Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Untitled Prezi

No description
by

Sukhbat Munguntur

on 25 July 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Untitled Prezi

design by Dóri Sirály for Prezi
Усны барилга байгууламжийн байршил ба заавал мөрдөх арга хэмжээ
Усны түвшин өргөх байгууламжуудыг газар хөдлөлтийн мужид байгуулахдаа тэдгээрийн буурийн хадан хөрс бага зэрэг ч гэсэн хөдөлгөөнд орж болзошгүй тектоник хагаралтуудаас аль болох зайтай газар байрлуулна.
Усан зангилааны үндсэн барилга байгуулжуудыг (боомт, УЦС-н барилга, ус хаях байгууламж) зэргийг дээрх нөлөөлөл аль болох байхгүй газар байрлуулна.

Анхаарал тавьсанд
баярлалаа
Газар хөдлөлтийн бүс
нутагт барилга төлөвлөх
барилгын
норм ба дүрэм
БНбД 22.01.01*/2006

АГУУЛГА
1. Ерөнхий зүйл
2. Газар хөдлөлтийн үйлчлэлийг
тооцох
3. Орон сууц, олон нийтийн ба үйлдвэрлэлийн барилга
4. Тээврийн байгууламжууд
5. Усны барилга байгууламж

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ

БНбД 22.01.01*/2006
МОНГОЛ УЛСЫН
БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Улаанбаатар хот
2006 он
Энэхүү дүрмийг газар хөдлөлтийн эрчмийг хэмжих MSK-64 шаталбараар 7,8 ба 9 баллын эрчимтэй талбайд шинээр барих барилга байгууламжийн сэргээн босгох, шинэчлэх, ажлын зураг төсөл зохиоход мөрдөнө


Газар хөдлөлтийн бүс нутагт барих барилга байгууламжийн зураг төслийг боловсруулахдаа дараах шаардлагыг тусгасан байвал зохино.
а. Газар хөдлөлтийн ачааллын хэмжээг хамгийн бага байлгахуйц материал бүтээц, бүтээцийн бүдүүвчийг сонгох
б. Бүтээцийн хөшүүншил, масс, хучилтын ачаалал аль болох жигд хувиарлагдсан, тэгш хэмтэй бүтээцийн бүдүүвчийг ашгилах
в. Бүтээцийн нэг төрлийн байдал, цулжилтыг хангах
г. Бүтээцийн элементүүд ба тэдгээрийн залгааст байгууламжийн ерөнхий тогтворшилыг алдуулахгүйгээр налархай хэв гажилт явагдах нөхцлийг тусгасан байх
1. Ерөнхий зүйл
Газар хөдлөлт гэж юу вэ?
Газрын царцдасаас тектоник хөдөлгөөнөөр хуримтлагдсан хүчдэл чөлөөлөгдөхөд ялгарах энергийн нэгээхэн хэсэг нь уян харимхай долгион болон тархаж, газрын гадаргууд үйлчлэл үзүүлэх процессыг хэлнэ. Seismec буюу газар чичирхийлэл гэдэг нь чичрэх, доргих гэсэн грек үгнээс гаралтай. Газар хөдлөлийг сейсмологийн шинжлэх ухаан судална.
Газар хөдлөлийн хүчийг үнэлэх

Газар хөдлөлтийн хүчийг магнитуд, энергийн ангилал мөн
балл гэсэн хэмжигдэхүүнүүдээр тодорхойлдог.
Магнитуд: нь газар хөдлөлийн хүчийг газар хөдлөлт бүртгэх багажинд бичигдсэн хөрсний шилжилтийн утгаар тодорхойлдог хэмжигдэхүүн юм. Энэхүү тооцооны аргыг боловсруулан анхны томъёололыг 1935 онд АНУ эрдэмтэн Рихтер гаргасан ба үүнийг Рихтерийн магнитуд (Ml) гэж нэрэлдэг.

Балл: Гэдэг нь тухайн газар хөдлөлт хүрээлэн буй орчин ба хүмүүст хэрхэн мэдэгдсэнээр тодорхойлогдох доргилтын хүчийг илэрхийлж байгаа хэмжигдэхүүнийг газар хөдлөлтийн эрчим буюу балл гэж нэрлэдэг. Нэг нэгнээсээ ялгаатай хэд хэдэн баллын үнэлгээ байдаг. Манай улсын олон улсын MKS -64 баллын үнэлгээ нь газар хөдлөлтийн хүчийг эрчмээр нь 12 (I-XII) баллаар үнэлдэг.
Сул (1-I/ балл)
Хүчтэй (/-VII балл )
их хүчтэй (сүйтгэгч хөдлөл
VIII бал ба түүнээс дээш)
Газар хөдлөлийн үйлчлэлийг тооцох
Газар хөдлөлийн бүс нутагт барих барилга байгууламжийн бүтээц ба суурийг газар хөдлөлийн үйлчлэлийг бодолцсон онцгой хослол ба ачааллын үндсэн хослолд тооцох шаардлагатай.
Барилгын ачааллыг онцгой хослолоор тооцсон нөхцөлд тооцооны ачааллын утгыг доорх хүснэгтэнд заагдасан итгэлцүүрээр үржүүлнэ.
Барилга, байгууламжийн тооцоог газар хөдлөлтийн үйлчлэлийг бодолцсон ачааллын хослолд дараах байдлаах хийнэ.
а. Бүх барилга байгууламжийн тооцоог энэхүү заалтаар хийдэг ба газар хөдлөлтийн тооцооны хамгийн бага хэмжээ (S)-г тодорхойлоход чиглэнэ.






б. Тухайн барилга байгууламжийн хувьд хамгийн аюултай байж болох газар хөдлөлтийн буурь хөрсний хурдатгалын бичлэг, мөн түүнчлэн синтезжүүлсэн акселограммыг ашгиалаж хийнэ. Энэ тохойлдолд хурдатгалын хамгийн их утгыг талбайн газар хөдөлтийн 7, 8, ба 9 баллын эрчимд харгалзан 100, 200 ба 400 см/с2-ээс багагүй байна.
Барилга байгууламжийн газар хөдлөлтийн үйлчлэлийг бодолцсон тооцоог 1-р бүлгийн хязгаарын төлөвөөр гүйцэтэгэнэ. Мөн техник технологийн онцгой шаардлага нөхцөлтэй үед тооцоог 2-р бүлгийн хязгаарын төлөвөөр хийхийг зөвшөөрдөг.
Зураг төсөл болвсруулах үе шатанд эвдэрч нурснаас хүний амь үрэгдэхгүй, үнэтэй тоног төхөөрөмж гэмтэхгүй, үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагааг зогсоосноос сөрөг нөлөө
үзүүлэхгүй байх
мөн түүнчлэн түр барилга,
байгууламжинд
газар хөдлөлийн
үйлчлэлийг тооцох
зайлшгүй шаардлагатай
эсэхийг захиалагч,
барилгын асуудал
эрхэлсэн төрийн
байгууллагатай
зөвшилцөж
шийдвэрлэнэ.
3. Орон сууц, олон нийтийн ба үйлдвэрийн барилга
Аливаа барилга байгууламжууд нь
Байгуулалтын хувьд төвөгтэй
Зэрэгцүүлсэн хэсгүүдийн өндрийн ялгаа нь 5 метрээс хэтэрч байвал тус тус газар хөдөлөтийн эсрэг заадсаар салгаж өгдөг.
Газар хөдлөлтийн эсрэг заадсыг барилгын хана ба рам, (Каркасан барилгад рамаар) эсвэл зэрэгцээ 2 хана төлөвлөх замаар гүйцэтгэх хэрэгтэй.

. Заадасны өргөнийг тооцоогоор тогтоох бөгөөд түүний хэмжээ газар хөдлөлтийн ачааны үйлчлэлд зэрэгцээ байрлалтай хоёр хэсгийн хэвтээ чиглэл дэх эсрэг шилжилтийн нийлбэр дээр 20 мм нэмсэнтэй тэнцүү буюу 5 м хүртэлх өндөр барилгад 30 мм-ээс багагүй хэмжээтэй байвал зохино. Газар хөдлөлтийн эсрэг заадасны өргөний хэмжээг 5 м-ээс дээш өндөртэй барилга, байгууламжид өндрийн 5м тутамд 20мм-ээр ихэсгэж хийнэ. Газар хөдлөлтийн заадасны хийцлэл ба түүний чигжээс газар хөдлөлтийн үед тухайн хэсгүүдийн хоёр чиглэл уруу хэвтээ чиглэлээр шилжих шилжилтэд харилцан бие биедээ саад болохгүй байх ёстой.

Шатны хонгилын тоо, байршил нь "Барилгын зураг төсөл зохиох галын аюулгүйн норм" БНбД-ийн холбогдох бүлгийн шаардлагад тохирсон байх ёстой. 10 метр өндөр болон 3 ба түүнээс дээш давхар барилгад газар хөдлөлтийн эсрэг заадасны хооронд буюу тухайн нэг хэсэгт (отсека) нэгээс багагүй шатны хонгилыг төлөвлөх ёстой. Харин шатны хонгилыг хаалттай (закрытыми), гадна талын хананд цонхтой байхаар төлөвлөвөл зохино.
. Каракасан барилгын шат ба цахилгаан шатны хонгилын хашлага бүтээцийг каркастай хамтран ажиллахааргүйгээр давхар бүрд тасалж, бие даасан бүтээц хэлбэрээр эсвэл газар хөдлөлтөөс үйлчлэх ачааг хүлээн авахаар хөшүүн цөм байдлаар төлөвлөж болно
. Тооцооны газар хөдлөлтийн 7 ба 8 баллын талбайд барих 5 ба түүнээс цөөн давхар каракасан барилга, байгууламжид шат ба цахилгаан шатны хонгилыг каркаснаас тусгаарлаж тусдаа бүтээцийн хэлбэрээр төлөвлөх шаардлагатай
Каркасан барилга
Газар хөдөлөлтийн хэвтээ чигэлэлийн ачаалыг хүлээж авах каркасан барилгын даацын үндсэн бүтээцийг дараах байдлаар төөлөвлөнө.

1. Диаграм эсвэл хөшүүн
цөмтэй, босоо чиглэлтэй
каркзас
2. Дүүргэгч ханатай
каркас
3. Каркас
Чулууэ өрөг бүхий өөрийн даацтай ханыг дараах шаардлагын дагуу төлөвлөнө.
Уг ханыг бэхлэх баганын алхам 6 метрээс хэтрэхгүй байх
Газар хөдлөлтийн 7, 8 ба 9 баллын эрчимтэй талбайд төлөвлөж байгаа барилгын хувьд ханын өндөр харгалзан 18, 16 ба 9 метрээс ихгүй байна
Том хавтгаалжит барилга
Том хавтгаалжит барилгыг хөндөлөн буюу дагуу хана нь хоорондоо буюу давхар дундын хучилтаараа нийлж холбогдон орон зайн нэгдсэн системийг үүсгэн газар хөдлөлтийн ачааллыг хүлээж авахаар төлөвлөнө.
Ханын болон хучилтын хавтгаалжуудыг өрөөний хэмжээгээр төлөвлөнө.
Хана, хучилтын хавтангуудыг арматуран гаргалгаа, анкерлах шилбэ, бэхэлгээ төмөрүүдийг гагнах замаар хобох ба холболтын босоо нүх хэвтээ заавсуудыг бага суулттай жижиг ширхэгтэй дүүргэгч бүхий бетоноор цуллулж чигжинэ.
Өрөгт бүтээцэн даацын ханатай барилга
Каракасын дүүргэгч болон өөрийн даацтай ба даацын ханын өрөгт хэрэглэх материал нь доорх шаардлагуудыг хангасан байна.

а/ 75-аас доошгүй маркийн бат, бэхтэй, нүхгүй цул тоосго буюу 14 мм хүртэл голчтой нүхтэй тоосго. Газар хөдлөлтийн 7 баллын талбайд барих барилгын ханын өрөгт 75-аас багагүй марктай керамик чулууг хэрэглэж болно.

б/ 50-иас доошгүй маркийн бат бэхтэй (1200кг/м3-ээс багагүй эзлэхүүн жинтэй) хөнгөн бетон гулдмай, цул ба нүхтэй гулдмай, бетонон чулуу

в/ 35-аас багагүй маркийн чулуу буюу тунамал чулуу, шохойн чулуун ба 50-иас дээш маркийн хүрмэн чулуун гулдмай,

г/ Ширхгийн материалаар өрөх өрөгт холимог зуурмаг хэрэглэх ба зуурмагийн марк барилга угсралтын ажлыг дулааны улиралд гүйцэтгэх үед 25, өвлийн улирлын үед гүйцэтгэх үед 50-иас багагүй байвал зохино. Хавтгаалж ба гулдмайгаар өрөх өрөгт хэрэглэх зуурмагийн марк 50-иас багагүй байвал зохино.


Өрөгт бүтээц
1-р зэрэг
2-р зэрэг
Газар хөдлөлтийн хүчний үйлчлэлийг эсргүүцэх чадвараас нь хамааруулж 2 зэрэгт хуваана
Өргийн зэргийг заадсын ам даруултгүй чиглэлд тэнхлэгийн дагуух /нормал барьцалдалт/ сунгалтын түр зуурын эсэргүүцэл нь дараах хязгаарт байна
Өргийн зэргийг заадсын ам даруултгүй чиглэлд тэнхлэгийн дагуух /нормал барьцалдалт/ сунгалтын түр зуурын эсэргүүцэл нь дараах хязгаарт байна
Барилга байгууламж
Газар хөдлөлтийн эрчим буюу балл
Газар хөдлөлтийн давтамж
Төмөр бетон бүтээц

Газар хөдлөлтийн ачааллыг хүлээж авах төмөр бетон элементийн хийцлэл ба тооцоо дараах шаарлагыг ханагсан байх ёстой
элементийн бүх солбилцсон хэсэгт огтлолцсон ба ташуу хэлбэрийн ан цав үүсэх үед даацын элементийн бүрэн бүтэн байдал хангагдсан байх;
Гулзайлт ба төвийн бус шахалтад ажиллах элементийн нормал огтлолын бат бэхийг тооцох үед бетоны шахалтын бүсийн шинж чанарын хязгаарын үзүүлэлт -ийг "Бетон ба төмөр бетон бүтээц"-ийн зураг төсөл зохиох БНбД-д зааснаар авах бөгөөд 0.85 гэсэн нэмэлт итгэлцүүрийг хэрэглэвэл зохино.
Төвийн бус шахалтанд ажиллах элементийн дагуу арматурын зөрүүлэгийн залгаасын бүсэд тавих хомын алхамыгн тооцоогоор тодорхойлох ба түүний хэмжээ хийцлэл нь дараах шаардлагыг хангсан байна.


(4000кгх/см2) үед хомын алхам 400 мм-ээс ихгүй байх ба уямал сараалжтай байвал 12d -ээс ихгүй байх, гагнамал сараалтай бол 15d-ээс ихгүй байна

(4500 кгх/см2) үед хомын алхам 300 мм-ээс ихгүй байх ба уямал сараалтай үед 10d-ээс ихгүй байх, гагнамал каркастай бол 12d-ээс ихгүй байх шаардлагатай
4. Тээврийн байгууламжууд
Энэхүү бүлгийн заалтыг 7, 8 ба 9 баллын газар хөдлөлтийн бүсэд байрлах 1-4 зэрэглэлийн төмөр зам болон авто зам, метро дээд зэрэглэлийн хурдны замууд мөн хотын зам ба төв гудамжны зураг төслийг боловсруулахад хэргэлнэ.
500 м-ээс дээш урттай тунель ба гүүрийн зураг төслийг сейсмологийн судалгааны өгөдлийг харгалзан үзэж барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшөөрөлцөж тогтоосон тооцооны газар хөдлөлийн баллын үндэслэлийнг оруулна.
500 м-ээм ихгүй урттай тунель ба гүүр болон бусал 1-3 зэрлэлийн авто зам ба төмөр зам дээрх хиймэл байгууламжууд мөн түүнчлэн дээд зэрэглэлийн болон хурдны зам, төв гудамж зэргийг төлөвлөхөд тооцооны газар хөдлөлтщийн баллыг талбайн газар хөдөлөлтийн баллтай тэнцүүгээр авах ба харин 9 баллаас хэтрэхгүй байвал зохино.
Замын чиг гаргах ба зам байгуулах
Газар хөдлөлтийн 7, 8 болон 9 баллын бүсэд зам байгуулахдаа лавь болон нуралт гулсалттай байж болох инженер геологийн хувьд онцын тохиромжгүй талбайгаас аль болох зайлс хийвэл зохино.
Газар хөдлөтийн 8 ба 9 баллын бүсэд 1:1,5-ээс их эгц налуутай хадан бус хөрстэй хажуу газарт зөвхөн инженер геологийн тусгай хайгуулын үр дүнг үндэслэн зам байгуулахыг зөвшөөрдөг. Эгц налуу нь 1:1 ба түүнээс их байх хадан бус хөрстэй хамжуу газарт зам тавихыг хоргилно.

Зам барилгын дээд хэсэг ба шороон далан
Тооцооны газар хөдлөлтийн 9 баллд ба асгаасын өндөр (ухамалын гүн) 4м-ээс их байх үед газар хөдлөлтгүй бүсэд зураг төсөл зохиох ном ба дүрмийн дагуу хадан буё хөрснөөс тогтоосон шороон далангын налууг 1:0,25-аар тавиу авна.
Усаар ханасан хөрсөнд байрлуулах 1 зэрэглэлийн төмөр зам ба авто замын доорх даланг байгуулахдаа буурь хөрсийг хатаах шаардлагтай.
Тооцооны газар хөдлөлтийн 8 ба 9 баллын бүсэд үед 1:2-ын эгц налуу бүхий хажуу газарт байрласан төмөр замын далангийн доод налууг түшиц ханаар бэхэлж гүйцэтгэнэ.

Гүүр
Том гүүрийг голын хөнлийн хажуу бэл нь тогтвортой болон тектоник хагарлын бүсийн гадна байрлуулах хэрэгтэй.
Аркан гүүрийг зөвхөн хадан буурьтай үед хэрэглэхийг зөвшөөрнө.
Аркан гүүрийг зөвхөн хадан буурьтай үед хэрэглэхийг зөвшөөрнө.
Газар хөдлөлтийн бүсэд тасраллтай буюу үргэлжилсэн алслалын байгууламж бүхий дам нурууны системтэй гүүрийг хэргэлэх шаардлагатай болдог
5. Усны барилга байгууламж
Усан цахилгаан станц, усан тээвэр, усны мелиарацийн ба бусад усны барилга байгууламжуудын зураг төсөл зохиоход хэргэлнэ.
1-р ангилалын усны төвшин өргөх байгууламжийн төслийг боловсруулахдаа газар хөдлөлтийн муж ба бичил мужлалын үндсэн дээр газар хөдлөлтийн үйлчлэлийн нарийвчилсан үзүүлэлтийг тодорхойлно.
Full transcript