Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Сурагчдын хүсэл сонирхол, чадавхийг судлан хөгжүүлэх нь

No description
by

IAM IDLY

on 8 November 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Сурагчдын хүсэл сонирхол, чадавхийг судлан хөгжүүлэх нь

Сурагчдын хүсэл сонирхол, чадавхийг судлан хөгжүүлэх нь
Шинэ Эрин сургууль, багш Ц.Туул
Олон Улсын Хөтөлбөрийн Сургалттай
Шинэ Эрин Лаборатори Сургууль

2013 он
Илтгэлийн агуулга
Удиртгал
Тэргүүн бүлэг
(Хэв шинжийг тодорхойлох нь)
(Хичээл сонголт ба хэв шинж)
Дэд бүлэг
Дүгнэлт
Удиртгал
Тэргүүн бүлэг
Дэд бүлэг
Ашигласан материал
Дүгнэлт
Удиртгал
Сэдэв сонгосон үндэслэл
Сэдвийн
тулгамдсан
байдал
Судалгааны зорилго, зорилт
Судалгааны
арга
Судалгааны онол
практикийн ач
холбогдол
Л.Рон Хаббардын “ Сурах технологи” номондоо:
“Сургууль бол хүүхдээ хормойноосоо түр зуур салгаж өөрөө амрах гэсэндээ өгдөг газар биш.  Сургууль бол хүүхдийн сурах чадварыг нь хөгжүүлснээр ирээдүйн амьдралд нь бэлдэж, амьдралд нь тохиолдох асуудлуудаа шийдэж чаддаг болгож өгөх,  өнөөдрийн насанд хүрсэн хүмүүс хижээл насныхан болсон байх маргаашийн ертөнцийг гартаа авах бэлтгэлийг нь хангаж өгөх зориулалттай газар юм” гэж тодорхойлсон байдаг.

Өнөөдөр боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд хүүхдийг чадавхижуулах, хөгжүүлэх асуудлыг ярих боллоо. Хүүхдийг хөгжүүлэх олон арга байгаагийн дотроос ахлах ангийн сурагчдыг ирээдүйн мэргэжил рүү нь чиглэсэн сонирхол, чадавхи дээр нь тулгуурлан хөгжүүлж болох нэгэн аргыг сонгон авч үзлээ.
Хүний амьдрал эхлэлээсээ төгсгөл хүртэл сонголтоор дүүрэн байдаг. Тэдгээрээс мэргэжил сонголт нь эн тэргүүний чухал асуудал юм. “Судалгаанаас үзэхэд 65-70 насалсан хүн амьдралынхаа бараг 40 жилийг өөрийн сонгосон мэргэжилдээ зориулж, түүгээрээ амьдардаг байна” . Иймээс мэргэжил сонгох гэдэг нь санамсаргүй зүйл байх ёсгүй. Учир нь мэргэжил эзэмшсэн хүндээ материаллаг болон оюуны баялаг, үнэ цэнийг бүтээж, орлого олж амьдрах хэрэгсэл болдог.
БШУЯ-ны сайдын 2012 оны 10-дугаар сарын 08-ны өдрийн А/52 тоот буюу хүүхдийн авьяасыг нээж хөгжүүлэх үйл ажиллагаа явуулах тухай тушаал гарсантай холбогдуулан 2013-2014 оны хичээлийн жилийн илтгэлийн сэдвийг “Хүүхдийн авьяасыг нээн илрүүлэх аргазүй, технологи” хэмээн Боловсрол Шинжлэх Ухааны Газраас зарласан юм.
Тус сургуулийн зарим сурагч олон улсын шалгалт өгөх гэж нэлээд асуудалтай тулгарч байж хичээл сонголтоо хийж байгаа байдлаас хүүхдүүд өөрийн сонирхол, авьяас чадвараа хэр таньж, түүн дээрээ түшиглэж сонголтоо хийсэн эсэхийг сонирхох үүднээс энэ сэдвийг сонгосон юм. 50 хувь нь 1 дэх жилдээ, 2 дахь жилдээ 80 хувь нь сонголтоо өөрчилсөн, мөн 3 дахь жилдээ дахин сонголтоо өөрчлөх тухай яриад явж байгаа байдлыг хараад энэ хүүхдүүд өөрсдийгөө хэр танин мэдсэний үндсэн дээр сонголтоо хийснийг судлахаар болсон.

Боловсролын шинэчлэлийн хүрээнд Кембрижийн олон улсын хөтөлбөрөөр хичээллэх төрийн өмчит 3 сургууль, 40 лаборатори сургуулийг байгуулсан бөгөөд үндэсний боловсролын чанарыг дэлхийн жишигт хүргэх зорилго тавин дэлхий нийтэд тэргүүлэх кембрижийн боловсролын системийг Монгол хөрсөн дээр буулгаж нутагшуулахаар болж, түүн дээр тулгуурлан хөтөлбөр, стандарт, төлөвлөлт, аргазүй, технологи гээд нэлээд зүйлээ шинэчлэхийг зорьж яваа. Тиймээс өнөөдөр манай сургуулийн сурагчдад тулгамдаж байгаа хичээл сонголтын энэ асуудал маргааш бусад сургуулийн хүүхдүүдэд тулгарч магадгүй. Энэ үүднээс багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд, хүүхдүүдэд зөвлөх, ахлах ангийн сурагчдыг зөв чиглүүлэх, зөв хөгжүүлэхэд анхаарах ёстойг харуулах гэсэн юм.
Хүүхэд ямар сонирхолтой, ямар чадвартай байгааг судлахгүйгээр шахалтаар янз бүрийн дугуйлан секцид хамруулах, мэргэжилд чиглэсэн хичээл сонголтыг хийлгэдэг. Ингэснээр хүүхэд өндөр амжилт гаргаж чаддаггүй. Түүгээр ч барахгүй ирээдүйд эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахгүй байх, ажиллалаа ч таашаал авахгүй байх, амжилт олохгүй байх зэрэг сөрөг хандлага гардаг юм байна.

Хүүхэд нэг бүрийг судлан таньсны үндсэн дээр сургалтын болон хүмүүжлийн ажлаа төлөвлөх, зохион байгуулах, ялангуяа мэргэжилд чиглэсэн сонголт руу нь чиглүүлэх нь бас нэг хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх арга болохыг харуулах

Зорилго
Зорилт
Ямар асуудал тулгарч байна вэ? Сурагчид ахлах ангид ороод хичээл сонголтоо өөрийгөө хэр танин мэдсэний үндсэн дээр хийж байна ? гэдгийг харуулах
Асуудлыг шийдэх нэг арга бол хүүхэд бүрийн мэргэжилд чиглэсэн сонирхол, чадавхи, мэргэжилд чиглэсэн шинжийг нь судлах
Мэргэжлийн чиг баримжаагаар нь хөгжүүлэхэд эцэг эх, сурагч, багш нарын үүрэг хариуцлагатай холбоотой дэвшүүлсэн зарим саналыг танилцуулах
Найз нөхдийн, бусад хүмүүсийн нөлөөнд автах
Нэр хүнд бүхий хүмүүсийг дуурайж сонгох
Түр зуурын хүсэл мөрөөдөлдөө автан , шохоорхох байдлаар сонгох
Өөрийнхөө сайн гэсэн хичээлээ сонгон шалгалт өгөх
Чадавхи боломжоо харалгүйгээр сонгох
Нөхцөл байдал, тавигдах шаардлагыг судлахгүйгээр сонгох
Найз нөхдөө дуурайж сонгох
Дүгнэлт сурагчдад өгөх зөвлөгөө шилжүүлэх
Энэхүү судалгааг явуулахдаа сурагчид хичээл сонгохдоо өөрсдийнхөө ирээдүйн мэргэжилд чиглүүлэн хийсэн гэж үзсэн учраас мэргэжил сонголтын ДЖ.Холландын асуулгын аргаар хувь хүний ерөнхий хэв шинж, сонирхол, чадавх, мэргэжилд хандах хандлагын талаар судалж, 9 - 11 –дугаар ангийн сурагчдын хэв шинж, сонирхол, чадавх хэр байгааг харьцуулан судаллаа.
Судалгааны арга
Хувь хүний хэв шинж, сонирхол, чадавхыг судалснаар:
Хичээл сургалтын үед:
Багш хичээлээ сурагчдын онцлогийг харгалзан хичээлээ төлөвлөх
Багаар ажиллуулах тохиолдолд сонирхол чадавхаар нь бүлэглэх
Бие даалт өгөхдөө онцлогийг харгалзан өгөх
Хичээл сонголтыг зөв хийлгэх
Хичээлээс гадуурх ажлын үед:
Сонирхол чадавх дээр нь тулгуурлаж сонгон секц, дугуйланд хамруулах
Клубын үйл ажиллагааг зохион байгуулах
Сайн дурын бүлэг байгуулах
Төсөлт хичээл явуулах ...
гэх мэт зүйлд хэрэглэж болох юм.
Сэдвийн судлагдсан байдал
Энэхүү сэдвээр М.Баянмөнх, Н.Цэрэнбат, С.Мөнхбат, С.Бямбагэрэл, Д.Бумдарь, Ш.Батболд (2013) нарын хүмүүс мэргэжил сонголтын аргазүйг боловсруулан гаргасан байна. Уг номондоо 45 салбарын 2300 ажил мэргэжлийн тухай мэдээлэл, 600 мэргэжлийн дэлгэрэнгүй тодорхойлолтыг судалж, оруулсан байна. Энэхүү номоо 2000 оноос хойш хувь хүний мэргэжил сонголтын болон мэргэжлийн хөгжлийн аргазүй, хүүхдийн авьяас чадавхийг илрүүлж, хөгжүүлэх зэрэг тулгамдсан асуудлаар судалгааны ажил явуулсны үр дүнд тулгуурлан бүтээжээ.
А.Амарбаяр, А. Амарзаяа, Б.Байгалмаа нар “Мэргэжлээ зөв сонгоход тань” номондоо
Мэргэжлээ хэрхэн сонгох талаар зөвлөгөө, зарим нэг мэргэжлийн талаар, ямар мэргэжилтэй хүн ямар ажил эрхэлж болох талаар мэдээллийг багтаасан байна.
Илтгэлийн ач холбогдол
Мэргэжилд чиглэсэн сонирхол, чадавхын онцлог \ насны үечлэлээр\
ДЖ.Холландын арга \ сонирхол, чадавх, мэргэжлийн талаарх мэдлэгийг тодорхойлох\

Онол, аргазүй
Хүн бүр өөрийн сонирхол, үнэлэмж, чадавх, хувийн зан төлвөөс хамаарсан онцлог шинжүүдтэй байдаг.
Ажил мэргэжил бүрт тодорхой чадавх шинж чанарууд шаардагддаг.
Хүний онцлог шинж чанар нь ажил мэргэжилд шаардлагтай шинж чанаруудтай хэдий нийцнэ, төдий чинээ үр өгөөжтэй байдаг.
Хүмүүс эрхэлж байгаа ажил мэргэжил, гүйцэтгэж байгаа үүргээрээ дамжин хөгждөг, тийм чадавхи, боломж хүн бүрт байдаг бгөөд тэрхүү мэргэжлийн хөгжил насан туршид нь үргэлжилдэг.
“Хүн сонирхолдоо нийцсэн, чадавхиа бүрэн нээж гаргах боломж олгохуйц ажил эрхлэх, түүнээсээ сэтгэл ханамж авахыг эрмэлзэж байдаг” гэжээ.

Фрэнк Парсонс, Эдмунд Гриффит Уйльямсон, Дональд Сьюпир
Эрдэмтдийн дүгнэлт
Хувь хүний онцлог, сонирхол ба чадавх (насны үечлэлээр)
Дж. Холландын арга
Багшийн хувьд та шавь нартаа өөр өөрсдийнхөө сонирхол, чадавх, мэргэжлийн хэв шинжээ тодорхойлсны үндсэн дээр цаашид суралцах чиглэл, ажил мэргэжлийн талаар үндэслэлтэй, хариуцлагатай сонголт хийх мэдлэг, чадвар төлөвшүүлэх үүрэгтэй.
Сурагчдадаа үндэслэлтэйгээр сонголт хийж, шийдвэр гаргахад шаардлагатай мэдлэг, мэдээллийг өгөх
Хүн өөрийн үнэлэмж, зорилго сонирхол, чадавхид нийцэх төрөл бүрийн ажил, дугуйлан секц, сонгон, мэргэжлийн хүрээнд л амжилт олдог гэдгийг анхаарч сурагчдаа зөв чиглүүлэх
Багш нарт өгөх зөвлөгөө
Эцэг эх та хүүхдэдээ сонголт хийхэд нь туслах нэн чухал үүрэгтэй.
Хүүхэдтэйгээ юуг сонирхож байгаа болон цаашид энэ нь ямар ач холбогдолтой, хаана, хэзээ хэрэг болох талаар цаг зав гаргаж нээлттэй ярилцах
Хүүхэд сонголт хийхдээ өөрийн чадавхи боломжоо харгалзаж байна уу эсвэл тухайн зүйлийг сонгосноор нэр хүнд, цалин хангамж гэх мэт гаднах шинжийг илүү үзэж байна уу гэдгийг анхаарах хэрэгтэй.
Өөрийнхөө сонирхол, нөөц боломжид тулгуурлаж сонголт хийхийн чухлыг ойлгуулах

Цаашид дэвшүүлэх санал, зөвлөгөө
\ Эцэг эхчүүдэд\
Хүсэл сонирхлын судалгаа \хүүхэд тус бүрээр\ анги- 9
Сонирхлын судалгаа \хүүхэд бүрээр\ анги-10
Сурагчдын чадавхийн судалгаа
анги- 9
Сурагчдын чадавхийн судалгаа
анги- 10
Мэргэжил сонголтын талаарх мэдлэг
9 ангийн сурагчдын давамгайлах хэв шинжүүд
Ашигласан материал
Сонголт хийхдээ гаргадаг
алдаануудаас
Сурагчдад өгөх зөвлөгөө
Энэхүү бүлэгт 9-11-дүгээр ангийн сурагчдын мэргэжилд чиглэсэн сонирхол, чадавхийг ДЖ.Холландын тестийн аргаар авч судалгааг хүүхэд нэг бүрээр, ангийн нийтлэг хэв шинжийг тодорхойлж гаргалаа.
1. Баянмөнх М., Цэрэнбат Н., нар, “Мэргэжлээ
сонгох нь”, Улаанбаатар, 2013
2. Амарбаяр А., Амарзаяа А., Байгалмаа Б., нар
“Мэргэжлээ зөв сонгоход тань”, Улаанбаатар, 2005
3. Боловсролын тухай хууль, Улаанбаатар, 2002.
4. Одончимэг Ё., “Хүүхэд яагаад сурах сонирхолгүй
болдог вэ?” орчуулгын бүтээл
www.orosshkolton.mn, үзсэн 2013.09.20
10-дугаар ангийн ерөнхий хэв шинж
11 – дүгээр ангийн сурагчдын ангийн хэв шинж
Судалгааны нэгтгэл
Дүгнэлт
1. Энэхүү аргаар ахлах ангийн сурагчдыг судалбал хүүхэд нэг бүрийг үр дүнтэй,
ирээдүйн амьдрал руу нь чиглүүлж хөгжүүлэх боломжтой.
2. Ангийн нийтлэг хэв шинжийг тодорхойлж хичээлээ зохион байгуулахад, мөн
багш нарын хувьд хүүхэд нэг бүртэй ажиллах арга техникээ өөрчлөхөд тустай
байж юм.
3. Хүүхдэд өөрөөр нь сонголт хийх боломжийг олгох. Учир нь судалгаагаар
хүүхдүүд ерөнхийдөө өөрсдийгөө танин мэдэж, төлөвшиж яваа нь харагдсан ч
сонирхол, чадавх, мэргэжлийн талаарх мэдлэг гурвуулаа нэг хэв шинж дээр
давцалтай гарсан хүүхдүүдийн хичээл сонголт нь харьцангуй тогтвортой байгаа
бол 3 шинж нь давхцал гараагүй хүүхдүүдийн хувьд хичээл сонголтоо маш их
өөрчилсөн нь харагдсан. Энэ нь хүүхдийн өөрийгөө таньж мэдэрч байгаа
төлөвшлийн байдлыг давхар илтгэж байна.
4. Хүүхдийн сонирхол, чадавх дээр тулгуурлан авьяас чадварыг хөгжүүлэхдээ
ирээдүйн мэргэжилд чиглүүлэн ирээдүйн сонголтыг нь хийлгэж байгаа гэдгээр
хандах. Өөрөөр хэлбэл ирээдүйн сайхан амьдралын баталгааг олгож байгаа гэж
ойлгох
5. Эцэст нь тэмдэглэхэд хүүхэд бүрийн сонирхол, хийж чадах зүйл дээр нь
тулгуурлаж гэмээ нь ахиц, амжилт дагуулах нь дамжиггүй.
Full transcript