Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Судас тарилга хийх арга техник

No description
by

Доко Финли

on 2 April 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Судас тарилга хийх арга техник

Үйлдлийн явц
- Сувилагч хэрэглэгдэх зүйлсээ бэлтгэж ирнэ.
- Үйлчлүүлэгчийн өрөөний хаалгыг нь тогшиж, зөвшөөрөл авч өрөөнд нь орно.
- Үйлчлүүлэгчид өөрийнхөө нэр, албан тушаалыг танилцуулна.
- Хийх ажилбарын зорилгыг танилцуулна.
- Үйлчлүүлэгчийг ажилбарт бэлэн эсэхийг асууна.
- Эмчийн бичсэн эмийг эмчилгээний хуудастай тулгаж шалгана.
- Гараа угаана.
- Тохирох зүү, тариурыг сонгон авна. Үүнд; Зүү, тариурын бүрэн бүтэн байдал, ариун ба хүчинтэй хугацааг шалгана
- Эмийн бодисын бүрэн бүтэн байдал, ариун чанар ба хүчинтэй хугацааг шалгана.
- Ариутгасан нэг удаагийн бээлий өмсөнө.
- Тариурыг уутнаас гаргахын тулд “нээх” гэсэн хэсгээс эхлэн 2/3 хүртэл задлан, ариун дэлгэц дээр тавина.
- Зүүгээ тариурт сайн бэхэлж өгнө.
- Зүү, тариурыг шалгаж, тариурт эмийн бодисыг соруулж авна

Заалт
Оношлогоо(судаснаас цус шинжилгээнд авах)
Эмчилгээ
Үйлдлийн өмнө
Сувилагч хэрэглэгдэх зүйлсээ шалгаж, бэлтгэнэ.

Зорилго
Тарилга хийхдээ үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах, гарах хүндрэлээс урьдчилан сэргийлэх, бусдад хор нөлөөтэй эмнэлгийн хог хаягдал бий болохоос урьдчилан сэргийлэхэд оршино.
Судас тарилга хийх арга техник
Тарилгын талбай
Тохойны
Шагайны
Сарвууны
Эрхий хурууны арын
Чамархай хураагуур (хүүхдэд) судсуудыг голчлон сонгоно.
Шаардлагатай тохиолдолд эгэмний доорхи хураагуурт байнгын катетар тавьж болно.
Хэрэглэгдэх зүйлс
-
Тарих эм
- Тохирох зүү тариур
- Чангалуур
- Ивүүр
- Ариутгасан хөвөн бөмбөлөг
-Ариун бээлий
- Туншил хөрөөдөгч (шаардлагатай тохиолдолд)
- Наалдуулагч лент
- Ариутгагч уусмал
- Бөөр хэлбэрийн таваг
- Аюулгүй хайрцаг
Мөчнүүдийн хураагуур судсанд тарилга хийх тохиолдолд сонгосон судаснаасаа 2-4 см орчим дээр чангалуурыг зөвхөн хураагуур судасны урсгалыг хааж, тараагуур судасны лугшилт мэдэгдэж байхаар бэхэлнэ.
- Цусны урсгалын дагуу арьсыг арчиж ариутгана.
- Үйлчлүүлэгчийг зөв байрлуулж тарих талбайгаа зөв сононо.
- Тарих талбайг ариутгана.
-Зүү тариураа арьстай 10-15 хэмийн налуугаар судсаа чиглүүлэн, эхлээд арьсыг, дараа нь судсыг хатгана.
Мөчнүүдийн хураагуур судсанд тарилга хийх тохиолдолд сонгосон судаснаасаа 2-4 см орчим дээр чангалуурыг зөвхөн хураагуур судасны урсгалыг хааж, тараагуур судасны лугшилт мэдэгдэж байхаар бэхэлнэ.
- Цусны урсгалын дагуу арьсыг арчиж ариутгана.
- Үйлчлүүлэгчийг зөв байрлуулж тарих талбайгаа зөв сононо.
- Тарих талбайг ариутгана.
-Зүү тариураа арьстай 10-15 хэмийн налуугаар судсаа чиглүүлэн, эхлээд арьсыг, дараа нь судсыг хатгана.
- Судсаа зөв хатгасан эсэхийг шалгана.
- Зүү судсанд орсон тохиолдолд чангалуурыг аажим суллана. (Хэрэв цус шинжилгээнд авч буй бол цусаа авч дууссаны дараа чангалуурыг суллана.
- Зүү судсанд байгаа эсэхийг дахин шалгана)
- Эмийн бодисыг маш аажим шахна. Ялангуяа амьсгал, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих эмүүд, хлорт кальци, эуфиллин зэрэг эмүүдийг эмчийн заалтаар маш болгоомжтой аажим шахна.
Үйлдлийн дараа
- Зүү тариурыг сугалан авч, арьсыг цоолсон хэсэгт ариутгасан хөвөн бөмбөлөг тавьж, наалдуулагч бүхий лентээр тогтооно.
- Тариурын зүүг тариураас салгахгүйгээр, дахин таглахгүйгээр аюулгүй хайрцагт хийнэ. Зүү судсанд орсон гэж үзсэн тохиолдолд бүлүүрээ хойш нь татаж шалгана.
- Хэрэв зүүг зайлшгүй таглах бол аюулгүй таглах “нэг гарын” дүрмийг баримтлан гар хүргэхгүйгээр таглана.
- Бээлийг зөв тайлна.
- Тарилгын хог хаягдлыг зааврын дагуу ангилан устгалд бэлтгэнэ.
- Гараа угаана.

А
нхаарах зүйл
Чангалуурыг зөв тавих
Зүүг зөв сонгох
Таван зөвийн дүрэм баримтална.
Бэлтгэх бүх үйл явцад хэрэглэгдэх материалуудыг ариун газар хадгалах
Зүүг хамгаалалтын уутнаас гаргасны дараа маш болгоомжтой харьцана.
Судас хагарч, хөхрөхөөс сэргийлэх
Тариурт хий орж, хийн бөглөрөл үүсэхээс сэргийлэх
Үйлчлүүлэгчийн нэрийг нарийвчлан нягталж тулгаагүйгээс буруу үйлчлүүлэгч сонгох, буруу эмийн бодис тарих зэрэг хүндрэлээс сэргийлэх нь зүйтэй.

Тарилга хийхэд анхаарах зүйлс
Тарилгыг буруу хийвэл мэдрэлийн судлууд болон судсуудыг гэмтээх аюултай
( иймд тарих талбайгаа зөв сонгоно)
Халдварлагдсан болон гэмтсэн, үстэй эсвэл мэнгэтэй талбайнуудад тариа хийхээс зайлсхийх хэрэгтэй.
Зөвхөн ариун зүү, тариур хэрэглэж бохир оруулахаас зайлсхийнэ.
Тухайн тарилга болон үйлчлүүлэгчийнхээ нас, байдалд тохирсон урттай зүү хэрэглэнэ

Алхам бүрт гараа угаана
Хэрэглэсэн хөвөнгөө дахиж хэрэглэхгүй
В гепатитын вирусын онцлогууд нь түүнийг эмнэлгээс хялбархан халдварлагдаж болох өвчний тоонд оруулдаг.
1. Халдвартай хүний цусанд В гепатитын вирус их хэмжээгээр агуулагдана.
2. Тариагаар дамжин халдах чадвар нь ДОХ-ын вирусээс 100 дахин илүү.
3. В гепатитын вирус нь цусаар бохирдсон эмнэлгийн орчин, багаж хэрэгслийн гадаргууд 7-оос доошгүй хоног хадгалагдах чадвартай. Эдгээрийн улмаас тариур зүүг давтан хэрэглээгүй ч В гепатитын вирус аюулгүй бус тарилгын уршгаар өвчтөнөөс өвчтөнд халдаж болдог аюултай.
Мөн тарилгын 1 уусмалаас олон өвчтөнд хувааж соруулж тарих, тариурыг нэг өвчтөнд давтан хэрэглэх ба бохир орчинд тарих зэрэг тарилгын аюулгүй байдлыг хангаагүй тохиолдолд ялангуяа эмнэлгийн нөхцөлд В гепатитын вирусээр халдварлах нөхцөлийг бүрдүүлж байна. Халдвар авсан тохиолдолд хүний биеийн шингэнүүдэд В гепатитын вирусын агуулагдах хэмжээ
Цус, сийвэн, шархны ялгадсанд их
Үрийн шингэн, умайн шингэн, шүлсэнд дунд зэрэг
Шээс, өтгөн, хөлс, нулимс, хөхний сүүнд бага зэрэг агуулагддаг байна.


Эрсдэл
Судас хагарах
Судсанд эмийн бодисыг тарихдаа зүугээ зөв сонгоогүй, судсаа нэвт хатгах чангалуураа тавьчихаад судсаа хатгалгүй хэт удах зэрэг шалтгаануудаас энэ хүндрэл гардаг. Зүү тариурыг хэрэглэсний дараа хог хаягдлын анхны ялгалтыг тасагт хийдэг.
Full transcript