Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Үр бүтээлтэй удирдах ажилтан хэрхэн бий болдог вэ?

No description
by

serikjan nur

on 24 September 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Үр бүтээлтэй удирдах ажилтан хэрхэн бий болдог вэ?

Үр бүтээлтэй удирдах ажилтан хэрхэн бий болдог вэ?
Үр бүтээлтэй удирдах ажилтан хэрхэн бий болдог вэ?

СЕО нарын дунд нийтэч байдлаас бараг ганцаар тусгаарлагдсан чөлөөтөөс хатуу дэг журамтай, өглөгчөөс аривлан хэмнэгч хүртэлх төрөлх зүйлийн удирдагч байсан. Үр бүтээлтэй байсан тэдний нууц нь доорх 7 зуршлыг дагаж хэвшсэн явдал юм.
1. Тэд “ Юуг хийх хэрэгтэй вэ?” гэж асуусан
2. Тэд “Байгууллагын хувьд юу зөв бэ?” гэж асуусан
3. Тэд ажлын төлөвлөгөөгөө хөгжүүлсэн
4. Шийдвэр гаргах хариуцлагаа тэд хүлээсэн
5. Бэрхшээлээс илүүтэйгээр боломж дээр төвлөрсөн
6. Үр бүтээлтэй уулзалт
7. Би гэхээс илүүтэйгээр “Бид” гэж ярьж бодсон

Тэдэнд шаардлагатай мэдлэгийг эхний хоёр зуршил өгсөн байдаг. Энэхүү мэдлэгийг үр бүтээлтэй ажил болгон хөрвүүлэхэд дараачийн 4 зуршил тусалсан. Сүүлчийн 2 нь нийт байгууллагын уамсартай, хариуцлагатай байдлыг хангасан байдаг

Нэг
Шаардлагатай мэдлэгийг олж эзэмш: “Юу хийх хэрэгтэйг” өөрөөсөө асуух нь өөрт хэвшүүлбэл зохих эхний дадал. Асуулт “Би юу хийхийг хүсэж байна вэ?” биш “Юу хийх шаардлагатай вэ?” гэдгийг сайн анхаараарай
Үр бүтээлтэй удирдах ажилчид / цаашид ҮБУА гэх / өөрсдийнхөө хүчийг тарамдаггүй. Хэрэв бүх нөхцөл байдал боломжтой бол тэд ганц хүч сорьсон хүнд даалгавар дээр төвлөрдөг
Хоёроос илүү хүнд даалгавартай зэрэг зууралдах зуураа үр бүтээл гаргаж байсан ямар ч удирдах ажилтантай даарилдаж байгааүй гэж Drucker хэлсэн байдаг.

Хоёр
Байгууллагын хувьд юу нь зөв болохыг шийд: Эхний шиг өөртөө асуулт тавих нь энэ хэсгэт ч маш чухал. Хэрэв тухайн зүйл хувьцаа эзэмшигч эсвэл ажилтан эсвэл хэрэглэгчийн аль нэгний хувьд зөв байвал асуулт тавихаа тэд мартдаг. Бүх оролцогчид /stakeholders: хувь эзэмшигч, ажилтан, хэрэглэгч бүгдийг багтаасан ойлголт/-ын хувьд зөв байх тэр л шийдвэр байгууллагын туйлын зөв шийдвэр байдаг
Гурав
Ажлын төлөвлөгөө боловсруул . Хүсэж буй үр дүнг тодорхойлох төлөвлөгөөг боловсруулж, цаасан дээр буулга. Ажилд тулгарч болох хязгааруудыг авч хэлэлц. Энэ нь хуулийн дагуу юу? Энэ нь манай байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйлс, бодлоготой нийцэж байгаа
Ажлын төлөвлөгөө нь үүрэг амлалтаас илүү таны зорилтыг тодорхойлсон баримт бичиг Амжилт бүр нь шинэ боломжийг дагуулж байдаг учир ажлын төлөвлөгөөг тогтмол шинэчлэн сайжруулах хэрэгтэй. Бүтэлгүйтэл бүрд ч мөн адил. Таны хүлээлт түүний сөргүүлэн үр дүнг шалгах системийг ажлын төлөвлөгөө өгуулсан байх хэрэгтэй. Удирдлагын багийн хувьд цагийн менежментийн суурь нь ажлын төлөвлөгөө байдаг

Дөрөв
Шийдвэр гаргах хариуцлагаа хүлээ. Та ажлын төлөвлөгөө ба мэдээллийн хэрэгцээ ойлгомжтой байгаа эсэхийг шалга Дээд түвшний удирдлага, ижил түвшний хамтрагч, өөрийн удирдлага дахь ажилчдаас шаардлагатай орцыг ав. Дээд удирдлага болон ижил түвшний ажилчдын мэдээллийн хэрэгцээнд адил анхаарал хандуулах ёстой
Тав
Бэрхшээл биш боломж дээр төвлөр. Мэдээж бэрхшээл буух хаяг буцах эзэнтэй байх ёстой. Гэхдээ бэрхшээлээс илүүтэйгээр боломж дээр сайн удирдагчид илүү төвлөрч ажилладаг. Бэрхшээлийг шийдэх нь үр дүн үзүүлдэггүй зөвхөн хохирлоос сэргийлдэг. Боломжийг сайтар ашигласанаар та илүү үр дүнд хүрнэ. Боломжоос давсан бэрхшээл гэж байдаггүй. Гэвч удирдлагын хурал дээр боломжуудыг авч хэлэлцэж, дүн шинжилгээ хийх хүртэл бэрхшээлийн талаар авч хэлэлцдэггүй нь их хор уршигтай зүйл.

Зургаа
Үр бүтээлтэй уулзалт, хурал удирдан явуул: Уулзалт бүрийн зорилгыг товч тодорхой хэл / зарлал хүргэх, тайлан хэлэлцэж, хянах гэх мэт/ Зорилгоо биелүүлмэгц уулзалтаа дуусга. Төгсгөлд нь уузалт, хурлын товч дүгнэлт, болон шинэ үүрэг, даалгавар түүнийг гүйцэтгэх ажилтан, хийж дуусгах хугацааг ойлгомжтой тайлбарлаж хэвш.
Долоо

“Би” биш “Бид” гэж ярьж бод: Албан тушаал, эрх мэдэл нь тэднийг агуулж буй байгууллага, хамт олноос нь өгсөн итгэлээс урган бий болдог гэдгийг ҮБУА ухаарч ойлгосон байдаг. Тэд хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд байгууллагын боломж хэрэгцээг үргэлж өөрсдийнхөөсөө өмнө тавьдаг.
 
Удирдагч хүний 11 эрхэм чадвар

Олон жилийн хугацаанд ажлын байран дээрх САЙН УДИРДАГЧ байхын нууцыг судалсаны үр дүнд үндсэн 11 чадварыг оллоо. Практикт хэрэгжүүлэх л юм бол эдгээр чадварууд нь залуу ч бай ахмад ч бай аль ч насны, ямар ч хэв маягтай удирдагчдад тохирох юм.
1. Онцлог шинж чанар, хэрэгцээ шаардлагыг ухамсарладаг
                                                
Таны дор ажиллаж буй хувь хүн, ажилчин бүр өөрийн гэсэн тодорхой хэрэгцээ шаардлага, онцлог шинж чанартай байдаг.
1. Удирдагч өөрийнхөө хувийн хэрэгцээ шаардлага, шинж чанараа ухамсарласан байх хэрэгтэй
2. Удирдагч тухайн баг, бүлэг, хэлтсийнхээ гишүүн бүрийнхээ хэрэгцээ шаардлагыг мэдэж авах хэрэгтэй. Энэ нь удирдагч хүн бүртэй хувь хүн талаас нь харьцаж асуудлыг шийдэж болох боломжийг бүрдүүлдэг.
3. Энэ сэтгэлгээг хэвшүүлснээр ажлаа зөв төлөвлөж, гүйцэтгэхэд тусладаг.
4. Энэ сэтгэлгээ нь ажлын групп дэх итгэлцэл болон найдвартай байдлыг төрүүлдэг.

Харилцан яриа болон албан хэргийн бус байдлаар ажилчдаасаа дараах зүйлсийг тодруулахыг оролдно уу.
- Тэд яагаад манай группд нэгдсэн бэ?
- Ажлын зорилгын биелэлтээс тэд юуг хүсч хүлээж байна вэ?
- Тэдний гол сонирхол нь юу байна?
- Тэдний ирээдүй дэх төлөвлөгөө юу болох?
2. Бүлгийнхээ нөөцийг мэддэг, ашигладаг 
 
Нөөцөнд ажлыг гүйцэтгэхэд хэрэгтэй чухал зүйлс бүгдээрээ байдаг. Нөөцөнд мөн хүмүүс багтдаг. Учир нь хүмүүст мэдлэг, чадвар бий. Мэдлэг гэдэг бол туршлага болон өөр зүйлсээс олж авсан таны юу мэдэж байгаа тэр зүйл. Чадвар гэдэг бол мэдэж байгаа зүйлээ ашиглах дүй юм. Хандлагад аливаа зүйлийг хийх хүсэл болох “мотивац”, аливаа зүйлийг хийж чадна гэсэн итгэл “өөртөө итгэх итгэл”-ийг багтдаг.
- Удирдагчид аливаа ажлыг гүйцэтгэхэд ажилчид, бүлгийн гишүүдийнхээ мэдлэг болон чадварыг ашиглах үед, ажилчдын туршлага нэмэгдэж, чадвар өсч байдаг.
- Ажлын байран дахь нөөцийг судалж төлөвлөгөөндөө ашигла
- Ажилж байгаа байгууллагынхаа зорилго болон нөөцийг мэдэж ав
- Ажилчдынхаа эцэх эхэд судалгаа хий: тэднийг нөөцөндөө хий
- Ажилчдынхаа чадвар, сонирхол, нөөцийг олж мэд
3. Харилцаа
Мэдээлэл авах чадвараа нэмэгдүүлэхэд:
Анхаарал тавь, болгоомжтой сонс
Тэмдэглэл хий, ноорогло
Асуултууд асуу, юу гэж ойлгосноо тодруулж дахин асуу

 Мэдээлэл өгөх чадвараа нэмэгдүүлэхэд:
- Ярихаасаа өмнө харилцагч тань сонсох болно гэдэгт итгэлтэй бай
- Удаан тайван, тод ярь
- Хэрэв хэрэгтэй бол диаграм ашигла. Тэмдэглэл хийх боломжтой эсэхийг асуу.
- Сонсогчдод ойлгосон зүйлийнх нь талаар давтаж хэлэх боломжийг олго. Сайшаасан асуултууд тавь
4.Төлөвлөгөө

Судалгаанд бидний хийсэн бүх зүйлсийн чухал хэсэг нь төлөвлөлт. Доор төлөвлөлтийн энгийн арга замыг багтаав
Үүрэг даалгавар, зорилтондоо төвлөр. Амжилттай хийж дуусгахад та юу хүсэж байна вэ?
Нөөц дээрээ төвлөр /тоног төхөөрөмж, мэдлэг, чадвар, хандлага/
Хувилбарууд дээр төвлөр. Асуудлыг хамтаараа ярилц, хэлэлц
Шийдэлд хүр, бүх сонголтуудыг ач холбогдлоор нь дарааллуул
Төлөвлөгөөгөө гаргасны дараагаар ажлынхныхаа хамт дахин хяна
Төлөвлөгөөгөө биелүүл
Төлөвлөгөөгөө эцэст нь дүгнэ
5. Бүлгийнхээ гүйцэтгэлийг хянадаг
Удирдагч нар багийнхаа гүйцэтгэл болон ажилчин бүрийнхээ үйл хэрэг, үйлдлүүдэд нөлөөлдөг. Яагаад хяналт хэрэгтэй вэ?
Бүлэгт хяналт байх нь хөдөлгүүрд шингэнийг зохицуулдаг хоолой байхтай адил хэрэгтэй зүйл юм. Бүлгийн бүх гишүүд хамтдаа тархиа ажилуулж нэг чиглэлд төвлөрсөн цагт хамгийн хүчтэй ажилдаг. Төлөвлөгөө бэлэн болсон бол хэн нэгэн хичээл зүтгэлийг түүчээлэх ёстой. Хяналт нь ажлыг гүйцэтгэхэд группыг удирдагчтай холбодог функц юм.   

8.Удирдлагаа хуваалцдаг
Удирдах ур чадварын дасгал сургуулалтыг хийх олон төрлийн арга замууд байдаг, удирдагчийн эрхэм зорилго нь Эртний Хятадын эрдэмтэн Лао-Цу эшлэлийг биежүүлэх учиртай. Эшлэл: “Сайн удирдагчидын зорилго ажлаа бүрэн дуусгасны эцэст л биелэгдэж байдаг, тэгээд тэд “бид өөрсдийнхөө л төлөө үүнийг хийлээ” гэж хэлдэг”.
Удирдагч нар бусад гишүүддээ өөрийн эзэмшисэн тодорхой зарим чадваруудаа эзэмшүүлэхийг хүсдэг. Өөрийнхөө удирдах боломжийг гишүүддээ санал болгож тэд нарт хэрэгтэй чадваруудыг заадаг.\
9.Зөв цагт нь зөв Зөвлөгөөг өгдөг

Удирдагчийн зөвлөгөө нь дараах зүйлсүүдэд чухал үүрэгтэй
- Хүмүүсийн асуудлыг шийдэхэд тусална
- Урам дэм, зориг нэмэх, эсвэл сэтгэлийн тайван байдалтай байх боломжийг бүрдүүлнэ
- Ажилтан яг өөрийнхөө потенциал бүрэн чадвараа гаргаж ажиллах боломжийг нээнэ
- Ажилтан тань доорх нөхцөл байдалд орсон үед зөвлөгөө илүү үр дүнтэй хэрэглэгдэнэ
Шийдээгүй байгаа – тэрээр шийдвэр гаргаж чадахгүй байхад
Эргэлзсэн -  тэрээр хангалттай, эсвэл тийм ч сайн мэдээлэлгүй байхад
Цойжлогдсон – тэрээр ямар ч сонголтгүй үлдсэн гэж бодсон үед
Та хэрхэн зөвлөгөө өгдөг вэ?
Хамгийн эхлээд нөхцөл байдлыг ойлгохыг хичээ. Анхааралтай сонс. Дүгнэ. Бодит байдал, баримтуудыг шалга. Ойлгогдохуйц өөртөө итгэлтэй, өөрийнхөө үгээр ярь.
Эцэст нь хүнийг шийдэлд хүргэ. Зөвлөгчийн үүрэг бол хүнд урам зориг, оновчтой мэдээлэл өгөх байдаг.

10.Бүлгээ төлөөлдөг
Хаана та албаныхыгаа төлөөлдөг вэ? Удирдагч нар удирдлагийн зөвлөлийн уулзалт, зөвлөхүүдийн уулзалт, төлөвлөлтийн бага хурал, байгууллагуудтай хамтарч ажиллах зэрэгт албаныхыгаа төлөөлдөг.
Удирдагч нар 2 нөхцөл байдалд албаа төлөөлдөг.

Зөвлөлдөөгүй үедээ – Шийдвэрийн талаар бусад гишүүд ажилчидтайгаа зөвлөлдөх боломж байгаагүй үедээ
Зөвлөлдсөн үед – Асуудлын талаар гишүүд ажилчидтайгаа уулзаж ярилцсан үед

Зарим нөхцөлд удирдагчид албаныхаа шийдвэрийг бүрэн төлөөлөх ёстой байдаг. Харин бусад тохиолдолд тэрээр бие даасан шийдвэрийг ашиглах ёстой. Та албаны удирдлага дахь гишүүдийнхээ үзэл бодлыг төлөөлөхийн тулд тэдний үзэл бодол, хандлага, оролцоо зэргийг сайн судалж дүгнэлт хийж байх ёстой.

11.Үр дүнтэй сургадаг
Ажилчдыг сургах нь тэдний мэдлэг, чадвар, бүлгийн зөв хандлага зэргийг өсгөдөг. Тэднийг заах дээр бус суралцах дээр төвлөрүүл. Үр дүнтэй суралцаснаар тэд илүү өрсөлдөхүйц болох нь дамжиггүй.
Үр дүнтэй сургах алхамуудаас:
- Суралцах зорилгоо сонго
- Сурагчдад чадвараа нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа гэдгийг нь эхлээд мэдрүүлэх хэрэгтэй.
- Тодорхой үр дүн харахыг хүсч байвал тодорхой дадлагтай сургалтанд тэднийг суралцуул
- Суралцаж буй процесс үйл явцыг үнэлж дүгнэж яв

6.Үнэлгээ
Үнэлгээ нь бүлгийн хамтын ажиллагаа, ажлын гүйцэтгэлийг хэмжихэд тустай. Энэ нь багийн гүйцэтгэлийг нэмэгдүүлэх арга замыг нээж өгдөг. Үнэлгээний асуултууд  үндсэн 2 хэсгээс бүрдэнэ.
Ажил гүйцэтгэхэд
Ажил дууссан уу?
Ажил зөв хийгдэж дууссан уу?
Ажил цагтаа дууссан уу?
Бүлгийн хамтын ажиллагаа
Бүлгийн гишүүдийн хоорондахь харилцаа холбоо нэг нэгнээ дэмжсэн шинжтэй байсан уу эсвэл нэг нэгнийхээ сэтгэлийг шархлуулсан зөрчилтэй байсан уу?
Бүлгийн гишүүдийн оролцоо ижил хэмжээтэй байж чадсан уу?
Бүлэг үйл ажиллагаандаа сэтгэл хангалуун байж чадсан уу?
Бүлэг зөрчилдөөнд зөв гар хүрч шийдэж чадсан уу?
7.Үлгэр жишээ байдаг
Үлгэр жишээ байна гэдэг нь магадгүй удирдах ур чадваруудын хамгийн гол чадвар байж болох юм. Энэ нь бусад хүмүүс зохистой замаар өөрсдийгөө удирдаж явахыг харах хамгийн үр дүнтэй арга юм. Магадгүй энэ нь хэлэхүйн харилцаанаас ч илүү үйлчилэх талтай. Энэ чадваргүйгээр, бусад бүх чадвар хэрэгцээгүй, ашиггүй. Үлгэр жишээ харагдахын нэг гол арга бол өөрөө өөрийгөө бүлгийнхээ нэг хэсэг гэж төсөөлж, удирдагч чинь ямар байвал чамд таалагдах талаас сэтгэх тухай юм.

Технологийг сайжруулахын тулд олон янзын судалгаа хийх ёстой.

Тухайлбал, манайхтай адил бүтээгдэхүүн үйлдвэрлэгч өрсөлдөгчид ямар материал ашиглаж байна вэ, уг бүтээгдэхүүнийг ямар технологиор үйлдвэрлэж байгаа, гадны үйлдвэрлэгчид манайхаас ямар ялгаатай, ямар давуу чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа, яагаад олон хэрэглэгч түүнийг сонгоод байна вэ, манайх юугаараа давуу болон сул талтай байна вэ?
Энэ бүгдийг нарийн судалж, нууцыг нь олж авна. Үүнийг үндэслэн ямар шинэ технологи нэвтрүүлэх, юугаа сайжруулах, ямар үр дүнд хүрэхээ тодорхой мэднэ. Юу ч судлахгүйгээр, хаашаа ч явахгүйгээр байгууллага дотроо суугаад байвал үйл ажиллагаагаа сайжруулж чадахгүй.

Ер нь аливаа шийдвэр гаргахад гардаг том алдааны нэг бол асуудлаа сайн судлаагүйгээс үүсдэг эрсдэл байдаг юм шүү. Байгууллагаа амжилтад хүргэж, өөрийнхөө имижийг бүрдүүлж, ажилчиддаа улам үр бүтээмжтэй ажиллах боломж олгохын тулд менежер хүн өөрийн удирдлага дор байгаа ажилчдад маш их анхаарал тавих хэрэгтэй. Үүний тулд дараах хэдэн асуултын хариуг заавал мэддэг байх ёстой.

- Нэгдүгээрт
Ажилчин бүрээ юу хүсч явдгийг мэдэх.
- Хоёрдугаарт
Шийдвэр гаргахад ажилчдаа аль болох өргөн оролцуулах. Тэднээс өөрийнхөө ч бодоогүй сайхан санаануудыг сонсоно гээч. Мөн ажилдаа тусгах боломжууд шүүрч авна. Тэд менежерийнхээ хараагүйг зах зээлээс, өрсөлдөгчөөс олоод мэдчихсэн байдаг.
- Гуравдугаарт
Ажилчиддаа өндөр хариуцлага даалгаж байх. Хүн хариуцлага хүлээхийн хэрээр “би энэ байгууллагад хэрэгтэй хүн юм байна” гэж мэдэрдэг. Тэгнэ биз дээ. Тодорхой үүрэг хариуцлага хүлээхгүй, шийдвэр гаргахад оролцдоггүй ажилтанд “өө надтай надгүй болчихдог юм” гэсэн хойрго сэтгэлгээ суучихдаг.

Менежер хүн өөрийгөө хөгжүүлэхэд асар их анхаарал тавихаас аргагүй. Үүний тулд ном их уншина. Дараа нь, ижил төстэй байгуулагын үйл ажиллагаатай танилцаж байх хэрэгтэй. Өрсөлдөгчөө судална гэсэн үг. Үүний зэрэгцээгээр олон нийтийн байгуулагуудын үйл ажиллагаанд оролцдог байх хэрэгтэй. Үйл ажиллагаагаа яаж явуулдаг, хүмүүсээ хэрхэн удирддаг, удирдах арга барилд ямар зарчим баримталдаг гэх мэт туршлага хэзээд илүүдэхгүй.

Орчин үе техникийн эрин. Үйлдвэрлэлд шинэ техник хурдтайгаар нэвтэрч байна. Хэд алхаад эргээд харахад л нэг шинэ технологи орж ирж байна. Байгууллагаа амжилтад хүргэе гэвэл шинэ технологид мэдрэмжтэй хандах хэрэгтэй. Бүтээмж дээшлүүлэхэд шаардлагатайг нь хэрэглэ. Шинэ технологи хэрэглэснээр уламжлалт аргаа сайжруулахын дээр илүү чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаж чаддаг. Чанартай, сайн бүтээгдэхүүнтэй бол зах зээл дээр ямар байх нь тодорхой. Маш сайн борлогдоно, тэр хэрээрээ байгууллагын ашиг нэмэгдэнэ. Эцэст нь өрсөлдөгчдөө чанараар давна.

Хамт олныг хэрхэн удирдах ухаан

Байгууллага өмнөө тавьсан тодорхой зорилгоо хэрэгжүүлэхэд хамт олон чухал үүрэгтэй. Тэднээс бүр чухалчилбал, менежер хүн онцгой хариуцлага хүлээдэг. Яагаад гэвэл, менежер хүн байгууллагын зорилгыг хэрэгжүүлэхэд хамт олныг удирдан чиглүүлэх чиг үүрэгтэй байдаг. Хүнээр ямар нэг ашигтай үйл бүтээлгэх үйл явцыг удирдлага гэдэг.

Байгууллагын хамт олныг нэгтгэн, нэг зүгт чиглүүлэхэд удирдагч хүнээс ихээхэн мэдлэг чадвар, дадлага чадавхи шаардагддаг. Өөрийгөө хөгжүүлэхээс гадна удирдлага дорх хүмүүсээ таньж мэдэх хэрэгтэй. Хэн нь ямар зан ааштай, ямар сонирхолтой вэ, миний гаргасан шийдвэрийг яаж хүлээж авч, хэр биелүүлэх вэ гэдгийг нарийн мэддэг хүн жинхэнэ удирдагч менежер. Энэ болгоныг тооцоолж мэдэхгүйгээр хүмүүсийг үр дүнтэй ажиллуулж чадахгүй.

Байгууллагын удирдлагын үйл ажиллагаа ажилтан шинээр элсүүлэхээс эхэлнэ. “Ажилтан хэрэгтэй байна” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр зар түгээж, хандсан хүмүүсээс судлаад хэнийг нь авахаа удирдлага шийддэг. Анкет бөглүүлэх, тестээр шалгалт авах, ярилцлагад оруулж танин мэдэх гээд янз бүрийн арга бий. Цаг хэмнэсэн нь анкетын арга. Гэхдээ энэ арга тухайн хүний мөн чанар, ур чадварыг тодорхой харуулж чаддаггүй. Зарим нарийн мэргэжлийн ажилд техник ажиллагааг биечлэн хийлгэж шалгах нь үр дүнтэй. Тухайлбал, компьютерийн операторчин авах гэж байгаа бол компьютер дээр ажиллуулаад үзчих л хэрэгтэй. Ур чадварыг нь богинохон хугацаанд мэдээд авна шүү дээ.

Хамт олны дотор этгээд зан авиртай хүн ороод ирэхэд сөрөг нөлөө амархан тардаг, улмаар амжилтад муугаар нөлөөлдөг. Тийм ганцхан хүн орж ирэхэд л байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдахаа больж эхэлдэг. Тийм учраас ажилд авахдаа сайн судлах хэрэгтэй. Ямар хамт олон бүрдүүлэх нь удирдагч хүнээс хамаардгийг эндээс харж болохоор байгаа биз.

Хамт олныхоо хүчийг зөв ашиглахын тулд энэ гурван дүрмийг ягштал баримтлах хэрэгтэй.

Ихэнх тохиолдолд урмын үг мөнгөнөөс хүчтэй байдаг. Наад зах нь, хамт олныхоо дунд “энэ хүн ийм замаар ийм амжилт гаргалаа” гээд магтчихад уур амьсгал тун их өөрчлөгдөнө. Урамшуулал ажлын бүтээмжийг санаанд оромгүйгээр дээшлүүлэх тохиолдол олон бий шүү.
Зөвхөн мөнгө цалингаар биш, илүү өндөр мэдлэгтэй, ур чадвартай, санаачлагатай ажилчиддаа албан тушаал амлах, амласан ажилд нь дэвшүүлэх замаар нь урамшуулж болно.

Менежерийг дасгалжуулагчтай адилтгаж болно. Тамирчидаа яаж амжилтад хүргэдэг, ямар аргаар хөгжүүлдэг, харьцдаг гэх мэт дасгалжуулагчийн туршлагаас менежер хүн суралцахад гэмгүй. Боксын дасгалжуулагч байлаа гэж бодъё. Илүү ойр дотно ажиллаж байж тамирчнаа бүрэн таньж мэднэ. Ингэснээр юун дээр алдаа гаргаад байгааг тодорхойлж, түүнийг нь засахад чиглэсэн дасгал сургуулилт хийлгэж, амжилттай зөв хийхэд нь зөвлөдөг биз дээ.

Менежер хүн ямагт манлайлагч байх хэрэгтэй. Өөрөө үлгэрлэдэг хүнийг эсэргүүцэж маргалдалгүй дагадаг биз дээ. Өөрөө чадвартай, чадавхтай байх яагаад чухал вэ гэхээр, менежер хүн илүү олон “тамирчин”-г дасгалжуулах шаардлагатай. Ажилчин бүрийн хариуцлага, мэргэжил, зан авир, мэдлэг чадвар өөр өөр. Бүгдэд тохирох арга гэж байдаггүй. Манай менежерүүд үүнийг анхаарч ажиллаж чаддаггүй.

Чадавхтай гэж юуг хэлээд байна вэ? Юуны өмнө технологио арван хуруу шигээ мэдэхийн зэрэгцээ эзэмшсэн байх хэрэгтэй. Ингэснээр юуг яаж сайжруулахаа олно. Өөрөө төдийгүй ажилчдаа ийм байхыг шаардах хэрэгтэй. Тэднийг бусад байгууллага руу явуулах хэрэгтэй. Сургалт семинарт оролцуулах хэрэгтэй. Өөрийгөө чадваржуулах өөр нэг арга бол олон нийтийн ажилд идэвхитэй оролцох явдал. Үүний ачаар өөрийгөө илэрхийлэх, зөв авч явах чадвартай болно. Бодол санаагаа чөлөөтэй хуваалцах дадал туршлага олж авна.

Удирдагч хүн удирдах арга барилаа байнга өөрчлөн сайжруулж, урагшаа харж явах ёстой. Миний удирдлагын арга барилд ямар алдаа байгаа, үүнийг засахын тулд юуг анхаарч явах, би ямар болох билээ, яаж түүнд хүрэх билээ? Энэ бол урагшаа харахад туслах үндсэн асуулт. Урагшаа харж ажиллахын хэрээр шинийг богино хугацаанд эзэмшдэг болно.

Өндөр ур чадвартай, илүү бүтээмжтэй, санаачлагатай ажиллаж, илүү нарийн мэдлэг, ур чадвар шаардсан ажил хийж байгаа хүнд өндөр цалин олгох зарчим баримтал. Ажилчдын хооронд цалингийн ялгавар байхад эмзэглэх хэрэггүй. Тэд янз янзын ажил хийж байгаа шүүдээ. Зарим нь нарийн мэргэжлийн ажил, нөгөө хэсэг нь энгийн гүйцэтгэх ажил, бас нэг хэсэг нь маш өндөр хариуцлага үүрсэн ажил хийж байгаа. Тиймээс цалинд ажлын онцлогийг заавал тусгах хэрэгтэй. Илүү нарийн ажил хийдэг, илүү дадлага туршлагатай, илүү ур чадвартай мөртлөө энгийн ажил гүйцэтгэх ажилтантай ижил цалин авдаг ажилтны хүч, сэтгэл холдоно.

8.Удирдлагаа хуваалцдаг
Удирдах ур чадварын дасгал сургуулалтыг хийх олон төрлийн арга замууд байдаг, удирдагчийн эрхэм зорилго нь Эртний Хятадын эрдэмтэн Лао-Цу эшлэлийг биежүүлэх учиртай. Эшлэл: “Сайн удирдагчидын зорилго ажлаа бүрэн дуусгасны эцэст л биелэгдэж байдаг, тэгээд тэд “бид өөрсдийнхөө л төлөө үүнийг хийлээ” гэж хэлдэг”.
Удирдагч нар бусад гишүүддээ өөрийн эзэмшисэн тодорхой зарим чадваруудаа эзэмшүүлэхийг хүсдэг. Өөрийнхөө удирдах боломжийг гишүүддээ санал болгож тэд нарт хэрэгтэй чадваруудыг заадаг.\
9.Зөв цагт нь зөв Зөвлөгөөг өгдөг
Удирдагчийн зөвлөгөө нь дараах зүйлсүүдэд чухал үүрэгтэй
Хүмүүсийн асуудлыг шийдэхэд тусална
Урам дэм, зориг нэмэх, эсвэл сэтгэлийн тайван байдалтай байх боломжийг бүрдүүлнэ
Ажилтан яг өөрийнхөө потенциал бүрэн чадвараа гаргаж ажиллах боломжийг нээнэ
Ажилтан тань доорх нөхцөл байдалд орсон үед зөвлөгөө илүү үр дүнтэй хэрэглэгдэнэ
Шийдээгүй байгаа – тэрээр шийдвэр гаргаж чадахгүй байхад
Эргэлзсэн -  тэрээр хангалттай, эсвэл тийм ч сайн мэдээлэлгүй байхад
Цойжлогдсон – тэрээр ямар ч сонголтгүй үлдсэн гэж бодсон үед
Та хэрхэн зөвлөгөө өгдөг вэ?
Хамгийн эхлээд нөхцөл байдлыг ойлгохыг хичээ. Анхааралтай сонс. Дүгнэ. Бодит байдал, баримтуудыг шалга. Ойлгогдохуйц өөртөө итгэлтэй, өөрийнхөө үгээр ярь.
2-т,

ХШХ
МТГ
ЭЗХХ
Full transcript