Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

хүүхдийг минутад хурдан уншуулж сургах арга зүй

No description
by

ENHBOLD Dawaamyagmar

on 25 April 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of хүүхдийг минутад хурдан уншуулж сургах арга зүй

Хураангуй: Хурдан унших чадварын тухайд...
Мэдээлэл хүлээн авах хамгийн гол чадварын нэг бол уншиж сурах явдал юм. XXI зуун бол мэдээллийн зуун. Тийм ч учраас хүмүүсийн хүлээж авах мэдээллийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр түүнд тохирсон хэрэгцээ шаардлага зүй ёсоор гарч байгаа билээ.
Хурдан унших арга барилыг
сурснаар хурд, ойлгоц, ой санамждаа хадгалах чадварыг хөгжүүлдэг, хүн болгоны эзэмшиж чадах онцгой чадварын нэг юм. Хурдан уншихын давуу тал нь бага хугацаанд их зүйл судлах замаар цаг хугацаа хожиход оршино.
Энэ хичээлийн жилд:
/Гарааны үнэлгээ хийхтэй холбоотойгоор\ анги тус бүрийн суралцагчдын 1 минутад унших үгийн тоог жишиг байдлаар жил, улирлаар сургууль дээрээ гаргасан . Энэхүү жишиг тоо бол улирлын, хичээлийн жилийн эцэст суралцагч бүрийн хүрэх түвшин гэж тооцон ажиллаж байна.


Хүн хүрэх зорилгоо хэдий чинээ өндөр тавина, түүнд хүрэх гэсэн тэмүүлэл, зүтгэл, эрмэлзэл төдий чинээ их байдаг. Тиймээс эхлээд танил \сайн чээжилсэн эхээс\ минутын уншлага авч уншлагын хурдыг эхний байдлаар тогтоож чиний унших үгийн тоо энэ гэдгийг зааж өгөөд өдөр бүр нэг эх чээжлүүлж минутаар уншуулна.
Иймд энэхүү жишиг тоог “их байна” гэж эмээлгүй хамтдаа хүрэхийг хичээцгээдэг. Мөн “далайд дусал нэмэр” хэмээн дараах хэдэн арга, үйл ажиллагааг танилцуулж байна.

Бүтээлч уншлагын энгийн арга, дасгалуудаас...
1.
Зөв хурдан уншиж сургах
Үндэслэл
Манай бага ангийн багш нар хүүхдүүдэд цагаан толгойн үсгийг таниулж уншуулж сургахдаа уламжлалт болон орчин үеийн аргыг хэрэглэж байгаа нь ойлгомжтой. Энд толилуулах гэж буй дасгал нь монгол ардын сурган хүмүүжүүлэх зүйд үндэслэсэн үсгийн хүрдийг тогтоолгох замаар зөв хурдан уншуулж сургах дасгал юм. Ер нь хүний оюун ухаан гэгч нь ой сэтгэхүй хоёрын хөгжлийн үр дүн байдаг. Ингэхдээ ойд тулгуурлан сэтгэхүй хөгждөг байна. "Ойгоос эхтэй сэтгэхүйг хөгжүүлэх нь манай уламжлалт сургалтын нэг гол хандлага онцлог байжээ" Одоогийн цагаан толгой зааж байгаа байдлыг шинжлэн үзвэл эгшиг 7 үсгээ үзэж түүнийгээ гийгүүлэгчээр амилуулан үе бүтээж улмаар үзсэн үеүдээс бүтсэн үг уншуулах замаар уншуулж сургаж байна. Энэ аргыг улам үр бүтээлтэй болгоход энэ дасгал туслах болно. /Дөнгөж үе үзэж байх үед тохирно./

Бэлтгэл ажил
Багш өөрөө цагаан толгойн бүх үсгийг аялгуулан уншиж, үе чээжлүүлэх аргыг эзэмших.
Монгол үсгийн хүрдийг томоор бичиж ангид өлгөх
Хийх зүйл
Ангийн сурагчдаар гийгүүлэгч үзэж эхэлмэгц эгшгээр амилуулж ма мэ ми мо му мө мү гэх мэт үелэн, үелэх хүрдийг аялгуулан 2-3 удаа уншаад чээжлэх зорилго тавина Багш өөрөө эхлэн аялгуулан уншиж өгнө. Сурагч бүр үеийн хүснэгт, хэрчмэл үе хийсэн байна.
Чээжилсэн эсэхийг шалгаж, багш чээжээр бичүүлэхдээ:
ма, ла, са, ха, ва, ра, мо, ло, со, хо, во, ро гэх мэт хүрдээр чээжээр бичүүлнэ.

Хүүхдүүд үүнийг маш амархан тогтоодог тул тун хурдан гүйцэтгэнэ. Учир нь уул үеийн хүрдэнд үсгийг жагсаахдаа үсгийн нэр,дуудлага, эр эмийн зохицол хийгээд дуу, аялга, айзам хэмнэл, үеийн гишгэц, зогсоц, нийц заагийг нарийн зохицуулан барилдуулж хэлэх сонгоход эвтэй, учир зүйтэй, систем дараалалтай байрлуулж чадсантай холбоотой.
Дасгалыг өргөжүүлэх талаар зөвлөмж

Сурагчид ийнхүү 1-3 цагийн хичээл дээр бүх үеүдийг гүн бат тогтоож нүдэлсэн болохоор цаашид үг уншихад торох зүйлгүй болно. Үг унших үед нь ойг хөгжүүлж багтаамжийг нь нэмэгдүүлэхийн тулд бага хэмжээний шүлэг, холбоо ерөөл ихээр чээжлүүлэх хэрэгтэй. Учир нь шүлэг нь толгой сүүл холбодог төдийгүй мөр мөрөөр үг үеийн тоог тэгшитгэн тэнцүүлж айзам, хэмнэлийг жигд тохируулдаг.


Г.Байгалмаа нь 1970 онд Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн.1990 онд Улаанбаатар хотын БНБС-г төгссөн. 2007 онд МУБИС-г багш,арга зүйч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн. Багаар хамтран ажиллах, ажлын байран дээрээ хөгжихийг эрхэмлэн ажилладаг. Үүнийхээ үр дүнд баг хамт олноороо ихээхэн амжилтад хүрч байна.

Хүүхдийг минутад хурдан уншуулж сургах арга зүй
Энэ бол хурд. Иймээс бид унших чадвараа хөгжүүлэхийн тулд, энэ хурдад тохируулан мэдээллийг хүлээж авахын тулд унших аргад суралцах зайлшгүй шаардлагатай. Орчин үед уншихуйн түгээмэл хурд 100-200 биш харин 1000-2000 үг унших ёстой гэж үзэж байна.

2. Зөв унших дасгал
/Хүүхдүүд цагаан толгойн үсгээ үзэж уншиж сурах үедээ энэ дасгалыг эхэлж, 5-р анги төгстөл энэ дасгалыг хийнэ./
Үндэслэл
Сурагчдыг уншиж сурах үеэс нь эхлэн зөв унших дадалтай болгоход нь онцгой анхаарах ёстой. Учир нь унших чадварыг хэрхэн эзэмшиж чадсанаас оюуны хөгжил нь шууд хамаарна. Хүүхэд уншиж сурах үеэсээ эхлээд л үг үгээр тасалж уншдаг болчихвол цаашид сурах явцдаа маш их бэрхшээлд ордог бөгөөд үнэн хэрэгтээ хэвийн байдалд суралцаж чадахгүйд хүрнэ. Иймээс бид хүүхдийн уншлагад их анхаарал тавьж үеэр уншуулж сургах мөчөөс эхлээд л бүтэн өгүүлбэр буюу түүний хэсгийг хүлээн авч чаддаг болгоход энэхүү дасгал туслах болно.


Бэлтгэл
Аливаа эх бичвэр өгүүлэл зэргийг уншихдаа аль болох өгүүлбэр өгүүлбэрээр нь уншиж ойлгох дасгалыг нэлээд хийсэн байх шаардлагатай. Гэхдээ эхний үед өгүүлбэрээ харж байгаад утгыг нь хэлж болно.
Xэрэглэгдэх зүйл
Богино богино өгүүлбэртэй, маш сонирхолтой үлгэр, өгүүллэг, монгол хэлний номны эхүүд, бусад судлагдахууны сурах бичиг эхүүд орно.

Дасгалыг өргөжүүлэх талаар зөвлөмж
:
Ингэхдээ өдөр бүр нэг өөр эх чээжилж ирээд минутаар уншиж, уншсан хэсгийн утга санааг бусдадаа ярьж өгнө. Монгол хэлний судлагдахууны сурах бичгийн эхийг дуусгасны дараа, бусад судлагдахууны сурах бичгийг эхийг мөн адил чээжилж минутаар уншиж, уншсан хэсгийн утга санааг нь ярьж дуусгана.
Уншиж ярилцах явцад бүтэн өгүүлбэрээр нь уншиж, уншсан хэсгийнхээ утгыг ойлгож чадахгүй хүүхдүүд мэдээж байна. Тэднийг их шахалгүй уншиж ойлгоход нь туслах, найзаар нь туслуулах ажил зохион байгуулна.

3.
Үгийг гадаад хэлбэрээр нь шууд таньдаг болгох
Үндэслэл
:
Үгийг гаднах хэлбэрээр нь шууд таньдаг болох нь хурдан зөв уншиж сурахын нэгэн чухал үндэс болдог. 100-200 үгтэй эх бичвэр уншлаа гэхэд үгийн 50 гаруй хувь нь хүүхдүүдэд өмнө нь тааралдсан үгнүүд байдаг. Энэхүү дасгал нь үгсийг тус тусад нь чээжлэхийг хүүхдүүдээс албадахгүй, харин янз бүрийн эх бичвэр унших явцдаа гол үг хэллэгүүдэд, ялангуяа өөрт бүрэлдэн тогтсон үгсийн сандаа анхаарлаа төвлөрүүлэх замаар тэдний харааны ой тогтоолт дах үгсийн санг арвижуулах хөгжүүлэх зорилготой.
Бэлтгэл ажил:
Сургууль дээр анги тус бүрд шууд хараад таньдаг үгийн жагсаалт гаргах.



Хийх ажил:

Бүх хүүхдээ таньдаг болох үгийг нь оруулан эх бичвэр хийж, хувилж тарааж өгнө. Багш чээж бичиг, минутын уншлага хийлгэхдээ тухайн эхэд таньдаг болох, хамгийн их тохиолдож болох үгийг оруулан бичүүлж, уншуулна.Энэ явцад хамгийн их тохиолдох үгс тэдний харааны ойд хоногших болно.

4. Унших хурдыг нэмэгдүүлэх дасгал
Үндэслэл
:
Хүүхдийг бичиг үсэгт тайлагдаж уншиж сурах үеэс нь эхлэн хурдан уншуулж сургахад анхаарах ёстой. Унших хурдыг нэмэгдүүлэх янз бүрийн дасгалыг зорилготойгоор хийлгэх үед унших хурд 1.5-2 дахин нэмэгддэг байна. Унших хурдаа 2 дахин нэмэгдүүллээ гэхэд мэдээллийг хүлээж авах чадвар 2 дахин нэмэгдлээ гэсэн үг.
Хэрэглэгдэх зүйлс
- Унших хурдыг тогтоох үр дүнт хүснэгтийг хүүхэд бүрийн тоогоор хувилж өгнө. Эсвэл 1-ийг хийгээд хүүхдүүд өөрсдөө хувилж авч болно. /Хүснэгт 1/
- Хүснэгтийг томоор 1-ийг хийж өлгөнө.


Хийх ажил

-
Багш сурагчийн чээжилсэн унших эхийг зөвлөж, аль эсвэл сурах бичгийн эхийн жагсаалтыг гаргаж уншсан эхийг тэмдэглээд явна.
- Сурагч уншсан байдалдаа анализ хийнэ. Үүнд:
- Дунджаар хэдэн үг уншив
- Хэр ойлгож уншив
Энэ үед ихэнх сурагчид зөвхөн хурдан уншихыг зорилгоо болгоод утгыг нь сайн ойлгоогүй байх нь олонтаа. Хэрэв тийм байвал утгыг нь ойлгож нэг минутад хэдэн үг уншихыг дээрх аргаар шалгана. Хүүхдүүдийн унших үгийн тоо эрс багасдаг. Хүүхдүүд яагаад удаан уншиж байгаа байдалд дүн шинжилгээ хийлгэнэ. Ингэхэд доорх хэдэн шалтгаанууд зонхилдог.
- Аман дотроо шивнэж уншдаг.
- Үсэгчлэн уншдаг.
Аман дотроо шивнэж уншдаг хүн хамгийн хурдан уншлаа гэхэд 130-140 үг буюу 700 үсэг л уншдаг. Иймээс аман дотроо уншихгүйн тулд амаа жимийгээд хэлээ хөдөлгөөнгүй байлгахыг анхааруулна.

5.
Хурдан зөв уншсанаар, уран тод уншиж сургах дасгал
Үндэслэл:
Хүүхдийг хурдан уншиж сурсан үеэс эхлэн уран тод уншуулж сургахад анхаарах ёстой. Уран тод унших чадварыг нэмэгдүүлэх янз бүрийн дасгалыг зорилготой хийлгэх үед хүүхдийн сэтгэлгээний хурд, чээжлэх чадвар хоёр дахин нэмэгдэнэ.
Хэрэглэгдэх зүйлс:

Чээжилж тогтоох, уран унших шүлгийг хүүхэд бүрийн тоогоор хувилж өгнө. Багш бүр ангидаа чээжлэх шүлгийг томоор бичиж өлгөнө.
Хийх ажил:


Багш нар сурагчдын чээжилсэн шүлгийг хэрхэн уран унших аргыг зааж, уран уншлага дагуулан уншуулж завсарлагааны дэг, сургуулийн соёлд хувь нэмэр оруулж, хэвшүүлнэ.
Энэ үед ихэнх сурагчид зөвхөн шүлгийг чээжлэхийг зорилгоо болгоод уран уншиж чадахгүй байдаг. Хэрэв ийм байвал дуу хоолойны өнгө, зогсолт, жүжиглэлт зэргийг мэргэжлийн үүднээс зааж сургана. Хүүхдүүд завсарлагаанаар шүлгээ уншихдаа уран уншиж байгаа сурагчдыг даган дуурайж өдөр бүр уншсанаар нийт сурагчдын уран унших чадварт ахиц гарна.

5 үйл ажиллагаа- дасгалын өмнөх үед

4-р ангийн 42 сурагчдаас хурдан уншиж сурах 5 дасгалын үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн өмнө судалгаа хийхэд дараах зүйл ажиглагдсан юм. Үүнд:
1. Өөртөө итгэлгүй байдаг.
2. Хурдан уншиж сурахад бэрхшээлтэй мэт санагддаг.
3. Өөрийнхөө ахиц амжилтыг мэдэрдэггүй.
4. Ангийн уур амьсгал, хүүхэд бие биетэйгээ харилцах харьцаа муу.
5. Ярих, унших, бичих чадвар сул.
6. Зөвхөн үнэлүүлэх, үгээ тоолуулах эрмэлзэлтэй байсан.
7. Үймүүлэх, өөр зүйлд сатаарах гэх мэт завтай байдаг байсан.
 Хурдан уншсанаа, уран тод уншдаг – 2
 Маш сайн уншдаг – 8
 Унших хурдад ахиц гарч байгаа – 24
 Хурдан уншиж сурахад бэрхшээлтэй зүйл байдаг – 8

5 Үйл ажиллагаа- дасгалын дараа:
4-р ангийн сурагчдын минутад хурдан унших чадварын талаарх судалгааг хийхэд дараах зүйл ажиглагдсан юм. Үүнд:
- Хүүхэд бүрийн унших хурд нэмэгдсэн.
- Хүүхэд бүрт ахиц гарсан.
- Хүүхэд бүр дээр давуу тал ажиглагдсан.
Хурдан уншиж сурахад бэрхшээлтэй зүйл байдаггүй, өөртөө итгэлгүй байдаг бэрхшээлүүд бүрэн арилсан байна.
 Хурдан уншсанаа, уран тод уншдаг – 6
 Маш сайн уншдаг - 25
 Ахиц гарч байгаа - 5
 Хурдан уншиж сурахад бэрхшээлтэй зүйл байдаг гэсэн – 2

Эндээс 4-р ангийн 42 суралцагчийн үйл ажиллагааны өмнөх ба дараах байдлыг нэгтгэн дүгнэж үзвэл:









Ерөнхий дүгнэлт:

Сурагчдыг минутад хурдан уншуулж сургахын тулд дараах үйл ажиллагануудыг хийвэл үр дүнтэй болох нь харагдаж байна.
1. Хүүхдийг сургуульд орсон цагаан толгойн бэлтгэл үеэс нь эхлэн хэл яриаг хөгжүүлж, чээжлүүлэх үйлийг сайн хийлгэнэ.
2. Багш хүүхдийг уншуулж сургах эхний үед аль болох хурдан уншиж сургах арга зүйг сонгоно. Тухайлбал: үеийн арга
3. Сургууль дээрээ ангийн тус бүрийн шууд хараад таньдаг үгийн жагсаалтыг гаргаж чээжлүүлж нүдлүүлнэ.
4. Суралцагчдын 1 минутад унших үгийн тоог жишиг байдлаар улирал, хичээлийн жилээр гаргаж, улирлын гараа биелэлт болгон тооцож болно.
5. Хурдан уншсанаар сурагчдын хэл яриа хөгжиж, уран тод унших аргад суралцаж,уран уншлагаараа завсарлагааг дэгтэй өнгөрөөж, сургуулийн соёлд хувь нэмэр оруулна.
- Хүүхэд бүр өөртөө итгэх итгэлтэй болсон.
- Ганцхан хурдан уншдаг шилдэг сурагч л гэсэн ойлголт багассан.
- Өөрт нь ахих дэвших боломж байгаа гэдэгт итгэдэг болсон.
- Ангиудын уур амьсгал хүүхэд бие биетэйгээ харилцах харилцаа сайжирсан.
- Багш, менежер, сурагчийн хооронд найзархаг нөхөрсөг харилцаа бий болсон.
- Ярих, унших, бичих чадвар сайжирсан.
- Багш нартаа итгэх итгэл нэмэгдсэн.
- Зорилгоо биелүүлэх гэсэн хүсэл тэмүүлэлтэй болж байгаа нь тэдний баяр хөөр гэрэлтсэн нүднээс нь харагдаж багшид хүүхдээ хөгжүүлэх өөрийгөө дайчлах урам зориг нэмэгдсэн.

Жилийн хугацаанд хүүхэд бүр дээр ажиглагдсан сайн давуу талуудаас хэсэглэн дүгнэж нэгтгэж үзвэл:
Сурагч Э.Түмэнжаргалын өвөө Сэр-Од

Миний ач охины хувьд сэргэлэн цовоо авхаалжтай хичээлдээ сайн, сургуульдаа дуртай хүүхэд. Ач охиноо сургуульд орсон цагаас эхлэн багшийнх нь өгсөн даалгаврыг сайн хийлгэхийг л боддог байсан. Охин маань хүний хүүхдүүдийн адилаар л даалгавраа хийж уншиж чээжээр бичиж сурсан. 4-р ангид орсон үеэс эхлэн хичээлдээ улам сайн болж гэртээ чээжлэх, унших, хийх ажил ихтэй болсон нь ажиглагддаг. Нэг удаа сургууль дээр ирж баярт оролцоход охин маань хөтлөгч хийж, олон шүлгийг жүжигчин, уран уншигч шиг л уншиж сурсан байна. 10 настай ач охинд маань ийм их өөрчлөлт гарсанд баяртай байна.

Эдгээр өөрчлөлт үр дүнгийн талаар ярилцахад:

Бага ангийн багш О.Оюунбилэг \4-р ангийн багш\

Сурагчдын унших хурдыг сайжруулах нь бусад судлагдахуунуудаас мөн сурагчдын уран унших чадвар, өөрийгөө илэрхийлэхээс харагдаж байлаа. Хурдан уншиж, уншсан зүйлээ ярьж чаддаг бол асуултыг мөн энэ хэлбэрээр гаргаж сурч байна. Унших хурд сайн байгаад унших чадварыг сайн эзэмшүүлсэнтэй холбоотой гэж үзэж байна. Өөрийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг, зорилгоо өөрсдөө тодорхойлж гаргадаг, хийсэн уншсан зүйлдээ дүгнэлт гаргаж сурч байна. Тухайлбал: Манай сургуулийн 2-5-р ангийн сурагчид өдрийн тэмдэглэлийг бүтэн хичээлийн жил бичиж хэвшээд байна. Цаашид энэ байдлаар бусдын хийсэн зүйлд дүгнэлт өгч байвал зүгээр байх.

Жилийн хугацаанд унших хурдыг ахиулах зорилгоор хийсэн бүтээлч ажлуудаас:
Минутад унших үгийн дундаж
Full transcript