Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Untitled Prezi

No description
by

munh-erdene huygbaatar

on 19 December 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Untitled Prezi

код: 218
ШИНЖИЛГЭЭНД ЗОРИУЛЖ ДЭЭЖ, ДАРДАС, ХЭВ ХЭЛБЭР, ЗАГВАР АВАХ
ЗОРИЛГО

Цагдаагийн алба хаагчаас гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, ул мөр, эд мөрийн баримт бэхжүүлэн хураан авах, шинжлэхэд шаардлагатай дээж, гарын дардас, хэв хэлбэрийг зохих хүн, эд зүйлээс авах дэг горимыг тогтооно.

НЭР ТОМЪЁО

Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурьдсан утгаар ойлгоно:


“Дээж”
- хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоохын тулд оношлох шинжилгээнд зориулан холбогдох хүн амьтан, эд зүйлсээс шаардагдах хэмжээгээр авсан хэсэг;

ШИНЖИЛГЭЭНД ЗОРИУЛЖ ХЭВ ХЭЛБЭР АВАХ
Цагдаагийн алба хаагч харьцуулах шинжилгээнд шаардлагатай хэв хэлбэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авна.
– хүний гарын бүх хуруу, алганы хээг бэхжүүлж авсан мөр;
“Ул мөр” - гэмт хэрэг, зөрчлийн улмаас хүн, эд зүйл, орчинд үлдсэн ором, тэдгээрийн хувийн онцлог мэдээллийг агуулсан бичил хэсэг.
“Дардас”
.Гэмт хэрэг гарсан газар, эсхүл эд мөрийн баримтад гэрч, хохирогчийн ул мөр үлдсэн байж болзошгүй үндэслэл байвал харьцуулан шинжлэхээр тэднээс гарын үсгийн болон бусад хэв, хэлбэр авч болно.
Оношлох шинжилгээнд зориулан сэжигтэн, яллагдагч, гэрч, хохирогч болон бусад хүн, хэргийн газар, эд зүйлээс дээж, сорьц авч болно.
Хэв, хэлбэр авах ажиллагааг шаардлагатай бол уг хэрэгт хувийн сонирхолгүй мэргэжилтнийг оролцуулан гүйцэтгэж болно.
Шинжилгээ томилсны дараа дээж, сорьц, хэв, хэлбэр авах шаардлага гарвал уг ажиллагааг тухайн шинжээчийн оролцоотойгоор, эсхүл түүний зөвлөсний дагуу гүйцэтгэх нь илүү үр дүнтэй
Хүний биеэс цус, үс, шүлс, хөлс, шээс, үрийн шингэн, үнэр зэрэг бусад дээж авах шаардлага гарвал уг ажиллагааг эмнэлгийн байгууллагад, эсхүл эмч, сувилагчдын, бусад мэргэжилтний оролцоотойгоор гүйцэтгэх нь зохимжтой.
Хүний биеэс дээж, хэв, хэлбэр авах ажиллагааг хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, алдар хүнд, нэр төрийг хүндэтгэсэн эрүүл, аюулгүй байдлыг хангасан орчин, нөхцөлд гүйцэтгэхийг эрхэмлэнэ
Мал, амьтнаас дээж, хэв, хэлбэр авах ажиллагааг гүйцэтгэхдээ малын эмч, зоотехникч, амьтан судлаач зэрэг мэргэжилтнүүдийн туслалцааг авч болох бөгөөд энэ үед өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллах хэрэгтэй.
Хүн, эд зүйлээс дээж, хэв хэлбэр авах ажиллагааг гүйцэтгэхдээ цаг алдахгүй байх нь хэргийг түргэн шуурхай илрүүлэх, хэргийн газар ул мөрөө үлдээсэн эд зүйл устаж өөрчлөгдөхөөс сэргийлэх, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бодитой тодорхойлох боломж олгодог.
Гарын үсэг, гар бичмэлийн чөлөөт загварыг сонгохдоо шинжлэгдэж буй гарын үсэг, гар бичмэлтэй нэг цаг хугацаанд, эсхүл ойролцоо цаг хугацаанд үйлдэгдсэн байх нөхцөлийг мөрдлөг болгоно.
Гарын үсэг, гар бичмэлийн туршилтын загварыг сэжигтэн, яллагдагч, бусад хүнээс авахдаа шинжлэгдэж буй гар бичмэл, гарын үсгийг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзнэ
Сэжигтэн, яллагдагчаас дээж, хэв, хэлбэрийг албадан авч болно
Гэрч, хохирогчоос дээж, хэв, хэлбэр авахдаа тэдний зөвшөөрсний дагуу авах нь зохимжтой боловч,
хэрэв сэжигтэн, яллагдагч тэднээс хэв хэлбэр авахыг шаардах, эсхүл бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилсөн эсэхийг тогтоох зайлшгүй шаардлагын үүднээс албадан авч болно.
Дээж, хэв, хэлбэр авах ажиллагааг нэгжих, хураан авах, цогцсыг оршуулсан газраас нь гаргаж үзлэг хийх замаар, эсхүл дурьдсан ажиллагаануудтай нэгэн зэрэг гүйцэтгэж болно.
Дээж, хэв, хэлбэр авах ажиллагааг шинжилгээний шаардлагад тохируулан технологийн дагуу, үр дүнтэй гүйцэтгэх зорилгоор олон улсын жишигт нийцсэн, шинжлэх ухаан, техникийн ололт, амжилтад түшиглэсэн арга, хэрэгслүүдийг ашиглахыг чухалчлах нь зүйтэй.
Дээж, хэв, хэлбэр авсан тухай тэмдэглэл үйлдэх бөгөөд уг тэмдэглэлийг ЭБШХ-ийн 146, 154 дүгээр зүйлд заасан журмын дагуу үйлдэнэ. Уг тэмдэглэлд дээж, хэв, хэлбэр авах ажиллагааны үед хийгдсэн үйлдлийг дэс дарааллаар нь нэг бүрчлэн бичиж, ашигласан шинжлэх ухаан, техникийн арга, хэрэгслүүдийг зааж, хүрсэн үр дүнг тодорхойлон бичнэ.
Дээж, хэв, хэлбэрийг авах ажиллагааг гүйцэтгэсний дараа тэдгээрийн шинж, чанарыг алдагдуулахгүйгээр савлах бөгөөд дугтуй, хайрцаг, боодол дээр нь тэмдэглэгээ хийж, гарын үсгээ зурахын зэрэгцээ битүүмжлэн лацдаж, тэмдэглэлд хавсаргана.
анхаарал
тавьсанд
баярлалаа
Full transcript