Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Copy of ASHLEYS TABLE

No description
by

zulaana prosperity

on 16 November 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Copy of ASHLEYS TABLE

ИДЭЭ, УНДААНЫ НЭР АРД ТҮМНИЙ ТАНИХУЙ, СОЁЛЫН ТУСГАЛ БОЛОХ НЬ
(Монгол, орос, англи хэлний баримтаар зэрэгцүүлэх нь)

Оршил
1. Сэдэв сонгох болсон шалтгаан
2. Сэдвийн судлагдсан байдал
3. Сэдвийг судлахын чухал болох нь
4. Судалгааны ажлын зорилго, зорилт
5. Судалгааны ажлын онолын ба практик ач холбогдол
6. Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн
7. Судалгааны ажлын арга
8. Судалгааны ажлын шинэлэг тал
9. Ажлыг хэлэлцүүлсэн байдал
10. Судалгааны ажлын үр дүнгээс хэвлүүлсэн байдал
11. Судалгааны ажлын бүтэц


Орчин цагийн хэлшинжлэл хэлийг хүн, түүний амьдрах орчинтой холбон ард түмний соёл, танихуйн үйл ажиллагааны үр дүн хэмээн үзэх болжээ.

Ерөнхий болон монгол хэлшинжлэлд энэ талын судалгаа эрчимтэй хийж байгаа ч идээ, ундааны нэрийн баримтаар зэрэгцүүлсэн судалгаа хийж хэл, соёлын шүтэлцээг харуулсан судалгааны ажил өнөө хэр үгүй байгаа нь сэдэв сонгох шалтгаан боллоо.

Энэхүү нэг сэдэвт зохиолд монгол, орос, англи хэлний идээ, ундааны нэр энэ гурван хэлээр хэлэлцэгч ард түмнүүдийн танихуй, соёлын тусгал болно хэмээн үзэж зэрэгцүүлэн судалсан болно.
:)
Өнөө үед танихуй, хэл, соёлын шүтэлцээний асуудал хэл судлаачдын тэдний анхаарлын төвд байгаа билээ.

Ерөнхий хэлшинжлэлд "Ертөнцийн хэлний зураглал"-ын тухай асуудал онолын хувьд шийдэгдсэн боловч зэрэгцүүлсэн болон монгол хэлшинжлэлд цогцоор бүрэн шийдэгдээгүй, хэлний баримтаар олон талаас судлах шаардлагатай байгаагаас үүдэн бид энэхүү сэдвийг сонгох нь зөв зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрэв.

Бид монгол, орос, англи хэлний идээ, ундааны нэрийг судалгааны хэрэглэгдэхүүнээ болгон сонгож, гурван хэлний энэхүү бүлэг үгийн жишээгээр хэл, соёлын шүтэлцээг харуулах боломжтой гэж үзсэн болно.
There are many rainforest around the world. Some are tropical rainforest and others are temperate rainforest. Here is a list of some tropical and temperate rainforest:
> Amazon Rainforest
> Madagascar Rainforest
> Congo River Basin Rainforest
> South East Asian Rainforest
> Daintree Rainforest
> Central American Rainforest
:)
Many years there has been tourism in rainforest. As known the rainforest is a beautiful place so that's why they do tourism in the rainforest. But tourist are one of the threats to the rainforest. This is by them crushing plant with a 4wheel dives, laving rubbish behind and animals eat it coursing them to suffocate and taking parts of plants.
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
ЕРТӨНЦИЙН ХЭЛНИЙ ЗУРАГЛАЛ

1.1. Ертөнцийн зураглал

1.1.1. Ертөнцийн хэлний зураглал

1.1.2. Ертөнцийн үндэсний зураглал

1.2. Хэл, соёлын шүтэлцээ (Үндэсний хэлний зураглал)

1.3. Үндэстний сэтгэлгээ, сэтгэлгээний онцлог

Нэгдүгээр бүлгийн дүгнэлт

1. Сэдэв сонгох болсон шалтгаан
2. Сэдвийн судлагдсан байдал
Н. Д. Арутюнова
Е. М. Верещагин
Ю. Жеймс
В. Г. Костомаров
Н. Г. Комлёв
Н. Г. Колшанский
Е. С. Кубрякова
Р. Лaдo
Ж. Лакофф
В. И. Постовалова
Б. А. Серебренников
Г. Томпсон

Ж. Баянсан
Ц. Базаррагчаа
Ё. Баярсайхан
Ж. Долгормаа
Н. Нансалмаа
Э. Равдан
Г. Томтогтох
3. Сэдвийг судлахын чухал болох нь
4. Судалгааны ажлын зорилго
Орчин цагийн монгол, орос, англи гурван хэлний идээ, ундааны нэрийн баримтад түшиглэн зэрэгцүүлсэн судалгаа хийснээр аливаа ард түмний идээ, ундаа нь ард түмний соёлын нэг хэсэг болох, энэхүү идээ, ундааны соёлын адил ба ялгаатай талыг нээн харуулах, энэ соёл нь тухайн хэлтэй салшгүй холбоотой, хэлэндээ шингэсэн, эргээд гурван хэлэнд буй идээ, ундааны нэр нь ард түмнийхээ соёлын тусгал, мөн илрэх хэлбэр болохыг харуулахыг зорилоо.
Зорилт:
1. Монгол, орос, англи гурван хэлний тайлбар толь бичиг, нэвтэрхий болон орчуулгын толь бичиг, бусад эх сурвалжаас гурван хэлний идээ, ундааны нэрийн сан бүрдүүлэх;
2. Судалгааны ажлын сэдвийн дагуу онолын бүтээлтэй танилцаж тойм хийх, онолын тулгуур ойлголтуудыг тодорхойлох;
3. Цуглуулсан судалгааны санд суурилан монгол, орос, англи хэлээр хэлэлцэгч ард түмнүүдийн хэрэглэдэг идээ, ундааны нэрийн ангилал хийх (ХАВСРАЛТ 1, ХАВСРАЛТ 2);
4. Судалгаанд хамруулсан гурван хэлний идээ, ундааны нэрийн зэрэгцүүлсэн судалгаа хийх (нэр, соёл, танихуй, ахуй);
5. Судалгааны ажлын онолын ба практик ач холбогдол:
Энэхүү зэрэгцүүлсэн судалгааны ажил нь нэн тэргүүнд ерөнхий хэлшинжлэлийн хэл соёлын шүтэлцээ, ертөнцийн хэлний зураглалын асуудлыг энэ гурван хэлний баримтаар баяжуулах ач холбогдолтой ба бакалавр, магистр, докторын түвшний сургалтад хичээлийн хэрэглэгдэхүүн болох, мөн орчуулгын онол, практик, тользүй, гадаад хэл сурах, сургах үйл явц, бүх нийтийн боловсролд ач тустай.
6. Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн:
Баримтын эх сурвалж

а. Тайлбар толь бичиг (үндсэн эх сурвалж)

1. Ерөнхий редактор Л. Болд "Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь" (МХДТТ), УБ., 2008 /625 үг/
2. Х. Баярсайхан "Монгол хэлний хураангуй тайлбар толь бичиг" (МХХТТБ) УБ., 2009 /174 үг/
3. И. Дамбажав "Оюун билгийн мэлмийг нээгч аялгуу сайхан монгол үгийн дээж" (ОБМНАСМҮД) УБ., 2006 /174 үг/
4. Я. Цэвэл "Монгол хэлний товч тайлбар толь" (МХТТТ), УБ., 1966, /252 үг/
5. С. И. Ожегов "Словарь русского языка" (СРЯ), М., 1981 /293 үг/
6. Н. Ю. Шведова под ред. "Русский семантический словарь" (РСС), М., 2000 /459 үг/
7. Della Summers "Longman Dictionary of English Language and Culture" (LDELC), 1998 /437 үг/
8. Pearson Education Limited "Longman Word Wise Dictionary" (LWWD), 2008 /216 үг/

б. Орчуулгын толь бичиг (үндсэн эх сурвалж)

1. А. Лувсандэндэв болон Ц. Цэдэндамба нарын хянан тохиолдуулсан "Большой академический монгольско-русский словарь" (БАМРС), 2001 /294 үг/;
2. Дамбадорж Л. Орчин үеийн Англи-Орос-Монгол толь. УБ., 2004
3. Кручкин Ю. Орос-Монгол, Монгол-Орос. М., УБ., 2011
4. Онгоодой Ч. Хүнсний нэрийн гурван хэлний толь бичиг: Мон-Орос-Англи. УБ., 2005
Судалгааны ажлын үндсэн арга нь гурван хэлний баримтыг зэрэгцүүлэх арга болно. Энэхүү үндсэн аргын хүрээнд дараах аргуудыг судалгааны явцад ашиглав.
бүрдүүлбэр зүйн арга
тоон арга
ангилал хийх
тайлбар бичих
танихуй, соёлын тайлбар хийх
эрэмбэлэх
задлан шинжлэх
нэгтгэн дүгнэх
Энэхүү докторын (Ph.D) зэрэг горилсон нэг сэдэвт зохиол нь хэл соёлын шүтэлцээ болон "Ертөнцийн хэлний зураглал”-ын тухай ерөнхий хэлшинжлэлийн онолыг гурван хэлний баримтаар баяжуулж байна. Монгол, орос, англи гурван хэлний идээ, ундааны нэрийг ард түмний танихуйн туршлага, соёлын илрэл болох талаас зэрэгцүүлэн судалж байгаа нь шинэлэг тал юм.
1. Үгийн сангийн нэгжүүд хэл соёлын шүтэлцээний баримт болох нь // МУИС. Магистрантуудын эрдэм шинжилгээний хурал /2005.12.29/, 2-р байр;
2. Сүү, цагаан идээний нэрийг хэл соёлын шүтэлцээний баримт болгон судлах нь // МУИС. Магистрантуудын эрдэм шинжилгээний хурал /2006/, 3-р байр;
3. Монголчуудын цайны нэр хэл, соёлын шүтэлцээний илрэл болох нь // Монгол судлалын хүрээлэн – МУИС. Монгол судлал шинэ чиг хандлага ОУ-ын ЭШ хурал /2012.08.17/;
4. Гадаад хэл заах арга зүй // СЭЗДС - Англи хэл судлалын тэнхим "Монгол хүнд гадаад хэл заах арга зүйн зарим асуудал" семинар /2012.11.30/;
5. Идээ, ундааны нэр нь ард түмний танихуй, соёлын тусгал болох нь // МУИС-ГХСС. "Гадаад хэл соёл судлал" магистрант, докторантын эрдэм шинжилгээний хурал /2013.04.04/;
6. Идээний нэр ард түмний соёлын тусгал болох нь // СЭЗДС. Багш, докторантуудын эрдэм шинжилгээний бага хурал /2013.04.17/
7. Идээ, ундааны нэр ард түмний танихуй, соёлын тусгал болох нь // МУИС – ГХСС. Өргөтгөсөн хурлаар хэлэлцүүлэв /2013.05.13/
8. Linguistic and Cultural Interdependence: Comparing Mongolian, Russian and English dairy product findings // Japan, Okinawa, Kafuu Resort Fuchaku Condo Hotel /2013.11.21-23/.
10. Судалгааны ажлын үр дүнгээс хэвлүүлсэн байдал:
1. Үгийн сангийн нэгжүүд хэл соёлын шүтэлцээний баримт болох нь // Магистрантын эрдэм шинжилгээний эмхтгэл № 4, УБ., 2006
2. English course in Petroleum Transportation and Storage (Students book) // Mongolian University of Science and Technology. Battugs G., Ganzul G., Ganjiguur B., Ulaanbaatar., 2009
3. English for Information Technology (Handbook) // Institute of Finance and Economics. Ganzul G., Ulaanbaatar., 2011
4. The tea name of Mongolians shows the evidence representation of relation between language and culture // Монгол судлалын хүрээлэн – МУИС. Монгол судлал шинэ чиг хандлага ОУ-ын ЭШ хурлын илтгэлийн хураангуй. УБ., /2012. 08. 16-17/ (х. 94-96 англи хэлээр)
5. Монголчуудын цагаан идээний нэр хэл соёлын шүтэлцээний илрэл болох нь (Монгол хэлний өрөм, бяслаг жишээг орос, англи хэлний жишээ баримттай зэрэгцүүлсэн нь) // Нийгмийн ухааны салбарын "Хүрэл тогоот - 2012" эрдэм шинжилгээний бага хурал, илтгэлүүдийн эмхтгэл. УБ., 2012 (х. 17-21)
6. Монголчуудын цайны нэр хэл, соёлын шүтэлцээний илрэл болох нь // Acta Mongolica. Institute for Mongolian Studies - NUM, Volume 12 (383). Ulaanbaatar., 2012 (х. 120-132)
7. Идээ, ундааны нэр ард түмний соёлын тусгал болох нь // МУИС – ГХСС. ЭШБ. № 387 (17). УБ., 2013 (х. 27-34)
8. Монголчуудын махны нэр хэл, соёлын шүтэлцээний илрэл болох нь // Антоон Монтаэрт Монгол судлалын төв. Оюуны хэлхээ ЭШБ. Боть I (09). УБ., 2013 (х. 231-236)
9. Linguistic and Cultural Interdependence: Comparing Mongolian, Russian and English dairy product findings // The Journal of Arts and Philosophy. Vol 1; Issue 1; Year 2013. ISSN 1234-5678. CA., USA., (http://sci-edit.net/journal/index.php/jap) /2013.10 сар/ хэвлэлд
10. Монголчуудын цагаан идээ хэл, соёлын харилцан хамаарал // Acta Mongolica. Institute for Mongolian Studies – NUM. Ulaanbaatar., 2013 хэвлэлд
"Монгол, орос, английн ард түмний хэрэглэдэг идээ, ундааны нэрийн ангилал” хоёрдугаар бүлэгт бид монгол, орос, англи гурван хэлний идээ, ундааны нэрийн зэрэгцүүлсэн судалгаа, зүйлчилсэн ангилал хийсэн болно. Энэхүү бүлэг нь дараах дэд бүлгээс бүтнэ.
Дэд бүлэг:
2.1 Цагаан идээний нэр
2.1.1 Монголын ард түмний хэрэглэдэг цагаан идээ
2.1.2 Оросын ард түмний хэрэглэдэг сүүн бүтээгдэхүүн
2.1.3 Английн ард түмний хэрэглэдэг сүүн бүтээгдэхүүн
2.2 Улаан идээний нэр
2.2.1 Монголын ард түмний хэрэглэдэг улаан идээ

2.2.2 Оросын ард түмний хэрэглэдэг махан хоол
2.2.3 Английн ард түмний хэрэглэдэг махан хоол
2.3 Монгол, орос, английн ард түмний хэрэглэдэг идээ, ундааны нэрийг зэрэгцүүлэх нь
2.3.1 Монгол, орос, английн ард түмний хэрэглэдэг сүү, цагаан идээ
2.3.2 Монгол, орос, английн ард түмний хэрэглэдэг улаан идээ
Дүгнэлт:

Энэхүү зэрэг горилсон зохиолын зорилго, зорилтыг шийдвэрлэхийн тулд хэлний баримтад үндэслэн хэл нь ард түмний соёлын үзүүлэлт, мөн ард түмний сэтгэлгээний онцлогийг тодорхойлохоор хийсэн судалгааны ажлын үр дүнг нэгтгэн гаргасан.
Ном зүй:
Сэдвийн дагуу уншиж, ашигласан 93 ном, 13 тайлбар толь бичиг, 7 орчуулгын толь бичиг, 6 нэвтэрхий толь бичиг, 22 эрдэм шинжилгээний бүтээл, 34 вебсайтын жагсаалтыг агуулсан.
Хавсралт
Хавсралт 1:
Монгол, орос, английн ард түмний хэрэглэдэг цагаан идээний нэр
Хавсралт 2:
Монгол, орос, английн ард түмний хэрэглэдэг улаан идээний нэр
Нэгдүгээр бүлэг “Ертөнцийн хэлний зураглал”

1.1 Ертөнцийн зураглал
Хэл, соёлын шүтэлцээ (Үндэсний хэлний зураглал)
Гурван хэлэнд орчуулж болох нэр байгаа нь энэ гурван ард түмэнд цайны тухай нийтлэг шинжтэй ойлголт байна гэсэн үг.
Агуулга давхцаж буйг нэмэх (+), давхцаагүйг хасах (-) тэмдгээр тэмдэглэв.
Нэр давхцаж байгаа ч, соёлын агуулга өөр байна.
Гурван ард түмэн тухайн бүс нутагт байгаа ургамал, өвсөөр цай бэлтгэж уудаг хэдий ч, орос, английн ард түмний цай сортоороо ялгаатай бол монголчуудын цай найрлагаараа өөр, ихэнх нь хоол мэт байгаа нь онцлог байна. Тухайлбал, "банштай цай", "хийцтэй цай", "будаа сүүлтэй цай", "будаатай цай", "борви тойгоны ястай цай", "борцтой цай" г.м.
2.2-т бидний судалгааны санд буй гурван хэлний баримтад танихуй, соёлын тайлбар хийсэн.

Ялгааг ард түмний соёл, танихуйн үүднээс тайлбарлах нь зөв юм. Учир нь таньж мэдсэн зүйлс, бодит амьдралд байгаа юмс хэлэнд шингэнэ.

Хэл соёлын шүтэлцээний асуудлын хүрээнд аливаа нэрийн орчуулгад тайлбар хийх нь зүйтэй. Адилхан мэт үгийн цаана утгын ялгаа байгаа нь ард түмний соёл, танихуйн үйл ажиллагааны ялгаа болно.
Үүний жишээ болгож ааруулын төрөл зүйл, английн бяслагийг харна уу.
Хэлшинжлэлийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг горилсон бүтээл Г. Ганзул
Эрдэм шинжилгээний удирдагч: Хэлшинжлэлийн ухааны
д-р /Ph.D/, профессор Н. Нансалмаа

Манай оронд бод, бог малын мах, сүү, арьс ширийг өнө эртнээс одоог хүртэл бүрэн дүүрэн ашигладаг билээ.
Хэлний баримтыг ажиглаж үзэхэд, аль ч ард түмэнд өөрийн хоолны соёл, нэрээс гадна даяаршлалын нөлөөгөөр гадаадаас зээлдсэн нэрүүд байна. Тухайлбал, бууз (хятадаас монголд), бефстроганов (францаас оросод) г.м. Эдгээр зээлдсэн нэр нь тухайн улс орны ард түмэн үндэсний гэх хэмжээнд өөрчлөгдөн нутагшсан байна (бууз монголын, бефстроганов оросын үндэсний идээ г.м.).
ХОЁРДУГААР БҮЛЭГ
МОНГОЛ, ОРОС, АНГЛИЙН АРД ТҮМНИЙ ХЭРЭГЛЭДЭГ ИДЭЭ, УНДААНЫ НЭРИЙГ ЗЭРЭГЦҮҮЛЭХ НЬ

2.1. Монгол, орос, английн ард түмний хэрэглэдэг идээ, ундааны нэрийн зэрэгцүүлэл

2.1.1. Монгол, орос, английн ард түмний хэрэглэдэг цагаан идээний нэрийн зэрэгцүүлэл

2.1.2. Монгол, орос, английн ард түмний хэрэглэдэг улаан идээний нэрийн зэрэгцүүлэл

2.2. Монгол, орос, английн ард түмний хэрэглэдэг идээ, ундааны нэрийн танихуй, соёлын тайлбар

2.2.1. Цагаан идээний нэр

2.2.1.1. Монголын ард түмний хэрэглэдэг цагаан идээний нэрийн танихуй, соёлын тайлбар




Орос, английн ард түмэн цагаан идээг хэрэглэдэг боловч монголын ард түмэн шиг өрхийн аж үйлдвэрээр боловсруулж, сүүг бүтээмжтэй гүйцэд ашиглаж, удаан хадгалж нүүдлийн амьдралд тохируулан авч явахад авсаархан болгож хэрэглэдэггүй аж.
Монголчууд таван хошуу малынхаа махыг янз бүрийн байдлаар бэлтгэж, ашиг шим нь хүртээмжтэй, бүрэн гүйцэд хүртсээр ирсэн ард түмэн юм. Тэгвэл газар зүйн байрлал, цаг агаарын онцлог зэргээс хамааран таван хошуу мал гэхээс илүүтэйгээр оросууд хонь, гахайн мах (хожим үхрийн мах), англичууд хурга, тугал, тахиа, гахайн махыг хэрэглэж иржээ.
СОЛЯНКА - густой суп из рыбы или мяса с капустой или с солёными огурцами (PCC, 275); густой суп из рыбы или мяса с острыми приправами (СРЯ, 736) (орч. загас эсвэл махаар хийсэн байцаатай, даршилсан өргөст хэмхээр хийсэн хурц амттай өтгөн шөл)

Хурц өтгөн шөлийг щи буюу байцаа, зөөхий, рассольник буюу давсалсан өргөст хэмх, давсалсан өргөст хэмхийн шүүсийг чидун жимс, улаан лооль, нимбэг, нимбэгийн шүүс, квас, давсалсан эсвэл дарсан мөөг хийж, хүчтэй исгэлэн амт оруулсан найрлагатай болох юм.
Махтай, загастай (шувуу, загас г.м янз бүрийн төрлийн махыг хольсон нь), энгийн буюу мөөгтэй гэх гурван төрлийн солянка байна. Эхлээд мах, загасны өтгөн шөлийг зохих ёсоор бэлтгэж, сүүлд нь мөөг эсвэл ногоо нэмж шөлийг давсалсан өргөст хэмхийн шүүсээр шингэлдэг.
Хайруулын тавганд жигнэн болгосон шөлгүй хоолыг солянка хоёрдугаар хоол гэх бөгөөд үүнийг өөрөөр шингэн солянка хэмээн нэрлэх нь ч бий. Солянка хоёрдугаар хоолонд шингэн нь ерийн хэмжээнээс 3 дахин бага тул өтгөн, хурц амттай байна (www.russiankitchen.narod.ru).
7. Судалгааны ажлын арга:
8. Судалгааны ажлын шинэлэг тал:
9. Ажлыг хэлэлцүүлсэн байдал:
Дүгнэлт
- Сэдвийн дагуу монгол, орос, англи хэлээр 118 ном зохиол, эрдэм шинжилгээний бүтээл уншиж танилцан зохиолд дэвшүүлсэн онолын чиг хандлага, суурь ойлголтуудыг тодорхойллоо.
- Идээ, ундааны нэр ард түмний танихуй, соёлын тусгал болох нь (монгол, орос, англи хэлний баримтаар зэрэгцүүлэх нь) сэдэвт судалгааны ажил хийж гүйцэтгээд дараах дүгнэлтийг хийж байна. Энэхүү судалгааны ажилд дэвшүүлсэн зорилго, зорилтыг шийдвэрлэхийн тулд хийсэн хоёр бүлэг судалгааны ажлаас эдгээр дүгнэлт урган гарч байна.
- Бид монгол, орос, англи хэлний тайлбар, нэвтэрхий болон орчуулгын толь бичгүүдээс нийт 3015 нэр бүртгэн идээ, ундааны нэрийн судалгааны сан бүрдүүлсэн бөгөөд үүнээс 542- ыг судалгаанд нарийвчлан авч ашиглав. Үүнд монгол хэл - 402, орос хэл - 77, англи хэл - 63 байна.

2.2.1.2. Оросын ард түмний хэрэглэдэг цагаан идээний нэрийн танихуй, соёлын тайлбар

2.2.1.3. Английн ард түмний хэрэглэдэг цагаан идээний нэрийн танихуй, соёлын тайлбар

2.2.2. Улаан идээний нэр

2.2.2.1. Монголын ард түмний хэрэглэдэг улаан идээний нэрийн танихуй, соёлын тайлбар

2.2.2.2. Оросын ард түмний хэрэглэдэг махан хоолны нэрийн танихуй, соёлын тайлбар

2.2.2.3. Английн ард түмний хэрэглэдэг махан хоолны нэрийн танихуй, соёлын тайлбар

Хоёрдугаар бүлгийн дүгнэлт
Ерөнхий дүгнэлт

Abstract

Номзүй

Товчилсон үгийн тайлбар

Хавсралт
5. Монгол, орос, английн ард түмний хэрэглэдэг идээ, ундааны нэрийн танихуй, соёлын тайлбар хийх.

г. Нэвтэрхий толь бичиг

1. Encyclopedia Britannica, USA., 1993;
2. The World Book Encyclopedia. World Book Inc., Vol. 20. USA., 1994;
3. The World Book Encyclopedia. World Book Inc., Vol. 6. USA., 1994;
4. Монголын ёс заншлын их тайлбар толь /МЁЗИТТ/ дэд боть /1999/
5. Монголын ёс заншлын их тайлбар толь /МЁЗИТТ/ III боть
6. Монголын ёс заншлын их тайлбар толь /МЁЗИТТ/ IV боть
7. Монголын ёс заншлын их тайлбар толь /МЁЗИТТ/ дэд боть /2001/
8. “Монгол идээн товчоон /МИТ/”, “Сүү, цагаан идээ /СЦИ/”, “Монгол үндэстний хоол хүнс /МҮХХ/”;
9. МАС цахим толь (http://feb-web.ru/feb/mas), www.wikipedia.org, www.oxforddictionaries.com, www.dictionary.com, www.britannica.com, www.ozdic.com, www.ozhegov.org, www.teafrog.com;
10. Хүмбэр Одонтөр Ш., Жалайр Баттөгс М. Тод толь. Монгол хэлний тайлбар толь. УБ., 2006 (CD) (91 үг).
11. Амаржаргал П. "Цайны алтан судар буюу энх мөнхийн цай" ДА., 2004
12. Арьяасүрэн Ч., Бат-Ирээдүй Ж. Монгол ёс заншлын их тайлбар толь. Дэд боть. УБ., 1999
13. Гомбо Г. Монгол үндэстний хүнс, хоол. УБ., 2002
14. Гонгоржав Г. Амтат цайны жор. УБ., 1992
Индра Р. Сүү, цагаан идээний технологи. УБ., 1989
15. Индра Р. Сүү, цагаан идээ. УБ., 2009
16. Онгоодой Ч. Монгол идээн товчоон. УБ., 1991
Эдгээр эх сурвалжаас давхардсан тоогоор
монгол хэлээр 1522,
орос хэлээр 780,
англи хэлээр 713
нийт 3015 нэр цуглуулсан болно.
Үүнээс монгол хэлээр 402, орос хэлээр 77, англи хэлээр 63 нэрийн баримт (нийт 542) буюу үндэсний хоолны нэрийг нарийвчлан судлахаар тусгайлан авч үзлээ.
Ард түмний соёл, танихуй, туршлага, ертөнцийг үзэх үзэл хэлэнд тусгалаа олж, хэлээр илрэхийг ертөнцийн хэлний зураглал хэлнэ.
“Соёл” гэдэг нь ард түмний түүх, ёс заншил, уламжлал, амьдралын хэв маяг, амьдралын туршлага зэрэг болно.

Хэл, соёлын шүтэлцээ гэдэг нь энэ бүхэн хэлэндээ шингэж, хэлээр илрэх явдал юм.

Танин мэдэхүй нь мэдлэг олж авах, ашиглах, хадгалах, дамжуулах, боловсруулахтай холбоотой үйл явц юм. Тэгвэл хэлний танин мэдэхүй нь хэлний хэрэглүүрийн тусламжтайгаар мэдлэг олж авах, хадгалах, дамжуулах үйл явц болно. Хэл нь танин мэдэх үйл ажиллагааны хэрэглүүр болдог"
(Н. Нансалмаа, 2005, 28).

Энэхүү судалгааны ажилд бид чухам энэ чиг хандлагыг баримталж, аливаа ард түмний идээ, ундааны нэр нь уг ард түмний соёл, танихуй хэлэнд туссан тусгал мөн гэж үзэж байна.

"Ногоон цай" гэх нэр давхцаж байгаа боловч ойлголт, соёл нь өөр байна.
"Цай" гэх үг бусад үгтэй нийлэмж үг үүсгэх чадамжийг илэрхийлэх баримт гурван хэлэнд байна. Эдгээрээс сонирхол татаж байгаа нэг зүйл нь монгол хэлэнд цай гэх үг бусад нэр үгтэй нийлэмж үүсгэж байгаа нь монгол хэлний хоршоо үгийн жишээ болж байгаа бол ийм төрлийн жишээ орос, англи хэлэнд үгүй байна.
Манай ард түмэн малын сүүг бүхий л талаар бүрэн ашиглаж олон төрлийн идээ хийдэг бол нөгөө хоёр ард түмэнд ийм зүйл ажиглагдахгүй байна.
Монгол хэлний цагаан мах буюу белое мясо, white meat/light meat нэр нь гаднаас орж ирсэн байна. Энэ нь малын махны улаан өнгийг бодвол цайвар өнгөтэй гахай, тахиа, нугасны мах юм. Хэдийгээр бидний цуглуулсан орос, англи хэлний нэрийн санд цагаан мах оролцсон идээний нэр байгаа ч, бид уламжлалаа баримтлан монгол талаа дагаж улаан идээгээр хийсэн хоолны нэрүүдийг авч үзсэн болно. Мөн, ангиллын нэрийг монгол уламжлалыг баримтлан улаан идээ гэж нэрлэв.
Цагаан идээний төрөл зүйл олон байгаа учир нэр нь олон. Жишээ болгож "өрөм" гэх үгийг нөгөө хоёр хэлний "пенка" (хөөс гэж таньсан), "skin" (арьс гэж таньсан, толь бичгүүдийн тайлбарт түшиглэв) нэртэй зэрэгцүүлж үзье.
Оросууд сүүгээр өөр өөр төрлийн сүүн бүтээгдэхүүн хийдэг боловч манай ард түмэн шиг төрөл зүйл нь олон биш.
- Аль нэг хэлэнд үг байна гэдэг нь тухайн нэрээр нэрлэх юм, үзэгдэл, ухагдахуун ард түмний амьдралд байна гэсэн үг. Аливаа хэлний үгийн сан тухайн хэлээр хэлэлцэгч ард түмний ахуй, соёлын тусгал болно.
- Зэрэгцүүлэн судалсан судалгааны санд суурилан монгол, орос, англи хэлээр хэлэлцэгч ард түмнүүдийн хэрэглэдэг идээ, ундааны нэрийн ангиллыг цагаан идээ, улаан идээ гэх хоёр ерөнхий ангилалд багтаан хийв. Ангилал гурван хэлээр хэлэлцэгч ард түмнүүдийн бодит амьдралын ангилал боллоо гэж үзэж байна. Тиймээс бодит ангилал гурван ард түмний идээ, ундааны соёлын тусгал болсон (ХАВСРАЛТ 1, ХАВСРАЛТ 2).
- Монгол, орос, англи гурван хэлний баримтад түшиглэн, зэрэгцүүлсэн судалгаа хийснээр аливаа ард түмний идээ, ундаа нь ард түмний ахуй, соёл, танихуйн тусгал болохыг баримтаар үзүүлэв. Энэхүү идээ, ундааны соёлын адил ба ялгаатай тал нь уг соёл тухайн хэлтэй салшгүй холбоотой, хэлэндээ шингэсэн, эргээд гурван хэлэнд буй идээ, ундааны нэр нь ард түмнийхээ соёлын тусгал, мөн илэрхийлэх хэлбэр болдог гэдгийг харуулж байна. Идээ, ундааны нэр нь ард түмний амьдралын хэв маяг, онцлог, ёс заншил, танин мэдэхүй, үндэсний сэтгэлгээ, нийгмийн байдлыг тусгадаг түүх, соёлын салшгүй хэсэг тул тухайн нэрийг танихуй, соёлын тайлбар хийхгүйгээр бүрэн гүйцэд ойлгох аргагүй.
- Монгол, орос, английн ард түмний хэрэглэдэг идээ, ундааны нэрийн танихуй, соёлын тайлбар хийх зорилт тавьсны дагуу 2.2. бүлэгт гурван хэлний идээ ундааны нэрийн танихуй, соёлын тайлбар хийлээ. Хэлний нэгжид шингэсэн ард түмний идээ, ундааны соёл ялгаатай, танихуйн үйл өөр, эдгээрээс үүдэлтэй сэтгэлгээ өөр байгаа нь хэлний нэгжийн утга хэрэглээг тайлбарлахын тулд соёлын тайлбар зайлшгүй хийх шаардлагатай байгааг харууллаа.

- Энэхүү зохиолд хийж гүйцэтгэсэн судалгааны ажил бүхэлдээ аливаа хэл тухайн хэлээр хэлэлцэгч ард түмний соёлын тусгал болохыг харуулж байгаа тул хэлээр дамжуулан ард түмний соёлыг судлах боломжтой, хэл соёл харилцан шүтэлцээтэй болохыг харуулж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа.
Ард түмний үндэсний идээний нэр үндэсний онцлог үгийн санд орно. Учир нь энэ нэрээр нэрлэсэн ийм төрлийн идээ, ундаа нөгөө ард түмэнд байхгүй тул хэлэнд нь түүнд дүйх нэр байхгүй. Иймээс тайлбар хийхээс өөр аргагүй болно. Нөгөө талаар, аль нэг нэрэнд дүйх нэр оноож орчуулах боломжтой мэт байвч уг идээ ундааг бэлтгэх арга, технологи, орц, найрлага зэрэг нь өвөрмөц, онцлог тул цаад юмны тухай ойлголт бүрэн дүйхгүй юм. Ерөнхий утгаар бидний зэрэгцүүлэн судалж буй гурван хэлэнд шууд орчуулж болох "цай", "чай", "tea" гэх үгийг сая хэлсэн зүйлийн жишээ болгон авч үзье.
Full transcript