амьдралын буюу хүрээлэн буй орчин юм.
Амьдралын орчин гэж юу вэ?
Хүн ба амьд бие мах бодын идээшин амьдарч буй байгалийн хэсгийг амьдралын орчин гэнэ. Хөрс, ус, агаар бол манай дэлхий дээрх амьд бие махбодын амьдралын үндсэн орчин мөн.
Хүрээлэн буй орчин гэж юу вэ?
Хүрээлэн буй орчин гэдэг нь амьд байлийн оршин тогтнохын үндсэн суурь "Гэр орон"-той адил чухал зүйл юм.
Хөрсний бохирдол гэж юу вэ?
Хөрсний бохирдлыг энгийнээр тодорхойлбол, хүний үйл ажиллагааны улмаас хөрсөнд янз бүрийн органик болон органик бус бодис шингэж, агууламж нь ургамал болон амьд организмд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд хүрч, хуримтлагдах явцыг хэлдэг
Бохирдлын хэлбэрүүд

Хөрс нь агаарт цацагдсан хорт бодис, утаа тортог, газар дээрх хуурай нойтон хог хаягдлаар бохирддог: Ялангуяа хүн, амьтны хатуу ба шингэн хаягдал, ургамлын үлдэгдэл, ахуйн ба үйлдвэрийн бохир ус бохирдуулагч эх үүсвэр болдог. Органик бодисын зэрэгцээгээр эдгээр бохирдолтой хамт их хэмжээний микроорганизм хөрсөнд ордог. Хөрсний бохирдлыг дараах хэлбэрт хуваан авч үздэг. Үүнд:

Химийн бохирдол: пестицид, хүнд металлууд, радиоидэвхит элементүүд, нефтийн нүүрс усууд, эрдэс бордоонууд.
Биологийн бохирдол: микробиологийн үйлдвэрлэлийн уураг, витамины концентрациуд, ойн хортон шавьжтай тэмцэхэд хэрэглэдэг бактериуд.
Агаарын бохирдол
Дэлхийн агаар мандал нь олон төрлийн хийн хольцоос бүрддэг. цэвэр агаарт азот-78.7%, үчилтөрөгч-20.45%, аргон-0.93%, нүүрсхүчилийн хий-0.03%, гэли гэх интертийн хий-0.01%-ийг тус тус эзэлдэг. Хүн амын төмлөрөл суурьшил ихэссэнээс төв суурин газрын агаар бохирдож, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна. Агаарын бохирдол гэдэг нь агаарт утаа тортог, химийн бодис ихээр агуулагдаж, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэхийг хэлнэ.
Эрүүл орчин
Хүрээлэн буй орчин нь:
Байгаль орчин
Амьд байгаль
Амьдралын ахуйн орчин
Ажил хөдөлмөр буюу үйлдвэрлэлийн орчин
Хот, тосгон суурьшлын орчин гэсэн харилцан хамаарах хэсгээс бүрдэнэ.

Усны бохирдол гэж юу вэ?
Байгалийн усны нөөц, чанарт үзүүлж буй хүний үйл ажиллагааны нөлөөлөл нь нийгэм эдийн засгийн үр дагаварын үүдэлтэй байна.
Далай тэнгистэй холбоогүй хуурай газруудад янз бүрийн арал үүсгэн орших усыг гадаргын ус гэнэ. Үүнд: гол, мөрөн, горхи, нуур, мөнх цас, мөсөн гол, булаг шанд, гэх мэт байгалийн уснаас гадна хүний үйл ажиллагаанаас хамааралтай үүссэн зохиомол усны экосистем болох цөөрөм, хиймэл далан, усан байгууламжууд орно.
Гадаргын ус нийгмийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хамгийн ихээр өртөн бохирлогдож байдаг.
Өнөөгийн Монгол орны тэр дундаа бидний оршин суугаа нийслэл хотын хүн амын дунд жил ирэх тусам өвчлөл нэмэгдэж байгаатай хэн ч маргахгүй байх аа. Энэ нь юуны өмнө мэдээж хэрэг бидний амьдарч буй орчин нөхцөлтэй шууд холбоотой. Эрс тэс уур амьсгалтай, жилийн дөрвөн улиралтай манай орны хүмүүсийн хувьд амьдрах орчин нь эрүүл байхгүй юм бол амьдрахад улам л хэцүү байх нь ойлгомжтой. Эрүүл цэвэр орчинд амьдрах юм бол хүн өвчлөх нь бага байна шүү дээ. Гэтэл монголчууд бид өнөөдөр эрүүл орчинд амьдарч чадаж байгаа бил үү? Харамсалтай нь үгүй юм. Үнэнийг хэлэхэд төр засаг маань энэ тал дээр дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа. Тиймээс байгаль орчинд тулгараад байгаа олон асуудлыг эх орныхоо залгамж хойч үе болсон залуучууд бид л шийдэх хэрэгтэй. Юуны өмнө бид өөрсдийн ажиллаж амьдарч буй орчноо сайжруулах нь их чухал. Гэхдээ үүний тулд заавал ямар нэгэн том зүйл хийх гэж зүтгэх шаардлагагүй. Аливаа юм үргэлж багаас л эхэлдэг шүү дээ. Хамгийн наад зах нь л гэхэд хүн болгон идсэн чихрийнхээ цаасыг гудамжинд биш хогийн саванд хаях юм бол хотын гудамжаар хог хөглөрөхгүй. Залуучуудын дунд нийтлэг ажиглагддаг бас нэгэн муу зуршил бол гудамжинд шүлсээ хаях. Энэ нь хотын өнгө үзэмжийг үнэхээр гутаадаг гэхэд болно. Бүгдээрээ шүлсээ хаяхаа больчихвол хот маань ядаж цэвэрхэн харагдана даа. Орчин тойрноо их сайхан болгож чаддаггүй юм аа гэхэд соёлтой байж түүнийг бохирдуулахгүй байхыг л хичээх хэрэгтэй. Харин сайхан орчинд амьдрахыг үнэхээр хүсч байвал илүү ихийг санаачилж хийцгээе. Оюутнууд сургуулийнхаа орчин тойронд мод тарьж, түүнийгээ өөрсдөө арчлан ургуулбал үр ашигтай байх болов уу. Нэг талаар энэ нь хотынхоо өнгө үзэмжийг сайжруулж байгаа хэрэг бөгөөд нөгөө талаар хотын утааг багасгахад бага ч гэсэн хувь нэмэр оруулж байна гэсэн үг. Мөн оюутан залуус амралтынхаа өдөр анги хамт олноороо цуглан хотын янз бүрийн газруудын хогийг цэвэрлэж, иргэдийг хог хаяхгүй байхыг уриалах, амьдарч буй орчноо хэрхэн эрүүл цэвэр байлгах талаар янз бүрийн хурал цуглаан зохион байгуулах гэх мэтийн ажлуудыг өөрсдөө санаачлан хийж байвал маш сайн. Нэг үгээр хэлэхэд, залуучууд хүрээлэн буй орчноо сайжруулах тал дээр хэдийчинээ их идэвхи зүтгэл гаргаж, бүтээлчээр хандана, тэдний хийсэн ажил төдийчинээ их үр дүнгээ өгнө.
Дүгнэлт
ХД1А
Б.Саруул
Б.Тэмүүлэн
Г.Гансүх

Анхаарал тавьсан явдалд баярлаа.
Агаарын бохирдлын хамгийн гол айх нөлөөлөл нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй байдал. Амьсгалын замын, зүрх судасны, төв мэдрэлийн системийн өвчлөл, харшлын өвчнүүд, удамшлын эмгэг, төрөлхийн гажиг, хавдар зэрэг өвчнүүдийн тархалт, тохиолдлын түвшинг ихэсгэх, улмаар нөхөн үржихүйн эрүүл мэндийг хордуулах (үр хөврөл гэмтэх, дутуу төрөх), хүүхдийн дархлаа, өсөлт хөгжилтийг бууруулах нөлөөтэй байдаг нь олон улсын болон манай орны эрдэмтэд, судлаачдын хийсэн судалгааны дүнгээс тодорхой харагддаг.

Дэлхий, эсвэл тодорхой бүс нутгийн уур амьсгал нь арваас мянган жилийн хугацаанд өөрчлөгдөж байдаг ба үүнд дэлхийн дотоод болон гадаад хүч, харин сүүлийн үед хүний үйл ажиллагаа нөлөөлж байна.

Уур амьсгалын өөрчлөлт гэдэг үгийг сүүлийн үед зөвхөн орчин үеийн уур амьсгалын өөрчлөлт буюу дэлхийн дулаарал гэдэг утгаар хэрэглэж байгаа болно.

Дэлхий өнгөрсөн түүхийн хугацаанд 4 том мөстлөг болж өнгөрсөн байна. Эдгээр мөстлөгийн үеүдийн хооронд "мөстлөг дундын үе" байна. Мөстлөгийн үеэр хуримтлагдсан цас ба мөс нь нарны энергийг ихээр ойлгох ба улмаар агаарын температур буурна. Галт уулын идэвхижилтээр үүссэн хүлэмжийн хий дэлхийн агаарын температурыг ихэсгэн, "мөстлөг дундын үеийг" бий болгоно. Мөстлөг явагдах гол шалтгааныг эх газрын байрлал (тивүүд нүүж шилждэг), дэлхийн орбитын өөрчлөлт, нарны энергийн өөрчлөлт, вулканизмтай холбон тайлбарладаг.
Уур амьсгалын өөрчлөлт
Экологийн аюулгүй байдал
Экологийн аюулгүй байдал гэж байгаль, цаг уурын өөрчлөлт болон байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах бодлогын харьцаа алдагдсанаас хүний амьдрах орчин, эдийн засагт үүсэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх нөхцөл хангагдсан байдлыг хэлнэ.
Экологийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох гадаад хүчин зүйлүүд:

дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цөлжилт эрчимжих, хур тунадасны хэмжээ, хуваарилалт өөрчлөгдөх, ган, зудтай жилийн тоо нэмэгдэх, озоны давхарга нимгэрэх;
хил дамжин агаар, усаар орж ирэх цацраг идэвхжил, химийн бохирдол, хүчиллэг бороо ихсэх, хүн амьтныг олноор хөнөөх өвчин тахал гарах, ой мод, бэлчээр, ургамлыг устгах хортон мэрэгчид, хорхой шавьж олшрох;
мансууруулах болон хүний оюун ухаан, эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх бодисын түүхий эд бэлдэх түшиц газар болон хувирах.
Экологийн аюулгүй байдлыг хангахад сөрөг нөлөөлж болох дотоод хүчин зүйлүүд:

экологийн тэнцвэрт тогтолцоо алдагдах, хөрсний элэгдэл эвдрэл ихсэх, ургамал, амьтны удмын сан хомсдох;
ургамлын нөмрөг ядуурч ойн нөөц хомсдон мөрөн, гол нуур, газрын доорхи ус татарч ширгэх, нутаг бэлчээр гандан хуурайших;
байгалийн нөөц баялгийг сорчлох, цөлмөх байдлаар ашиглах хаягдал ихтэй техник, технологи хуримтлагдах хортой хог хаягдал гаргадаг үйлдвэрлэл бөөгнөрөх, гадаад орны хортой хог хаягдал булшлах газар болох.
Экологийн аюулгүй байдлыг хангах арга зам:

байгаль орчноо хайрлан хамгаалдаг ардын уламжлал, ёс заншлыг сэргээж бүх нийтэд түгээн төлөвшүүлэх ажлыг төрийн бодлогын хэмжээнд тавих;
байгалийн нөхөн сэргээгдэх нөөцийн хүрээнд амьдралын хэрэгцээг бүрэн хангах, үл нөхөгдөх буюу удаан сэргэдэг нөөцийг зөвхөн улс орны хөгжлийн ашиг сонирхлын үүднээс нэмэлт хүчин зүйл болгож ашиглах зарчим баримтлах;
эдийн засгаа экологийн баримжаатайгаар хөгжүүлж ЭКОМАРК бүхий бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлд тодорхой байр суурь эзлэх бодлого баримтлах;
газар нутгийн зарим шаардлагатай хэсгийг дархлан хамгаалж, бусдыг нь экологийн тэнцвэрийг барих бодлого, хөшүүрэгтэйгээр аж ахуйн эргэлтэд аажмаар оруулах;
доройтсон орчныг ургамалжуулах, ургамлын нөмрөгийн хэмжээг жилээс жилд нэмэгдүүлэх;
байгаль орчинд халтай нөлөө бүхий аж ахуй эрхлэх явдлыг эрх зүйн болон эдийн засгийн хөшүүргээр хязгаарлах чиглэл баримтлах;
озоныг саармагжуулах үйлчилгээ бүхий хий гаргадаг үйлдвэрлэл явуулахгүй байх, ийм төрлийн бүтээгдэхүүнийг хязгаарлах;
байгалийн гамшиг, гэнэтийн аюулаас сэргийлэх, тэмцэх тогтолцоо бий болгох.
Эрүүл орчинд нөлөөлөх гол хүчин зүйлүүд:
Уур амьсгалын өөрчлөлт
Экологийн аюулгүй байдал
Full transcript