Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Sumo Wrestling

No description
by

Javkhlan Dashzeveg

on 2 December 2012

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Sumo Wrestling

Сумогийн хөгжлийн дараагийн үе нь буши буюу самурай нарын ноёрхолын үеийн /11-17 зуун/ сумо юм. Энэ үеэс сумо нь самурай нарын бие бялдараа хөгжүүлэх, чийрэгжүүлэх, хамгаалах тулааны бэлтгэл болохын зэрэгцээ цэрэг дайны бэлтгэл хийхэд зориулагдаж байв. Энэ нь яваандаа бэлтгэл сургуулилт төдий бус сумог бие даасан спорт болон хөгжихөд нөлөөлсөн байна. Нөгөөтэйгүүр тухайн үед сумо нь урьдын адил сумогийн үзэгчдээс хандив мөнгө олдог үзвэр хэвээр хөгжиж байв. СУМO Sumo Wrestling Шагналын дээд хэлбэр нь эзэн хааны гэр бүлээс Макүүчи зиндаанд түрүүлсэн бөхчүүдэд олгодог шилжин явах цом юм. Анхаарал тавьсан танд баярлалаа.
Okidukai arigatou gozaimasu.
Thank you for your attention お気遣い
ありがとう
ございます。 Японы мэргэжлийн
сумо бөхийн үүсэл Судлаачдын үзэж байгаагаар Нихоний сумо бөхийг 1700 жилийн түүхтэй гэж үздэг. Сумо бөхийн талаарх хамгийн эртний баримт бол МЭ 642 онд бичигдсэн "Нихоний түүхэн тэмдэглэл"-д байгаа домгууд юм. Эдгээрийн дотор одоог хүртэл дурсгал булш нь тахигдсаар ирсэн домог бол Сүкүнэ, Кэхая хоёрын тулалдаан (барилдаан) юм. МЭ 4-р зууны дунд үед Сүйнин хааны зарлигаар эдгээр хоёр хүчтэн барилдаж Сүкүнэ нь Кэхаягийнхаа ууцыг нь хугалж алсан гэх домог билээ. Сумогийн түүхэн баримт олдворууд нь ихэвчлэн сумо барилдаж байгаа бөхчүүдийн дүрсийг сийлсэн /6-р зуунд хамаарах/ эртний ваар саван эдлэлүүд байдаг. Түүний дотроос 1969 онд олдсон "Бөхийн баримал " нь чухал олдворын нэгд тооцогддог. Энэ баримал 6-р зууны эхэн үед хамаарах бөгөөд "маваши" бүсэлсэн нүцгэн бөхийн баримал юм. Ийнхүү Нихоний сумо бөх нь МЭ 4-6 зуунд үүсч өөрийнхөө төрхийг олж эхэлсэн гэдэг. Үүний дараа Нихоний түүхийн Нара, Хэиангийн үед (7-11 зуун) сумо нь эзэн хааны ордны үзвэр, уламжлалт спортын нэг болон хөгжжээ. Чухам энэ үеэс л сумод янз бүрийн язгууртны ёс, дэг жаягууд нэвтэрч сумо нь уламжлалт соёлын хэлбэрийг олж эхэлсэн байна. Харин Камакүрагийн үес (12-13-р зуун) эхлэн сумо бөх нь мэргэжлийн болж, түүгээр амь зуух бөхчүүд олноор төрж эхэлсэн байна. Тухайн үед сумо нь Киото болон Осака хоёрт голлон дэлгэрч байгаад Эдогийн эхэн үес эдод /токиод/ мөн хөгжих болжээ. Эдогийн дунд үе хүртэл сумод дохёо /дэвжээ/ гэж байсангүй. Анх сумогийн үзэгчид болон бөхчүүд тойрч суугаад түүнийхээ голд барилддаг байв. Дараа нь барилдах талбарын 4 буланд багана босгох болсон байна. Ингээд эдогийн дунд үеэс (1699 онд) эхлэн анх дохёо бий болжээ. Энэхүү хэлбэр, хэмжээ нь аажмаар өөрчлөгдсөөр одоо үеийн тойрог хэлбэрийг олсон юм. Гэвч сумо бөхийн хөгжил нь тийм ч шулуун дардан байсангүй. Эдогийн засгийн газар сумо бөхийг 1648-1684 оны хооронд хориглож байжээ. Үүний дараа Мэйжигийн үед шинэчлэл (1868 оноос) эхэлсэн боловч сумог хориглох, түүнийг хоцрогдсон бүдүүлэг үеийн спорт гэж үзэх хандлага хэвээр байлаа. Сумог эсэргүүцэгчид нүцгэн хүн барилдах нь улс орны нэр хүндэд муу, бүдүүлэг явдал болно гэж маргаж байв. Гэсэн ч сумо сонирхогч олон түмэн түүний дотор эзэн хаан өөрийн биеэр сумог очиж үзсэний дэмээр мартагдан сөнөх байдлаас сумо аврагдсан юм Үүнээс хойш Нихоний түүхийн Мэйжи, Тайшо, Шова, Хэйсэйгийн сумо бөх нь өнөөдрийг хүртэл амжилттай хөгжиж байна. Бөхчүүдийн өмсгөлийг "маваши" хэмээн нэрлэдэг. Хэрвээ барилдааны явцад "маваши" тайлагдвал тухайн бөхийг шууд унасанд тооцдог аж. Сумо бөх болохыг хүссэн залуус 173 см-ээс дээш өндөртэй, 75 кг-аас илүү жинтэй байхаас гадна 15-23 настай байх шаардлагатай гэнэ. Учир нь энэ спортод бидний нэрлэдгээр "махан бөмбөлгүүд" амжилт гаргах магадлал өндөр байдаг. Тэр нь ч батлагдсан. Зөвхөн бяртай, хүчтэй гэсэн шалгуураас гадна бөхчүүдэд боловсролтой байх шаардлага тавьдаг байна. Ямар ч бөх дор хаяж 9-р ангийн мэдлэгтэй байх ёстой байдаг. Мэргэжлийн сумод 54 дэвжээ бий. Дэвжээний эзэд нь зодог тайлсан нилээд нэр хүндтэй бөх байдаг. Тэдний үг хууль л гэсэн үг. Энд нэг бичигдээгүй хууль байдаг нь дэвжээний эзэд өөрийнх нь охинтой гэрлэсэн бөхчүүдэд дэвжээгээ өвлүүлэн үлдээдэг байна. Одоогийн байдлаар ёкозуна Асашёорюугийн "Такасаго" саяхан зодог тайлсан их аварга Мусашимаругийн "Мусашигава" дэвжээг хамгийн хүчирхэг тооцдог гэнэ. Сумо бөхийн дүрэм тун энгийн бөгөөд өрсөлдөгчөө дэвжээнээс гаргасан эсвэл гарыг нь дэвжээнд хүргэсэн бол тухайн бөх ялна. Жил бүрийн сондгой тоотой саруудад болдог уламжлалт тэмцээнийг "башё" хэмээн нэрлэнэ. Башё 15 хоног үргэлжлэх бөгөөд cap бүр өөр өөр нэртэй.
Тухайлбал 1-р сар бол Хацу, 3-р сарыг Хару гэх мэтээр нэрлэдэг. 1, 5, 9-р сарын барилдаанууд Токиод, 3-р cap Осакад, 7-р сард Нагояд, 11-р сард Фукуокод болдог. Макуучи, журёо зиндааны бөхчүүд 15 барилдаан хийх бол доод зиндааныхан 7 удаа барилддаг аж. Нэг башёд бүх өрсөлдөгч нартайгаа тулалдах боломжгүй тул хоорондоо ойролцоо даваатай яваа бөхчүүд оноолтоор барилддаг. Нэг дэвжээний хоёр бөх аваргын төлөө өрсөлдөж, сүүлийн өдөр адил даваатай гарсан үед л хоорондоо барилдахгүй байх "алтан" дүрэмтэй. Сумо нь зөвхөн спорт төдийгүй Японы ард түмний аж амьдрал, зан заншлын нэгээхэн хэсэг тул нарийн дэг жаягтай. Тухайлбал барилдааны дэвжээ болох "дохёо" дээр эмэгтэй хүн гарч болохгүй. Түүнийг тусгай зориулалтын шавраар хийдэг бөгөөд түүн дээр зөвхөн давс цацдаг нь элдэв муу зүйлээс бөхийн ариун дэвжээг хамгаалж буй хэрэг гэнэ. Тэмцээн эхлэхийн өмнө зүүн дэвжээний бөхчүүд, дараа нь баруун дэвжээний бөхчүүд гарч ёслол хийж ордог. Үүний дараагаар их аварга хоёр туслахын хамт ёкозунагийн ёслолоо хийнэ. Харин 1991 оноос эхлэн манай залуус Нихоний мэргэжлийн сумо бөхийн ертөнцөд орж амжилттай барилдаж байгаа билээ. Өнөөдөр мэргэжлийн сумод Монгол, Болгар, Гүрж, Америк, Бразил, Солонгос, Орос, Хятад зэрэг орны бөхчүүд барилдаж байна. Мөн дэлхийн хэд хэдэн оронд сонирхогчдийн сумогийн холбоо байгуулагдаж, сонирхогчдийн сумогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тогтмол зохион байгуулж байна. 4.55м диаметртэй дугуй хэлбэртэй дэвжээ буюу "дохё" дээр сүмогийн өмсгөл болох маваши өмсөн барилдана. Дэвжээнээс гарах болон өвдөгнөөс дээш биеийн хэсэг нь дэвжээнд хүрсэн нь ялагддаг. Хориотой мэх хийсэн тохиолдолд "гёожи" буюу засуул нь шийднэ. Хориотой мэхийг дүрэмчлэн тогтоохоос өмнө бол чичих, цохих, өшиглөх нь хориотой байжээ. "Сүмо" гэдэг үг нь эртний "сүмахи" гэдгээс "сүмафү" болж, дараа нь "сүмо" болжээ.
Мөн сүмо нь "тэгой" гэж нүцгэн гараараа тулалдах гэсэн утгатай үгээр илэрхийлж байжээ.
Мэргэжлийн сүмогийн тамирчныг японоор "рикиши", "сүмотори" гэж нэрлэдэг. Энгийн ярианд бол "О сүмо сан", монголчууд бол сүмочин, сүмо бөх гэж нэрлэх нь их. Шикири

Дугуй хэлбэртэй дэвжээ рүү орж хоорондоо нилээн холхон зогсож нүүр нүүрээ харалцдан, хагас сууж атгасан гараа "шикири сэн" буюу бэлтгэлийн зураасанд хүргэнэ. Үүнийг "Шикири" гэдэг. Хэдэн ч удаа хийж болох ч, ихэнхдээ цагийн хязгаар тогтоосон байдаг. Барилдааны Тачиай
Атгасан гараа дэвжээнд хүрсэн байдалтайгаар 2 сүмочин нь харц тулгарсан үедээ зэрэг босч барилдаан эхэлдэг (Тачиай гэдэг нь японоор нийлж босох утгатай гэсэн үг). Үүнийг "тачиай" гэнэ.
Тачиай нь дэлхий бусад оронд байдаггүй, японы онцлог бүхий арга юм. 2 тал нь хоорондоо ямар нэг дохио зангаагүйгээр эхэлдэгт байгаа юм. "Шикири"г хэд хэдэн удаа хийх хооронд 2 сүмочин нь хоёулаа барилдахаар шийдсэн үедээ л босдог ба засуул нь ихэнх спортод байдагчлан тэмцээн эхэлснийг зарлах биш магадлах л үүрэгтэй юм. Сүмогийн рикиши нь нас, өндөр, жин харгалзахгүйгээр хоорондоо барилддаг. Сумо дэвжээ гэдэг бөхчүүдийн амьдрах орон гэр юм. Сумо бөх болохын тулд заавал нэг дэвжээнд харьяалагдан, удирдагч оякататай байхгүй бол болохгүй. Ингээд жүрод дэвшиж цол авах хүртэлээ нэгэн том өрөөнд бөөнөөрөө амьдран аж төрдөг.
Сумочид Японы сумогийн холбоонд захирагдан, холбооноос цалин хөлс, урамшуулал авах боловч бэлтгэл сургуулиас эхлэн идэж уух, унтаж суух гол газар нь дэвжээ юм. Дэвжээ нь бөхчүүдийн аж амьдралыг батлан даахаас гадна тэднийг өсгөн хүмүүжүүлэх үүрэг холбооны өмнө хүлээдэг. Шинээр орсон бөх 6 сар сумогийн холбоон дээр сургалтад хамрагдан сумогийн түүх, спортын онол, хэл бичиг, нийгэм зэрэг хичээл хийдэг. Шпагат суун, цээжээ урагш нь газарт хүргэдэг сумогийн дасгалыг ч ах бөхчүүдээс сурдаг. Гэвч холбооноос явуулдаг сургалт зөвхөн энэ бөгөөд бусад бэлтгэл дасгалыг ояката дангаар хариуцдаг. Дэвжээнд зөвхөн бөхчүүд төдийгүй гёожи, ёбидаши хэмээх засуулууд, үсчид ч харьяалагдана. АНХНЫ ЗУРГААН ХАРААЦАЙ

Монголын эрэмгий залуус Японы сумо бөхийн ертөнцийг донсолгож эхэлсэн нь 1991 он билээ. Сумогийн хатуу ёс жаягийг мэдэхгүй зургаан залуу сумод барилдах гэж хөөрцөглөн хүүхэд насны омголон зан, монгол эр хүний тэсвэр тэвчээрийг харуулахаар мордлоо. Тэд очсон даруйдаа буюу нэгхэн сарын дараа 3-р сарын тэмцээнд анх зодоглов. Монгол Улсад сумо бөх гэх нэгэн шинэ спортоор хичээллэж эхэлсэн анхны хараацайнууд Ш.Мөнхболд, Л.Түмэндэмбэрэл, Ц.Батжаргал, Д.Батбаяр, Б.Энхбат, Н.Цэвэгням нар байлаа. Японы их сумогийн дэвжээнд өрсөлдөгчөө ялах арга буюу мэхийг гэж Кимартэ хэмээн нэрлэдэг. Нийт 82 төрлийн мэх албан ёсоор бүртгэлтэй байдаг бөгөөд эдгээрээс 10 гаруй мэх нь л өргөн хэрэглэгддэг юм. Бэлтгэсэн: Д.Жавхлан
Full transcript