Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Од

No description
by

Rizzle Doodle Boo

on 8 May 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Од

Оршил
Орчлонд их дэлгэрсэн, өөрөө гэрэлтдэг, татах хүч бүхий халуун плазман бөмбөрцгийг од гэнэ. Дэлхийд хамгийн ойр орших од бол Нар юм. Бусад од нь шөнийн цагт харагдах бөгөөд тэдгээрийг 88 одны ордонд хувааж нэр өгсөн байдаг. Ихэнх нь хурц одод нэртэй. Одны цөмд халуун цөмийн урвал явагдах бөгөөд эндээс ялгарсан энерги хэд хэдэн шатыг дамжин одны гадаргууд хүрч улмаар сансрын уудамд гэрэл нь түгнэ. Од нь хэмжээ, өнгө, температур, биднээс орших зай, масс, нягт, нас, тод бүдгийн байдал, спектр, химийн найрлага, ялгаруулж байгаа энерги зэргээрээ өөр хоорондоо харилцан адилгүй байна. Од оршин тогтнох хугацаандаа үүсч буй болох, идэвхжих, тогтворжих, сөнөж үгүй болох зэрэг хувьслын бүхий л үе шатыг дамжин өнгөрнө. Эдгээр хөгжлийн шат нь түүний массаас хамаарна. Хэмжээгээрээ том одыг
аварга од
, хамгийн их томыг нь
хэт аварга од
, өчүүхэн багыг нь
одой од
гэнэ.
Од бас маш олноороо бөөгнөрөн орших нь цөөнгүй байдаг. Үүнийг одны бөөгнөрөл гэнэ. Оддын дотор гэрэлтэц нь тогтмол бус хувиран өөрчлөгддөг од байдаг. Түүнийг
хувьсах од
гэдэг. Урьд өмнө нь харагдахгүй байсан од тодрон харагдах, эсвэл гэрэлтэц нь өмнө байснаасаа олон дахин нэмэгдэх одыг
шинэ од
гэнэ. Тэдгээрээс гэрэлтцийн далайц хэмжээ нь огцом бөгөөд асар ихээр өөрчлөгдөх одыг
хэт шинэ од
гэдэг. Тодорхой хугацааны дараа эдгээр шинэ болон хэт шинэ од нь анхны байдалдаа орж харагдахгүй болдог. Шинэ од нээлээ гэдэг нь үүнийг хэлж байгаа юм. Дэлхийн хагас бөмбөрцөгт буй хүмүүс тэнгэрийн таатай нөхцөл байдалд 3000 орчим одыг нүдээрээ ялган харж чадна.
Одны тухай одны домог
Гүйцэтгэсэн: Бүтэнбаяр Банзрагч
Аварга од
Аварга од
Харьцангуй бага буюу ойролцоогоор 5000 К температуртай од юм. Нарнаас 800 дахин их радиустай байх тул гэрэлтэц нь асар их байдаг. Герцшпрунг-Ресселийн диаграмм дээр аварга одны тусгай одны анги их хэмжээний сийрэгжсэн бүрхэвчтэй учраас дундаж нягт нь маш бага (10-5-10-7 г/см3) байна.Цацаргалтын хамгийн их байх муж нь долгионы улаан болон нил улаан мужид хамрагдах тул тэдгээрийг “Аварга од ” хэмээн нэрлэдэг. Зарим аварга одны агаар мандалд цэнэгт бөөмсийн урсгал үүсч тогтворгүй байдлын шинж тэмдэг илэрдэг. Жишээ нь: Огторгуйн чоно одны ордны аварга од Адара хүртэл 430
гэрлийн жил
байдаг. Гадаргуун температур 25000 градус Цельс, харин гэрэлтэлт нь нарныхаас 20000 дахин их, спектрийн анги нь В2. Хэрвээ Адара Сириус шиг Дэлхийтэй ойрхон байсан бол Сугар гарагаас 15 дахин их тод харагдах байсан.
Хэт аварга од
Хэмжээ томтой, гэрэлтэлт ихтэй (Нарнаас 10 хүртэл дахин их гэрэлтэлттэй) цөөн тооны оддын анги юм. Агаар мандал нь ихээхэн сийрэг алс хол үргэлжилсэн байдагтай уялдан Нарнаас 50 дахин их масстай аварга оддын радиус Нарныхаас 1000 дахин урт байж болдог.
Америкийн Гавайн арал дээр байрладаг Мауна-Кеагийн одон орон судлах оргилын Spitzer ба Keck сансрын дурангаар авсан материалуудыг Рочестерийн Технологийн Институтын эрдэмтэд манай оддын айгаас улаан хэт аварга оддоос тогтсон хоёр ховор оддын бөөгнөрөл олжээ. Оддын бөөгнөрөл нь Тэнгэрийн малгай одны ордонд байршдаг ба Дэлхийгээс 20000
гэрлийн жил
-ийн зайтай, харин Дэлхий ба Тэнгэрийн малгай хоёрын хоорондох зай 800 гэрлийн жил байдаг. 14-н улаан хэт аварга оддын нас нь 12 сая жил, харин арай томоохон бөөгнөрөл болох 26-н хэт аварга оддын нас нь 17 сая жил байгааг эрдэмтэд тогтоосон.
Одо
й о
д
0,1-1 Нарны масстай, хэмжээгээрээ 1-1.4 Нарны радиустай жижиг бүхий одод. Одой од дотор олон тооны дэлбэрэгч од байдаг. Одой одыг дараах төрлүүдэд хувааж үздэг.
• Шар одой од - Оддын гол дарааллын 1-1,4 хүртлэх Нарны масстай дунд зэргийн однуудаас тогтдог.
• Улбар шар одой од – Спектрийн К ангид хамрагддаг, гол дараалал дээр байрладаг 0,5-0,8 Нарны масстай, арай удаан амьдардаг одод.
• Улаан одой од – Спектрийн М ба дээд К ангид хамрагддаг, гол дараалалд байршилтай, жижиг хэмжээтэй, харьцангуй хүйтэн од. Эдгээр однууд нь бусад однуудаас ихээхэн ялгаатай. Диаметр ба масс нь Нарныхаас 3 дахин бага байна. Массны хамгийн бага доод хязгаар нь нарныхтай харьцуулбал - 0,0767, үүний дараагаар хүрэн одой одод орно.
• Цагаан одой од – Чандрасекарын массны хязгаараас ихгүй, өөрөөр хэлбэл 1,4 Нарны массаас ихгүй масстай, халуун цөмийн энергийн өөрийн эх үүсгүүргүй шатандаа байгаа од юм.
• Хар одой од – Хөрж дууссан, үүний нөлөөгөөр гэрлийн үзэгдэх мужид цацаргалт гаргадаггүй цагаан одой од. Тэрээр цагаан одойн хувьслын төгсгөлийн үе шат дахь гэрэлтэгч биетийг төлөөлдөг.Массаараа цагаан одойнхтой ойролцоо 1,4 нарны масснаас ихгүй.
• Хүрэн одой од – Бархасбадийн массны 5-75 масстай, гол дарааллын однуудаас ялгаатай нэг онцлог нь устөрөгч гели болж хувирах (CN-цикл буюу Бете цикл) халуун цөмийн урвал цөмдөө явагддаггүй од юм.
• Хүрэндүү одой од – Хүйтэн, массны хэмжээгээрээ хүрэн одой одноос бага од. Иймээс эдгээр одой однуудыг гараг гэж тооцохоор тэнгэрийн гэрэлтэгч биет юм.
хувьсах од
шинэ од
хэт шинэ од
Дотор нь явагдаж байгаа физик үзэгдэлтэй уялдан гялалзалт нь хувьсан өөрчлөгддөг од. Хамгийн анхны хувьсах од болох Омикрон Халим одыг 1638 онд Иоганн Хольвард ажиглажээ. Харин хамгийн анхны хувьсах одны каталогийг 1786 онд Английн одон оронч Эдуард Пиготт зохиожээ. Хувьсах одны гялалзалт өөрчлөгдөхийн зэрэгцээ спектрт нь ямар нэг өөрчлөлт гардаг. Хувьсах одыг гялалзалтынх нь байдлаар өөрчлөгдөх зөв хувьсах, зөв биш хувьсах, шинэ, цоо шинэ гэж ангилдаг. Гялалзалт нь тодорхой үетэйгээр өөрчлөгддөг одыг зөв хувьсах од гэнэ. Гялалзалтын өөрчлөгдөх үе хэдэн минутаас хэдэн жил ч байдаг. Тэнгэрийн бадмааргийн төрлийн од нь зөв хувьсах одны үндсэн төлөөлөгч мөн. Зөв хувьсах одны дотроос Тэнгэрийн гохын хамгийн сайн судлагдсан бөгөөд түүний хувьсах үе 5.37 хоног юм. Зөв хувьсах одны үе удаан хугацааны турш тогтмол байдаг онцлогтой. Ямар нэг одны бодисын дотогшоо татагдах хүч, түүний хийн гадагш дарах даралт хоёрын тэнцвэр алдагдах үед шахагдан агших, эсвэл тэлэн томрох үзэгдэл тодорхой хугацаанд давтагдах боломжтой байдгаар Хувьсах одны учир шалтгааныг тайлбарладаг. Гэрэлтэлт нь тодорхой үегүйгээр хувьсан өөрчлөгддөг одыг зөв биш хувьсах од гэнэ. Тэдгээрийн гялалзалт тодорхой үегүйгээр өөрчлөгддөг учир түүний давтагдалтын учир шалтгааныг тайлбарлах боломжгүй юм. Таван тэрэг ордонд орших Вольф-Рейений одны төрөлд багтах зөв биш хувьсах одны үзэгдэх одны хэмжигдэхүүн нэг бол маш түргэн (1 цагийн дотор 1-ээр), үгүй бол маш удаан (1 хоногийн дотор дөнгөж 0.1-ээр) тус тус өөрчлөгддөг онцлогтой.
2008 оны “Хувьсах одны ерөнхий каталог”- д манай одны айгаас 46000 хувьсах од, өөр одны айгаас 10000 хувьсах одыг багтаасан ба үүнээс гадна 10000 хувьсах од байж болно гэж үздэг.

V838 Гөрөөсөн толгойт (V838 Mon) — Нарнаас ойролцоогоор 20000 гэрлийн жил буюу 6 кпк зайд байршдаг ер бусын хувьсах од. 2002 онд болсон хүчтэй дэлбэрэлтийг давж гарсан хувьсах од юм.
Гялалзалт, гэрэлтэлт нь гэнэт нэмэгдэн ихээхэн тодорч харагдаад, дараа нь аажмаар хуучин байдалдаа, эргэн орох од. Шинэ од нь шинээр гэнэт бий болж байгаа биш, харин бүдэг байсан од тодрон харагдах, нүд, жижгэвтэр дуранд өртөгдөхгүй байсан од үзэгдэх болтлоо тодрон харагдаж байгаа юм. Гялалзалт нь ингэж ихсэх нь түүний агаар мандалд хүчтэй дэлбэрэлт болсонтой холбоотой. Энэ дэлбэрэлтийн үед хэдхэн өдрийн дотор асар их энерги ялгарч, гэрэлтэлт нь олон зуу, мянга зарим тохиолдолд олон сая дахин нэмэгддэг. Шинэ од дээр дэлбэрэлт болж гялалзалт нь нэмэгдэж хамгийн их хэмжээндээ хүрэх үзэгдэл ихэвчлэн хэдхэн хоног үргэлжлэх бөгөөд харин анхны гэрэлтэлтийн байдалдаа эргэж ортлоо хэдэн жил болно
Шинэ од бий болох фото зураг

Гэв гэнэт асар хүчтэй дэлбэрснээс болж гэрэлтэлт нь олон дахин нэмэгдэж тодорсны дараа дахин алгуураар бүдгэрч анхныхаа байдалд ордог нэгэн төрөл хувьсах од. Хэт шинэ одны шаталт барагцаалбал 10 орчим хоног үргэлжлэх бөгөөд хамгийн их тодрох үед тэдгээрийн үнэмлэхүй хэмжигдэхүүн -13m-аас -21m хүрнэ. Хэт шинэ одны дэлбэрэлт болоход ялгарах нийт энерги нь манай Нар үүссэн цагаас хойш эдүгээ хүртэл цацруулсан энергитэй тэнцэхүйц хэмжээний тийм их юм. Энэ их энерги түүний гадаргаас тал тал тийш бодис цацагдахад зарцуулагдана. Цацагдах бодисын хурд хэдэн мянгаас 20000 км/сек хүрнэ. Энэхүү дүгнэлтийг одны дэлбэрэлтийн үеэр авсан спектрийн судалгааны дүнд хийжээ. Хэт шинэ одноос цацагдах бодис аажмаар хөрч хийн мананцар үүсгэнэ. 1054 онд Үхрийн ордонд дэлбэрсэн хэт шинэ одноос Арваалж хэлбэрийн мананцар гэж нэрлэгдэх бүдгэвтэр мананцар үүсжээ. Олон жилийн турш явуулсан судалгаагаар энэхүү мананцар секунд тутамд 1000 км-ийн хурдтайгаар тэлсээр байгааг мөн нэн хүчтэй радио долгион, рентген туяа цацруулж байгааг баталсан. Хэт шинэ одны дэлбэрэх механизм одоо болтол бүрэн тайлбарлагдаж чадаагүй байна. Хэт шинэ одныг судлах явдал одны хөгжил, хувьслын зүй тогтлыг танин мэдэхэд онцгой ач холбогдолтой.
Анхаарал тавьсанд баярлалаа
Долоон бурхан од гэж юу вэ?
Эртний хүмүүст мэдээж оддыг судлах багж төхөөрөмж, арга барилын аль нь ч байсангүй тул тэдний хамгийн түрүүнд хийсэн ажил нь шөнийн тэнгэрт байршилаа өөрчилдөггүй мэт харагдах хэдэн 1000 оддыг харагдах байдлаар нь баахан хэсэгт хуваасан явдал юм. Монголчууд бид хүн 5 одны орд, маралын одны орд, үхрийн одны орд гэх мэтээр нийт тэнгэрийг баахан одны ордонд хуваасан бол дэлхий дээрх өөр янз янзын соёл иргэншилүүд өөрсдийнхөөрөө янз янзаар нь мөн олон одны ордуудад хуваасан байдаг. Одны орд нь тэнгэрийн нэг хэсэгт орших хэсэг оддыг бидэнд харагдах хэлбэр дүрсээр нь хүмүүсийн өөрсдийн зохиосон домог зохиолтой холбож нэрлэсэн нэршилүүд болхоос биш яг аль нэг одны ордны одод нь бүгдээрээ хоорондоо эсвэл тэр домог, итгэл үнэмшилтэй нь ямар нэгэн физик холбоо сүлбээтэй гэсэн юм байхгүй, зүгээр л хүмүүсийн зохиосон зүйл юм. Долоон бурхан буюу шанага долоо одны орд маань ч гэсэн тэнгэрийн хойт хэсэгт шанага хэлбэртэй харагддаг 7 оддыг нийлүүлээд Монголчуудын зохиож нэрлэсэн нэршил юм.

Ингэж оддыг тэнгэрт харагдах байдлаар нь хувааж ангилах нь хэдэн 1000 оддыг жаахан “замбараанд” оруулж, тэнгэр дээрх байршилыг дүрслэхэд ашиглагдана уу гэхээс биш өөр онцын ач холбогдолгүй. Өөрөөр хэлбэл газар нутгаа хэсэгүүдэд хувааж ангилахтай нэг бодлын төстэй зүйл юм, жишээ нь Монгол улс дотроо 21 аймагтай гэдэг шиг (гэхдээ мэдээж газар нутгийг улс мужаар нь хуваарилсан ангилал нь цаанаа түүхэн болон газар зүйн учир шалтгаантай, харин тэнгэрийн одны ордны хуваарилалтанд эртний домог зохиолоос өөр учир шалтгаан байхгүй).

Гэхдээ ийм түүхэн уламжилалтай учираас өнөөдөр шинжлэх ухаанд эртний хүмүүсийн ангилсан байдлаар нь тэнгэрийг хувааж ангилсан хэвээрэй. Мэдээж тэнгэр дээрх цэгийн байршилыг илэрхийлэхдээ тусгай тэнгэрийн координатыг хэрэглэх боловч хажуугаар нь “түүхээ бодоод” заавал аль одны орд гэдгийг хэлдэг. Олон улсын одонорны холбооны баталсанаар ихэвчлэн эртний Грекчүүдийн ангилалын дагуу тэнгэрийг 88 одны ордонд хуваадаг. Шөнийн тэнгэрийн тэрхүү 7 тод одыг Монголчуудаас гадна өөр олон соёлд янз янзаар нэрлэж ирсэн боловч энэхүү олон улсын одонорны холбооны баталсан стандартын тэнгэрийн зурагт долоон бурхан маань Ursa Major хэмээх одны ордны нэг хэсгийг л бүрдүүлнэ.
Full transcript