Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Ёс зүйн философи

No description
by

Jojo Kiki

on 30 August 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Ёс зүйн философи

Эртний энэтхэг дэх ёс зүйн сэтгэлгээ
Эртний энэтхэгчүүдийн ёс суртахууны сургааль нь Ведүүдийг баримталдаг /вайшешик, санкхъя, ньяя, миманса, иога /ёг/, веданта зэрэг/ ба баримталдаггүй / жайнизм, буддизм, чарвака-локаята зэрэг/ философи сургуулиуд гэж үндсэн 2 бүлэгт хуваагддаг.
Буддизмын ёс суртахуун
Буддизмын үүднээс ёртөнцийн бүх юм харилцан уялдаатай. Иймд жаргах юм уу зовох нь хүмүүсийн үйлсээс л болдог. Буян үйлдэж, зөв сэтгэж, бодож явбаас энэ насандаа жаргаж, улмаар хойт насандаа ч сайн сайхныг эдэлнэ. Бусад амьтанд тус болж чадах аваас түүнд заавал туслах ёстой. Нүгэл хилэнцээ нимгэлж арилгах гэсэндээ бус, харин энэрч хайрдасандаа тэгж хандах хэрэгтэй.
Жаргал бол буянт үйлийн үр дүн, харин зовлон нь бүтэлгүй үйлийн үр байдаг. Бүтэлгүй үйл нь муу сэтгэлийн уршиг, сайн үйл нь сайхан сэтгэлийн үр юм.
Хайрын тухай сэдэв буддист ёс суртахуунд чухал байр суурь эзэлдэг.

Исламын ёс суртахуун хүнийг тэнгэрчилж үздэг Христос шашны үзлийг үл зөвшөөрдөг. Ертөнцөд ганцхан бурхан тэнгэр байдаг нь Аллах аж. Гэм уламжлагддаг тухай Христосын шашны үзлийг энэ ёс суртахууны сургааль үл зөвшөөрчээ. Коранд бичсэнээр Адамын гэм нь түүний хойч үр сад нарт уламжлаагүй бөгөөд Адамыг Аллах уучилсан.
Ислам шашны ёс суртахуун нь 1500 жилийн түүхт араб иргэншлийн амьдрал, үйл ажиллагааны нэг үндэс юм.

Энэ сэдэв ёс суртахууны олон чухал ойлголтыг өөртөө уядаг. Үүнд Бурхан хайр, энэрэл, нигүүлсэхгүйгээр бялхаж байх ёстой. Ханилснаа, хүүхдээ, дотно найзаа хайрдах нь ихэнхдээ элбэрэл дээр суурилсан байдаг. Элбэрлээ өөрчилбөл энэрэл ч өөрчлөгдөж, алга болох нь ч бий. Элбэрэл бол үнэн хайр биш. Үнэн хайрлахуй нь элбэрэл дээр суурилахгүй, энэрэл дээр суурилдаг. Энэ нөхцөлд нигүүлсэхүй нь зовж зүдэрч буй хамаг амьтныг энэрэх хүн төрөлхтний хариуцлага болдог.
Аливаа амьтныг ялгаварлахгүй нигүүлсэх нь дотночлолоор хязгаарлагдаж болохүй.

Ийнхүү Есүсийн зан суртахууны үндэс бол хүн төрөлхтнийг гэмээс нь ангижруулах сайн үйл мөн. Ийм сайн үйл нь Бурхан тэнгэр хэрэг болсноос биш, харин Тэрээр хүн төрөлхтөнд хязгааргүй хайртайгаас нь үүдэлтэй ажээ.
Бурхан тэнгэрийн хайр бол Есүсийн ёс суртахууны утга учир мөн. Бурхан тэнгэрлэг хайрд олон чухал шинж байдгийг Есүсийн үг яриа, үйлдлүүдээс нь мэдэж болно. Үүнд: хүлцэн тэсвэрлэх, сэтгэл харамгүй байх, дайснаа хөршөө хайрлах / хүмүүс нэгдэн ойртоход урьдын хорсол саад учруулахгүй байх үүднээс/, шудрага байх, өршөөлт сэтгэл г.м.
Христос шашны ёс суртахууны нэн чухал шаардлагуудаас дурдахад бүтээгч Бурхан тэнгэрт чин үнэнч бөгөөд хайртай байх, эцэг эхээ хүндэлдэг байх, хүн алдаггүй байх, үл завхайрах, хулгай үл хийх, хөршийнхөө эсрэг худал гэрчилдэггүй байх, үл шунахайрах г.м мөн.

Нигүүлсэхүй нь аливаа хэсгээр хязгаарлагдавал тус хүргэхгүй. Хязгаарлагдахгүй бол эсрэг санаатнаа ч энэрнэ. Ингэвэл бид зовлонгоос ангид байж, жаргалд умбана.
Буддист ёс суртахууны үүднээс хандвал хүн, хүн төрөлхтөн гэсэн утгаар бус, харин хамаг амьтан гэсэн агуулгаар сэтгэх нь зүй юм.
Иймд хүн гэдэг амьтан биеэ барьж, сэтгэлээ номхотгож сурах ёстой. Бурууг өөрөөсөө эрж, бусдыг амгалан болгох зүй.
Ийнхүү буддизмын үүднээс хандвал ёс суртахуунлаг явья гэвэл сэтгэлээ засаж, ариусгах ёстой.
Дундад зууны европ дахь христос шашны ёс зүй
Аврелий Августин, Аквини Фома зэрэг Христос шашны философийн төлөөлөгчид энэ шашны ёс зүйн сургаалийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан байна.
Зан суртахууны амьдралаас гадуур бол ертөнцийн муу муухайг, хүн төрөлхтний гэмийг арилгаж болохгүй хэмээн христос шашин ба энэ шашны философид заадаг.
Энэ ёс зүйн үзэд санаа, сэтгэл зүйн үндэс нь Библид нээсэн Есүсийн хайр мөн.
Библид өгүүлдгээр Есүс Христ бол жинхэнэ Бурхан тэнгэр, гэвч үүний хамт хүний амьдралаар амьдарсан жинхэнэ хүн мөн. Бурхан тэнгэр хүн төрөлхтнийг үхэх шийтгэлээс нь чөлөөлөхийн тулд Есүсийг золиос болгожээ. Тэгээд үүнийгээ батлан харуулахын тулд алагдсан гэмгүй Есүс Христыг дахин амилуулсан байна.

Ёс зүйн сургаалийн үүсэл хөгжил
Философи анх үүссэн үеээсээ ёс зүйн мэдлэгийг өөртөө багтааж иржээ. Түүгээр зогсохгүй ялангуяа эртний Грекийн зарим философи бүхэлдээ ёс зүйн сургууль байсан байна.
Ёс зүйн философи
СУИС-ТКУС
Жүжиглэх урлагийн 1А курсын оюутан Б.Баяржаргал

Исламын шашны ёс зүй
Исламын шашны ёс суртахууны гол сургаалийн цөм хэсэг нь уг шашны ариун судруудын нэг болох Коран сударт байдаг. Энэ судрын агуулгыг анх дэлгэрүүлэгч төдийгүй ислам шашныг үндэслэгч нь Мухаммад /570-632/ юм.
Ислам шашин буян нүглийн тухай багагүй ярьдаг. Тухайлбал нүглийг хүнд нүгэл, хөншөн нүгэл гэсэн 2 хэсэгт хуваасан байдаг.

Коран сударт онцлон зааж хатуу цээрлэсэн 12 хүнд нүгэл нь: 1. Аллахаас өөр бурхан тэнгэр бий хэмээн үзэж түүнээ шүтэх; 2. Хүн алах; 3. Бусдыг хилсдүүлж гүтгэх, нэр хүндийг нь доромжлох; 4. Өөрийн авааль эхнэр нөхрөөс өөр хүнтэй нөхцөх; 5. Шашны төлөө ариун дайнаас татгалзаж зугтах; 6. Ер бусын ид шид байдаг хэмээн итгэж бусдыг болон өөрийнгөө илбэдэн мунхруулах; 7. Өнчин өрөөсөн хүүхдийн эд хогшил, мал хөрөнгийг завших; 8. Эцэг эхийг сөрж эсэргүүцэх, гомдоох, загнаж зандрах; 9. Шашны ариун орон, сүм хийдэд элдэв зүй бус үйлдлийг үйлдэх /сүм дуганы дотор үйлдсэн жижиг, хөнгөн нүгэл ч гэсэн хамгийн хүнд нүгэлтэй тэнцэнэ/; 10. Хэтэрхий шуналтай байх, зүй бусаар ашиг завшаан, хонжоо хайх; 11. Дээрэм тонуул хийх; 12. Согтууруулах ундаа хэрэглэх зэрэг болно.
Дэлхийн 3 гол шашны номолдог ёс суртахууны үзлийг авч үзсэний эцэст дүгнэвэл:
Шашин бол тухайн ард түмний, зарим бүс нутаг ба нөцөлд тэндэхийн ард түмний ёс суртахууны төдийгүй нийт оюуны амьдралд, улмаар нийгмийн нийт амьдралд нь онцгой нөлөө үзүүлж байдаг. Түүгээр зогсохгүй зарим философич, шашны онолч нарын үзлээр хүн төрөлхтний түүхийн өөрчлөлт бүхэлдээ шашинд гарсан өөрчлөлтөөр нөхцөлдөж иржээ. Тийм үзлийг Л.Фейербах илэрхийлэхдээ: католик шашин бол Баруун европод феодализм үүсэн бүрэлдсэн шалтгаан мөн гэсэн ажээ. Гэхдээ нийгминй амьдрал дахь шашны ёс суртахуун дахь тийм нөлөөг философичдийн зарим нь эерэг, зарим нь сөрөг байдаг хэмээн үзэж ирсэн.
Full transcript