Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Улаанбаатар хотын экологид тулгамдаж буй асуудлууд, шийдвэрл

No description
by

Bold enhmaa

on 14 May 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Улаанбаатар хотын экологид тулгамдаж буй асуудлууд, шийдвэрл

Улаанбаатар хотын экологид тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам, хууль эрх зүйн орчин
Нийслэлчүүд бидний хамгийн их санаа зовж байгаа асуудлын нэг бол Улаанбаатар хотын экосистемийн бохирдлын асуудал болоод байна. Сүүлийн жилүүдэд хүний үйл ажиллагааны нөлөөгөөр байгаль орчин өөрчлөлтөд орж хөрс, ус, агаар мэдэгдэхүйц бохирдож жам ёсны тэнцвэрт байдал нь алдагдаж эргээд хэвийн байдалдаа эргээд орохооргүй байдалд ороод байна.
Хөрсний бохирдол
Агаарт цацагдаж байгаа элдэв хорт хийнүүд хөрсөнд бууж улмаар ургамлын нөмрөгийг устгах, усыг их хэмжээгээр бохирдуулж байгаа учраас хөрсний бохирдолт нь Улаанбаатар хотын экосистемийн бохирдолтын төлөв байдлыг тодорхойлох үндсэн гол байгалийн объект байдаг юм.
Хот орчмын гэр хороолол, автомашин, арьс шир боловсруулах жижиг үйлдвэр цех, төмрийн хог хаягдал авдаг газрууд огцом нэмэгдэж эдгээр эх үүсвэрээс гарсан техноген бохирдлууд хот орчмын хөрсөн бүрхэвчид шингэдэг.
Агаарын бохирдол
Байгалийн гаралтай агаарын бохирдол нь байгалийн үйл явцаар үүсэх бөгөөд үүнд галт уул дэлбэрэх,уулын чулуулаг элэгдэх, ургамал хэт их цэцэглэх, /хөл газрын ургамал- энгийн яриагаар хогийн ургамал гэж нэрлэдэг шарилж, лууль / ойн болон гал түймрийн утаа гэх мэт хамаарна.
Хүн ба бусад амьд биетээс шалтгаалсан хувилахуйн болон амин бодисууд, элдэв тоосжилтийн нөлөөнд агаар мандалын байгалийн шинж чанар өөрчлөгдөхийг хэлдэг.
Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй агаарын бохирдол нь үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны явцад янз бүрийн хорт бодис агаарт хаягдснаас үүсдэг. Энэ нь цар хүрээгээрээ байгалийн гаралтай агаарын бохирдолыг давдаг.
Усны бохирдол
Сүүлийн жилүүдэд хүн ам төвлөрсөн суурин газруудаас гарч байгаа ахуйн болон үйлдвэрийн бохир ус нь ус, хөрсийг бохирдуулан улмаар ууршин агаар мандалд бохирдлыг үүсгэн хөрс усаар дамжин хүрээлэн буй орчныг бохирдолтыг нэмэгдүүлсээр байна.
Улсын хэмжээнд 100 гаруй бохир ус цэвэрлэх зориулалттай байгууламж байгаа боловч бүрэн ажиллагаа байхгүй, жилд олон сая шоо метр бохир усыг ус, хөрсөнд хаяж байгаагийн зэрэгцээ нийслэл УБ хотод жилд 120 гаруй сая шоо метр бохир усыг Туул гол түүний цутгал гол горхи, хөрсөнд хаяснаар Туул голын хамгийн бохир гол болж, бохирдолтын ангилалаар “маш бохир” ангилалд хамрагдан усны бохирдол 4-10 дахин нэмэгдсэн байна.
Хотын хүн амын дунд тархсан зарим өвчний талаар авч үзвэл
Харшил: Хотын хүн дунд хамгийн түгээмэл тархсан өвчин бол харшил юм. Бие организм антиген шинжтэй бодист хэт мэдрэг болохыг антиген буюу харшил гэнэ. Уг өвчин нь амьсгаадалт, тууралт гэх мэт шинж тэмдэгтэй
Зүрх судасны өвчлөл: энэ өвчний төрлүүдээс судас хатуурах, даралт ихсэх, тархины судас хатуурах өвчнүүдээс түгээмэл тархалттай байдаг учраас өндөр хөгжилтэй орнуудад түгээмэл байдаг.
Хорт хавдар: Хотын агаарын бохирдол, орон байрны агаарт байдаг тоос,хүнсний бүтээгдхүүний агууламж дахь бактер, мөөгөнцөр, архидалт, тамхидалтын нөлөөгөөр үүснэ.
Шуугианы өвчин: гол төлөв сонсголын эрхтэнд өөрчлөлт орно. Үүний шалтгаан нь хотын их хэмжээний дуу шуугианаас болж байгаа.
Анхаарал хандуулсан баярлалаа
Дүгнэлт
Та бүхэн Улаанбаатар хотод маань тулгамдаад байгаа экологийн асуудлуудын талаар тодорхой мэдлэгтэй болсон гэдэгт итгэлтэй байна. Энэхүү асуудлыг сайнаар шийдэх үү эсвэл бүр дордуулах уу гэдэг нь биднээс л шалтгаална. Хүрээлэн буй орчиноо хамгаалж байж л бид эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжтой болно. Хөрс, ус, агаар, хог тоосжилт зэргээс үүдэн олон төрлийн өвчин үүсэн та бидний эрүүл мэндийг хохироосоор байн.

БАЙГАЛЬ БОЛ БЭЛЭГ
Төрөөс экологийн талаар баримтлах бодлого
Төрөөс экологийн талаар баримтлах бодлого нь байгаль орчин, байгалийн нөөцийнхөө харьцангуй давуу байдалд тулгуурлан нөөц баялгийг нь зохистой ашиглахад зохицсон аж ахуйн уламжлалт болон орчин үеийн нийтлэг хэвшлийг хослуулан хөгжүүлэх замаар байгалийн баялгийг нөхөн сэргээж, төрх байдлыг нь хамгаалж, иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгоход чиглэгдэнэ.
Зарим зүйл заалт
1.2.Экологийн тэнцлийг хангахад дараахь зарчим баримтална:
1.2.1. амьдралын орчны эрүүл аюулгүй байдлыг хангасан байх;
1.2.2. ирээдүй үеийнхэнд учирч болзошгүй экологийн хохирлыг багасгах;
1.2.3. байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг ашиглах шийдвэр, үйл ажиллагаа ил тод байх.
3.1.Байгаль орчны бодлого нь байгалийн төрх байдлыг хадгалах, байгалийн болон түүх соёлын үнэт зүйлсийг хамгаалах экологийн даацад нийцүүлэн нөөц баялгийг иж бүрэн, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үр өгөөжийг нь ард иргэдэд адил тэнцүү хүртээх нөхцөлийг бүрдүүлэх замаар улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтийг тэтгэн, амьдрах орчныг сайжруулахад чиглэгдэнэ.
3.11.6. байгалийн гамшиг, үйлдвэр, тээврийн ослын үед гарч болзошгүй цацраг идэвхт болон химийн хорт бодисын алдагдлаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг нь арилгах замаар амьдрах орчны аюулгүй байдлыг хангана;
Full transcript