Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Ардчилал

No description
by

Kaenis smok

on 25 February 2016

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Ардчилал

Ардчиллын онолууд

Ардчилал бол хүмүүсийн, хүмүүсийн бүтээсэн, хүмүүсийн төлөөх засаглал мөн.
Democracy is the government of the people, by the people and for the people.
Ардчиллын гол зарчим

Иргэдийн оролцоо.
Иргэд өөрсдийнхөө талаар шийдвэр гаргахад идэвхтэй үйл ажиллагаа явуулах,бие даасан байр суурь баримтлахыг оролцоо гэнэ.Өөрөөр хэлбэл төрийн хэрэгт иргэд оролцох явдал юм.
Тэгш эрх.
Ардчилсан нийгэм нь бүх хүн тэгш эрхтэй байх зарчмыг баримтална.Тэгш эрх гэдэг нь бүх хүнийг тэгш эрх,ижил боломжтой байлгаж,арьс өнгө,нас хүйс,шашин шүтлэг,үндэс угсаагаар ялгаварлан гадуурхахгүй байна гэсэн үг.
Улс төрийн хүлээцтэй байдал.
Энэ нь олонх улс орныг удирдаж байхад цөөнхийн эрхийг хамгаалсан байх ѐстой гэсэн үг.Цөөнх цуглаан хийх,үг хэлэх эрхтэй байна.Олонхи нь цөөнхийн саналыг сонсож,цөөнх нь олонхийн саналыг дэмжиж байх ѐстой бөгөөд ингэж бие биедээ хүлээцтэй хандаж сурах нь ардчиллын чухал үнэт зүйл юм.
Тогтмол,чөлөөт шударга сонгууль.
Тухайн орны иргэд хүсэл зорилгоо илэрхийлэх зам бол төр,засагт өөрсдийгөө төлөөлөх албан тушаалтныг сонгох явдал юм
Тайлагнах ёс.
Ардчиллын нөхцөлд сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнууд ард олонд тайлангаа тавих үүрэгтэй.

Демос /ард түмэн/ +Кратос /засаглал/ = Демократ /Ард түмний засаглал/
1990 оны хувьсгал
Тодорхойлолт
Дэлхийн түүхэнд ардчиллын 3 том давалгаа явагдсан байдаг. (Хантингтоны гаргасан зүй тогтол)

Нэгдүгээр давалгаа: 19-р зуун
Хоёрдугаар давалгаа: 20-р зууны эхэн үе Гуравдугаар давалгаа: 1974 оноос 21-р зууны эхэн үе

Улс төрийн өлсгөлөнгийн дүнд коммунист Бүгд Найрамдах Монгол Ард Улсын удирдлага огцорч, ардчилсан Монгол Улсыг (1992 оноос) байгуулах болсон.

1990 оны 7 сард Монголын анхны ардчилсан сонгууль болж, ардчилал тогтжээ. 1992 онд шинэ Үндсэн хуулийг баталжээ.


Ардчиллын нэг үндсэн шинж нь чөлөөт сонгууль явагддаг явдал. Чөлөөт сонгууль явагдахын тулд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэл мэдээллийн чөлөөтэй байдал, хууль ёсны дагуу удирдах зэрэг чадамжууд хэрэгтэй байдаг. Иймд эдгээр нь ч ардчиллын гол тулгуур шинжүүд болно. Дарангуйлал, улс төрийн асуудалд хөндлөнгөөс оролцох явдлыг цээрлэхийн тулд цэргийн хүчинг ард түмэн захирч зохиулах явдлыг мөн чухалчилдаг. Зарим орнуудад ардчилал нь тэнцүү эрх гэсэн зарчим дээр тулгуурладаг.
Ардчилал
Өөр хоорондоо холбоо хамааралтай засаглалын хэлбэр, улс төрийн гүн ухаануудын цогц юм.
Монгол дахь ардчилал
Ардчиллын үнэт зүйлс
Дэлхийн бүх ард түмэн ардчилсан төр засагтай байхын тулд түүний үнэт зүйлүүдийг тодорхойлсон байдаг. Эдгээр нь ардчилсан нийгмийн үндсэн хууль,эсвэл хүний эрхийн тунхаглалын бүрэлдэхүүн хэсэг болдог. Ардчилсан улсууд заавал яг ижил байх албагүй ч ардчилсан улсын ард түмэн ихэнхдээ адил суурь зарчмыг баримталж,төр засгаас адил үнэт зүйлийг шаардан хүсдэг.
Эдийн засгийн эрх чөлөө.
Иргэд хувийн өмчтэй байх,бизнес эрхлэх,дуртай ажлаа хийх,мэргэжлийн холбоодод эвлэлдэн нэгдэх эрхтэй байна гэсэн үг.
Хүний эрх,хүний эрхийн тунхаглал.
Хүний эрх гэдэг нь төрөхөөс заяагдсан зүйл бөгөөд хүний амь нас,нэр төрийг хүндэтгэн үзэх үнэлэмжийг илэрхийлнэ.Ардчилсан улсууд төр,засаг эрх мэдлээ хэтрүүлэх явдлаас ард олныг хамгаалах зорилгоор хүний эрхийн тунхаглалтай байдаг.
Олон намын тогтолцоо.
Олон намын тогтолцоотой байхын тулд хоѐроос илүү улс төрийн нам сонгуульд оролцох ѐстой.Түүхээс үзэхэд ганц намтай оронд дарангуйлал тогтож байжээ.
Хуульд захирагдах ёс.
Ардчиллын нөхцөлд хаан,ерөнхийлөгч,сайд ер нь хэн ч хуулиас дээгүүр байх эрхгүй.Үүнийг хуульд захирагдах ѐс гэнэ.Энэ бол хүн бүр хуулийг сахина,түүнийг зөрчвөл хариуцлага хүлээнэ гэсэн үг.
Ардчилал нь хууль бүх нийтэд адил тэгшээр , шударга тууштай үйлчлэхийг нэг үнэт зүйлээ болгодог гэсэн үг.
Нийтэд ил тод байх.
Төр засаг ард түмэндээ ажлаа тайлагнана гэдэг нь улс оронд юу болж байгааг мэдээлж байна гэсэн үг. Энэ бол төрийн үйл ажиллагааны ил тод байдлын илрэл.
Дүгнэлт
Дэлхийн бүх ард түмэн ардчилсан төр засагтай байхын тулд түүний үнэт зүйлүүдийг тодорхойлсон байдаг. Эдгээр нь ардчилсан нийгмийн үндсэн хууль, эсвэл хүний эрхийн тунхаглалын бүрэлдэхүүн хэсэг болдог. Заавал яг ижил байх албагүй ч ардчилсан улсуудын ард түмэн ихэнхдээ адил суурь зарчмыг баримталж , төр засгаас адил үнэт зүйлийг шаардан хүсдэг. Эрдэмтэд ардчиллын дээрх үнэт зүйлүүдийг тодорхойлсон байдаг бөгөөд ардчилсан улс орон бүр эдгээр үнэт зүйлүүдийг хэрэгжүүлж байх ѐстой.
Abraham Lincoln
Төрийн засаглалыг хэрэгжүүлэхэд ард түмэн нийтээрээ оролцох эрхтэй
Цөөнхийн саналыг харгалзан олонхийн санал санаачилгаар төрийн засаглалыг хэрэгжүүлэх
Бүх нийтээрээ тэгш,шударга байх явдал юм.
Ардчиллын мөн чанар, үнэ цэний тухай 3 онол байдаг. Үүнд:

1. Сонгодог ардчиллын онол
2. Элит ардчиллын онол
3. Олон ургальч ардчиллын онол
1. Ардчиллын тухай сонгодог онол.

Энэ үзэл санааны гол зарчим нь:
Төрийн засаглалыг хэрэгжүүлэхэд ард түмэн нийтээрээ оролцох эрхтэй байх
Олон түмэн буюу масс өөрсдийн төр засгаа сонгож бий болгох эрхтэй
Төр нь хүний нэр төр,эрх чөлөө,өмч хөрөнгийг хамгаалах
Улс төрийн амьдралд оролцох иргэдийн оролцоо тэгш байх,ижил нөхцөл бололцоогоор хангагдах
Хүний эрх бол хэнээс ч үл хамаарах шинжтэй байх зэрэг юм.
Ардчиллын тухай энэхүү сонгодог үзэл санааг өнөөдрийг хүртэл хаана ч бүрэн төгс хэрэгжүүлж чадаагүй.
3. Олон ургальч ардчиллын онол.
Энэ онол нь дээрх 2 онолын аль алиных нь шинжийг агуулсан байдгаараа онцлог.
Гол үзэл санаа нь: Нийгмийн доторх санаа бодлын илэрхийлэл болсон улс төрийн нам,сонирхлын бүлгүүдийн үүргийг чухалчлан үздэг.Шийдвэр гаргахад бүх хүнийг оролцуулах боломжгүй боловч ардчиллын зарчмуудыг бодитойгоор хэрэгжүүлэх боломжтой.Төр засаг нь ард түмнийхээ өмнө биш ,харин нам, бүлэг, улс төрийн байгууллагын өмнө хариуцлага хүлээх ѐстой.Төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд нийгмийн янз бүрийн улс төрийн хүчнүүдийг тэгш оролцуулах замаар тэдгээрийн ашиг сонирхлыг зөв зохицуулан нийгмийн нэгдмэл байдлыг хангаж,тулгамдсан асуудлыг шийдвэрлэх улс төрийн хэрэгсэл гэж үздэг.
2. Элитийн онол.
Энэ нь elite-шалгарсан,шилэгдмэл гэсэн утгатай франц үг.
Нийгмийг олонх бус харин тэдний дундаас тодрон гарсан цөөнх удирддаг гэсэн гол санааг агуулна.
Элитийн онолыг үндэслэгчид нь Италийн эрдэмтэн В.Парето/1848-1923/, Г.Моска/1858-1941/ нар юм.
Энэ онолын гол санаа нь: Нийгэм бол засаглалыг гартаа барьж буй удирдагч цөөнх болон удирдуулагч олонхиос бүрдэнэ.Элит хэсэг нь улс орныг захирдаг аль нэг талаараа шалгарсан давуу талтай хүмүүсээс бүрдэж,ердийн олон түмнээс ялгагдана. Элит нь дан ганц хувийн сонирхолд автдаггүй,харин ч нийгмийн хэрэгцээ,хүмүүсийн хүсэл сонирхлыг шийдвэр гаргахдаа харгалзан үзэж,ардчиллыг бататган хамгаалах үүрэгтэй.
Full transcript