Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Бэлчээрийн газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгаа

No description
by

Д. Туяа

on 19 March 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Бэлчээрийн газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгаа

Зорилго
Тухайн хичээлийн хүрээнд улсын хянан баталгааны тухай мэдэж авч судлаж танилцах, мэдлэгээ тэлэх болон бусаддаа түгээх ойлгуулахад оршино.

Нэг. БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛАН НӨМРӨГИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ
Судалгааны ажлын арга зүй:
Хянан баталгааны ажлыг ГХГЗЗГазрын захиалгаар 1997 онд Геоэкологийн хүрээлэн, Газар зохион байгуулалтын албаны хамтран боловсруулсан газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлын заавар, 2000-2008 онуудад Газрын харилцаа геодези зураг зүйн газраас баталсан шинэчилсэн журмуудын дагуу хийж гүйцэтгэсэн.

Бэлчээрийн ангилгаа
Бэлчээрийн ургамалжилтын хэв шинжийг түүний ургах орчны гадаргын байдал, байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хөрсний төрөл, механикийн бүрэлдэхүүнээр нь ангилахад тус сумын нутаг дэвсгэрийн ургамлан бүрхэвч нь дундаж болон нам уулсын, тал хээрийн, цөлөрхөг хээрийн, бүс дундын нам болон нугын гэсэн үндсэн ангид хамрагдаж байна.



Судалгааны ажлын зорилго
Судалгааны ажлын зорилго нь Төв аймгийн
Баянцагаан сумын бэлчээрийн газрын гадаргын төрх, ашиглалтын байдал, ургамлын төрөл зүйл, бүрхэц, ургамлын зүйлийн бүрэлдэхүүн, ургац, хөрсний бүтэц, үржил шим тэдгээрийн өөрчлөлт, элэгдэл, эвдрэлд өртсөн байдал зэргийг судлан өмнөх судалгааны үр дүнтэй харьцуулалт хийх, хяналт ажиглалтын байнгын цэг байгуулж цаашид авах арга хэмжээг төлөвлөхөд чиглэгдэнэ.

Thank you!
Агуулга
Дүгнэлт
Бэлчээрийн газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгаа Төв аймгийн Баянцагаан сум
Ургамлан нөмрөгийн үндсэн шинж, онцлогууд
Нутгийн хойт хэсэг нь ойт хээрийн шинжийг хадгална.
ГЗБ-IV Д.Туяа
Дундаж өндөр болон нам бэсрэг уулын бэлчээр.
Дундаж уулс, бэсрэг ба нам толгодын ар хажуу, жигд налуу дэвсэг дагасан уулын хүрэн заримдаа хар хүрэн хөрстэй хээрт зонхилон тархана. Нийт 138.7 мянган га талбайг эзлэнэ. 2 бүлэг төрөл, 9 төрөлд хуваагдана.
Уулын цайвар хүрэн ба бор хөрстэй цөлөрхөг хээрийн бэлчээр нь
Бэсрэг уулсын орой өмнөд энгэр, хадархаг хэсгээр уулын сул хөгжилтэй хүрэн ба хүрэн цайвар хөрст сийрэг ургамалтай чулуурхаг хээрийн бэлчээр тааралдана. Нийт 85.2 мянган га талбай эзэлж, 1 бүлэг төрөл, 3 төрөлд хуваагдана.
Тал хээрийн бэлчээр
Уулсын хоорондох тэгшивтэр болон нугачаат хөндийн шавранцар хүрэн хөрстэй хуурай хээрийн бэлчээр нь нийт 122.4 мянган га талбайг эзлэх ба 2 бүлэг төрлийн 10 төрөлд ангилагдана. Эдгээр нутаг нь мал аж ахуйн гол тэжээлийн бааз болдог учраас ашиглалтын явцад 70 гаруй хувь нь их буюу дунд зэрэг талхлагджээ.
Цөлөрхөг хээрийн бэлчээр
Гүвээрхэг болон тэгшивтэр хөндийн цайвар хзрэн ба бор хөрстэй цөлөрхөг хээрийн бэлчээр орно. Нийт 33.6 мянган га талбайг эзэлнэ. Дотор нь 2 ыүлэг төрөл 6 төрөлд хуваагдана.
Хоёр. БЭЛЧЭЭРИЙН ТӨРХ БАЙДАЛ, ТҮҮНИЙ ӨӨРЧЛӨЛТ

Нийт бэлчээрийн 137.6 мян.га цэвэр, 102.8 мян.га чулуутай, 237.6 мян.га нь сөөгтэй, 104.7 мян.га довонтой бэлчээр байна.

Цэвэр бэлчээр нь 137.6 мян.га буюу нийт бэлчээрийн 23.6 хувийг эзэлнэ. Цэвэр бэлчээрээс 21.3 мян.га нь малын хөлд талхлагдсанаас 20.1 мян.га дунд зэрэг талхлагджээ.
Цэвэр бэлчээр
Бэлчээрийн чулуужилтын байдлыг 10000 м2 талбайд байх чулууны хэмжээгээр илэрхийлэв. 5-15% чулуутай бол бага зэрэг чулуутай, 16-30% бол дунд зэрэг чулуутай, 31%-иас дээш бол их чулуутай гэж ангилсан ба нийт бэлчээрийн 17.6% буюу 102.8 мян. га нь чулуутай байна.
Чулуутай бэлчээр
Бэлчээрийн 10000 м2 –д эзэлж байгаа сөөгийн оролцоо 31%-аас дээш бол их сөөгтэй, 16-30% байвал дунд зэрэг сөөгтэй, 5-15% байвал бага сөөгтэй бэлчээр гэж ялгав. Нийт бэлчээрийн 40.8% буюу 237.6мян. га нь сөөгтэй байна.
Сөөгт бэлчээр
Нийт бэлчээрийн 18 хувь буюу 104.7 мян.га. Уг бэлчээр Уулс хоорондын хөндийн нам хотсын хээржсэн болон давсархаг нуга газруудаар сөөг ба чулуу бага, харин шороон болон ургамлан дов илүүтэй тааралдах ба хөрсний хуурайшилт, ургамлан нөмрөгийн сийрэгжилтээс болж хөрсний өнгөн хэсгийн шороо салхинд хийсч нягт дэгнүүлт үетэнт ургамалд хунгарласнаас довонгийн хэмжээ нэмэгдэх хандлагатай болжээ.
Довонтой бэлчээр

Нийгмийн хөгжил, хүн амын нутагшил, байгаль орчны хувьсал өөрчлөлтийг даган автозам болон уул уурхайн нөлөөлөл ихсэж байна. Ялангуяа хот хоорондын олон салаа төв зам бэлчээрийн гол нутаг болох Даацын хөндий дайран өнгөрдөг учраас гол ашиглалтын нутгуудад автогенийн нөлөөлөл 1.6 мянган га бол техногенийн нөлөөлөл 1 га эзэлсэн байна. Мөн Баян Айраг,Элгэн овоо, Хөх бүрд зэрэг газрын уулын гуу жалгатай байна.

Авто зам /автоген/-ын нөлөөлөл
Гурав. БЭЛЧЭЭРИЙН ГАЗРЫН МОНИТОРОНГ


Ургамлын хэв шинжийн өөрчлөлтийг Друде-ийн аргаар, тусгац бүрхэцийг Раменска-ийн аргаар, хэмжилт давталтийг Доспеховын аргаар, арив, ургамлын өндөр, хөгжлийн үе шат, газрын бохирдол доройтол, төрх байдлыг ерөнхий ажиглалтаар тус тус тодорхойлов.
Мониторингийн цэг 69
Цэг сонгосон газар нь гүвээрхэг тал хөндийн тэгш гадарга, газар зүйн байршил нь өргөргийн 460 58’34.2”, уртрагийн 107016’44.8”, өндөржилт 1426 м. Нам толгодын баруун хойш 3-50 . Чийгийн хангамж дунд, усан хангамж муу, мал амьтны нөлөө ихтэй. Сөөгтэй, дунд зэрэг талхлагдсан, хортон мэрэгчдийн нөлөөлөлтэй уулын хуурай хээрийн бэлчээрийн мониторингийн цэгээр сонгов.
Гадаргын өнөөгийн төрх байдал
Мониторингийн цэг 70
Цэг сонгосон газар нь нам уулс хоорондын өргөн хөндий, газар зүйн байршил нь өргөргийн 460 49’27.9”, уртрагийн 107011’16.0”, өндөржилт 1359 м. Агаарын чийгшилттэй, чийгийн хангамж дунд, усан хангамж муу, мал ихтэй, амьтны нөлөө бага, хортон мэрэгчдийн нөлөөлөлгүй, цэвдэгшилгүй. Дунд зэрэг талхлагдсан сөөгтэй хуурай хээрийн бэлчээрийн мониторингийн цэгээр сонгов.
Гадаргын өнөөгийн төрх байдал
Зорилго
БЭЛЧЭЭРИЙН УРГАМЛАН НӨМРӨГИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ
БЭЛЧЭЭРИЙН ТӨРХ БАЙДАЛ, ТҮҮНИЙ ӨӨРЧЛӨЛТ
БЭЛЧЭЭРИЙН ГАЗРЫН МОНИТОРОНГ
Дүгнэлт
Энэхүү сэдвийн хүрээнд бэлчээрийн газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааны тухай судалж мэдлэгээ дээшлүүлж, яаж хийдэг зэрэг зүйлсийг мэдэж авлаа.
Full transcript