Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Дипломат Алба

No description
by

CryStal Moon

on 23 March 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Дипломат Алба

FONTS
1951 оны 3 сарын 15-нд Гадаад Хэргийн Албыг өөрчлөн Гадаад хэргийн яамыг албан ёсоор байгуулж, Гадаад Хэргийн сайдаар Холбооны канцлер Конрад Аденауэр томилогдсон бол төрийн нарийн бичгийн даргаар Вальтер Хальштейн ажиллах болов. Гадаад Хэргийн Яамны бүтцэд Штутгартад байрлаж байсан энх тайвны асуудал эрхэлсэн товчоо, Франкфурт ам Майнд үйл ажиллагаагаа явуулж байсан гадаад худалдааны газрыг тус тус нэгтгэсэн. ХБНГУ-ын Гадаад Хэргийн яам нь эхэн төв аппаратад 330 ажилтан (үүнээс 129 дипломат ажилтан), хилийн чанадад 433 ажилтан (үүнээс 129 дипломат ажилтан) нийтдээ 763 ажилтантай байжээ.
Гитлер засгийн эрхэнд гарсны дараа 1933 онд батлагдсан “Иргэний Албыг Шинэчлэх Акт” , 1935 онд батлагдсан “Рейхийн Иргэний Акт” зэрэг баримт бичгийн дагуу 120 орчим дипломат ажилтныг дипломат албанд тэнцэх чадваргүй хэмээн ажлаас нь халсан.
1929 оны Дэлхийн санхүү эдийн засгийн хямрал нь Германы эдийн засагт сөрөг нөлөө үзүүлсэн ба Гадаад хэргийн яамны бүтэц бүрэдэхүүнд өөрчлөлт оруулахад хүрчээ. Гадаад Хэргийн Яамны бүтцийг цомхотгон 5 газрыг байгуулжээ. Үүнд:
1. Боловсон хүчин болон захиргааны газар
2. Улс төрийн газар
3. Эдийн засгийн газар
4. Эрх зүйн газар
5. Соёлын бодлогын газар ёслолын ба хилийн чанад дахь герман иргэдийн асуудал эрхэлсэн нэгжүүд энэ 5 газрын бүтцэд багтан үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулжээ.
Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Дипломат Алба
2 зууны зааг дээр Германы дипломат албанд (төвд болон хилийн чанадад) Драгоман болон консулуудыг оролцуулалгүйгээр 350 орчим дипломат ажилтан ажиллаж байжээ. 1874 оны байдлаар Германы элчин сайдын яам 4 газар (Лондон, Парис, Санкт- Петербург, Вена) ажиллаж байсан бол элчингээр толгойлуулсан 14 төлөөлөгчийн газар, хэргийг хамаарагчаар ахлуулсан 8 төлөөлөгчийн газар, Германы газар нутаг дээрх Пруссын 8 төлөөлөгчийн газар, дипломат статус бүхий 7 ерөнхий консулын газар, 33 консулын газар, 4 дэд консулын газрууд тус тус үйл ажиллагаа явуулж байв. 1914 онд Ром, Константинополь, Мадрид, Вашингтон, Токио дахь төлөөлөгчийн газруудыг элчин сайдын яам болгон зэргийг нь нэмсэнээр 9 элчин сайдын яамтай болсны зэрэгцээ төлөөлөгчийн газар (23), ерөнхий консулын газар (33), консулын газруудын (100 гаруй) тоо үлэмж нэмэгджээ.
1949 онд Холбооны Бүгд Найрамдах Герман улс болон Бүгд Найрамдах Ардчилсан Герман улс байгуулагдсанаар Германы дипломат алба дахин сэргэж эхлэсэн. Гэвч эхэн үедээ холбоотон гүрнүүд Германы гадаад харилцааны бүх асуудлыг хариуцдаг байсан бол ХБНГУ-ын Холбооны канцлерын Албанд Холбоотны Дээд Хяналтын зөвлөлтэй харилцах бүлэг бий болжээ. Харин 1949 оны 11 сарын 22-ны Петерсбергийн хэлэлцээрийн дагуу ХБНГУ гадаад улсуудтай консулын болон худалдааны харилцааг бие даан явуулах эрхтэй болсон. 1949 оны сүүлчээр Холбооны канцлерын албанд хилийн чанад дахь консулын болон эдийн засгийн төлөөлөгчийн асуудал эрхэлсэн “Байгууллагын товчоо” бий болсан байна. 1950 онд ХБНГУ-ын ерөнхий консулын газар Лондон, Нью-Йорк, Парис, Станбул, Амстердам, Брюселл, Ром, Афинд тус тус нээжээ.
1938 онд Гадаад Хэргийн Яамны сайдаар Иохим фон Реббентроп томилогдож дараа жилээс нь эхлэн дипломат ажилтны тоо 143 хувиар нэмэгдэн 1938 онд 2665 байсан бол 1943 онд 6548 болтлоо өсчээ. 1939 онд нацист үзэл санааг сурталчлах зорилготой мэдээллийн газрыг шинээр байгуулжээ.
Дэлхийн 2-р дайнд ялагдал хүлээснээр Подстамын бага хурлын шийдвэрийн дагуу Гадаад Хэргийн Яамыг татан буулгаж Германыг хянах 4 их гүрний хяналтын механизм болох Холбоотны Дээд Хяналтын Зөвлөл Германы засгийн газрын эрхийг барих болсон.
Германы гадаад албаны түүх нь 19-р зуунд Нэгдсэн Германы төрт улс бий болсонтой салшгүй холбоотой бөгөөд Германы гадаад хэргийн яам нь 1870 оны 1-р сарын 1-нд байгуулагдсан хэмээн тооцогддог. Хойд Германы Холбооны анхны канцлер Отто фон Бисмаркийн баталсан, 1870 оны 1-р сарын 10-нд хүчин төгөлдөрболсон зарлигийн дагуу “ Хойд Германы Холбооны гадаад Алба” албан ёсоор байгуулагджээ. Энэ нэршил нь Британийн Форин оффис хэмээх нэрний хувилбар ба зөвхөн канцлерийн удирдлага доор байхаар хуульчилжээ. 1728 онд байгуулагдсан Пруссын Сайд нарын Танхимын гадаад харилцааны хэлтсийг 1808 онд өргөтгөн Пруссын Гадаад хэргийн Яам болгосноор цаашдаа Германы Гадаад Албаны үндэс нь болсон юм.
Германы Гадаад Албаны бүтэц зохион байгуулалт үйл ажиллагаа нь Пруссын ГХЯ-ны бүтцийг өвлөж авсан бөгөөд Улс төрийн (1-р газар) болон гадаад худалдаа, эрх зүй, консулын зэрэг улс төрийн бус асуудал эрхэлсэн (2-р газар) 2 газарт хуваагдаж байв. Улс төрийн буюу 1-дүгээр газар нь төрийн нарийн бичгийн даргын шууд хяналтан доор байсан бол 1864-1881 оны хооронд энэ газрыг Максимилиан фон Филипсборн толгойлж байжээ.
1879 онд 1-р газар нь А болон Б гэсэн 2 хэлтэст хуваагдаж А хэлтэс нь улс төр дипломатын асуудлыг эрхэлж байсан бол Б хэлтэс нь (Төв газар) боловсон хүчний болон санхүүгийн асуудлыг эрхлэх болсон. 1885 онд 2-дугаар газрын эрх зүйн асуудлуудыг шинээр байгуулагдсан 3-дугаар газарт (эрх зүйн газар) хариуцуулах болж 1890 Колоны газрыг байгуулж энэ нь улмаар 1970 онд Рейхийн Колоны Алба болон өргөжижээ. Дэлхийн 1-р дайны үед буюу 1915 онд 4-р газрыг шинээр байгуулсан байна.
Германы Гадаад Алба нь маш цомхон бүтэц бүрэлдэхүүнтэй байсан. Тухайлбал 1-р газарт 4-6 зөвлөх мөн төдий тооны туслах ажилтан рефентүүд ажиллаж байлаа. Дэлхийн 1-р дайны эхэн үед гадаад албаны Төв аппарат мэдэгдэхүйц өргөсч эхэлжээ. 1 төрийн нарийн бичгийн дарга, 1 орлогч, 4 газрын захирал, тэдгээрийн 3 орлогч, 23-28 ахлах зөвлөхүүд, 23 байнгын туслах ажилтнууд 18 албаны туслахууд нийтдээ 70-80 хүн Төвд ажиллаж байв.

1871 онд Германы Нэгдсэн Эзэнт Гүрэн байгуулагдаж Европын төвд “Амьдрах орон зай”-гаа тэлэх хүсэл эрмэлзэл бүхий хүчтэй төрт улс бий болж Франц зэрэг “хөгшин” улсуудыг Европоос шахах тэдний колонийн эзэмшлийг өөртөө нэгтгэх бодлого явуулж эхэлсэн байна. 19-р зууны сүүлч 20-р зууны эхэн үеэс Герман нь олон улсын харилцаанд өөрийн зохих ёсны байр суурийг эзлэхийн төлөө жижиг хэмжээний дайн тулааныг хийн, нууц гэрээ хэлэлцээрүүд, цэрэг улс төрийн эвсэл холбоог байгуулах болжээ.
Дэлхийн 1-р дайны дараа Германы Эзэнт гүрэн задран унаж Веймарын Бүгд Найрамдах Улс байгуулагдсанаар Германы дипломат албаны бүтцэд томоохон өөрчлөлт оржээ. Дипломат болон консулын албыг нэгтгэсний зэрэгцээ дипломат албыг “энгийн”, “дунд”, “өндөр”, “дээд” гэсэн 4 бүлэгт хуваах болсон. Мөн газруудын тоог нэмж нутаг дэвсгэрийн, соёлын, эдийн засгийн, ёслолын асуудал эрхэлсэн газрууд болон хэлний буюу орчуулагчийн алба шинээр байгуулагджээ. Үүнээс гадна үндэстнүүдийн холбоо болон бусад олон улсын байгууллагатай харилцах асуудал эрхэлсэн нэгжүүд бий болсон. Удирдлагын үйл ажиллагааг үр ашигтай болгох зорилгоор “Сайдын товчоо”, “Төрийн нарийн бичгийн даргын товчоог тус тус бий болгов. 1919 оны 2 сард Гадаад албыг Гадаад Хэргийн Яам хэмээн нэрлэх болсон ба 1923 оноос уг яамыг Германы нэрт улс төрийн зүтгэлтэн Густав Штреземан толгойлох болжээ. Энэ үед Германы дипломат албанд 2031 ажилтан ажиллаж байснаас 1330 нь Төв аппаратад үлдсэн нь хилийн чанадад ажиллаж байв.
ХБНГУ-ЫН ДИПЛОМАТ АЛБА
Full transcript