Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Арилжааны банк, түүний үйл ажиллагаа

No description
by

Онон М.

on 19 October 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Арилжааны банк, түүний үйл ажиллагаа

Арилжааны банк, түүний үүсэл хөгжил үйл ажиллагаа
Их Засаг Олон Улсын Их сургуулийн
Монгол Бизнес сургууль
Улаанбаатар хот
2014.10.15
2Б, Нягтлан бодох бүртгэл
Хичээлийн бүтэц
- Онолын хэсэг
- Арилжааны банкны ойлголт
- Хөгжөөнт тэмцээн
- Дүгнэлт
- Мэдлэг бататгах
Багш: П. Дашпилжээ
Удирдах багийн гишүүд: М. Ононхатан, О. Батцэцэг, А. Сувд-Эрдэнэ
Банк нь санхүүгийн
зуучлагч байгууллага юм
Хөрөнгийн илүүдэлтэй хэсэгээс
хөрөнгийн дутагдалтай хэсэгрүү нь
шилжүүлэн хуваарилдаг санхүүгийн
байгууллага юм.
Хичээлийн зорилго:
Арилжааны банкны үүсэл, үйл ажиллагаатай танилцан актив, пассив бүтэц бүрэлдэхүүнийг өөрийн болгон эзэмших.
Хичээлийн агуулага:
Арилжааны банк гэж юу вэ?
Барилжааны банкны үүсэл хөгжил
- Эртний болон анхны банкны үүсэл
- Дэлхийн улс орны банкны хөгжил
- Монгол дахь банкны үүсэл
Арилжааны банкны үйл ажиллагаа
- Арилжааны банкны ангилалууд
- Удирдлага зохион байгуулалт
- Арилжааны банкны санхүүгийн тайлан
- Арилжааны банкны гүйцэтгэх үүрэг
Монголын арилжааны банкны товч мэдээлэл
Арилжааны банк гэж юу вэ?
Арилжааны банк нь сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж авах, эргээж хөрөнгийн эх үүсвэр дутагдалтай аж ахуйн нэгжүүдэд олгох, аж ахуйн нэгжүүдийн хоорондын төлбөр тооцоог гүйцэтгэх үүргийг хүлээдэг.
Банк нь хүн төрөлхтний нийгмийн
хөгжлийн явцад бий болсон томоохон
ололтын нэг юм.
Эзэндээ тодорхой хэмжээний хүүгийн орлого авчирдаг, мөнгөн капиталын гүйлгээ өргөжиж, зохион байгуулалтанд орох болсон нь банкны үйл ажиллагааны эхлэл болжээ. Банкны зарим үйл ажиллагааг гүйцэтгэх тусгай
байгууллага ч бий болсон байна
BANK буюу БАНК
гэдэг нь
Гар үйлдвэр эрхлэгчид
лангууныхаа ард суугаад
худалдаа наймаа хийж, мөнгө
солих, зээлдүүлэх ажил эрхэлж
байсан бөгөөд үүнээс Грекийн
"трапеза" буюу "лангууны ард
суугаа хүн" гэсэн утгатай үг
гаралтай болжээ.
Судлаачид банк гэдэг
нь "BANKO" орчуулбал
"Вандан" гэсэн утгатай итали гаралтай үг гэж үздэг
Орчин үеийн банкны хэв шинжийг
агуулсан банк 1407 онд Италийн
Генуя хотод"Ариун Георгия"
нэртэйгээр байгуулагдсан байна.
Ангилд
1664 онд "Английн Банк" нэртэй анхны
банк байгуулагдсан байна. Английн төв банкийг
анх 1200 гаруй хувь нийлэгчдийн хөрөнгөөр
байгуулсан бөгөөд алт, мөнгө худалдах, худалдан
авах, вексель гаргах, зээл олгох зэрэг үйл
ажиллагаа эрхэлж байв. 1972 оноос Төв банк эмиссийн онц эрхтэй болж, орчин үеийн төв
банкны хэв шинжрүү шилжиж эхлэх нь тавигдсан
байна. 1979 онд банкны тухай хууль гарах хүртэл
банкны талаар тодорхойлолт өгөх горимын
эрхийн дүрэм байсангүй.

Орос улсад
XVII зууны дунд үе хүртэл бие даасан
банкны байгууллага байсангүй. Харин 1729-1733 онд
банкны үйл ажиллагаа эрхлэх мөнгөний контор нэртэй
байгууллага бий болж, алт мөнгийг барьцаалан богино
хугацаатай зээл олгох болжээ. Хожим нь 1754 онд
хатан хаан Елизавете Петровнагийн захирамжаар
Москва, Санк-Петербург хотод контор бүхий улсын банкийг хөрөнгөтэй хүмүүст зориулан байгуулж, тэр нь
1785 он хүртэл ажиллажээ. Оросын банкны
хөгжлийн түүхэнд банкны үндэс болох томоохон үйл явдал нь одоогийн төв банкны үндэс болох улсын банк
1890 онд байгуулагдсан явдал юм.

Амеркт
XVIII зууны дунд үеэс банкны үйл ажиллагаа эрхлэх явдал бие даасан зохион
байгуулалтанд орсон байна. 1781 онд
Филадельфид "Хойт Америкийн банк" нэртэй
анхны банк байгуулагдсан бөгөөд 1800 онд 29,
1820 он гэхэд 300 гаруй арилжааны банк
ажиллах болж тэдгээр нь эдийн засгийн чухал
дэд бүтэцтэй болсон байна. 1863-1864 онд Америкт Үндэсний Валютын тухай болон Арилжааны Банкны тухай хуулиуд гарч, банкны
систем ажиллах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн
байна
Монгол туургатан
эрт дээр үеэс металл болон цаасан мөнгө
гарган гүйлгээнд хэрэглэж байсан түүхтэй. Мөнх хааны үед буюу 1253 онд цаасан мөнгө тэмдэгт гаргаж, мөнгөний
хэрэг эрхлэх газар байгуулан ажиллуулж байжээ. Хубилай
хаан Хархорумд 1260 онд мөнгө тушаах банк байгуулж,
1282 оноос "Олон замд тэгшитгэх банк" нэртэй банкны
салбаруудыг байгуулан ажиллуулж байсан ажээ.
Харин Манж, Хятадын дарлалын үед энэ түүхэн уламжлал
тасарч Монголын зах зээл дээр Хятад, Оросын зэрэг валютууд өргөн хэрэглэгдэж байсан дээр 19 дүгээр зууны
сүүлээр Нийслэл хүрээ, Улиастай зэрэг газар Хятад,
Оросын зарим банкны салбар ажиллаж байжээ.Харин 1921
оны ардын хувьсгалын дараа Монголд үндэсний банк,
зээлийн систем хөгжих боломж бүрдсэн байна.
Арилжааны банк
гэж юу вэ?

Арилжааны банкны
үүсэл хөгжил

Арилжааны банкны
үйл ажиллагаа

Монголын арилжааны банкны
товч мэдээлэл

Банк бол эдийн засгийн байгууллага юм.
Эдийн засгийн байгууллага гэдэг нь нийгэм эдийн засгийн амьдралын хүрээнд эдийн засгийн удирдлагын механизмын тусламжтайгаар үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг явдлаар тайлбарлагдана
Банк бол өвөрмөц төрлийн үйлдвэрийн газар мөн.
Банк нь материаллаг үйлдвэрлэлийн хүрээний үйлдвэрлэгчээс ялгаатай онцгой төрлийн мөнгөн таваар буюу төлбөрийн хэрэгслийг үйлдвэрлэдэг өвөрмөц үйлдвэрлэгч юм.
Банк бол өвөрмөц худалдааны байгууллага юм.
Банкыг худалдааны байгууллагатай адилтгах тал нь ихэвчлэн гүйлгээний хүрээнд үйлчилдэг эх үүсвэр худалдан авч өндөр үнээр буцааж худалддаг явдлаар тайлбарлагдана.
Банк нь үнэт цаасны өвөрмөц агент юм.
Банк өөрөө үнэт цаас гаргагч (эммитент) болохоос гадна бусдын үнэт цаасыг анхдагч болон хоёрдогч зах зээлээс худалдан авах, худалдах, хадгалах ажиллагааг эрхэлдэг байгууллага учраас брокерийн пүүс, агент гэж зарим судлаачид нэрлэдэг байна.
Банк бол түншлэл, итгэлцлэлийн байгууллага юм.
Аливаа хоёр талын харилцаа харилцан ашигтай байх нөхцөлөөр бие биедээ итгэл хүлээлгэсний үндсэн дээр хэрэгждэг нь зах зээлийн харилцаан үндэс билээ. Банкны салбар зөвхөн итгэлцлэл дээр тогтож байдаг юм.
Банк нь хүчтэй өрсөлдөөний нөхцөлд ажиллана
Харилцагчийн төлөө, эх үүсвэрийн төлөө,
үйлчилгээний шинэ төрөл чанарын төлөө бусад банкуудтай, банк бус санхүүгийн байгууллагуудтай өрсөлдөнө.
Арилжааны банкны
төрөл ангилал

Гүйцэтгэх ажил үйлчилгээний шинжээр
нь арилжааны бануудыг нийтлэг үйл ажиллагаатай, төрөлжсөн банк.
Өмчийн хэлбэрээр
нь банкуудыг төрийн, холимог, хувийн секторын.
Зохион байгуулагдах хэлбэрээр
нь хувьцаат компани, хязгаарлагдмар хариуцлагатай компани.
Нутаг дэвсгэрийн хязгаараар
нь бүс нутагийн, бүс нутаг дундын, үндэсний, олон улсын банк.
Удирдлагын зохион байгуулалтын бүтцээр
нь олон салбартай, салбаргүй гэж тус тус ангилна.
Үйл ажиллагаа явуулж буй банкууд
1. Худалдаа хөгжлийн банк
2. Капитал банк
3. Хаан банк
4. Төрийн банк
5. Хас банк
6. Улаанбаатар хотын банк
7. Голомт банк
8. Капитрон банк
9. Ариг банк
10. Чингис хаан банк
11. Үндэсний хөрөнгө оруулалтын банк
12. Кредит банк
13. Тээвэр хөгжлийн банк
14. Монгол улсын хөгжлын банк
Дампуурсан татан буугдсан банкууд
:
1. Ард банк
2. Анод банк
3. Монгол бизнес банк
4. Монгол шуудан банк
5. Хөрөнгө оруулалт, техникийн шинэчлэлийн банк
6. Хадгаламж банк
7. Зоос банк
Монголд:
1991 онд 7 банк
1992 онд 12 банк
1993 онд 15 банк
1997 онд 18 банк
2005 онд 17 банк
2014 онд 14 банк
Арилжааны банкны тайлан тэнцэл
нь түүний үйл ажиллагааг тодорхой харуулсан толь юм. Өөрөөр хэлбэл банкны тэнцлээс банк ямар үйл ажиллагааг хэрхэн, яаж явуулдгийг харж мэдэж болно.
Full transcript