Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

В. Инжинаши намтар

No description
by

Oyuka Akuyo

on 27 May 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of В. Инжинаши намтар

В. Инжинаши намтар
Их зохиолч, соён гэгээрүүлэгч Инжинаши 1837 онд өвөрлөгчдийн зостын чуулганы түмэд баруун хошууны шударга бат хооронд хошууны туслах тайж түүхч Ванчинбалын 7-р хүү болон төржээ. Угийн хурц сэргэлэн ном бичигт авьяастай байсан учир багаасаа монгол хятад, манж төвд бичгийг сурч эцгийн цуглуулсан монгол хятадын түүх шаштир, уран зохиол уншиж судлахын зэрэгцээ шүлэг бичиж уран зураг зурж авьяас билгээ хурцалж байсан байна.

Тэрбээр оюуны хөдөлмөрийг ихэд эрхэмлэн шүлэг өгүүллэг, шүүмжлэлийн өгүүллэг бичсэний гадна, эх түүхээрээ оролдон зохиох, орчуулах арга онолыг тайлбарлаж байсан. Нийгмийн дарлалын эсрэг сөрөн зогсож 34 настайдаа эцгийн эхлэн бичсэн “ Их Юан улсын мандсан төрийн хөх судар ” түүхэн зохиолыг үргэлжлүүлэн бичсэн байна.
Үүний зэрэгцээ “Нэгэн давхар асар” “Улаанаа уйлах танхим” хэмээх сэтгэхүйн роман бичиж насан турш суралцсан хатуужил тэвчээртэй бүтээн туурвих үлгэрлэлийг үзүүлсэн байна. В.Инжинаши уран бүтээлийнхээ ид цэцэглэлийн үедээ хар луу жил буюу 1892 онд 56 насандаа Жин Жү хотноо Отчийн сүмд нас нөхчжээ. Түүний нас барсанд харамсан гашуудаж ах Сунвайданзун “Ахын бийрийн мөр” хэмээх гашуудал шүлэг бичсэн нь буй.
Их Юань улсын мандсан төрийн хөх судар, Нэгэн давхар асар, Улаанаа уйлах танхим зэрэг романаа бичихдээ монгол үндэстнийхээ уран зохиол болох домог, түүхэн үлгэр, ардын дуу, ерөөл магтаал зэрэг уламжлалыг өвлөн авсны үндсэн дээр харь үндэстний эртний сонгодог уран зохиол тухайлбал Гурван улсын үлгэр, Хүйтэн уулын бичиг, Баруунтаа зорчсон үлгэр романуудын үзэл санаа, бүтэц зохиомж, зохион бүтээх арга барилын сор содон зүйлсээс суралцан авч ашигласан онцлогтой юм .
<< Хөх судар >> түүхэн роман В.Инжинашийн “Юань улсын мандсан төрийн хөх судар” (1830-1892) түүхэн роман нь Монголын хуучин уран зохиолын шилдэг уран бүтээлийн нэг юм. Тэрээр Монгол үндэстнийхээ эрх чөлөөний тэмцэлд нэгдэн Манж чин улсын харгис дарлалаас чөлөөлөгдөхийг хүссэн монголын ард түмний эрэлт шаардлагыг тусгаж эцэг Ванчинбалын бичиж орхисон найман бүлгээс залгуулан бичиж төгсгөжээ.
Эцэг Ванчинбал нь уг түүхэн романыг 1830 оны үеэс эхлэн бичсэн ба бага хүү Инжинаши нь 1892 оны үед дуусгасан тул уг романыг бичихэд бүтэн жарны хугацаа зарцуулжээ. 1957 онд Өвөр монголын ардын хэвлэлийн хороо гурван ботиор хэвлэжээ.
Зохиогдсон үе, түүхт үндэс
“ Хөх судар ” нь оны тэмдэглэл бичиг , түүхэн үлгэрийн хэлбэрийг хосолсон өвөрмөц шинж бүхий зохиол юм . Их зохиолчийн амьдарч байсан тэр үед монголчууд Манж Чин улсын харгис ноёрхлын доор хатуу дарлалыг хүндээр хүлээж ямар ч эрх чөлөөгүй доромжлогдон дарлагдаж байсан . Инжинаш энэ түүхэн шааадлагыг зөвөөр ойлгосон учир ард түмнийхээ эрэлт шаардлаганд тохируулж Монголын мандсан үеийн түүхийг хүч цаг гарган зохиосон .
Иймээс “ Хөх судар ”-ын агуулга нь Монголын ард түмнээс Манж Чин улсын хорт бодлого , гадаадын түрэмгийлэгчдийн дарлалыг эсэргүйцэж , эрх чөлөөтэй амьдралыг тунхаглаж эвдрэл хагацалыг огоорч эв нэгдлийг хүссэн сайхан эрмэлзэл болсон. Зохиолд уран сайхан шүлэг өгүүллэг олныг шигтгэж гол дүрүүдээ уран сайхны аргаар дүрсэлж уран зохиолын шинжийг бүрэн дүрсэлсэн.
Товч агуулга
“Хөх Судар” түүхэн романы агуулга нь Чингис хааны мэндэлснээс эхлээд нас барсан үе (1162-1227) түүний суурийг Өгөөдэй хаан залгамжилснаас хойших есөн жилийн хэрэг явдал бүгд монголын түүхийн 74 жилийн түүхийг хамарчээ. Романы үйл явдал Чингис хаан Жамуха хоёр, Монгол улс Алтан улс хоорондын зөрчлөөр өрнөдөг
Зохиолд төр байгуулагдсан, Чингисийн дөрвөн хүлэг баатар Мухулай, Боорчи, Борохул, Чулуун нарыг товойлгон, Жамухын харгис зальхай шинжийг уран дүрсэлжээ. Монголчууд задарч харийн дарлалд байсан тэр үед монгол үндэстний бүрэлдэн тогтнох их явц, түүний идэвх үйлдлийг үзүүлсэн нь зохиолын дэвшилт шинж юм.
Зохиогч дэвшилт санаагаа гүнзгийрүүлэн хүн арддаа хандаж өгүүлэхдээ :
“Эр хүн биеэ эдээр чимэхээс
Эрдмээр чим!
Эхнэр хүн биеэ өнгөөр чимэхээс
Оюунаар чим!” хэмээн мэдлэг эрхэм болохыг сурталчилж байжээ. Нөгөө талаас Жамухын ялагдлын тухай:
“Элэг нэгтэн боловч эв зүйгүй
Эзэн түшмэл боловч үнэн сэтгэлгүй”хэмээн шүүмжилсэн байна.
“Хөх судар”-т ард түмэн, ноёрхогчдын хоорондын зөрчил бас ноёрхогчдын дотоодын зөрчлийг бодит дүрслэлээр гарган өгчээ. Аян дайны үйл явдлыг бичихдээ, монголын тархай бутархай олон аймгуудыг нэгтгэх дайныг дүрслэхийн зэрэгцээгээр бусад үндэстнийг дээрэмдэн дагуулах аян дайны харгис явдлыг жигшин үзүүлжээ. Жишээ нь:
Алтан улсыг мөхөөх дайны үйл явдлын хэсэг
“Ариун хасын уул талд аймшигт байлдаан дэгдэхүйеэ
Алагдсан цус цагаан цаснаа улаан өнгө хурц
Алтан улс мөхөх шахсанд тэнгэр бас дарлахуйд
Аяа, хөөрхий эдгээр хүмүүс юутай хилс ажээ” гэжээ
Аян дайны үйл явдлыг өгүүлж байсан хэсэг дээр монгол цэргийн сахилга батын нарийн чандыг үзүүлж “сул иргэний гэрийг үсний төдий хөдөлгөвөл цавчин ална. Эзлэгдсэн хотын сул иргэнийг алж болохгүй гэж монгол цэрэгт зарлав.” гэх мэтээр өгүүлсэн байгаа нь зохиолчийн энх амгаланг хүсэмжлэх сэтгэлийн илэрхийлэл юм.
Тийм ч учраас Чингисийг “самуун байсан 12 хааныг хурааж, 75 бага аймгийн самууныг арилгаж нэгэн гэр энх төвшин болгов.” гэж талархан бичжээ. Зохиолд хэд хэдэн хүний дурлалын талаар өгүүлдэг. Гэхдээ үүнийг залуусын эх оронч зориг тэмцэлд холбосон нь уран өгүүлэмжийг өргөж өгчээ.
1-37р бүлэгт Тэмүүжиний бага наснаас хаан ширээнд суух хүртэлх үйл явдлыг
38-60р бүлэгт хаан болсон Тэмүүжний гайхамшигт ялалтын тухай
61-69р бүлэгт өгөөдэй хаан ширээнд сууж Тэмүүжний үйл хэргийг үргэлжлүүлсэн тухай тус тус өгүүлсэн байдаг.
Мөн зохиолд монгол төр байгуулагдсаныг уран сайхнаар өгүүлж чингисийн 4н өрлөгийг тод томруунаар тусгаж өгсөн байдаг.
Романы үйл явдал Чингис хаан Жамуха ноён хоёр Монгол улс Алтан улс хоёрын хоорондын зөрчлөөр өрнөнө.
Зохиолд өгүүлэгдэх зүйр үгүүд нь одоо болтол бидний дунд хэрэглэгдэж байгаа. Жишээ нь:
Эр хүн биеэ эдээр чимэхээс
Эрдмээр чим
Эхнэр хүн биеэ өнгөөр чимэхээс
Оюунаар чим

Зохиогчийн "Хөх судар"-ыг бичсэн гол зорилгыг эрдэмтэн мэргэд тайлахдаа:
Монголын ноёд тайж нараас үндэс язгуураа бодолгүй эд ашгийн боол болж, Монголын дийлэнх үндэстнийхээ түүхийг мэдэхгүй, үндэстэнээ голж жигших үзэл буй болж
байсныг шүүмжлэн сэнхрүүлж, үндэстнээ хайрлах сэтгэлийг буй болгох
бүх монгол тоотондоо уг түүхийг нь мэдүүлж, улмаар хойч үеийнхэнд уламжлан хоцоргохыг зорьсонтухайн үеийн монгол үндэстнийг мунхаг бядуу хэмээн гадуурхан басамжилж байсан харийнханы доромжлолыг эсэргүүцэж, үндэстнийхээ цог сүлдийг мандуулах

Үзэл санаа
В.Инжинаш тэр үеийн монголчууд Манж Чин улсын харгис дарангуйлалд автан доройтсон тэр үед ард түмнээ харийн дарлалаас ангижруулахыг хүсэж, монгол түмний эргэлт шаардлагыг илэрхийлж бичсэн нь түүхэн романы үзэл санаа болно. Ийм учраас гол үзэл санааг илэрхийлэхдээ монголчуудын энэхүү доройтлын үед тэртээ эрт үед байсан олон жижиг улс аймгийг нэгтгэж их Юань улс байгуулагдсан түүхийг өгүүлжээ.
Чингис хаан түүний нөхөрлөлийг эрхэмлэх сайхан чанар олон овог аймгийг нэг жолоонд нэгтгэн төвлөрүүлсэн аугаа үйл хэрэг Чингис хааны суудлыг залгамжилсан хүү Өгөөдэй хааны үйл ажиллагааг уран тод амьд бодитой дүрслэн үзүүлж өргөн дуулсан нь өөдрөг санамж сэдлэг болсон юм.
Монгол аман зохиол, бичгийн зохиолын түгээмэл дүрслэл муу хаан, харгис түшмэл, зальхай амьдралын эсрэг ард түмэн өөрсдийн хүслийг илэрхийлсэн мэргэн хаан, үнэнч түшмэл, шударга явдлыг эсрэгцүүлэн тавих дүрслэлийг ашиглан зохиолын гол санааг тодотгосон нь зохимжтой болсон байна.
Эцэг Ванчинбал
Жамуха
Чингис хаан
Full transcript