Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Нийлүүлэлтийн хэлхээний менежментийн тухай ойлголт

No description
by

TheGame DopeMan

on 15 December 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Нийлүүлэлтийн хэлхээний менежментийн тухай ойлголт

Нийлүүлэлтийн хэлхээний менежментийн тухай ойлголт
Бэлтгэн нийлүүлэгч үйлдвэрлэгч, дистрибьютор болон худалдан авагчдын үр ашигтайгаар хамтран ажиллахад туслах хандлагуудын цогц юм.
Үйлчлүүлэгчдийн бүрэн шаардлагыг тооцож үзсэнээр НХМ нь хэрэгтэй бараагаар хэрэгтэй үед нь хэрэгтэй газарт нь хамгийн бага зардалтайгаар хангах боломжийг хангадаг.

Төлөвлөлт. /PLAN/
Энэ үйл ажиллагааны хүрээнд нийлүүлэлтийн эх үүсвэр шийдвэрлэгддэг. Хэрэглэгчийн эрэлт дэх урьдчилсан таамаглал, хуваарилалт хийж нөөцийг төлөвлөнө. Зуучлагчийн систем дэх шаардлагыг тодорхойлж, түүнчлэн үйлдвэрлэлийн, түүхий эд материалын болон бэлэн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээг тогтооно.
Нийлүүлэлтийн хэлхээг оновчтой болгосны давуу тал нь: Шинжилгээний томоохон компанийн өгөгдлөөр (AMR Research, Forrester Research) НХМ-н үр дүнд дараах өрсөлдөөний давуу байдлыг олсон:
Орлого: 5%-15%
Захиалгын өртөг боловсруулалтын хугацаа: 20-40%
Зах зэээл дээр гарах хугацаа: 15%-30%
Худалдан авалтын зардал: 5%-15%
Агуулахын нөөц: 20%-40%
Үйлдвэрлэлийн зардал: 20%-40%

Лекц №1
Нийлүүлэлтийн хэлхээний менежмент
(supply chine management)
Материаллаг урсгалын үйлдэл

Удирдлагын үзэл баримтлал

Үйл ажиллагаа
Түүхий эд, материал, дуусаагүй үйлдвэрлэл, бэлэн бүтээгдэхүүний урсгалыг зохион байгуулж төлөвлөх, гүйцэтгэх ба хянах болон барааны хөдөлгөөний талаарх яаралтай мэдээллийг олж авсанаар үр ашигтай түргэн үйлчилгээгээр хангах үйл ажиллагаануудыг агуулдаг.

НХМ-н тусламжтайгаар бараа үйлчилгээний хангамж, үйлдвэрлэл, агуулах болон хүргэж өгөх үйл ажиллагааны байршил, төлөвлөлт удирдлагын зорилтуудыг шийдвэрлэдэг. Нийлүүлэлтийн хэлхээ нь мэдээллийн мөнгөний, барааны урсгалуудаар хоорондоо холбоотой олон салааг харуулдаг. Хэлхээ нь бэлтгэн нийлүүлэгч нараас түүхий эдийг олж авахаас эхлээд бэлэн болсон бараа үйлчилгээг үйлчлүүлэгчид худалдсанаар дуусдаг.
Хэлхээний нэг хэсэг салаа нь бүхэлдээ нэг байгууллагад хамрагдаж бусад нь компани сөрөг агентуудад (үйлчлүүлэгч, бэлтгэн нийлүүлэгч, зуучлагч) хамаарагдаж болно. Ингэснээр нийлүүлэлтийн хэлхээнд хэд хэдэн байгууллага орж болно.

Өрсөлдөх чадвараа хадгалж, давуу талаа хүчтэй болгохын тулд орчин үеийн байгууллагад өртгийг бий болгох түүхий эдийн бэлтгэн нийлүүлэгчээс эцсийн хэрэглэгчид үйлчлэх бүрэн хэмжээний үйлчилгээ хүртэл бүх үйл явцыг оновчтой болгох зайлшгүй шаардлагын улмаас компанийн удирдлага НХМ-д ханддаг.

Нийлүүлэлтийн хэлхээний удирдлага дараах үе шатуудыг агуулдаг:
Төлөвлөлт. /PLAN/
Худалдан авалт /SOURCE/
Үйлдвэрлэл /MAKE/
Хүргэлт /DELIVER/
Буцаалт /RETURN/

Энэ үе шатад өөрөө үйлдвэрлэх үү, бусдаас худалдан авах уу гэдгийг шийдвэрлэнэ.
Нөөцийн төлөвлөлтийн бүх хэлбэрүүд болон барааны амьдралын мөчлөгийн удирдлагад хамаарагдах асуудлуудыг мөн энэ үе шатад шийдвэрлэнэ.
Эдгээр үйл явцууд нь
ХУДАЛДАХ АВАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛТ, ХҮРГЭН ӨГӨЛТ
ийг харгалзах хамгийн дээд зэргээр хангах үйл явцын чиглэлийг боловсруулах эрэлт ба нийлүүлэлтийн тэнцвэрийг олоход тусална.

Худалдан авалт /SOURCE/
Энэ зэрэглэлд хангамжийн удирдлагын түлхүүр элементүүдийг илрүүлж, нийлүүлэгчдийн үнэлгээ сонголтыг хийж, нийлүүлэлтийн чанарын хяналтыг явуулан бэлтгэн нийлүүлэгчидтэй гэрээ байгуулна. Түүнчлэн энд материалыг хүлээн авахтай холбоотой үйл ажиллагаанууд (олж авах, хүлээн авах, тээвэрлэлт, хадгалалт) орно. Энд тэмдэглэхэд бараа ба үйлчилгээний нийлүүлэлтийн удирдлагын үйл ажиллагаа төлөвлөгдсөн юмуу өнөөгийн эрэлттэй тохирох ёстой.

Үйлдвэрлэл /MAKE/
Энэ үйл ажиллагаанд үйлдвэрлэл болон үйлдвэрлэлийн бүтцийн элементүүд болох технологийн өөрчлөлтийн хяналт, үйлдвэрлэлийн хүчин чадлын удирдлага (тоног төхөөрөмж, барилга байшин г.м.), үйлдвэрлэлийн мөчлөг, үйлдвэрлэлийн чанар үйлдвэрлэлийн ээлжийн график г.м. –ийн гүйцэтгэл ба удирдлага ордог. Түүнчлэн үйлдвэрлэлийн тусгайлсан үйл явц болох: үйлдвэрлэлийн өөрийн журам болон мөчлөг, чанарын хяналт, бүтээгдэхүүний боодол, хадгалалт болон гаргалт (пүүсийн дотоод логистик) зэргийг тодорхойлдог. Түүхий эдийг бэлэн бүтээгдэхүүнд хувиргах бүх үйл явцын бүрэлдэхүүнүүд төлөвлөсөн болон одоогийн эрэлттэй тохирч байх ёстой.

Хүргэлт /DELIVER/
Энэ үйл ажиллагаа захиалга, агуулах, тээвэрлэлттэй холбоотой. Захиалгын удирдлага нь захиалгыг бий болгох, бүртгэх, өртгийг тогтоох, барааны хэлбэрийн сонголт, болон үйлчлүүлэгчийн баазын үүсгэх ба хөтлөх, бараа болон үнийн өгөгдлийн баазыг дэмжих, дебитор ба кредиторуудын удирдлагыг багтаадаг.
Агуулахын удирдлага нь боодлын сонголт ба хослолтын үйл ажиллагааны нэгдэл тусгай баглаа боодлыг бий болгох зэргийг багтаана. /үйлчлүүлэгчид зориулсан шошго, барааны ачаалалтын шошго/. Хүргэлт ба тээвэрлэлтийн дэд бүтэц нь захиалгын ба сувгийн удирдлага, хүргэж өгөх барааны урсгалын зохицуулалтаар тодорхойлогдоно. Нөөцийн удирдлага, тээвэрлэлт болон зуучлагчдыг хамарсан эдгээр бүх үйл явцууд нь төлөвлөгдсөн ба одоогийн эрэлттэй тохирч байх ёстой.
Буцаалт /RETURN/
Энэ үйл явцын ойлголт нь барааны буцаалтын бүтцийн элементүүд (согогтой, илүүдэл, засвар шаардлагатай), барааны байдлын тодорхойлолт, түүний хөдөлгөөн, буцаалтын график, устгалын ба дахин боловсруулалтын чиглэл зэргээр тодорхойлогдоно. Түүнчлэн энэ үйл явцад худалдан авалтын дараах үйлчилгээний зарим элементүүд орно.

НХМ-н үйл ажиллагааг мөн 2 том бүлэгт хувааж болно:
Supply Chain Planning (SCP)
нийлүүлэлтийн хэлхээний юмуу түүний тусгай салаануудын бизнесийн үйл ажиллагаануудын стратеги төлөвлөгөөг агуулдаг.
Supply Chain Execution (SCE) гэж ангилдаг.
тээвэрлэлт ба агуулах зэрэгтэй адилхан нийлүүлэлтийн хэлхээний төлөвлөгөөний хэрэгжилт ба шуурхай удирдлагыг агуулдаг.

Нийлүүлэлтийн хэлхээний удирдлагын оновчтой байдал нь дараах зорилтуудыг шийдвэрлэнэ:
1) найдвартай цаг хугацаагаа олсон мэдээллийн үр дүнд төлөвлөлтийн мөчлөгийг багасгаж, төлөвлөлтийн далайцыг нэмэгдүүлнэ.
2) стратеги түншийг оновчтой тодорхойлж, худалдан авах түүхий эд ба түүний нийлүүлэгчийг оновчтой сонголт, бодит цаг хугацааны хуваарьт тэдэнтэй хамтын ажиллагаагаа дэмжсэний үр дүнд зардлыг оновчтой болгоно.

3) бүтээгдэхүүний урсгалын оновчтой байдал болон түншүүд хоорондын мэдээлэл солилцоог шуурхай зохион байгуулснаар үйлдвэрлэлийн зардлыг бууруулна. Нийлүүлэлтийн хэлхээний янз бүрийн оролцогчдын хоорондох цаг хугацааны бодит хуваарь дахь харилцаа үйлдвэрлэлийн явц дахь “нарийн байршил” үүсэх явдлаас хамгаална.
4) Үйлдвэрлэлийн хэмжээг эрэлттэй харгалзан тохируулснаар агуулахын зардлыг бууруулна. Энэ зорилт нь “яг цагтаа” зарчмыг хангаж өгнө.
5) нийлүүлэлтийн үйл явцын шуурхай ба уян хатан чанарын үр дүнд хэрэглэгчдийн үйлчилгээний чанар дээшилнэ.

Анхаарал тавьсанд баярлалаа.
Full transcript