Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙ

No description
by

tungalag o

on 20 February 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙ

Ажилтан бүр захирах, захирагдах ёсны зарчмыг чанд баримталж, тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэхв
Хяналт шалгалтыг бүрэн гүйцэт хийж, цаг хугацаанд тайлагнаж, шалгалтын мөрөөр холбогдох арга хэмжээг авч, үр дүнд хүргэж ажиллах.
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙ
“Yнэнээр явбал үхэр тэргээр туулайг гүйцнэ”
ТЗ-ны албан хаагчийн ёс зүй
Төрийн албаны зарчим, үнэт зүйлсийг төрийн албан хаагч өөрийн итгэл үнэмшлээ болгосон байх
Өргөсөн тангарагтаа үнэнч байх
Төрийн албан хаагчид зөвхөн хуулиар олгогдсон эрх үүргийн хүрээнд ажиллах
Төрийн албаны ёс зүйн стандарт маш тодорхой байх, дагаж мөрддөг байх
Тухайн мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тавигдах ёс суртахууны өвөрмөц хэм хэмжээнээс гадна хүнлэг, энэрэнгүй байж, ажил мэргэжлээ өндөр ур чадвартайгаар үнэнч, шудрагаар хийж гүйцэтгэх
Ёс зүй нь зарим тохиолдолд эрх зүйгээс ч ихээхэн хүчтэй байдаг
Улсын байцаагчийн ёс зүйн онцлог
Улсын байцаагч нь төрийг төлөөлж иргэдтэй харьцдаг, төрийн хуулийн сахиулж, зөвлөгөө өгч, зөрчсөн тохиолдолд зохих шийтгэл хүлээлгэх
Хүний амь нас, эрүүл мэнд, нийгмийн болон орчны аюулгүй байдал нь бусад аливаа сонирхол, зорилгоос илүүд байх
Мэргэжлийн ёс зүйг өөрийн итгэл үнэмшлээ болгож, үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог байх
Улсын байцаагчид тавигдах ёс зүйн шаардлага нь хууль, дүрмээр тогтоосон хэм хэмжээг бусад ажил мэргэжлийн хүмүүсээс илүү нарийн чанд мөрдөх хэрэгтэй
Улсын байцаагчийн үйл ажиллагаанд тавих олон нийтийн хараа хяналт их
Албан үүргээ гүйцэтгэхдээ хөндлөнгийн явцуу ашиг сонирхол, нөлөөллөөс ангид байх, үйлчлүүлэгчийн итгэлийг дааж ажиллах.
Шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах
Хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах
Хяналт шалгалтыг төлөвлөхдөө тухайн объектын эрсдлийн ангиллыг үндэслэх

Ёс зүйн дүрэм
МХЕГ-ын Ёс зүйн хорооны үйл ажиллагаа
МХБ-дын “Ёс зүйн хороо”-дын үйл ажиллагааг дэмжих, үнэлгээ өгөх.
Ёс зүйн сургалт зохион байгуулах.
Ажилтны ёс зүйн зөрчлийн тухай гомдлыг хүлээн авч шийдвэрлэх.
Өргөдөл, гомдлыг ёс зүйн кодоор бүртгэж, веб сайтаар тогтмол мэдээлэх.
МХБ-ын ажилтнуудын үйл ажиллагаанд 2014 онд хэвшүүлэх хэм хэмжээнүүд
МХЕГ-ын Ёс зүйн
хорооны дарга, удирдахуйн
ухааны магистр Л.Энхбаяр

Албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, хяналт шалгалт хийснийхээ төлөө хууль бус хөнгөлөлт эдлэх зэрэг ёс зүйн зөрчил гаргахаас ямагт сэргийлж ажиллах.
Албан бичиг, өргөдөл, гомдлыг шуурхай барагдуулж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг чирэгдүүлэхгүй, асуудлыг нь хуулийн дагуу хурдан шийдвэрлэж байх.

Хууль тогтоомж, стандартыг зөв хэрэглэж, хяналт шалгалтын баримт бичгийг алдаа мадаггүй, зохих журмын дагуу үйлдэж хэвших, захиргааны хэрэг бүртгэлтийн үйл ажиллагааг хуулийн дагуу гүйцэтгэх.
Ажилтан бүр албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа, хэрэглэх, этгээд байдлаар хувцаслах, бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэх.
Ажлын цагаа бүртгүүлж, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах, удирдамжгүй гадуур ажлаар явахдаа нэгжийн менежерээс зөвшөөрөл авч, гадуур ажлын дэвтэрт бүртгэж, ирсэн цагаа бүртгүүлдэг байх.
Албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, этгээд байдлаар хувцаслах, бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэх.
САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ!

АНХААРАЛ ТАВЬСАНД БАЯРЛАЛАА

Ёс зүйн тухай ерөнхий ойлголт
Төрийн албаны тухай хууль
Засгийн газрын 2010 оны 228 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”
ТАЗ-ын 2010 оны 129-р тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”

Агуулга
Ажилтан бүр ажлын байран дээр зөвхөн албан ажилтай холбоотой үйл ажиллагаа явуулах, үйлчлүүлэгчтэй заавал мэндэлж, энгийн, эелдэг үг хэллэг хэрэглэн, хүндэтгэлтэй харьцах.
Ажлын байран дээр хамт ажиллагсадтайгаа болон бусад хүмүүстэй эелдэг, боловсон харилцаж, хараал хэлэх, хэрүүл хийх зэрэг зохисгүй үйлдэл гаргахгүй байх.
Төрийн албаны тухай хууль
Засгийн газрын 2010 оны 228 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”
ТАЗ-ын 2010 оны 129-р тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”
Ёс зүйн тухай ерөнхий ойлголт
ТЗ-ны албан хаагчийн ёс зүйг тогтоосон эрх зүйн актууд
Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүй
Улсын байцаагчийн ёс зүйн онцлог
ТЗ-ны албан хаагчийн ёс зүйн дүрэм ба эрхэмлэх 9 зүйл
МХЕГ-ын Ёс зүйн хорооны үйл ажиллагаа
Төрийн хяналт шалгалтын тухай хууль
МХЕГ-ын даргын 2012 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 207 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт”
МХЕГ-ын даргын 2011 оны 64-р тушаалаар батлагдсан “МХЕГ-ын Ёс зүйн хорооны ажиллах журам”
Ёс зүйн үндсэн элементүүд
Нийгэмтэйгээ харилцах харилцаа
Хүнтэй харилцах соёл
Олны дунд биеэ авч явах чадвар
Хариуцлага хүлээх ухамсар
Хариуцлагын хэм хэмжээ
Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн эрх зүйн актууд
МХБ-ын төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн эрх зүйн актууд
“Ёс зүйн зөрчлийн тухай мэдээ тайланг системийн хэмжээнд нэгтгэн боловсруулж, Төрийн албаны салбар зөвлөлд тайлагнах.
Ёс зүйн хорооны үйл ажиллагаа
Ёс зүйн зарчим
1.Шударга ёсны
2.Хууль дээдлэх
3.Тэгш байдал
4.Хариуцлага хүлээх
5.Олон нийтэд үйлчлэн
Ёс зүйн эрхэмлэн дээдлэх зүйлс
1.Хүлээсэн үүрэгтээ үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байж, бусдыг манлайлах
2.Төрийн бодлого, шийдвэрийг боловсруулах болон төрийн албаны бүхий л үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг ямагт дээдлэн сахих
3.Бусад төрийн албан хаагч болон үйлчлүүлэгч, иргэн бүртэй адил тэгш, алагчлалгүй харьцан байгууллагын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулах
4.Өөрийн мэдлэг чадварыг байнга дээшлүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх;
5.Төрийн үйлчилгээг олон нийтэд чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэж, тэдний итгэлийг хүлээж ажиллах.
1.Мэдлэгийг эрхэмлэнэ Хариуцсан ажил үүргээ гүйцэтгэхэд хангалттай мэдлэгтэй байж, түүнийгээ цаг үеийн эрэлт шаардлагад нийцүүлэн байнга хөгжүүлж, мэргэжлийн мэдлэг, ажил хэргийн нэгдлийг нягт хангаж ажиллана.
2. Чадварыг эрхэмлэнэ
Албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэхэд зохистой арга барил, ур чадвар, орчин үеийн мэдээллийн технологийн ололтыг эзэмшиж, түүнийгээ ажлаа чадамгай, үр бүтээлтэй гүйцэтгэхэд ашиглана.

3.Хууль ёсыг эрхэмлэнэ
Үндсэн хууль, бусад хуулийг үйл ажиллагаандаа дээдлэн сахиж, төрийн үйлчилгээг зөвхөн тэдгээрт нийцүүлэн хараат бус, бие даасан байдлаар хүргэж хэвшинэ.
4.Ёс зүйг эрхэмлэнэ
Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр төрийн албанд ажиллах бөгөөд ёс зүйн үнэт зүйл, зарчим, хэм хэмжээ, шаардлагуудыг ёсчлон биелүүлж, ёс зүйн аливаа зөрчилгүйгээр ажиллана.

5.Шударга ёсыг эрхэмлэнэ
Албаны үйл ажиллагаа явуулах, үйлчилгээ үзүүлэх, шийдвэр гаргахдаа  аливаа хэлбэрээр ялгаварлахгүй, тал тохой татахгүй, ямарваа хөндлөнгийн нөлөөлөлд орохгүй, ашиг сонирхлын аливаа зөрчилд автахгүйгээр зөвхөн нийтийн ашиг сонирхолд нийцүүлж, чин шударгаар ажиллана.


6.Соёлтой харилцааг эрхэмлэнэ
Иргэдэд байнга хүндэтгэлтэй хандаж, тэдний итгэлийг олох хэмжээнд харилцааны соёлыг эзэмшин, үйл ажиллагаа, үйлчилгээгээ эелдэг, уриалгахан, ил тод байлгаж, олон нийтийн санаа бодлыг байнга авч, тэдний эрэлт хэрэгцээнд нийцүүлж ажиллана.

7.Үнэнч байдлыг эрхэмлэнэ
Төрийн албандаа ямагт чин сэтгэлээс өөриймсөг хандаж, албан үүргээ аль болох үр бүтээлтэй, илүү чанартай гүйцэтгэх талаар санаачилга, идэвх зүтгэл гарган, иргэдэд төрийн үйлчилгээг бүрэн дүүрэн үзүүлэх талаар боломжтой бүх нөөц бололцоог дүүрэн ашиглаж ажиллана.


8.Шуурхай байдлыг эрхэмлэнэ
Албаны үйл ажиллагааг явуулахдаа бусдад элдэв чирэгдэл учруулахгүй байж, ялангуяа иргэдийн өргөдөл, гомдол, хүсэлтэд нэн анхааралтай хандаж, боломжтой хамгийн бага хугацаанд шийдвэрлэн хариу өгөх хэмжээнд ажлаа зохион байгуулна.

9.Хариуцлага, ил тод байдлыг эрхэмлэнэ
Албаны ажил хэргийг явуулахдаа өөрөөсөө зайлуулах, хариуцлагаас зайлсхийх зэргээр амиа аргацаах зохисгүй байдал гаргахгүй байж, хууль тогтоомжийн хүрээнд мэдээллийн ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлан, ажилдаа эзэн болж, шийдэмгий зоримог ажиллан, түүнийхээ гүйцэтгэлийн үр дүнг биечлэн хариуцна.

1.Өөрийн өмчийн байдал, тэдгээрт орсон өөрчлөлт, орлогын талаар эрх бүхий байгууллагад үнэн зөв мэдээлэх;
2.Хөдөлмөрийн хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг бүрэн, үр бүтээлтэй ашиглах;
3.Үндсэн ажлаасаа гадуур хуулиар зөвшөөрснөөс бусад ажил үүрэг эрхлэхгүй байх;


4.Өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах;
5.Албан үүргээ гүйцэтгэсэн болон гүйцэтгээгүйн улмаас ашиг сонирхол нь хөндөгдөх дотоод, гадаадын иргэн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, тэдэнтэй үгсэн тохирох, амлалт өгөх, тэднээс шан харамж, хөнгөлөлттэй үйлчилгээ, зээл авах, хууль бус бусад хангамж эдлэхгүй байх.
1.Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах;
2.Харьяа дээд шатны албан тушаалтныг хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах;
3.Хууль зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх;
4.Албан үүргээ гүйцэтгэж байхдаа төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг задруулахгүй байж, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглах, албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тараахгүй байх;
5.Төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, албаны мэдээллийг албаны бус зорилгоор ашиглахгүй байх.
1.Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, төрийн үйлчилгээг чирэгдэл, ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хүргэх;
2.Төрийн үйлчилгээ үзүүлэхдээ хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдал, бэлгийн хандлагаар нь ялгаварлан гадуурхахгүй байх;


3.Танил тал, найз нөхөд, гэр бүл, төрөл садангийн хүмүүс ажиллаж байгаа байгууллага, тэдний ашиг сонирхолтой холбоотой асуудлаар шийдвэр гаргах, албаны нэр барих зэргээр албан тушаал, эрх мэдлээ хууль бусаар ашиглахыг цээрлэх;
4.Албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгахыг хориглох;
5.Бусад албан хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөх, саад болох, хууль бус үйлдэл хийхийг шаардах, үүрэг даалгавар өгөхийг хориглох

1.Өөрийн мэдлэг чадвар, дадал туршлагаа байнга хөгжүүлж, төрийн албаны нэр хүндийг ямагт дээдлэх;
2.Ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг биечлэн хангах;
3.Удирдлагын санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан тэдний гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй үр дагавар, сөрөг талыг урьдчилан анхааруулж байх;


4.Захирах, захирагдах ёсны зарчмыг баримталж, тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх;
5.Албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, этгээд байдлаар хувцаслах, бүдүүлэг зан авир гаргахыг цээрлэх;


6.Албан ажилд шаардлагатай мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулах, удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд саад учруулахыг цээрлэх;
7.Байгууллагынхаа зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх талаар төрийн байгууллагаас явуулж байгаа бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн мэдээ, мэдээлэл тараахгүй байх.



1.Албан үүргээ хэрэгжүүлэхдээ хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх;
2.Төрийн албаны соёл, дэг журмыг баримтлан иргэдтэй төлөв төвшин харилцах;
3.Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг зохих дүрэм, журмын дагуу цаг алдалгүй, ил тод, түргэн шуурхай хүргэх.
 


Ёс зүйн хэм хэмжээ 1.1

Ёс зүйн хэм хэмжээ 1.1

Ёс зүйн хэм хэмжээ 1.2
Ёс зүйн хэм хэмжээ 1.2

Ёс зүйн хэм хэмжээ 1.3
Ёс зүйн хэм хэмжээ 1.3
Ёс зүйн хэм хэмжээ 1.4

Ёс зүйн хэм хэмжээ 1.4

Ёс зүйн хэм хэмжээ 1.4

Ёс зүйн хэм хэмжээ 1.5
ТЗ-ны албан хаагчийн эрхэмлэх 9 зүйл
Full transcript