Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Хан Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс

No description
by

koko erkhee

on 23 March 2017

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Хан Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс

хороодоор:
Тоон үзүүлэлт
$1.25
Tuesday, March 23, 2017
Ulaanbaatar, No. 102
Алслагдсан хороод:
Цагдаагийн дэд хэсэг
Хан Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс
Газар нутгийн хувьд хойгуураа Баянгол болон Сонгинохайрхан дүүргүүдтэй, урдуураа Төв аймагтай хил залгаа, орон сууцны хороолол бага, хотын төвөөс алслагдсан гэр хороолол ихтэй, хүн ам нь тархай суурьшсан, мал аж ахуй, фермерийн эрхлэлт, карьерийн үйлдвэрүүдтэй. Цаашид Нийслэл Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн хүрээнд орон сууцны хороолол, худалдаа үйлчилгээний газрууд болон төрийн болон төрийн бус байгууллага баригдаж байгаа онцлогтой.
Хэргийн илрүүлэлтийг бусад дүүргүүдтэй харьцуулбал
Хэлтсээс 2015 онд зохион явуулсан
шинэлэг ажлууд
Мал тооллого
Хамтарсан баг
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД

Хөршийн холбоо
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 126 дугаар тогтоолоор батлагдсан “Хөршийн хяналт хөтөлбөр” журмыг иргэд олон нийтэд сурталчлах, дүүрэг хорооны оршин суугчид бие биетэйгээ танилцах, ажил амьдралын туршлагаа хуваалцах, харилцан мэдээ мэдээллээ солилцох нөхцөл бололцоог бүрдүүлэхийн зэрэгцээ гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготойгоор Нийслэлийн хэмжээнд 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулагдсан “
Хөршийн өдөр
” арга хэмжээнд тус дүүргийн
11

хорооны
1869
иргэн оролцсон.
”Хөршийн өдөр” арга хэмжээнд иргэдийн дундаас идэвхитэй оролцож, бусаддаа үлгэр дууриалал үзүүлэн ажилласан
32
иргэнд тус хэлтсээс гаргасан “Идэвхитэй иргэн” энгэрийн тэмдэг болон “
Хөршийн холбоо
"-ны тугаар алдаршуулан урамшуулсан.
Дүүргийн Халамж үйлчилгээний ажилтан, Хөдөлмөрийн хэлтэс, Өрхийн эмнэлгүүдийн хамтарсан нэг цэгийн үйлчилгээг иргэдэд хүргэж, үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл зөвлөгөө өгч, даралт үзэх, элэгний вирусийн шинжилгээ авах, эм, витаминаар үнэ төлбөргүй үйлчлэх зэрэг үйлчилгээг иргэдэд хүргэлээ.

"Хөршийн өдөр" арга хэмжээний зургаас
Эргүүлийн алба хаагчид замын хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавьж ажилласнаар тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 52 бүртгэгдсэнийг урьд онтой харьцуулахад 11 хэргээр буюу
17,4
хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Мөн тус хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт 2015 оны байдлаар зам тээврийн ослын улмаас
15
хүн нас барсан нь урьд онтой харьцуулахад нас барсан хүний тоо
4
-
өөр буюу

21

хувиар буурсан байна.

Эргүүл жижүүрт гарч ажиллаж байгаа алба хаагчид нийт
3421
жолоочийг шалгаж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон
117
жолоочийг Замын цагдаагийн тасагт хүлээлгэн өгч ажилласан.

$1.25
Tuesday, March 23, 2017
Ulaanbaatar, No. 102
Хан Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс
2 нүүр
ЗХАБ-ийн эсрэг гэмт хэрэг
ЗХАБ-ийн эсрэг гэмт хэрэг
Байгууллага аж ахуйн нэгжийн харуул, манаачтай холбогдож ажилладаг болсон талаар:
Хэлтсийн даргын өгсөн үүргийн дагуу
2015
оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн тус хэлтсийн жижүүрийн ахлах офицерууд шөнийн цагаар банк, ШТС, сургууль, цэцэрлэг, худалдааны төв, ломбард, дэлгүүр зэрэг аж ахуйн нэгж, байгууллагуудын жижүүр, манаачтай утсаар тогтмол холбогдож, санамж сэрэмжлүүлэг өгч, мэдээ мэдээлэл солилцож, мөн авто эргүүлийн алба хаагчид газар дээр нь очиж харуул манааны гүйцэтгэлд хяналт тавьж ажилласнаар зохих үр дүнгээ өгч байна.
2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш нийт
42
аж ахуйн нэгж байгууллагын
592
удаа манаач, жижүүртэй холбогдон санамж сэрэмжлүүлэг өгч, мэдээ мэдээлэл солилцон ажиллаж, 14 хоног тутамд 1 удаа байгууллагуудын дарга, захирлуудтай тасгийн дарга, ахлахуудыг уулзуулж санал, хүсэлтийг авч ажиллаж байна.

Түдгэлзүүлсэн хэргийг бууруулах зорилгоор хэрэгжүүлсэн ажил
Байцаалтын өрөө
Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр тус хэлтэс болон Төв аймгийн Цагдаагийн газарт тус бүр 22,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж "Байцаалт, ярилцлагын өрөө"-г шинээр ашиглалтанд оруулж, үйл ажиллагаандаа ашиглаж байна.
Байцаалтын өрөө
Хэлтсийн алба хаагчдын 2015 онд урлаг, спортын
тэмцээнд үзүүлсэн амжилтын талаар

Хэлтсийн нийт алба хаагчдын орон сууцны нөхцөл, газар эзэмшилтийн талаар дэлгэрэнгүй судалгааг хийж нийтийн орон сууц барих болон зуслангийн зориулалтаар ашиглах газар олгуулж өгөх талаар дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягт хүсэлт тавьж 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 8п/1590 тоот албан бичгээр хандан шийдвэрлүүлэхээр Дүүргийн Өмч, Газрын харилцааны албатай хамтран ажиллаж 2016 оны А/288 тоот захирамжаар ХУД-ийн 13-р хорооны нутаг дэвсгэрт 100 айлын газар олгуулсан.

Цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэд ойртуулах, алба хаагчдын ая тухтай орчинд ажиллах боломж нөхцлийг бүрдүүлэх үүднээс тус хэлтсээс 835,000 төгрөгний төсөв гаргуулан, Биогийн цагдаагийн хэсгийн байрыг завсарлан тохижууллаа.
Нисэхийн цагдаагийн бичил хэсгийн байрыг дулаанаар хангаж байсан “Ану сервис” ХХК-ны уурын зуух 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа зогсоож алба хаагчдын ажиллах нөхцөл алдагдсан тул дотоод нөөц бололцоогоо ашиглан төвлөрсөн дулааны шугам сүлжээнд холбуулах техникийн боломж, нөхцлийн судалгааг “Балдан С” ХХК-аар гаргуулан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ны удирдлагуудад албан хүсэлт тавьж, 2015 оны 11 дүгээр сарын 07-08-ны өдрүүдэд дулааны шугам сүлжээнд холбуулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Уг ажилд нийт 1,426,000 төгрөгийг зарцуулсан.


Спортын амжилтаас дурьдвал Цагдаагийн ерөнхий газрын аварга шалгаруулах 2016 оны “Сагсан бөмбөг”-ийн тэмцээнд эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Д.Буянжаргал, мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Сарнай, Г.Хулангоо, эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Э.Одонцэцэг, бичиг хэргийн эрхлэгч, цагдаагийн дэд ахлагч С.Бадамаа, бичээч, цагдаагийн ахлагч С. Дэлгэрсайхан нар оролцож мөнгөн медаль, “Чөлөөт бөх”, “Жудо бөх”-ийн тэмцээнүүдэд эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Ц.Лхагвасүрэн оролцож төрөл бүрд хүрэл медаль, “Ширээн теннис”-ний тэмцээнд телекамерын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Ганшагай алтан медаль, Шатрын тэмцээнд эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Г.Идэрбаатар оролцож алтан медаль авсан зэрэг амжилтыг үзүүлсэн байна. Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит Төрийн байгууллагуудын дунд зохион явагддаг “Спортын 5 төрөлт тэмцээн”-д хэлтсийн хамт олон 1 дүгээр байр эзэлж “Өргөмжлөл”, шилжин явах цом, мөнгөн шагналаар шагнуулсан
Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргад 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 8/1589 тоотоор хүсэлт тавьж Замын цагдаагийн газраас 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр
Police reader
зөөврийн шалгах төхөөрөмж
2
ширхэг, нэг бүрийн үнэ
3,185,500
төгрөг, зөөврийн хэвлэх багаж 2 ширхэг нэг бүрийн үнэ
715,000
төгрөгний үнэтэй ком багажийг хүлээн авч 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлүүлэн автомашинт эргүүлийн чиглэлд олгон ажиллуулснаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн нийт
468

зөрчлийг илрүүлж
,
бэлэн бусаар
13,420,800
төгрөгөөр торгож арга хэмжээ авсан байна.
Уг өрөөг гэр бүлийн хүчирхийллийн болон бэлэгсийн гэмт хэргийн хохирогч, насанд хүрээгүй хүнийг байцаах, ярилцлага явуулах, таньж олуулах ажиллагаа явуулах зэрэг гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хангах ажиллагаанд ашиглахаас гадна хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагчийг байцаах, байцаалтын явцад хүний эрх зөрчигдөх, хууль бус үйлдэл гарахаас урьдчилан сэргийлэх, нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх дуу болон дүрс бичлэг хийгдэх зэрэг ач холбогдолтойгоор тохижуулсан болно.


Хэлтсийн барилга байгууламжийн
засвар тохижилтын талаар
Байгууллага, алба хаагчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэлтсийн алба хаагчидад шинээр 40 ширхэг лац олгосон
.

2015 оны 07-р сард 520,000 мянган төгрөгний үнэтэй, 8мм линзтэй, 4 ширхэг камерыг худалдан авч хэлтсийн саатуулах байрны гадна талбай, 1 давхарын цонхнууд, гражийн хаалга, хойд талын цонхнууд , баруун талын аваарын хаалга, цонхнуудыг хянахаар байрлуулан жижүүрийн шуурхай албанд суурилуулсан хяналтын камерын DVR-т холбон, 24 цагаар байгууллагын гадна, доторх аюулгүй байдлыг камерын хяналтанд аван ажиллаж байна.


Тус цагдаагийн хэлтэс нь 2016 оны
10
-р сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй
1481
гомдол мэдээллийг шийдвэрлэснээс
553
гомдол мэдээллийг буюу
37,3
хувьд нь эрүүгийн хэрэг үүсгэж,
926
гомдол мэдээллийг буюу
62,5
хувийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал хүргүүлж, 2 гомдол мэдээллийг нэгтгэн шалгаж ажилласан ба
1544
гомдол мэдээллийн
1056

0-5
хоногт,
488
гомдлыг
5-19
хоногт шалгаж шийдвэрлэсэн байна.

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭХЭЭС ТАТГАЛЗАЖ ШИЙДВЭРЛЭСЭН МАТЕРИАЛД ХИЙСЭН СУДАЛГАА

46158
2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр алба хаагчдын орон сууц, газар эзэмшилтийн талаарх судалгааг явуулсан. Судалгаанд нийт 151 алба хаагч хамрагдсан.

Хэлтсийн нийт алба хаагчдын
124
буюу
79,5
хувь нь цалингийн болон орон сууцны зээлтэй
32
буюу
20,5
хувь нь зээлгүй алба хаагч байна.
1.
Мал тооллого
2.
Хамтарсан баг
3.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын
эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх
чиглэлээр

4.
Хөршийн холбоо
5.
Байгууллага аж ахуйн нэгжтэй хамтран
ажиллах чиглэлээр
6.
Хорооны иргэдтэй сар бүр

уулзалт хийж,
ажлаа тайлагнадаг болсон

8.
Байцаалтын өрөөг шинээр тохижуулж
ажиллагаанд оруулсан
9.

Хороодын камержуулалтын ажил
10.
Явган эргүүлийг GPS төхөөрөмжөөр
хянах

ХӨРШИЙН ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛАХ ХҮРЭЭНД

Хөршийн холбооны хяналтыг сайжруулах, хороодтой хамтран ажиллах ажлын хүрээнд тус хэлтсийн тасгийн дарга, ахлах байцаагч нарыг 2015 оны 11 дүгээр сараас эхлэн хороодын иргэдийн нийтийн хуралд сар бүр хуваарийн дагуу оролцуулж цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа ажил арга хэмжээ болон хийсэн ажлын товч тайланг танилцуулж, цаашид хэрхэн хамтран ажиллах, талаар ярилцаж, иргэдээс санал хүсэлт авах ажиллагааг зохион байгуулдаг болсон.
Хэлтсийн алба хаагчдаас хороодын иргэдийн нийтийн хуралд оролцсон хуваарийг танилцуулбал:

Хамтарсан багаар ажилласаны үр дүнд тус хэлтсийн харъяа хороодын нутаг дэвсгэрт 2015 онд гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг өмнөх оноос 11 нэгжээр буюу 8,3 хувиар, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 30 нэгжээр буюу 24,1 хувиар, нийт гэмт хэрэг 68 буюу 12,3 хувиар тус тус буурсан.
Мөн
6632
захиргааны зөрчил бүртгэгдсэн нь урд оноос
300
нэгжээр буюу
4,3

хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Торгуулийн арга хэмжээ:
Зөрчил гаргасан нийт

1267

иргэнийг торгууль шийтгэвэрээр
17.415.800
төгрөгөөр, ЗХАБТХ-аар/Police reader/
13.420.800
төгрөгөөр нийт
64,702,400
төгрөгний торгуулын арга хэмжээ авсан нь 2015 оны 4-р сараас
4.417.800
төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.



1. Иргэд байгууллагуудтай хамтран ажиллах ажлыг улам эрчимжүүлж тэдний туслалцаа дэмжлэгийг авч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд ахиц гаргах

2. Урьд онуудад үйлдэгдээд эзэн холбогдогч тогтоогдоогүй үндэслэлээр түдгэлзүүлсэн хэргүүдийг илрүүлэх тал дээр анхаарч ажиллах

3. Хариуцсан нутаг дэвсгэрийн гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг цэгүүдийг камерын хяналтанд оруулах ажлыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх

4. Нисэх дэх цагдаагийн бичил хэсгийн байрыг шинэчлэх

5. Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарч үр дүнтэй ажлуудыг зохион явуулах, орон сууц барих газрын асуудлыг шийдвэрлүүлэх зэрэг зорилтыг тавин ажиллаж байна.


2016 ОНД ТУС ХЭЛТСЭЭС ДЭВШҮҮЛСЭН ЗОРИЛТ
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 153 дугаар тогтоол, Цагдаагийн албаны тухай хуулийн
6
дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг “Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага нь тодорхой нутаг дэвсгэр хариуцсан хэлтсээс, хэлтэс нь хэсэг, дэд хэсгээс бүрдэнэ” заалтыг үндэслэн 12, 13, 14 дүгээр хороодыг хариуцсан Биогийн цагдаагийн дэд хэсгийг байгуулан ажиллаж байна.
Зам тээврийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэлтсийн авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдаар тээврийн хэрэгсэл шалгах ажиллагааг эрчимжүүлсэн. Энэ ажлын хүрээнд 2016 оны 11-р сарын байдлаар ЗХАБТХ, ЗХТХ-иар нийт зөрчил гаргасан
3900
иргэнийг
56,063,000


төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авч ажилласан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон
117
иргэнийг саатуулан холбогдох эрх бүхий байгууллагад шилжүүлсэн. Түүнчлэн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлах 5 гэмт хэргийг илрүүлэн ажилласан.
Зам тээврийн хэрэг осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр

Бүртгэгдсэн гэмт хэргийн үйлдэгдсэн гараг
- 84 нь Даваа
- 69 нь Мягмар
- 76 нь Лхагва
- 85 нь Пүрэв
- 64 нь Баасан
- 82 нь Бямба
- 87 нь Ням гарагт

Бүртгэгдсэн гэмт хэргийн үйлдэгдсэн цаг
- 106 буюу 19,3 хувь нь 06-14 цагт
- 154 буюу 28,1 хувь нь 14-19 цагт
- 111 буюу 20,2 хувь нь 19-22 цагт
- 176 буюу 32,1 хувь нь 22-06 цагт тус тус үйлдэгдсэн байна.



-Мал тооллого
-Хамтарсан баг
-ЗХАБ-ийн эсрэг гэмт хэрэг
зөрчилтэй тэмцэх чиглэлээр
-Хөршийн холбоо
-Байгууллага аж ахуйн нэгжтэй
хамтран ажиллах чиглэлээр
-Хорооны иргэдтэй сар бүр
уулзалт хийдэг болсон талаар
-Эрэн сурвалжлах чиглэлээр
-Түдгэлзүүлсэн хэрэгт
-Байцаалтын өрөө

Хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал, Дэд бөгөөд эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Э.Бат-Эрдэнэ, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Ганхуяг нар 12, 13, 14 дүгээр хорооны “
Хөршийн өдөр
” арга хэмжээнд оролцож,
24
иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь авч ажиллалаа. Энэ арга хэмжээний явцад хороодын Засаг дарга нарын болон иргэдийн саналыг харгалзан хэсэгчилсэн арга хэмжээг явуулж
83
тээврийн хэрэгслийг шалгаснаас зөрчил гаргасан

22
тээврийн хэрэгслийг
136.000
төгрөгөөр торгож, хайрга дайрга тээвэрлэхтэй холбоотой Засаг даргын захирамжид хяналт тавин ажилласан. Мөн хөршийн холбоог бий болгосноороо хүрэх үр дүнгийн талаар болон “Монгол Улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль”-аар нийт
153
иргэнд зөвлөгөө өгч,
1700
ширхэг гарын авлага тарааж, уг арга хэмжээний талаар "
NTV
" телевиз, Цагдаагийн студийн цуврал нэвтрүүлэгт Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б.Ариунаа, хороо хариуцсан хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Э.Батболд нар
2

удаа ярилцлага мэдээлэл өгч, ард иргэдэд сурталчилж ажиллалаа. Арга хэмжээнд хороо тус бүр өөрсдийн сайн дурын уран сайханч, авъяастнуудын урлагын тоглолтыг сонирхуулсан.

Эрэн сурвалжлах чиглэлээр хийсэн ажил:
Тус Цагдаагийн хэлтсээс эрэн сурвалжлах ажлыг зохион явуулахдаа холбогдох хууль тогтоомж, цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах ажлын журмыг өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдлөгө болгон ажиллаж байна. Цагдаагийн хэлтсийн эрэн сурвалжлах ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл болон цагдаагийн хэлтсийн даргын зөвлөлийн 2015.09.23-ны өдрийн 18-р, 2015.11.09-ний өдрийн ээлжит бус 24-р хурлаар эрэн сурвалжлах ажлын чиглэлээр сонсгол хэлэлцсэн. Мөн улсын хэмжээнд зохион байгуулагдсан “Тулгалт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Эрэн сурвалжлах чиглэлийн гомдол, мэдээллийн тоо бүртгэлтэй “ASAP” санд бүртгэгдсэн зарлан мэдээлэл, алба хаагч нарын шалгаж буй эрэн сурвалжлах ажлын хэрэг материалтай танилцаж тулгалт хийн, “Эрэн сурвалжлах журам”-ын 229.13.1-ээс 229.13.3-д заасныг баримтлан тэмдэглэл оруулж нийт 54 эрэн сурвалжлалтыг зогсоосон.
Мөн “ASAP” сангийн оргодол, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийн мэдээллийг хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд ангилсан болон эрэн сурвалжлагдаж байгаа хүний регистрийг харагдах төлөвт байрлуулах болсонтой холбогдуулан тухайн этгээдийн үнэн зөв мэдээллийг оруулж байх талаар нийт бие бүрэлдэхүүн эрүүгийн цагдаагийн тасгийн 01 дугаартай “Зөвлөмж” бичиж хүргүүлэн алба хаагчид эрэн сурвалжлах ажлын журмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөгө болгон ажиллаж байна.
Мөн 2015.10.01-ны өдөр эрэн сурвалжлах ажлын чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж алба хаагчдад эрэн сурвалжлагдаж буй хүн, мал амьтан, эд зүйл нэг бүрээр танилцуулан, мэдээ, мэдээлэл цуглуулан ажилласанаар тус хэлтсээс 2013.02.27-нд эрэн сурвалжлалт зарласан сураггүй алга болсонд тооцогдсон хүн болох Пүрэвдоржийн Батбаяр /эр.40н/-ыг 2015.10.05-ны өдөр олж тогтоон эрэн сурвалжлалтыг зогсоон ажилласан байна.


Иргэн А нь 2008.04.29-нд ЭХТА-н 145.2-оор,
Б нь 2008.11.10-нд ЭХТА-н 145.3-аар,
Б нь 2012.04.17-нд ЭХТА-н 145.2-оор,
Г нь 2009.01.07-нд ЭХТА-н 215.2-оор,
С нь 1997.04.08-нд ЭХТА-н 260.1-ээр,
Г нь 2011.04.20-нд ЭХТА-н 211.1-ээр ял
шийтгэгдэж байсан байна.
Тус хэлтсийн хариуцсан
нутаг дэвсгэрт оршин
суудаг лам, бөө нар
болон шашны чиглэлээр
үйл ажиллагаа явуулдаг
байгууллага, иргэдийн
судалгааг гарган тэдгээрийн
хувийн байдлыг тогтоон
бүртгэлд авч хяналт тавин ажиллаж байна. 2015 оны 11 дүгээр сарын байдлаар албан ёсны зөвшөөрөлтэй
16
сүм хийд байна. Мөн
169
иргэн хувиараа шашны үйл ажиллагаа явуулж байгаагаас
19
иргэн Буддын,
137
иргэн Бөө мөргөлийн,
8
иргэн Христийн,
5
иргэн зурхайч байна. Эдгээр хүмүүсээс урьд ял шийтгэл эдэлж байсан
6
иргэн байна. Үүнд:
Шашны байгууллагыг ангилж үзвэл:
Будда - 6
Христ - 7
Католик - 3
http://khanuul-2.police.gov.mn
"Магнай трейд" ШТС жижүүр Н.Баасанбаттай шөнийн 04:16 цагт утсаар холбогдож ГХУС болон харилцан мэдээ мэдээлэл солилцож ажиллах талаар зөвөлгөө өгсөн
Буянт ухаа спорт ордны харуул Эрдэнэбаттай шөнийн 00:15-д утсаар холбогдон ГХУС болон харьлцан мэдээ мэдээлэл солилцож ажиллах талаар зөвөлгөө өгсөн
Яармаг худалдааны төвийн манаач У.Данзантай орой 22:15 утсаар холбогдож мэдээ мэдээлэл солилцож гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвөлгөө өгөв.


Байцаалт, ярилцлагын өрөө нь:
Дуу тусгаарлагч зориулалтын хавтангаар доторлосон
Дуу, дүрс бичлэг чанарын өндөр түвшинд хийгдэх тоног төхөөрөмжтэй
Хяналтын өрөөг тусгаарласан дуу үл нэвтрэх зориулалтын вакум шилэн хаалттай
Иж бүрэн хяналтын камер, агааржуулалтын систем бүхий олон улсын жишигт нийцүүлсэн байна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НИЙТ ХҮН АМЫГ ХАРЬЦУУЛБАЛ
Тус хэлтсээс 2016.02.25-ны өдөр ХУД-ийн 6-р хорооны 5-р хэсгийн иргэдийн дунд ”Камержуулалт" хэлэлцүүлгыг зохион явуулж уг хэсэгт оршин суудаг 98 айл өрх, аж ахуй нэгжтэй хамтран ажилласаны үр дүнд Нүхтийн 17, 18, 19, 20 дугаар гудамжинд нийт 9 ширхэг камер байрлуулав. Камер байршуулсан газарт 2016 оны 03-р сарын 14-ний өдрөөс хойш 1 сарын хугацаанд ямар нэг захиргааны зөрчил, гэмт хэрэг үйлдэгдэж бүртгэгдээгүй бөгөөд 2016 оны 04-р сарын 15-ны өдөр 15 цагт Нүхтийн 19-316 а тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй, ганц биеэр амьдарч байсан 63 настай, эрэгтэй, иргэн Ш.М нь монгол гэртээ шатаж нас барсан эрүүгийн хэрэгт гудамжны камерын бичлэг чухал ач холбогдолтой нотлох баримт болсон. Цаашид ХУД-ийн 4,5,6,7,8-р хороодын бүх гудамжийг камержуулахаар төлөвлөн тодорхой ажилуудыг хийж байна.
Нүхтийн 19-р гудамж
Нүхтийн 20-р гудамж
Хариуцсан нутаг дэвсгэрийн 13 чиглэлд үүрэг гүйцэтгэж буй явган эргүүлийн алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, сахилга хариуцлагыг сайжруулах, иргэдэд түргэн шуурхай хүрч үйлчлэх нөхцөл боломжийг нэмэгдүүлэх үүднээс  GPS хяналтын төхөөрөмжийг 2016 оны 05-р сарын 26-ны өдрөөс ашиглаж эхэлсэн.

Зайнаас хянах төхөөрөмж /GPS/
Зайнаас хянах төхөөрөмж /GPS/
Хариуцсан нутаг дэвсгэрийн Наадамчдын гудамжны зам дагуу байрлуулсан камеруудыг тус хэлтэс дээр давхар хянаж гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх зорилгоор ашиглахаар шаардлагатай тоног төхөөрөмж болон камер хяналтын өрөөг тохижуулан бэлэн болгов.
ХУД-ИЙН 6-Р ХОРООНЫ 5-Р ХЭСГИЙГ БҮРЭН КАМЕРЖУУЛЛАА
/дэлгэцэнд харагдах байдал/
/дэлгэцэнд харагдах байдал/
КАМЕР ХЯНАЛТЫН ӨРӨӨГ ТОХИЖУУЛАВ
Нүхтийн 17-р гудамж
Нүхтийн 18-р гудамж
/дэлгэцэнд харагдах байдал/
/дэлгэцэнд харагдах байдал/
2016 онд 700 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсаны 3 буюу 0,4 хувийг хүнийг санаатай алах хэрэг, 9 буюу 1,2 хувийг бусдыг амиа хорлоход хүргэх хэрэг, 252 буюу 36 хувийг бусдын бие махбодид гэмтэл учруулах хэрэг, 7 буюу 10 хувийг хүчиндэх хэрэг, 194 буюу 27,7 хувийг хулгайлах /үүнээс малын хулгай 9 буюу 1,2 хувийг/, 13 буюу 1,8 хувийг дээрэмдэх хэрэг, 32 буюу 4,5 хувийг залилан мэхлэх хэрэг, 44 буюу 6,2 хувийг танхайрах хэрэг, 42 буюу 6 хувийг ТХХАБАЖЭ хэрэг, 104 буюу 14,8 хувийг бусад төрлийн хэрэг тус тус эзэлж байна.
Гэмт хэргийн талаар
Тус хэлтэс 2016 онд иргэд аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, захиргааны зөрчлийн шинжтэй 14144, өмнөх оны үлдэгдэл 93, нийт 14237 гомдол мэдээллийг хүлээн авсан нь урьд оны мөн үеэс 1228 буюу 7,9 хувиар буурсан байна. /Урьд оны мөн үед 15465 гомдол мэдээлэл хүлээн авч шалгасан/
Гэмт хэргийн шийдвэрлэлтийн талаар:

МТ-90 GPS төхөөрөмж байрлал тогтоож, төвд тусламжийн дохиог ирүүлэх  шаардлагатай тохиолдолд яриа чагнах  

ТК-102 GPS төхөөрөмж байрлал тогтоож,  төвд тусламжийн дохиог ирүүлэх
Иргэд олон нийттэй хамтран ажиллах тэдний дэмжлэг туслалцааг авах, идэвх санаачлагыг өрнүүлж гэр хорооллын гудамж талбайд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор камерын хяналттай болгох санал, санаачилга гарган 6-р хорооны 5 дугаар хэсэг буюу Нүхтийн 17-20 дугаар гудамжинд оршин суух иргэдтэй хэлтсийн хурлын зааланд уулзаж камерын хяналт бий болгох ажлын ач холбогдлын талаар тайлбарлаж хэлэлцүүлэг зохион явуулсан. Уг ажлын үр дүнд иргэд санаачлагыг дэмжиж өөрсдөө зардлаа гаргаж нийт 4 гудамжийг камержуулсан.

ТОХИЖИЛТЫН АЖЛЫН ТАЛААР
Хэлтсийн хашаан доторх нийт 200 м.кв тайлбайн хуучин зүлэг, зэрлэг бүхий хөрсийг хуулж 3 машин элс, 3 машин хар шороо, бууц зэргийг буулган 480,000 төгрөгний өртөг бүхий “Англи сорт”-ын олон наст зүлэг, цэцгийн үр суулгаж нийт 130 ширхэг мод, бут шинээр тарьж ургуулсан. Алба хаагчдын амрах орчин нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хэлтсийн баруун талд ногоон байгууламж бүхий талбайг байгуулан явган хүний зам тавьж, гадна хашааг будсан.

Төв байрны автомашины гражийн шалны бетон хуучирч хуулран, тоос шороо их босдог байсныг хуулж мэргэжлийн хүмүүсийн туслалцаатайгаар стандартын дагуу армоторын төмөр зангидаж шинээр 17 м.куб бетон /армотурын төмөр, бетон, ажлын хөлсний нийт өртөг 3,310,000 төгрөг/ зутгаж, өнгөлгөөг хийсэн. Мөн хана, шалыг шинээр будсан.
Иргэдийг түргэн шуурхай, тав тухтай үйлчлүүлэх нөхцөл бололцоог нэмэгдүүлэх зорилгоор хэлтсийн гадна авто машины талбайг засварлаж, тоос шороо босгохгүй байх үүднээс 15 м.куб хайрга асгаж тэгшилсэн. Хэлтсийн машины зогсоол болон арын талбайг нийт ширхэг боржуураар хүрээлж гэрэл цацруулагчтай будгаар будаж тохижуулсан
Нисэх дэх бичил хэсгийн байр /хуучнаар/-ны гадна талбайн газрын хэмжээг 324 м.кв хэмжээгээр томсгон гэрчилгээг гаргуулсан. Уг газарт хэлтсийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ажилчдын орон сууц бариулахаар барилга бариулах зөвшөөрлийг холбогдох газарт уламжлан шийдвэрлүүлэх хүсэлтийг УБХЦГ-ын даргад хүргүүлж, нөхцөл байдлын талаар хэлтсийн дарга биечлэн танилцуулан судалгааг хийж байна.

Хэлтсийн төв байранд нэвтрэн орж байгаа иргэдийн баримт бичгийг шалгаж шаардлагатай тохиолдолд сангаас хайлт тулгалт хийлгэх зорилгоор конторын цагдаагийн хэсэгт “notebook” байрлуулан нэгдсэн сантай холболт хийж үүдний хэсэгт ЖША-ны өрөөнөөс автоматаар онгойлгодог шилэн хаалт хийлгэсэн.

Ахмад настануудад зориулсан өрөө танхимыг шинээр байгуулсан

Ахмад настнуудад зориулсан өрөө танхимыг шинээр байгуулж нийт 2,071,748 төгрөгний тавилга, эд зүйлс авч тохижуулан хэлтсийн ахмад ажилчдыг ая тухтай ажиллаж хөдөлмөрлөх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, алба хаагчид ахмадуудын харилцааг ойртуулах нөхцөл боломжийг бүрдүүлсэн
Алба хаагчид албаараа бахархан идэвхи зүтгэлтэй ажиллах, урам өгөх зорилгоор эмэгтэйчүүдийн зөвлөлөөс хэлтэст бэлэглэсэн ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан удирдлагуудын хэлсэн сургамжит үгүүдийг хэлтсийн 2 дугаар давхрын хүлээлгийн тэнхимд байршуулсан. Алба хаагч болон иргэдэд хууль эрх зүйн мэдлэг олгох, үүрэг хариуцлагыг нь таниулан ухамсарлуулах зорилгоор үүдний танхимд Монгол Улсын Үндсэн хуулинд заасан иргэний үндсэн болон журамт үүргийг тусгасан зурагт самбар хийж байршуулсан
Тус хэлтсийн харьяа хороодын нутаг дэвсгэрт 2016 оны байдлаар 5065 захиргааны зөрчил бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 30,8 хувиар буурсан, 229 хүнд баривчлах арга хэмжээ авсан нь урьд онтой харьцуулахад 41 нэгжээр буюу 21,8 хувиар өссөн, 2270 хүнийг түр болон албадан саатуулсан нь урьд оны мөн үеэс 347 нэгжээр буюу 18 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

ЦЕГ-ын даргын 2015 оны 05-р сарын 21 ны Б/284 тушаалаар тус хэлтсийн бүтэц орон тоог шинэчлэн баталж офицер 90, ахлагч 59 энгийн гэрээт ажилтан 6 нийт 155 алба хаагчийн бүрэлдэхүүнээр үйл ажиллагаагаа явуулж байна
Хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд 652 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 112 хэргээр буюу 20,7 хувиар ӨССӨН. Хороодод бүртгэгдсэн гэмт хэргийг урьд оны мөн үетэй харьцуулахад 5 дугаар хороонд 5 хэргээр, 6 дугаар хороонд 4 хэргээр, 13 дугаар хороонд 2 хэргээр, 14 дүгээр хороонд 1 хэргээр тус тус хэргийн гаралт буурсан, 4, 7, 8, 10, 12, 16 дугаар хороодод 2-43 хэргээр өссөн, 9 дүгээр хороонд гэмт хэргийн гаралт өсөлт бууралтгүй байна. Үүнээс 10, 4, 16 дугаар хороодод хэргийн гаралт хамгийн ихээр буюу 19-43 нэгжээр өссөн байна. Тухайлбал: 10 дугаар хороонд 43 хэргээр буюу 47,2 хувиар, 4 дүгээр хороонд 39 хэргээр буюу 47,5 хувиар, 16 дугаар хороонд 19 хэргээр буюу 35,1 хувиар тус тус хэрэг өссөн байна.
Дээрх 3 хороонд гэмт хэргийн гаралт өсөж байгаагийн 1 шалтгаан нөхцөл нь орон сууцны хорооллууд шинээр баригдаж ашиглалтанд орж байгаатай холбогдуулан хүн амын суурьшил ихсэж, сургууль цэцэрлэг баригдаж байгаатай холбоотой. Тухайлбал:
ХУД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Буянт-Ухаа-2 хорооллын нийт 29 байр, Гал командын 30-р ангийн ажилчдын 9 давхар 1 орон сууц, 58 дугаар байрны 9 давхар орон сууцууд шинээр ашиглалтанд орсон, мөн тус хорооны нутаг дэвсгэр дээр Ерөнхий боловсролын 135 дугаар бага сургууль, 230 дугаар цэцэрлэгүүд шинээр байгуулагдан ажиллаж байна.
ХУД-ийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүн амын тоо урьд оны мөн үеэс 10445 болж 829 –өөр нэмэгдсэн байна. Мөн “Пума” констракшны 5 байр, “Пи Ай Эм” ХХК-ий 5 байр, “Шинэ Өргөө” хорооллын 18 байр, “Ирээдүй” хорооллын 10 байр, авто засварын 2 төв, автомашины угаалгын 1 төв, 8 нэрийн хүнсний дэлгүүр 10, эмийн сан 3, гэх мэт аж ахуйн нэгж байгууллагууд шинээр нэмэгдсэн. Дээрх шинэ хорооллуудад шилжиж ирсэн боловч шилжилт хөдөлгөөнөө хийлгээгүй /албан ёсны бүртгэлгүй/ 1588 өрхийн 4464 иргэн оршин сууж байна.
ХУД –ийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Буянт-Ухаа-1 хорооллын 28 байр, “Алтангадас” хотхоны 1 байр, “Анар” хотхоны 3 байр, 41 дүгээр байр /56 айлын/, “Дөрвөн бэрх хотхоны 1 байр, “Би ван” ХХК-ий 54 айлын 1 орон сууц, 223 дугаар цэцэрлэг, 240 дүгээр цэцэрлэгүүд тус тус шинээр ашиглалтанд орсон.
Цаашид ч орон сууцны барилгууд шинээр баригдаж ашиглалтанд орж байгаатай холбогдуулан хүн амын өсөлт ихсэж, үүнийг даган гэмт хэргийн гаралт урьд онуудынхаас өсөх хандлагатай байгааг анхаарч, урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах шаардлагатай байна.

ДҮГНЭЛТ

Full transcript