Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Японы урлагийн түүх

No description
by

Undral Bayanmunkh

on 22 October 2012

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Японы урлагийн түүх

photo credit Nasa / Goddard Space Flight Center / Reto Stöckli Японы урлагийн тухай Японы урлагийн тухай Он цаг тооллын үе 1. Нара-н үе /Nara Period/ 710-784 1. Nara Period, Heian Period- Нара болон Хеиан эриний үед Но болон театрийн урлагийн үндэс тавигдсан.Но театр нь уламжлалт урлагийн зарчмуудыг хадгалсан театрын чамин хэлбэр юм. Жvжигт эмэгтэй хvний дvрийг эрэгтэй хvн тоглодог. Жvжигчид тєдийгvй найрал дуучид сэтгэл санааны байдлаа нvvр царайны хувирлаараа илэрхийлэх ёсгvй, нvvрээ будахгvй-
Но буюу Ногаку бол 14-15 дугаар зуунд бий болсон Японы эртний театрын нэгэн тєрєл юм. Тус театрын анхны хэлбэр нь Гикаку, Дэнгаку гэж нэрлэгддэг байв. Гикаку театрын анхны тоглолтыг Мимаси хэмээх Солонгос хvн 612 онд зохиожээ. Гикаку тоглолтыг буддын сvм, дуганы ємнєх талбайд явуулдаг бєгєєд оролцогч бvр баг ємсдєг. 200 гаруй баг єнєєг хvртэл хадгалагдан vлджээ. Гикакугийн дараа хошин vггvй vзvvлбэр, дуу, бvжиг, акробат, бvхий бугаку, саругаку тоглолтыг хийдэг болжээ. 13 дугаар зууны сvvлч 14 дvгээр зууны эхээр мэргэжлийн бvжигчид бугаку тоглолтыг сvм хийдийн ємне юм уу ордны ємнєх модон тавцан дээр хийнэ. Энэ vед театрын тоглолтын євєрмєц vзvvлбэр болох саругаку бий болсон нь Но театрын эх vvсвэр болжээ. Но театрын анхны vзvvлбэрийг буддын шашны сvм хийд тэрчлэн Но театрын тоглолтыг ивээлдээ авсан язгууртнууд, сёгун-цэргийн захирагчдын шилтгээн ордонд тоглодог болжээ. Но театр нь уламжлалт урлагийн зарчмуудыг хадгалсан театрын чамин хэлбэр юм. Жvжигт эмэгтэй хvний дvрийг эрэгтэй хvн тоглодог. Жvжигчид тєдийгvй найрал дуучид сэтгэл санааны байдлаа нvvр царайны хувирлаараа илэрхийлэх ёсгvй, нvvрээ будахгvй. Гол дvрийн жужигчин жvжгийн гол vйл явдлыг багтай, хиймэл vстэй бvжиглэж гаргана. Но театр нь хєгжим, бvжиг, жvжиглэлтийн цогц байж гол vvргийг гvйцэтгэдгээрээ европын театраас ялгаатай. Мєн театрын засал байдаггvй учир ногоон тал, нарс мод жvжгийн туршид єєрчлєгдєхгvй, тэнд нь хєгжимчид сууж, тайзны баруун талд найрал дуучид суусан байна. Найруулагчид нь тайзан дээр хорвоо ертєнцийн бvхий л vйл явдлыг гаргах ёстой гэж vздэг. Но театрт нэгдvгээрт мономанэ буюу бодит байдлыг дууриах хоёрдугаарт нэгэн буюу дотоод утга санааг гаргах гэсэн хоёр гол зарчмыг ягштал баримтална. Жvжгийн зєрчлийн гол бvрэлдэхvvн хэсэг нь гол баатрын "хувиралт" буюу эхэндээ хvн байснаа бурхан болно, анхандаа цэрэг байсан бол хойд насандаа сvнс болно. Жvжгийн vйл явдал нь гол баатрын амьдрал хувирсны дараах амьдрал / энэ хэсэгт баг, ємсєнє/ гэсэн хоёр хэсгээс бvтнэ. Уран барилга. Феодализмын үед бүрэлдэн тогтсон уран барилга тус орны байгалийн өвөрмөц нөхцөлтэй уялдан хөгжжээ. Далайн давалгаа, газар хөдлөл, үер зэрэг нь хүмүүсийн бат бэх, зохион байгуулалттай, хамгийн эдийн засагч, цомхон бөгөөд тохиромжтой сууц, барилга байгууламж бүтээх шаардлага тавив. Барилгын бүх зүйл нь энгийн бөгөөд тодорхой байх ёстой. Эртнээс модыг барилгын гол хэрэглэгдэхүүн болгосон нь хөнгөн авсаархан байсан ба ихэнх тохиолдолд, барилга газар хоёр хоорондоо тодорхой зайгаар тусгаарлагдаж байсан нь чийгнээс сэргийлж байв. Барилгыг тулгуурлаж буй баганууд газрын доргионоос хамгаалах давхар үүрэг гүйцэтгэнэ. Туслах үүрэгтэй хананууд өвлийн цагт бат бэх дулаан ханаар солигдох, зун цагт дэлгэр ногоон тал руу нээлттэй болгох зэрэгт тохиромжтой байна. Цонхны оронд цагаан цаасаар битүүлснээр өрөө рүү нь жигдээр зөөлөн гэрэл тусна. Дотор талд байрлах хөдөлгөөнтэй хаалтууд өрөөг олон цөөн тасалгаа болгон хувиргана. Энэ үеийн уран барилгын дурсгалуудын тоонд орох (Ире сүм) нь хоёр жижиг сүмээс бүрдэх ба нэг нь нарны бурхан Аматирасу нөгөө нь ургацын бурхан Тоёукед зориулагджээ. 6-7- зуунаас Японд Буддын сүм барьж эхэлсэн нь ихэвчлэн Хятадын уран барилгын зарчимд тулгуурлаж байв. Гэхдээ баганыг улаан тололго(лак)-оор будах, дээврийн үзүүрийг дээш нь ээтийлгэх, чулуун тавцан, дээврийн зохион байгуулалтыг боловсронгуй болгосон зэрэг нь шинэ зүйл болжээ. Японы уран барилгын шинэ үе Хэйан (794-1185)-ы үе буюу шинэ нийслэл Хэйан-Ке (одоогийн Киото)-гийн үеэс эхэлдэг. Энэ үед Буддын сүм хийл орд харшийн барилга ижил түвшинд цэцэглэн хөгжив . Тухайлбал, барилга өргөн танхимтай байсан бол 13-16-р зуунд ёслолын том танхим жижиг өрөөнүүдээр солигдсон байна. Хананд зураг өлгөх хуурамч цонх, номын тавиур зэргийг тасалгаанд байрлуулж шалан дээр сүрлэн дэвсгэр тавина. Хотын захын уран барилгад орд харшийн нэг талыг ордон, нөгөө талыг нь сүм маягтай барьж байв. Барилгын зохиомжийн салшгүй нэг хэсэг бол цэцэрлэгийн чимэглэл байв. "Хуурай цэцэрлэг" нь зүлэг чулуунаас бүрдэнэ. 17-р зууныг феодлын нийгмийн төгсгөл үе гэх бөгөөд феодлуудын цайзнууд олноор бий болсон байна. Уран баримал/ Artwork/
Анхны баримлууд 3-5-р зуунд хамаарагддаг. Шавраар үйлдсэн цэрэг, түшмэл, зарц, амьтны дүрсүүд хаадын булшнаас олддог юм. 6-7-р зуунд буддын шашинд зориулсан бурхдын дүрс бүхий баримлууд хамрагддаг бол 8-р зуунаас барималд хүрэл, тололго, мод, шавраар хийсэн сүрлэг баримлууд бий болж, хөрөг барималд хүний зан чанарыг гаргахыг эрхэмлэж байв. Модоор хийсэн бурхныг будаж өнгөлдөг байв. Ийм бурхан зөөж явахад хамгийн тохиромжтой байлаа. Янз бүрийн баг хийж, шашны зан үйл "гигаку" бүжигт ашигладаг байжээ. 2. Хеиан-ний үе /Heian Period/ 794-1186 3. Медиевал-ийн үе/Medieval Period/ 1185-1600 4. Камакура-гийн үе/Kamakura Period/ 1185-1333 5. Муромачи-гийн үе/Muromachi Period/ 1333-1568 6. Азучимомояа-гийн үе/Azuchimomoya Period/ 1568-1600 7. Едо-гийн үе/Edo Period/ 1600-1868 8. Герроку Эрин үе/ Gerroku Era/ 1680-1720 9. Меизи Эрин үе/ Meizi Era/ 1868-1912 10. Тайшо Эрин үе/Taisho Era/ 1912-1926 11. Шова Эрин үе/Showa Era/ 1926-1989 12. 1945-2р дайны төгсгөл/End of WW2/ 13. Хейсей Эрин үе/Heisei Era/ 1989-.... Gigaku Mask
Nara Period 754 Head Body Body Body Body Body Body Body Body Body Body Body Body Но театрын жvжиг хєгжмийн зохиолч, бvжгийн дэглэгч тєдийгvй, онолч байсан Канами Киецугу, тvvний хvv Сэами хоёрыг тус театрыг vvсгэн байгуулагчид гэдэг. Японы театрын бие даасан тєрєл болох кабуки 17-18 дугаар зуунд vvсэн бий болжээ. 16 дугаар зуунд энэ vг нь бvжиглэж дуулж бяцхан vзvvлбэр хийдэг тэнэмэл жvжигчдийн хувцас, зан ааш, биеэ авч явах ёсын чамирхлыг нэрлэдэг байжээ. Кубуки театр 17 дугаар зууны сvvлчээс мэр¬гэжлийн урлаг болж тvvний гол онцлог нь харилцан яриа болжээ. Кабуки театруудад "дур-лалын хороолол"-ын оршин суугчид, Японы нийгмийн янз бvрийн давхрагийн гэр бvлийн асуудлыг гаргадаг болж тvvнээс vvдэн еэва-моно буюу ахуйн драм vvсчээ. Кабуки театрт урлагийн янз бvрийн тєрлийг нийлvvлэн тоглодог болсноор жvжигчний тоглолтын євєрмєц арга барил бий болж жvжигчин бvр тодорхой хєдєлгєєн, байрлал бvхий хэвшмэл дvрийг бvтээдэг болжээ. Кабуки театрын гоо зvйн гол зарчим нь "бодитой байгаа болон байхгvй зvйлийн зааг дээр бvхнийг илэрхийлэх урлаг" ажээ.

Кабуки театрын жvжгvvдэд гол баатар, хорон санаат, сєрєг баатар, залуу бvегvй, залуу эр, эмгэн євгєн, алиалагч гэсэн дvрvvд байна. Vйл явдлын байршил тvргэн єєрчлєгддєг тул тайзын заслын хувирлыг эргэдэг тайз, ємнєх тайз, тэрчлэн "цэцгэн зєрєг зам" буюу ханамити гэсэн тайзнаас урагш vзэгчид рvv тvрэн орсон урт тавцан ашиглан хийнэ. 14-19 дvгээр зуунд Кабуки театр уламжлалыг шинэ сэдэв, цаг vеийн зорилготой уялдуулах чиглэлтэй хєгжиж байна. Great Buddha Hall, the largest wooden building in the world Horyu-ji (Temple of the Flourishing Law) Tokyo National Musem
2000-н жилийн настай Makyoh Japanese
for 'magic mirror' Raku- Ancient
japanese art Японы үндэсний уран зургийн сургууль "Ямато-Э" 11-12-р зуунд бүрэлдсэн ба хадаг хаалтууд (ширма) болон агуу том хуйлмал зургийг уран зохиолд зориулан зурж байв. 13-14-р зуунд үйл явдал, тулалдаан, аж байдлын сэдвээр олон метр урт зураг бүтээж байв. Түүнчлэн хөрөг зураг хөгжихдөө ёслолын, хүйтэн, захирангуй дүрсийг голчилж байв. 15-17-р зуунд нэг өнгөнд захирагдсан байгалийн зураг "суйбоку"-г хөндлөн босоо байдлаар зурж байв. 16-17-р зуунд бүтээсэн чамин тансаг хийцтэй хаалт, дэвүүр, ханын чимэг зэрэг нь олон хурц тод өнгөөрөө ялгардаг. Уран зураг
Модон бар. Японы урлагийн нэгэн том ололт бол дундад зууны сүүлчээр бий болсон модон бар юм. Бусад оронд соёл урлаг уналтанд орж байсан бол Японд ид цэцэглэж эхэлж байсан нь 1т, хот суурингийн цэцэглэлт, 2т, ертөнцөөс тусгаарлагдсан байдлаас хамаарсан гэж үздэг. Гоёмсог хурц бар зураг олон хувиар хэвлэгдэж, театрын зарлал, ил захидал, ахуйн чимэг болж байв. Шүлэгчид, дууч эмс, угаалгачид, дархчууд, гар урчууд зэрэг нь модон барын бүтээлийн гол баатар байлаа. Барыг хэд хэдэн хүн хамтдаа хийдэг ба зураач зураглаж, сийлбэрч сийлж, хэвч барлах гэх мэтээр гүйцэтгэдэг дамжлагын уламжлал тогтжээ.
17-р зуунд ардчилсан сургууль "Укиё-Э" буюу хэн бүхэнд зориулсан зургийн сургууь бий болсон нь Японы бар урлагч уран чадвартнуудыг нэгтгэсэн гэж урлаг судлаачид тэмдэглэжээ.
Японы модон барыг үндэслэгч нь Хисикава Морунобу (1618-1694) юм. Түүнийг залгамжлагч Судзуки Харунобу (1725-1770)-гийн бүтээлүүд зөвхөн уян налархай зураасуудаараа бус, өнгө зохицлоороо гайхалтай байлаа.
Зовж зүдэрсэн хүмүүсийг үнэн мөнөөр нь дүрслэн үзүүлэхэд Тэсюсай Сяраку онцгой үүрэг гүйцэтгэжээ.
Орчин цагийнхаа дүр төрхийг арай тод томруун үзүүлсэн бүтээлч бол уран зураач, зураасан зургийн алдартан Китагава Утамаро (1753-1806) бөгөөд бүтээлийн өнгө үлэмж баялаг байсны дээр гоо сайхан бүсгүйн дүрийг өөрийн өвөрмөц арга барилаар бүтээж байв.
19-р зуун бол Японы Феодлын нийгмийн үеийн бар зургийн төгсгөлийн үе байв. Энэ үеийн хамгийн гол төлөөлөгчдийн нэг болох Кацусик Хокусай (1760-1840) маш өргөн хүрээтэй бүтээн туурвиж байсныг олон тооны бүтээлүүд нь гэрчилнэ. Ил захидал, эртний үлгэр домгийн зургууд, байгалийн зураг зэргээ уламжлалт зарчимд тулгуурлаж, агуу сүрлэг амьдрал дүүрэн байдлаар бүтээж байв. Жишээ нь, (Фужи уулын байдал), (Фужи уулын зуун төрх) зэрэг цувралууд нь түүний оюун санааны уран сэтгэмжийг харуулахаас гадна эх орныхоо байгалийг бахдан хайрлаж, сайн сайхнаар нь дэлгэн харуулах хүсэл эрмэлзлэлээр цаг үргэлж дүүрэн байсныг илтгэдэг. Wooden Tiger-
Edo Period
18th century Ju-Jutsu . Японы гоёл чимэглэлийн урлаг нь бусад төрлүүдтэйгээ нягт холбоотой хөгжсөн нь аливаа бүтээлээс илэрхий. Чимэглэлийн хайрцаг, номын зураг, ваар, сав, дэвүүр, кимоно, хаалт зэргээ ямагт уран гоё байгалийн зургаар чимэглэж, нэхэж, хатгаж, зурж урлана. Эртний уран барималчид ваар урлалын салбарт өндөр түвшинд хүрснийг хээ угалзны өв уламжлалаас ажиглаж болно. Ялангуяа, цай чанах ёслолын сав суулганууд хийц, хэлбэр, өнгөөрөө ертөнцийн гоо үзэсгэлэн, дотоод учир холбогдлыг илэрхийлж чаддаг. Элдэв тавилгаар дүүрээгүй Японы орон байрын дотор тал маш энгийн төсөр мөртлөө эвлэгхэн чимэглэгдэхийн зэрэгцээ кимоно, ваар, цэцгийн цоморлиг байрлуулах нь тогтмол үзэгдэл болов. Цэцгийн урлал Японд маш өндөр хөгжиж, улирлаар, сараар хүртэл өөрчлөгдөж улмаар өөр өөрийн хэллэгийг агуулж байв. Түүнчлэн, шаазан, хулс, төмөрлөг, тололго эдлэлийн ур хийц хөгжиж, өндөр түвшинд хүрэв. Гоёл чимэглэлийн урлаг III-р зууны үеийн Хятадын түүхийн номонд кимоногийн талаар бичээстэй байдаг. Япон хүмүүс тухайн үед томоохон даавуунд нүх гаргаад толгойгоосоо өмсдөг байжээ. VII-р зууны үеэс түүнийгээ 2 хэсэгт хуваан эрэгтэй ч бай эмэгтэй ч бай богино банзал өмсдөг болсон. Энэ нь ерөнхийдөө Хятад, Солонгосын хувцастай төстэй. Кимоно нь япон хүний хөгжил, цаг агаартай нийцдэг. Гагцхүү ханцуй болон хормой нь урт учраас хөдөлгөөн хийхэд тийм ч тохиромжтой бус юм. Орчин үеийн япон залуучууд нь дандаа европ хувцас өмсөж харин цагаан сар болон гэрлэх ёслол гэх мэтийн онцгой баяраар л кимоног өмсдөг юм байна. Японы Кимоно Япон орныг төлөөлж чадах цэцэг бол сакүра юм. Жил бүр япон даяар өмнө зүгээс эхлэх хойд зүг рүү өдөр дараалсан маягаар сакүрагийн мод цэцэглэнэ. Жил бүрийн цаг агаараас шалтгаалан энэ өдрүүд өөр өөр байх бөгөөд сакүра цэцэглэх хуваарийг сонин хэвлэлээр зарладаг. Сомэиёнш сакүра нь гэнэт дэлгэрээд л долоо хоног болов уу үгүй юу уначихдаг цэцэг билээ. Сакүра цэцэглэх үеэс япончууд ажил төрлөөрөө, ах дүүсээрээ, айл саахалтаараа хамтдаа сакүра цэцэглэхийг үзэн сонирхох нэг ёсны баяр тэмдэглэнэ.Үүнийгханами буюу цэцэг үзэх баяр гэдэг. Ханами баярын үеэр хүмүүс сакүра цэцгийн доор цугларан дуу дуулцгаан, сакэ архи уун, өөрсдийн бэлтгэж ирсэн хоол ундаа идэн байгалийн сайхныг бишрэн баярлана. Ханами баярыг гол төлөв дэлбээ нь нэг ижил байдаг Сомэмёшино сакүра модны хажууд тэмдэглэдэг. Сакүра цэцэг бол цагаан ягаан өнгийн маш сайхан цэцэг. Японы хөдөө аж ахуйн туршлагын талбайд 200 гаруй төрлийн сакүра мод ургаж байгаа. Эдгээрийн дотор ногоон өнгийн цэцэг дэлгэрэн гарч ирдэг сонин сакүра хүртэл бий. Гэрлэх ёслол зэрэг зарим найр хуримын үеэр Яэ сакүрагийн цэцгийг давслаад, буцалсан устай хольсон ундаагаар дайлдаг ёс бий Сакура
Full transcript