Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Top

No description
by

Nuke G

on 24 September 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Top

Хөрөнгө босгох боломж
ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХАНДЛАГА
Эдийн засгийн хямралын талаарх дүгнэлт
Өнөөгийн хямралаас түрүүлж гарах улсын тоонд
Энэтхэг, Турк болон Бразил
орж байна. Эдгээр улсад нэмүү өртөг бага шингэсэн бараа үйлдвэрлэдэг билээ. Шинжээчдийн үзэж байгаагаар, хэрвээ АНУ-аас хамаарлаа багасгаж, экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлж чадвал
Канад
болон
Мексикийн
эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхээр байна.
Хямралаас гарч, ойрын хугацаанд эдийн засгийн байдал нь тогтвортой хөгжих хоёр дахь ангиллын улс орнуудын тоонд
Норвеги, Чех, Унгар, Их Британи, Швед
орж байна. Экспортоо өргөжүүлж чадвал
Канад, Швейцарь, Мексик болон Израиль
дээрх ангилалд багтах боломжтой
Монгол улсын эдийн засгийн хураангуй
Монгол улсын эдийн засаг
2012 онд 12.3 хувиар
өсч, хурдацтай өсөлтөө хадгалан үлдэв. Гэвч БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарсантай холбоотойгоор Монгол улсын нүүрсний экспорт ихээр унаж, эдийн засгийн өсөлт тооцоолж байснаас буурсан байна. Монгол улс түүхэндээ байгаагүй их дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийж байгаагийн зарим хэсгийг олон улсын захаас анх удаа амжилттай босгосон Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлэх боломж бүрдсэн юм.
Яагаад IPO хийх шаардлагатай вэ?
Монгол улс бондыг амжилттай гаргасан хэдий ч энэхүү нь цаашид төсөвт томоохон дарамт ачаалал үүсгэх болзошгүй

учир
хөрөнгийн, үнэт цаасны зах зээлийг өргөжүүлэх, өөрөөр хэлбэл IPO гаргах зам нь тохиромжтой шийдвэр болох юм.

“Монгол Зэс” холдингийн байгуулагдах тохиолдолд Оюу Толгой болон Эрдэнэтийн зэсийн нөөц нь зах зээлд хэдийнээ сайн танигдсан байх болно
1. Оюу толгой нь Айвенхоу Майнз ХХК-н ажлын хүрээнд олон талаар судлагдсан
2. Эрдэнэт нь үйл ажиллагааны урт хугацааны түүхтэй

Сүүлийн хэдэн сар Дэлхийн эдийн засгийн сэргэлт нь тийм ч сайн бус байсан цаашдаа сул байх хандлага ажиглагдсаар байна.
Европын санхүүгийн зах зээл нь 2011 оны сүүл үеийнхтэй адил түвшинд буцаж очсон, дэлхийн эдийн засгийн томоохон хөгжиж буй орнууд өөрсдийн цаашдын таамаглалаа бууруулсан байна.

Нэгдүгээрт,
Евро бүсийн зарим улсуудын /Итали, Испанийн эдийн засгийн уналт/ өрийн байдал нь санхүүгийн зах зээлийн байдал нь хөгжиж буй эдийн засгийн өсөлтийг удаашруулна,
хоёрдугаарт,
АНУ-ын зогсонги байдал, Хятадын эдийн засгийн өсөлтийн
саармагшил гол нөлөө үзүүлж байна.
Хятадын эдийн засгийн өсөлт удааширч байна. Хятадын эдийн засгийн өсөлт
2010 оны 11,9%-ийн өсөлтөөс тасралтгүй буурч
сүүлийн 15 жилийн хамгийн доод түвшиндээ хүрээд байна. Хятадын аж үйлдвэрийн гол эрэлтийг үүсгэгч АНУ, Европын холбооны эдийн засаг сайнгүй байгаа нь Хятадын аж үйлдвэрийг цаашид өснө гэж хүлээх боломжийг ууруулж байна.
Түүхийн эдийн үнэ унасан нь Евро бүсийн өрийн хямрал хурцдаж, Хятадын эдийн засгийн өсөлт төсөөлж байснаас илүүтэйгээр буурсантай холбоотой. Зэсийн үнэ харьцангуй тогтвортой байгаа ч Хятадын гадаад эрэлт унаснаар гангийн үйлдвэрлэл буурч түүний гол түүхий эд болох нүүрсний үнэ унаж байна.

ОХУ-ын эдийн засаг
2012 онд 4.3 хувь
өссөн боловч
2013 оны эхээр 0.8 пунктээр буурч 3.5 хувь болж
байгаа нь дэлхийн нефтийн үнийн бууралтаас голлон шалтгаалж байна. Хэрэв газрын тосны салбараас нь олж буй орлогыг хасвал ОХУ-ын
төсвийн алдагдал ДНБ-нийхээ 10.5 хувийг
эзлэх бөгөөд рублийн ам.доллартай харьцах ханш мөн 10 хувиар унаад байна.
ОХУ-ын эдийн засгийн өсөлт харьцангуй тогтвортой боловч дэлхийн эдийн засаг удаашрхада газрын тосны эрэлт буурч болзошгүй бөгөөд энэ тохиолдолд ОХУ-ын өсөлт саарна. Мөн тус улсуд хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, үр тарианы гарц хомсдсоноос үүдэн
инфляци 6.5 хувиас 7.2 хувь
болж өсөх тооцоотой байгаа юм.

АНУ-ын эдийн засаг
2013 оны эхний улиралд 2%-ийн өсөлттэй байсан бол 2-р улиралд 1.7
болж удааширсан бөгөөд АНУ-ын сангийн бодлогын тодорхой бус байдал нь Холбооны нөөцийн болон аж үйлдвэржсэн орнуудын мөнгөний бодлогод нөлөөлж хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орохоос эмээж байна.
Ажилгүйдлийн түвшин
Дэлхийн санхүүгийн хямралаас хойш хангалттай буурахгүй байгаа ба
8.2%-
тай байна. Энэ нь АНУ эдийн засаг хямралаас бүрэн гараагүйг илтгэж байгаа юм.
Дэлхийн эдийн засгийн хямралаас богино хугацаанд гарах гол гарц нь экспорт гэж шинжээчид дүгнэжээ. Экспортын хамгийн эрэлт хэрэгцээт бараа нь өнөөдөр түүхий эд болоод байна, тодруулбал
эрдэс баялаг.

Дэлхийн эдийн засгийн өсөлтийг дэмжих хоёр дахь бүлэг бараанд тээврийн тоног төхөөрөмж орно. Гуравдугаар группт хөдөө аж ахуйн бараа багтана. Дөрөвт химийн бүтээгдэхүүн ордог аж.
Засгийн газар “Чингис” бондыг дараах нөхцөлтэй гаргажээ:

• 500.0 сая ам.долларын нэрлэсэн үнэ бүхий, 5 жилийн хугацаатай бондыг жилийн 4,125 хувийн хүүтэй,
• 1.0 тэрбум ам.долларын нэрлэсэн үнэ бүхий, 10 жилийн хугацаатай бондыг 5,125 хувийн хүүтэй,
• Хүүг хагас жил тутамд 1 удаа төлөх бөгөөд эцсийн төлөлт 500.0 сая ам.долларын үнэт цаасны хувьд 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр, 1.0 тэрбум ам.долларын үнэт цаасны хувьд 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдөр тус тус хийгдэхээр байна.

Нэгдсэн төсвийн их алдагдалыг гадаад, дотоодын зээллээгээр санхүүжүүлсэн тул 2012 онд улсын өр огцом нэмэгдсэн. Тодруулбал, Хөгжлийн банкны бонд, Чингис бондыг амжилттай арилжаалж, хоёр тэрбум гаруй ам. долларын буюу ДНБ-ий 20 хувьтай тэнцэх хэмжээний асар их хөрөнгийг гадаад зээллэгээр авсан. Энэ гадаад зээлийг тав болон арван жилийн дараа эргэн төлөх эсвэл дахин санхүүжүүлэх тул ирээдүйн төсвийн өр төлбөрт нэлээд хамаатай юм. Хэрэв төсвийн алдагдал, улсын өр оргилон нэмэгдэх энэхүү хандлага цаашид үргэлжилбэл, ирээдүйд авах зээлийн өртөгт мөн сөргөөр нөлөөлөх магадлалтай. Төсвийн гадуурх санхүүжилтийн арга хэлбэр, түүний дотор Хөгжлийн банк, барих, шилжүүлэх гэрээний дагуу төр-хувийн түншлэлээр хэрэгжиж буй төслүүдэд гаргаж өгсөн баталгаанаас үүдэлтэй болзошгүй өр төлбөр нэмэгдэж байгаа нь мөн
цаашид төсөвт томоохон дарамт ачаалал үүсгэх болзошгүй юм.

“Монгол Зэс” холдингийн хийх IPO хэд хэдэн давуу талтай:
1. Тус холдингийн үнэлгээг хийх нь илүү хялбар (Оюу Толгойн үнэлгээ нь Айвенхоу Майнз ХХК-ийн хувьцааны үнээр илэрхийлэгдэн тодорхой тусгагдсан, Эрдэнэт нь бодит үйлдвэрлэлтэй бөгөөд зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн нөөцтэй)
2. Холдингийн IPO нь харьцангуй хурдан хийгдэх боломжтой
3. Холдингийг цаашид Засгийн газрын зүгээс илүү уян хатан зохицуулах боломжтой

Хураангуйлахад
- Зэс бол хэмжээ болон чанараараа дэлхийн нийтийн анхаарлыг татах хөрөнгө
- Зэсийн үнэ нь төмөр болон нүүрсний үнэтэй харьцуулахад гадны нөлөөлөлд бага автагддаг
- Зэсийн нөөц хөрөнгө нь маш уян хатан зохицуулалттай
- Зэс нь хөрөнгө оруулагч нарт ойлгогдоход маш хялбар
- Алт, зэс болон бусад төрлийн металуудын нөөц хөрөнгөтэй харьцуулж дүгнэлт хийх боломжтой

Санал болгож буй бүтэц


- “Монгол Зэс” холдингийн IPO-г анхдагч эсвэл хоёрдогч хувьцаа гаргах замаар хийх боломжтой:
- Анхдагч хувьцаа /Шинээр хувьцаа гаргах/ нь “Монгол Зэс” холдингийн хөрөнгийг нэмэгдүүлж цаашид үүнийг хөрөнгө зохицуулалт болон өр төлбөр барагдуулахад ашиглах боломжтой
- Хоёрдогч хувьцаа нь Засгийн газраас бий болгосон Тусгай зорилгот компаний түюшинд хөрөнгө босгож үүнийг бусад стратегийн хөрөнгийг хөгжүүлэхэд эсвэл засгийн газрын шаардлага хэрэгцээнд ашиглах боломжтой
- “Монгол Зэс” холдинг нь IPO хийгдэх зах зээлийн сонголт, хөрөнгө тус бүр дээрх хувьцаа эзэмшигчдийн байгуулсан гэрээ болон татварын нөхцөл хөнгөлөлт зэрэг хүчин зүйлсээс хамаарах болно
- “Монгол Зэс” холдинг нь цаашид зэс, алт болон холбогдох бусад нөөц хөрөнгийг зохицуулах бүрэн боломжтой холдинг болно.



ЗАСГИЙН ГАЗАР
ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД
"МОНГОЛ ЗЭС"
ХОЛДИНГ
ОЮУ ТОЛГОЙ
ЭРДЭНЭТ
34%
51%
Оюу Толгой

Оюу Толгойн ордыг Канадын Туркойз Хилл Ресурс компани 2001 онд анх нээсэн. Дэлхийн уул уурхайн томоохон компаниудын нэг Рио Тинто нь Туркойз Хилл Ресурс компанийн хувьцааны дийлэнх хувийг эзэмшдэг бөгөөд энэхүү төсөлд 2005 оноос эхлэн идэвхтэй оролцож байна. 2010 оноос Рио Тинто нь хувь нийлүүлэгчдийг төлөөлөн төслийн удирдлагын үйл ажиллагааг хэрэгжүүлэх болсон. Оюу Толгой ХХК-ийг Туркойз Хилл Ресурс (66%) болон Эрдэнэс Оюу Толгой ХХК (34%) хамтран эзэмшдэг бөгөөд Эрдэнэс Оюу Толгой компанийг Монгол улсын Засгийн газар эзэмшдэг.
Оюу Толгойн хувь нийлүүлэгчдийн гэрээний дагуу талууд шаардсан мөнгөн хөрөнгийг ТУЗ-өөс тухай бүрт тодорхойлсон арга хэлбэр (эсхүл хослуулсан арга хэлбэр)-р санхүүжүүлнэ. Үүнд:

(а) энгийн хувьцаа гаргах хэлбэрээр (хувьцаа гаргах замаар);
(б) давуу эрхтэй хувьцааны хэлбэрээр (давуу эрхийн хувьцаа (санхүүжүүлэх хувьцааг оролцуулан) гаргах замаар); болон
(в) Өрийн хэлбэрээр (Хувь нийлүүлэгчийн өрийн хэлбэрээр).“

Эрдэнэт

Монгол-Оросын хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр нь зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог үйлдвэр юм. “Эрдэнэт” үйлдвэрийн дүрмийн сангийн 51%-ийг Монгол Улсын Засгийн газар, 49%-ийг ОХУ-ын Засгийн газар буюу түүнийг төлөөлж "Ростехнология" ТӨК эзэмшдэг. Ростехнология ТӨК нь ОХУ-ын томоохон компаниуд болох "Оборонпром", "Швабе", "Росэлектроника", "Ижмаш", "КБМ", "Проминвест", "Орион", "АвтоВаз", "Камаз" зэрэг 663 байгууллагын хувьцааг эзэмшдэг холдинг юм.


“Эрдэнэт” ХХК-ийн нийт хөрөнгийн хэмжээ нь 1,243,863,229,000 төгрөг, үүний Монголын эзэмшлийн хувь нь
634,370,246,790
төгрөг юм. Хувьцаат капиталын хэмжээ нь 2,658,322,000 төгрөг байхад Монголын эзэмшилийн хувь нь тус компанийн хувьцаат капиталын 51% бөгөөд 1,355,744,220 төгрөг болж байна.
1. Олон улсын эдийн засгийн хандлага
2. Эдийн засгийн хямралын талаарх дүгнэлт
3. Монгол улсын эдийн засгийн хураангуй
4. Яагаад IPO хийх шаардлагатай вэ?
5. IPO-ийн бүтэц
6. Оюу Толгойн болон Эрдэнэтийн хувьцаа эзэмшил, үнэлгээ

Евро бүсийн өрийн хямрал Итали, Испанийг дайрч, 2012 оны 2-р хагаст хямрал улам хурцдаж эхэлсэн. Хэдийгээр ХБНГУ-ын үндсэн хуулийн цэц нь хямралаас гаргах санг боломжтой дэмжсэн шийдвэр гаргаад байгаа боловч Еврогийн бүсийн эдийн засгийн байдал маш тодорхойгүй байна.
Улирлын нөлөөг зассан ажилгүйдлийн түвшин
2013 оны эхээр 11.2%
байсан бөгөөд 2012 онтой харьцуулахад бага зэрэг өссөн байна.
Эдийн засгаа дэмжихийн тулд Европын төв банк бодлогын хүүг энэ оны 7 сард дахин
1%-иас 0.75% болгон буулгасан нь АНУ, Япон, Английн бодлогын хүү 0.25%, 0.1%, 0.5%
тус тус байгаа тохиолдолд онцгой зүйл биш болсон гэж хэлж болно.

Монгол улстай адил байгалийн баялаг ихтэй Индонези улс хямралыг далимдуулж санхүүгийн тогтолцоогоо бэхжүүлж байгаа тухай олон улсын судлаачид бичиж байна. Тиймээс Монгол улсын хувьд өнөөгийн дэлхийн санхүү эдийн засгийн байдал дээр тулгуурлан хамгийн эрэлт хэрэгцээт бараа болох эрдэс баялгийн экспорт худалдааг өргөжүүлэн, төсөв-санхүүгийн сахилга бат, эрүүл эдийн засгийн төлөөх бодлогын ачаар хямралаар "хожих" боломжтой юм.
Энэ үйл явцыг хэрхэн урт хугацаат хөгжлийн хөдөлгүүр болгон хувиргах вэ гэдэг нь дараах хүчин зүйлүүдээс хамаарна:
• Эдийн засгийн бодлогын сахилга бат
• Хөрөнгийн, үнэт цаасны зах зээлийг өргөжүүлэх, IPO гаргах
• Хос тэнцвэрийн бодлого буюу алдагдалгүй төсөв, алдагдалгүй гадаад худалдаа
• Технологийн шинэчлэлийг дэмжих (капитал эзэмшигч бий болгох)
• Уул уурхайн ордуудыг ашиглаж эхлэх
• Тус ордуудыг тойрсон үндэсний жижиг, дунд бизнесийн хэлхээг бий болгох
Оюу Толгойн ашигтай нөөцийн 34% нь 92,215,119,600 ам.долларын үнэлгээтэй гэсэн багцаа тооцоотой байгаа юм.
Гэрээнд зааснаар Айвенхоу Майнз Монголиа инк \АММИ\ ХХК нь Монгол Улсын компанийн тухай хуулиар байгуулагдсан ХХК бөгөөд толгой компани болох Айвенхоу Майнз ЛТД нь 1995 онд Канадын Юкон улсын бизнесийн корпорацийн хуулийн дагуу бүртгүүлсэн нээлттэй корпораци. Нью Йорк, Торонтогийн хөрөнгийн бирж дээр IVN нэрээр бүртгэлтэй, 2009 оны гуравдугаар улиралд зах зээлд 378 сая ширхэг энгийн хувьцааг гаргасан бол компаний хувьцааны зах зээлийн бодит үнэлгээ Торонтогийн хөрөнгийн биржид 1,8 тэрбум ам.доллар, Нью Йоркийн хөрөнгийн биржид 2,3 тэрбум ам доллар байв.
Дүгнэлт

Монгол Улсын хувьд газар доор байгаа нөөц баялаг нь ихээхэн хэмжээний санхүүгийн хөрөнгө буюу актив, гадаадын хөрөнгө оруулагчийн хувьд өөрийн биет хөрөнгө, олон улсын хөрөнгийн зах зээлд гарах шууд гарц, хөрөнгө босгох менежментийн ур чадвар зэрэг нь мөн актив хөрөнгө бүрдүүлэх үндсэн нөхцөл юм. Тиймээс энэхүү 2 том хэмжээний орд нөөцийн тус тусын активыг нийлүүлж нэг үйл ажиллагаа болгон их хэмжээний хөрөнгө босгон санхүүгийн зөв шийдвэр гаргах нь зүйтэй юм.
Full transcript