Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of Нотолгооны зүйл, хэмжээ хязгаар

No description
by

Enhbold Boldoo

on 30 October 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of Нотолгооны зүйл, хэмжээ хязгаар

Гэмт хэргийн нотолгооны зүйл,
хэмжээ хязгаар

ЭБШХ-д заасан процесын зөв шудрага шийдвэр гаргахын тулд нотлогдвол зохих зүйлүүдийг гэмт хэргийн нотолгооны зүйл гэж үздэг.
Нотолгооны зүйл гэдэг нь: ЭБША-ны тодорхой шийдвэр гаргахын тулд заавал албан ёсны нотлох баримтаар тогтоогдсон байвал зохих нөхцөл байдлуудын логик уялдаа холбооны цогц юм.
Нотолгооны зүйл нь хууль цаазны төдийгүй шударга ёсны баталгаа юм.
Нотолгооны зүйлийг хуульд заасан арга хэрэгслийн тусламжтайгаар зөв тогтоох нь тухайн хэргийн бодит үнэнийг бүрэн дүүрэн тогтоох ГХ-г зөв зүйлчлэн ангилж гэмт этгээдэд ял шийтгэл оногдуулах, гэмт явдалтай тэмцэх арга замыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлахахд ач холбогдолтой,

.

Нотолгооны эрх зүйн ойлголт
Нотолгооны эрх зүй гэдэг нь гэмт хэргийн нотолгоотой холбогдон үүсэн бий болох нийгмийн харилцаагаар зхицуулах шинжтэй төрийн албадлагаар хамгаалагдсан хангагдаж байдаг хэм хэмжээний нийлбэр цогц юм.

Гэмт хэргийн нотолгооны зорилго нь дараахь шийдвэрүүдэд биелэлээ олж хэрэгждэг. Үүнд:
а. Гэм буруутай эсэх,
б. Гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх,
в. Шүүхийн таслан шийдвэрлэх хууль ёсны тогтоол, магадлал гаргах, өөрчлөх, хүчингүй болгох эсэх
г. Таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх эсэх
д. Эрүүгийн байцаан шийтгэх тодорхой ажиллагаа явуулах эсэх (сэжигтэн, яллагдагчаар татах, үзлэг, нэгжлэг, хураан авах ажиллагаа явуулах эсэх гэх мэт)
е. ЭБША-ны бусад шийдвэр гаргах эсэх (мөрдөн байцаагчийн мэдэгдэл, прокурорын эсэргүүцэл)


Нотолгооны зүйлийн ойлголт
Гэмт хэргийн нотолгооны зүйл нь ЭБША-ны явцад ямар шийдвэр гаргахад чиглэгдэж байна.
1.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдхийн тулд
2.Ял шийтгэл оноохын тулд
3.ЭБША эхлэх буюу үргэлжлүүлэн явуулахын тулд
4.Тодорхой хүнийг ЭБША-нд оролцуулахын тулд
5.БШАрга хэмжээ авахын тулд
6.Шүүхийн тогтоолыг хойшлуулахын тулд
8.Ялаас хугацаанаас өмнө суллах
7.Шүүхийн тогтоолыг хүчингүй болгохын тулд
9.Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас ЭХ-г сэргээхийн тулд
10.Мөрдөн байцаагчын мэдэгдэл
Гэмт хэргийн нотолгооны зүйлийг тогтоохдоо түүнийг ямар хэмжээ хязгаараар авч үзэхийг судалж тодорхойлох нь онолын төдийгүй практик ач холбогдолтой юм. Нотолгооны зүйлийг хуульчилж тогтоох боломжтой байдаг бөгөөд хэмжээ хязгаарыг хуулийр тогтооход бэрхшээлтэй. Монголын гэмт хэргийн нотолгооны түүхэнд 3 гэрчтэй бол тухайн хэргийг шийдвэрлэж болно гэж заасан байдаг нь нотолгооны хэмжээ хязгаарыг хязгаарлах 1 оролдлого юм. Харин хэмжээ хязгаарыг хэрэг шалгаж буй хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нар өөрөө тогтооно.
Өөрөөр хэлбэл эрүүгийн хэргийн байдлыг бүх талаас нь бүрэн дүүрэн объектив байдлаар шинжлэн судлах, үнэлэх явдлыг хангадаг арга хэрэгсэл болох ойлголтууд нотолгооны зүйлтэй нягт холбоотой байдаг.
Гэмт хэргийн нотолгооны хязгаар гэдэг нь гэмт хэргийн нотолгоо явагдах цар хүрээг илэрхийлдэг. Энэ нь ажиллагааг ямар үйл явдал, нутаг дэвсгэр, хамрах хүмүүсээр явуулахыг тогтоодог. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэргийн нотолгоог хэдий хугацаанд ямар, ямар үйл явдал, нөхцөл байдлуудыг тогтооход хэдий хэмжээний газар нутаг, объект, хүмүүсийг хамруулах вэ гэдэг асуудлыг шийдвэрлэнэ гэсэн үг юм.
Гэмт хэргийн нотолгооны хэмжээ гэдэг нь тухайн асуудлыг нотлохын тулд хэдий хэрийн баримт сэлт, мэдээлэл цуглуулбал зохистойг илэрхийлж байгаа үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл ЭБША-ны асуудлыг гарцаагүй баримтаар бодитойгоор тогтоохын тулд тодорхой хугацаанд хэдий хэрийн газар нутаг, объект, хүмүүсийн хүрээнд хичнээн нотлох баримт цуглуулбал илүү зохистой, хангалттай гэдгийг тогтоож байгаа явдал юм. Эдгээр нь тухайн нөхцөл байдлаас шалтгаалан өөр өөр байна.
Нотолгооны хэмжээ гэдэгт тухайн нотолгоог хэр гүн авч үзэж байгааг ойлгож болдог. Учир нь зарим төрлийн гэмт хэрэг ялангуяа хээл хахууль, албан тушаалын гэмт хэргүүдийн нотолгооны хэмжээг тодорхойлохын тулд тухайн үйл явдлын гүн рүү нь нэвтэрч орох шаардлага гардаг. Ялангуяа бүлэг зохион байгуулалттай гэмт бүлэг, бүлэглэлээс үйлдсэн бүх гэмт хэргийг бүрэн илрүүлж гэм буруутай этгээдэд хариуцлага оногдуулахад зайлшгүй өргөн хүрээгээр тухайн байгууллагын гүн рүү нэвтэрч баримт, сэлт мэдээлэл хайх хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл нэг нотлох баримтаас дараагийн мэдээлэл, нотлох баримтын эх сурвалжийг тогтоон цааш нь шалгадаг.
Нотолгооны хэмжээ хязгаарт хамаарах зүйлүүдийг цуглуулах, судлах, үнэлэх ажиллагаанд ЭБШХ-ийн шаардлагыг хангаагүйгээс болж зарим алдаанууд гардаг. Үүнд:
а. Шүүгч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаас нотолгооны хэмжээ хязгаарыг эрх зүйн журам зөрчин үндэслэлгүй багасгаж явцуу хүрээнд явуулбал уг хэргийн шүүн таслах ажиллагааны зорилтыг бүрэн гүйцэт хангаж чадахгүйд хүрнэ.
б. Шүүх, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг явцууруулж нотолгооны баттай фактуудын зарим хэсгийг орхигдуулснаас шүүх, мөрдөн байцаах байгууллага эрх зүйн үндэслэл муутай акт гаргах
в. Нотолгооны хэмжээ хязгаарыг хэт өргөтгөхтэй холбоотой бас процессийн алдаа гардаг.

Гэмт хэргийн нотолгооны хэмжээ хязгаарын дотор зөвхөн эрүүгийн хэргийн нотолгооноос гадна иргэний хэргийн болон захиргааны зөрчлийн нотолгооны зэрэг явагдаж болдогоороо онцлог. Тухайлбал гэмт хэргийн улмаас хохирсон материаллаг ба материаллаг бус хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг ЭБША-ны аль ч үе шатанд гарган тавьж болох ба эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн хойно нь шүүхэд хандан нэмэмжилж болдог.
Гэмт хэргийн нотолгоо гэдэг нь: эрүүгийн байцаан шийтгэх хуульд тусгасан шийдвэр гаргахын тулд тодорхой этгээдээс гэмт хэргийн бүрэлдэхүүн болон түүнтэй холбогдон бий болох бусад нөхцөл байдлуудыг албан ёсны цогц нотлох баримтаар тогтоох танин мэдэхүйн цогцолбор үйл явцыг хэлнэ.
Энэ нь дараахь шинжтэй байна.
• Зорилго, чиглэлтэй үйл ажиллагаа.
• Өөрийн гэсэн танин мэдэхүйн өвөрмөц аргатай. Тодорхой үе шат, явагдах дэс дараалалтай.
• Цаг хугацаа, орон зай, үйл ажиллагааны тодорхой хэмжээ, хязгаартай.
• Хэн дуртай нь бус тодорхой чадвар бүхий этгээдээс хэрэгжүүлдэг.
• Буруу хэрэгжүүлбэл эрх зүйн болон нийгмийн сөрөг үр дагаврыг дагуулдаг.

Нотолгооны хэмжээ хязгаарт хамаарах зүйлүүдийг илрүүлэх, цуглуулах, бэхжүүлэх, шалгах, үнэлэх ажиллагааг зөрчин гүйцэтгэснээс болж дараах алдаанууд гарч болно.
а.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч,
шүүгчээс нотолгооны хэмжээ хязгаар эрх зүйн журам зөрчин үндэслэлгүй болгож явцуу хүрээнд явуулбал уг хэргийн шүүн таслах ажилгааны зорилтыг бүрэн гүйцэд хангаж чадахгүйд хүрнэ.
б. Шүүх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааг явцууруулж нотолгооны баттай фактуудын зарим хэсгийг орхигдуулснаар эрх зүйн үндэслэл муутай акт гарна.
в. Нотолгооны хэмжээ хязгаарыг хэт өргөн явуулахтай холбоотойгоор процессын алдаа гарна.
Full transcript