Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Валютын зах зээл

No description
by

batbayar baasanbat

on 22 November 2016

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Валютын зах зээл

Валютын зах зээл
Б.Батбаяр Ч.Энхчимэг

Валютын арилжааны давуу тал
Олон улсын валютын арилжаа нь олон талаараа бусад хөрөнгө, үнэт цаасны арилжаанаас ялгаатай. Тухайлбал:

* Liquid буюу хувирах чадвар сайтай.
* Газарзүйн хувьд нэгдсэн нэг төв цэггүй.
* Хоногийн 24 цаг тасралтгүй арилжаалагддаг.
* Бусад зах зээлийг бодвол илүү бага үнийн зөрүүн дээр арилжаа хийдэг.
* Ашгаа нэмэгдүүлэхийн тулд хөшүүрэг ашигладаг.


Валютын бодлогыг хэрэгжүүлэх арга хэрэгслүүд
Төв банк валютын бодлогыг хэрэгжүүлэхдээ дараах арга хэрэгслэлүүдийг ашиглаж болдог:

1. Төв банкны суурь хүүгийн хямдруулалтын бодлогыг хэрэгжүүлэх
2. Валютын интервенцийг хийх
3. Валютын нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх
4. Валютын ханшийн дэглэмийг тогтоох
5. Валютын ханшийг бууруулах, өсгөх
6. Валютын гүйлгээний хязгаарлалт хийх

Агуулга
1. Валют гэж юу вэ?
2. Валютын гадаад зах зээл
3. Валютын арилжааны давуу тал
4. Валютын бодлого, түүний гол хэрэгслүүд
Валют гэж юу вэ?
Валютын бодлого
Эдийн засгийн харилцааг өргөтгөх,төлбөрийн тэнцэлийг сайжруулах, үндэсний валютын гадаад валюттай харьцах ханшийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн иж бүрэн арга хэмжээ нь улсын валютын бодлого бөгөөд эдийн засгийн тухайлбал Монгол банкны чухал бүрэлдэхүүн юм.

Валютын бодлогын гол хэрэгслүүд
* Валютын ханшийн зохицуулалт

* Валютын гадаад нөөцийн удирдлага

* Валютын зохицуулалт, валютын хяналт

* Валют санхүүгийн салбар дахь олон улсын хамтын ажиллагаа


Валютын гадаад зах зээл
Валютын гадаад зах зээл гэдэг нь Олон улсын худалдааны төлбөр тооцоог гүйцэтгэх, гадаад валютын арилжаа хийгддэг санхүүгийн зах зээл юм.
Олон улсын валютын зах зээл нь олон улсын томоохон үнэт цаасны зах зээл дээрх арилжааны хэмжээнээс ч их байна. Валютын зах зээлүүд дээр дэлхийн хүчтэй валютууд арилжаалагддаг ба жилийн арилжааны эргэлт 250 трлл.долларт хүрч байна.


Valuta гэдэг итали хэлнээс гаралтай үнэ өртөг гэсэн утгатай үг бөгөөд нэгээс нөгөөд хөрвөх хэлбэрээр улс хоорондын эдийн засгийн харилцаанд үйлчлэгч, улс орнуудын мөнгөний нэгж юм.
"Валют" гэж Монгол Улсын үндэсний валют, гадаад валют, улс хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааны төлбөрт хэрэглэгдэж буй тооцооны нэгж, мөнгөжсөн алт болон валютын үнэт зүйлсийг хэлнэ.

Валютын зах зээлд Төв банкны оролцох оролцоо
Төв Банк ам.долларыг валютын зах зээл дээр худалдаж төгрөг худалдан авна гэвэл дараах 2 төрлийн нөлөөг үзүүлнэ.

1. Төв Банкин дахь гадаад валютын албан нөөц тэр хэмжээгээр буурна.

2. Төв Банк гүйлгээнээс бэлэн төгрөг татаж авч байгаа тул банкнаас гадуурхи мөнгө буурч нөөц мөнгийг бууруулна.
Валютын хязгаарлалт
Засгийн Газраас хэрэгжүүлдэг арга хэмжээ. Энэ нь иргэдэд өөрийн валютыг гадаад валютаар солих хэмжээнд хатуу хязгаар тогтоодог.
Валютын интервенц
Тухайн орны Төв Банкнаас хэрэгжүүлдэг арга хэмжээ. Олон улсын валютын зах зээл дээр өөрийн валютын ханшийг тогтворжуулах зорилгоор хэрэгжүүлдэг арга хэрэгсэл юм. Үүний тулд гадаад валютыг худалдах ба худалдан авах замаар үндэсний валютаа тогтворжуулна.
Валютын зохицуулалт
Монголбанк нь валютын зохицуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/ улсын хэмжээнд валютын гүйлгээг зохицуулж, хэрэгжүүлэх;
2/ улсын валютын гадаад нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;
З/ Монгол Улсын болон гадаадын валютын зах дээр эрх хэмжээнийхээ дотор валютын гүйлгээ, гадаад төлбөр, тооцоо эрхлэх;
4/ төрийн өмчид байвал зохих валютын гадаад цэвэр нөөцийн доод хэмжээ тогтоох тухай санал боловсруулж шийдвэрлүүлэх, түүнийг хадгалах, оновчтой, үр ашигтай байршуулах;
5/ Засгийн газрын валютын гүйлгээ, гадаад төлбөр, тооцоог гүйцэтгэх;
6/ байнга оршин суугчид гадаад төлбөр, тооцоо хийх болон гадаад бэлэн валютаар гүйлгээ эрхлэхэд хяналт тавих;
/Энэ заалтыг 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
7/ валютын гүйлгээний тайлан, мэдээ гаргах журмыг тогтоох;
8/ валютын гүйлгээний нэгдсэн тайлан, мэдээг Улсын Их Хуралд улирал бүр оруулж байх;
9/ хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
Монгол Банкны эрхлэх валютын гүйлгээ
1. Монгол Банк нь Монгол Улсын валютын гадаад нөөцийг нэмэгдүүлэх, зохицуулах зорилгоор тус улсын болон гадаад орны банк, бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс валют, цэвэршүүлсэн алт худалдан авч болно.
2. Монгол Банк нь төгрөгийн ханшийг тогтвортой байлгах зорилгоор өөрийн эзэмшилд байгаа валютын гадаад нөөцөөс гадаад валютыг худалдана.
Арилжааны банкны эрхлэх валютын гүйлгээ, эрх үүрэг
1. Арилжааны банк нь Монголбанкнаас олгосон зөвшөөрлийн хүрээнд валютын гүйлгээний дараахь үйл ажиллагааг эрхэлж болно:
1/ гадаад валютын бэлэн бус төлбөр, тооцооны үйл ажиллагаа эрхлэх;
2/ гадаад валютыг бэлнээр худалдах, худалдан авах;
З/ байнга болон түр оршин суугчдын нэр дээр гадаад валютын данс нээж, гүйлгээ хийх;
4/ гадаад валютаар зээл олгох, баталгаа гаргах зэрэг актив, пассивын бүх төрлийн ажил, гүйлгээ эрхлэх.
2. Валютын гүйлгээ эрхэлж байгаа арилжааны банк дараахь үүрэгтэй байна:
1/ валютын гүйлгээний талаарх тайлан, мэдээг тогтоосон журмын дагуу гаргах, мэдээлж байх;
2/ төгрөгийн ханшид нөлөө үзүүлэхүйц гүйлгээг Монголбанкны зөвшөөрлөөр гүйцэтгэх;
З/ харилцагчийнхаа гадаад валютын дансны нууцыг хадгалж, найдвартай байдлыг хангах;
4/ гадаад валютын гүйлгээг харилцагчийн анхны шаардлагаар хийх, хөрөнгийнх нь үлдэгдэлд хүү төлөх.
З. Арилжааны банк нь гадаад валютын ажил, үйлчилгээндээ ногдуулах шимтгэлийг өөрөө тогтооно.

Инфляци
Инфляци нь төгрөгийн дотоод үнэ цэнийг илэрхийлдэг бол валютын ханш нь гадаад үнэ цэнийг илэрхийлдэг. Инфляцийн тогтворгүй байдал нь валютын ханшны хэлбэлзэлд шууд нөлөөлж байдаг.
Валютын ханшийн системүүд
Тогтмол ханшийн систем
Тухайн улсын Засгийн Газар буюу Төв Банк тогтмол ханшийн систем дэх ханшийг тогтоодог ба энэ нь албан ёсны ханш болдог. Төв Банк нь өөрийн орны валютын ханшийг тогтвортой байлгахын тулд гадаадын валютын зах зээл дээрээс өөрийн орны валютыг худалдаж авах эсвэл борлуулах үйлдлийг байнга хийж байдаг.
Хөвөгч ханшийн систем
Хөвөгч ханшийн түвшин нь эрэлт нийлүүлэлтийн үндсэн дээр тогтдог зах зээлийн хуулиар тодорхойлогддог. Зах зээл дээр эрэлт нийлүүлэлтийн зөрүү нь байнга өөрчлөгдөж байдаг ба хөвөгч ханш нь тэр болгонд өөрөө өөрийгөө зохицуулж байдаг.
Монголбанк гадаад валютын улсын нөөцийн удирдлагын бодлогыг хэрхэн тодорхойлдог вэ?

“Төв банк (Монголбанк)-ны тухай хууль”-ийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Монголбанкнаас гадаад валютын улсын нөөцийн /цаашид ГВУН гэх/ удирдлагыг хэрэгжүүлэхдээ дараахь зарчмуудыг баримтална гэж заасан. Үүнд:

1. ГВУН-ийн төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангах

2. ГВУН-ийн найдвартай байдлыг хангах

3. Зөвхөн дээрх хоёр нөхцөл биелэгдсэн тохиолдолд ГВУН-ийн үр өгөөжийг хангах

Түүнчлэн Монголбанк нөөцийн удирдлагын бодлогыг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангах, төлбөрийн тэнцлийн алдагдлыг санхүүжүүлэх, гадаад өр төлбөрийг барагдуулах хэрэгцээ шаардлага зэрэгтэй уялдуулан боловсруулдаг.
Гадаад валютын улсын нөөц гэдэг нь Монголбанкны эзэмшилд байгаа, захиран зарцуулахад бэлэн, чөлөөтэй хөрвөдөг гадаад валютыг хэлдэг. Гадаад валютын улсын нөөц нь тухайн улсын үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэл, гадаад өр төлбөрийг барагдуулах, төлбөрийн тэнцлийн алдагдлыг санхүүжүүлэх баталгаа болж өгдгөөрөө чухал юм.

Гадаад валютын албан нөөц 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 1.6 тэрбум ам.долларт хүрсэн нь 2010 оны 8 дугаар сарын дунджаар авч үзэхэд импортын 22.16 долоо хоног буюу 5.54 сарын хэрэгцээг хангах үзүүлэлт юм.
Анхаарал тавьсанд
баярлалаа.

Б.Батбаяр
Ч.Энхчимэг
Full transcript