Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of Даатгал

No description
by

Zolboo Bayaraa

on 29 December 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of Даатгал

Давхар даатгал
Давхар даатгалын байгууллагын ангилал
Давхар даатгал Монгол улсад
Монгол даатгал компани 1960-аад оны дунд үеэс давхар даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулж, давхар даатгалын гэрээ хэрэгт оролцож эхэлжээ. Мөн өөрийн орны малыг 1964 оноос, иргэний агаарын онгоцуудыг 1967 оноос, газар тариаланг 1980 оноос эхлэн гадаадад давхар даатгаж ирснээс хойш гадаад давхар даатгалын үйл ажиллагаа идэвхижиж, цар хүрээ нь өргөжсөн.
Ашигласан материал
- Г. Балж "Эрсдэл ба даатгал"
- www.mongoldaatgal.mn
- www.freewebs.com/daatgal/
- www.frc.mn
Давхар даатгал гэж юу вэ?
Давхар даатгал гэдэг нь даатгагч буюу даатгалын компани нь даатгуулагчийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн буюу хэсэгчлэн дотоод, гадаадын өөр даатгагчид дахин даатгах хэлбэр юм.
Даатгалын компани нь өөрийн хүчин чадлаас хэтэрсэн хэмжээний хариуцлага эрсдэлийг даатгасан тохиолдолд энэ эрсдэлээ багасгах зайлшгүй шаардлагатай болдог. Иймд даатгалын компани өөрийн эрсдэлийн зарим хэсгийг дахин өөр компанид даатгуулдаг. Энэ үйл ажиллагааг давхар даатгал гэж нэрлэдэг.
Эрсдэл өргөсөж хөгжихийн хирээр давхар даатгалын хэрэгцээ үүссэн. Эрсдэл том бөгөөд нийлмэл болох нь тархаах шаардлагыг бий болгож давхар даатгалын зах зээл үүсэхэд нөлөөлж байна.
Давхар даатгалын зорилго:
Даатгалын компанийн санхүүгийн бүх хөрөнгө нь нийт хүлээн авсан рискийг нөхөх үүргийн өчүүхэн хэсэгтэй тэнцдэг болохоор аюул сүйрлийн зарим тохиолдол нь даатгагчийн санхүүгийн байдлыг хүндрүүлэхээс гадна бүр дампууралд ч хүргэх рискийг агуулдаг.

Даатгалын компанийн хүлээсэн үүргийг түүний бодит боломжинд нь нийцүүлэн санхүүгийн тогтвортой байдлыг нь хангах зорилгоор давхар даатгал хэрэглэгддэг.
ймагт өөрийн с
гэх мэт...
Агуулга
1. Давхар даатгал
- Зорилго
- Үйл ажиллагааны бүтэц
2. Давхар даатгалын үүсэл
- Давхар даатгалын байгууллагуудын ангилал

3. Давхар даатгалын үйл ажиллагаа
- Нэр томьёо
- Ангилал
- Гэрээний хэлбэрүүд
4. Монгол улсын давхар даатгалын тогтолцоо
5. Ашигласан материал
1. Шууд даатгалын компанийн давхар даатгалын хэлтэс. Жишээлбэл Монгол даатгал
компанийн давхар даатгалын алба энэ ангилалд багтана.
2. Yндэсний давхар даатгалын компаниуд .

Дэлхийн 2-р дайны дараа НYБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлаас хөгжиж байгаа орнуудын гадны даатгагч нараас хэт хараат байдлыг багасгахын тулд өөрийн орны vндэсний даатгалын компани байгуулахыг зөвлөсөний дагуу төрийн өмчийн даатгалын компаниудыг байгуулсан.

Улсын давхар даатгалын байгууллага нь дотооддоо давхар даатгалыг хийх замаар валютын эх vvсвэрийг нэмэгдvvлэх, гадагшаа валют урсахыг багасгах зорилготой.
3. Мэргэжлийн давхар даагч нар.
Үүнд дээр дурдсан Swiss Re, Menich Re зэрэг орно.
Эдгээр нь дэлхий даяар таран байрласан өөрсдийн төлөөлөгчдөөрөө дамжуулан дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг.
4. Ллойдын синдикатууд.
Эдгээр нь даатгал, давхар даатгалыг хэдэн зууны турш хийж
ирсэн их туршлагатай. Синдикатын гишүүн бүр нь хязгааргүй хариуцлага хүлээдэг.
5. Агентлагууд.
Орон тооны бус давхар даатгалын агентууд нь ихэвчлэн брокеруудаар
дамжуулан давхар даатгал хийдэг.
Даатгалын компанийн хувьд давхар даатгагчид шилжүүлэх рискийн багцын хэмжээг зөв тодорхойлох явдал их чухал байдаг. Учир нь даатгалын компани өөрийн хүлээж чадах үүргийнхээ тодорхой хэсгийг давхар даатгалд шилжүүлэх тохиолдолд өөрийн олох байсан ашгаа бусдад шилжүүлж байдаг юм.
Даатгалын vндсэн баримт бичиг нь даатгалын гэрээт баталгаа байдаг бол давхар даатгалын хувьд энэ баримт нь давхар даатгалын гэрээ буюу ковэр нот байдаг. Ковэр нотод давхар даатгагч, даатгуулагчийн нэр хаяг, даатгалын обьектийн талаарх мэдээлэл даатгалын хугацаа, эрсдлvvд , зарим хасалтууд, vнэлгээ, нийт хураамжийн хэмжээ, хураамж төлөх хуваарь, давхар даатгалын борлуулалтын хувь, анхны даатгуулагчид ногдох комисс зэрэг мэдээллийг тусгасан байдаг.
Давхар даатгалыг дотор нь сайн дурын, гэрээний гэсэн 2 төрөлд хуваадаг.
Анхны даатгагч компани нь тухайн эрсдлийн талаарх бvх мэдээлэл, холбогдох материйлыг давхар даагчийн гаардсаны дагуу өгсөний vндсэн дээр давхар даагч нь хvлээн авах эсэхээ шийддэг. Давхар даагч нь тухайн эрсдлийг 100% хvлээн авах эсвэл тодорхой
хэсгийг нь хvлээн авах, эсвэл хvлээн авахаас татгалзах эрхтэй байдаг учраас энэ хэлбэрийг сайн дурын гэж нэрлэдэг. Сайн дурын давхар даатгалын vндсэн баримт бичиг нь "слип" гэж нэрлэгдэгддэг маягт байдаг. Yvнд шууд даатгагчийн нэр, эрсдлийн тєрєл, даатгалын
обьектийн vнэлгээ, байрлал, даатгалын хугацаа, хураамжийн хувь, комисс, шууд даагчийн єєрийн хvлээх хариуцлага зэргийг тусгасан байна.
Энэ төрлийн даатгалаар давхар даагч нь хураамжийн хувийг тогтоодог. Гэхдээ даатгагч, даатгуулагч хоёр хураамжийн хувийг харилцан тохиролцох боломжтой. Тvvнчлэн шууд даатгагч компанийн удирдлагын зардал, даатгалын vйл ажиллагааны зардлыг нөхөх зорилгоор давхар даагч нар тvvнд комисс төлдөг. Шууд даатгагч нь нийт хураамжаас өөрт ногдох комиссын зардлаа хасч vлдсэн цэвэр хураамжийг давхар даагчид төлдөг. Хохирол гарсан vед шууд даагчаас ирvvлсэн хохирлын материалыг vндэслэн шууд төлдөг.
Сайн дурын давхар даатгал
Сайн дурын давхар даатгал нь давхар даатгалын нилээд эртний хэлбэр бөгөөд ажиллагааны зардал техник ажиллагаа ихтэй байдаг учир харьцангуй бага зардалтай, нэг гэрээгээр олон эрсдлvvдийг нэгэн зэрэг даатгах боломжтой, даатгагч, даатгуулагчийн үүргийг тодорхой заадаг олон талын давуу талтай гэрээний аргыг давхар даатгалд өргөн хэрэглэх болсон.
Гэрээний давхар даатгал нь давхар даагч нэгэнт гэрээнд орсон бол эрсдлээс татгалзах, хураамжийн хувийг тогтоох боломжгvй байдаг учраас заавал даатгал гэж нэрлэгддэг.
Давхар даатгагч сайн муу аль эрсдэлийг шилж сонгох эрхгүйгээр хүлээн авах үүрэгтэй болдог.

6. POOL
Улсын болон монополь компаниудын хувьд өөрсдийн эрсдлийг багасгах зорилгоор орон нутгийн чанартай дундын POOL байгуулдаг.
Pool - сан
Зөвшилцсөний үндсэн дээр тодорхой эрсдлийг хуваахаар нэгдсэн групп компани
7. Каптив компаниуд
Олон том үйлдвэрлэгч болон худалдааны компаниуд өөрийн хажууд өөрийнхөө эрсдлийг даатгах даатгалын компаниудыг байгуулдаг. Эдгээр компаниуд нь улмаар vйл ажиллагаагаа өргөжvvлж чөлөөт зах зээл дээр даатгал, давхар даатгал хийж эхэлдэг. Энэ нь ихэвчлэн эцэг компаниуддаа татварын диваажинг бий болгох зорилгоор байгуулагдсан байдаг.
Гэрээний үндсэн дээр хийгдэх давхар даатгал
Сайн дурын давхар даатгалын гол дутагдалтай тал нь цаг хугацаа, зардлын асуудал байдаг бол гэрээний энэ аргыг хэрэглэхэд дээрх асуудал тулгарахгүй бөгөөд харьцангуй зардал багатай байна. Гэрээний аргыг үндсэн 2 ангилалд хуваадаг.
- Шууд
- Шууд бус хамааралтай
Insured - Даатгуулагч
Your local insurance partner – Давхар Даатгуулагч
Reinsurance broker – Давхар даатгалын брокер
Lloyd’s of London insurers with AA (excellent and strong) rating by A.M Best and Fitch – Давхар Даатгагч нар
Даатгалын ерөнхий схем
Даатгалын хураамж
Нөхөн төлбөр
Давхар
Даатгагч С
Давхар
Даатгагч В
Давхар
Даатгагч А
Хувьцаат компани
Далайн давхар даатгал 17, 18-р зуунд үүссэн бөгөөд Европт vйлдвэрлэл, худалдаа
эрчимтэй хөгжиж эхлэсэн 19-р зуунд давхар даатгал өргөжин хөгжиж, мэргэжлийн давхар
даатгалын компаниуд бий болж эхэлжээ.
Германд 1846 онд хамгийн анхны давхар даатгалын компани Gologne re, Швейцарт 1863
онд Swiss Re, 1880 онд Munich Re зэрэг компаниуд байгуулагдсан.
Үүсэл хөгжил
Давхар даатгалын үйл ажиллагаа
Давхар даатгалын нэр томьёо
“Давхар даатгалын гэрээ” гэж даатгагч даатгуулагчийн өмнө хүлээсэн эрсдэлээ хэсэгчлэн болон бүхэлд нь нэг, эсхүл хэд хэдэн давхар даатгагчид шилжүүлсэн тухай гэрээг;
”факультатив давхар даатгал” (facultative) гэж даатгагч даатгуулагчийн өмнө хүлээсэн эрсдэлийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь даатгалын гэрээ тус бүрээр давхар даатгагчтай тохиролцож давхар даатгуулах үйл ажиллагааг;
”гэрээт давхар даатгал” (treaty) гэж даатгагч давхар даатгуулахаар санал болгосон даатгалын эрсдэлийг давхар даатгагч тохиролцсон хязгаарын хүрээнд шууд давхар даатгах үйл ажиллагааг;
“фронтингийн давхар даатгал” (fronting) гэж дараах нөхцөлд хамаарах давхар даатгалын үйл ажиллагааг:
1. Гадаадын даатгагч, давхар даатгагч, давхар даатгалын зуучлагч нь өөрсдөө даатгалын андеррайтинг (гэрээний нөхцөл, шаардлагын дагуу даатгалын эрсдэлийн үнэлгээ, хураамжийн хэмжээ, нөхөн төлбөрийн тооцоолол) хийсний үндсэн дээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл
ажиллагаа явуулж буй даатгагчаар дамжуулан даатгалын эрсдэлийг хэсэгчлэн болон бүхэлд нь давхар даатгах үйл ажиллагааг; эсхүл,
2. Хорооноос тухайн давхар даатгалын үйл ажиллагааг фронтингийн үйл ажиллагаа гэж үзнэ;
”Давхар даатгалын баталгаа” (reinsurance slip) гэж давхар даатгагч даатгалын эрсдэлийг даатгах болсныг баталгаажуулсан баримт бөгөөд үүнд давхар даатгалын гэрээний нөхцлийн хураангуй болон шаардлагатай бусад мэдээллийг тусгасан байна
”Давхар даатгалын мэдэгдэл” (cover note) гэж давхар даатгалын зуучлагчаас даатгагчид ирүүлсэн давхар даатгалын гэрээ байгуулагдсаныг нотлох баримт бөгөөд үүнд давхар даатгалын гэрээний нөхцлийн хураангуйг тусгасан байна
“Даатгагчийг гэрээт үүргээс чөлөөлөх” (cut through clause) гэж давхар даатгагч даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчид шууд олгосноор даатгагчийг гэрээт үүргээс нь чөлөөлж, түүний үүргийг өөртөө шилжүүлж авсан давхар даатгалын гэрээний нөхцлийг.
Монгол даатгал компани нь одоогийн байдлаар дэлхийд нэр хүндтэй брокеруудаар дамжуулан, томоохон давхар даагчид, Ллоидийн синдикатууд зэрэг нийт 70 шахам компаниудтай давхар даатгалын чиглэлээр хамтран ажиллаж байна.
AON SYNDICATES OF LLOYD
MARSH ALLIANZ MARINE &amp
GLOBAL REINSURANCE BROKERS AVIATION
PANA HARRISON NEW HAMPSHIRE INSURANCE
MUNICH RE AIG EUROPE
HANNOVER RE

2012 оны 4р улирлын байдлаар даатгалын компаниуд гадаадын давхар даатгагч нарт их хэмжээний даатгалын эрсдэлээ давхар даатгуулж, 20.8 тэрбум төгрөгийн хураамж төлсөн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.1 тэрбум төгрөгөөр буюу 2.0 дахин өссөн дүнтэй гарсан байна.
Давхар даатгалын хураамж
Даатгалын мэргэжлийн оролцогчид

Тайлант хугацаанд даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд нийт 423.3 сая төгрөгийн даатгалын зуучлалын үйл ажиллагааны орлого төвлөрүүлсэн байна.
Давхар даатгалын гэрээний хэлбэр
Давхар даатгал нь өөрийнхөө хөгжлийн явцад хэд хэдэн гэрээний төрлийг бий болгожээ. Давхар даатгалын гэрээг харилцан авсан гэрээний үүргийн хэлбэрээр нь дараах байдлаар ангилдаг. Үүнд:
1. Факультатив
2. Облигатор
3. Факультатив облигатор гэрээ зэрэг болно.
Факультатив гэрээ

Даатгагчийн хувьд өөртөө хичнээн хэмжээний эрсдэлийн хариуцлага хүлээх, давхар даагчийн хувьд хичнээн хэмжээний эрсдэл хүлээн авах асуудлыг өөр өөрийн сонирхлоор шийддэг.
Облигатор гэрээ

Энэхүү гэрээ нь нийт гэрээний дийлэнхи хувийг эзлэх ба даатгагч өөрийн бүх эрсдэлийг шууд давхар даатгагчид өгдөг. Энэ гэрээ нь давхар даатгагчид түүнд ногдсон эрсдэлийн хэсгийг хүлээж авах үүрэгтэй оролцдог.
Факультатив облигатор гэрээ

Энэхүү хэлбэр нь даатгагчийн хувьд давхар даагчид ямар эрсдэлийг, ямаршуу хэмжээтэй шилжүүлэхийг шийдэх боломжийг олгодог. Энэ нь давхар даагч хамгийн их эрсдэлтэй аюулыг хүлээн авах боломжийг олгодог байна. Даатгагчийн хувьд ашигтай гэрээ хийх нөхцлийг бүрдүүлдэг.
17-р зууны vед Европт усан онгоцны эзэд дундын сан байгуулан далайн шуурганаар хохирол амссан нэгэндээ туслаж эхэлснээр одоогийн даатгалын байгууллагуудын үндэс суурь тавигдсан гэж vздэг бөгөөд далайн даатгал анх ингэж vvссэн гэж vздэг.
Ингээд нийгэм хөгжихийн хирээр шинэ шинэ даатгалын төрлvvд бий болж, даатгалын компаниуд хvчирхэгжиж, тэр хэмжээгээрээ аль болох олон эрсдлийг өөртөө авч, өөрийн хvчин чадлаас хэтэрсэн хариуцлага vvрч эхлэнгvvт даатгалын компаниудад ч өөрийн энэ эрсдлээ багасгах зайлшгvй шаардлага гарч ирсэн.

Анхаарал тавьсанд баярлалаа
Full transcript