Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Хоол боловсруулах эрхтний физиологи

No description
by

Ochirsaran Sk

on 21 May 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Хоол боловсруулах эрхтний физиологи

Хоол боловсруулах эрхтний физиологи

Хоол боловсруулан эрхтэн системийн бүтэц

Хоол амны хөндийгөөс эхлээд - улаан хоолой - ходоод - 12 хуруу гэдэс (цөс, нойр булчирхайн шүүс, 12 хуруу гэдэсний шүүс) - цутгалан гэдэс - бүдүүн гэдэс - S гэдэс - шулуун гэдэс - анус гадагшилна.
Хоол боловсруулах систем
Нойр булчирхайн шүүс
Элэг
Хоол боловсруулах эрхтний үүрэг
Хөдөлгөөний үүрэг гүйцэтгэнэ.
Шүүрэл ялгаруулах үүрэг гүйцэтгэнэ.
Дотоод шүүрлийн үүрэг гүйцэтгэнэ.
Гадаад шүүрлийн үүрэг гүйцэтгэнэ.

Залгих процесс
Залгих процесс нь 3 шатаар явагдана.
Амны хөндийд байх процесс - ухамсарт үйл ажиллагаанд захирагдана.
Залгих үе - Энэ үед амьсгалын зам хаагдана. 1 секунд үргэлжилнэ.
Улаан хоолойд орох үе - 2-9 секунд үргэлжилнэ.
Шингэн зүйлийг залгихад 1-2 секунд, хуурай зүйлийг залгихад 8-9 секунд орчим хугацаа шаардана. Залгих үйлдэл дунджаар 6-8 секундын хугацаанд явагдана.
Элэг
Цөс
Хоол боловсрох мөн чанар
БМБ амьдрах явцдаа янз бүрийн бодис хэрэглэж, нилээд хэмжээний энерги зарцуулдаг. Иймд биеийн нөхөн сэргээх ба энерги алдагдлыг хангадаг бодисыг гаднаас авах хэрэгтэй. БМБ-ын эдийн солилцооны тохирсон бодисын хэрэгцээг хангагч бодисуудыг хоол тэжээлээр олж авдаг.
Хоол бол БМБ-ийн биологийн хэрэгцээ юм.
Хоол үндсэн 2 үүрэгтэй.
Эд эсийг нөхөн төлжүүлэх
Зарцуулагдсан энергийг нөхөх
Хоол тэжээлийн зүйлд үндсэн 3 бодис агуулагдана.
Уураг
Өөх тос
Нүүрс ус
Амны хөндийд хоол боловсрох
Гаднаас орсон хоол тэжээлийн зүйл солигдоно.
Механикын замаар хоол өөрчлөгдөнө. (шүд булчин)
Химийн замаар хоол боловсрох процесс явагдана. Шүлсэнд агуулагдах ферментийн нөлөөгөөр нүүрс ус нийлмэл нэгдэл болтлоо задарна.
Шимэгдэх процесс (Na, K, зарим аминхүчил, мочевин, антибиотик, нитроглицерин, валидол, фарегосепт)
Эдгээр процесс амны хөндийд 15-18 секундын дотор явагдана.

Амны хөндийд хоол боловсрох
Шүлсний найрлага
Залгих процесс
Ходоодонд хоол боловсрох
Ходоодны шүүрэл
Нарийн гэдсэнд хоол боловсрох

Гурван гол шүүрлийн булчирхайн шүүрлийн нөлөөн дор боловсроно.
Нойр булчирхайн шүүс
Цөс
Нарийн гэдэсний шүүс

Элэг
Элэг нь БМБ-д байгаа хамгийн том булчирхай. Хүний бие махбодын амин чухал уураг, нүүрс ус өөх тос мөн пегмент, ферментийн солилцоог зохицуулж, амин дэм цусыг нөөцөлж, хортой бодисыг хоргүйжүүлж, цөсийг ялгаруулж, хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцдог биохимийн лаборатори юм.
Нас101 Э.Очирсаран
Фермент
Уураг задлагч - Протеаза (протейн)
Өөх тос задлагч - Липаза (липоз)
Нүүрс ус задлагч - Карбоангидраза
Хоол боловсрох процессыг явцаар нь 2 хуваана.
Эсийн гадна хоол боловсрох
Эсийн дотор хоол боловсрох
Шимэх үүрэг гүйцэтгэнэ.
Хамгаалах үүрэг гүйцэтгэнэ.
Рецепторын үүрэг гүйцэтгэнэ.
Цус төлжүүлэх үүрэгтэй.
Шүлс нь хоол боловсруулах анхны шүүс юм.
Үүрэг нь:
Хамгаалах
Хоол боловсруулах
Шүлс нь өнгөгүй, хөөсөрхөг, үнэр амтгүй, зууралдсан шингэн юм. Шүлс нь сул шүлтлэг урвалтай. PH=5.8-7.8 байна. Хувийн жин нь 1.002-1.017 Хоногт 0.5-2.0 л шүлс ялгарна. Хооллоогүй үед амны хөндийг чийглэх зорилгоор 0.24 мл/мин, хоол боловсруулалт хийж байгаа үед 3-3.5 мл/мин (зажилж) шүлс ялгарна. Шүлсний 99.5% нь ус, 0.5% нь хуурай бодис байдаг. Хуурай бодисын 2/3-ыг органик бодис, 1/3-ыг органик биш бодис, эрдэс давс эзэлдэг.

Найрлаганд нь:
Амилаза - Энэ ферментийн нөлөөгөөр нүүрс усыг дисахарид болтол нь задална.
Мальтоза - дисахармальтозыг моносахар болтол нь задална.
Муцин - өвөрмөц бодис болох муцин нь хоол тэжээлийн бодисыг хооронд нь наалдуулж, залгиахад тохиромжтой болгодогоороо илүү чухал үүрэгтэй.
Лизоцим - Бактерийг устгах үйлчилгээтэй.
Апоэритин - Витамин В12-ыг амны хөндийд гадны нөлөөн доор задрахаас хамгаална.
Хоол амны хөндийгөөс ходоодонд орж, тэнд цаашдын химийн боловсруулалтанд орно. Ходоодонд хоол 4-6 цаг байх ба заримдаа 8-10 цаг хүртэл байдаг.
Ходоод БМБ-д хэд хэдэн чухал үүрэг гүйцэтгэнэ.
Хоол тэжээлийн зүйлийг нөөцлөх
Шүүрлийн үүрэг
Хөдөлгөөний үүрэгтэй.
Шимэгдэх
Ялгаруулан гаргах үүрэгтэй.
Дотоод шүүрлийн үүрэгтэй
Хамгаалах үүрэгтэй.
Цус төлжүүлэх, үүсгэх үүрэгтэй.
Цусны PH-ыг тогтмол байлгахад оролцдог.
Ходоодны шүүсний шүүрэл 3 гол эсээс ялгарна.
Гол эс - Уураг задлагч - пепсиноген, хемозин, өөх тос задлагч - липаза, сүү задлагч - желатиноза
Хучаас эс - Давсны хүчил
Мукоцит эсүүд - Муцин буюу салс ялгарна.
Хоногт 1.5-2.5 л ходоодны шүүс ялгарна. Ходоодны шүүс хүчиллэг урвалтай.
PH - 0.8-1.5 Түүний найрлаганд нь давсны хүчил байдагтай холбоотой. Насанд хүрсэн хүний шүүсний 0.3% - 0.5% нь давсны хүчил байдаг Давсны хүчил нь чөлөөт ба холбоот байдлаар байдаг.
Давсны хүчил нь хэд хэдэн чухал үүрэгтэй.
Уургийг денатураци болгоно. Уургийг хөвсийлгөнө. Завсар нь шүүс сайн орно.
Пепсиногенийг пепсин болгоно.
Ходоодны шүүсний ферментийг үйлчлэх боломжтой болгоно.
Бактерийг үхүүлэх үүрэгтэй.
Хоол боловсруулах замын үйл ажиллагааг зохицуулахад оролцоно.
Хоногт 1.5 - 2.0 литр шүүс ялгардаг. Шүлтлэг орчинтой. PH - 7.8 - 8.4 өнгөгүй, тунгалаг шингэн. Олон төрлийн ферментээр баялаг.
1. Уураг задлагч
А. Трипсин - интеркиназа ферментийн нөлөөн дор идэвхжиж уургийг амин хүчил болтол нь задалдаг.
Б. Хемотрипсиноген - трипсиний нөлөөн дор хемотрипсин болж уургийг задална.
В. Пептидаза, карбоксипептидаза - уургийн С төгсгөлийн пептид холбоог задалдаг.
2. Өөх тос задлагч
А. Липаза - Нийлмэл өөх тосыг глицрин, өөхний хүчил болгон задална. Энэ фермент нь цөсний нөлөөн дор идэвхжинэ.
Б. Фосфолипаза -
3. Нүүрс ус задлагч
А. Альфа-амилаза - Полисахарид - Дисахарид - Моносахарид
Б. Мальтоза -
В. Лактоза - Сүүг задална.
Элэгний үүрэг
Бүх бодисын солилцоонд оролцоно. Уургийн нийлэгжилтийн тал хувь, үндсэн солилцооны 15% нь ганц элгэнд явагдана. Мөн альбумин, глобулин элгэнд нийлэгжинэ.
Төмөр зэс, витамин В12 гэх мэт цус багадахын эсрэг хүчин зүйлийг нөөцөлнө.
Биеийн дулаан үүсэхэд оролцоно. Биеийн бүх илчлэгийн 1/3-г элэг ялгаруулан гарна.
Цус нөөцлөх гол эрхтэн
Биологийн идэвхт бодис, гормоны задрал болдог.
Хор ба хортой бодисын нөлөөг хоргүйжүүлнэ.
Витамин К - г нийлэгжүүлнэ.
Ретикул-эндотелийн системийн гол эрхтэн
Цус бүлэгнэлт ба бүлэгнэлтийн эсрэг үйлчилгээтэй бодис үүсгэнэ.
Цөс ялгаруулах үйлчилгээтэй.
Цөсний үүрэг
Цөс нь элэгний эс гепатоцит эсээс үүснэ.
Өөх тосыг эмульс болгодог. Тосны томоохон дуслыг жижиглэдэг.
Өөх тосыг задалдаг липаза ферментийг идэвхжүүлнэ.
Цөс 12 хуруу гэдсэнд шүлтлэг орчинг бий болгоно.
Цөс бактерийг устгадаг.
Цөс тосонд уусдаг витаминыг шимэгдүүлэх нөхцлийг бүрдүүлдэг.
Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна.
Цөс өөрөө өөрийгөө үүсгэх ба ялгаруулахад оролцоно.
Гэдэсний хананд илжрэх процессоос урьдчилан сэргийлнэ.
Нарийн гэдэсний хананд салбан цэлмэнгүүдэд фермент бэхлэгдэх боломжийг хангана.
Цөс бодисын солилцоонд оролцоно.
Нарийн гэдэсний шүүс
Нарийн гэдсэнд 3 үндсэн физиологийн процесс явагддаг.
Хөндийн хоол боловсрох - гэдэсний шүүсний нөлөөн дор явагдана.
Хананцарын хоол боловсрох
Шимэгдэх процесс
Нарийн гэдсэнд 3 гол булчирхайн шүүрэл ялгардаг. Тэдгээрийг Бруннеровын булчирхай гэх ба өдөрт 1.5-2.0 литр шүүс ялгарна. Шүүс нь шүлтлэг орчинтой, PH - 7.4 - 8.6 байдаг. Ферментээр баялаг, 20 гаруй төрлийн фермент агуулагдана.
Нарийн гэдэсний шүүснээс энтерокиназа, пептидаза, нуклеаза, липаза, амилаза, сахароза, лактоза, фосфотаза г.м ферментийн нөлөөгөөр уураг, нүүрс ус, өөх тос эцсийн бүтээгдэхүүн болтлоо задарна. Нарийн гэдсэнд хоол боловсрохдоо химийн боловсруулалтаар явагдана.
Химийн боловсруулалт нь дотроо

Бүдүүн гэдсэнд хоол боловсрох
Үүрэг:
Хоол хүнсийг агуулах сав /хоногоор/
Шимэх үүрэг гүйцэтгэнэ. /ус, электерод, витаминууд/
Өтгөнийг хэлбэржүүлнэ. /хоолны үлдэгдэл, бактери, гэдэсний хананы гуужсан хучуур эс/
Бактерийн энзим, ферментийн нөлөөн дор ургамлын ислэг боловсроно.
Хоолны илүүдэл зүйлийг биеээс зайлуулна.
Ус давсны солилцоонд оролцоно.
Азотын тэнцвэрт байдалд оролцоно.
Шимэгдэлт
Хоногт 3-4 удаа хооллоод 150-250 грамм нь биеээс ялгараад үлдсэн нь бие махбодод цусаар дамжин шимэгддэг. Идсэн хоол тэжэээлийн бодис гэдэс-ходоодны замд физикийн ба химийн боловсруулалтанд ороод БМБ-ын дотоод орчин руу шилжин ордог. Энэ шилжин орох процессыг шимэгдэлт гэдэг. Гол нь энтероцит эс чухал үүрэг гүйцэтгэнэ. Үндсэн 2 чиглэлээр үүргээ гүйцэтгэнэ.
Гэдэсний хөндийгөөс түүний ханы хялгасан судасны тусламжтайгаар бодис зөөвөрлөх - шимэгдэх
Цуснаас хоол боловсруулах замын хөндий рүү бодисыг идэвхтэй зөөвөрлөх - ялгаруулах
Нөлөөлөх хүчин зүйл нь:
Гэдэсний гадаргуугийн асар их талбай - Талбай нь их болгодог 3 гол зүйл байдаг.
Нарийн гэдэсний атираа - 3 дахин их
Гэдэсний салстын цэлмэнгүүд - 10 дахин их
Гэдэсний бортгон эпители эсийн микроворсинк - 200-600 дахин их болгодог.
Цус ба гэдэсний хөндийн хоорондох концентрацийн зөрүү - дефузи, осмос
Салслагийн цусан хангамжийн онцлог - гэдэсний хялгасан судсанд нарийн гэдэсний суурийн мембран дор тор маягаар сүлжилдэн байрласан байдаг.
Хаана ямар бодис шимэгдэх вэ?
Амны хөндийд
Нүүрс ус шимэгдэнэ.
Спиртын төрлийн бодис шимэгдэж болно. Бага шимэгдэнэ.
Ходоодонд
Их шимэгдэлт явагдаггүй. Спиртын төрлийн зүйл багаахан шимэгдэнэ.
Нарийн гэдсэнд
Хамгийн их шимэгдэлт явагдана.
Эрдэс давс
Нүүрс ус /моносахарид, дисахарид, глюкоз/
Тосонд уусдаг витаминууд /цөсний нөлөөгөөр тос задраад/
Уураг задарна. Пептид амин хүчил
Өөх тос - глицрин тосны хүчил болтлоо задарна. Тосны хүчил нь эргэн шимэгдэнэ.
Бүдүүн гэдсэнд
Ус шимэгдэнэ.
Витамин Д, К
Цөсний пегмент шимэгдэнэ.
Full transcript