Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

БАГИЙН ЗАСАГ ДАРГЫН АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

No description
by

bold binder

on 9 October 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of БАГИЙН ЗАСАГ ДАРГЫН АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ

БАГИЙН ЗАСАГ ДАРГЫН АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ
А. ТАНИЛЦУУЛГА
ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Биндэръяа
1.Төрийн албаны тухай хуулийн 14.1.1-д заасан ёсоор “Төрийн тухайн албан тушаалын  чиг үүрэг, эрх хэмжээг тогтоосон  албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтыг албан ёсоор гаргуулан авах, түүнийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг  шаардах” нийтлэг эрхийг  төрийн  жинхэнэ албан хаагч  эдлэх бөгөөд  мөн хуулийн 10.5-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд тавих тусгай шаардлага болон ёс зүйн хэм хэмжээг албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээ, контрактаар тодорхойлно” гэж  заасан нь  ажлын байрны шинжилгээ, тодорхойлолт, үнэлгээ хийх  эрх зүйн  орчныг тодорхойлж байгаа юм.
2. Ажлын байрны тодорхойлолт нь ямар хүнийг ажилд шилж сонгон авахыг, ажлын байрны үнэлгээ нь тухайн албан тушаалыг ямар ангилал, зэрэглэлд хамааруулах, ямар цалин хөлс олгох зэргийг тодорхойлж өгдөг бөгөөд  ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт боловсруулахтай  холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг баримтална.
Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралт

АЖЛЫН БАЙР (АЛБАН ТУШААЛ)-НЫ ТОДОРХОЙЛОЛТ БОЛОВСРУУЛАХ ЗААВАР
Ажлын байрны тодорхойлолт нь дор дурдсан агуулга бүхий бүрэлдэхүүн хэсгүүдтэй байна:

А. Танилцуулга;

Б. Чиг үүрэг;

В. Тавигдах шаардлага


Г. Хүчин зүйлс;

Д. Баталгаажуулалт.
“Б.Чиг үүрэг” гэсэн бүрэлдэхүүн хэсгийн
”Ажлын байрны зорилго”
гэсний дараах зайд тухайн ажлын байрны зорилгыг тодорхойлон нэг өгүүлбэрээр томьёолсон байна.
Ажлын байрны зорилгыг тухайн байгууллага, нэгжийн үйл ажиллагааны нэг гол зорилт
/буюу бүтээгдэхүүний анги/-ын агуулгатай уялдуулан томьёолно.
ЧИГ ҮҮРЭГ
2.
"Ажлын байрны үндсэн зорилт
” гэсний доорх зайд тухайн ажлын байрны зорилгын хүрээнд ажлын байрны 2-оос доошгүй үндсэн зорилтуудыг ач холбогдлоор нь жагсааж бичнэ. Ажлын байрны үндсэн зорилтуудыг тухайн байгууллага, нэгжийн үйл ажиллагааны холбогдох зорилт /буюу нийлүүлэх бүтээгдэхүүн/-ын агуулгатай уялдуулан томьёолно.
“2.1.Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт”
гэсний доорх зайд тухайн үндсэн зорилтыг биелүүлснээр гарах үр дагаврыг гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт хэлбэрээр тодорхойлж бичнэ.

“3.Ажлын байрны гол үйл ажиллагаа”
гэсний доорх зайд ажлын байрны үндсэн зорилт тус бүрийн хүрээнд бүтэн жилийн ажлын өдөр буюу цагийн 5% болон үүнээс дээш хувийн хугацаа зарцуулах бүх гол үйл ажиллагааг товч тодорхой жагсааж бичсэн байна. Ингэхдээ “зөвлөх, зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих, хамтран ажиллах” г.м идэвхтэй үйл үгээр төгссөн зайлшгүй хийж гүйцэтгэх ажлууд байна.
Ажлын байрны гол үйл ажиллагаа нь тухайн байгууллага, нэгжийн үйл ажиллагааны холбогдох зорилт /буюу нийлүүлэх бүтээгдэхүүн/-ын хүрээнд авч хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээ /буюу бүтээгдэхүүний тоо хэмжээ/-тэй уялдсан байвал зохино.
“3.Ажлын байрны гол үйл ажиллагаа”
гэсний доорх зайд байгаа
“Ажлын байрны зорилгын хүрээнд явуулах бусад үйл ажиллагаа:
“ гэсний доорх зайд ажлын ачааллыг жигдрүүлэх, ажлын хийдэгдлийг арилгах үүднээс тухайн ажлын байранд ерөнхий менежерийн санал болгосон нэмэлт үйл ажиллагаануудыг жагсааж бичнэ.
“3.1.Хугацаа, хувиар”
гэсний доорх зайд ажлын байрны үндсэн зорилт тус бүрийн хүрээнд гол үйл ажиллагаа болгон тодорхойлсон ажил тус бүрт зарцуулах хугацаа нь нийлбэр дүнгээрээ бүтэн жилийн ажлын өдөр буюу цагт ямар жин эзлэхийг тооцоолон хувиар илэрхийлэн “Ажлын байрны ... дүгээр /дугаар/ үндсэн зорилтын хүрээнд:” гэсний харалдаа зайнуудад нөхөж бичнэ.

В. Тавигдах шаардлагыг тодорхойлох арга зүй
“В.Тавигдах шаардлага” гэсэн бүрэлдэхүүн хэсгийн “1.Ажлын байранд тавигдах шаардлага” гэсний дараах зайд хуульд өөрөөр заагаагүй бол тухайн ажлын байранд тавигдах “1.1.Ерөнхий шаардлага”, “1.2.Тусгай шаардлага”-ыг тодорхойлох бөгөөд эдгээрийг дотор нь ач холбогдлоор нь “Чухал шаардлагатай”, “Шаардлагатай” гэж тус тус ангилан авч үзнэ.
“1.1.Ерөнхий шаардлага” нь тухайн албан тушаалыг эрхлэхэд шаардагдах “Боловсрол”, “Мэргэжил”, “Мэргэшил”, “Туршлага”, “Ур чадвар” гэсэн үзүүлэлттэй байна.
“Боловсрол” гэсний арын “Чухал шаардлагатай” гэсний доорх зайд “дээд боловсролын бакалаврын зэрэгтэй”, “дээд боловсролын магистрын зэрэгтэй” гэх мэтчилэн бичнэ. Харин “Боловсрол” гэсний арын “шаардлагатай” гэсний доорхи зайд “Ph.D”, “Sc.D” гэх мэтээр бичнэ.
“Мэргэжил” гэсний арын “Чухал шаардлагатай” гэсний доорх зайд тухайн албан тушаалыг үр дүнтэй эрхлэхэд зайлшгүй шаардагдах мэргэжлийг “эрх зүйч”, “багш”, “хүний эмч” гэх мэтээр, “Шаардлагатай” гэсний доорх зайд “Эдийн засагч”, “Сэтгэл зүйч” гэх мэтээр тус тус бичнэ.
“Мэргэшил” гэсний арын “Чухал шаардлагатай” гэсний доорх зайд тухайн ажлын байрны чиг үүргийг зохих түвшинд хэрэгжүүлэхэд шаардагдах “Хүний нөөцийн удирдлага”, “Төрийн удирдлага”, “..........” гэх мэтчилэн дипломын дараах сургалтаар мэргэшлийн түвшинд эзэмшсэн байх тодорхой чиглэлийн мэдлэг чадварыг тодорхойлж бичнэ. Энэ хүчин зүйлээр нэг буюу хэд хэдэн шинжлэх ухааны салбарын мэдлэгийг эзэмшсэн байхыг шаардаж болно. Харин “Мэргэшил” гэсний арын “Шаардлагатай” гэсний доорх зайд “Өөрчлөлтийг манлайлах”, “Хүнийг манлайлах”, “Бизнес сэтгэлгээтэй байх” гэх мэтээр тухайн албан тушаалыг хашихад шаардлагатай мэргэшлийг бичнэ.
“Туршлага” гэсний арын “Чухал шаардлагатай” гэсний доорх зайд ажил эрхлэгчийн тухайн албан тушаалд орохоос өмнө эрхэлж байсан үйл ажиллагааны туршлагыг “Төрийн албанд 10-аас доошгүй жил, үүнээс 3-аас доошгүй жилд нь удирдах албан тушаалд ажилласан” гэх мэтээр тухайн албан тушаалыг эрхлэхэд зайлшгүй шаардлагатай тодорхой албан тушаалд ажилласан жилийн хугацааг тодорхойлж бичнэ. Харин “Туршлага” гэсний арын “Шаардлагатай” гэсний доорх зайд “Хувийн хэвшилд удирдах албан тушаал 2-оос доошгүй жил эрхэлсэн байх” гэх мэт шаардлагыг тавьж болно.
“Ур чадвар” гэсний арын “Чухал шаардлагатай”, “Шаардлагатай” гэсний доорх зайд тухайн ажлын байранд үр дүнтэй ажиллахад шаардагдах ур чадварыг Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 7 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн төвшин,төрийн үйлчилгээний албан хаагчийн үр дүнгийн гэрээг үнэлж, дүгнэх журам”-ын 10.3-д тодорхойлсон мэдлэг чадварын үзүүлэлтүүд болон Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Хувийн хэрэг хөтлөх журам”ын “Төрийн албан хаагчийн анкет” гэсэн 1 дүгээр хавсралтын 4 дэх хэсэг дэх “Ур чадварын талаарх мэдээлэл”-ийн хэсэгт заасан ур чадварын үзүүлэлтүүдтэй уялдуулж тодорхойлно.
Г.Хүчин зүйлсийг тодорхойлох арга зүй
“Г.Хүчин зүйлс” гэсэн бүрэлдэхүүн хэсгийн “1.Ажлын байрны харилцах субьект” гэсний доорх зайд ”1.1.Байгууллагын дотор талд байгаа” болон “1.2.Байгууллагын гадна талд байгаа” харилцан ажиллах субьект болох төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллага болон албан тушаалтан, иргэдийг нэрлэн шууд болон шууд бус харилцах байдлаар нь тодорхойлж бичнэ.

Д.Баталгаажуулах арга зүй
1. ”Ажлын байрны тодорхойлолтын баталгаажуулалт” гэсэн бүрэлдэхүүн хэсгийн “Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан ажлын хэсэг буюу багийн ахлагч” гэсний доорх “Албан тушаалын нэр” гэсний дараах зайд ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан Ажлын хэсэг буюу багийн ахлагчийн албан тушаалын нэр, түүний эцэг, эхийн нэрийн эхний үсэг, өөрийнх нь нэрийг бичиж, үсэг зуруулан огноог бичсэн байна.;

”Ажлын байрны тодорхойлолтыг баталсан эрх бүхий албан тушаалтан”
гэсний доорх “Албан тушаалын нэр” гэсний дараах зайд ажлын байрны тодорхойлолтыг баталсан албан тушаалтны албан тушаалын нэр, түүний эцэг, эхийн нэрийн эхний үсэг, өөрийнх нь нэрийг бичиж, үсэг зуруулан огноог бичиж, тамга /буюу тэмдэг/-ыг дарж албан ёсоор баталгаажуулсан байна.
Full transcript