Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

мэдээллийн технологийн газрын танилцуулга

No description
by

altaa lubsandorj

on 27 September 2016

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of мэдээллийн технологийн газрын танилцуулга

Мэдээллийн технологийн газрын танилцуулга
Танилцуулга
Системийн болон дотоод
сүлжээний хурдны талаар

Эрсдэлүүдийн тухай
3. Эрсдэлүүдийн тухай
Сүлжээний хувьд
Системийн хувьд
1. Өгөгдлийн сан удирдах програм хангамж
Өгөгдлийн сан удирдах програм хангамж нь дан буюу “Оracle”, давхар буюу Rac /real applicaton cluster/ гэсэн 2 төрөлтэй бөгөөд өнөөдрийн байдлаар эд хөрөнгийн бүртгэлийн ePRS, хуулийн этгээдийн бүртгэлийн LES, цахим архивын EDMS системүүд нь Rac програм хангамжийн орчинд ажиллаж байна.
2. Програм хангамжийн боловсруулалт
Эд хөрөнгийн бүртгэлийн ePRS, хуулийн этгээдийн бүртгэлийн LES, цахим архивын EDMS нь “Jues”, Иргэний бүртгэлийн Online систем нь “Weblogic” програм хангамж дээр ажиллаж байна.
Иргэний бүртгэлийн онлайн системд cluster сервер ашиглалтанд оруулах
1. Шилэн кабелийн сүлжээ
Шилэн кабелийн байнгын холболтын VPN, шилэн кабелийн хурд нийслэлд 10 мега бит/сек, орон нутагт эд хөрөнгийн бүртгэл 2 мега бит/сек, иргэний бүртгэл 512 кило бит/сек байгаа болно.
Сүлжээний холболтын тоног төхөөрөмжийн чанар, найдвартай ажиллагаа болон сүлжээний нууцлалын криптографийн алгоритмаас болон сүлжээний хурд хамаарна.


2. Сервер, тоног төхөөрөмж
Сервер компьютерийн техник үзүүлэлтээс тухайн сүлжээний хурд хамаарах ба бүртгэлийн байгууллагын ашиглаж байгаа сервер компьютерүүд нь одоогоор боломжийн үзүүлэлттэй гэж үзэж байгаа боловч эдгээр тоног төхөөрөмжүүд нь төсөл, хөтөлбөрийн хүрээнд нийлүүлэгдэн 2-5 жил ашиглагдсан, өмнөх загварын үзүүлэлт бүхий байгаа нь тоног төхөөрөмжийн орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх шаардлагатай юм.
Дотоод сүлжээний хурдын хэмжилт
Зөвхөн системийн хувьд
Хороодыг нэгдсэн
сүлжээнд холбох талаар
1. КАБГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу батлагдсан
төлөвлөгөөний хэрэгжилтийг ханган ажиллав.
Мэдээллийн аюулгүй
байдлын чиглэлээр
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбатар хотын захирагч,
УБЕГ-ын даргын хамтарсан 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/134, 202 тоот захирамж, тушаалын дагуу иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүртээмжийг нь нэмэгдүүлэх зорилгоор улсын бүртгэлийн зарим төрлийн үйлчилгээг хорооноос үзүүлэх ажлыг зохион байгуулан 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн иргэний бүртгэлийн 5 төрлийн үйлчилгээг нэвтрүүлэн иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн нийт 10 төрлийн лавлагаа, үйлчилгээг хорооны түвшинд үзүүлж үзүүлэх боломжийг бүрдүүлэв.
ТҮЦ машинаар дамжуулан
лавлагаа олгох, хүсэлт хүлээн
авах талаар
ТҮЦ машинаас олгох эд хөрөнгөтэй эсэх лавлагааны
маягтын загварыг боловсруулан загвар тайланг Тамгын газарт хүргүүлээд байна.
Иргэний бүртгэлийн
чиглэлээр
Сонгон шалгаруулалтаар шалгарсан гүйцэтгэгч Смарт карт ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр “Иргэний цахим үнэмлэхийн бичил санах ойд PKI буюу цахим гарын үсгийн мэдээлэл оруулах ажил үйлчилгээний 14/20, АГ2014/03” гэрээг байгуулан, гэрээний дагуу холбогдох ажлыг эхлүүлээд байна.
Эд хөрөнгийн эрхийн
бүртгэлийн талаар
Сэлэнгэ аймгийн Мандал, Сайхан, Завхан аймгийн Тосонцэнгэл сумдад шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг Тамгын газарт хүргүүлж, VPN сүлжээ үүсгэх гэрээг гүйцэтгэгч талтай байгуулан холболтын ажлыг эхлүүлээд байна. Энэхүү ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Мандал сумыг холбож ажлын бэлэн байдлыг хангасан.
Хуулийн этгээдийн
бүртгэлийн талаар
Хуулийн этгээдийн мэдээллийн санд банкны данс утгагүй - 4153,
Хуулийн этгээдийн ижил нэртэй - 163, Гадаадын хөрөнгө оруулалт(ХХК) - 4, ХХК(Гадаадын хөрөнгө оруулалт)- 13, Улсын бүртгэлийн дугаар буруу - 143, Захирлын нэр утгагүй - 805 тус тус жагсаалтаар гарган Хуулийн этгээдийн газарт хүргүүлээд байна.
Архивын чиглэлээр
“Улсын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг сайжруулах цахим архив” төслийн үргэлжлэл нэмэлт ажлын хүрээнд системийн To-be буюу байх ёстой загвар, шийдлийг боловсруулсан бөгөөд нийт 120 орчим модуль боловсруулсан.
Мэдээлэл солилцох
чиглэлээр
Үндэсний статистикийн хороо, Цагдаагийн ерөнхий газар, ГХГБЗЗГ зэрэг байгууллагуудтай байгуулсан гэрээний дагуу холбогдох шийдлийг гарган, сервис бэлтгэн хэвийн ажиллагааг ханган ажиллаж байна.
Шинэчилсэн бүртгэлийн сервер нь 2010 оноос хойш 4 жилийн турш 24 цагаар тасралтгүй ажиллаж байна.
Сервер компьютерийн насжилтыг олон улсын стандартад болон Монгол Улсад 3 жил гэж үздэг.
Иргэний бүртгэлийн CIVILREG системийн сервер нь 2008 оноос 6 жилийн хугацаанд ашиглаж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл уг системд холбогдож архивын материал шүүж харахаар ашиглаж байна.
Үндэсний дата төвд байрлуулсан серверийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, мэдээлэл солилцох системийг сайжруулах
Иргэний бүртгэлийн онлайн системд бүртгэлийн тайлан,
мэдээг нийслэл, аймагт нэгэн зэрэг харах боломжтой болгож, ТҮЦ машинаар дамжуулан иргэний үнэмлэхийн захиалгын хүсэлтийг харуулах тайлан, шилжин явсан, шилжин ирсэн 16-аас дээш насны иргэн, 16-аас доош насны хүүхдийн бүртгэлийн мэдээллийг харуулах тайланг тус тус нэмж ашиглалтад оруулав.
Иргэний бүртгэлийн системд нэмсэн, зассан, устгасан бүх үйлдлийн аудит хийх бүртгэл хяналтын системийг хийж гүйцэтгэв.
Гадаад улсад суугаа ДТГ болон Консулын газруудаар дамжуулан иргэний үнэмлэх захиалах хүсэлтийг хүлээн авах, иргэний үнэмлэхийг албан байдлаар хүргүүлэх функцийг нэмэлтээр оруулах ажлыг Иргэний үнэмлэх хэвлэлтийн хэлтэс шийдвэрлэхээр судалж байна.
Монгол бичгийн нэрийн толинд тулгалт хийх https://burtgel.gov.mn/mgl/ сайтыг алдааг арилгах, нэрийн санд тусгаагүй нэрсийг шинээр оруулах боломжтой систем боловсруулж байна.
Иргэний бүртгэлийн архив, хуулийн этгээдийн, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагааг онлайн холболт хийгдсэн 50 хороодоос гарах боломжтой програм хангамжийг боловсруулан лавлагааны маягтын загварын дагуу хэвлэх боломжтой болгов.
Шинээр онлайн сүлжээнд үлдсэн 102 хороодыг нэмж холбох асуудлаар Ажлын хэсгийн гишүүдийг шинэчлэн дахин уулзалт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Иргэний бүртгэлийн Offline системийг ашиглан хорооны бүртгэгч нарын цагийн бүртгэлийг хийх боломжтой болгох нэмэлт модулийг боловсруулж байна.
Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, түргэн шуурхай чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор иргэний үнэмлэх болон үндэсний энгийн гадаад паспорт захиалсан, үйлчилгээ авахаар хүсэлт илгээсэн иргэдийн гар утасны дугаарт мессэж SMS хэлбэрээр мэдээлэл хүргүүлэх ажлын хүрээнд тусгай дугаарын 14-1890 системийн техникийн шийдлийг боловсруулах болон ашиглалтын зааварчилгааг боловсруулах ажлыг эхлүүлээд байна.
Мобайл апликэшн нэвтрүүлэх ажлын хүрээнд гар утас ашиглан бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлийн үйлчилгээ, хаяг байршил, мэдээллийг офлайн хэлбэрт мэдээллээр хангах програм хангамжийг боловруулан www.burtgel.gov.mn цахим хуудаст байршуулан цаашид Аndroid гар утас болон бүртгэлийн үйл ажиллагаанд ашиглах боломжийг бүрдүүлэхээр судалж байна.
2. Серверийн өрөөний орчныг хэвийн
дулаантай байлгах зорилгоор 380V-ийн эйр кондейшнийг цахилгааны эх үүсгэвэрээр хангах ажлыг хийв.
3. Цахим мэдээллийн сангийн аюулгүй байдлыг ханган ажиллах, хяналт тавих, батлагдсан журмын биелэлтийг ханган ажиллах тухай талаар 21 аймаг, НУБГ, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст чиглэл хүргүүлэв.
4. Нийслэлийн 6 дүүргийн мэдээллийн технологи хариуцсан ажилтан нарт мэдээллийн технологийн аюулгүй байдал, цаашид анхаарах асуудлын талаарх сургалтыг 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулав.
Сургалтыг орон нутгийн бүсчилсэн
сургалтын үеэр нэгтгэн зохион байгуулав.
Татварын ерөнхий газрын дарга болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга хоорондын санамж бичгийн хүрээнд шийдвэрлэсэний дагуу тухайн иргэний автотээврийн хэрэгслийн төлөөгүй татварын үлдэгдэлтэй холбоотой мэдээллийг ТҮЦ машинаар дамжуулан олгож буй лавлагаанд санамж хэлбэрээр гаргах боломжтой болгов.
Иргэний бүртгэлийн сангаар дамжуулан 2014 оны 11 дүгээр сарын 4-ны өдрийн байдлаар төрсний бүртгэлийн 18556, иргэний үнэмлэхийн 323363, оршин суугаа хаягийн лавлагаа 178335, гэрлэлтийн лавлагаа 23502, гэрлэлт цуцлалтын лавлагаа 2204, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа 35379, цахим үнэмлэх дахин авах хүсэлт 6511 нийт 581336 лавлагааг иргэд ТҮЦ машинаас авч үйлчлүүлсэн байна.
ТҮЦ машинаас 2014 оны 11 дүгээр сарын 4-ны өдрийн байдлаар
эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн түүхчилсэн лавлагаа 38736, хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой лавлагаа 1866-г тус тус олгосон байна.

2014 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс хойш Хуулийн этгээдийн бүртгэлийг цахимжуулалах үйл ажиллагаа дараах үзүүлэлтэй байна.Үүнд: Нийслэлийн хэмжээнд 100%, Төв аймгийн УБХ-т сканнер, засвар 100%, бусад 18 аймагт сканнердах үйл ажиллагаа тус тус явагдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 74,837 хувийн хэргийг мэдээлэл удирдах систем рүү дамжуулаад байна.
МТШХХГ болон Иннватрикс компанитай хамтран хуулийн этгээдийн бүртгэлийн үйлчилгээг онлайн хэлбэр шилжүүлэх ажлыг эхлүүлээд байна.
Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн системд нэмэх, устгах, засварлах үйлдэл хийсэн аудит хийх бүртгэл хяналтын модулийг холбох ажлыг эхлүүлээд байна.
Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн цахимжуулалт хийхэд шаардлагатай сервер компьютерийг тохируулан, ирсэн мэдээллийг серверт upload хийх ажлыг дуусгав.
Хөрөнгийн эрхийн төслийн гүйцэтгэгч “Ай Ти Зон” компанийн хооронд байгуулсан 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ITZONE/ҮГ-13/88 тоот гэрээний дагуу Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн ePRS системд засвар өөрчлөлт хийх шаардлагатай асуудлаар албан бичгийг хүргүүлээд байна.
Цахимжуулсан зурган мэдээллийн давхардлыг арилгах ажлын хүрээнд зурган мэдээллийг давхар оруулсан 15 GB орчим сул зай гаргах ажлыг “Ай Ти Зон” компанитай хамтран хийж гүйцэтгэв.
Орон нутгийн хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийг
цахимжуулах, нэгдсэн серверт нэгтгэх процессийн
шийдлийг гаргаж цахимжуулалтын ажил хийгдэж байна.
Авилгатай тэмцэх газар, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, Худалдан авах ажиллагааны газар, Монголбанк зэрэг байгууллагуудтай Мэдээлэл солилцох гэрээг тус тус байгуулахаар ажиллаж байна.
- Диспатчер сервер /Dispatcher/: Хурууны
хээний давхардлыг шалгах, хурууны хээгээр хайлт хийх процессын ажиллагааг хангаж ажиллаж буй сервер
Сервер, тоног төхөөрөмж
Шинэчилсэн бүртгэлийн системийн хэвийн ажиллагааг хангахын тулд тус серверүүдийг шинэчлэх шаардлагатай юм.
-Нод1 сервер /Node1/: Хурууны хээний мэдээллийн давхардлыг шалгах болон хайлт хийхэд тус серверийн шуурхай санах ой /RAM/-д буферлэх сервер Энэхүү сервер нь 2014.06.30-ны өдөр засварлах боломжгүй эвдэрч нөөцөөс сэлгэн засварласан.
- Мэдээллийн сангийн сервер /Database/: Хурууны хээний мэдээллийн сангийн сервер
- Стораж /Storage/: Мэдээллийн сангийн серверийн хадгалах стораж /гэмтэл гарч засварлагдсан/
- Мэдээллийн сангийн сервер1 /Database1/:
Тус системийг цаашид ашиглах эсэхийг тодорхойлж шаардлагатай тохиолдолд системийн 3 серверийг шинэчлэх шаардлагатай юм.
- Мэдээллийн сангийн сервер2 /Database2/:

- Стораж /Storage/: Мэдээллийн
сангийн серверийн хадгалах стораж
Серверийг сайжруулахын тулд системийг кластер /Cluster/ систем болгох.
Тус серверт доголдол үүсэхэд ТҮЦ машины ажиллагаа болон бусад төрийн байгууллагуудтай мэдээлэл солилцох системд доголдол үүсч байна.
1 сервер, 1 стораж нэмж авах шаардлагатай
EPRS системийн storage дүүрч цахимжуулсан хувийн хэргүүдийн давхардсан зургийг цэгцэлж 2015 оны 6 сар хүртэл ашиглах зай гаргасан.
Цаашид storage нэмэх
тавих шаардлагатай
Цаашид нэгдсэн сүлжээний найдвартай, тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах зорилгоор дараах тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг ханган нийлүүлэх, нөөцөд бэлэн байлгах шаардлагатай байна.
ГЗЭБХ-ийн ажилтнуудын компьютерийг
шинэчлэх /2009 онд авсан celeron D процессортой/
Цахилгааны нөөц үүсгүүрээр хангах 40квт ,150квт хүчин чадалтай дизель генераторийн засвар үйлчилгээ хийж суурилуулж ажиллагаанд оруулах
УБЕГ-ын төв байрны цахилгааны ерөнхий оруулгын кабелийг хүчитгэх, мөн дотор монтажийг шинэчлэх
2 серверийн өрөөний агааржуулах системийг шинэчлэх
Гадаад паспорт иргэний баримтын төв архивын үйлчилгээний нийт 25 цонход 2 ш дараалалын систем нэвтрүүлэх
УБЕГ-ын системийн хэмжээнд ашиглагдаж байгаа нийт 1500 компютерт вирусны
эсрэг програм хангамж авах

УБЕГ-ын бүртгэлийн нэгдсэн дотоод сүлжээг анх 2008 онд НҮБХХ-ийн санхүүжилтээр 21 аймаг
9 дүүрэг, нийслэлийг холбож 2009 онд 21 аймгийн төвийн сумдыг холбосон. 2008 оноос хойш нэгдсэн сүлжээнд урсгал засвар үйлчилгээ хийгдээгүй бөгөөд сүлжээний тоног төхөөрөмж эвдрэх, бүртгэлийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд хүндрэл үүсэж болзошгүй болоод байна.
Нэгдсэн урсгал засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийг шинэчлэл хийх шаардлагатай
Иргэний цахим үнэмлэхний үйлдвэрийн МХ6000 2 машиныг 2013 оны 6 сард Datacard, Бодь интернэшнл ХХК-ын инженер болон үйлдвэрийн инженерүүдтэй хамтран урсгал засвар хийсэн.

Одоо МХ6000 машинуудад урсгал үйлчилгээг тогтмол хийж байгаа боловч хэвлэлтийн явцад алдаа /reject/ гарч байна.
II машины 2 лазер модулийн 1 модуль нь гэмтэлтэй байгаа бөгөөд сэлгэн шалгах аргаар үзэхэд холболтын боард, мэдрэгч, кабель, дамарууд, бусад эд ангийг солих шаардлагатай байна.
Мөн I машинд урсгал засвар хийх шаардлагатай
Улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн улсын бүртгэлийн газар, 21 аймаг, 9 дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, 21 аймгийн төвийн сумд болон зарим дүүргийн хороод холбогдон иргэдэд улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүлж, харилцан мэдээлэл солилцон ажиллаж байна.
- Нод2 сервер /Node2/: Хурууны хээний мэдээллийн давхардлыг шалгах болон хайлт хийхэд тус серверийн шуурхай санах ой /RAM/-д буферлэх сервер
Системийн болон дотоод
сүлжээний хурдны талаар

1. Танилцуулга
АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА



2014.11.05
Full transcript