Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Умайн хүзүүний хорт хавдар

No description
by

ANIR KH

on 27 February 2016

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Умайн хүзүүний хорт хавдар

Умайн хүзүүний хорт хавдар
(Cancer colli uteri)

Гүйцэтгэсэн: АУС- 418

Х.Анир
О.Батчимэг
Г.Оюундулам
Э.Энхзаяа

2015 он
Агуулга:
1. Тархалт
2. Шалтгаан эмгэг жам
3. Ангилал
4. Эмнэлзүй
5. Оношлогоо
5. Үе шат
6. Шинжилгээ
7. Ялган оношлогоо
8. Эмчилгээ
Урьдчилан сэргийлэлт

Тархалт
Умайн хүзүүний хорт хавдар
Тодорхойлолт
Умайн хүзүүний үтрээн хэсгийн олон давхраат хавтгай хучуур эд, умайн хүзүүний сувгийн нэг эгнээ бортгон хучуур эдэд шилждэг, шилжвэр хэсэгт хучуур эдийн ургалт үүсэхийг умайн хүзүүний өмөн гэнэ.

Өмөн умайн хүзүүний үтрээний ба сувгийн хэсгийн аль алинд ч үүсч болно.
Умайн хүзүүний хавдарын тохиолдол

Дэлхийд жилд -

37000- хүн өвчилж
190000 -эмэгтэйчүүд нас барж байна

Жилд дунджаар 2% орчим өсөлт
Хорт хавдрын өвчлөлт -
40 хүртлэх насны эмэгтэйчүүдийн дунд тархалт ихтэй
29 хүртэлх насны эмэгтэйчүүдийн дунд өмөнгийн тохиолдол өсч байгаа
Өвчлөл стандарт үзүүлэлтээр 100.000 хүн амд 11.9% ноогдож байна.
Олон жилийн турш нас баралтын стандарчлал 100.000 хүн амд 5% орчим байна.

2000-2008 оны дунджаар Монголд зонхилон тохиолдох хорт хавдрын 8% -ийг умайн хүзүүний, 2% -ийг хөхний хорт хавдар, эмэгтэй хүйсэнд зонхилон тохиолдох хорт хавдрын 16 хувийг умайн хүзүүний, 5 хувийг хөхний хорт хавдар тус тус эзэлж байна.
Өвчлөлийн дундаж нас 50.7 , нэвчмэл өмөнгийн 30 орчим хувь нь залуу эмэгтэйчүүд байдаг.
Манай оронд 100000 хүн амд (2000 он) 3,3 промиль байсан бол (2010 он) 13 промиль болж өссөн бөгөөд сүүлийн 10 жил тасралтгүй өсч байгаа.
Шалтгаан , Эмгэг жам
Умайн хүзүүний өмөн үүсгэгч вирусын эмгэг жамын гол асуудал бол Хүний
Папилом
вирусын халдвар юм.
Хүний папиломатозын 100 гаруй төрлийн вирусыг олж илрүүлжээ. Эрсдэлийн зэргээр хэв шинжийг ангилбал:
Хавдрын эрсдэл багатай вирус
Хурц үзүүртэй ба хавтгай кондиломд сул илрэлтэй, эсийн өөрчлөлтүүд илэрдэг бөгөөд дисплази, нэвчмэл өмөн ховор тохиолддог.
Хавдрын эрсдэл өндөртэй вирус
Умайн хүзүүний нэвчсэн ба нэвчээгүй хэлбэрийн өмөнд 95-100%-д илэрдэг.
Хавтгай эсийн өмөнгийн үед ихэвчлэн 50%-аас дээш хавдар нь папилома вирусын 16 дахь хэв шинжээс, харин булчирхайлаг буюу эсийн ялгарал багатай өмөнгийн үед 18-р хэв шинжийн вирус ихэвчлэн илэрдэг.

Ангилал
Эд - эсийн ангилал
Умайн хүзүүний өмөнгийн ангилал

Умайн хүзүүний хучуур эдийн доторх өмөн III зэрэг болгон ангилна
Хавтгай эсийн өмөн in situ
Булчирхайлаг хавтгай эс

Хавтгай эсийн нэвчсэн өмөн
- Эвэршсэн том эс
- Эвэршээгүй том эс
- Эвэршээгүй жижиг эс
- Холимог эс

Булчирхайлаг өмөн in situ
Булчирхайлаг нэвчсэн өмөн
Тунгалаг эсийн булчирхайлаг өмөн
Булчирхайн уйланхайт өмөн
Булчирхай төст суурийн өмөн
Жижиг эсийн өмөн
Ялгаралгүй өмөн

Эмнэлзүй
Гол шинж- Хүрэлцэхүйн улмаас үүссэн (бэлгийн харьцааны дараа) бэлэг эрхтнээс гарах цусархаг ялгадас
Менопаузийн суурин дээр үүссэн мөчлөг алдагдалтай цусархаг ялгадас
Хожуу шатанд хавдар задарч үхжиж ялзарснаас ялгадас нь эвгүй үнэртэй болно
Өвдөлт үүснэ
Цусаар шээнэ
Шулуун гэдэснээс цус алдана
Нэг талын доод мөч хавагнана.

Оношлогоо
1)Умайн хүзүүг нүдээр харах буюу цууны хүчлээр будаж харах (Colposcopy), эс судлалын арга буюу "ПАП" мөн ,бусад аргуудаар шинжлэхэд хялбар учир эрт оношлоход их дөхөм байдаг.
2)Хүн амыг шинжлэхэд скрининг программыг хэрэглэхэд хавдрын урьдал үед нь буюу өмөнг эхлэх шатанд нь илрүүлэх боломжтой.

Үүнд шинжилгээг үнэн зөв гаргахын тулд хувь хүнээс дараах зүйлийг анхаарах шаардлагатай. Үүнд:

• Сарын тэмдэг ирж байх үед аль болох тест өгөхгүй байх
• Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө шүршүүрт орж болохгүй
• Шинжилгээ өгөхөөс өмнө 48 цагийн өмнө бэлгийн харьцаанд орж болохгүй.
• Шинжилгээ өгөхөөс өмнө 48 цагийн өмнө тампон, жирэмснээс сэргийлэх эм мөн эмэгтэйчүүдийн тос, ариун цэврийн хөөс зэргийг хэрэглэж болохгүй
Умайн хүзүүний хорт хавдрын үе шат, ТNM системийн ангилал
NO Хэсгийн тунгалагийн булчирхайд үсэрхийлэлгүй.
N1 Oрчны тунгалагийн булчирхайд үсэрхийлэлтэй.
М1 Алсын үсэрхийлэлтэй
T 1
T 2
T 3
T 4

Т1 Хавдар умайн хүзүүндээ байна.
Т1а Нэвчмэл өмөн зөвхөн микроскопоор оношлогдоно. Хавдар нь үндсэн эд рүүгээ нэвчсэн гүнийг хучуур эдийн сууриас хэмжихэд 5 мм байна. Гүн нь 5 мм, өргөн нь 7 мм байна. Судсандаа хавдар нөлөөлсөн, вен орчмын тунгалагийн булчирхайд нөлөөлөл илэрдэггүй.
Т1а1 Нэвчдэстийн гүн нь 3мм-с бага, өргөн нь 7 мм-с ихгүй байна.
Т1а2 Гүн нь 3 мм-с их, өргөн <5-7 мм байна.
Т1b Хавдар умайн хүзүүнд харагдана. Бичил харалтаар Т1 ба Т1а/Т1а2-с их
Т1b1 Хавдар харагдана. Хэмжээ 4 см-с бага
Т1b2 Эмнэлзүйн хувьд өөрчлөлт харагдана. 4см-с том
Т2 Өмөн умайн хүзүүнээс хальж нэвчсэн ба бага аарцгийн хана ба үтрээний доод 1/3-д хүрээгүй байна.
Т2а Хавдар орчны эд рүү нэвчээгүй
Т2b Умайн орчимдоо нэвчсэн
Т3 Хавдар бага аарцгын хөндий рүү тархсан мөн үтрээний доод 1/3-ийг хамарсан. Бөөрөнд ус үүсгэсэн (гидронефроз) бөөр ажиллагаагүй болсон.
Т3а Хавдаэ үтрээний доод 1/3-ийг хамарсан, харин бага аарцгын хана руу тархаагүй.
Т3b Хавдар бага аарцгын хана руу тархаж, гидронефроз үүсгэж бөөрийг ажиллагаагүй болгосон.
Т4 Хавдар давсаг болон шулуун гэдэсний салст бүрхүүл рүү нэвчсэн, бага аарцгын хөндийгөөс хальж тархсан байна.
N 0
N 1
M 1
Энэ арга нь умайн хүзүүний салстын байдлыг 7.5-40 дахин томруулж харж шинжилдэг. Шинжилгээний мэдээллийг нэмэгдүүлэхийн тулд хэдэн өвөрмөц сорилуудыг ашигладаг.
1. 3-5% цууны хүчлээр арчиж умайн хүзүүний салстыг тэжээдэг төгсгөлийн судасны торон сүлжээний байдалд дүгнэлт өгөх боломж олгодог. Хэвийн үедээ судасны торон сүлжээ нь өөрөө янз бүрийн хэмжээтэй судасны салбарлалт байдаг бол эмгэг үед судаснууд хоорондоо залгагдаагүй хачин янзын эмх замбараагүй байрлалтай, хэв шинжит бус өөрчлөлтүүд илэрдэг. Энэ нь судасны торон сүлжээний хөгжилт зогссоноос умайн хүзүүний салст улам эрчимтэй ургаснаас болж үүсдэг.
2. Цууны хүчлээр арчихад хэвийн биш судаснууд агшидаггүй, хэвийн биш судас бол эвэршсэн хучуур эдээс илүү хорт хавдрын сэжиг бүхий шинж тэмдэг юм.
3. Шиллер- практикт өргөн хэрэглэдэг
Умайн хүзүүг 2-3% Люголийн уусмалаар арчиж шинжлэх ба энэ арга нь олон давхраат хавтгай хучуур эдийн бие гүйцсэн эсүүд нь гликоген ихтэй учраас хар хүрэн өнгөтэй болж хувирдаг онцлог дээр үндэслэгддэг. Мөн энэ аргын тусламжтайгаар иод сөрөг бүхий эмгэг өөрчлөлтийг илрүүлдэг.

Оношлогоо
4. Папын сорил (Pap Test )

5. Биопси Үтрээний дурангаар эмгэг өөрчлөлтийг илрүүлж сэжиг бүхий хэсгээс эдийн шинжилгээ авна. Баримтлах зарчим
Үтрээг дурандсаны дараа эд, эсийн шинжилгээ авна.
Умайн хүзүүний сувгийг хусч шинжилгээ авах ёстой
Энэ ажилбарыгхийхийн өмнө умайн дотор талыг дурандаж гаж хэсэгт үнэлэлт дүгнэлт өгсөн байх
Эдийн сорицыг хурц хутгаар авах хэрэгтэй (учир нь хавчаараар авбал эд нь няцарч бяцардаг, авагдах ёстой зэргэлдээх эдийг авч чаддаггүй юм.)
Эдийн сорьцыг аль болохоор сэжиг бүхий бүх хэсгийг болон умайн холбогч эдийн 5 мм-с багагүй хэсгийг нь хамт оролцуулан авах ёстой.

Оношлогооны алгоритмд хавдрын үе шатыг тодорхойлох шинжилгээ
Чанд авиа
Уушги гэрэлд харах
Давсаг дурандах
Ирригоскопи

Оношийг бүрэн нарийсган бататгах шинжилгээ

КТГ
МRI
Чанд авиан шинжилгээ
Жишээ нь умайн хүзүүний өмөн 2b үе шат- умайн хүзүү нэвчиж томорсон, эхо ойлт ихэссэн, хавдрын ирмэг тодорхойлох боломжгүй, орчны эд рүү нэвчсэн нь харагдахгүй байна.
Умайн хүзүүний хожуу үеийн өмөн- эхо ойлт үгүй, хүзүүний зүүн хойд талд том хавдартай ч юмуу иймэрхүү тайлбар хийх үе шатнуудын эхоны зураг
Компьютер томографи шинжилгээ
MRI шинжилгээ
PET- Позитрон эмиссоны томографи
Ялган оношлогоо
Өвөрмөц биш өөрчлөлтүүд болох умайн хүзүүний ур
Умайн хүзүүний үрэвсэл
Булчингийн хавдар
Умайн хүзүүн дэхь жирэмслэлт
Сарком
Меланом
Үсэрхийлсэн хавдруудаас ялгах хэрэгтэй.

Ашигласан материал
Р. Сундуйжав Хавдар судлал 2014
Dr. Ridhi Kathuria Mahatma Gandhi Meical College and Hospital, Sitapura, Jaipur "Cervical intraephithelial Neoplasia" 2014
www.cancerfreemongolia.mn
Урьдчилан сэргийлэлт
Анхдагч
Бэлгийн замаар тархдаг хүний хөхөнцөр вирусээс хамгаалахын тулд хамгаалах хэрэгсэл ашиглах
Вакцинжуулалт
Хоёрдогч
Суурь ба урьдал өвчинг эрт илрүүлэх, оношлох ба эмчлэх явдал
Хяналт, тавилан
Төгсгөл тавилан, хяналт
Таван жил амьдрах хугацаа
I үе шатанд 88.8 %
II үе шатанд 71.0 %
III үе шатанд 51.1 %
Бүх л үе шатанд 81.9 % байдаг байна.
Орчин үед өмөнгийн эхэн үед эрхтэн хадгалах мэс засал хийж өвчинг бүрэн төгс эмчилдэг.
Эмчийн хянатанд удаан хугацаанд байх шаардлагатай. Эхний жил 3 сар тутам, дараагийн 3 жилд 6 сар тутамд, цаашид жил тутамд эмчид үзүүлж байх шаардлагатай.
Өвчтний ажил хөдөлмөрийн нөхцөлийг өөрчилж, группт оруулна.
Эмчилгээ
Мэс засал эмчилгээний зарчим
мэс засал
Хавсарсан ба туяа эмчилгээ
Умайн хүзүүний өмөн IB1, IIA (4 см-ээс бага хэмжээтэй) үе шатанд өвчний тавилан гайгүй байдаг. Хавдрыг дан мэс заслаар эсвэл туяагаар буюу хосолсон туяа эмчилгээгээр бүрэн эдгэрүүлж болно.
Эмчилгээг сонгохдоо өвчтөний нас, биеийн байдал хүсэл зэргээс хамаарна. Умайн хүзүүний өмөнгийн IB1,IIA үе шатны туяаны стандарт эмчилгээ бол дотуур хийх зайн туяа эмчилгээтэй хослуулан хэрэглэх явдал юм.
Эмчилгээний тун хэмжээ бол 55-65Гр юм.
Аарцагны орчимд шарах тун хэмжээ зайнаас хамаарч 4-45 Гр байж болдог.
Умайн хүзүүний IB2, IIA үе шатанд байгаа өмөнг эмчлэх анхны хувилбар:
- Төгс мэс засал хийнэ, мэс заслын дараа туяа эмчилгээ хийнэ, зөвхөн дан мэс заслын эмчилгээтэй харьцуулахад мэс заслынх дараа туяа эмчилгээг аарцагны хэсэгт хийснээр өвчтөний амьдрах хугацаа уртасч, өвчин дахих явдал эрс багасдаг.
- Мэс заслын өмнөх хими эмчилгээ улмаар умайг өргөжүүлж тайрах хувилбар- умайн хүзүүний IB2, IIA үе шатны өмөнг эмчлэхэд энэ хувилбарыг өргөн хэрэглэдэг. Хими эмчилгээ 3н курс хийнэ. Үндсэн эм платин дээр суурилдаг, дараа нь мэс засал, туяа хими ба туяа эмчилгээ хийнэ.
Хүний хөхөнцөр вирүс (ХХВ) бэлгийн хавьтлын үед умайн хүзүүний олон давхаргат хавтгай хучуурын суурин давхаргад нэвтрэн орж вирүсийн сүрэг бөөгнөрөл үүсгэн суурьшдаг. Эдгээр вирүсийн нөлөөгөөр хэвийн эсүүд өөрчлөлтөнд орж эсийн гаж хувирал явагдаж хорт хавдар үүсдэг болохыг эрдэмтэд тогтоожээ.
Умайн хүзүүний хавдар үүсэхэд Хүний хөхөнцөр вирүс (ХХВ) гол шалтгаан болдгоос гадна:
• Бэлгийн олон хавьтагчтай байх
• Бэлгийн харьцаанд хэт эрт насанд орох
• Тамхи татах зэрэг хорт зуршил
• Хоол хүнсэнд жимс ногоо бага хэрэглэх
• Ариун цэврийг сахихгүй, бэлгэвч хэрэглэхгүй байх.

Умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдахгүй байх зэрэг нь умайн хүзүүний хавдар үүсэх, даамжирах эрсдэлт хүчин зүйл болдог
Bathesda system 1988
Colposcopy
"ПАП"-ын арга буюу эсийн наацын шинжилгээ
Бусад
T1
T2
T3
T4
Умайн хүзүүний өмөнг мэс засал болон хавсарсан аргаар бүрэн эмчилнэ. Умайн хүзүүн өмөн буюу сэжиглэж буй өвчтөнд амбулаториор бүрэн шинжилгээ хийж оношийг батална.
Умайн хүзүүний өмөн эхэн үе штандаа байгаа төрөх насны эмэгтэйчүүдэд эрхтэн хадгалах мэс засал хийнэ.
Эрхтэн хадгалах мэс заслын үндсэн зорилго бол хавдрын төгс эмчилгээний зарчмыг баримтлан, нөхөн үржихүйн ажиллагааг хэвээр үлдээж хавдрыг бүрэн устгаж төгс эмчлэх явдал юм.
Тархсан буюу үсэрхийлсэн нөхцөлд амьдралыг нь уртасгахаар, амьдралын чанарыг сайжруулах зорилгоор шинж тэмдгийн эмчилгээг хийнэ.
Умайн хүзүүний өмөн Iа шатанд байгаа залуу төрөх насны эмэгтэйчүүд болон бусад дагалдан хүндрэх өвчтэй хүмүүст умайн хүзүүг шаантаг хэлбэрээр өөлж авна.
Эрүүл эдийн хүрээнд өөлсөн нөхцөлд байнгын динамик ажиглалтанд байх шаардлагатай.
Эхний 2 жилд улирал тутамд умайн хүзүүнээс наалдац авч шинжлэнэ.
Хэрвээ өмнөх шинжилгээнд өөрчлөлтгүй байвал жил тутам шинжилгээ хийнэ.
Умайг бүтэн буюу дайвартай нь хамт авна.
Төрөх ажиллагаа зогссон буюу сарын тэмдэг зогсох гэж байгаа буюу зогссоны дараах үед IA үе шатанд байхдаа орчны тунгалгийн булчирхайн үсэрхийлэл 16% хүртэл ихэсдэг учраас бага аарцагны тунгалгийн булчирхайг шулж авна.
Умайн хүзүүний өмөн IB1 үе шатанд байвал умайг өргөжүүлсэн байдлаар дайьартай нь хамт бүтнээр нь авах нь мэс заслын стандарт эмчилгээ юм.
Төрөх насны эмэгтэйчүүдэд мэс заслын дараа туяа эмчилгээг хийх магадлал их өндөр байдаг тул өндгөвчийг нь үлдээж, аарцган дотор шилжүүлэх ёстой.
Өндгөвчийг хавтгай хучуур эдийн дунд ба их ялгаралтай эсийн өмөнтэй болон судасны бүлэн байхгүй өвчтөнд үлдээх мэс засал хийнэ.
Төрөх ажиллагааг хэвээр байлгахын тулд эрхтэн хадгалах ажиллагаа хийж болно. Жишээ нь: хэвлийгээр төгс тракел эктоми хийнэ.
Энэ бол хэвлийгээр бага аарцагны тунгалгийн булчирхай, умайн хүзүүний орчны өөхлөг ислэгүүд болон үтрээний дээд 1/3-ийг хамруулан умайн хүзүүтэй хамт авахыг хэлнэ.
Явцыг хянахдаа эхний 2 жилд 3 сар тутамд умайгаас эсийн шинжилгээ авч шалгах ба дараа нь жил бүр шинжилгээ хийнэ.
IB2, IIA үе шатанд
Хими туяа эмчилгээ
- энэ аргад бол дотуур болон зайн туяа эмчилгээг хослуулан хэрэглэнэ. Мөн платин дээр суурилсан хими эмчилгээ хийнэ. (фторурацил+цисплатин буюу зөвхөн цисплатин) туяа эмчилгээний нийтс тун 80-85 Гр, харин гломтогд 50-65 Гр байна.
Хавсарсан эмчилгээний дараах хүндрэлийг багасгаж , хавдарт нөлөөлөх үр дүнг муутгахгүй байх зорилгоор шарх талбайг багасгана.
Үтрээний гуурсыг S1-2 түвшинд байрлуулна.
Умайн хүзүүний өмөн хэсэг газрын тархалттай, IIB, III( үтрээний болон умайн орчимд тархалттай) ба IVA үе шатандаа байгаа өвчтөнд зайн туяа, дотуур шарлага, ба хими эмчилгээнүүд хийнэ.
Эмчилгээний үр дүн сайн байвал Вертгейм мэс засал дараа нь туяа эмчилгээ хийнэ.
IV үе шатанд
Умайн хүзүүний өмөнгийн IV шатанд байгаа өвчтөнд аарцагны хана руу хэвчиж ороогүй, шулуун гэдэс давсагны болон давсаг үтрээний цоорхой үүссэн байвал аарцагны эвисцераци хийдэг, дараа нь хоёр дох шат нь хими туяа эмчилгээ хийнэ.
Умайн хүзүүний IVB шатны болон дахисан өмөнг эмчлэхэд их түвэгтэй бөгөөд үр дүн муу байдаг. өвчний дахилтыг аарцагны алсын ба холимог гэж хуаадаг.
Өвчний дахилт эхний 2 жил их үүсдэг.
Өвчин мэс заслын дараа хэсэг газарт дахисан тохиолдолд мэс заслын арга болох дахин хавдрыг авахаас эхлээд аарцагны хана хүртэл хэсгийг бүгдийг авна.
Туяа эмчилгээг химитэй, химигүйгээр, умайн хүзүүний өмөнг мэс заслын эмчилгээний дараа аарцагны орчим дахилт дангаар үүссэн нөхцөлд туяа эмчилгээг төгс хэлбэрээр хийнэ:
Туяа эмчилгээг төгс байдлаар хийсний дараа хэсэг газрын дахилт үүссэн бол умайг дайвартай болон аарцагны хэсгийг хамт бүтнээр нь авна.
Гэхдээ мэс заслын хэмжээ, хавдрын дахилтын тархалтаас хамаарна. Тухайлбал төвийн байрлалтай, давсаг, шулуун гэдэс рүү хаавдар ургаж нэвчсэн, гэхдээ гялтан хальсанд болон аарцагны хананд тархаагүй зэргийг тогтоож, өвчтөнг зөв сонгох хэрэгтэй.
Үсэрхийлсэн хавдрын гол эмчилгээ бол олон эм бүхий хими эмчилгээ юм. Алсын үсэрхийлэлтэй өвчтөнд туяа эмчилгээг ясан дахь үсэрхийллийн өвдөлтийг багасгах, үсэрхийлэлийн өөрчлөлтийг багасгах зорилгоор хэрэглэнэ.
Анхаарал хандуулсанд баярлалаа
Full transcript