Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЭЛ БА ХҮЧИРХИЙЛЛИЙН ТУХАЙ ЭЦЭГ ЭХИЙН

No description
by

bayandalai gerelterdene

on 28 February 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЭЛ БА ХҮЧИРХИЙЛЛИЙН ТУХАЙ ЭЦЭГ ЭХИЙН

ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЭЛ БА ХҮЧИРХИЙЛЛИЙН ТУХАЙ ЭЦЭГ ЭХИЙН ОЙЛГОЛТ
ГЭР БҮЛ
Гэр бүл гэдэг нь нийгмийн анхдагч бүлэг бөгөөд түүний гишүүд нь хамтдаа амьдарч, нэг нэгнийхээ өмнө үүрэг хариуцлага хүлээсэн байна. Гэр бүл нь нийгмийн нэгж жижиг бүлэг болохын хувьд энэ бүлэгт хамаарагдаж байгаа хүмүүс гэр бүлийнхээ орчноос суралцаж нийгэмтэй харилцах суурь хүмүүжлийг олж авдаг
Хүүхэд гэж хэн бэ?
Хүүхэд гэдэг нь хүний төрснөөсөө эхлэн бие даах насанд хүрэх хүртэлх хүүхэд насны тодотгол юм. 0-18 нас хүртэлх бүх хүнийг хүүхэд гэнэ. (Монгол Улсын Үндсэн Хууль) Хүүхэд нь амьд явах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхтэй нийгмийн бүлэг юм.
ННХҮГ-ын мэргэжилтэн Б.Гэрэлт-Эрдэнэ
Тийм ч учраас нийгмийн өмнө үүрэг хүлээж байгаа гэр бүл нь хүн болон төлөвших таатай орчныг бүрдүүлсэн оршин буй нийгмийнхээ өмнө хариуцлагатай бүлэг байх хэрэгтэй.
2012 оны 12 сард ---- 408 хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөний 37 хувь нь хүүхэд байсан.

Үүнээс 350 нь бие махбодь, 108 нь оюун санааны, 16 бэлгийн, 6 нь эдийн засгийн хүчирхийлэлд
 2010 онд - Нийслэлийн хэмжээнд гэрээсээ гараад тэнүүчлэн амьдарч байгаа хүүхдүүдийн тоо 119 хүүхэд байсан. Тэдгээр дотор 53 нь 4-6 жил орон гэрээсээ дайжиж гадуур дэмий тэнэсэн гэх хүүхдүүд.
 2011 оны 11 сарын байдлаар хараа хяналтгүй гэх 153 гаруй хүүхэд байснаас 111 хүүхэд эцэг эх гэр оронтой байсан.
 2012 оны 11- р сард 227 хүүхэд байгаагаас хараа хяналтгүй хүүхэд 198, хараа хяналтгүй болох эрсдэлтэй 90 хүүхэд байна гэсэн статистик тоо баримт байна.

Статистик тоо баримт
Хүүхдийн хүчирхийлэл гэж юу вэ?
эцэг эх түүний асран хамгаалагч, хүүхэдтэй ажилладаг хүүхдэд үйлчилдэг байгууллагууд хүүхдийн ашиг сонирхолд үл нийцэх үйл ажиллагаа явуулсны улмаас хүүхэд хор нөлөөг нь амсахыг хэлнэ.
бие махбодын хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах явдал гэсэн үндсэн 4 хэлбэрт хуваан ангилна.
Хүчирхийллийн хэлбэрүүд
Хүүхдийн эсрэг бие махбодын хүчирхийлэл
хүүхдийг өөрийнхөө эрхшээлдээ байлгах, давамгай байдал тогтоох, шийтгэх зорилгоор хэн нэгэн этгээд хүч хэрэглэн хүүхдийн биед халдсаныг эсвэл энэхүү нөхцөл байдлыг мэдсээр байж хүүхдийг хамгаалах болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүйг хэлнэ.
Хүүхдийн эсрэг сэтгэл санааны дарамт, хүчирхийлэл
хүүхдийг өөрийн эрхшээлдээ байлгах, давамгай байдал тогтоох, шийтгэх гэх мэт зорилгоор хэн нэгэн этгээд хүч хэрэглэх буюу хэрэглэхгүйгээр ам үг, үйл хөдлөлөөрөө нөлөөлөх байдлаар сэтгэл санааны дарамтанд оруулсныг эсвэл энэхүү нөхцөл байдлыг мэдсээр байж хүүхдийг хамгаалах болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй
Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл
хүүхдийн халдашгүй дархан байдал, бэлгийн эрх чөлөөг зөрчсөн, бэлгийн харилцаанд оруулахаар завдсан, оруулсан, бэлгийн болон садар самууны шинжтэй бусад үйлдэлд уруу татсан, шаардсан эсвэл энэхүү нөхцөл байдлыг мэдсээр байж хүүхдийг хамгаалах болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүйг хэлнэ.
Хүүхдийг үл хайхрах явдал
хэн нэгэн этгээд хүүхдийн бие махбод, сэтгэл санаа, эрүүл мэнд, хөгжил боловсрол, хайр халамж, аюулгүй байдлыг нь хангах зэрэг суурь хэрэгцээг нь гачигдуулсны улмаас хүүхдэд гэм хор учруулахаар завдсан, эсвэл энэхүү нөхцөл байдлыг мэдсээр байж хүүхдийг хамгаалах болон урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй
Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргууд
Хүүхдээ зөв хайрла, хүүхдээ хамгаалж яв, хүүхэддээ сайнаар үлгэрлэ, хүүхэдтэйгээ цуг үйл хий, хүүхэдтэйгээ хамт тоглож наад, хүүхэддээ амьдрах ухаан заа, хүүхэддээ өөрийнх нь хүчийг хэл, хүүхдээ чих зөөлөнтэй өсгө, хүүхдээсээ эрээн барааныг бүү нуу, хүүхдээ дурсах юмтай амьдарч сурга гэж эрт дээр үеэс уламжла иржээ.
Хүүхэддээ мэдрэмжээ танин илэрхийллэхэд туслах
Хүүхдээ магтан сайшаах
Хүүхдийнхээ өөрийн үнэлэмжийг дээшлүүлэх
Хүүхдийнхээ бие даасан байдлыг дэмжих
Г
эр бүлийн хүчирхийллийн талаарх буруу ойлголтууд

- Гэр бүлийн хүчирхийлэл зөвхөн нийгэм эдийн засгийн ядуу анги давхаргынханы дунд илүү түгээмэл тохиолддог
- Эмэгтэй хүн хүүхдийг зодох нь айхтар хурц асуудал биш. Алгадах, түлхэх зэрэг нь тэдний эрүүл мэндэд гэмтэл учруулахгүй шарх үүсгэхгүй тэднийг дуулгавартай байлгахад тустай.
- Цагдаа хуулийн байгууллага хүчирхийлэл үйлдэгчийг хэзээ ч баривчлахгүй. Учир нь тэд гэр бүлийн хүчирхийллийг хувийн тухайн гэр бүлийн асуудал гэж үздэг.

- Гэр бүлийн хүчирхийлэлд олон жил шаналасан эмэгтэйчүүдэд ихэнхдээ гэмтлийн дараах сэтгэл санааны хямралын шинж тэмдэг илэрдэггүй
- Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид сэтгэл мэдрэлийн өвчтэй, тиймээс ямар ч эмчилгээ тэдний зан үйлийг өөрчлөхгүй
- Гэр бүлийн хүчирхийллийг байнга харж, гэр бүлийн хүчирхийллийн гэрч болсон хүүхдийг тусгай зөвлөгөө өгөх хөтөлбөрт хамруулах шаардлагагүй.

ННХҮГ-ын мэргэжилтэн Б.Гэрэлт-Эрдэнэ
ДҮГНЭЛТ
Эцэг эхчүүд хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар “Аав ээжээрээ зодуулдаггүй хүүхэд гэж юу байхав” гэсэн ойлголттой байдаг нь судалгаанд хамрагдсан эцэг эхийн 42.5 хувь нь хүүхдийг зодож шийтгэвэл дахиад буруу зүйл хийдэггүй, 26.4 хувь нь хүүхэд буруу зүйл хийсэн бол шийтгүүлэх л ёстой гэж хариулсанаас харагдаж байна
Эцэг эхчүүд хүүхдээ зодож байгаагаа хүчирхийлэл гэж үздэггүй, мөн түүнд санал нийлэхгүй байгаа нь та хүүхдийг зодож шийтгэх нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэдэгтэй санал нийлж байна уу? гэсэн асуултанд тэдний 50 хувь нь тийм, 47.5 хувь нь үгүй гэж хариулсанаас харагдаж байна. Энэ нь гэр бүл дэхь хүүхдийн эсрэг хүчирхийллийг улам даамжруулах эрсдэлтэй бөгөөд хүүхэд ч мөн адил “ ээж ааваараа зодуулах нь буруу зүйл биш гэж үзсэн бөгөөд судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 47.5 хувь нь буруу зүйл хийсэн бол шийтгүүлэх ёстой, 8.2 хувь нь мэдэхгүй гэж хариулсан байна. Эцэг эх болон хүүхдийн энэхүү өрөөсгөл ойлголт нь гэр бүл дэхь хүүхдийн эсрэг хүчирхийллийг даамжруулж, далд үйлдэгдэх нөхцөлийн нэмэгдүүлж байна.
Энэ нь хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаарх эцэг эхийн ойлголт хангалтгүй байгаа нь хүүхэд гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртөх эсрдэлийг нэмэгдүүлдэг гэсэн судалгааны таамаглалыг баталж байна.
Санал зөвлөмж
Эцэг эхэд хүүхдийн хүчирхийллийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт, мэдээллийг ажлыг зохион байгуулах
- Хүүхдийн хүчирхийллийг бууруулахад залуу гэр бүлүүдийг сургалт сурталчилгааны тодорхой хөтөлбөрт хамруулдаг болох
- Хүмүүжлийн эерэг аргуудын талаарх эцэг эхийн мэдлэгийн нэмэгдүүлэх сургалтыг сургууль, хороо, төрийн бус байгууллагууд зохион байгуулдаг байх
- Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүчирхийллийн талаар эцэг эхийн ойлголтыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах
- Хүчирхийллийн гэрч хүүхдүүдэд үзүүлдэг нийгмийн ажлын үйлчилгээг нэвтрүүлэх

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА
Full transcript