Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Авлигатай тэмцэх газар

No description
by

Tsenguujin Ganzorig

on 12 October 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Авлигатай тэмцэх газар

Авлигатай тэмцэх газар

Авлигатай тэмцэх газар
Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн.
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БАТАЛГАА
Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны баталгаа:
• Улс төрийн баталгаа
• Эдийн засгийн баталгаа
• Нийгмийн баталгаа
• Хууль зүйн баталгаа
• Бусад баталгаа

Нийгмийн баталгаа:
• Авлигатай тэмцэх газрын албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд ажлаас чөлөөлөх, огцруулах, түүнчлэн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно.
• Авлигатай тэмцэх газрын албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа хөдөлмөрийн чадвараа түр алдсан буюу хөгжлийн бэрхшээлтэй болсон бол түүний авч байсан цалин, тэтгэвэр, тэтгэмжийн зөрүүг, хэрэв хиймэл эрхтэн хийлгэсэн бол түүний зардлыг төр хариуцна.

Хууль зүйн баталгаа:
• Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын зөвшөөрөлгүйгээр, бусад албан хаагчийг Авлигатай тэмцэх газрын даргын зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа, унаа болон биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно.
• Авлигатай тэмцэх газрын албан хаагчийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу гэмт хэргийн газар гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан бол Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын талаар Улсын Их Хуралд, бусад албан хаагчийн талаар Авлигатай тэмцэх газрын даргад 48 цагийн дотор мэдэгдэнэ.
• Авлигатай тэмцэх газрын албан хаагч гэмт хэрэгт холбогдсон, түүнчлэн энэ хуулийн 31.2-т заасны дагуу баривчлагдсан бөгөөд эрх бүхий байгууллагаас түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай санал тавьсан бол түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор Авлигатай тэмцэх газрын дарга шийдвэрлэнэ.
• Авлигатай тэмцэх газрын албан хаагч бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас учирсан хохирлыг төр хариуцна.

Авлигатай тэмцэх газар нь дараахь бүрэн эрхтэй:
1. Авлигын эсрэг явуулах төрийн бодлого, шийдвэр, түүнчлэн авлигын эсрэг хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал боловсруулж, эрх бүхий байгууллагад оруулах;
2. Авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзвэл төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан тушаал, шийдвэр, журам, дүрмийг хянаж хүчингүй болгуулах санал боловсруулж, эрх бүхий байгууллагад оруулах;
3. Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажилтай холбогдуулан төрийн байгууллагаас холбогдох мэдээ, судалгаа, тайланг гаргуулан авах;
4. Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэнээс шаардлагатай мэдээлэл, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг үнэ төлбөргүйгээр гаргуулан авах, танилцах, мэргэжлийн дүгнэлт, магадлагаа гаргуулах;
5. Авлигын гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор гүйцэтгэх ажил явуулах, гүйцэтгэх ажил эрхэлдэг бусад байгууллагуудтай хамтран ажиллах;

ЯМАР ГОМДОЛ, МЭДЭЭЛЛИЙГ АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР АВАХ ВЭ?
Авлигатай тэмцэх газар нь ямар гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авдаг талаар танилцана уу.
Санамж
: Хэрэв та хэн нэгнийг гэмт хэрэг үйлдсэн талаар худал мэдээлвэл Монгол Улсын Эрүүгийн хуулийн
252
дугаар зүйлд заасан хариуцлага хүлээж болзошгүйг сануулъя.


Авлигатай тэмцэх газрын эрхэм зорилго:
АВЛИГАТАЙ ТЭМЦЭЖ, ШУДАРГА ЁСЫГ ТОГТООН ХӨГЖИЛ ДЭВШИЛД ХҮРГЭНЭ.
Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны үндсэн зарчим:
Авлигатай тэмцэх газар нь нэгдмэл удирдлагатай, бие даасан байх бөгөөд үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хараат бус, ил тод байх, нууцыг чанд сахих зарчмыг баримтална. (Авлигын эсрэг хуулийн 16 дугаар зүйлийн 16.1)

Авлигатай тэмцэх газар нь Монгол Улсын Авлигын эсрэг хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, бусад холбогдох хууль, тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.
Авлигатай тэмцэх газар нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
1. Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах;
2. Хуульд заасан албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хянан шалгах ажлыг зохион байгуулах;
3. Авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах ажлыг гүйцэтгэх.

6. Авлигын холбогдолтой өргөдөл гомдлыг хүлээн авч шалгах;
7. Хуулиар харъяалуулсан хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах;
8. Чиг үүрэгтээ холбогдох асуудлаар мэдээ мэдээлэл авах, мэдээллийн нууцыг хадгалах;
9. Өөрийн байгууллага ажилтныхаа аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах;
10. Гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад албан тушаалтан буюу иргэнд ил болсон нууцыг задруулахгүйн тулд уг этгээдээс бичгээр баталгаа гаргуулах авах, баталгааг зөрчсөн тохиолдолд зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх;
11. Хуулиар харьяалуулсан хэргийг шалгах явцад илэрсэн авлигын гэмт хэрэгтэй холбоогүй хууль зөрчсөн бусад үйлдлийг шалгуулахаар эрх бүхий байгууллагад шилжүүлэх;

12. Өөрийн үйл ажиллагаанд туслалцаа үзүүлсэн гэрч бусад этгээдийг шаардлагатай тохиолдолд Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авахуулах;
13. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргавал зохих этгээдийн жагсаалтыг холбогдох байгууллагаас гаргуулан авч хянах;
14. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хяналт тавих, мэдээлэл өгөх журмын биелэлтийг шалгах;
15. Мэдүүлэг гаргагчийн хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт тавих, хугацаа хожимдуулсан буюу санаатай худал мэдүүлсэн этгээдэд холбогдох хуульд заасан арга хэмжээг авахуулахаар эрх бүхий байгууллагад шилжүүлэх;


16. Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотой асуудлаар бичгээр дүгнэлт, зөвлөмж гаргах;
17. Авлигатай тэмцэх асуудлаар гадаад орнуудын болон олон улсын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, мэдээлэл солилцох;
18. Авлигатай тэмцэх газрын хуулиар хүлээсэн дээр дурьдсан чиг үүрэг, эрхийг хэрэгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, захиргаа, санхүүгийн ажлыг хэрэгжүүлэх үүргийг Тамгын хэлтэс хэрэгжүүлнэ.
Улс төрийн баталгаа:

• Авлигатай тэмцэх газрын байранд улс төрийн нам, эвсэл, холбоо, хөдөлгөөний болон шашны үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
• Авлигатай тэмцэх газрын албан хаагч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө эдлэхдээ өөрийн албандаа хүндэтгэлтэй хандана.

Эдийн засгийн баталгаа:

• Авлигатай тэмцэх газрын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана.
• Авлигатай тэмцэх газрын төсвийг улсын төсөвт тусгайлан тусгах бөгөөд энэхүү төсөв нь үйл ажиллагаагаа хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байна.
• Авлигатай тэмцэх газрын тухайн жилийн төсвийг өмнөх оны батлагдсан төсвийн хэмжээнээс бууруулан батлахыг хориглоно.
• Авлигатай тэмцэх газрын гүйцэтгэх ажлын төсвийг УИХийн Тусгай хяналтын дэд хорооноос хянаж, санал болгосноор УИХ батална.
• Авлигатай тэмцэх газрыг ажлын байр, шаардлагатай тоног төхөөрөмж, тээврийн болон техник хэрэгсэл, албан хаагчийг орон сууцаар хангах, авлигатай тэмцэх үйл ажиллагааны явцад туслалцаа үзүүлсэн этгээд, гэрчийг хамгаалах, тэдгээрт санхүүгийн туслалцаа үзүүлэхтэй холбогдсон зардлыг улсын төсөвт тусгаж санхүүжүүлнэ.
• Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга, албан хаагчийн цалин хөлс нь албан тушаалын цалин, албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, зэрэг дэвийн, эрдмийн зэргийн нэмэгдлээс бүрдэх бөгөөд тэдгээрийн хэмжээг Улсын Их Хурал тогтооно.
• Авлигатай тэмцэх газарт тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан албан хаагчид аминдаа орон сууц барих, амьдралын нэн тэргүүний хэрэгцээт зүйл худалдан авах, өөрийн хүсэлтээр суралцах болон хүүхдээ сургахад нь төрөөс хөнгөлөлттэй зээл олгох, шаардлагатай бол зээлийн баталгаа гаргаж өгнө.
• Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нь Засгийн газрын гишүүнтэй адил бүрэн эрхийн баталгаа, хангамжтай байна.

• Авлигатай тэмцэх газрын албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа амь насаа алдсан буюу албан үүрэгтэй нь холбогдуулан амь насыг нь хохироосон бол түүний ар гэрт 5 жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.
• Авлигатай тэмцэх газарт 10-аас доошгүй жил ажилласан албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол түүнд албан тушаалынх нь 36 сар хүртэл цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.
• Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн амь нас, эрүүл мэндийг заавал даатгах бөгөөд даатгалын төлбөрийг тухайн байгууллагын төсвөөс төлнө.

• Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн ээлжийн амралтын үндсэн хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоох бөгөөд гүйцэтгэх ажил эрхэлсэн, түүнчлэн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчаар ажилласан 5 жил тутамд ажлын 3 өдрийн нэмэгдэл амралт олгоно.
• Авлигатай тэмцэх газрын албан хаагч төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, нэмэгдэл баталгаа, цалин хөлс, нөхөн төлбөр, тусламж, шагнал урамшил, тэтгэмжээс гадна энэ хуульд заасан баталгаагаар хангагдана.
• Энэ хуулийн 30.7-д заасан баталгааг Авлигатай тэмцэх газрын албан хаагчид эдлүүлэхдээ ижил төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, нэмэгдлийг давхардуулж олгохгүй бөгөөд сонголтыг Авлигатай тэмцэх газрын албан хаагч өөрөө хийнэ.

Бусад баталгаа:
• Авлигатай тэмцэх газрын албан хаагч эрдэм шинжилгээнийхээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглоно.
• Авлигатай тэмцэх газрын албан хаагч албан дайчилгаанаас чөлөөлөгдөнө.
• Албаны чиг үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан Авлигатай тэмцэх газрын албан хаагч болон гэр бүлийнх нь гишүүдийн амь нас, эрүүл мэндэд бодит аюул заналхийлсэн тохиолдолд цагдаагийн байгууллага тэдний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авна.

• Бүрэн эрхийнхээ хүрээнд Авлигатай тэмцэх газрын албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг иргэн, албан тушаалтан харьяалал харгалзахгүйгээр биелүүлэх үүрэгтэй.
• Авлигатай тэмцэх газрын албан хаагч эрх бүхий албан тушаалтны өгсөн тушаал, даалгаврыг ёсчлон биелүүлснээс үүссэн хохирол, сөрөг үр дагаврыг тушаал, даалгавар өгсөн албан тушаалтан хариуцна.
• Авлигатай тэмцэх газрын байр төрийн хамгаалалтад байна.

Авлигатай тэмцэх газар нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн
263
дугаар зүйл /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/,
264
дүгээр зүйл /Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх/,
265
дугаар зүйл /Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах/,
266
дугаар зүйл /Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх/,
268
дугаар зүйл /Хээл хахууль авах/,
269
дүгээр зүйл
/Хээл хахууль өгөх/,
270
дугаар зүйл /Хээл хахууль зуучлах/,
270
1 дүгээр зүйл /Хууль бусаар хөрөнгөжих/,
273
дугаар зүйл /Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/ гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авна. Мөн албан тушаалтны хөрөнгө, орлогын болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийн талаарх гомдол, мэдээллийг цахим хуудсаар хүлээн авч байна.
Ургийн овог

Эцэг /эх/-ийн нэр

Өөрийн нэр

Иргэний үнэмлэхийн дугаар

Регистерийн дугаар

Оршин суугаа хаяг

Утас

Е-mail

Хэн, хэзээ, хаана, ямар гэмт хэрэг үйлдсэн талаар

Худал мэдээлвэл хариуцлага хүлээлгэхийг ойлгосон эсэх

Мэдээллийн хувийг өөрийн E-mail хаягруу илгээе





АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ТАЛААРХИ САНАЛ
Санал *

Нэр


АЛБАН ХААГЧДЫН ТАЛААРХИ САНАЛ, ГОМДОЛ
Ургийн овог *

Эцэг/Эхийн нэр *

Өөрийн нэр *

Иргэний үнэмлэхийн дугаар *

Регистерийн дугаар *

Оршин суугаа хаяг *

Утас *

Е-mail

Ямар асуудал хэзээ, хаана болсон: *

Хамт байсан хүмүүс энэ үйл явдалд ямар оролцоотой, хэн нь хэнтэй ямар хамааралтай болох:

Энэ хэрэгт холбогдолтой ямар нэгэн баримт танд байгаа эсэх:

Та энэ үйл явдлыг яаж мэдсэн болох, сонссон бол хэнээс хэзээ, хаана сонссон, хамт байсан бол та тэнд байсан хүмүүсийн хэн хэнийг нь яаж таньдаг болох, яагаад тэнд очсон:

Тэдгээр хүмүүс үйл явдлын талаар өөр юу мэдэх талаар:

Өөр ямар нэгэн хүсэлт байгаа эсэх:
Хэнд холбогдох

Мэдээлэл


Based on Jim Harvey's speech structures
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Full transcript