Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

ЗУРАГ ЗҮЙН ЗУРАГЛАЛЫН АРГУУД

No description
by

odnoo odontuya

on 8 May 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of ЗУРАГ ЗҮЙН ЗУРАГЛАЛЫН АРГУУД

ЗУРАГ ЗҮЙН ЗУРАГЛАЛЫН АРГУУД
Орчин үеийн зурагзүй нь шинжлэх ухаан, техникийн салбар ухаануудаас тогтсон систем юм. Эдгээрийн зарим нэг нь олон жилийн түүхтэй байхад зарим нэг нь саяхан бүрэлдэн тогтсон гуравдагч нь бүрэлдэн тогтнох үе шатандаа явж байна. Гэхдээ бүгд өөр хоорондоо болон бусад салбар шинжлэх ухаантай харилцаа холбоотойгоор хөгжиж байна.
АГУУЛГА

ОРШИЛ
ЗУРАГ ЗҮЙН ТУХАЙ
ЗУРАГ ЗҮЙН БҮТЭЦ
ЗУРАГ ЗҮЙН САЛБАР ШИЖЛЭХ УХААН
ЗУРАГ ЗҮЙН ЗУРАГЛАЛЫН АРГУУД
"ЗУРАГ ЗҮЙ" гэдэг нь бодит байдлыг тусгай аргаар дүрслэн үзүүлдэг газрын зураг ба түүнийг зохиох, хэрэглэх тухай шинжлэх ухаан юм" гэж Олон Улсын Зурагзүйн Ассоциациас гаргасан. Харин Монгол улсын геодези зурагзүйн тухай хуулийн 1 дүгээр бүлгийн 3.1.2-т "Зурагзйү гэж газрын гадаргын дүрс, байгал, зүй тогтол, нийгмийн үзэгдэл, юмсын хоорондын харилцаа хамаарал, учир шалтгааныг шинжлэн дүгнэж тэдгээрийг цаашдын хувьсал, өөрчлөлтийн чиг хандлага, нийгэм эдийн засгийн хөгжлийн үзүүлэлтийг харуулсан тодорхой зориулалт, тусгал, масштаб бүхий газрын зураг, атласыг тоон болон дүрслэлийн аргаар зохиож хэвлэх үйл ажиллагааг хэлнэ" гэж тодорхойлжээ.
Зурагзүйн салбар ухаанууд
Зурагзүйн ерөнхий онол
Зурагзүйн түүх судлал
Математик зурагзүй
Газрын зургийн төлөвлөлт ба зохиолт
Зурагзүйн хэл шинжлэл
Газрын зургийн чимэглэл
Зураг зүй нь үйлдвэрлэлийн эдийн засаг ба зохион байгуулалт
Газрын зургийн хэвлэл
Газрын зургийг хэрэглэх
Зураг зүйн тулгуур бичгийн судлал
Зурагзүйн мэдээлэл зүй
Зураг зүйн газар орны нэр судлал
Зурагзүй
ЗУРАГ ЗҮЙН ХЭЛБЭР
H.GS13D404
Д.ОДОНТУЯА
ОРШИЛ
Зураг зүйн шинжлэх ухаан нь геодези, сансрын геодези, эдэлбэр газрын катастар-газар зохион байгуулалтын мэргэжилээр суралцаж байгаа оюутнуудын заавал суралцах хичээлийн нэг бөгөөд бидэнд орчлон ертөнц, од гариг, юмс үзэгдлийн учир шалтгаан, уялдаа холбоо, хөгжил хөдөлгөөнийг танин мэдэх тэдгээрийн өнгөрсөн, одоо, ирээдүй гэх гурван цагийг дүрслэхэд зориулагдсан математик үндэслэл бүхий шинжлэх ухаан юм. Иймээс зураг зүйн хичээлийн ЗУРАГЛАЛЫН АРГА сэдвээр багахан хэмжээний илтгэлийг бэлдлээ.
ЗУРАГ ЗҮЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭРТ
ЗУРАГ ЗҮЙ НЬ БАЙГАЛ, НИЙГМИЙН ҮЙЛ ЯВДЛЫГ ГАЗРЫН ЗУРГИЙН ТУСЛАМЖТАЙГААР ТАНИН МЭДЭХ БА ДҮРСЛЭН ҮЗҮҮЛЭХ ШИНЖЛЭХ УХААН
ХОЁРДУГААРТ
ЗУРАГЗҮЙ НЬ ЗУРАГЗҮЙН БҮТЭЭЛИЙГ ЗОХИОХ,АШИГЛАХ,ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН САЛБАР
ГУРАВДУГААРТ
ЗУРАГ ЗҮЙ НЬ ЗУРАГ ЗҮЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХЭВЛЭН ГАРГАДАГ ҮЙЛДВЭРИЙН САЛБАР ЮМ
Зураг зүйн бүтэц
Зурагзүйн ерөнхий онол
Зурагзүйн ерөнхий асуудлууд болон зураглалын аргууд, газрын зураг зохиох, хэрэглэх аргачлалын асуудлыг судалдаг. Зурагзүй судлал нь зурагзүйн бүтээлүүдийн ерөнхий онол бөгөөд зурагзүйн онолын асуудлыг боловсруулан судалдаг.






Зурагзүйн түүх судлал
Энэ нь түүхийн үзэл санаа, үндсэн ойлголтууд, зурагзүйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хөгжил, түүнчлэн зурагзүйн бүтээлүүдийг судалдаг.
Математик зурагзүй
Математик зурагзүй нь газрын зургийн тоон үндсийг судалдаг. Зурагзүйн тусгалыг зохиох онол ба аргачлалыг боловсруулах гажилтуудын тархалтанд дүн шинжилгээ хийх, өгөгдсөн нөхцлийн дагуу зурагзүйн торыг байгуулдаг.
Газрын зургийн төлөвлөлт ба зохиолт
Газрын зургийг зохиох, редакторлох технологийг судалж боловсруулна. Газрын зураг төлөвлөлт ба зохиолт нь хэд хэдэн бүлэгт хуваагддаг. Жишээ нь: Ерөнхий газарзүй төлөвлөлт ба зохиолт, нийгэм, эдийн засаг экологи гэх мэт.
Зурагзүйн хэл шинжлэл
Газрын зургийн хэл болох зурагзүйн таних тэмдгийн системийг боловсруулах онолын асуудал, аргууд болон тэдгээрийг хэрэглэх дүрмийг боловсруулдаг. Зурагзүйн хэл шинжлэлийн хүрээнд 3 бүлгийг онцолдог. Тэмдгийн хоорондын харьцуулалт, зураглаж буй объектууд таних тэмдгийн холбоо, уншигчдын хүлээн авах онцлог, тэмдгийн мэдээллийн үнэ цэнэ зэргийг судалдаг зурагзүйн синтатик, семантик, прагматик бүлгүүд юм.
Газрын зургийн чимэглэл
Зурагзүйн дизайн нь зурагзүйн бүтээлүүдийн уран сайхны төлөвлөлтийг боловсруулах, өнгөт, зураасан болон компьютерийн эглэл зэрэг асуудлын онол, арга зүйг судалдаг.
Зурагзүй нь үйлдвэрлэлийн эдийн засаг ба зохион байгуулалт
Энэ нь салбар зурагзүй ба эдийн засгийн салбар ухаануудын зааг дээр бий болсон. Энэ салбарын хүрээнд үйлдвэрлэлийн төлөвлөлт, зохион байгуулалтын асуудлууд, зурагзүйн тоног төхөөрөмж ашиглалт, эдийн засгийн үр ашгийн тооцоо, хөдөлмөрийн бүтээмжийг судалдаг.
Газрын зургийн хэвлэл
Газрын зураг, атлас болон бусад зурагзүйн бүтээлүүдийг хэвлэх технологийг боловсруулах техникийн салбар юм.
Газрын зургийг хэрэглэх
Боловсрол, соёл, шинжлэх ухаан болон бусад салбарт зурагзүйн бүтээлээдийг хэрэглэх онол, арга зүйг боловсруулдаг. Энэ салбарийн үндэс нь зурагзүйн судалгааны арга юм.
Зурагзүйн тулгуур бичгийн судлал
Газрын зураг зохиоход ашигладаг зурагзүйн эх материалуудыг системчлэх, дүн шинжилгээ хийх аргуудыг судлан боловсруулдаг.
Зурагзүйн мэдээлэл зүй
Зурагзүйн бүтээлүүд болох зурагзүйн эх материалын тухай мэдээллийг цуглуулах хадгалах аргуудыг судлах боловсруулах. Энэхүү салбар нь хэвлэн гаргасан газрын зураг, атласыг системчлэн газрын зургийн жагсаалтыг гаргадаг.
Зурагзүйн газар орны нэр судлал
Газарзүйн нэр тэдгээрийн утгыг газрын зураг дээр зөв бичихийг судална. Энэ салбарийн зорилго нь газрын зураг дээр нэр томъёог стандарталчилж, системчилэхэд оршино.
Зурагзүйн зураглалын аргууд
Зурагзүйн хэл шинжлэлийн гурван үндсэн бүлэг
Синтатик
Таних тэмдгийн системийг байгуулах дүрэм, хэрэглэх журам, бүтцийн шинж чанар, газрын зургийн хэл зүйг судална.
Семантик
Таних тэмдэг, зураглаж буй юмс үзэгдэл хоёрын хоорондын харилцаа, тэнцүүрийг судалдаг.
Прагматик
Таних тэмдэгт агуулагдаж буй мэдээллийн үнэ цэнэ болон хэрэглэгчид түүнийг хэрхэн яаж тусган авч байгааг судалдаг.
Зураглаж буй нутаг дэвсгэрийн байршил, тэдгээрийн шинж чанарыг үзүүлж байдаг тэмдэглэгээний системийг зурагзүйн зураглалын арга гэдэг. Зураглалын аргууд нь дараах хэсгээс бүрдэнэ.
Тэмдэгтийн арга
Газрын зурагт тэмдэгтийн аргаар масштабаар үзүүлж болдоггүй, байршил нь тодорхой объектуудыг үзүүлдэг. Ийм объектонд суурин газар, ашигт малтмал, төрөл бүрийн аж үйлдвэрүүд гэх мэт ордог. Тэмдэгт нь тухайн объектын тоон болон чанарын бүтцийг тодорхойлно. Тэмдэгтүүдийг 3 төрөл болгон ангилна.
1- Геометрийн тэмдэгтүүд ( тойрог, таван өнцөгт)
2- Үсгэн тэмдэгтүүд (AL- хөнгөнцагаан)
3- Уран сайхны арга (зураглаж буй объектын хэлбэр дүрстэй ижил)
Картодиаграммын арга
Картодиаграммын аргаар сэдэвчилсэн газрын зургийн үйл явдал болон тэдгээрийн тоон болон чанарын шинж чанарыг дүрслэн үзүүлдэг. Энэ аргаар газрын зураг дээр засаг захиргааны нэгжийн хүрээнд үзүүлэлтүүдийг үзүүлнэ. Зарим тохиолдолд дүрсээр ч үзүүлж болдог.
Картограммын арга
Энэ аргаар сэдэвчилсэн газрын зурагт засаг захиргааны нэгжийн хүрээнд үйл явдлын хөгжлийн дундаж явцыг үзүүлдэг. Жишээ нь: хүн амын дундаж нягтшилыг засаг захиргааны нэж бүрээр нь харуулдаг. Энэ аргаар юмс үзэгдлийг газрын зурагт рүзүүлэхдээ шатлал зохиож өнгөөр будах буюу төрөл бүрийн зураасаар дүүргэн үзүүлдэг.
Шугаман тэмдэгтийн арга
Үргэлжилсэн шугамын дагуу байрласан бодит объектуудыг дүрслэхэд энэ аргыг хэрэглэдэг.Жишээ нь: засаг захиргааны хил, эргийн шугам, зам харилцаа, хагаралууд ,агаарын фронт г.м. Шугаман тэмдэгтийн өргөний хэмжээ нь масштабийн бус таних тэмдэгт ордог, гэхдээ шугаман тэмдэгтийн төвийн шугам нь газар дээрх объектын төвтэй давхцаж байх ёстой.
Цэгэн арга
Юмс үзэгдлийн тархсан тархалт, түүний шинж чанарыг харуулахын тулд цэгэн аргыг хэрэглэдэг. Манай оронд энэ аргаар 5 хошуу малын толгойн тоог үзүүлдэг.
Өнгө дэвсгэрийн арга
Газрын зураг дээр зураглаж буй үзэгдлийн тархалт нь бүх нутаг дэвсгэрийг хамарч, нэгэн жигд тархсан тохиолдолд энэ аргыг хэрэглэдэг. Энэ аргыг хэрэглэхдээ зураглах гэж байгаа нутаг дэвсгэрийг нэг шинж чанараар нь муж, район болгон хуваах зарчмыг баримталдаг. Тухайн нутаг дэвсгэрт тархсан юмс үзэгдлийн хилийг зураасаар үзүүлээд, дотор талыг өнгө тавьж үзүүлдэг.
Ареалын арга
Аливаа юмс үзэгдлийн тархсан хэсгийг ареал гэж нэрлэдэг. Ареалын аргаар зураглаж буй нутаг дэвсгэрээр жигд тархаагүй зөвхөн нэг хэсэг газар тархсан юмс үзэгдлийг зураглана. Ареалын аргаар тархалтын талбайн хилийг тасархай шугам, цэгээр үзүүлж болох бөгөөд хилийг тодотгож өгөхгйгээр тархалтын талбайг төрөл бүрийн зураас, таних тэмдэг, бичиглэл, өнгөөр үзүүлж болдог.
Хөдөлгөөнт шугамын арга
Энэ аргаар нийгэм, эдийн засаг, байгалийн ямар нэгэн орон зайн хөдөлгөөнийг үзүүлдэг.
1- Хөдөлгөөний сумын арга. Төрөл бүрийн дүрс,өргөнтэй сумаар хөдөлгөөний чиглэл, хурдыг үзүүлдэг.

2-Хөдөлгөөний явцыг зурвасын өргөний тусламжтайгаар үзүүлдэг. Зурвасны өргөн, бүтэц өнгөөр нь тээвэрлэж буй ачааны хэмжэг харуулдаг.
Зураглалын аргууд
Ижил шугамын арга
Зураглаж буй нутаг дэвсгэрт тасралтгүй тархсан ижил хэмжээтэй тоон үзүүлэлтийг хооронд нь муруй шугамаар холбон зураглахыг ижил шугамын арга гэдэг.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Full transcript