Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

НББ ын орчил

No description
by

Anu Tsogoo

on 14 November 2012

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of НББ ын орчил

Нягтлан бодох бүртгэлийн орчил Нягтлан бодох бүртгэлийн орчил 2.Ажил гүйлгээг шинжлэх 6.Тохируулах бичилт 8.Ажлын хүснэгт бэлтгэх 4.Ерөнхий дэвтэр 8.Санхүүгийн тайлан бэлтгэх Нягтлан бодох бүртгэлд мэдээллийг ангилах, бүртгэх, нэгтгэн дүгнэх технологийн үйлажиллагааны дэс дарааллыг нягтлан бодох бүртгэлийн орчил гэнэ. Ажил гүйлгээг шинжлэнэ гэдэг нь дансны заалтуудыг үнэлэх, олон давхардсан ажил гүйлгээг нэгтгэн товчлохыг хэлнэ. Дансны заалт үнэлэнэ гэдэг нь тухайн ажил гүйлгээ нь ямар дансны дебет, кредиттэй харьцахыг хэлнэ. Ерөнхий дэвтэр гэдэг нь тухайн аж ахуйн нэгж байгууллагууд хөтлөгдөж байгаа хөрөнгө, өр төлбөр, эздийн өмч орлого зардлын дансдын цуглуулга юм. Журналаас ерөнхий дэвтрийн ялгагдах гол ялгаа нь тухайн байгууллагад хөтлөгддөг бүх дансдуудын өөрчлөлтийн данс тус бүрээр нь харуулдаг юм Тохируулах бичилт гэдэг нь гарч байгаа ажил гүйлгээ нь хоёр ба түүнээс дээш үеийн орлого зардлыг тусгасан байвал тухайн тайлант хугацаанд ногдох орлого, зардлыг үнэн зөв, бодитойгоор тооцож бүртгэхийг хэлнэ. Тайлангийн үеийн эцэст шалгах баланс гаргах, тохируулах бичилтүүдийг журнал ерөнхий дэвтэрт бичих зэрэг бүртгэлийн явцад гарч буй алдаанаас зайлсхийж тайлангийн хугацааний эцэст хийгдэх ажлыг хөнгөвчлөхийн тулд ажлын хүснэгтийг бэлтгэдэг. Ажлын хүснэгт нь шалгах баланс, тохируулах бичилт, тохируулгын дараах шалгах баланс, орлогийн тайлан, баланс зэргийг нэгтгэн харуулдаг. Санхүүгийн тайлан бэлтгэхийн тулд түр дансуудыг хаах шаардлагатай. Үүний тулд эдгээр дансанд хаалтын бичилт хийнэ. Хаалтын бичилт гэдэг нь тайлант хугацааны эцэст түр дансуудын үлдэгдлийг орлого зардлын нэгдсэн дансанд нэгтгэж бичихийг хэлнэ. Хаалтын бичилтийг дараах дэс дарааллын дагуу гүйцэтгэнэ. Нягтлан бодох бүртгэлийн орчил нь бизнесийн үйл ажиллагааг анх бүртгэлд тусгаснаас эхлээд хөрөнгө, өр төлбөр, эзний өмч, орлого, зарлагын ажил гүйлгээний үр дүнг нэгтгэн дүгнэж албан ёсны тайлан гаргаснаар дуусгавар болдог. 1.Баримтжуулал


Бүртгэлд хууль зүйн баримтууд ашиглан, гарын үсэг, тамгатай тохиолдолд хүчин төгөлдөр гэж үзнэ.
3.Журнал бичилт Ажил гүйлгээг гарах бүрт журналын маягтанд бүртгэж хөтөлнө. Өөрөөр хэлбэл журнал хөтлөлт нь өдөр тутмын бүртгэл юм. Журналын бичилтыг аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаанаас хамааран
А. Ерөнхий журнал
Өдөр тутам гардаг бүх ажил гүйлгээг цаг хугацааны дарааллаар бүртгэнэ.
Б. Тусгай журнал
Байнга давтагддаг нэг төрлийн ажил гүйлгээ тусгадаг журнал юм.
5.Шалгах баланс бэлтгэх Бүх дансны үлдэгдэл гарсны дараа шалгах баланс гаргадаг.
Баланс гаргахын өмнө дансны дт үлдэгдэл дансны кт үлдэгдэлтэй тохирч байгааг шалгах хэрэгтэй. Дт, Кт ийн тэнцвэрийн энэ баталгааг шалгах баланс гэнэ.
1.Бүртгэгдсэн эсвэл хойшлогдсон тохируулах бичилт



А. Урьдчилж орсон орлого
Хоёр ба түүнээс дээш тайлангийн хугацааг хамарсан бүртгэгдсэн орлогыг урьдчилж орсон орлого гэнэ. Энэ нь мөнгөөр орж ирсэн орлого боловч тооцогдох хугацаа нь болоогүй учраас түүнийг өр төлбөр гэж үздэг.

Б. Урьдчилж төлсөн зардал
Энэ нь хэдийгээр мөнгөөр төлөгдсөн зардал боловч тооцоглох тайлант хугацаа нь болоогүй учраас түүнийг хөрөнгө гэж авч үзнэ.
А. Хуримтлагдсан орлого
Тайлант хугацаанд бий болсон боловч мөнгөөр хараахан орж ирээгүй байгаа, бүртгэгдээгүй орлогыг хуримтлагдсан орлого гэнэ. /мөнгөөр төлөгдөөгүй үед хуримтлагдсан орлого болно/. Жишээ нь: хүүгийн орлого, түрээсийн орлого, татварын орлого, даатгалын орлого гэх мэт. Тайлант хугацааны эцэст тохируулахдаа авлага хэлбэрээр тохируулна.
Б. Хуримтлагдсан зардал
Тайлант хугацааны туршид үүссэн боловч бүртгэлд хараахан тусгагдаагүй байгаа буюу мөнгөөр төлөгдөх хугацаа нь болоогүй байгаа зардлууд юм. Жишээ нь: банкны зээлийн хүүгийн зардал, төлөгдөөгүй байгаа түрээс, орлогын татвар гэх мэт. Тайлант хугацааны эцэст тохируулахдаа өр төлбөрийн хэлбэрээр бичилт хийнэ. Бүртгэгдээгүй орлого зардлын тохируулах бичилт
Мөнгөөр төлөгддөггүй боловч тодорхой аргуудын тусламжтайгаар зардалд хуваарилагддаг зардлууд байдаг. Жишээ нь: үндсэн хөрөнгийн элэгдлийн зардал, найдваргүй авлагын зардал гэх мэт.
Тооцоолсон зүйлсийн тохируулах бичилт Бараа материалын борлуулсан өртөгт тооцсон тохируулах бичилт Борлуулсан бүтээгдэхүүний өртгийг
олохдоо:
Бараа материалийн эхний үлдэгдэл
+ худалдан авалт
+ тээврийн зардал
- худалдан авалтын хөнгөлөлт
- худалдан авалтын буцаалт
- худалдан авалтын үнийн бууралт
- бараа материалийн эцсийн
үлдэгдэл
7.Тохируулах бичилтийн дараах шалгах баланс Тохируулах бичилт хийсний дараа Шалгах балансын ихэнх дансдын үлдэгдэл тайлангийн хугацааны эцэст хийсэн тохируулах бичилтүүд нөлөөлдөггүй бөгөөд эдгээрийн дүн нь тохируулсан шалгах балансын баганын дүнтэй адилаар шууд бичигдэнэ. Тохируулах бичилтийн дараах шалгах балансад хуримтлагдсан ашгаас бусад бүх дансдууд хамаарагдана. Хүчингүй болгох буюу буцаах бичилт Санхүүгийн тайлан бэлтгэсний дараа дараагийн тайлангийн ажил гүйлгээг бүртгэхийн өмнө зарим тохируулах бичилтүүдийг хүчингүй болгож эсрэг бичилт хийдэг. Хүчингүй болгох бичилтийн 2 төрөл байдаг.
•Урьдчилсан орлого зардлын тохируулах бичилтийг хүчингүй болгох.
•Хуримтлагдсан орлого, зардлын тохируулах бичилтийг хүчингүй болгох.
1.Тайлант хугацаанд хамаарах бүх орлого болон олзыг орлого зардлын нэгдсэн дансны кредитэд хаана.
2.Тайлант хугацаанд хамаарах бүх зардал болон гарзыг орлого зардлын нэгдсэн дансны дебетэд хаана.
3.Орлого зардлын нэгдсэн дансны үлдэгдлийг хуримтлагдсан ашиг дансанд хаана.
Санхүүгийн тайлангуудыг дараах дарааллын дагуу бэлтгэнэ
1.Үйл ажиллагааны үр дүнгийн тайлан
2.Өмчийн өөрчлөлтийн тайлан
3.Үлдэгдэл баланс
4.Мөнгөн гүйлгээний тайлан
Full transcript