Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of Politicians

No description
by

Tsolmon Turtogtokh

on 4 May 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of Politicians

Politicians
Баримт бичиг судлах арга
Энэ арга нь
социологийн анхдагч мэдээлэл авах үндсэн аргын нэг юм.

• Баримт бичиг судлах арга гэж судалгааны зорилготой холбоо бүхий мэдээлэл олж авахын тулд баримт бичгийг системтэй судлах аргыг хэлнэ.
• Баримт бичиг судлах аргын үндсэн зорилго нь:
- судалж буй объектын тухай баримт бичиг дотор байгаа мэдээллийг олж авах,
- түүнийг шинж тэмдгийн хэлбэрээр тэмдэглэх,
- түүний найдвартай, үнэн магадтай чанар, судалгааны зорилгод холбогдох ач холбогдлыг тодорхойлох,
- түүний тусламжтайгаар объектив, субъектив үнэлгээний шинж, үзүүлэлтийг боловсруулах явдал юм.


Хэрэглэх хүрээ.
Социологийн судалгааны бүхий л үе шат болох судалгааны судлах зүйл, объектыг нарийвчлах, таамналыг дэвшүүлэх, шалгах, шинжилгээний дүгнэлтэнд засвар хийхэд ашиглана. Тодорхойлох болон үнэлэх мэдээллийг олж авахад яг ижил хэмжээнд ашиглагдаж болно. Баримт бичиг судлах аргыг мэдээлэл цуглуулах үндсэн ганц арга маягаар ашиглаж болно. Мөн мэдээллийг цуглуулах бусад аргатай хослуулан хэрэглэж болно. Мэдээллийг цуглуулах, баримтат мэдээллийг ашиглах бусад бүх аргын зайлшгүй шаардлагатай хэсэг болж ашиглагдана. Үйл ажиллагааны бүхий л хүрээний шинжилгээ судалгаанд хэрэглэгддэг.

Үндсэн шаардлага.
- Судалгааны зорилгын үүднээс баримт бичгийн ач холбогдлыг нарийн, нэлээд гүйцэд үнэлэх, түүнд агуулагдаж буй мэдээллийн найдвартай болон үнэн магадтай чанарыг тодорхойлох баримт бичгийн хэлийг судалгааны үзэл баримтлалын болон түүний таамналын хэлэнд шилжүүлэх,
- мэдээллийг цуглуулах дэг журмыг системтэй болгох,
- баримт бичгийн агуулгыг хүртэх, ойлгоход субъектив хандлага оруулахгүй байх,
- бүртгэгдэж байгаа шинж тэмдгийг нэгэн утгатай тайлбарлах,
- бүртгэлийн нарийн нямбай байдлыг хангах,
- баримтат мэдээллийн хэмжилтийн боломжийг хангах.


Хэрэглээний хязгаар.
Бүх баримтат мэдээлэл нь хоёрдогч мэдээлэлд хамаардаг бөгөөд ихэнх тохиолдолд судалгааны зорилгод биш, харин бусад зүйлд зориулагдсан байдаг. Түүний үнэн магадтай, найдвартай байх чанар нь зохиогчийн байр суурь, үзэл санаанаас шалтгаалдаг. Судалж буй үзэгдлийн тухай ерөнхийлөн нэгтгэж буй дүгнэлтийг батлахын тулд мэдээллийн хэд хэдэн эх сурвалжийг эсвэл хэрэглээний социологийн бусад аргыг зайлшгүй ашиглах шаардлагатай болдог.
• Баримт бичиг судлах аргын хөтөлбөр нь социологийн судалгааны хөтөлбөрийн үндсэн бүтцийн бүх элементийг багтаадаг. Баримт бичиг судлах аргын хөтөлбөрийг зохиох тэргүүлэх зорилт нь баримт бичгийн төрөлх хэлийг судалгааны үзэл баримтлалын хэлэнд шилжүүлэх хэрэгслийн үүрэг гүйцэтгэдэг тулгуур ойлголтын систем, түүний тайлбарлалыг хийх явдал юм.
• Баримт бичиг бол судалгааны объект мөн. Баримт бичиг нь зохиогчийн зориуд бий болгосон мэдээллийг тэмдэглэх, дамжуулах, хадгалахад зориулагдсан эд хэрэглэгдэхүүний зүйл байдаг юм.

Баримт бичиг дотроо нэгэн зэрэг хоёр төрлийн мэдээллийг агуулдаг:
1.
Энэ нь хувь хүн, хамт олон, бүхэлдээ нийгмийн үйл ажиллагааны баримт сэлт, үйл явдал, үр дүнгийн тухай мэдээлэл юм.
2.
Уг баримт, түүний агуулга, бүтэц, арга маяг хэрэгсэл нь зохиогчийн байр суурь, үнэлгээг төлөөлдөг байна. Мэдээллийг зориуд дамжуулахад зориулагдаагүй зүйл баримт бичиг болдоггүй.

• Баримт бичгийг зохиогч - энэ нь баримт бичгийг бий болгосон хүн юм. Баримт шинжилгээний судлах зүйл – энэ нь судалгааны зорилго, зорилтын үүднээс судалж буй үзэгдлийн агуулгыг тодорхойлох баримт бичгийн шинж тэмдэг юм.
Социологит баримт бичиг гэдэгт гар болон хэвлэмэл, гэрэл зураг, соронзон бичлэг, кино хальсанд бичигдэж тэмдэглэгдсэн мэдээллүүдийг хэлнэ. Энэ утгаар баримт бичиг гэдэг ойлголт нь албаны баримт бичиг, материал гэдэг ойлголтоос илүү өргөн хүрээтэй ойлголт юм.
Социологит баримт бичиг (документ), баримт сэлт (факт) гэсэн ойлголтуудыг салган ойлгох шаардлагатай. Баримт бичиг гэдэг нь өнгөрсөн болон болж буй үзэгдэл, үйл явцыг ямар нэгэн байдлаар тэмдэглэж үлдсэн хэлбэр юм. Баримт сэлт нь тухайн үзэгдэл, үйл явцыг хэлнэ. Аливаа социологийн судалгаа нь судалгааны объектын талаархи баримт материалтай танилцаж дүн шинжилгээ хийхээс эхэлнэ.

Баримт бичиг судлах арга гэдэг нь мэдээллийг цуглуулахдаа социологичоос урьд нийгмийн амьдралын хэвийн явцад бий болон тэмдэглэгдэж хадгалагдсан баримт бичгээс өөрийн боловсруулсан арга зүй, горимын дагуу авч социологийн дүгнэлт гаргах явдал юм.

Баримт бичиг судлах аргыг уламжлалт арга ба тоон арга гэсэн 2 хэсэгт хуваадаг.
Уламжлалт аргыг дотор нь:
1. тусгай арга
2. ерөнхий арга гэж ангилна.

- Уламжлалт арга нь тулгамдсан асуудал, сэдвийн бүх шинжилгээ, хувийн туршлага дээр түшиглэсэн арга юм.
- Тоон арга бол түүх архивын буюу эх бичиг судлалын, сэтгэл судлалын, хууль зүй судлалын аргууд юм. Тоон арга нь өрнөдийн социологиос уламжлалтай контент анализ юм.
Баримт бичиг судлах арга нь нэг хүний бус, бүлэг хүмүүс, нийгмийн нийтлэгтэй холбоотой баримтыг судалдгаараа онцлог юм. Баримтанд хүмүүсийн харилцан үйлчлэлийн үүднээс хандана.

Баримт бичгийн ангилал
• Баримт бичгийг тэмдэглэсэн аргаар нь гар бичмэл, хэвлэмэл, фото болон кино хаьсанд бичигдсэн, мөн соронзон бичлэг гэж ангилна.
• Баримт бичгийг зориулалтаар нь:
1. тусгай баримт бичиг
2. бэлэн гарын доорхи баримт бичиг гэж ангилдаг.
Тусгай баримт бичиг гэдэг нь судалгааны зорилгын үүднээс социологичийн сонгон авсан баримт бичиг юм. Бэлэн гарын доорхи баримт бичиг гэдэг нь социологичоос өмнө бий болсон баримт юм.
• Баримт бичгийг хэнд хамаарагдах байдлаар нь 2 хэлбэр болгодог:
1. хувийн баримт бичиг
2. хувийн бус баримт бичиг гэж ангилна.
Хувийн баримт бичигт:
- ажил байдлын тодорхойлолт,
- захидал,
- өргөдөл,
- дурдатгал,
- өдрийн тэмдэглэл,
- анкет,
- уншигчийн карт зэрэг багтана.
Хувийн бус баримт бичигт:
- хувь хүнтэй шууд холбоогүй баримтууд,
- хэвлэлийн мэдээ,
- архивын материал,
- хурлын протокол,
- статистик мэдээ багтана.

• Мэдээллийн эх үүсвэрээс нь хамаарч баримт бичгийг:
1. анхдагч баримт бичиг
2. хоёрдогч баримт бичиг гэж ангилна.
- Мэдээлэл нь гар дамжаагүй, ажиглалт, асуултын үр дүнд бичигдсэн баримт бичгийг анхдагч баримт бичиг гэнэ.
- Анхдагч баримт бичигт үндэслэн хэн нэгний хийсэн дүгнэлт, тэмдэглэлийг хоёрдогч баримт бичиг гэдэг. Хоёрдогч баримт бичгийг судалгаанд хэрэглэхдээ анхдагч баримт бичигтэй харьцуулан үзэх шаардлагатай.
• Мөн баримт бичгийг:
1. судлаачаас үл хамааран зохиогдсон баримт бичиг
2. социологийн судалгааны зорилго программд тохируулан бэлтгэсэн баримт гэж ангилдаг.
- Судлаачаас үл хамааран зохиогдсон баримт бичигт:
- судалгаанд ашиглах зорилгоор бэлтгээгүй боловч судалгааны сэдэвтэй холбоо бүхий албан ёсны баримтууд, статистик мэдээ, хэвлэлийн материал, хувийн баримт бичгүүд багтана.
- Социологийн судалгааны зорилго программд тохируулан бэлтгэсэн баримт:
- ярилцагчийн санаа бодлыг тусгаж буй анкетын нээлттэй асуултын хариулт,
- сурвалжлагын тест,
- ажиглалтын бичлэг,
- тэмдэглэл,
- социологийн тодорхой судалгааны чиглэлээр цуглуулж нэгтгэсэн статистик мэдээ багтдаг.

• Баримт бичгийн хамгийн өргөн тархмал хэрэглэгддэг төрөл нь бичиж тэмдэглэсэн баримт бичиг юм. Бичиж тэмдэглэсэн баримт бичгийг дотор нь:
1. архивын,
2. хэвлэлийн,
3. хувийн
4. дам баримт гэж ангилдаг.
- Архивын баримт нь зөвхөн түүхийн судалгаанд хэрэглэгддэг мэт явцуу ойлгож болохгүй, нийгмийн бүх үзэгдлийг судлахад хэрэглэнэ. Өнгөрсөн үзэгдэл, үйл явцыг судлах, одоогийн үйл явцтай харьцуулан дүгнэхэд архивын баримт бичиг нь чухал ач холбогдолтой байдаг.
- Хэвлэлийн баримт буюу сонин сэтгүүлийн материалууд нь нийгмийн үзэгдэл, үйл явцын талаархи социологийн судалгааны нэг үнэтэй эх сурвалж болдог.
- Хувийн баримт бичиг нь хэзээ ч төлөөлөхгүй чадваргүй бөгөөд цуглуулахад бэрхшээлтэй байдаг. Хуурамч баримт бичиг тохиолдож ч болно.
- Дам баримт нь судалгааны үндсэн мэдээллийн зарим талыг тодруулах зорилгоор ашиглах баримт бичиг юм. Дам баримтыг:
- хэвлэлийн лавлах, утгазохиол,
- урансайхны,
- сурган хүмүүжүүлэх
- хүүхдийн ном зохиол гэж ангилдаг.

• Баримт бичгийг 3 хэлбэр болгон ангилдаг:
1. статистик баримт,
2. урласан баримт,
3. дуу авиан баримт гэж ангилж үздэг ангилалт бий.
- Социологийн ихэнх судалгаа статистик баримт дээр тулгуурладаг. Статистик баримтад тооцоо судалгаа хийхгүйгээр социологийн судалгаа явуулах боломжгүй. Статистик баримт нь судалгаанаас өмнө бүтээгдсэн байна.
Статистик баримтанд:
- статистикийнтайлан,
- албан байгууллагын тайлан,
- мэдээ бүртгэл,
- статистикийн эмхэтгэл зэрэг тоогоор илэрхийлэгдэх бүх баримт бичгүүд багтана.
- Урласан баримтанд:
- уран зураг,
- сийлбэр,
- баримал,
- кино фото гэх мэт урлагийн бүтээлүүд багтана.
- Дуу авиан баримтанд:
- хуурцаганд бичигдсэн зүйлс
- пянзанд бичигдсэн зүйлс юм. Эдгээрийг өнгөрсөн үйл явцыг сэргээхэд ашиглана.
Социологийн судалгаанд судалгааны объект болон зорилгыг тодруулахад баримт бичгийн аргаар эх сурвалжийг бүрдүүлнэ. Баримт бичгийг мэдээлэл цуглуулах, мэдээллийн чанарыг шалгахад хэрэглэнэ.

Социологийн судалгааны баримт бичгийн
шинжилгээний хэвшмэл алдаа
1. Судлаач баримтат мэдээллийг урьдчилсан шинжлэлгүйгээр социологичийн анхдагч мэдээлэл маягарар ашиглах. Мэдээллийн жинхэнэ эх мөн эсэх, үнэн магадтай чанар, баримт бичгийн зохиогч, зорилгыг шалгаагүй байх,
2. Баримт бичгийн шинжилгээ урьдчилан зохиосон төлөвлөгөө, хөтөлбөргүй явагдаж байх,
3. Шинжилгээнд зориулан сонгосон баримт бичиг зөвхөн шинжилгээнийсэдвийн нэртэй адил боловч агуулагдаж байгаа мэдээлэл нь шинжилгээний таамналтай холбоогүй байх,
4. Шинжилгээний категори нь баримт бичгийн текстын утгат агуулга болон хэлтэй тохирохгүй байх. Нэр томъёоны тэмдэглэлд шинжилгээний категори хоёрдмол утгатай байх, нэг ижил шинжилгээний категорит текстийн ихээхэн ялгаатай утгат нэгж орж байх
5. Эртнээс бэлдээгүй, сорьж үзээгүй баримт цуглуулах аргачлалын баримт бичиг ашиглах,
6. Бүртгэгч болон кодлогчдын дунд зааварчилга, тусгай бэлтгэл хийгээгүй
7. Кодчлол баримт боловсруулах хөтөлбөрт нийцэхгүй байх
8. Бүртгэгчийн ажлын байр муу зохион байгуулагдсан,
9. Шинжилгээнд ашиглагдах баримт бичгийн нэрсийн жагсаалт (каталогийн) байхгүй байх.
Full transcript