Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Төлөвлөгөө зохиох алхам, тухайн алхамд гүйцэтгэх гол ажлууд

No description
by

Urnaa Boldbaatar

on 22 October 2013

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Төлөвлөгөө зохиох алхам, тухайн алхамд гүйцэтгэх гол ажлууд

Бизнес төлөвлөлт
1. Төлөвлөгөө зохиоход ямар хүмүүс оролцох,

2. Төлөвлөгөөний хэлбэр, төлөвлөгөө зохиоход зарцуулах хугацаа, хөрөнгө, ажиллах нөхцөл,

3. Төлөвлөгөөт үеийн зорилгыг хэрэгжүүлэх таатай нөхцлийг тодорхойлох,

4. Төлөвлөгөө биелэх баталгаа гаргах,

5. Төлөвлөгөө зохиох үйл ажиллагааны үүрэг, хариуцлагыг оролцогч тус бүрээр тодорхойлж хуваарилах,

6. Төлөвлөгөө зохиох цагийн хуваарь хий
Хоёр дахь алхам: Мэдээлэл бүрдүүлэх, боловсруулах
Шаардлагатай мэдээллийг аль нэгэн сувгаар бүрдүүлж, цэгцлэх ба анхан шатны боловсруулалт хийнэ. Юунд нэмэлт мэдээлэл шаардлагатай байгааг тооцож, түүний бүрдлийг хангаж, судалгаа шинжилгээний ажил хийхэд мэдээллийг бэлэн болгосон байна. Мөн мэдээллийг хадгалах, архивлах ажлыг хийнэ

Бусдаас мэдээлэл худалдан авах, олон улсын мэдээллийн сүлжээ ашиглах, тайлан тэмцэл, тогтмол мэдээ бүрдүүлж хангадаг газруудаас захиалгат мэдээ авах, хэвлэлийн мэдээ, мэдээлэл бүрдүүлэх, интернет ашиглах зэргээр бизнес төлөвлөлттэй холбогдсон бие даасан мэдээлэл бүрдүүлэх ажлыг мэргэжлийн хүнээр хийлгэнэ.
Гурав дахь алхам: Бизнесийн орчны шинжилгээ, дүгнэлт
Төлөвлөлтийн энэ алхамд бизнес байгууллагын үйл ажиллагааны өнгөрсөн ба одоогийн байдлыг тухайн орчинтой нь уялдуулан гол гол чиглэлээр судлан дүгнэлт гаргаж санал боловсруулна. Төлөвлөлт үр дүнтэй болох гол суурийг энэ шинжилгээ тавьж өгнө.
Төлөвлөгөө зохиох алхам, тухайн алхамд гүйцэтгэх гол ажлууд
Нэгдэх алхам
Дөрөв дэх алхам: Төлөвлөгөөт үеийн зорилгыг тодорхойлох
Бизнес байгууллага үйл ажиллагааныхаа ирээдүйн зорилго, зорилтууд, стратегийг нарийвчлан тодорхойлдог. Зорилго тодорхойлох үндэс нь бизнесийн орчны шинжилгээ дүгнэлт, төлөвлөгөөт үеийн гол хандлага, прогноз байна.
Тав дахь алхам: Үйл ажиллагааны төлөвлөгөөний тогтолцоо
Үйл ажиллагааны төлөвлөгөөг маркетинг, үйлдвэрлэл /үйлчилгээ/, борлуулалт, шинэчлэл өөрчлөлт, удирдлага, зохион байгуулалт, хөрөнгө оруулалт гэсэн хэсгүүдээр тус тус тооцоно.

Төлөвлөлтийн энэ алхамын зорилго нь өмнөх алхамд тодорхойлсон зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх олон талт арга хэмжээ авах чиглэл, үндэслэл гаргах, бололцоо бүрдүүлэх, дотоод зохист тэнцэл хангах, шийд гаргахад оршино.
Зургаа дахь алхам: Хөрөнгө оруулалтаа төлөвлөнө.
Төлөвлөгөөт үед шаардагдах хөрөнгө оруулалтын хэмжээ, санхүүжүүлэх эх үүсвэрийг эх үүсвэр бүрээр тооцож санхүүгийн зохист тэнцэтгэлийг хангана.
Долоо дахь алхам: Санхүүгийн төлөвлөгөө зохиох
Бизнес байгууллагын үйл ажиллагаа бүрийн зорилтыг хэрэгжүүлэхэд зарцуулах зардал, шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдэх, ашиг хурамтлал олох, аривжуулах зорилгоор санхүүгийн төлөвлөгөө зохиодог.
Найм дахь алхам: Нэгдсэн тооцоо, зохист хувилбар сонгох
Бизнес байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнүүдийг түүнийг хууль зүй тогтлын дагуу жил жилээр нөхөн үйлдвэрлэлийн горимоор нэгтгэн тооцож, хамгийн боломжит үр дүнд хүрэх хувилбарыг сонгон авах, тэнцвэрт харьцааг тооцох нэгдсэн тооцоо энд хийгдэнэ. Төлөвлөгөөт үеийн зорилгыг биелүүлэх боломжтой эсэхэд энэхүү тооцоо хариу өгнө.
Ес дэх алхам: Резюме боловсруулах
Төлөвлөгөөний тооцоо хийж дуусан эцсийн шийд гаргасны дараа түүнд үндэслэн резюме боловсруулна. Резюме нь бизнес төлөвлөгөөний маш товч хураангуй мөн.
Төлөвлөлт гэдэг аливааг урьдчилан харах зорилго бүхий үйл ажиллагааны дараалал
Бизнесийн орчны судалгаа шинжилгээ, үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, төлөвлөгөө зохиох арга, аргачлал тооцоо, хувилбар, зорилтыг тодорхойлох, зохист шийдвэр гаргах, түүнийг хэрэгжүүлэх арга замыг үндэслэх, үр дүнг тооцох, хянах, дүгнэх, төлөвлөлтийн цаашдын үйл ажиллагааг үргэлжлүүлэх, боловсруулах эд бүгд нь давтагдах шинж чанартай нэгдсэн цогцолбор ажилбар бөгөөд үүнийг бизнес төлөвлөлт гэнэ. Бизнес төлөвлөгөө нь хэтийн, жилийн, богино хугацааны төлөвлөгөөний цогц бөгөөд бүхэл бүтэн орчил хамардаг, давтагдан үргэлжилдэг оюуны бие даасан өвөрмөц үйл ажиллагаа мөн.
Бизнес төлөвлөгөөний хэлбэр
Бизнес төлөвлөгөө нь үйлчлэх хугацаа, гүйцэтгэх үүрэг, өмчлөлийн байдал, үйл ажиллагааны цар хэмжээ, зориулалт зэрэг хүчин зүйлээс болж олон хэлбэртэй байна. 3-н янзын бизнес төлөвлөгөө байх бөгөөд тэдгээрийн зорилго, нөхцөл нь уялдсан байна. Бизнесийн бүрэн хэмжээний төлөвлөгөө, бизнесийн хураангуй төлөвлөгөө хоёр гадны хүмүүст таниулах зорилготой байдаг бол бизнес үйл ажиллагааны төлөвлөгөө нь компаний эрхэмлэж байгаа бизнесийг амжилттай эрхлэн явуулахын тулд дотоод удирдлагатаа ашиглах зориулалттай байдаг.

Үйл ажиллагааны төлөвлөгөө нь газар, хэлтсүүдийн төлөвлөгөөг нэгтгэн зангиддаг чухал баримт бичиг юм.
Бизнес төлөвлөгөөний хэрэглээ
Дотоод хэрэглээ: Бизнес төлөвлөгөө нь байгууллагын удирдлага зохион байгуулалт, үйл явцын гол шийдвэр гаргах үндэс болдог. Энэ үүргээр төлөвлөгөөний дотоод хэрэглээ тодорхойлогддог.

1. Төлөвлөгөө нь байгууллагын үйл ажиллагааны үр дүнгийн талаар тодорхой урьдчилсан таамаглалыг албан хаагчдад мэдээлэх,

2. Төлөвлөгөө нь олон төрлийн нэгж, салбаруудтай бизнес байгууллагыг уялдуулан зохицуулж, үр ашиг бүхий байдлыг хангах,

3. Төлөвлөгөө нь бизнес байгууллага, түүний бие даасан нэгж, хэсгүүд, удирдагчдын үйл ажиллагааны үр дүнг хэмжих бодит үндэслэлийг тогтоох,

4. Төлөвлөгөө нь байгууллагын удирдах ажилтнуудын идэвх санаачлагыг өрнүүлэх, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэлхэд нөлөөлөх,

5. Бизнес үйл ажиллагааг бүхэлд нь удирдан зохион байгуулах хэрэгслэл болгох,
Гадаад хэрэглээ:
Бизнес үйл ажиллагааг гадаад орчинл нийцүүлэн явуулахын тулд өөрийн байгууллагын өмнө тавьж байгаа зорилгоо бусдад таниулах, санхүү-эдийн засгийн болон бусад талын дэмжлэг туслалцаа авах, хамтран ажиллах зэрэг харилцаа үүсгэхэд уул төлөвлөгөөг ашиглана.
Гадаад хэрэглээний зориулалт:
Санхүүгийн дэмжлэг үзүүлэх гаднын харилцагчдад мэдээлэл өгөх,
Санхүүгийн бус дэмжлэг үзүүлэгчдэд өөрийн бизнес байгууллагыг танилцуулах,
Хөрөнгө оруулагчдад зориулах,
Нөлөө бүхий хүмүүст бизнес байгууллагын байдал, зорилтыг мэдээлэх,
Сөрөг нөлөөллөөс урьдчилан хамгаалах хэрэгсэл болох,
Зөвлөгөө өгдөг байгууллагуудаас туслалцаа авах,
Бизнес төлөвлөлтийн хэрэглээ нь бизнесийн хүрээ өргөжих тутам улам нэмэгдэж байх зүй тогтолтой. Бизнес төлөвлөгөөг бүтээлчээр хэрэглэхэд бизнесменүүд онцгой анхаарвал зохино.
Бизнес төлөвлөгөө
боловсруулах арга зүйн үндэс
1. Swot шинжилгээний аргууд

- Давуу басул талын шинжилгээ

- Боломж ба аюулын шинжилгээ

- Стратегийн хослол боловсруулах
2. Зах зээлийн шинжилгээний арга

- Анхдагч мэдээлэл цуглуулах ба боловсруулах

- Хоёрдогч эх үүсвэрийн судалгаа хийх

- Зах зээлийн багтаамж тооцох

- Зах зээлийн хэмжээ тооцох

- Зах зээлийн сегментийг тодорхойлох
4. Хөрөнгө оруулалт

- Хөрөнгө оруулалтын технологийн бүтэц тодорхойлох

- Хөрөнгө оруулалтын зардал тооцох

- Хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг тодорхойлох
3. Маркетинг

- Маркетингийн төлөвлөгөө боловсруулах

- Бүтээгдэхүүний шинж чанар ба амьдралын мөчлөгийг тодорхойлох

- Үнийг тодорхойлох аргуудыг сонгох

- Үнийн түвшинг тодорхойлох

- Хувиарлалтын сувгийг тодорхойлох

- Идэвхжүүлэлтийн иж бүрдэл ба зардлыг тодорхойлох
5. Үйлдвэрлэл

- Үйлдвэрлэлийн хүчин чадал

- Үйлдвэрлэлийн программыг төлөвлөх
Төлөвлөлтийн мөн чанар, ач холбогдол.
Нэг байгууллагад ажиллаж байгаа хүмүүс өндөр үр дүн гаргах орчныг бүрдүүлэхийн тулд хамт олны зорилго, зорилтууд түүнд хүрэх арга замыг хүн бүр ойлгосон байх явдал нэн чухал. Үүний тулд төлөвлөлт хийгддэг. Төлөвлөлт бол өнөөгийн байдал хүрэх гэж хүсч буй байдал хоёрыг холбогч гүүр юм. Тэгвэл төлөвлөгөө зохиох хариуцлагыг менежерүүд хүлээдэг.

Төлөвлөтийн үйл ажиллагаагаар ирээдүйд юуг, хэрхэн гүйцэтгэх вэ? гэдэг гол асуудлаа хандуулдаг ба дараах 3 асуудалд хариу өгдөг.

1. Одоо бид хаана хүрээд байна вэ?

2. Бид хаана хаашаа явахыг хүсэж байна вэ?

3. Үүний тулд /зорилгодоо хүрэхийн тулд / юу хийх вэ?


Анхаарал тавьсанд
баярлалаа
Full transcript