Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Үйлчилгээний байгууллагуудын нэр, хаягийн судалгаа (Эрдэнэт,

No description
by

enh otgon otgoo

on 2 June 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Үйлчилгээний байгууллагуудын нэр, хаягийн судалгаа (Эрдэнэт,

Үйлчилгээний байгууллагуудын нэр, хаягийн судалгаа
design by Dóri Sirály for Prezi
Удиртгал

Агуулга

Нэгдүгээр бүлэг: Нэр, хаягийн талаарх онолын ерөнхий ойлголт

1.1.Нэрзүй, түүний судлах зүйл
1.2.Оноосон нэрийн тухай ойлголт
1.3.Нэр, хаягийн тухай

Хоёрдугаар бүлэг: Эрдэнэт, Улаан-Үд хотын үйлчилгээний байгууллагуудын нэр, хаягийн утгын зэрэгцүүлсэн судалгаа

2.1.Үйлчилгээний байгууллагуудын нэр, хаягийн утгын судалгаа, иргэдийн үнэлэмж
2.2.Үйлчилгээний байгууллагуудын нэр, хаягийн бүтцийн судалгаа


3. Дүгнэлт
4. Ном зүй
5. Хавсралт

Зорилго :

Энэхүү судалгааны ажлын гол зорилго нь Эрдэнэт, Улаан-Үд хотуудын үйлчилгээний байгууллагуудын нэр, хаягийн утга бүтцийн судалгаа хийх явдал юм.


Үйлчилгээний байгууллагуудын нэр, хаягийн судалгаа
(Эрдэнэт, Улаан-Үд хотын үйлчилгээний байгууллагуудын нэрийн жишээн дээр)
Удирдагч: ХШУ-ны магистр Х.Нуржанар
Шүүмжлэгч: ХШУ-ны магистр Ц.Нямхүү
Гүйцэтгэсэн: Э.Цэндбаяр

Зорилт:

-Онолын ном зохиол уншиж, танилцах

-Эрдэнэт, Улаан-Үд хотын үйлчилгээний байгууллагуудын нэр, хаягийг судалгааны нэгж болгон түүвэрлэн ангилж зэрэгцүүлэн судлах

-нэр, хаягийн талаарх иргэд үйлчлүүлэгчдийн үнэлэмжийг тодорхойлох

-нэр, хаягийн бүтцийн судалгааг хийж, төрөл нэр, ойролцоо нэр, эсрэг нэрийн харьцааг тодорхойлох

Сэдвийн судлагдсан байдал

“Үйлчилгээний байгууллагуудын нэр, хаягийн судалгаа” сэдвийн хүрээнд өмнө нь хийгдсэн ажил хомс байдаг. Харин “Хотын албан байгууллагуудын хаяглалт ба иргэдийн үнэлэмж” сэдвээр Д.Чулуунбаатар, “Улаанбаатар хотын гудамж талбайн нэрийн онцлог”, Х.Ариунжаргал “Аж ахуйн нэгжийн нэрийн асуудал” сэдвээр С.Дэлгэрхишиг нарын магистрын зэрэг горилсон судалгааны ажлууд бичигджээ.

Судалгааны хэрэглэгдэхүүн
:

Судалгааны ажлын үндсэн хэрэглэгдэхүүн болгон Эрдэнэт, Улаан-Үд хотод үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний байгууллагуудын нэр, хаяг болох нийт 420 нэгж цуглуулж хэрэглэгдэхүүн болгосон.
Судалгааны ажлын шинэлэг тал:

Бидний судалгааны ажлын шинэлэг тал нь Эрдэнэт, Улаан-Үд хотын үйлчилгээний байгууллагуудын нэр, хаягийн утга бүтцийн зэрэгцүүлсэн судалгаа хийж, ялгаатай болон төсөөтэй талыг тогтоосон явдал юм.

Нэрзүй бол үгийн сангийн судлалын нэгэн салбар бөгөөд аль нэг хэлний оноосон нэрийн зүйл болох хүний овог нэр, газар усны нэр, овог аймаг, ястан үндэстний нэрийг нарийвчлан судалдаг шинжлэх ухаан юм хэмээн (Д.Энхбат, 2004,77) тодорхойлжээ.

“Нүүдэлчин удамтай монголчууд бид уул усны нэрээ байнга үеэс үед дамжуулан хэрэглэж ирсэн бөгөөтөл тэдгээрийн нэрийн түүх, утга, гарал, хувьсан өөрчлөгдөж ирсэн зүй тогтлыг төдий л анхаарч сайтар судлаагүй. Энэ бүхнийг тодруулан судлах нь эрт эдүгээгийн монгол хэлний нэрлэх чанар, хэлний соёлын уламжлал, залгамжийн онцлог болон утгазүйн судлалд чухал ач холбогдолтой” гэж судлаач О.Сүхбаатар (2001, 21) нэр судлалын ач холбогдолыг товч бөгөөд тодорхой тэмдэглэжээ.



Судалгааны ажилд тавьсан зорилго, зорилтоо хэрэгжүүлэхийн тулд асуулга - ярилцлага, ажиглалт, математик – статистик болон анализ, синтезийн аргыг ашигласан болно.

Судалгааны ажлын аргазүй :
Судалгааны ажлын практик ач холбогдол:

Уг ажилд дэвшүүлэн тавьж буй санал, дүгнэлт Эрдэнэт хотод шинээр үйлчилгээний байгууллага нээн ажиллуулах гэж буй иргэдэд зөвлөмж болохын зэрэгцээ Орхон аймгийн ИТХ-д санал тавьсанаар Эрдэнэт хотын албан байгууллага, үйлчилгээний газруудын хаягийг нэгдсэн нэг журамд оруулах хуулийн төсөлд хувь нэмрээ оруулах ач холбогдолтой юм.

Нэр гэдэг нь соёл урлаг, шинжлэх ухаан, техник, эдийн засаг зэрэг тодорхой салбаруудын мэдлэг, ухаан ухагдахуун үйл ажиллагааг нь тусгаарлан оноож нэрлэсэн үг хэмээн эрдэмтэн (Д.Бадамдорж, 1998, 139). үзсэн бол эрдэмтэн Э.Равдан “Нэр нь нийгэм дэх тодорхой хүмүүсийн бүтээл нэгэнт мөн тул тухайн зон олны нэр оноох уламжлал, нийгэм эдийн засгийн зонхилох хэвшил, үзэл суртал, гоозүйн таашаал, ертөнцийг үзэх үзэл, хэлний тогтолцооны өвөрмөц хэв шинж, хэм хэмжээ зэргийг өөртөө тусгадаг” (1992, 38) хэмээжээ.

Нэр, хаяг нь доорх үүрэгтэй.
Үүнд :
1. Мэдээлэл олгох
2.Үйлчлүүлэгчийн анхаарал татах
3.Байгууллагаа олонд таниулах

2.1. Эрдэнэт хотын үйлчилгээний байгууллагуудын нэр, хаягийн утгын судалгаа
Үйлчилгээний байгууллагын нэр, хаягийн утгын судалгаа

“Эрдэнэт ”


Эрдэнэт -Од, Эрдэнэт фитнес, Эрдэнэт буудал, Эрдэнэт мишээл , Эрдэнэт хэвлэл”

Төрсөн нутаг, ус уул нурууныхаа нэрийг шүтэж дээдэлж явдаг өндөр сүрлэг овоо, ариун гол мөрөн, эх болсон байгал дэлхийгээ хүндэлж хайрлаж байдгийн нэг илрэл нь өөрийн хүч хөдөлмөрөөрөө бий болгож буй үйлчилгээний газраа төрсөн нутаг усныхаа нэрээр нэрлэх явдал судалгаанд хамрагдсан нэрсийн 52 буюу 24% нь нутаг усны нэр байснаас тод харагдаж байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсээс “Та ямар учраас төрсөн нутаг усны нэрээр үйлчилгээний газраа нэрлэсэн юм бэ? гэсэн асуултанд иргэдийн 50% нь Эрдэнэт хотод бусад өөр аймгаас шилжин ирж суурьшсан, төрсөн нутгаа санадаг, шүтэн биширдэг ба уул нуруу, газар усны нэр нь ажил амьдрал, бизнест эергээр нөлөөлөлдөг гэсэн хариулт өгчээ.

“Зоог”

Таны зоог, Монгол зоог, Хүрээ зоог, Орхон зоог, Амтат зоог


Сүүлийн үед албан байгууллагуудын нэр, хаяг гадаад үсгээр бичигдэх нь их болсон. Учир нь аливаа улс үндэстэн хөрш зэргэлдээ болон түүгээр дамжиж бусад улс үндэстэнтэй шашин шүтлэг, улс төр дайн байлдаан, эдийн засаг, худалдаа арилжаа, соёл боловсролын зэрэг элдэв харилцаатай байсаар тухайн улсын хэлэнд зүй ёсоор тусдаг жамтай ажээ. Үүнийг буруушаах зүйл үгүй ч өнөөдөр манай нэр, хаягт нэг ч монгол үг ороогүй байгаа нь нэлээд эмзэглүүштэй. Энэ нь монголчуудын туйлширхуу зантай холбоотой ба гадаадын хэл соёлд хэт татагдаж байгаагийн илрэл билээ. Судалгаанаас харахад гадаад хэл дээр ихэвчлэн Кафе, Паб, Ресторан, Гар утас, Хувцасны дэлгүүр зэрэг үйлчилгээний салбарууд хаяглагджээ.

Кафе (цайны газар)
: Strawberry, Art, Marcos, Crown,Royal, Love, Liebe.


Паб ( шар айрагны мухлаг)
: Next, Onix, Any, Ретро, Амира, Empire, S good.


Ресторан (томоохон хэмжээний зоогийн газар)
: Asia, Gold, East, Москва-Петушки, Korea town, Arirang.

Гутлын дэлгүүр
: Jumpman, Air Canada, ADD.Америк, Детская обувь.
Нэр нь тухайн газрын эрхэлж буй үйл ажиллагаатай уялдсан байна.

Эмийн сангийн нэр
:
Алтан гагнуур, Ганга, Монос, Алтан хундага, Бамбай, Арц, Тайга г.м.
Хоолны газрын нэр
:
Хаан бууз, Хаан хуушуур, Бууз банш, Хоолондоо, Гэрийн бууз, Халуун хуушуур, Амтат зоог г.м.

Гадаад нэрийг монгол хэлээр галиглаж бичсэн нэрс цөөнгүй байна
:

Кореа Таун – Korea Town
Цуйван Хаус – Цуйван House
Догс Шоп – Dogs Shop
Эйвон – Avon
Дрийм Дурсамж – Dream Дурсамж


Нэр, хаягийг ийнхүү галиглан хэлэх нь чихэнд чимэгтэй, дуудахад амархан, орчин үеийн байдлыг илтгэж буй санааг илэрхийлж байна. “Догс шоп”-ыг “Нохойны дэлгүүр” хэмээн нэрийдбэл энэ нь утгын хувьд ч дуудлагын хувьд ч зохимжгүй гэж үзсэн байна. Учир нь 2000 оноос өмнө нохойг орон сууцанд тэжээх нь ховор, нохойнд зориулсан зориулалтын эд хэрэгсэл, хоол хүнс байдаггүйгээс ийнхүү нэрлэжээ. Энд Америк болон барууны соёл, сэтгэлгээ их нөлөөтэйг харуулж байна.


Үйлчилгээний байгууллагуудын нэр, хаягийг гадаад хэл дээр өгөх болсон шалтгааныг тодруулахад:
1. Албан байгууллагуудын нэр гадаад хэл дээр
байгаатай та санал нийлж байна уу?

Тийм – 31% 16 – 35 нас
Үгүй – 69% 40– 60 нас
ОХУ-ын Улаан- Үд хотын үйлчилгээний байгууллагуудын нэр, хаягийн утгын судалгаа
Улаан-Үд хотын үйлчилгээний байгууллагуудын нэр, хаягийн утгын ангилал
Орос иргэд өөрийн албан байгууллагынхаа нэр, хаягийг ямарваа нэгэн зүйлийг бэлгэшээж өгөхөөсөө илүүтэй, иргэд худалдан авагчдад ойлгомжтой байлгах үүднээс тухайн аж ахуй нэгжийнхээ үйл ажиллагаа явуулж буй чиглэлээр нь нэрлэдэг болох нь харагдаж байна. Энэ нь тухайн улс үндэстний бусдаас ялгарах нэг гол онцлог бөгөөд албан ёсны орос хэлээ эрхэмлэж ямарваа зүйлийг нэрлэхдээ ихэвчлэн орос хэл дээр оноож нэрийддэг заншил орос ард түмний сэтгэлгээнд нилээд гүн гүнзгий суусан байна.

Нэр нь тухайн газрын эрхэлж буй үйл ажиллагаатай уялдсан байна
.

Эмийн сангийн нэр
Пульс + сеть аптек, Центральная аптека, Ритм аптека, Ваш доктор, Сеть аптек, Аптека до 24, Аптечный пункт.


Хоолны газрын нэр
Appetite, Сеть столовых, Солянка столовая, На сахъяновой столовая.
“Одежда”

Русская одежда, Мужская одежда, Женская одежда, Детская одежда, Модная одежда.


Гадаад хэл дээр ихэвчлэн худалдааны төвүүд хаяглагдсан байна. Үүнд:


OBN shop, Broadway NYC fashion,
Zarina, Glance, Eurozone, Монгол бараа, Galaxy.




Гадаад нэрийг орос хэл дээр галиглаж бичсэн нэрс цөөнгүй байна. Үүнд:

Глория джинсы - Glory jeans
Имидж - Image
Хот- дог - Hot dog
Драгон – Dragon

Монголчууд бусад улс орны хэл соёлд татагдаж байгаатай холбоотой. Мөн түүнчлэн өнөөгийн нийгэмд иргэд гадаад нэр, хаягийг хүмүүст сонирхолтой, хээнцэр, гоё сайхан, өнгө үзэмжтэй харагдуулдаг гэдэг үүднээс ихэвчлэн үйл ажиллагаандаа ашиглаж байна. Жишээ нь “My mouse” гэдэг нь хүүхэд залуусыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх интернет мэдээллийн газар бөгөөд үйлчлүүлэчдийн анхаарлыг өөрлүүгээ татах үүднээс ийнхүү нэрийдэх болжээ. Харин эсрэгээрээ “Миний хулгана” гэж нэрлэвэл зохимжгүй агаад иргэдийн сонирхлыг ч татахааргүй ойлгомжгүй нэр, хаяг болно гэж тус үйлчилгээний газрын эзэн тайлбарласан юм. Иймд нэр, хаяг бүр өөрйин гэсэн өнгө төрх, утга санааг илэрхийлж байдаг ажээ.

Улаан-Үд хотын нэр, хаяг зэргээс ажиглахад Буриад хэл дээр нэрлэгдсэн албан байгууллагуудын нэр, хаяг ховор байлаа. Учир нь ОХУ-ын Буриад орон 1992 онд хуучнаасаа зэрэг ахиж Оросын холбооны бүрэлдэхүүн, бүгд найрамдах улс болсноор Бүгд Найрамдах Буриад Улс болон, оросоор Республика Бурятия, буриад криллээр Буряад Республика) хэмээн алдаршсан. БНБурУ 1994 оноос ардчилсан үндсэн хууль батлан мөрдөх болж, Буриадыг Орос хэл бичгийн хамтаар албан ёсны болгожээ. Иймд ОХУ-ын бүрэлдэхүүн хот гэдэг учир ихэнх нэр, хаяг ихэвчлэн албан ёсны Орос хэл дээр хаяглагддаг байна.
1. Та аль нэг үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхээр орохдоо нэр, хаягийг нь онцолж хардаг уу?
Монгол иргэд Орос иргэд

2. Тухайн байгууллагаар үйлчлүүлэхэд ямар нэр, хаяг таны сонирхлыг илүү татдаг вэ?

Монгол иргэд Орос иргэд

3. Албан байгууллагуудын нэр гадаад хэл дээр байгаатай та санал нийлж байна уу ?

2.2. Эрдэнэт, Улаан-Үд хотын үйлчилгээний байгууллагуудын нэр, хаягийн бүтцийн судалгаа

Хоёр орны иргэдийн албан байгууллагадаа нэрийг оноож өгч буй байдлыг ажиглахад иргэд ихэвчлэн дан ганц үгээр буюу жинхэнэ нэр мөн эсвэл тухайн байгууллагынхаа үйл ажиллагаа өвөрмөц онцлогийг бусдаас тодотгож өгөх зорилгоор хоёр ба түүнээс дээш холбоо үг, хоршоо үг зэргийг үүсгэн нэрийддэг байна.

Үйлчилгээний байгууллагуудын нэр, хаягийг үгийн аймаг, нэрийн бүтцээр нь ангиллаа.
Үйлчилгээний байгууллагуудын нэр, хаяг хоршоо үгээр бүтсэн байна.

Үйлчилгээний байгууллагуудын нэр, хаяг холбоо үгээр бүтсэн байна.
Үйлчилгээний байгууллагуудын нэрийн ойролцоо утгын харьцаа

Монгол (7) Орос
Энх тунх -
Эсэн мэнд
Олз ашиг
Ном сонин
Аз хур
Мэнд амар
Эрхэс одон

Монгол (5) Орос
Хайрхан -Уул
Энх-Амар -
Халуун –Дулаан
Баяжих- Арвижих
Мэнд- Амар
Халуун -Дулаан
Үйлчилгээний байгууллагуудын нэрийн эсрэг утгын харьцаа

Дүгнэлт


Эрдэнэт хотын үйлчилгээний байгууллагуудын ихэнх нь төрөлх монгол хэл дээр бичигдсэн байгаа нь авууштай хэдий өнөөгийн нийгмийн хурдацтай хөгжлийг дагаад гадаад нэр, хаяг олшрох магадлалтай хэмээн үзэж байна. Тэгвэл Улаан-Үд хотын нэр, хаягийн ихэнх нь албан ёсны орос хэл дээр бичигдсэн бөгөөд гадаад нэр, хаяг ховор байгаа нь хэл соёлоо ихэд эрхэмлэдэг болох нь харагдаж байна.

Эндээс үзвэл өөр өөр соёл-хэлтний уламжлалт ахуй, аж төрөх ёсны ялгаварт байдлаас үүдэж, ямарваа утга санааг илэрхийлэх зүйрлэлийн үндэс буюу үнэлэмжийн жишиг хэмжүүр нь ялгаатай бөгөөд сэтгэлгээний хэв шинж нь ялгаатай байна.

Үйлчилгээний байгууллагуудын нэр, хаяг нь бүтцийн хувьд нийлмэл нэр буюу тэмдэг нэр + нэр үг холбоо үгээс бүтсэн нэр хоёр хэлэнд зонхилж байгаа нь ижил байна. Орос хэлэнд үйл үг, тооны нэр байхгүй байгаа нь монголчууд тооны бэлгэдлийг чухалчилдаг болох нь харагдаж байна. Үгийн сангийн утгын харьцааны хувьд ойролцоо нэрүүд монгол, орос хэлэнд бага харин эсрэг буюу төрөл нэрүүд их байна. Энэ нь есөн эрдэнэ, тэнгэр, од, гараг эрхэсийн нэр байх ба монголчууд эртнээс байгаль дэлхий, уул усаа шүтэн дээдэлж ирсэнтэй холбоотой байна.


Үйлчилгээний байгууллагуудын нэр, хаяг төрөл нэрүүдээс бүтсэн байна.
Анхаарал тавьсанд
баярлалаа.
Үйлчилгээний байгууллагуудын нэр, хаягийг гадаад хэл дээр өгөх болсон шалтгааныг тодруулахад:

Агуулга
Удиртгал
Full transcript