Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Флавноид, түүний агуулсан эмийн ургамал, түүхий эд

No description
by

Азурэ Номио

on 26 October 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Флавноид, түүний агуулсан эмийн ургамал, түүхий эд

Флавоноид гэдэг нь С6 – С3 – С6 гэсэн молекулаас тогтсон. Ароматик цагираг бүхий байгалийн бүлэг томоохон фенолт нэгдэл бөгөөд тэдгээрийн бүтцийн үндсэн цөм нь флаван буюу 2–фенил–бенз–y–пиран байдаг.
Гурван нүүрстөрөгчийн хэлхээний бүтэц болон исэлдэлтийн зэргээс хамаарч флавонойдыг
хроман
ба
хромон
ы уламжлал гэж ангилдаг ба эдгээр нь дараах дэд бүлгүүдэд хуваагдана.
Флавоноидыг бусад биологийн идэвхт нэгдлийн адил ургамлаас ялгах ерөнхий оновчтой арга үгүй хэдий ч органик уусгагчаар сонгож хандлах, хүнд металлын давсны тусламжтай тунадасжуулах болон хроматографийн аргыг өргөн хэрэглэдэг.
Сонгож хандлах аргыг явуулахдаа ургамлын түүхий эдийг уусгагчдын туйлшрал ихсэх дарааллын дагуу хандлалтыг хийнэ. Үүнд эхлээд петролейны эфир ба дөрвөн хлорт нүүрстөрөгчийг хэрэглэж давирхайлаг бодисыг салгасны дараа этилийн юм уу метилийн спиртээр ургамлыг хандлахад үндсэндээ флавоноид бүрэн хандлагдаж ирдэг.

Флавоноид бүтэц, ангилал
Флавоноидын ургамал дахь тархалт
Физик-химийн шинж чанар, ургамлаас ялгах арга
Флавоноид, түүний агуулсан эмийн ургамал, түүхий эд
Флавоноид
1. катехин
2. Лейкоанто-цианидин
3. Анто-
цианидин
4. Флаванон
5. Флаванонол
6. Флавон
7. Флавонол
8. Халкон
9. Дигидро-
халкон
10. Аурон
Флавоноидын гликозид гэрлийн идэвхитэй байхаас гадна түүний онцлог шинж нь флавоноидын О-гликозид хүчлийн ба ферментийн гидролизод хялбар ордог бол С-гликозид нь ферментийн болон ихэнх сулруулсан хүчлээр гидролизд ордоггүй харин Килианийн холимгийн тусламжтайгаар гидролизд орох явдал юм.

Флавоноидын гликозид
Флавоноид чөлөөт болон гликозид хэлбэрээр өргөн тархсан нэгдэл бөгөөд гликозидын олон хэлбэр нь нүүрс усны төрөл, тоо, агликонд холбогдох гликозидийн байрлалаас хамаарна. Флавоноидын гликозидийн бүрэлдэхүүн дэх нүүрс ус нь моно, ди, трисахарид байх ба моносахаридаас ихэвчлэн D-глюкоз, D-ксилоз, D-манноз, D-арабониз, L-рамноз,түүнчлэн D-глюкуроновын хүчил тохиолдоно
Флавоноидын гликозидоос хамгийн өргөн тархсан нь О-гликозид юм
.
Сахарын хэсэг нь агликонтой хүчилтөрөгчөөр дамжин холбогдсон энэхүү гликозидийг дотор нь монозид, биозид, дигликозид гэж хувааж болно.
Хамгийн өргөн тархалттай гликозид нь флавонолын гликозид бөгөөд түүний агликоны, 3,7-р байрлал дахь OH бүлэгтэй сахарын хэсэг холбогдох нь олонтоо, харин 3,4-р байрлалд холбогдох нь харьцангуй цөөн байдаг ажээ.
C-гликозид
Агликон ба сахарын хэсэг нь нүүрстөрөгчийн атомоор дамжин холбогдох энэхүү гликозидын агликон ихэнхдээ флавоны ангилалд хамаарагдах нэгдэлийн бүтэцтэй адил байдаг ба 8-р байрлал дахь нүүрстөрөгчийн атомоор нүүрс усны хэсэг нь холбогдох ажээ. C-гликозид ургамалд гол төлөв О-гликозидын хамт ниийлмэл бүтэц бүхий нэгдлийн (флавон-C-гликозидийн О-гликозид) хэлбэрээр орших ба ийм тохиолдолд C-гликозид нь агликоны үүргийг гүйцэтгэдэг.
Флавоноид ургамлын ертөнцөд өргөн тархсан, түүнийг агуулаагүй ургамлын овог, аймаг бараг үгүй байдгаас ялангуяа Буурцагтан (Fabaceae), Нийлмэл цэцэгтэн (Compositae), Шүхэртэн (Umbelliferae), Уруул цэцэгтэн (Labiatae) зэрэг овгийн ургамлуудад өргөн тархалттай байна.
Тэрээр ургамлын бүхий л эд эрхтэн чөлөөт болон гликозид хэлбэрээр, ялангуяа газрын дээрх хэсэгт гол төлөв гликозид байдлаар элбэг тохиолддог юм.

Цэцгийн дэлбээнд гол төлөв антоциан агуулагдаж түүний улаан, ягаан, хөх, нил ягаан зэрэг өнгөний илрэлийг бий болгодог ба шар өнгийг флавонолын гликозид, аурон, халкон зэрэг нэгдлүүд каротиноидын хамтаар бүрдүүлэх ажээ.
Антоциантай хамт флавон, флаванон, аурон, халконы гликозид агуулагдаж болох ба тэдгээрийн хэмжээнээс хамааран цэцгийн дэлбээн өнгөнд янз бүрийн туяа ажиглагддан байна.
Цэцгэнд агуулагдах флавоноидын пигмент гликозид үүсгэн орших нь нэг талаас түүний гэрэл, ферментийн үйлчлэлд тэсвэртэй байх чанарыг хангахаас гадна нөгөө талаар эсийн шүүсэнд пигментийн уусах чадварыг нэмэгдүүлдэг юм.
Ихэнх үр жимсний өнгийг мөн антоциан үзүүлдэг байна. Ургамлын навчинд флавонолын гликозид зонхилон агуулагддаг бол антоцианы агууламж харьцангуй бага байдаг юм. Үрэнд флавоноид чөлөөт ба холбоот байдлаар тохиолдоно. Гүйцэтгэх үүрэг нь одоо хэр тогтоогдоогүй боловч флавоноидууд өсөлтийг хурдасгагч болдог гэсэн таамаглал бий.

Флавоноидууд дан хэлбэрээр байхдаа тодорхой хайлах температуртай, шар (флавон, флавонол, халкон болон бусад), өнгөгүй (изофлавон, катехин, флавонон, флавононол), орчны pH-аас хамаарч улаан эсвэл хөх өнгөтэй (антоциан) талст бодис юм. Антоциан нь хүчиллэг орчинд улаан эсвэл ягаан, шүлтлэг орчинд хөх өнгөтэй байдаг байна.
Флавоноидын агликон этилийн эфир, ацетон, спиртэнд уусдаг, усанд бараг уусдаггүй бол гликозид нь усанд уусдаг, эфир болон хлороформд уусдаггүй ба флавоноидын агликон болон гликозид нь үнэргүй, зарим нь гашуун амттай байдгаас нарингин ба понцирины гашуун амт хининийхээс 5 дахин их байдаг ажээ.
Хандыг нам даралтын дор 40-〖70〗^0температурт хэмд ууршуулж өтгөрүүлсний дараагаар түүнд агуулагдаж буй бодисыг гексан, хлороформ, этилацетат, н-бутанолоор уусгагчийн туйшралыг ихэсгэх замаар хандлах үед гексан, хлороформд флавоноидын агликон; этилацетат, н-бутанолд флавоноидын гликозид зонхилон хандлагдана.
Дээрх ханднаас цаашид хроматографийн аргаар бодисыг тус бүрээр нь ялгаж, талсжуулан цэвэршүүлдэг. Баганат хроматографийн аргаар флавоноидыг ялгаж цэвэрлэхдээ полиамид сорбентыг хэрэглэх нь хамгийн оновчтой хэдий ч силикагель, целлюлоз, цахиурын хүчил, магнезол болон бусад адсорбентийг мөн ашигладаг билээ.

Түүнчлэн олонх флавоноид хүнд металлын давстай харилцан үйлчлэлцэж ус, спиртэнд уусдаггүй давс үүсгэх чанарыг флавоноидыг цэвэрлэх, ялгахад ашигладаг. В цагирагтаа чөлөөт орто-гидроксил бүлэг агуулсан флавоноидыг хар тугалганы ацетатын дундын ба суурилаг давсны спиртийн уусмалаар үйлчлэхэд тод шар, улаан өнгийн тунадас үүснэ. Тунадасыг хурилтуурын тусламжтайгаар салгаж хүхэрт устөрөгчөөр задалсны дараа флавоноидыг талсжуулах эсвэл, хроматографийн аргаар ялгана.
Флавоноидыг ихэвчлэн этанолоос талсжуулан цэвэршүүлдэг боловч мөн нэг уусгагчаас олон дахин талсжуулах, уусгагчийг сольж шаталсан талсжуулалт болон бэлдмэлийн нимгэн үет хроматографийг явуулах аргаар цэвэр нэгдлийг гарган авдаг. Флавоноид нь ихэнхдээ талст байдалтай байх бөгөөд аморф байдлаар гликозидууд талсждаг байна.

Флавоноидыг илрүүлэх арга
Фенил-бенз-γ-пироны цөмийг илрүүлэхдээ дан бодисыг таньж тодорхойлоход ангижруулах урвал, хроматографийн болон шүлтийн задралын аргыг ашиглана. Эдгээр арга флавоноидын төрлийн нэгдлийн ангиллыг тодруулахад ихээхэн ач холбогдол үзүүлдэг байна.
Ургамалд флавоноидыг ихэвчлэн хроматографийн аргаар илрүүлнэ. НҮХ-ийг силикагель бүхий ялтсыг ашиглан хлороформ-метанол-метилэтилкетон-ацетилацетон (70:10:5:1), хлорформ-цууны хүчил (5:2), н-буталон-мөсөн цууны хүчил-ус (4:1:5), мөсөн цууны хүчил-ус (15:85) зэрэг уусгагчийн олон системд явуулах нь ихээхэн зохимжтой бол полиамид бүхий ялтас хэрэглэсэн тохиолдолд НҮХ-ийг метилийн спирт, метилийн спирт-ус (8:2), метилийн спирт-ус (6:4) уусгагчийн систем ашиглах нь илүү тохиромжтой ажээ.
Вильсоны урвалж
Метилийн спирт дэх 2% цирконы хлорокисын уусмал
Мартини-Бетоллын урвалж
Диазотжсон сульфаниламидын шинэхэн бэлтгэсэн уусмал:



Ургамлын аймагт тохиолдох флавоноид ургамлын өсөлт, хөгжил, фотосинтез, исэлдэн ангижрах процессод оролцохоос гадна нарны энергийг сонгомолоор шингээх, ургамлыг хэт ягаан туяа болон элдэв бичил биетнээс хамгаалах зэрэг физиологийн үүргийг; амьтны аймагт тохиолдох фенолт нэгдлүүд түүний биотрансформацийн үйл ажиллагаанд оролцож гормон, биокатализаторын үүргийг гүйцэтгэдэг байна.
Флавоноид цус тогтоох, төрөл бүрийн үрэвсэл, туяаны хорт үйлчилгээний эсрэг, даралт бууруулах, зүрхний хэм сайжруулах, хаван бууруулах зэрэг үйлдэл үзүүлэхээс гадна элэг цөс, ходоод, бөөрний үйл ажиллагааг сайжруулах, харшлын болон хорт хавдрын эсрэг биологийн идэвхтэй болох нь нэгэнт илэрхий болсон ба зарим флавоноид микробын эсрэг, харшлын эсрэг, дархлааг идэвхжүүлэх үйлдэл үзүүлдэг нь нотлогдоод байна.
Найрлагандаа флавоноид агуулсан ургамлыг эмчилгээний практикт өргөн хэрэглэж байгаа билээ.
Ургамалд агуулагдах флавоноидын төрлийн нэгдлүүд хоол тэжээлээр дамжин хүний бие махбодид орж тааламжтай нөлөөг үзүүлдэг байна. Усан үзэм, нимбэг, жүрж зэрэгт флавонон; бөөрөлзгөнө, нэрс, үхрийн нүд зэрэг олон төрлийн жимс, улаан дарс, усан үзэм, улаан сонгино зэрэгт антоцианид; ногоон цай, алим, тоор, улаан дарсанд катехин; сонгино, усан үзэм, алим, шош зэрэгт флавонолын төрлийн бодис агуулагддаг ба эдгээрийг хоол хүнсэнд хэрэглэх үед зүрх судасны өвчин ба хавдраар өвчлөх эрсдэл багасдаг байна.

Флавоноидын биологийн идэвх
Флавоноидын бионийлэгжилт
Флавоноидын биогенез харьцангуй сайн судлагдсан юм. Түүний А цагариг ацетатын замаар, В цагариг шикимын хүчлээр дамжин үүсдэг байна.

В цагираг үүсэх:
Нүүрс усны задралын дүнд үүсэх шикимын хүчил АТФ-ын оролцоотойгоор фосфоржиж 5-фосфо-шикимын хүчил үүсгэн энэ нь фосфоенолпировиноградын хүчилтэй нэгдэж 3-енолпирувилшикимат-5-фосфатыг үүсгэнэ. Уг нэгдэл дефосфоржих болон дегидратацид орж префенийн хүчлийг үүсгэхийн зэрэгцээ аминжиж, СООН бүлгээ алдсанаар тирозиныг үүсгэх ба тирозин нь амин бүлгээ алдсанаар n-кумарын хүчил үүсдэг байна.

А цагираг ба флавоноид үүсэх:
Цууны хүчил кофермент А (KoA), мөн АТФ-н нөлөөгөөр полимержих гурван цууны хүчилд шилжинэ.
Тухайн хүчил n- кумарын хүчилтэй урвалд орж цааш тэдгээрийн конденсац, цагариг битүүрэх, энолзацийн эцэст халкон бий болно. Халкон флавоноидын төрлийн олон нэгдэл үүсэх анхдагч бүтээгдэхүүн хэмээн нэрлэгддэггийн учир шалтгаан нь түүний исэлдэлтийн дүнд флавон, флавонол ба бусад нэгдэл, ангижирсны дүнд антоцианидин, катехин, лейкоантоцианидин үүсдэгтэй холбоотой.

Tүүний гадна талын экзокарпын давхраа нь Р витамины комплекс(цитрин) гарган авах
түүхий эдийн нэг юм. Энд гликозид флавон диомин, флавонан гесперидин ба 7 рамнозид эриодиктиол орно. Диосмины агликон нь 5,7,3-триокси-4-метокси-флавон буюу диосметин юм.
Химийн бүрэлдэхүүн:
Гесперидины агликонд флавонан гесперитин(5,7,3-4-метокси- флавон) харин 7-рамнозид эридиктиолынх эридиктиол(5.7.3.4-тетра окси флавонан) байна. Нимбэгийн хальсанд янз бүрийн кумарины уламжлалууд тухайлбал( лиметтин, аурантен) ба фурокумарин, биокангелицион, бергамоттин бий.
Хэрэглэх:
Бэрсүүт жүржийг хүнсний жүржийг өргөн хэрэглэж ирсэн бөгөөд түүний хальснаас гарган авсан P витамны идэвхтэй нийлбэр нэгдлүүд болон цитринийг анагаах ухааны практикт өргөн хэрэглэж байна

Бэрсүүт жүрж- Citrus
Бэрсүүт жүрж- Citrus
Нилийн өвс- Herba violae
Үүдэл ургамал: Гурван өнгөт нил –Viola tricolor (L) Овог: Нил- Violaceae
Энгийн буюу салаасаг хэд хэдэн иштэй нэг буюу 2 настай ургамал.Ишний навчис нь том долиотсон захтай, энгийн уртавтар, зууван хэлбэртэй, ишиндээ чагтлан байрлана. Ишний угийн навчис урт бариултай, зүрхэрхүү хэлбэртэй. Дагавар навч нь навчирхуу өдлөг хуваагдмал.Цэцэг нь том годойтой, алаг эрээн өнгөтэй.Дээд 2 дэлбийн хэлтэс нь хөх ягаан, ягаан эсвэл хөх, 2 хажуугийнх нь цагаандуу шаргал, доод хэлтэс нь тод шаргал байна. Үр жимс нь 3хавтсаар нээгдэх уртавтар өндөг хэлбэртэй хонхорцог.
Үр нь гөлгөр гадаргуутай, урвуу өндөг хэлбэртэй, хэмжээгээр жижиг байна. 1х хонхорцог 3000 хүртэл үр байна.

Гурван өнгөт нил –Viola tricolor (L)
Газар зүйн тархалт:
Европ, Дундад Азийн орнуудаар холимог ой, нуга, тариалангийн талбай, зам дагуу ургана.

Химийн бүрэлдэхүүн
Нилийн өвсөнд флавонолын гликозид рутин, антоцианы гликозидууд: дельфинидин, пеонидин, виоланин агуулагдана.Виоланин нь n- оксикорчны хүчил, рамноз, глюкоз, дельфинидинээс тогтоно.
Цэцэглэх үеэр өвсөнд нь бага хэмжээтэй салицилын хүчлийн метилийн эфирээс тогтсон эфирийн тос байна.Нил каротиноор баялаг бөгөөд каротин 40мг % хүртэл хуримтлагдана. Мөн өвөрмөц картаниод виолаксантин байна.
Түүхий эд

Ишний доод талын навчис 6 см хүртэл урттай, өргөн зууван байхад дээд талынх нь уртавтар зузаан байна. Навч бүр өдлөн хуваагдсан дагавар навчтай. Цэцэг буруу бүтэцтэй, ганцаар байрлана.Цэцгийн шадар эрхтэн тавалсан бүтэцтэй.Цэцгийн дэлбээ харилцан адилгүй 5 хэлтэс нь бусдаас том годойтой. Үр жимс нь 3 хавтсаар нээгдэх хонхорцог.Түүхий эд сулавтар өвөрмөц үнэртэй, амтлаг амттай.
Хэрэглэх
Түүхий эд нь цэр ховхлох, шээс хөөх бэлдмэлийн бүрэлдэхүүнд орно. Түүний идээшмэл нь гуурсан хоолойн булчирхайн шүүрлийг нэмэгдүүлэн, цэр шингэлнэ.

Хотойн өвс-Herba Leonuri
Үүдэл ургамал:Бага хотой-Leonurus deminutus(Krecz) Овог :Уруул цэцэгтэн-Labiatae
Бага хотой нь уг руугаа хүрэндүү, оройн хэсэг нь цайвар өнгийн үсүүдээр хучигдсан 30-70 см өндөр ургадаг 4 талт салаалсан иш бүхий олон наст өвслөг ургамал. Түүний ишний доод хэсгийн урт бариултай, зүрх хэлбэрийн суурьтай, өргөн өндөг хэлбэрийн навчис уртавтар ромбо хэлбэрийн хэсгүүдэд тавлан цуулагдсан байна. Жижиг цайвар ягаан өнгийн цэцгүүд нь ишний оройн хэсгийн навчисын суганд багцлан байрлаж түрүү багийг үүсгэнэ. Цэцгийн цомирлиг 5 шүдтэй хонх хэлбэртэй, дэлбээ нь 2 уруултай, цайвар ягаан өнгөтэй. Дэлбээний доод уруул 3 салбантай, дээд уруул нь дэлбийн 2 хэлтсээс үүссэн 2 салаатай бөгөөд цайвар өнгийн үстэй байна. Цэцэг 4 дохиуртай, дээр байрлалтай 4 тасалгаат үрэвч бүхий үр боловсруулах оронтой. Үр жимс нь самранцар.

Газар зүйн тархалт:
Хангай, Хэнтий, Монгол-Дагуур, Дундад халх, Говь-Алтайн ургамал газар зүйн тойргуудаар чулуу хайргатай энгэр, жалга дэрс, халгай ургасан сайр, горхийн эрэг, зам дагуу, бууц тариалангийн замаар ургана.
Химийн бүрэлдэхүүн:
Бага хотойн өвсөнд флавоноид 2,85%, азоттой суурилаг нэгдлүүд 6,4%, аргаах бодис 8,9% агуулагдана. Бага хотойд нийлбэр флавоноид 11-12 төрөл байгаагийн дотор зонхилох нь эпирутин( рутины изомер) кверцетин юм.
Түүхий эд:
Түүхий эд нь цэцэг, навч бүхий 30-40 см урт, 4 мм голчтой иш салаануудаас тогтоно. Ишний доод хэсгийн навчис 4-5 см, дээд талынх нь 2-3 см урт байна. Түүхий эд сулхан үнэртэй.
Хэрэглэх:
Бага хотой нь төв мэдрэлийн системийг тайвшруулах, артерийн даралт бууруууулах, зүрхний агшилтын хэмийг удаашруулах, агшилтыг хүчтэй болгох таталтын эсрэг үйлдэл үзүүлнэ. Чанамал, хандмал хэлбэрээр төв мэдрэлийн систем хэт сэрэмтгий болох, артерийн даралт ихдэх үед ууж хэрэглэнэ.


Усан тарнын өвс- herba polygoni hydropiperis
Үүдэл ургамал: Усан тарна – Polygonum hydropiper
Овог: Тарна – polygonaceae
Усан тарна салаалсан эсвэл салаагүй төвгөр үетэй, тууш судлууд бүхий 20-60 см өндөр ургадаг улаандаа иштэй нэг наст өвслөг ургамал. Түүний шовх үзүүртэй, бүтэн ирмэгтэй, угаараа нарийссан, уртавтар ланцуй хэлбэртэй, навчис нь ишиндээ цувраа байрлана. Цагаан буюу ягаан жижиг цэцүүд нь ишний үзүүр орчимд бөөгнөрөн унжсан урт нарийхан сийрэгдүү цацаг багийг үүсгэнэ.Үр жимс нь самранцар.

Газар зүйн тархалт
Химийн бүрэлдэхүүн:
Усан тарнын өвсөнд флавониод кверцетин, кемферол, изорамнетин ба бусад гликозидууд, аргаах бодис 3,8%, витамин A, D, E, K, аскорбины хүчил, органик (шоргоолжны, цууны) хүчлүүд, холин, фенолт хүчлүүд, эфирийн тос 0,005%, фитостерин агуулагдана.
Түүхий эд:
Навчис нь уртавтар юлдэн хэлбэртэй бөгөөд ишний доод навчис богиновтор бариулттай, дээд хэсгийнх суумал, ирмэгээрээ богиновтор хатуу сормослог үстэй байх бөгөөд бүх навчны дээд тал үсгүй нүцгэн, ар тал жижигхэн үстэй заримдаа харавтар жижиг шүүсэвчин толбуудтай.
Усан тарнын навчны дээд гадаргууд давирхайлаг зүйлийг агуулсан олон жижиг булчирхай (хонхрууд) бий. Навчисны угт ирмэгээрээ богинохон хатуу үс бүхий 2 дагавар навч байрлана.Цэцэг нь гадна талдаа алтлаг шар цэг маягийн жижиг толбууд бүхий дэлбээ хэлбэрийн энгийн шадар эрхтэнтэй. Цэцэг нь 6 дохиуртай. Үр боловсруулах орон доод талаараа барилдаж наалдсан 2-3 ш богинохон багана бөөрөнхий амсар бүхий нэг үүрт ил үрэвчтэй. Үр жимс нь жижиг мөхлөгүүд бүхий бараандуу хүрэн өнгөтэй тал бөөрөнхий самранцар.
Хэрэглэх:
Газрын дээд хэсгийг ардын эмнэлэг болон анагаах ухаанд өргөн хэрэглэнэ. Түүхий эдийн ханд нь анестезол лааны найрлаганд орно. Усан буюу спиртэн ялгатлыг ходоод, давсаг, умайн зэрэг эрхтний цус алдалтын үед, мөн цай хэлбэрээр трлгойн өвдөлтөнд хэрэглэнэ. Галены бэлдмэлүүд нь цус тогтоох, шээс хөөх, захын судасны агшилтыг нэмэгдүүлэх үйлдэлтэй.
Элсний мөнхцэцэг –Flores Helichrysiarenarii
Үүдэл ургамал : Элсний мөнхцэцэг –Helichrysumarenarium (D.C)
(Syn. Gnaphaliumarenarium L.)
Овог. Нийлмэл цэцэгт – Asteraceae
Энгийн шулуун 20-30 см (заримдаа 60 см) хүртэл өндөр ургадаг, гадна талаараа цагаан өнгөтэй үсээр хучигдсан иштэй олон наст өвслөг ургамал. Навч нь ишиндээ цувраа байрлах ба ишний угийн навч нь бариул руугаа нарийссан уртавтар, урвуу өндөг хэлбэртэй байхад дунд ба дээд талынх суумал, шугаман юлдэн хэлбэртэй байна.
Цэцэг нь 5-6 мм-ийн өргөнтэй бөөрөнхий сагс бөгөөд ишний орой хэсэгт бөөгнөрч бамбайрхуу залаа баг цэцгийг үүсгэнэ. Цэцгийн ороолтын навчинцаар нь хэд хэдэн эгнээгээр байрласан шар буюу улаан шаргал өнгөтэй гялтганасан хуурай навчинцаруудаас тогтоно. Үр жимс нь хүрэн бор өнгөтэй уртавтар зууван хэлбэртэй нисгүүртэй үрэнцэр.

Газар зүйн тархалт:
ОХУ-ын Европын хэсэг, Дундад Ази, Өмнөд Сибирьт элсэрхэг, хуурай хөрсөнд ургана.
Химийн бүрэлдэхүүн:
Элсний мөнхцэцгийн цэцгэнд флаваноид гликозид (салипурпурозид,кемпферол,изосалипурпурозид), флаваноид (наригенин, апигенин), витамин (витамин С, витамин К) агуулагдана. Мөн цэцгэнд фталид, өндөр молекулт спиртүүд, стероид нэгдэл, эфирийн тос (0.04%), инозит, аргаах бодис, өөх тос, эрдэс давс ба микроэлементүүд (K,Ca,Mg, Fe, Mn, Cu,Zn,Cr)-ыг байгааг тус тус илрүүлжээ.
Түүхий эд:
Бүх цэцгүүд нь хоолойрхуу, юүлүүрэрхүү, хос бэлэгтэй, шар буюу улбар шар өнгөтэй. Хатуу хайрсан ороолтын навчинцар нь өнгөө алддаггүй. Цэцэглэлтийн эхний үед баг цэцгүүд нь маш нягт байрласан толгойрхуу маягийн баг цэцгийг үүсгэж аажимдаа сийрэгжинэ. 6-9 сар хүртэл цэцэглэх тул түүхий эдийг жилдээ
3-4 удаа бэлтгэж болно. Сагс бүр 10-15 өдөр цэцэглэнэ. Түүхий эд нь сулавтар анхилуун үнэртэй, гашуун амттай. Түүхий эдийг харанхуй газар хадгална.
Хэрэглэх:
Ардын эмнэлэгт элэг цөсний өвчин, бөөр, давсагны үрэвсэл, ходоод гэдэсний замын өвчний үед хэрэглэж иржээ. Элсний мөнхцэцгийн бэлдмэлүүд нь цөсний тогтонгишлийг арилган, цөсний ялгаралтыг нэмэгдүүлэн, элэгний үйл ажиллагааг сайжруулж, цөсний зуурамтгай чанар, нягтыг багасгана.
Элсний мөнхцэцгийг чанамал, хуурай ханд зэхмэл байдлаар өргөн хэрэглэнэ. Ургамлын галены бэлдмэлүүд нь цөсний ялгаруулалтыг сайжруулж цөсний хүчлийн концентрацийг багасгана. Мөн түүхий эдийн ханд нь гэдэсний гөлгөр булчин, цөсний суваг, судасны хананд спазмолитик үйлдэл үзүүлнэ.
Галены дээрх бэлдмэлээс гадна түүнээс гарган авсан нийлбэр флаваноид фламин (Flaminum) нэртэй шахмал эмийг элэг цөсний өвчний үед, 1% аренарин хэмээх тосон түрхэцийг түлэгдэлтэнд хэрэглэж байна.

Долоогоны цэцэг ба үр жимс-Flores Grataegi, Fructus Grataegi
Үүдэл ургамал: Час улаан долоогоно – Grataegus sanguinea (Pall)
Сарнай овог – Rosaceae
5 м хааяа 10-12 м хүртэл өндөр ургадаг сөөг ургамал. Улаан хүрэн өнгийн гялгар гадаргуутай мөчрүүд нь 4 см хүртэл урттай хатгууртай байх бөгөөд богино бариултай, урвуу өндөг хэлбэртэй, шаантган суурьтай, том шүдлэг захтай дагавар навч бүхий хар ногоон навчнууд нь цувраа байрлана. 4-5 см голчтой цагаан буюу ягаавтар дэлбээтэй цэцгүүд нь өтгөн бамбай багц цэцгийг бүрдүүлнэ. Үр жимс нь 8-140 мм голчтой улаан шаргал өнгөтэй яст жимс.
Газар зүйн тархалт: Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Дорнод Монгол зэрэг ургамал газар зүйн тойргуудаар холимог ой, голын зах, голын хөндий, хусан төгөлд ургана.
Химийн бүрэлдэхүүн:

Цэцгэнд нь флавоноид (кверцетин, кверцетрин), каротиноид, ацетилхолин, холин, эфирийн тос, олеоны, кофеины, урсолын хүчил, аргаах бодис агуулагдана. Үр жимс, навчинд нь витексин (агликон нь 5,7,4-триоксифлавон) тохиолдоно.
Үр жимсэнд нь флавоноид (кверцетин, гиперин, витексин), органик хүчил (нимбэгийн, олейны, урсолын, кофейны, хлорогены)-үүд каротиноид, аргаах бодис, өөх тос, пектин, тритерпений сапонин, холин, сахар, витамин К, Е, С байна.

Түүхий эд:
Шилбэ бүхий цэцэг, бутон тусгайлсан баг цэцгүүд орно. Цэцэг нь цаг агаарын тааламжтай нөхцөлд 2-3 хоногийн дотор цэцэглэнэ. 10-15 настай мод нь үр жимсээ өгнө. Цэцэг нь уртавтар гурвалжиндуу хэлбэрийн зөв бүтэцтэй 5 цоморлигтой. Дохиур 20, үр боловсрох орон нь 3(5) үрт навчаас тогтоно. Өвөрмөц үнэртэй, сулавтар гашуун амттай.
Үр жимс нь дээд талдаа 5 шүд бүхий цоморлигийн хатсан навчны үлдэгдэлтэй, дотор талдаа үрчгэр гадаргуутай зөв бус гурвалжин хэлбэртэй, шаргал өнгийн модожсон үртэй улаан өнгөтэй хуурамч үр жимс юм. Амтлаг, бага зэрэг аргаах амттай.

Хэрэглэх:
Долоогоны цэцэг ба үр жимсийг ханд шингэн ханд, идээшмэл бэлтгэн зүрхний үйл ажиллагааны өөрчлөлт, даралт ихдэх, зүрхний шигдээс, зүрхний цохилт хурдсах, судасны хана хатуурах, нойргүйдлийн үед хэрэглэнэ.
Долоогоны ханд нь зүрхний үйл ажиллагааг сайжруулж, зүрхний хэмнэлийн өөрчлалтийг багасгах, зүрх болон тархины судсыг өргөсгөх, тархины мэдрэлийн эс ба зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хамгамжийг сайжруулахаас гадна судасны ханын нэвчимтгий чанарыг бууруулна. Долоогоны түүхий эд орсон Кардиовален (Cardiovalenum) нийлмэл бэлдмэлийг үе мөчний гаралиай зүрхний гажиг, зүрх судасны дутагдлын I, II зэрэг, мэдрэлийн ядаргааны үед өргөн хэрэглэнэ.

Анхаарал тавьсанд баярлалаа
Full transcript