Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Untitled Prezi

No description
by

anudorj dorj

on 26 May 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Untitled Prezi

Инженерийн салбар: Дизайны тэнхим
Мэргэжлийн нэр: Интерьер дизайн
Мэргэжлийн индекс: S543700

Дипломын төсөл
Сэдэв: Цэцэрлэгийн интерьерт тулгамдсан асуудалыг шийдэх
Гүйцэтгэсэн оюутан: .............................................. /М.Цэцэгддарь/
Удирдагч багш : .............................................. /Д.Отгонцэцэг/

Шүүмжлэгч: .............................................. /С.Мөнхбаатар/

Улаанбаатар хот
2014 он

АГУУЛГА
Оршил
Үндэслэл
Зорилго, Зорилт

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: ИНТЕРЬЕРИЙН ОНОЛ ЗҮЙН ҮНДЭС “СУДАЛГАА”
1.1 Интерьер дизайн, түүний хөгжил.
1.1.1 Хүний бие организмд хэрхэн нөлөөлөх тав тухтай байдал.
1.1.2 Хүний сэтгэл зүйд нөлөөлөх байдал.
1.2 Гадаад орнуудын цэцэрлэгийн орчин, онцлох зүйлс, асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн байдал.
1.2.1 Хойт Солонгос Улсын цэцэрлэг
1.2.2 Герман Улсын цэцэрлэг
1.3 Манай орны цэцэрлэгийн орчин, түүнд нөлөөлж буй тулгамдсан асуудлууд.
1.3.1 Манай орны цэцэрлэгийн орчин.
1.3.2 Тулгамдсан асуудлууд.

ХОЁРДУГААР БҮЛЭГ: ХҮҮХДЭД ТАВ ТУХТАЙ ОРЧИН БҮРДҮҮЛЭХ ТАЛААР.
2.1 Хүүхдийн сэтгэл зүйд орчин болон бусад зүйлсээс хэрхэн нөлөөлөх түүнйиг хэрхэн шийдвэрлэх.
2.1.1 Хүүхдийн сэтгэл зүйд орчин хэрхэн нөлөөлөх. “өнгө, тавилга, тоглоом, гэрэл гэгээ, ургамал”
2.1.2 Хүүхдийн эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх.”эргономик, агаар, дуу чимээ”
2.1.3 Хүүхдийг хөгжүүлэх сургалт чиглэл,анги танхимыг зориулалтын төнөг төхөөрөмжийг байршуулах “кино театр, баллетийн талбай, төгөлдөр хуургэх мэт”

ГУРАВДУГААР БҮЛЭГ: ЦЭЦЭРЛЭГИЙН ИНТЕРЬЕР ШИЙДЭЛ
3.1 ХАН-УУЛ дүүрэгт байрлах 100 хүүхдийн цэцэрлэг
Ерөнхий дүгнэлт.
Ном зүй.
Хавсралтууд.

ОРШИЛ.
Монгол улсын хэмжээнд 945 цэцэрлэгт 5630 багш ажиллаж, 2-5 насны нийт хүүхдийн 77,6 хувь болох 181,0 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна. Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдах хүүхдийн тоо жил бүр өсч байгаа хэдий ч өнөөгийн байдлаар улсын хэмжээнд нийтдээ 56,0 мянган хүүхэд буюу 10 хүүхэд тутмын 3 нь, нийслэлийн хэмжээнд 29,5 мянган буюу 10 хүүхдийн 4 нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна. Иймээс одоо тулгамдаж буй асуудлууд дээр үндэслэж хүүхдэд тав тухтай байдлыг хангаж, монгол оронд тохирсон шинэ интерьерийн шийдлээр төлөвлөхөд оршино.


Сэдвийн үндэслэл: Монгол улсад 945 цэцэрлэгт 2-5 насны 181,0 мянган хүүхэд сургуулийн өмнөх боловсрол хамрагдаж байна. Тэдгээр хүүхдүүд долоо хоногийн 5 өдөр, өдөрт 8 цагаар цэцэрлэгт хүмүүжиж ихэнх цагийг цэцэрлэгт өнгөрүүлдэг. Тэдгээр хүүхдүүдээс 3-4 насны ангилалыг авч судалгаануудад тулгуурлан сэтгэхүй, бие бялдарт нийцүүлэн интерьер төлөвлөлтийг хйихийг зорилоо.
Зорилго: хүүхдийн сэтгэл зүй, хөгжлийн онцлогийн судалгааны үндсэн дээр тэдний
хэрэгцээ, сонирхолд нийцсэн таатай орчинг бүрдүүлэх нь судалгааны ажлын зорилго юм.
Зорилт: Хүүхдийн сэтгэл зүй, хөгжлийн онцлогийн судалгааны үндсэн дээр тэдний хэрэгцээ, сонирхолд нийцсэн таатай орчинг бүрдүүлэх нь судалгааны ажлын зорилгоо хэрэгжүүлэхэд тавьсан зорилтууд дээр үндэслэнэ. Үүнд:
• Интерьерийн дизайны үүсэл хөгжил, интерьерийн урсгал хандлагыг судлах
• Хүүхдийн орчин дахь байгууламжын чимэглэл, өнөөгийн байдлыг судлах
• Судлагааны төлөвлөлт арга зүйг боловсруулах
• Хүүхдийн нас, сэтгэц, онцлогийг судлах
• Хүүхдийн тал бүрийн хөгжлийг хангах боломжийг судлах
• Тоглох нь хүүхдийн суралцах үндсэн үйл байх
• Сургалтын арга зүй, технологийг боловсронгуй болгоход чиглэсэн байх

интерьер дизайн нь дотоод засал чимэглэлийг нэрлэдэг бөгөөд энэ нь өөрийн болон бусад орон зайн тохилог, дур булаам орчныг бий болгох хэрэглээний урлаг бөгөөд хүн төрөлхтний амьдралын шинэ соёлын орчныг илүү бүтээлч, идэвхтэй, өөдрөг орон зайтай байлгахын тулд бодит үнэ цэнэ болон үүрэг, технологийн талаарх судалгаа мөн амьдралын орчин, үйлдвэрлэлийн орчин, ажлын орчин, соёлын орчин, баяр ёслолын орчин, үзэгдэх орчин зэрэг олон гадна дотно орчныг шийддэг гэж тодорхойлж болох юм.
Ямарваа нэгэн /интерьер дизайн/ орон зайн загвар бүтээхэд тухайн орон зайн зориулалт болон зорилго, мөн ямар хүн хэрэглэх талаар бодолцож үзэх хэрэгтэй юм. Хүүхдийн тоглоомын өрөөнд өндөр үнэтэй тансаг тавилга үслэг хивс дэвсэхгүй нь ойлгомжтой санагдахтай адил хэрэв бид шөнө сайхан амрахад зориулсан унтлагын өрөөнд анхаарал сарниулсан орчин үүсгэж комьпютер зэргийг тавихгүй билээ. Бидний энэ практик туршлагаас гадна орон зайн төгс загвар гаргахад өөр юуг анхаарах хэрэгтэй вэ?
- Гэрэлтүүлэг
- Орон зайн мэдрэмж
- Чимээ
- Өнгө
- Үнэр
Хүрээлэн орчны сэтгэл зүйчдийн судалгаагаар бидний хүрээлэн буй орчин хүмүүсийн мэдрэмж, ямар нэгэн зүйлд хариу үйлдэл хийхэд чухал нөлөө үзүүлдэг гэсэн байна. Тиймээс өөрсдийгөө тухгүй, ядарсан, гунигтай мэдрэмж төрүүлэхээс сэргийлэн интерьер дизайн буюу орон зайн дотор засал чимэглэлд анхаарч хүний зан байдалд эерэг нөлөө үзүүлэх орчинг бүрдүүлэх хэрэгтэй юм.

Гэрэлтүүлэг: Сэтгэл зүйчийн жишээ болгож ярьсан өрөөний талаар дурдъя. Хүнийг тайван чөлөөтэй, нээлттэй ярихад тухайн өрөөний гэрэлтүүлэг нөлөөлж чадах бол уу? Японы Токио хотын Нихон Их Сургуулийн Шинжлэх ухаан, хүмүүнлэгийн дээд сургуулийн судалгаа олж тогтоосноор бүдэг бүүдгэр гэрэлтүүлэг хүнд илүү тайвшруулсан мэдрэмж төрүүлдэг бол өрөөний гэрэлтүүлэг гэгээтэй байх тусам харилцагчийн сэтгэл татам байдлыг нэмэгдүүлж хувь хүнийг илүү нээлттэй болгодог байна. Гэрэлтүүлэг хүний зан байдалд хэрхэн нөлөөлж байгааг харуулах тод жишээ бол хоолны салбар юм. Түргэн хоолны газрын борлуулалт үйлчлүүлэгчдийн түргэн эргэлтээс ихээхэн хамаардаг, тиймээс гэгээтэй гэрэлтүүлэг, тухтай биш энгийн сандал ойр ойрхон байрлуулж, тод өнгүүдийг сонгож, хүмүүс хоолоо түргэн идээд гарахад нөлөөлдөг байна.
Харин үйлчлүүлэгчдэд хоолны гайхамшигийг мэдрүүлэх өндөр үнэтэй зоогийн газруудтай харьцуулбал бүүдгэр бүдэг гэрэлтүүлэг, намхан ширээ, тухтай буйдан, хувийн орон зайг илүү чухалчилсан байдал нь үйлчлүүлэгчдийг илүү удаан тухлан суух, түүнчлэн дахин өндөр үнэтэй дарс захиалахад хүргэдэг байна.

Орон зайн мэдрэмж: Зай ихтэй өрөөнөөс илүү пиг дүүрэн зай муутай өрөө нь хүний зан байдалд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Хаалттай, зай муутай мэдрэмжийг төрүүлдэг хүчин зүйлүүд нь намхан тааз, жижиг цонх, байгалийн гэрэл муу, бүгчим халуун өрөө, нарийн зайтай өрөө, эсвэл тавилга дэндүү ихтэй өрөө, бусад эд хогшилууд нь чөлөөтэй зайг дүүргэсэн байдлууд юм. Эдгээр нь нийлээд хүнд тайвшруулсан, тохилог байхаас илүү ядаргаатай, бухимдангүй орчинг бүрдүүлдэг байна. Мөн бид харилцаандаа ямар нэг бэрхшээлгүй байхад анхаарах хэрэгтэй. Жишээ нь: сэтгэл зүйчийн өрөөнд үйлчлүүлэгч, зөвлөх хоёрын голд том ширээ байхын оронд, суудал нь тэдний хооронд эрүүл харилцаа үүсгэхээр зохицуулагдсан байвал үйлчлүүлэгч илүү нээлттэй байж чаддаг байна. Гэсэн хэдий ч энэ нь ажилчин, менежментийнхнийг тодорхойлсон хэлтэс байгуулах гэж буй том корпорацийн оффисд тохиромжгүй юм.
Чимээ: Чимээ нь мөн бидний мэдрэмжинд сөрөг нөлөө үзүүлэх чухал хүчин зүйл юм.Компьютер, машины хүнгэнэх дуу, хөргөгч, чийдэнгийн цахилгааны дүнгэнүүр чимээ, гудамжны машин замын чимээ тухайн хүн ямарч өрөөнд байсан ялгаагүй хүний бухимдлыг нэмэгдүүлдэг байна.
Өнгө: Өнгөний нөлөөллийн талаар маш их судалгаа хийгдсэн байдаг билээ. Хамгийн энгийн түвшинд, улаан өнгө бол эрч хүчтэй, анхаарал татдаг бөгөөд хүсэл тэмүүлэл, хайр дурлалтай холбоотой байдаг. Цэнхэр бол хүнийг тайвшруулж, хүнд итгэл найдвар төрүүлдэг, тиймээс бизнест ихээхэн хэрэглэгддэг. Ногоон бол байгалийн өнгө бөгөөд нүдийг ядраадаг шар өнгөтэй харьцуулбал нүдэнд амар бөгөөд анхаарал төвлөрөхөд тустай байдаг. Цайвар зэвхий өнгөнүүд өрөөний орон зайн мэдрэмжийг нэмэгдүүлж, зайг илүү мэдрүүлдэг. Аливаа өрөөнд ямар мэдрэмж төрүүлэх өнгөний төгс зохицлыг сонгосон ч та өөрөө эцсийн шүүгч юм.
Үнэр: Тааламжтай үнэр нь тухайн өрөөний гоо үзэмжийг нэмэгдүүлж чаддаг бол эсрэгээрээ муухай тааламжгүй үнэр ямарч төгс орон зайг гутаадаг байна. Үл хөдлөх хөрөнгийг зардаг агентуудын хамгийн сайн мэддэг аргуудын нэг юм. Шинэхэн кофений үнэр, дөнгөж барьсан талхны үнэр гэрийг илүү урин дуудсан, сэтгэл татсан болгодог бол хурц хүнд хоолны үнэр нь эсрэг үйлчилгээтэй байдаг. Анхилуун үнэртэй ваартай цэцэг, лааны тусламжтайгаар та өрөөндөө тааламжтай сэтгэгдлийг төрүүлж чадна.
Өнгө гэж юу вэ? 1666 онд Английн эрдэмтэн Сир Исаак Ньютон цав цагаан өнгийн гэрлийг призмээр нэвтрүүлэхэд бидэнд харагдаж болох бүхий л өнгөнүүдэд хуваагдан задардаг болохыг нээсэн билээ. Түүнчлэн Ньютон өнгө тус бүр ганцхан долгионы уртаас бүрддэг бөгөөд тэдгээр нь өөр бусад өнгөнүүдэд хуваагддаггүй болохыг нээсэн байдаг. Цаашилбал, туршлагын үр дүнгээр уг гэрэл нь бусад өнгүүдээс бүрдсэн болохыг баталсан байдаг. Жишээ нь улаан гэрэл нь улбар шар өнгийг бий болгодог шар өнгөтэй холилдсон байдаг. Шар, нил ягаан гэх мэт зарим өнгөнүүд нэг нэгнийхээ өнгийг дардаг бөгөөд үр дүнд нь цагаан өнгө гардаг байна.
Өнгөний сэтгэлзүй- Өнгөний сэтгэлзүйд үзүүлэх нөлөө: Өнгөний мэдрэмж бага зэрэг субъектив байдаг бөгөөд зарим өнгөний эффектүүд олон талын утгыг илэрхийлдэг байна. Улаан хүрээний өнгөнүүд нь илүү дулаан мэдрэмж төрүүлдэг бөгөөд үүнд шар, улбар шар өнгөнүүд багтдаг. Эдгээр дулаан өнгөнүүд дулаан, тааламжтай мэдрэмжээс эхлээд ууртай эсвэл зэвүүцэл төрөх хүртэл мэдрэмжүүдийг төрүүлдэг байна. Хөх хүрээний өнгөнүүд хүйтэн өнгөнд тооцогддог бөгөөд хөх, нил ягаан, ногоон гэсэн өнгөнүүдийг багтаадаг. Эдгээр өнгөнүүд ихэнхдээ тайван боловч уйтгар гуниг эсвэл хайхрамжгүй байдлыг ч бас санагдуулдаг.
Өнгөний сэтгэлзүйг эмчилгээнд ашиглах нь: Египт, Хятад гэх мэт эртний соёлд өнгөний эмчилгээ буюу өнгийг ашиглан эмчилгээ хийдэг арга байжээ. Өнгөөр эмчлэх эмчилгээ нь зарим тохиолдолд гэрлийн эмчилгээ гэж нэрлэгддэг бөгөөд цогц байдлаар эсвэл альтернатив байдлаар эмчилгээнд ашиглаж байна.
Энэ эмчилгээнд:
• Улаан өнгийг бие махбод болон оюун санааг идэвхижүүлэх, цусны эргэлтийг нэмэгдүүлэхэд ашигладаг байсан.
• Шар өнгийг мэдрэлийн системийг идэвхижүүлэх, бие махбодийг цэвэршүүлэхэд ашигладаг байжээ.
• Улбар шар өнгийг уушгийг эмчилж, энергийн түвшнүүдийг сайжруулахад ашигладаг байсан байна.
• Хөх өнгийг өвчин намдаах үйлчилгээтэй хэмээн итгэдэг байжээ.
• Индиго өнгийг арьсны өвчнүүдийг хөнгөвчлөхөд ашигладаг байсан байна.
Ихэнх сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар тодорхой өнгөний бүлэг бүхий өнгөний эмчилгээг судалж үзсэн байдаг бөгөөд өнгөний эффектүүд эмчилгээнд нөлөө үзүүлдэг болохыг баталсан байдаг. Түүнчлэн янз бүрийн өнгөнүүд улс орны соёл бүрт өөр өөр утга илэрхийлдэг байна. Судалгаагаар ихэнх тохиолдолд өнгөний эффектний зан аашинд үзүүлэх нөлөө түр зуурынх байдаг болохыг баталсан байдаг. Хөх өнгөтэй өрөөнд ороход амар тайван мэт төрөх боловч хэсэг хугацааны дараа тэр нөлөө алга болдог. Мөн судалгаагаар зарим тодорхой өнгөнүүд ажлын гүйцэтгэлд бас нөлөө үзүүлдэг болохыг харуулсан байна. Шалгалтын өмнө оюутнуудад улаан өнгийг хэсэг хугацаанд ашигласан бөгөөд үр дүнд нь тестийн гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлсэн байдаг. Мөн сүүлийн үеийн судалгаагаар судлаачид улаан өнгө хүмүүс хоорондын харилцааг хурдасгаж, хүчтэй болгох нөлөө үзүүлдэг бөгөөд спортын үйл ажиллагаануудад илүү үр дүнтэй болохыг нээсэн байна.

Хойд Солонгосын хүүхдийн цэцэрлэг.
Хойд Солонгосын Гёнсан цэцэрлэг нь анх 1960 онд байгуулагдаж 2012 оны тавдугаар сард шинэчлэгджээ. Тус цэцэрлэг нь усан сан, сургалтын өрөө, унтлагын өрөө, хоолны танхим, хөгжмийн танхим зэрэг нийтдээ 100 өрөө бүхий 4 давхар барилга юм. Гёнсан цэцэрлэгт 5-6 насны 600 гаруй хүүхэд хүмүүждэг. Энд хүүхдийг багаас нь мэргэжлийг нь сонгуулж хичээллүүлдэг. Сонгодог урлаг, биеийн тамир, эмч, багшаас эхлээд энд хүүхэд дуртай мэргэжлээ сонгож бэлтгэгддэг байна. / зураг 1-2/

Судалгааны обьект: Хан уул дүүрэгт байрлах 100 хүүхдийн цэцэрлэг
Судалгааны арга: Гадаад орын цэцэрлэгийн орчин дээр үндэслэн Монгол оронтой харьцуулж судалсны үндсэн дээр өөрийн шийдлийг хэрэгжүүлэх.
Шинэлэг тал: Хүүхдийн сэтгэхүйд тулгуурлан шийдсэн орчин бий болгож хүүхдийн бие организмд таарсан эдлэл хэрэглэгдэхүүнийг ашиглаж хүүхдийн тав тухтай орон зайг бий болгохыг зорьсон болно. Мөн цэвэр таатай саруулхан орчинг гаргахын тулд хүүхдэд тайтай өнгөөр ханыг шийдэж цэвэр байгалын модон материалыг ашиглахыг эрмэлзлээ.
Практик ач холбогдол: Цэцэрлэгийн зориулалттай бүх барилга байгууламжийг шийдэх боломжтой бөгөөд хүүхдийн өрөөг мөн шийдэж болно.
1.3.2 Тулгамдсан асуудлууд.
Монгол улсын хэмжээнд 2010-2011 оны хичээлийн жилд 839 цэцэрлэгт 122105 хүүхэд буюу 62,0 хувь, хувилбарт сургалтанд 35076 хүүхэд буюу 17.8 хувь нь/Эх сурвалж: БСШУ-ны яамнаас гаргасан “Боловсролын салбарын 2010-2011 оны хичээлийн жилийн статистикийн мэдээллийн эмхтгэлээс/ сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж нийт 157181 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. Ихэнх сургууль цэцэрлэг хуучирсан загварын барилагатай, тэдгээр сургууль, цэцэрлэг нь хүүхдийн гэрээс хол хөгжих боломжийг хязгаарласан, дотоод орон зайн төлөвлөлт өнөөгийн хүүхдийн хэрэгцээ, сонирхол, шаардлагад нийцэхээ болисон, мэдээлэл цар хүрээ хязгаарлагдмал тул шинэ загварын сургалтын барилга байгууламж шаардлагатай болж байна.


ГУРАВДУГААР БҮЛЭГ:
3-4 насны хүүхдийн тоглоомын өрөөний интерьер
АНХААРАЛ ТАВЬСАНД
БАЯРЛАЛАА
ХОЁРДУГААР БҮЛЭГ: ХҮҮХДЭД ТАВ ТУХТАЙ ОРЧИН БҮРДҮҮЛЭХ ТАЛААР.
2.1 Хүүхдийн сэтгэл санаанд орчин болон бусад зүйлсээс хэрхэн нөлөөлөх түүнйиг хэрхэн шийдвэрлэх.
Хүүхдийн хөгжил төлөвшилд удамшил зохих үүрэг гүйцэтгэх боловч түүнээс илүүтэйгээр хүрээлэн байгаа байгаль болон нийгмийн орчин, сургалт, өөрийн идэвхтэй үйл ажиллагаа нөлөөлж байдаг.
Нийгмийн хөгжлийн хэтийн төлөв байдал нь хүүхдийн хөгжил төлөвшлөөс ихээхэн шалтгаална. Хүүхдийн хөгжлийн хэрэгцээ нь нэг талаас хүүхдийн орчиндоо дасан зохицох ашиг сонирхол, нөгөө талаас ёс суртахууны өв тэгш иргэнийг бэлтгэх нийгмийн хэрэгцээ хоёрын нэгдэл юм.
Хүүхдийн хөгжлийн хэрэгцээг:
• Биологийн хөгжлийн хэрэгцээ
• Нийгэм, соёлын хөгжлийн хэрэгцээ
• Сэтгэл зүйн хөгжлийн хэрэгцээ гэж ангилдаг.
Хүүхдийн эдгээр хэрэгцээг хангахад зөвхөн багш, сургалтын байгууллага төдийгүй гэр бүл, төр засаг хүртэл анхаарлаа чиглүүлэх ёстой. Тэгэхээр аль ч улсад хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлэх үндсэн арга зам нь цэцэрлэг, сургуульд сургах явдал байдаг бөгөөд хүүхдийн хөгжилийг энэ үеээс нь илүү анхаарах зайлшгүй шаардлагатай байна.

3-4 насны хүүхдийн сэтгэл хөдлөл, нийгэмшил
• Томчууд болон найз нөхдөөсөө туслалцаа хүсч эелдэг боловсон харилцах
• Бие биендээ тусалж сурах
• Тодорхой дэглэм журмыг сахих
• Хүмүүсийн яриаг таслахгүй сонсдог байх

3-4 насны хүүхдийн оюун ухааны хөгжил
• Юмсын хэсгүүдийг ялгаж нэрлүүлэх / цамцны зах, ханцуй гэх мэт /
• Юмсыг хэмжээ, хэлбэр, өнгө, эд материал, зориулалтаар нь ялгадаг болох
• Хүнд хандан асуулт тавьж, асуултыг зөв зохиож сурах
• Мэддэг үлгэр, өгүүллэгийг өөрийн үгээр зохиомжлон, ургуулан бодож, ярьдаг болох:
• Эд юмсыг 1-ээс 10-ын дотор тоолж сурах:
• Эд юмсыг нэмэгдүүлэх ба хорогдуулж тэнцүү болгодог ойлголттой болох
• Эд юмсыг ангилан харьцуулж сурах / урт-богино, бүдүүн- нарийн гэх мэт/
• Улаан, хөх, шар ногоон өнгийг нэрлүүлэн, хэл яриандаа хэрэглэдэг болох
• Тэгш өнцөгт дүрстэй танилцуулан, гурвалжин, дөрвөлжин, дугуй, тэгш өнцөгт дүрсүүдээр шинэ дүрс бүтээх, эвлүүлж сурах
• Хос /гар, хөл, нүд, гутал, бээлийг г.м / гэсэн ойлголттой болох
• Өнөөдөр гэсэн ойлголт өгч хэл ярианд нь хэрэглүүлэх
• Хэдийд гэсэн асуултанд зөв хариулж сургах.

2.1.1 Хүүхдийн сэтгэл зүйд орчин хэрхэн нөлөөлөх. “өнгө, тавилга, тоглоом, гэрэл гэгээ, ургамал”
Гэрэлтүүлэг Хүүхдийн өрөөнд гэрэлтүүлэг маш чухал үүрэгтэй. Орой унтахад нь тас харанхуй бус бүүдгэр таатай орчинг бүрдүүлж өгвөл хүүхэд тайвширч, шөнөжингөө сайхан нойрсож чаддаг. Тиймээс гэрлийн түвшингээр тохируулдаг чийдэнг таазандаа гэлтгүй ханандаа байрлуулөгвөл өрөө илүү уужим, саруул харагдах боломжтой. Харин өрөөгөө илүү загварлаг, орчин үеийн болгохыг хүсвэл дээш чиглэлтэй гэрэл тавих боломжтой.
Тавилга, эд зүйлс Хүүхдийн өрөөнд гял цал, тод өнгөтэй тавилга байхаас илүү эрүүл мэндэд нь сайнаар нөлөөлөх, чанартай эд зүйлс хэрэгтэй байдаг. Модон тавилгууд агаар нэвтрүүлж, өрөөний энергийг нэмэгдүүлж, зогсонги байдалд орохоос сэргийлдэг тул хүүхдийн өрөөнд нэн тохиромжтой. Мөн сандал ширээг авахдаа хурц ирмэгтэйг авахаас зайлсхийж аль болох дугуй хэлбэртэй, өнцөггүйг сонгох хэрэгтэй. Том тавилга гэлтгүй, жижиг эд зүйлсийг сонгохдоо ч няхуур хандах шаардлагатайбайдаг. Учир нь хөдөлгөөнд ороод ирэхээрээ хүүхэд гартаа тааралдсан ямар ч зүйлийг ам руугаа чиглүүлдэг учраас зөөлхөн, хурц ирмэггүй, хөнгөхөн, цэвэрлэхэд амархан, өндрөөс унасан ч чанга дуу чимээ гаргадаггүй эд зүйлсийг сонгох хэрэгтэй.
Хананы өнгө Ихэнх хүмүүс өнгийг сонгохдоо өөрийнхөө дуртай өнгөөр хананы обойгоо сонгох нь элбэг байдаг. Гэхдээ хананы өнгө хүүхдийн харааг ядраахгүй, тайвшруулах өнгөтэй байвал хүүхэд өдөржингөө өрөөндөө өнжсөн ч тааламжтай байдаг. Хүүхдийн өрөөнд хамгийн тохиромжтой өнгийг цайвар ногоон байдаг бөгөөд хүүхдийн хүйсээр нь ялгаварлаад усан цэнхэр, цайвар ягаан өнгөөр будах боломжтой.
Ор Модон ор хүүхдэд хамгийн сайн сонголт байх болно. Мөн ороо цонхтой ойрхон байрлуулвал хэдий хаалттай байсан ч дуу чимээ, энергийн урсгал орж ирээд байдаг учраас өрөөнийхөө зайг харгалзан аль болох цонхноос хол байрлуулах хэрэгтэй. Хэрвээ зай хэмнэхийг хүсвэл давхар ор хэрэглэж болно. Мөн давхар орон дээр хүүхдүүд нэг зүгт харж унтдаг учраас хоорондоо эв түнжин сайтай болдог гэж Фенг-Шүй үздэг байна.
Шал Хүүхдийн өрөөний шаланд тавигдах нэн түрүүний шаардлага бол цэвэрлэхэд хялбар, бага цаг зарцуулагддаг байх. Цэвэр модон, паркетан шал хамгийн тохиромжтой. Хэдий хивс, дрож өрөөнд дулаан уур амьсгал оруулдаг боловч тоос шороо их татдаг учраас эрүүл ахуйн хувьд тийм ч зөв сонголт биш. Харин дэлгүүрүүдээр зарагддаг гоё гоё зурагнуудтай, сүүлийн үеийн зузаан хулдааснуудаас шалан дээрээ тавьбал хальтирч гулгахаас сэргийлэх боломжтой.

2.1.2 Хүүхдийн эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх.”цэцэрлэгийн интерьер түүний ач холбогдол, хүүхэд тааламжтай цэцэрлэгт хүмүүжсэнээр ямар төлөвтэй болох, цэцэрлэгийг камержуулах”
Судалгааны үндсэн дээр хүүхдэд хамгийн тохирсон цэцэрлэгийн интерьерийн элэментүүдийг гаргаж ирлээ.
А. Органик дизайн /органик хэлбэр,өнгө, материал/
Органик хэлбэр нь багйал дэлхий ус агаар мэт тодорхой зөв хэлбэргүй, дөлгөөн намуун аястай, бөөнөнхий дугараг хэлбэрүүд байдаг. Органик хэлбэрүүд хэрэглээнд эргономикийн шаардагыг хангадаг учир органик хэлбэртэй бүтээгдэхүүн нь аль ч талаасаа хүнд зориулсан байдаг. Ямарч хурц өнцөггүй модон ширээ, сандал, дулаан зөөлөн материалтай хувцас гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүн байдаг.
Органик өнгө нь тухайн бүтээгдэхүүний хэрэглээ зориулалтаас хамаараад янз янз байж болно. Яагаад гэвэл өнгө бол хүний сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг. Иймээс органик өнгө голдуу зориулалтандаа тохирсон байх нь чухал юм.
Оргаик материал нь мэдээж байгалийн гаралтай байдаг. Байгалийн гаралтай материал нь хүний эрүүл мэндэд хор уршиггүй сайн талтай.
Б. Минимализм дизайн /цэвэр эмцгэр, эмх цэгцтэй/
Интерьер дизайнд минималист чимэглэл нь орчин үеийн буюу контенпорари интерьерийн нэг хэсэг. Завсрын өнгө, юмсыг оновчтой байрлуулж ашигладгаараа бусдаас ялгардаг, минималист интерьер дизайн нь цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байдлаараа давуу. Минималист дизайны шүүмжлэлтэй тал нь хүйтэн хөндий байх гээд байдаг.

Эргономик: Хүүхдийн хэрэглэж байгаа зүйлс эргономикийн норм стандартыг буруу төлөвлөснөөс болж хүүхэд буруу алхдаг, амархан цуцдаг, залхуурдаг, мөн өсөлт болон ясанд нөлөөлдөг. Хамгийн гол нь ямар ч орчинд өссөнөөс хүүхдийн зан төлөв бие организм төлөвшдөг учираас сайн бодож хийхгүй бол дизайн урлаг хүнд яг эм шиг нөлөөлдөг.
Жишээ нь: Сандалны эргономик ямар байх талаар авч үзье. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн PERCH тавилга үйлдвэрийн компаний хүүхдэд зориулсан сандалаар жиiээ авлаа. / зураг 1/
Perch сандал нь төвийн хэсэг дээшээ товойсон бөгөөд энэ нь хүний биеийн ясны бүтцэд таарсан, урд талын хэсэг нь чөлөөьэй хөдөлгөөнтэй хүүхэд яаж суухаас хамааран өөрчлөгддөг, налуур хэсэг нь өөр бусад сандалнаас ялгаагүй суухад хүнд дэмжлэг үзүүлдэг байна. Сандлыг хийхдээ хүний эргономикт таарсан, таатай тухлаг, аарцгийн яс чөлөөтэй хөдлөж эргэх боломжтой зэргий маш их судалсны үндсэн дээр дизайнерууд нь тавилгын дизайныг гаргасан байна.

2.1.3 Хүүхдийг хөгжүүлэх сургалт чиглэл, анги танхимыг зориулалтын тоног төхөөрөмжийг байрлуулах “кино театр, баллетийн талбай, төгөлдөр хуур гэх мэт”
Хүүхдийн багаас сургаж болох сургалтуудаас баллетыг сонгож судалав.

Баллет: Балет гэсэн нэр томьёо ballare – бүжиглэж байна гэсэн латин үгнээс гаралтай бөгөөд энэ нь бал буюу ардын бүжиг наадмаас үүсэлтэйг харуулж байгаа юм.
Тэсвэр, тэвчээр... Түүний дараа төгс “Гоо үзэсгэлэн”. Энэ бол Баллет. Баллетийг анх XV зууны сүүл XVI эхэн үеэр Италийн хааны ордонд бүжиглэдэг байжээ. Яваандаа Францийн хааны ордонд дэлгэрсэн байна. 1800 оны сүүл үеэр XIV Луйс, Парист баллетийн анхны мэргэжлийн Рояал академийг байгуулж байжээ.
Баллет нь бүжгийн бүх төрлийн элемэнтүүдийг өөртөө нэгтгэсэн гайхалтай, уран тансаг хөдөлгөөнтэй бүжгийн төрөл юм. Баллетийн урлаг нь сайхан бие галбирын төгс сургуулилт болохоос гадна уян налархай, эмэгтэйлэг байдал, тэсвэр тэвчээрт суралцуулдаг. Мэргэжлийн баллетчин болохын тулд бүр багаасаа буюу 3 настайгаасаа эхлэн бэлтгэл хийж эхэлдэг байна. Баллетчин болохын тулд өөрийн биеэ бэлдэхээс гадна, сэтгэлзүйн өндөр бэлтгэлтэй байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл өөрийн бүтээж буй дүрээ гаргахын тулд дотор болон гаднах “хүн”-ээ бэлддэг байна. Тайван байдал, төгс бие галбир, тэсвэр тэвчээрт суралцахын тулд баллетаар хүмүүс хичээллэдэг.
Баллетын хичээллэх ангийн хувьд маш энгийн бөгөөд хичэээлэж буй хүнд өөрийгөө хөдөлгөөнөө зө хийж байгаагаа ажиглах том толь, мөн хөдөлгөөнд дэм өгөх бариул байхад баллетаар хичээллэж болно.

Кино театр: Өнөө үед мэдлэг мэдээлэл бол маш чухал билээ. Ялангуяа хүүхдэд зөв мэдээлэл өгч байх нь маш чухал. Кино театр гэсэн нь цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрт хүүхэлдэйн кино бол бусад нэмэлт бичлэгийг үзүүлэх хөтөлбөр байдаг. Хүүхдэд хүүхэлдэйн кино ертөнцийн гайхалтай сор бүтээлүүдийг байнга үзүүлж байхад гэмгүй. Тэр уран бүтээлүүд сайн судалгаа, шинжилгээн тулгуурлан бүтээдэг бөгөөд хүүхдийн сэтгэхгүйд зориулсан тэдэний ертөнцөд ойлгодохоор шинэ сайхан зүйлсийг өгүүлдэг билээ. Ингэснээр хүүхэд багаасаа өөрийн гэсэн мэдлэг, өөрийн үзэж ойлгосноор бусадтай адил биш хүсэл сонирхолтой болж улмаар хүсэл эрмэлзэл, өөрийн гэсэн зорилготой болж багаасаа хүслээ биелүүлэхийн тулд хичээж зүтгэж эхэлдэг.
Кино театрийн хувьд тоглоомын өрөөндөө прожектор болон прожекторын хураагдаг дэлгэцийг хананд байрлуулж өгч болно.
Full transcript