Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Далан худалч

No description
by

bolor oyuka

on 11 January 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Далан худалч

Далан худалч Даншигийн наадамд очоод дархан цолоор шагнагдав
Т. Цойжилсүрэн
(Алимаагийн дүр)
-Аймгийн Соёлын ордны жүжигчин байхдаа ханьтайгаа учирч том охиноо төрүүлсэн. Манай хүн эмч байсан юм. 1952 онд өвгөн маань Ховдод ажиллах томилолт авч манайх тийшээ нүүсэн. Би Ховд аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчнээр орсон. Тэндээс миний амьдрал, уран бүтээлийн хамгийн гэрэлтэй сайхан зам эхэлсэн юм. Хүү, охин хоёроо төрүүлж, манайх гурван хүүхэдтэй болсон. Мөн олон жүжигт тоглосон. “Далан худалч”, “Учиртай гурван толгой”, “Урагшлах замд” зэрэг 60 гаруй жүжгийн гол дүр бүтээж, олон концертын гоцлол дуучин байлаа. 1957 онд Ховдын театраас дөрвүүлээ ирж, Дуурь бүжгийн эрдмийн театрт томоохон тоглолтод оролцож, мөн БНХАУ-д болох Монголын соёлын өдрүүдэд оролцож долоон хотод нь аялан тоглолт хийсэн. Би олон улс оронд очсон ч тэр тоглолт санаанаас гардаггүй. Түүнээс гурван жилийн дараа өвгөн маань Анагаахын дээд сургуульд томилогдоход би Хүүхэд, залуучуудын театрт жүжигчнээр орох Соёлын яамны бичигтэй ирж байлаа.
Түдэвийн Цэвээнжав (Пагмын дүр)
ЧОЙЖАМЦЫН ОЙДОВ
1939 оноос уран бvтээлээ эхэлж “Долоодой хvv”, “Тєрсєн нутгийн баяр”, “Зам”, “Жаргалыг хvссэн Мєнхєє” драмын жvжгvvд “Их жанжин Сvхбаатар танаа”, “Баясгалан” кино зохиол “Эв зvй”, Чєтгєртэй бууц” зэрэг олон єгvvллэг найруулал бичжээ.
Ч.Ойдов БНМАУ-ын тєрийн шагналыг 1947 онд хvртжээ.
Сэтгүүлчийн сэтгэгдэл
(Ц. Саруул)
Театр гэдэг нүдэнд тусах гэрэл, сэтгэлд буух мэдрэмж” хэмээн нэгэн хүний хэлсэн үг санаанд буулаа. Өчигдөрхөн мэт санагдавч бүхэл бүтэн нэг жилийг ардаа үджээ. Театрын тэр дундаа драмын жүжиг үзэлгүй. Гэвч урлаг өөрөө хэзээ ч хуучирдаггүй бас ганддаггүйн жамаар улиг болтолоо үзсэн ч драмын урлагаас би лав л энэ насандаа уйдахгүй байх.
Чойжамцын Ойдов
Жvжгийн нэрт зохиолч агсан Чойжамцын Ойдов нь 1917 онд Євєрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутагт малчны гэрт тєржээ
Далан худалч
Чойжамцын Ойдов
10в анги

НАМТАР
Ч.Ойдов БНМАУ-ын тєрийн шагналыг 1947 онд хvртжээ.
Олон улсын театрын өдрөөр аймгийнхаа Хөгжимт драмын театрт анх удаа драмын жүжиг үзсэн минь Ч.Ойдовын зохиол “Далан худалч” хөгжимт драмын жүжиг байв. Уг жүжгийг залуу найруулагч С.Ариунжаргал шинэчлэн найруулж орчин үеийн өнгө аясд оруулснаараа онцлог байсан бөгөөд тус бүтээлийн бүх дүрүүд энэ нийгмийг үнэмшилтэйгээр тольджээ. Толины тусгал гэдэг өөрөө өмнөө харагдсан бодит зүйлсийг яг тэр янзаар нь гаргаж ирдэг бол уран бүтээлч ч мөн ялгаагүй тухайн оршин буй нийгэм, цаг үеэ өөрийн мэдрэмж, уран сэтгэмжээрээ олноо харуулж шүүмжлэн гаргаж ирдэг билээ.
Түдэвийн Цэвээнжав (1916-1974) Монголын Улсын Гавьяат жүжигчин. Дорнод аймгийн Матад сумын уугуул. 1999 онд "Зууны мэдээ" сониноос явуулсан санал асуулгаар "XX зууны Монголын шилдэг эмэгтэй жүжигчин" хэмээх өргөмжлөл хүртсэн.Тэрээр “Сэрэлт” киноны Бумаагийн дүр, “Энэ хүүхнүүд үү” кинонд “Байна уу хороо, хороо” хэмээн утас цохин сандрах Жамц даргын эхнэр, "Хүргэн хүү" кинонд маллах малгүй болж сумын төвд гэрийнхээ хаяаг түшээд сууж байгаа “Хүргэн хүү” кинонды хэсгийг санаж байгаа Санжид эмээгийн дүр хүн бүхний сэтгэлд тод үлджээ. Т.Цэвээнжав гуай нас дээр гарсан хойноо 1951 онд Ч.Ойдовын “Далан худалч” жүжгийн Пагма авгайн дүрд тогложээ. Залуу насаа завхай амьдралаар өнгөрөөсөн авгай ганц охин Алимаагаа баян пүүсийн өвгөн луухаанд худалдаж, өөртөө ашиг олох гэж эрээ цээрээ алдан байгааг чадварлаг харуулж, үзэгчдээс өндөр үнэлэлт авч байжээ. Түүнчлэн 1960 онд Ж.Цэрэнгийн “Будамшуу” хошин жүжгийн Пиглайд тоглож, баяжиж нэр алдар олохын төлөө юу ч хийхээс буцахгүй тэнэг, харгис, харамч авгайн дүрийг бүтээжээ. Пиглайн дүр театрын тайзан дээр бүтээсэн шог элэглэлийн шилдэг дүр болж театрын түүхэнд мөнхрөн үлдсэн аж.
Ховдог шунаг сэтгэлтнүүд харийн эрхэмүүдтэй хувилдаж газар нутагаа сүйтгэж, хээ хуар шиг залуу охид нь гадны эрсийн өврийг бүлээцүүлэх явдал олноор гарах болсон энэ цаг үед уран бүтээлч хүний хийж чадах ганцхан зүйл нь эмзэглэл
Энэ жүжгийг үзээд гарснаас хойш ойр орчин, ажил амьдрал дээрээс тус жүжгийн дүрүүд харагдаж байх нь тухайн бүтээл ямар их үнэнийг хүүрнэсэн нь илрэл болов уу. Зусарч, бялдууч худал хуурмаг, дарга цэргийн тал тохой зассан үзэгдэлүүд амьдралын тайзнаа өдөр бүр тоглогдсоор байна. Ямартаа ч “Далан худалч”-ыг Ховдчууд амьдрал дээрээс жигшин үздэг байсан бол тайзнаа найруулагчийн гараас дахин шимтэн үзэв. Эх орныхоо төлөөх эмзэглэлээ энэ жүжгээр эрчилж бас тольдов.
Далан худалч дархан Сэнгээ гэж намайг дууддагийг та нар мэднэ байхаа. Би энэ дархан цолыг бөхийн барилдаанд түрүүлээд авсан юм биш, харин би худал хэлэх тэмцээнд ороод бүгдийг ялсан учир энэ цолыг авсан юм.
Нэгэн намар долоон хошууны даншиг наадам болж ихэс, дээдэс элдэв бүхэн нь цөт цугларсан байв. Долоон хошууны ноёд цуглараад “Манай хошуудад хамгийн сайн худал хэлдэг хүн ямар хүн байдгийг илрүүлье гэж зарлаад тэгээд далан худалчийг ирвэл барьж авъя. Ийм учраас хэн гарцаагүй худал хэлбэл түүнд нэг лан алт өгнө” гэж мөрийтэй зар тараасан байлаа. ...

Тэгээд долоон хошуунаас янз бүрийн худалч нар ирж янз янзын худал хэлсэн боловч аль нь ч ялгаагүй цөм няцаагдаж буцацгаав. Хамгийн сүүлд нь би хүн харахын аргагүй хөсрий муу гуйлгачин өвгөн болж очоод долоон хошууны даншиг наадмыг толгойлж байсан Түшээ гүн ноёнтонд бараалхан ийн өгүүлрүүн:
“Эрхэм ноёнтоон! Эрт дээр үед намайг идэр залуу байхад та надаас нэг лан алт зээлж авсан билээ. Одоо би өтлөн доройтож үгүйрэн хоосорсон учир урьд зээлсэн нэг лан алтаа авахааар ирлээ” гэвэл:
“Хөсрий муу өвгөн чи худал хэлж байна. Би хэзээ ч гэсэн хүнээс алт зээлж авсан удаагүй. Лан алт бусдаас зээлэх тийм хөрөнгө мөхөс байгаагүй, чи юу хэлж байна?” гэв.

Пиглайн арчаагүй, бүдүүлэг болхи байдлыг хошин шогоор дүрслэн үгийн болоод биеийн үйлдлээр зөв баяжуулж чадсан нь уг дүрийг төгс гаргахад нөлөөлсөн аж. Дорнод аймгийн Матад сумын нутаг Цагаан дэрс гэдэг газар малчин Түдэвийн ууган охин болон мэндэлсэн тэрбээр 1939 онд 23 насандаа Улаанбаатар хотод ирж, гар үйлдвэрийн артельд оёдолчин болсон аж. Байгалиас заяасан авьяас гэдэг хэзээд оргилж байдаг хойно сайн дурын уран сайхны дугуйланд дуулж бүжиглэн, хааяа жижиг үзэгдэлд тоглодог байв. Түүний хүсэл тэмүүлэл, авь яас нь хөтөлсөөр 1943 онд Урлагийн сургуульд элсэн орж, нэг жил суралцжээ. Ардын жүжигчин А.Очирбат гуай “Авьяас гэдэг төрдөг юм. Хэнд ч хэзээ ч зааж өгч, авч өгч болдоггүй зүйл бол ганцхан авьяас байдаг. Сургууль, багш нар зөвхөн нээж л өгдөг. Харин цаашаа ямар замаар явах вэ гэдгийг цэвэр төрмөл авьяас л харуулна” гэж хэлсэн байдаг. Т.Цэвээнжав гуай ганц хан жил заалгасан эрдмээ унаган авьяасаараа хөгжүүлж, 1944 оноос Улсын төв театрт тавдугаар зэргийн жүжигчин болж ажилласнаар Монголын урлагт дахин давтагдахгүй гайхамшигт дүрүүдээ мөнхлөх зам нь нээгджээ. Театр судлаач С.Дашдондог гуай дурсамждаа “Цэвээнжав өөрийн тоглох дүрийн мөн чанарыг ухаанаараа зөв олж чаддаг, хэтрүүлэг чимэг л элийг эгзгийг нь олж, жүжиг лэлтээрээ авцалдуулж чаддаг, уран сэтгэмж, дүрийн баяжуулалт сайтай, манай шогч инээдмийн жүжигчдийн нэг юм. Ер нь Цэвээнжав инээдмийн дүрийг бүтээх уран чадварын хувьд гадаадын нэрт жүжигчидтэй мөр зэрэгцэх авьяастан. Түүний бүтээсэн эсрэг, эерэг аль ч дүрүүд нь үзэгч олонд хайрлагдсан, жирийн шогч наргиантай, нүдэнд дулаахан авгайчуулын дүр байдаг” хэмээн бичиж үлдээжээ.
Манай уран зохиолд уран элэглэлт хошин жүжгийн жишээ болох зохиол гэвэл Ч.Ойдов “Далан худалч” гэдэг жүжиг юм. Энэ жүжигт доогч цэцэн Сэнгээгийн уран хошин үг хэл, үйл явдлаар голлуулан хувьсгалын өмнөх монголын нийгмийн олон давхрааны төлөөлөгчдийг дүрсэлж, тэр дундаас ард түмний дүрийг товойлгон үзүүлсэн зохиол юм. Тэнд феодал язгууртан, баячууд, тэдний гар хол болсон цэрэг, цагдаа харийн мөлжигч этгээд, зальхай лам нарыг бүгдийг шүүмжилжээ.
Н.Норовбанзад
Алимаагийн дүр

1931 оны 12 сарын 10-нд Түшээт хан аймгийн Боржигин сэцэн вангийн хошуунд (өнөөгийн Дундговь аймаг) Сүүдэртийн улаан овоо гэдэг газар төрсөн юм. Түүнийг багад нь “бундан цагаан” хэмээн өхөөрдөн нэрлэдэг байжээ. Н.Норовбанзадын ээж Намжил нь дуу хуур, наадамд дуртай, лимбэ хөгжим үлээдэг, уран цэцэн үгтэй, үлгэр домог ярьдаг хүн байсан гэдэг.
Манай сайт ховор хуучин зургаар сумын түүхийг өгүүлдэг нэгэн буланг нээгээд удаж байна. Энэ удаагийн дугаараар 1989 оны 8-р сард авсан нэгэн зургийн тавилаа. Уг зургийг сумын уран сайханчид Төрийн шагналт Чойжамцын Ойдовын зохиол “Далан худалч”, Төрийн шагналт,соёлын гавъяат зүтгэлтэн Дэмбээгийн Мягмарын зохиол “Найрын ширээний ууц” хэмээх монголын хоёр алдартай жүжгийн сургуулалт хийж байхдаа надаар авахуулсан юм.Тэр үед манай сумын клуб ардын театрын болзол биелүүлэхээр ажиллаж байв. Уг хоёр жүжгээр Увс аймгийн төв Улаангом хотод болох баруун аймгуудын урлагийн үзлэгт оролцох бэлдэж байсан юм.
Ховор зураг
Урьд эгнээнд баруун гар талаас:
“Далан худалч” жүжгийн хятад ,”Найрын ширээний ууц” жүжгийн малчин нарын дүрийг гайхалтай чадварлаг мэргэжлийн түвшинд хүртэл бүтээж чадсан Р.Гаябазар /Байдаа/.Манай муу Байдаа ч цайлган цагаан гэнэн сэтгэлтэй, үнэхээр халгисан их авьяастай хүн байсан даа хөөрхий!
Хоёр дахь хүн нь: Г.Амгаабазар багш "Далан худалч” жүжгийн Пагма авгайн дүрийг бүтээсэн юм.Уг жүжгэн дээр Амгаа багш,Гая ах нарын тоглодог хэсэгт”ядарсан цагт ч Пагма байсан яах аа” гэсэн өгүүлбэр байдаг.Үүнийг Сонгины залуучууд нэг хэсэг мода болгож хэрэглэдэг байлаа.
Дараагийн хүн нь :Сумын клубын эрхлэгч Д. Доржбаатар /Додио/
Уг “Далан худалч” жүжгийн хошуу ноёнд тоглосон юм. Жүжгийн үйл явдлаар бол тайзан дээр нэгэн зарц бүсгүйг ташуураар ороолгох ёстой байв. Нэг удаагийн тоглолт дээр Доржбаатар Додио дүрдээ хэт их орж зарц бүсгүй О.Оюундалайн ууцан дундаар барьж байсан том дэнзэн ташуураар байдаг хүчээр пид гэтэл нь цохиж бараг ууцыг хугалах шахав. Оюундалайн үүнээс болоод бараг сар гаруй нуруугаа дарж явсан юмдаг.Яг тухайн үедээ Додио дүрдээ бүрэн орж нүд нь гялалзаж,харц нь ширүүсээд үнэхээр уурлачихсан юу хийж байгаа ч мэдэхээ байчихсан байж билээ.Тэд үнэн сэтгэлээсээ ингэж тоглодог байсан учраас хүмүүсийн сэтгэлд тэгтэлээ хүрч чаддаг байсан байх.
4-д байгаа хүн бол тэр үеийн сумын Нийтийн ахуйн үйлчилгээний дарга М.Чойжилдорж юм.
.”Залуу бүсгүйд санаархаж яваад тэр нь бүтэлгүй болж балрахдаа өөрийн хөгшин авгайгаас буцаад суухыг гуйж бас болоогүй дотроо бол ядарсан цагт авгайн оронцог л байвал Пагма байсан яахав” гэсэн жүжгийн нэгэн жижигхээн хэсгийг хүний ойг тойнд тултал хоёр гуравхан үг,уран чадварлаг жүжиглэлтээр буулгаж хүргэж чадсан Амгаа багш,Гаябазар Байдаа нарын авьяас чадал үнэхээр гайхалтай шүү. ”Лам олдохгүй бол буцахдаа чамайг залан шүү” гэх ардын хэлц үгийг”Ядарсан цагт ч Пагмаа байсан ч яах оо хө” гэсэн хятад аялгатай үгээр Сонгиночуудын сольсон түүх бол ердөө энэ жүжиг юм.
Тухайн үедээ нэгдлийн дараа орох том албан байгууллага бол ахуйн үйлчилгээ байв.Түүний дарга байна гэдэг цаг наргүй завгүй хариуцлагатай ажил байсан боловч Чойжоо зав зай гаргаж сумын олон нийт соёлын урлагийн арга хэмжээнд оролцож чаддаг байсан юм.”Найрын ширээний ууц” жүжгийн Самдангийн дүрийг бүтээж байхдаа Чойжоо тэр үеийн хөдөөгийн хүмүүсийн сэтгэлт дүрээ хүргэхийн тулд эх зохиолд байсан үгүүдийг утга санааг нь алдагдалгүйгээр өөрчилж тоглодог байлаа. Тэгэхдээ гоё сэтгэн гээж тухайвал эх зохиолд нь “Эвий хөөрхий хуц маань одоо нэг айлын хашаанд уяатай байж байгаа даа” гэж уйлдаг хэсгийн өөрчилж ”Хөөрхий муу хуц маань одоо олгор Батаагийн хашааны буланд гүүпэр утсаар уяуулчихсан нүд нь яааг орилоо Майдаржавын шартсаны маргааш өглөөн нүд шиг гөлийчихсан байж байгаа даа” ий ий гээд уйлж гарахад үзэгчид унаж тусан нулимсаа гарталаа инээдэг байж билээ.Үнэхээр хөгжилтэй шүү. Тоглолт тарсаны дараа хүмүүс гэрийн өөдөө явахдаа хүртэл өнөөхийг дахин дахин хоорондоо ярьж татаж унаж байдагсан.
У. Уранчимэг
Пагмын дүр

Уртнасангийн Уранчимэг нь 1972 онд Улаанбаатар хотод төржээ. Эхээс наймуулаа бөгөөд тэрээр айлын дундах хүүхэд нь юм. Тэрээр дунд сургуулиа төгсөөд СУИС-д шалгуулсан ч тэнцээгүй учраас дөрвөн жил мэргэжлийнхээ мөн чанартай танилцан, суралцаж яваад дахин шалгалт өгч СУИС-д орон 1998 онд жүжигчний ангийг төгссөн байна.
Түүний бүтээсэн дүрүүд:
Ч.Ойдов “Далан худалч”- Пагма, А.П.Чехов“Цахлай” –Заречная, Ф.Шиллер “Хар санаа хайр сэтгэл”-Луйза, С.Жаргалсайхан “Шөнө дундын бүжиг”-Шубира, Ц.Балдорж “Шөнө амталсан нулимс”-Чимгээ, К.Манье “Нүцгэн дурлал” – Мари, А.Себастян “Нэргүй од” – Мона, В.Хюго “Парисын дарь эхийн сүм” – Эсмеральдина, “Би эр хүнд хайртай” драмын жүжиг, “Тамгагүй төр”, “Ээжээ би танд хайртай”, .“Би ч гэсэн жаргахыг хүсч байна” жүжиг, “Би хүсэхгүй байна” жүжиг,Тэнгэрийн хүү жүжигт бага хатан Шунхуй зэрэг

ХЭЗЭЭ? ХААНА?
-Ховд аймгийн ХДТеатр 1959 2011:3:27нд далан худалчыг хөгжимт драм болгон тоголсон.
-Төв аймгийн Монггол улсын ардын жүжигчин төрийн хорошой шагналт Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит Монгол туургтан театрт тоглогдсон
- Завхан аймагт тоглгдсон он тодорхойгүй ( 1958онд бгуулагдсан хөгжимт жүжгийн театр)...

Full transcript