Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙ

No description
by

Zorigoo Tumurbaatar

on 4 April 2016

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of ХҮҮХЭД НЭГ БҮРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ АРГА ЗҮЙ

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын технологи, арга зүй
Уран зураг бол мэдрэх биш
харах яруу найраг юм.
Ленорда Да Винчи
Хүүхэд нэг бүрийг дүрслэх урлагаар
хөгжүүлэх, арга зүй
Хураангуй
Сургуулийн өмнөх насанд зураг зурах арга барилыг эзэмшүүлэх сургалтын чанар үр дүн нь хичээлийн бүтэц, зохион байгуулалт, систем дэс дараалалтай төлөвлөлтөөс шууд хамаарна. Хичээлийн уламжлалт бүтэц нь тус бүрдээ тодорхой мэдлэг чадвар эзэмшүүлэх зурах аргад хөтөлсөн агуулгатай.
Өсвөр насны хүүхдийн онцлог нь өнгө өнгийн харандаа цаас ашиглан харсан зүйлээ зурж дүрслэх маш их сонирхолтой байдаг бөгөөд энэхүү үйлээ хэний ч шахалт шаардлагагүйгээр дуртай гүйцэтгэдэг. Үүнээс зургийн хичээлийг ямар сонирхолтой аргаар зохион байгуулж, хүүхэд нэг бүрийг яаж сургаж хөгжүүлэх вэ гэсэн асуудал урган гарч байгаа бөгөөд үүнийг туршин судалж арга замыг олох нь хүүхдийн хэрэгцээ, авъяас, хүсэл сонирхолд нь тулгуурлан хөгжүүлж төлөвшүүлэх гэсэн өнөөгийн шаардлагатай нийцэж байгаа юм.
Түлхүүр үгс

- Орчин үеийн дүрслэх нь, хэрэгцээ сонирхол , хүүхэдтэй ажиллах аргаа зөв сонгох, дүрслэх бол урлаг
- Зураг зурах аргаар хүүхдийг хөгжүүлэх

Нэг: Зорилго:

Хүүхдийн дүрслэн бодох болон зурах авьяас, сонирхолд тулгуурлан хүүхдийг хөгжүүлэх арга замуудыг судлах.
Хоёр: Зорилт:
Хүүхэд бүрийн зурах арга, чадварыг ажиглан судалж тэдний
Онцлогийг тодорхойлох.
Хүүхэд бүрийн зурах, зурсан зургаараа өөрийн санаа бодлоо илэрхийлэх авьяасыг хөгжүүлэх арга замуудыг судлах.
Хүүхэд бүрт зурах арга барил эзэмшүүлснээр сэтгэн бодох чадварыг сайжруулж , тэдний хүмүүжил төлөвшилд нөлөөлөх боломжуудыг судлах.
Гурав: Оршил

Бага насны хүүхдийн насны онцлог нь аливаа зүйлийг төсөөлөн бодох чадвар нь өндөр түвшинд хөгжсөн байдаг. Хүүхдийн төсөөлөн бодох чадвар дээр тулгуурлан бага насны хүүхдийн зураг зурах авьяасыг сонирхолтой аргаар хөгжүүлэх нь илүү үр дүнтэй арга юм. Зураг зурах аргыг хөгжүүлэхийн тулд олон талын цогц үйлээр дамжуулан хөгжүүлж болно. Үүний нэг жишээ нь хүүхдийг олон төрлийн зохиолоор дамжуулан ургуулан бодох,сэтгэх чадварыг хөгжүүлдэг. Энэ үед нь номноос харсан зүйлээс гадна үлгэр ярих, уран яруу унших, оньсого таавар таалгах, зүйр цэцэн үг, түргэн хэллэгийг сурах явцдаа тухайн сонсож уншсан зүйлийнхээ утга агуулгаар өөр өөрийн бодол санаагаа зургаар илэрхийлэх нь хүүхдийн сэтгэх чадварт сайн нөлөө үзүүлдэг.
Монгол ардын үлгэр туульс домог, нүүдэлчин ардын амьдралын онцлогийг харуулсан үлгэр домгийг ярьж өгвөл хүүхдийн мэдлэг чадварын хүрээ дээшлэх ач холбогдолтой. Хүүхдийн мэдлэг чадварыг дээшлүүлэхийн тулд хүүхдийг аливаа сонссон зүйлийнх нь тухай төсөөллөөр нь зураг зуруулах хэрэгтэй.
Дөрөв: Онолын хэсэг
Хүүхдээр зураг зуруулахын ач тус

Зураг зурна гэдэг бол хүүхдийн хамгийн дуртай үйл ажиллагааны нэг байдаг. Хүүхдийн зурсан зураг нь тухайн хүүхдийн талаар олон сонирхолтой мэдээллийг өгч байдаг. Энэ хүүхэд ер нь ямар зан төлөвтэй юм бол, тэрээр зурсан зургаараа юуг нь илэрхийлэх гэсэн юм бол, энэ хүүхдийн дотоод ертөнцийг таниж болох уу гэдэг асуултуудад тэдний зурсан зургууд тодорхой хариултуудыг өгнө. Олон орны судлаачид хүүхдийг зурсан зургаар нь оношлох, тэдний дотоод ертөнцийг олж мэдэх тал дээр ажиллаж байна. Хүүхэд зөвхөн харж байгаагаа зураад зогсохгүй хүрээлэн байгаа орчноосоо мэдэж авсан эд юмс, үзэгдлийг зурагтаа шууд тусгадаг. Цагийн турш суугаад зураг зурахдаа хүүхэд зөгнөлт, гайхалтай, ер бусын болон зарим үед айдас хүрэм янз бүрийн л зургуудыг зурж, түүндээ томчуудын асуудал, тэдний харьцах харьцаа, хандлага энэ бүхий л зүйлийг дүрсэлж байдаг байна. Зургаар хүүхэд өөрийгөө илэрхийлнэ, өөрийнхөө хүч чадал, боломж бололцоо, авьяас чадварыг хөгжүүлнэ. Зураг зурна гэдэг бол хүүхдэд сэтгэл ханамжийг олгож, хүрээлэн байгаа орчноо илүү бүрэн таньж мэдэхэд тусалдаг. Хүүхэд хамгийн эхлээд эмх замбараагүй, эрээчин муруй шугамыг сараачдаг. Хүүхэд хэрэв 2 нас хүрээгүй бол тэдэнд анх харандаа бариулахад харандаа нь гараас нь хальтран унана. Тэрээр гарынхаа хөдөлгөөнийг удирдан залж харандаагаар зурах чадвар сул байдаг.
Цэг, таслал, зураас...
Зураг зурахад бага насныхан хамгийн эхлээд шулуун зураас татаж сурна. Ингээд дугуй дүрсүүд, түүнийгээ давтан зурсаар мушгирсан дүрс (спирал) зурж сурвал зураг зурах анхны суурь техник эзэмшлээ гэсэн үг.  Нэг дүрсийг учир утгагүй олон дахин зурах уйтгартай. Тэгэхээр та хүүхэдтэйгээ зурж байгаа зүйлийнхээ агуулгад тохируулан  хүүхдийн мэдэх зүйлийг зохиож хэлэх, мөн шог хошин байдлаар ярьж зурвал илүү амархан, бас хөгжилтэй байх болно.

Жишээ нь:
1. Нар зурахдаа:“Өглөөний нар мандлаа” - цэг, цэг, таслал, зураас (цэг,цэг-хоёр нүд, таслал-хамар, зураас-ам) гэх мэт

 
Дугуй дүрс зурахдаа“Ээжийн шарсан олон бөөрөнхий мах”- бидний дуртай хоол
Багшийн үүрэг:
Багшийн яриаг сонсоод аргачлалгүй зургыг зурж байсан хүүхдэд, өөрөө бие даагаад зураг зурж бүтээл хийхэд бэрхшээлтэй байдаг.
Иймээс хүүхэд зураг зурах явцад нь сонирхлыг нь бууруулахгүйн тулд багш нь сайн зааж дэмжиж, хамтран туслагч нь байх ёстой.
Хүүхдийн хийсэн бүтээлийг, өөр хүүхдүүдтэй санал бодлоо хуваалцах цаг өгөх хэрэгтэй.
Хүүхдийн хийсэн бүтээлийг тэмдэглэн, хадгалах нь чухал .
Зураг зурах хугацаа, орчинг  бүрдүүлж өгөх ёстой.
Зураг зурах явцад хүүхдүүд их юм боддог учир гэгээлэг чимээгүй орчин бүрдүүлэх хэрэгтэй.
Хэрэглэх багаж ( Өнгийн харандаа, тосон харандаа, балан харандаа, зургийн дэвтэр гэх мэт) Өнгийн болон төрөл бүрийн цаас, xайч, баллуур гэх мэт олон зүйлсийг бэлтгэж өгнө.
Хүүхдүүдийн бүтээлийг, гар хүрэхээр газарт хадгалах шүүгээ мэтийг ч бас бэлдэх хэрэгтэй.
Тав: Судалгааны ажлын үе шат

Мандарваа VIII цэцэрлэгийн бэлтгэл“Б” бүлгийн 5 настай /61-72 сар/ 25 хүүхдүүдээс 1 сарын турш авсан судалгаанаас үзвэл:
Судалгааны I үе шат:

Багш ширээний театр ашиглан үлгэрийн бодит баатрууд, хүрээлэн буй орчинг харуулсан зургийг ширээн дээр тавиад хүүхдүүдийг зурах даалгавар өгсөн.
Үүнд: Хүүхдүүд бодит зургийг сайн зурахаас гадна, тэр зургийг яг тэр байгаа чигээр нь зурах гэсэн хүсэл эрмэлзлэлтэй байсан. Түүнээс гадна хүүхдүүд өөрийн сэтгэхүйгээр өөр зүйл нэмж зурахгүй байгаа харагдсан. Бодит зураг гэдэг бол сэтгэж зурах, зааврын дагуу зурахаас илүү бодитой үнэлэгдэнэ.
Судалгааны II үе шат

2 дахь үе нь багш хүүхдүүдээр чөлөөт сэдвийг өгч зураг зурах даалгавар өгсөн. Чөлөөт сэдвийг зурахад ангийн нийт хүүхдийн 67 хувь нь өөртөө итгэлтэй өөрийн зурж буй бүтээлдээ сэтгэл хангалуун, зураг зурах орчноо өөрөө сонгон зурж гүйцэтгэсэ
Судлагааны III үе шат
3. Багш эхний үе шатанд хүүхдүүдэд үлгэрийг ширээний театр ашиглан ярьж өгсөн ба дараа нь хүүхдүүдээр үлгэрийг ойлгосоноороо дэвтэрт зурах даалгавар өгсөн.
Үүнд: Нийтдээ 25 хүүхэд оролцсон ба үүнээс 75 хувь нь үлгэрийг өөрийн ойлгосон хэмжээгээрээ шууд утга санааг илтгэн зурж чадаж байсан
Судалгааны хувь

Бодит, үзүүлэн харуулсан зураг

Зурсан 56%
Төсөөлдүүлж зурсан 21%
Огт чадахгүй 23%

Сэдэвт зураг
“мөрөөдөл”

Үлгэр, зохиол багш ярьж, хүүхэд сонссож зурсан зураг

Зурсан 75%
Төсөөлдүүлж зурсан 25%
Огт чадахгүй 0%

Зурсан 67%
Төсөөлдүүлж зурсан 33%
Огт чадахгүй 0%

Зургаа: Дүгнэлт

Хүүхдийн зураг зурах орчин нөхцөл арга барил сэтгэн бодох чадварыг багш,эцэг эхчүүд өөрсдийн хүссэнээр хязгаарлаж болохгүй.
Хүүхэд өөрийн хүссэн зураг дүрсээ хайчилж нааж бүтээх явцад хүүхдийн сэтгэхүй хөгжиж, зураг зурах арга барил эзэмшиж, сэтгэн бодох чадвар сайжирна.
Нэг дэх долоо хоногт

Бүх хүүхдийг бодит зүйл харуулж зуруулсан. Бодит юм харуулж зуруулахад хүүхэд зөвхөн харсан ганц зүйлээ зурж байна. Нийт хүүхдийн 56% нь зурсан, 21% нь төсөөлдүүлэн зурсан, 23% нь огт зурж чадахгүй байна.


Хоёр дахь долоо хоногт
Хүүхдийг чөлөөт сэдвээр зуруулахад хүүхэд зургандаа олон зүйлийг сэтгэж зурж байгаа нь харагдаж байна. Чөлөөт сэдэвт зургийг зурахад ангийн нийт хүүхдийн 67% нь өөртөө итгэлтэй өөрийн зурж буй бүтээлдээ сэтгэл хангалуун зурж гүйцэтгэсэн. Чөлөөт сэдвийн давуу тал нь хүүхэд өөрөө юу бодож, сэтгэж байна түүнийгээ чөлөөтэй зурж байдгаараа онцлог юм.
Гурав дахь долоо хоногт
Багш хүүхдүүдэд үлгэр ярьж өгч, үлгэрт гарч байгаа баатруудын дүрийг дэвтэрт зуруулсан байна. Үүнд: нийтдээ 25 хүүхэд оролцсон ба ангийн нийт хүүхдийн 75% нь үлгэрийг өөрийн ойлгосноор чөлөөтэй дүрслэн зурж чадаж байна. 25% нь гүйцэтгэл дутуу зурсан байна.
Хүүхдүүд өөрийн төсөөлөл дээр тулгуурлан илүү үр дүнтэй зурж байгаа нь харагдаж байна.
Судалгаанааны явцын ажиглалт: Хүүхдэд үлгэр, зохиол ярьж зуруулах мөн аргачлалаар зурах аргыг багш тайлбарлаж хослуулан зуруулах нь хүүхдийн сэтгэхүй хөгжиж, илүү үр дүнтэй сонирхолтой зурж байгаа нь судалгааны үр дүнгээс харагдаж байна. Иймд хүүхэд нэг бүрт эвхмэл самбарт зогсоо, суугаа байдлаар зурах аргачлал ,зургийн хэрэглэгдэхүүн материалыг бэлтгэн тавьсан нь хүүхдүүдэд давуу талтай байсан. Цаашид хөлтэй самбарт зуруулахад гол зүйлээ дүрслэж, зурах явцад хүүхдүүд бие биедээ саадгүй гүйцэтгэж байгаагаараа онцлог давуу талууд ажиглагдсан .
 
Бодит, үзүүлэн харуулсан зураг

Ширээний театр нь хүүхдэд хүнддэж хүүхэд гүйцэтгэлийг хийж чадахгүй байсан.
Гүйцэтгэл дутуу зарим зүйлийг хаяж орхигдуулсан.
Залхуу нь хүрсэн байдал ажиглагдаж байлаа.
Сэдэвт зураг
“Мөрөөдөл”

Хүүхэд өөрийн мөрөөдлөө зурахад илүү их сонирхолтой хүсэл мөрөөдлөө дүүрэн зурж байлаа.
Баяжуулалт сайн
Сонирхолтой
Сэтгэл хангалуун
Өнгө үзэмжтэй байлаа

Үлгэр, зохиол багш ярьж, хүүхэд сонссож зурсан зураг

Баяр баясгалантай
Сонирхолтой
Идэвхтэй
Өөртөө итгэлтэй
Хугацаа их зарж байна.
Дотроо бодож, баяжуулж байсан.
Анхаарлаа их төвлөрүүлж байсан.

Туршилтын давуу ба сул тал

Долоо: Дэвшүүлж буй санаа
Хүүхдийн зураг зурах авьяасыг хөгжүүлэхэд хүүхдийн насны онцлог маш үүрэгтэй байна. Хүүхэд зураг зурах хэрэгсэлээ аваад хаана очиж юу зурах, харандаагаа яаж барьж зурах, хэвтэж эсвэл зогсоо байдлаар, хана, сандал дээр хаана ч байсан өөрийн юу бодож сэтгэж байгаагаас түүний зургийн агуулга утга санаа урган гарч байна .
Хүүхдийг бодит байдлаар чи үүнийг зур гэх нь хүүхэд бүрийн сэтгэх, хөгжих боломжийг хааж байна. Тиймээс зургийн хичээлийг үлгэр, өгүүллэг уншиж өгөөд юу ойлгосон, ямар үйл явдал болж өрнөв гэж асуугаад хүүхдүүдийг өөрсдөөр нь сэтгүүлж, бодуулж зургийг зуруулах нь хүүхэд чөлөөтэй сэтгэж, хичээлийг сонирхолтой явуулах,хүүхэд бүрийн зурах чадварыг сайжруулах санааг дэвшүүлж байна.


20 тушаалаар
Хугацаатай , цагтай баригдмал ойлгоогүй хүүхэдтэй ажиллахад боломжгүй
Мэдлэгийг бөөнд нь өгдөг
Олон цагийн хичээл ордог
Хичээл цагт хязгаартай

2013 оны 08 сарын 28 өдрийн А/327 тушаал

Энэ тушаалаар
СУРГАЛТЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН 5 ЧИГЛЭЛИЙГ
Хүүхдэд бүрт өгөх мэдлэгийг тойргийн цагаар хөгжүүлж өдөрт 5 хүүхдэд мэдлэгийг бүтээлгэж буй нь илүү үр дүнтэй байна. Өдөрт 5-6 хүүхэдтэй ажиллаж 7 хоног 30 хүүхэдтэй ажиллаж чадаж байна.
Өдрийн турш сургалт зохион байгууллатын чиглэлийг бусад чиглэлтэй уялдаа холбоотой хүүхдийг нэг бүрийг хөгжүүлэх боломжтой болж байна.
Ном зүй
Д.Цэдэн-Иш “Дүрслэх

урлаг” 1 дэвтэр УБ 1996 он
Д.Цэдэн-Иш “Дүрслэх урлаг” 2 дэвтэр 1996 он
П.Бямбадорж, Ш.Гандолгор “Бага насны хүүхдийг хөдөлмөр, зурагт сургах арга зүй” УБ 1994 он
WWW.google .mn
WWW.Dawlaga.mn
Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт УБ 2011 он
Дүрсээр зурах арга “Цуврал”
П.Мягмарсүрэн, Ц.Нарантуяа, Р.Бигэрмаа “Дүрслэх урлаг 1 сурах бичиг” УБ 2005 он
Б.Чулуундорж “Судалгааны арга зүй” УБ 2009 он
Ц.Оюунгэрэл “СӨБ менежментийн хичээлийн илтгэл, гарын авлага” УБ 2011 он
Д.Туяа “Сургуулийн өмнөх насны хүүхэд” УБ 2011 он
О.Мягмар “Хүний хөгжлийн сэтгэл зүйн лекцийн тэмдэглэлээс ” УБ 2000 он
Ш.Ичинхорлоо “Сурган хүмүүжүүлэх судалгааны ажлын үндэс” УБ 2004 он
Багш Ч.Үүрийнтуяа
Анаарал тавьсанд баярлалаа
МАНДАРВАА
VIII ЦЭЦЭРЛЭГ
Full transcript