Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of НИЙГМИЙН ХЭВ ЖУРАМ САХИУЛАХ, ГЭМТ ХЭРГИЙГ ТАСЛАН ЗОГСООХ АЖИ

No description
by

Santiago JB

on 30 September 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of НИЙГМИЙН ХЭВ ЖУРАМ САХИУЛАХ, ГЭМТ ХЭРГИЙГ ТАСЛАН ЗОГСООХ АЖИ

НИЙГМИЙН ХЭВ ЖУРАМ САХИУЛАХ, ГЭМТ ХЭРГИЙГ ТАСЛАН ЗОГСООХ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХ
ДОТООДЫН ЦЭРГИЙГ ОРОЛЦУУЛАХ
Дотоодын цэргийн анги, салбаруудыг нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэргийг таслан зогсоох ажиллагаанд зөвхөн цагдаагийн байгууллагын хүч хүрэлцэхгүй үед Дотоодын цэргийн даргын шийдвэрээр оролцуулна.
Хэв журам хамгаалах, гэмт хэргийг таслан зогсоох ажиллагаанд оролцохоор томилогдсон дотоодын цэргийн анги, салбарууд нь Дотоодын цэргийн даргын баталсан төлөвлөгөө, удирдамжийн дагуу ажиллаж, дараах үүргийг хэрэгжүүлнэ:
Дотоодын цэргийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ дараах зэвсэг болон тусгай хэрэгсэл, мэх ашиглана:
а/жагсаал, цуглаан зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээний үеийн хамгаалалтад оролцох
б/олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болсон үед иргэдийн болон төрийн байгууллагын аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалахад туслах;
в/гяндан, хугацаагүй хорих тусгай салбар, чанга, онцгой дэглэмтэй хорих анги, цагдан хорих байранд үймээн гарсан үед дэг журам тогтооход оролцох;
г/оргон нуугдсан гэмт этгээдийг баривчлах, сураггүй алга болсон этгээдийг эрж олох талаар цагдаагийн болон хорих байгууллагаас явуулж байгаа нэгдсэн арга хэмжээнд оролцох;
д/их хэмжээний үнэт зүйл, мөнгөн тэмдэгтийг зөөж тээвэрлэх үеийн хамгаалалтын ажилд туслах;
е/баяр наадмын арга хэмжээний хамгаалалтад оролцох;
ж/Монгол Улсад айлчилж байгаа гадаад орны төр, засгийн тэргүүн, өндөр хэмжээний зочдын айлчлалын үеийн хамгаалалтад оролцох;

з/цагдаагийн байгууллагаас зохион байгуулж буй хамгаалалтын нэгдсэн арга хэмжээнд;
и/шаардлагатай үед гэмт хэрэг, ноцтой ослын хэргийн газрыг хамгаалахад туслах үүргийг гүйцэтгэнэ.

а/галт зэвсэг;
б/нэг бүрийн тусгай хэрэгсэл;
в/тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл;
г/хамгаалах тусгай хэрэгсэл;
д/албаны нохой;
е/зэвсэггүйгээр тулалдах мэх

Дотоодын цэргийн алба хаагч нь бие даан үүрэг гүйцэтгэх шийдвэр гаргахгүй, зөвхөн цагдаагийн алба хаагчид туслах үүрэг гүйцэтгэнэ.
.Баяр наадам, жагсаал, цуглаан зэрэг нийтийг хамарсан арга хэмжээний үед нийгмийн хэв журам сахиулахад туслах ажиллагаанд оролцоход дотоодын цэрэгт галт зэвсэг тавьж олгохыг хориглоно.
АНГИ, САЛБАРЫН ЗАХИРАГЧИЙН ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖИЛЛАГАА
Дотоодын цэргийн анги, салбарын захирагч нь нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэргийг таслан зогсоох ажиллагааны үед дараах үүрэгтэй
а/ажиллагаанд оролцох алба хаагчдыг сонгох, тушаалаар томилох;
б/галт зэвсэг, тусгай хэрэгслүүдэд үзлэг хийж тавьж олгоход бэлтгэх;
в/холбооны хэрэгслийг ажилд бэлтгэх, заасан торонд шилжүүлэх;

г/тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, шатах тослох материалаар хангах, бие бүрэлдэхүүнийг тээвэрлэхэд бэлтгэх;
д/ажиллах бүрэлдэхүүний хувцаслалтад үзлэг хийж, гүйцэтгэх ажиллагааны онцлогт тохируулан жигдлэх;
е/томилгоот бүрэлдэхүүнд гүйцэтгэх үүрэгтэй нь холбогдуулан үүрэг тавих;
ж/бүрэлдэхүүнийг тогтоосон цагт, заасан газарт хүргэх ажлыг зохион байгуулах;

з/хариуцсан хэсэгт хүч хэрэгслийг байрлуулах;
и/хариуцаж буй цэгт нийгмийн хэв журам сахиулах, гэмт хэргийг таслан зогсоох чиглэлээр “Шуурхай удирдлагын бүлэг”-ээс өгсөн үүргийг хэрэгжүүлэх ажлыг цагдаагийн хүч хэрэгсэлтэй хамтран зохион байгуулах.

АЛБА ХААГЧИЙН ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖИЛЛАГАА
Дотоодын цэргийн алба хаагч нь нийгмийн хэв журам хамгаалах, гэмт хэргийг таслан зогсоох ажиллагааны үед дараах үүрэгтэй
а/хэв журам сахиулахаар томилогдсон цэгт гэмт, хэрэг зөрчил үйлдэгдэж болзошгүй тухай мэдээллийг цуглуулж, учирч болох хор аюулыг гаргуулахгүй байх шуурхай арга хэмжээ авна;
б/хариуцаж байгаа цэгийн нөхцөл байдлыг үнэлж өөрчлөлтийн талаар шууд захирах даргад нэн даруй мэдэгдэнэ;

в/сэжиг бүхий иргэдийн үйл ажиллагааг шалгаж зөрчил илэрсэн тохиолдолд цагдаагийн алба хаагчийн мэдэлд шилжүүлнэ;
г/Цагдаагийн байгууллагын тухай хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу шаардлагатай тохиолдолд галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэнэ

д/зөвхөн ахлах даргаас өгсөн тушаал, шийдвэрээр дараагийн ажилд шилжинэ;
е/хэв журам сахиулах, гэмт хэргийг таслан зогсоох ажиллагаанд оролцсон дүнгийн талаар ахлах даргадаа илтгэнэ.

АЛБА ХААГЧДАД ХОРИГЛОХ ЗҮЙЛ
а/үүрэг гүйцэтгэж буй цэг, хэсгийг зөвшөөрөлгүй орхих;
б/иргэд, сэжигтэн этгээдэд үндэслэлгүйгээр хүч хэрэглэн халдах, бусдыг хүч хэрэглэхээр өдөөн турхирах;
в/гэмтэж бэртсэн иргэд, алба хаагчдад эмнэлгийн тусламж үзүүлэхгүйгээр аюултай байдалд орхих;

г/хамгаалж байгаа цэг, байрлалд гарсан хэрэг, зөрчлийг нуун дарагдуулах;
д/бусдыг хэл амаар доромжлох зэргээр зохисгүй авирлах;
е/албан үүргээс гадуур зүйлд анхаарлаа хандуулах, хууль, дүрэм, журам, заавар, ахлах даргаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэхгүй байх;
ж/холбооны болон зэвсэг, тусгай хэрэгслийг зориулалтын бусаар ашиглах.

Анхаарал хандуулсанд баярлалаа
Full transcript