Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Биологийн олон янз байдал

No description
by

nyamsuren munkhtuya

on 11 January 2016

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Биологийн олон янз байдал

Биологийн олон
янз байдал

Манай гаригт одоогоос 3,5 миллиард жилийн өмнө амьдрал үүссэн гэж үздэг.

Түүхэн урт хугацааны туршид явагдсан эволюци хөгжлийн үр дүнд бол өнөөдөр дэлхийн бөмбөрцөг дээр оршин байгаа амьд биетийн үй олон хэлбэр юм.

Амьд биетийн хоорондын болон гадаад орчин хоорондын харилцан үйлчлэлийн ачаар нэгдмэл үйл ажиллагаа бүхий экосистем бүрэлдэн тогтжээ

Амьдрал, амьд биеийн үүсэл

Экосистемийн үйл ажиллагааны үр дүнд үржил шимтэй хөрс, хүчилтөрөгчөөр баялаг агаар мандал 1-2 оронтой тооны хязгаарт хэлбэлзэх температур, шим бодисыг үйлдвэрлэгч ногоон ургамал, биологийн баялаг нөөцтэй ер бусын гайхамшигт хосолсон цэнхэр гариг болох манай дэлхийн өнөөгийн дүр төрх бүрэлдэн бий болжэ
э
Амьд биеийн ангилал

Амьтан
Ургамал
Бичил биетэн

Амьтан гэж юу вэ?

Амьтан гэдэг нь:
Амьтны аймагт хамаарах организмын үндсэн бүлгийг хэлнэ. Амьтан нь олон эст, орчинтойгоо зохицон амьдрах чадвартай ба бусад амьд организм (амьтан, ургамал), эсвэл тэдгээрийн зарим хэсгээр хооллоно.

Жирийн ярианы хэлэнд "Амьтан" гэдэгт хүнийг хамааруулдаггүй боловч, биологийн нэр томъёоны хувьд Амьтны аймгийн бүх төрөл, зүйл багтах учир хүн бас багтана
я
Ургамал гэж юу вэ?

Ургамал нь амьд организмын үндсэн нэг бүлэг бөгөөд мод, бургас, бут, өвс, ороонги, хаг, ногоон замаг зэргийг хэлнэ.

Фотосинтез явуулдаг ургамлуудыг ногоон ургамал гэж нэрлэнэ.

Бичил биет гэж юу вэ?

Хүний нүдэнд үл харагдах бичил организмын албан ёсны нэрийг микроорганизм – микроб, монголоор бичил биетэн гэнэ.
Бичил бие нь агаар, ус, хөрс, ургамал, амьтан, болон хүний бие махбодид байх ба бие организмаас ангид байхгүй
Микробууд нь нэг эст (дийлэнхи нь), энгийн бүтэц, зохион байгуулалттай, асар хурдан үржих ба гадаад орчныг нь хувиргах замаар тэдний амьдралын үйл ажиллагааг зохицуулж болдог.
Эдгээр нь бичил биетнийг биотехнологийн судалгааны “маш тохиромжтой” объект болгон хувиргадаг юм
Биологийн олон янз байдал.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн тодорхойлсноор:

Биологийн олон янз байдал буюу (Biodiversity) нь сая сая ургамал, амьтан, бичил биетэн, түүний генийн сан, амьдрах орчин экосистемийн олон янз байдал түүнд явагдаж буй үйл явцын нэгдэл юм.

Биологийн төрөл зүйлийн олон янз байдлын үр дүнд экосистемийн тогтвортой байдал хангагдах төдийгүй биосфер дэх бодисын эргэлт хэвийн явах боломж бүрддэг
Ийм учраас шинжлэх ухаан, техникийн дэвшлийн өнөөгийн эрин үед, дэлхий дээрх амьдралын олон янз хэлбэрийг хадгалан үлдээх явдал бол байгаль хамгаалах үйл ажиллагааны эн тэргүүнд хэрэгжүүлэх үндсэн зорилт болоод байна

Ургамал
128 овог, 662 төрөл, 2923 зүйл дээд ургамал, мөн олон зуу, мянган доод ургамал: тухайлбал, 445 зүйлийн хөвд, 930 зүйл хаг, 838 зүйл мөөг, 130 орчим зүйлийн бичил биетэн/бактер, актиномицет/, 1534 зүйл, дэд зүйл замаг нийт 6800 зүйл бүртгэгдээд байна.

Нэн ховор, ховор устах аюулд орж байгаа ургамал
Ашигт ургамал
1. Зарим ургамал эртний гаралтай учир байгалийн жамаар аажмаар устаж сөнөх хандлагатай ургамал / Монголын болон Төв Азийн унаган ургамлууд, мөн мөстлөгийн үлдэгдлүүд ордог / таана, хөмүүл өргөст ортууз, монгол таар, заг, тоорой, сухай/

2. Ган гачиг, хуурайшил, хүчтэй салхи, үер зэрэг цаг уурын болон хүн амьтны сөрөг нөлөөлөлөөс болж ховордох, устах боломжтой ургамал
Нөмрөгт банздоо, дорогостойн банздоо, зузаан навчит бадаан, төвд баяг заваан
3. Бусад орны нутаг дэвсгэрт өргөн тархсан авч, Монгол орны дэвсгэрт зөвхөн тархцын зах нь орж ирсэн Сибирь жодоо, одой нарс, дагуур шинэс, бяцхан жимст цангис, сибирь агдаргана гэх мэт
Ургамлын ховордож байгаа үндсэн шалтгаан
Газар орны талхагдал доройтол
Цаг уурын өөрчөлт хуурайшилт
Ухаалаг бус ашиглалт
Мал амьтны байршил, хэт олширол
Түймэр
Монгол орны ургамлын аймагт, аж ахуйн байнга өсч байгаа хэрэгцээнд зориулан байгалиас түүж ашигласны улмаас ховордон сөнөж болзошгүй ургамлын зүйлс олон байдаг. Үүнд эм, хүнс, гоёл чимэглэлд хэрэглэхээр түүж бэлтгэх, уурхай ашиглах, хот суурин байгуулах, зам засах, түймэр зэрэг аж ахуйн үйл ажиллагааны явцад ховордон устах аюулд орж болзошгүй

Хөнөөгдөж буй устах хандлагатай болсон ургамлын дотор эмийн 75 зүйлээс 20 зүйл, хүнсний11 зүйлээс 6 зүйл, техникийн 16 зүйлээс 4 зүйл, гоёл чимэглэлийн 55 зүйлээс 10 зүйл, мөн элсний нүүлтийг зогсоох, хөрс бэхжүүлэх, хортон шавжийг устгах зэрэг бусад ач холбогдолтой 15 зүйлээс 5 зүйл тус тус устаж байна гэсэн дүгнэлтийг эрдэмтэд гаргаад байна.

Монгол орны амьтны аймаг
Хөхтөн 138 зүйл
Загас 7 зүйл
Мөлхөгч 22 зүйл
Хоёр нутагтан 6 зүйл
472 зүйлийн шувуу
13000 гаруй зүйлийн шавж
516 зүйлийн зөөлөн биетэн, эгэл биетэн
Монгол орны нэн ховор амьтад
Монгол орны нэн ховор амьтан
тахь
хавтгай
мазаалай
цаа буга
Монгол орны ургамлын аймагт, аж ахуйн байнга өсч байгаа хэрэгцээнд зориулан байгалиас түүж ашигласны улмаас ховордон сөнөж болзошгүй ургамлын зүйлс олон байдаг. Үүнд эм, хүнс, гоёл чимэглэлд хэрэглэхээр түүж бэлтгэх, уурхай ашиглах, хот суурин байгуулах, зам засах, түймэр зэрэг аж ахуйн үйл ажиллагааны явцад ховордон устах аюулд орж болзошгүй

Хөнөөгдөж буй устах хандлагатай болсон ургамлын дотор эмийн 75 зүйлээс 20 зүйл, хүнсний11 зүйлээс 6 зүйл, техникийн 16 зүйлээс 4 зүйл, гоёл чимэглэлийн 55 зүйлээс 10 зүйл, мөн элсний нүүлтийг зогсоох, хөрс бэхжүүлэх, хортон шавжийг устгах зэрэг бусад ач холбогдолтой 15 зүйлээс 5 зүйл тус тус устаж байна гэсэн дүгнэлтийг эрдэмтэд гаргаад байна.

Халиун буга
Хар мөрний хандгай
баданга хүдэр
монгол бөхөн
Азийн минж
Цоохор ирвэс
жороо тоодог
голын халиу
Зэрлэг гургуул
Гангар хун
Хар тогоруу
Цэн тогоруу
Зантаахай
үхэрдэй
хар мөрний хилэм
Бага тогосон одот
Монгол орны ховор амьтад
Биологийн олон янз байдалтай холбоотой чухал асуудлууд юу вэ?
*
Тархац нутаг алдагдах, хэсэглэгдэх
-Тархац нутаг гэдэгнь "организм буюу зүйлүүдийн байгалийн жамаар рштн байдаг тодорхой хэсэг газар буюу тодорхой талбай" юм.

* хэсэглэн хуваах гэдэг нь тархац нутгийн өргөн уудам талбайг хэд хэдэн жижиг тусгаарлагдмал газар болгож байгааг хэлнэ. Энэ үзэгдэл нь зам барих, хотын хөгжил үүсгэх гэх мэтийн үйл ажиллагаанаас болж үүсдэг байна. үүний үр дүнд амьд организмуудын амьдрах нутаг хуваагдмал, хэсэглэгдсэн орчин болж хувирдаг
Хүний үйл ажиллагааны нөлө
ө
Хүний үйл ажиллагаа олон янз байдалд олон янзаар нөлөө үзүүлдэг.
Генетикийн төрөл зүйл
Дэлхийн цаг уурын өөрчлөлт
Нөөцийг хэтрүүлэн ашиглах
Бохирдол
Бэлчээрийн талхагдал, хэт тариалалт
Цөлжилт
Биологийн олон янз байдалд гарсан сөрөг өөрчлөлт

Малын нөлөөгөөр баян бүрд, тал хээр, цөлийн бүсийн амьдрах орчин доройтож, 2006-2010 оны судалгаагаар баян бүрдэд онцгой үүрэг бүхий зарим ургамал цөөрч, зарим нь эрсдэлтэй байдалд хүрээд байна.
Тарвага, цагаан зээр, халиун буга, хар сүүлтий, хулан адуу, хүрэн баавгай зэрэг олон зүйл хөхтөний тоо толгой буурч, тархац нутаг хумигдсан
Сүүлийн 13-14 жилд гол, нуурын усны түвшин эрс багасч, олон гол, нуур хатаж ширгэсэн нь загасны тархац, тоо толгойд сөргөөр нөлөөлж байна.
Гадаргын ус ширгэж байгаа нь мөн хоёр нутагтан болон зарим нүүдлийн шувуудын амьдрах орчин хумигдахад хүргэж байна
Амьтан ургамлын аймагт учирч буй бэрхшээл


Уур амьсгалын өөрчлөлт
: дулаарал, усны хомсдол, элсний нүүдэл, цөлжилт
Х
үний хүчин зүйлийн нөлөөлөл:
уул уурхайн хайгуул, олборлолт, дэд бүтэц, зам харилцаа, (төмөр зам ба хатуу хучилттай зам)
Хууль бус агналт(төлөвлөлтгүй, замбараагүй агналт, хулгайн ан)
Билчээрийн талхигдал, хомсдол (малын тоо толгойн өсөлт, билчээрийн даац)
Ургамлын нөөц, ой модыг замбараагүй, хууль бусаар ашиглах
огтлох
Ой хээрийн түймэр, хортон шавьжийн нөлөө
Хуулийн хэрэгжилтэнд тавих хяналт сул, хэрэгжүүлэх байгууллагын хамтын ажиллагаа, уялдаа муу
Амьтан, ургамлын нөөцийн мэдээлэл дутмаг, түүний зүй зохистой, тогтвортой ашиглалт муу
Агнуурын аж ахуй зохион байгуулалт, менежмент
БТЗ-ийн хамгаалалт, менежментийн нэгдсэн удирдлага, тогтолцоо байхгүй

Биологийн төрөл зүйлийг хамгаалах арга замууд

Дотоод хамгаалалт :
Биологийн төрөл зүйлийг хамгаалах нэг арга зам нь дархан цаазтай газар гэх мэт хамгаалалттай газар нутаг байгуулах явдал юм
Гадаад хамгаалалт:
“биологийн төрөл зүйлийг тэдний уугуул тархац нутгаас нь гадна хамгаалах” гэсэн үг юм. Энэ нь амьтны хүрээлэн, ургамлын хувьд ботаникийн хүрээлэн, генийн сангийн хувьд тодорхой зүйлүүдийн үр удмыг хадгалж байдаг генийн сан байж болно.
Дотоод хамгаалалтын аргыг хэрэглэх боломжгүй нөхцөлд нөгөө хувилбар болох “гадаад хамгаалалт” хэрэгжүүлж болно
Биологийн олон янз байдлыг хамгаалахад учирч буй бэрхшээл

Бидний хувь шийдвэрлэх хамгийн гол асуудал нь хүмүүс экосистемийн ач холбогдол, төрөл зүйл болон амьд организмуудын талаар мэддэг болтол нь мэдлэгийнх нь түвшинг дээшлүүлэх ёстой.

Дараагийн асуудал нь биологийн олон янз байдал, түүний үнэ цэнэ, түүнд учирч буй аюулыг ойлгох, бичиг баримт боловсруулан тусгах чадавхи бий болгох асуудал юм.

Гурав дахь асуудал нь биологийн олон янз байдлын одоо байгаа статуст (ген, зүйлүүд, экосистем) үнэлэлт хийх хэрэгтэй.
Full transcript