Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Copy of Untitled Prezi

No description
by

bold badamragchaa

on 10 October 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of Untitled Prezi

Мэндлэх ёс
Аливаа мэндчилгээ бүхэн хүндэтгэлийн утга илтгэдэг. Мэндлэхийн өмнө хувцас хунар, товч бүчээ янзалж дүү хүн нь ахмад хүнээ эгц харж намуухан дуугаар эхлэн мэндэлдэг нь монгол ёс. Монголчуудын мэнд ба мэндийн хариу нь заавал бүтэн өгүүлбэрээр хэлэгддэг. Тухайлбал “Та амархан сайн байна уу” гэхэд “ Сайн байнаа, та амархан сайн байна уу” гэж мэндэлдэг.
Тодорхой ажил хөдөлмөр хийж байгаа хүнтэй уулзахдаа ерөөлийн ба талархлын мэндээр эхэлж дараа нь амрыг айлддаг
Та сайн байна уу?
Та амархан сайн байна уу? Та амар амгалан байна уу? Хариуд нь: -Сайн байнаа. Та амархан сайн байна уу?
-Сайн байнаа. Таны лагшин тунгалаг байна уу?
-Сайн байнаа. Сонин сайхан юу байна?
-Тайван сайхан байнаа. Таны ажил алба бүтэмжтэй сайн байна уу? гэдэг.
Хэрэв хоёр хүн өдөр нь уулздаг бол өглөө нь:
-Тавтай нойрсов уу?
-Тавтай унтлаа. Сонин сайхан юу байна?
-Тайван сайхан байна гэдэг.
Орой бол
-Тавтай нойрсогтун.
Та тавтай сайхан амрагтий. -Баярлалаа. Та тавтай нойрсогтун
Монголчууд дүү нь ахмад хүнийхээ амар мэндийг эхэлж асуудаг юм. Эрдэмтэн мэргэд, эзэн дээдэс, баатар цолтныг эгэл хүн энх амгалангий нь эрдэг ёстой. Олон түмэн мэндлэж золгохдоо насны эрэмбээр нь мэндэлж золгодог учиртай.
Монголчууд мэндчилэхдээ
Зочлох ёсoн
Халх ёсонд зочлон ирж буй хүний зочлох, зочлуулах ёс хот айлын морины уяа (шон) дээр хүрч ирээд: - Нохой хорь!
Үхэл зовлон тохиолдсон үед мэндэлдэггүй
Эр хүн айлд зочлон орохдоо морио сайн уяж, лавлан хянаж үзээд айлын үүдээр орохын өмнө дээл хувцсаа янзлан, бүсээ засч, хутгаа буулган, нударгаа эргүүлж үүдэнд очоод тотгыг дороос нь хоёр гардан өргөж, хүндлээд гэрт орж бүх хүмүүсийн амар амгаланг асууж мэндэлдэг.
Бүгдийн мэндийг мэдэж уламжлалт заншил ёсоор гэрийн баруун талд сууж, тэдгээр хүмүүсийн тус бүрийн ажил үйлсийг ерөөн, насны эрэмбээр нь тамхилдаг.
Халхчууд "18 насанд хүрч, эрийн цээнд, эхнэрийн тоонд орж хүний мэнд амар мэддэг" дүү хүн ахмад хүний амар мэндийг асуун мэндчилдэг ёстой.
Зочин орж ирэхэд монгол гэрт суух уламжлалт суудлын зохих талд урьж ширдэг ("олбог"), ("бамбай") дэвсч суулгаад мэнд амраа мэдсэн даруй хамгийн түрүүнд таван тансаг идээний дээд гэж заавал шинээр цай чанаж, эзэгтэй цай аягалан барьдаг.
Зочин угтах ёс
Монголчуудын зочноо угтах болон үдэх ёс.
Зочныг угтах, үдэх ёс нь уул зочныхоо хүндийн эрэмбээр доорхи хэдэн зүйл болно.
Үүнд: Гэрийн эзэн нь зочноо:

1. Гэрийн хашаа буюу албан байрныхаа гадаа үүдэнд гарч угтан үдэх
2. Зөвхөн гэр, өрөөнийхөө үүдэнд угтаж үдэх
3. Дотроос гаралгүй гэр өрөөндөө босож угтаж үдэх
4. Гэр өрөөндөө суугаагаар угтаж үдэх зэрэг болно.

Эхний хоёр янз нь биеэс ахмад буюу эрхэм хүнтэй учрахад ёслох бөгөөд сүүлийнхээр нь өөрөөс дүүмэд хүнд ёслоно.

Ахмад дүүмэд гэдэг нь ганц насны ялгавар бус албан тушаал, хүнд мэндийн зэрэг хамаарагдана.
Зочноо угтахад:
Аян замдаа алжаалгүй тавтай сайхан морилж ирэв үү?
Сайн явав уу? Сайн ирэв үү?

Явсан хэргийн төрлөөр сургууль соёлд явсан хүнд :
-Ном эрдэм их сурав уу? Эрдэм ном өндөр үү?

Ажлаар явсан хүнд:
Явдал хэрэг сайхан бүтэв үү? Ажил амжилттай юу? Ажил бүтэв үү? гэх мэтээр асуухад ирсэн хүн бүгдийг сайн сайхнаар хариулдаг.

Зочноо үдэхэд:
Аян замдаа алжаалгүй тавтай сайхан морилоорой!
Алтан шар чинь өлзийтэй болтугай!
Алтан шар замдаа амар сайн яваарай! Сайн яваарай! гэхэд
явж буй хүн нь хэлсэн хүн бүхэнд
-Сайн сууж байгаарай гэж хэлэх буюу нийтэд нь : -Бүгдээрээ сайн сууцгааж байгаарай. Баяртай гэдэг.
Монгол ёс заншил
Зочин угтах, үдэх ёс
Албан ёсны зочид төлөөлөгчдийг угтах, үдэх
Албан ёсны зочин төлөөлөгчидийг угтах
Хэлэлцээ хийх, гэрээнд гарын үсэг зурах, олон улсын семинар, уулзалт, үзэсгэлэн, яармагт оролцох зэрэг ажил хэргийн тодорхой зорилготойгоор ирж байгаа нэг хэсэг хүмүүс, төлөөлөгчдийг зочин, зочид гэдэг.

Зочин хүлээн авах тусгай дэг жаяг байдаг бөгөөд, зочноо хэрхэн угтан авснаас таны амжилт шалтгаална. Жишээлбэл, зочдыг угтахдаа төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ирсэн эмэгтэй бүрт хүлээн авч буй талын тэргүүнээс цэцэг барьдаг
. Эелдэг найрсаг угталт - үдэн гаргалт нь хүмүүсийн хоорондын харилцааны чухал хэсэг бөгөөд ажлын явцад нөхөрсөг уур амьсгал бий болгоход нөлөө үзүүлдэг.
Хүлээн авалтан дээр биеэ хэрхэн зөв авч явах вэ?
Хүлээн авалт: Ямар үйл явдалд зорилуж зохион байгуулсан, ямар хүмүүс уригдсан хаана болж байгаа зэргээс шалтгаалан албан ёсны ба албан бус гэж хоёр ангилдаг.
Ажил хэргийн шугамаар урьж зохион байгуулсан хүлээн авалтыг албан ёсны хүлээн авалт гэнэ.
Хүлээн авалтын төрлийн хувьд: Босоо ба суугаа, өглөөний ба оройн гэсэн үндсэн хэлбэрүүдтэй байдаг.
Үдийн зоог :
Үдийн зоог :  Энэхүү зоогийг 12-15 цагийн хооронд барьдаг. 
Нийт хугацааны 45-60 минутыг хоолны ширээний ард , үлдсэнийг нь кофе, цай уухад зарцуулдаг.
Зоогийн өмнө зочдод аператив барьж нийтдээ 1-2 төрлийн хоол, амтат зууш бэлтгэдэг. 
загасны махан хоолыг дагуулж цагаан дарс,
махан хоолыг дагуулж  улаан дарс,
амтат хоолыг дагуулж шампан дарс,
кофег дагуулж коньяк буюу чихэр өгдөг.
Зочид хооллож дууссаны дараа эзэн, эзэгтэй 2 суудлаасаа босож зочдыг өөр өрөөнд кофе уухыг урина.
Зоог тарах санаачилгыг уригдсан зочин гаргадаг.
 Үдийн зоогонд 1-р хоол буюу шөлтэй хоолыг өгдөггүй заншилтай.
Зочлох ёс
Хүнийг хүлээж хүндлэхийн нэгэн эрхэм үйл нь зочлох ёс юм
Монгол зочлогын ёс нь цайллага, будаалга, дайллага гэсэн гурван зүйл.
Ах дүүс, анд нөхдөө хүндэтгэн цай уулгах, шинээр айл буусан хөрштэйгээ танилцах зорилгоор эсвэл удаан хугацаанд айлсаж байгаад аль нэгэн салж нүүх болоход харилцан бие биенээ цай уулгах, аливаа баяр ёслол, шинэ оныг тохиолдуулан бие биесээ гэр бүлээр нь урьж цай уулгахыг
ЦАЙЛЛАГА
гэдэг.

Цагааллага, будаалга хоёр нь тодорхой үйл явдалд зориулсан, зан үйлийн иргэний нийтлэг шинжтэй юм. Айл хөршийнхөө, ах дүү, анд нөхдөө урьж цайлахыг ардууд цай уулгах гэж энгийн нэрлэдэг.
Албан ёсны хүлээн авалтыг зоог барих гэдэг. Цайллага гэдэг нь сайн нөхөд учрах, үдэх тэргүүтэнд бие биедээ цай идээ барин, хөнгөн зочлохын нэр юм.
Цайллаганд цай идээ сархадын зүйлээр зочилдог. Харин нөгөө дайллагад нь цайллагын бүх идээнээс гадна хоол заавал оролцдог. Мөн архи сархадын зүйл ч байдаг. Будаалга гэдэг нь тухайлсан баяр ёслол зан үйлийг тохиолдуулан нийтэд барих нэгэн зүйл дайллагын нэр юм.
Хүүхэд угаах, хүүхдийн үс авах, хүүхдийн ой болох, алдар хүндлэл олох зэрэг, зан үйлд зориулах хөнгөн хуримыг будаалга гэх боловч хүн оршуулах, цагаан сар мэт онцгой ёслолд гүйцэтгэх зочлогыг бас будаалга, цагаалга гэх нь буй.
Будаалга нь үржин дэлгэрэх, арвижин жаргахын бэлэгдэл болсон сүү будааг эрхэмлэсэн үйл юм. Будаалгад оролцох хүнийн байдлыг харгалзан насанд хүрээгүй хүмүүст архи сархад үл барих тул цагаан идээ айраг мэтээр дайлдаг заншилтай.
Дээр гурван зүйл зочлогын зоогийн цэсийг дор өгүүлье.
Үүнд:
ЦАЙЛЛАГАД:
1.Цай (цайны зүйл)
2. Идээ (чихэр, жимс, боов, цагаан идээ)
3.Ундаан (жимсний ус, пиво, айраг, архи дарс бага зэрэг)

БУДААЛЛАГАД:
1.Цай
2.Идээ
3.Хөнгөн шүүс (будаа, аарц, махан зууш, тараг)
4.Ундаан (жимсний ус, пиво, дарс айраг зэрэг)

ДАЙЛЛАГАНД:
1.Цай
2.Идээ
3.Хүнд шүүс (бүхэл мах, таташ, бууз хуушуур)
4.Ундаан (бүх төрлийн ундаан, айраг архи зонхилдог)
Зочинд цай аягалж барихдаа заавал бүтэн амсартай аяганд домбоны амсарыг хоймор өөд (баруун хоймор) харуулж, "цай нар зөв эргүүлэгтэй" хэмээн аяганд зүүнээс (зүг чиг) чиглэлтэйгээр цай аягалдаг.
Зочин эзэгтэйн барьсан цай, тавагтай идээг зөв хоёр гардан авч хүндэтгэдэг бөгөөд өмнө тавиулсан идээнээс дээдлэн уг идээнд тавьсан өрөмнөөс эхэлж амсах бөгөөд энэ бол халхчудын цагаан идээ, сүү саалиа хүндэтгэдэг ёс горимын нэг билээ. Мөн зочин тавагтай идээнд зөв гараа хүргэж "буян хишиг хүртэх" зан үйлтэй байжээ.
Бүхэл махан хоол
Халхчууд хүндтэй зочныг бүхэл махан хоол, зоогоор дайлдаг бөгөөд "бүхэл мах"-ыг хүндтэй идээ хэмээж, зочны өмнө нь таваглан тавихдаа ардын уламжлалт хэв заншлаа нарийн баримталдаг ажээ.

Үүнд: малын мөчны газар руу хардаг чиглэлээр зочин өөд харуулж тавьдаг ба ууц засаж тавьсан бол урд талд нь толгой, баруун талд сээр, хойно нь дөрвөн хавиргыг хоёр хоёроор тавиад ууц дээр элэг, цуснаас зүсч тавьдаг.

Ийм бүтэн засалттай ууцыг "Их ёсны ууц" гэж том ёслол, найр хуриманд хэрэглэдэг байв.
Ийнхүү ууцыг хүндэт зоогонд тооцож халхчууд бүхий л найр хуримын хүндэтгэлийн идээ болгон хэрэглэхдээ тухайн ёслолын зан үйлийн явцын (байдлын) агуулгаас хамаарч гар хүрч, хөндөх тодорхой дэг ёстой байв.
Ууц хөндөх ёс
Жишээ нь:
Цагаан сарын ёсны ууцыг гэрийн эзэн эхлэн зөв барьж, нар зөв хөндөөд дараа нь дүү хүнд өгч (шилжүүлж) таллуулдаг заншилтай
Хүүхдийн угаалгын ууцыг хүүхэд эх барьж авсан ээж хөндөж, бүх хүмүүст таллан хувь амсуулаад, угаалгын цайллага төгсөхөөр өөрийн хувь болгон авч явдаг (халхын төв нутагт), бусад найр наадмын ууцыг гэрийн эзэн, эсвэл найр ахлагч хөндөн мөн уламжлалт ёсоор дүү хүнээр таллуулдаг байжээ.
Ууц хөндөхдөө сүүлний дээхнээс хөрслөн авч галд өргөөд, дараа нь хоёр талаас нь адил авч гэртээ суугаа суудлын талаар нь хүмүүст таллан амсуулдаг ёстой.


Зочинд дал чанаж өгвөл дөрвөн өндрийг хамт чанаж өгдөг.
Уг дал махыг тавганд тавихдаа их хот талаар нь тавьж хоёр гардах буюу эсвэл баруун гарынхаа тохойг зүүн гараар дэмнэн түшиж хүндэтгэлийг илэрхийллэн зочинд барих бөгөөд зочин мөн тийм маягаар хариу хүндэтгэл үзүүлж хүлээн авдаг ёстой байв.
"ЭМЭГТЭЙ (ЭХНЭР) ХҮН АЙЛ ГЭРИЙН ЭРДЭНЭ"
Дорно дахины ёсонд эмэгтэй хүний сайн, муу шинжийг:
• Дотоод буюу чанарын
•Гадаад   буюу   өнгөний   шинж   гэж ерөнхийд нь хуваан үздэг байжээ.
Эртний Энэтхэгийн судлалд 90 шинжийг, Түвдэд 21 шинжийг, Монголд 18 шинжийг онцлон үзсэн байдаг. Эмэгтэйчүүдийн байгалиас заяасан нэг шинж бол өрөвч зөөлөн нинжин сэтгэлтэй, аливаа юманд уур уцаар нь хүрч, хорсож бухимдаж байдаг ч цаанаа уучлахад бэлэн, ажигч гярхай, мэдрэмтгий, ямар нэгэн юманд уян зөөлөн хандаж чаддаг чанар юм.

Зочдыг угтахад анхаарах зүйлс 
Зочин угтахад ёслолын зарим журмыг анхаарах хэрэгтэй. Юуны өмнө угтан авч буй талын тэргүүний албан тушаал, зэрэг дэв нь төлөөлөгчдийн тэргүүний албан тушаал, зэрэг дэвтэй адил байх ёстой.
Зочдыг угтахдаа хүлээн авагч талын тэргүүн нь 2-3 хүн дагуулан ирдэг нь ердийн хэвшил болсон байдаг.
Хүрэлцэн ирж буй төлөөлөгчийн тэргүүн гэргийтэй яваа бол угтаж байгаа талын тэргүүн мөн гэргийтэйгээ байх хэрэгтэй.
Eрөнхий хөтөлбөрт дараах мэдээллийг тусгасан байдаг.
- Төлөөлөгчдийг угтах
- Хэлэлцээр, уулзалт, ярилцлага
- Хүлээн авалт (өглөө, өдрийн зоог г.м.)
- Соёлын хөтөлбөр (музей, концерт г.м.)
- Орон нутгаар аялах аялал
- Төлөөлөгчдийг үдэн гаргах
Нарийвчилсан хөтөлбөрт:
Зочдыг хүлээн авах, зохион байгуулалтын явцад хүндрэлтэй асуудал, саатал гаргахгүйгээр бүхнийг нягт нямбай төлөвлөдөг.
Тухайлбал төлөөлөгч, зочныг хүлээн авч буй талаас дараах зүйлүүдийг нэг бүрчлэн сайтар бэлтгэх хэрэгтэй.
- угтан авах хүмүүсийн бүрэлдэхүүн
-хэвлэл, радио, телевизийн төлөөлөгч, сурвалжлагчдыг бэлтгэх (шаардлагатай тохиолдолд)
- цэцэг барих
- мэндчилгээний үг хэлэх
- унаа бэлтгэх
- зочид буудал, тусгай байранд байрлуулах г. м
Хүлээн авалтын зорилго:
 Идэж уухдаа биш харин ажил хэргийн асуудлаа хэлэлцэж тохиролцох, үргэлжлүүлэн ярилцахад хүлээн авалтын зорилго оршино. 
Үр дүнд нь шинэ түнштэй болох чухал ач холбогдолтой асуудлууд шийдэгдэх тохиолдол байдаг.
 Аливаа хүлээн авалтанд оролцохдоо хэнтэй танилцах, хэн хэнтэй ямар асуудлаар ярилцахаа урьдчилан бодож төлөвлөх хэрэгтэй.
Хүлээн авалтанд очих үед анхаарах зүйлүүд
Хувцаслалт:  Тухайн хүлээн авалтанд тааруулж зохицуулсан байх хэрэгтэй.
 Заримдаа урилган дээр өмсөх хувцасыг заасан байдаг.

Зоогийн явц: Хэрэв таны өмнө нь урьд нь хараагүй хоол байвал тулгамдсаны хэрэггүй. 
Бусад тухайн хоолыг хэрхэн зооглохыг  харж тэдэнтэй адил байдлаар зооглоход болно.

Биеэ авч яваа байдал: Хүмүүс таньтай танилцаж эхлэхээсээ өмнө гаднах байдал бусадтай хэрхэн харьцаж байгаа байдлаас таны талаархи дүгнэлтийг аль хэдийн гаргасан байх болно.
Оройн зоог
Оройн зоог буюу хүндэтгэлийн зоог голдуу 20 цагаас эхэлдэг. 
1-2 төрлийн хүйтэн зууш, 
1-2 төрлийн 2-р хоол амтнаар дайлна.
Хоолны өмнө хоолны дараа зочны өрөөнд кофе, цай, конекоор үйлчилнэ. 
Зарим тохиолдолд зоогийн дараа шууд коктейль үргэлжлүүлэн хийж болно. 
Ийм хосолсон хүлээн  авалтыг голдуу өндөр хэмжээний төлөөлөгч айлчилалтай холбогдуулан хийдэг.
Оройн зоогийн ширээн  дээр коктейлд зориулсан хундага тавьсан байвал энэ хүлээн авалтын дараа  коктейл үргэлжилэхгүй гэж ойлгож болно
Аяга коктейль:
Оноосон суудалгүй зогсонги хэлбэрийн хүлээн авалт юм.
17-18 цагийн хооронд эхэлж 2 цаг орчим үргэлжилнэ.
"Аяга" коктейлнаас ялгаатай нь тусгайлан ширээ засаж зоогийн ширээндээ зуушийг урьдчилан жагсаадаггүй. Зөөгч нар тойрон явж зочдыг зууш ундаагаар дайлдаг.
Уг айл нохойтой, нохойгүй ялгалгүй хэлж гэрээс хүн гарч иртэл мориноосоо буулгүй хүлээж байгаад буудаг заншлаас эхэлдэг байна.
Энэ нь нэгд зочилж ирж байгаагаа мэдэгдэх, хоёрт гэрт орох зөвшөөрөл авч буй ёсон ажээ.
Айлд зочлон ирж буй эр хүн гэрийн зүүн талд буух ёсгүй, зөвхөн баруун талд л буудаг. Энэ бол орчлонгийн зүг чигтэй уялдаатай монголчуудын баруун талыг дээдлэх ёстой холбоотой юм. Морины уяан дээр ирсэн хүн "нохой хорь" гэхэд гэрийн эзэгтэй гарч (малгайгаа өмсөн, дээлийн товчийг бүрэн товчилсон байна) зочинг угтаж авдаг заншилтай.
Анхаарал тавьсанд баярлалаа!!!
Т.Болортунгалаг
Үйлчилгээний соёл
Үйлчилгээний соёлыг дараах 5 үзүүлэлтээр хэмжиж болно.
Найдвартай байдал
- амалсан үйлчилгээг яг нарийн, зөв, найдвартай (итгэлтэй) гүйцэтгэх чадвар юм.
Уриалгахан байдал
- яаралтай үйлчилгээг бэлтгэх болон үйлчлүүлэгчидэд туслах бэлэн байдлыг хэлнэ.
Өөртөө итгэлтэй байдал
- ажиллагсдын мэдлэг чавар болон эелдэг зан төлөв, тэдгээрийн өөртөө итгэх итгэл, хариуцлагад нь урам өгөх чавар юм.
Өөриймсөг байдал
- үйлчлүүлэгчид ганцаарчилан анхаарал тавих, халамжтай байхыг хэлнэ.
Бодиттой байдал
- биет хэрэгсэл, тоног төхөрөмж, боловсон хүчин болон хэвэлмэл материалын гадаад төрх байдал юм.
Үйлчилгээний ажилтаны мэргэжлийн авир төрх дараах шаардлагуудыг хангах ёстой
Уриалгахан, эелдэг байх
Найрсаг байх
Өөриймсөг байх
Тэвчээртэй байх
Ур чадвартай байх
Мэдлэг чадвартай байх
Байгууллагын нэр хүндийг эрхэмлэх
Инээмсэглэж харилцах
Үйлчилгээний сэтгэл зүйн соёл
Үйлчлүүлэгчдэд үйлчлэх илүү тохиромжтой арга тактикийг сонгох зорилгоор үйлчлүүлэгчдийн хувийн болон бүх хүний сэтгэл зүйн онцлогийг тооцоход зориулсан ажиллагсдын сэтгэл зүйн талаархи мэдлэг, зуршил, чадварын түвшинг хэлнэ.

Араншин:
Хүний хувийн зан төрх байдлын үндэс болдог. Хувь хүний араншинг таньж мэдсэнээр тухайн хүнтэй харьцах болон ажиллах арга барилаа зөв сонгох боломжтой.

Зан төлөв:
Ирээдүйн өндөр боловсрол эзэмшсэн үйлчилгээний ажилтаны хувьд идэвхтэй, бие даасан, сахиллага баттай байх гэсэн онцлог шинжүүд чухал ач холбогдолтой юм.
Харилцааны соёл
Ажилтны хувьд аль болох бага ярьж, үйлчлүүлэгчийг илүү сонсох нь зүйтэй. Сонсох чадвар эзэмшихийн ая холбогдол нь:
"Үйлчилгээний сайн ажилтан" болох боломж бүрдэнэ
"Хоёр чих нэг ам" дүрмийг баримтлах боломжтой Ярихаас 2 дахин сонсох хэрэгтэй.
Үйлчлүүлэгчийнхээ жинхэнэ эрэлт хэрэгцээг мэдэх боломжтой.
Сонсох зуураа үйлчлүүлэгчээ таних боломжтой
Үйлчлүүлэгчдийг өөртөө татах боломтой.
Ярианы соёл
Үндсэн шаардлага
Утга төгөлдөр байх
Тодорхой ойлгомжтой байх
Алдаагүй зөв ярих
Үгээ тод хэлэх
Ярихдаа дараах зүйлсийг анхаарах зүйлс
Сул үг олон хэрэглэх
Хэлсэн үгээ дахин давиах
Хэт марзганах
Зориудаар гоёмсог үг хэрэглэх зэргээс аль болох зайлсхийх хэрэгтэй.
Эхнэр хүний 9 эрдэмд
1. Өнгөнд цэвэр
2. Үйлэнд уран
3. Үрд энэрэлтэй
4. Үргэлж цэмцгэр
5. Ханьдаа түшигтэй
6. Хадамдаа элэгтэй
7. Найранд дуутай
8. Настанд ерөөлтэй
9. Нартад буянтай байхыг тооцдог аж. Сайн эмэгтэй, эзэгтэйн эрхэм чанараас биедээ хадгалж чадвал сайн эхнэр болж чадна. 
Full transcript