Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

ЧУЛУУЛГИЙН ГАРАЛ ҮҮСЭЛ, ХЭРЭГЛЭЭ

No description
by

altangerel gantumur

on 17 April 2016

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of ЧУЛУУЛГИЙН ГАРАЛ ҮҮСЭЛ, ХЭРЭГЛЭЭ

БОРЖИН ЧУЛУУЛЛГИЙН ГАРАЛ ҮҮСЭЛ, ХЭРЭГЛЭЭ

Чулуулгийн үүсэл, хэрэглээ
Дэлхийн гүнээс халуун хайлмал биет магм шахагдан дэлхийн гадаргуу орчмын хатуу бүрхүүл хэсэг уруу орж талсжиж царцах явцад үүсэх чулуулгийг магмийн буюу бялхмал чулуулаг (латинаар ignis гэдэг нь “гал”) гэж нэрлэдэг. Бялхмал чулуулаг нь цул талст бүтэцтэй байдаг. Цельсийн 11-12 мянган градус температур бүхий шингэн, өтгөрсөн байдалтай хайлмаг биет цагийн эрхэнд царцсаар нарийн төвөгтэй урвалжийн дүнд бэхжин боржин, хүрмэн чулуу, диорит мэтийн хатуу чулуулаг болон хувирсан байна.

Дэлхийн гүнд үүссэн флюд- силикат найрлагатай халуун хайлмаг хайлшийг магм гэнэ. Гүний ба гадаргын нөхцөлд магм талсжин царцахад магмын чулуулаг үүснэ. Эх буюу анхдагч магмын тухай янз бүрийн ойлголт байдаг ба судлаачид хэт суурилаг, суурилаг ба хүчиллэг найрлагатай гурван төрлийн магм байсан ба байна гэж үздэг. Хэт суурилаг ба суурилаг найрлагатай магм нь мантийн эх үүсвэртэй байхад хүчиллэг найрлагатай магм нь голдуу царцдас бүрхүүл рүү мантийн магмын нэвтрэлттэй холбоотой үүснэ. Магмын найрлага нь хайлалтын эх үүсвэрээс хамаарна. Анхдагч магм нь голомтдоо, эсвэл царцдас бүрхүүлийн дээд хэсэг рүү шилжин тодорхой орон зай эзлэн талсжин царцах явцдаа ялгарал болох, янз бүрийн эх үүсвэртэй магмын холилдолт явагдах, агуулагч чулуулгаас бохирдох зэрэг хүчин зүйлийн тус бүрийн ба нийлбэр нөлөөгөөр анхдагч магмын найрлага өөрчлөгдөнө.
Бялхмал чулуулгын хэрэглээ
Барилгын материалыг гарган авах гол эх үүсвэр нь уулын чулуулаг болдог.
Гүний чулуулаг:
Боржин олон янзын өнгөтэй байх бөгөөд хээрийн жоншны өнгөөс хамааран цагаан , бор саарал, шаравтар, ягаан, улаан өнгөтэй байдаг. Бүтцийн өөрчлөлтөөр янз бүрийн өнгөтэй болох ба харилцан адилгүй бүрэлдэхүүнтэй болох тул өнгөлгөөний хамгийн сайн материал болдог. Мөн хүйтэн тэсвэрлэлт шахалтын бат бэх өндөртэй учраас барилгын хаяавч, гүүрийн тулгуур, өнгөлгөөний хавтан, хүйтэнд тэсвэртэй бетонд (дайрган) дүүргэгч болгох байдлаар хэрэглэдэг.



Г.АЮУШЖАВ
Б.БАТОРГИЛ
А.ГАНТӨМӨР

Боржин нь пегматик гаралтай гол чулууны нэг бөгөөд өнгөлгөөний чулууны ангилалд багтана. Боржин нь болор, халтмал, молор, биндэрьяа, апатит, ортит, циркон, монацит, колумбит, танаталит, пирохлор, литий, цагаан тугалга, молибденит, титан, уран, хайлуур жонш зэрэг олон эрдсийг агуулдаг.Боржингийн гарал vvслийн талаар одоо болтол нэгдсэн нэг ойлголтонд хvрээгvй байгаа ба тvvний найрлаганд кварц, хээрийн жонш, гялтгануур голлодог. Боржин нь ширхэгийн хувьд том, бага байхаас гадна саарал, хөх, цагаандуу, шаргал, улаан, ягаан, ногоон, хар зэрэг олон өнгөтэй байна. Тэрээр нvх сvвгvй, ус нэвчдэггvй, элэгддэггvй, их бөх, хvйтэн даахдаа сайн байдаг.
Том хэмжээтэй хагаралгүй боржинг барилга замын ажилд янз бүрийн зориулалтаар өргөн хэрэглэх ба түүнчлэн хөшөө, урлал чимэглэлийн болон бэлэг дурсгалын зүйлс хийхэд өргөн ашиглана. Боржин нь нүх сүвгүй, ус нэвчдэггүй, бөх бат, хүйтэн даахдаа сайн.
Чанар сайтай боржин ОХУ, Украйн, АНУ, Норвеги, Энэтхэг, Казахстан, Канад, Бразил зэрэг улсад бий. Монгол улс боржингоор баян бөгөөд бүх аймгуудад байдаг. Ягаан, саарал, цайвар, цагаандуу боржин Төв, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Өмнөговь, Дундговь, Дархан-Уул, Ховд, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр аймгуудын нутагт, улаан боржин Сэлэнгэ, Дорноговь, Хөвсгөлд, хар өнгөтэй боржин Завханд, ногоон өнгөтэй нь Төв, Булган, Хэнтийд байдаг.
Боржин нь өнгөлөхөд гоё толигор болдог бөгөөд улаан, шар, хар, ногоон өнгөтэй нь олон улсын зах зээлд харьцангуй өндөр үнэ хүрдэг. Дундговь аймгийн Говь-Угтаал, Баянжаргалан сумын нутагт орших Их газрын чулуун уул нь Монголын их боржин бүсийн хамгийн том хэмжээтэй хэсэг юм.
Full transcript