Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

МЭДЭРХҮЙН ЭРХТНИЙ ФИЗИОЛОГИ

No description
by

Aisholpan Aichka

on 14 May 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of МЭДЭРХҮЙН ЭРХТНИЙ ФИЗИОЛОГИ

МЭДЭРХҮЙН ЭРХТНИЙ ФИЗИОЛОГИ
Хүрээлэн буй орчин, БМБ-ын дотоод орчин, тэдгээрийн мэдээллийг хүлээн авч, И.П.Павловын сургаал ёсоор мэдрэхүйн эрхтэн нь рецептор, дамжуулах зам, мэдрэхүйн дээд төв гэсэн 3 хэсгээс тогтоно.
Мэдрэхүйн рецептор
Мэдээллийн мөн чанарыг бууруулахгүйгээр энергийн нэг хэлбэрийг нөгөө хэлбэрт хувиргах өвөрмөц бүтцийг рецептор гэнэ. Жишээ: Харааны хүлээн авуур нүдний торлог бүрхэвчинд байрлана.

- Механорецептор – Механик цочрол
- Барорецептор – Даралт
- Хеморецептор - Химийн цочруул
- Терморецептор - Дулаан
- Фоторецептор - Гэрэл
- Фонорецептор - Дуу


Дамжуулах зам
Хүлээн авагчаас сэрлийг мэдрэлийн төвд тэмүүлэгч ширхгээр тархинд хүргэх дамжуулагч зам юм.
Мэдрэхүйн төв
Үүнд их тархины гадар орно. Жишээ: харааны мэдрэхүйн дээд төв их тархины гадарын дагзны хэсэгт, сонсголын төв чамархайн хэсэгт байрлана. Бие махбодын гадаад болон дотоод орчноос захын хүлээн авагчаар дамжиж байгаа цочролууд бүгд их тархины гадарт очиж дүн шинжилгээнд ордог.

Мэдрэхүйг дотор нь:
- Гадаад мэдрэхүй
- Дотоод мэдрэхүй гэж хоёр ангилна.

Гадаад мэдрэхүйд хараа, сонсгол, тэнцвэр, үнэрлэх, амтлах, хүрэлцэх мэдрэхүйнүүд орно. Дотоод мэдрэхүйд бүх дотор эрхтний үйл ажиллагааг хүлээн авч таньж мэдэх бүтцүүд орно.
Мэдрэхүйн эрхтэн дараах хэд хэдэн онцлогтой. Үүнд:
- Мэдрэхүйн эрхтэн бүр өөр өөрийн гэсэн тохирсон цочруултай байх ба үүндээ хамгийн мэдрэг байна. Жишээ: харааны мэдрэхүйн тохирсон цочрол нь 400-750 нм урттай гэрэл, сонсголын мэдрэхүйн тохирсон цочрол нь 16-20000 Гц давтамжтай дууны долгион юм.
- Мэдрэхүйн эрхтэн бүр цочролд дасах чанартай. Мэдрэхүйн дасалт гэдэг нь цочруулын хүчнээс хамаарч мэдрэхүйн эрхтний мэдрэг чанар буурахыг хэлнэ.
- Мэдрэхүйн эрхтний мэдрэх чадвар хязгаарлагдмал бөгөөд хүн бүрт харилцан адилгүй хөгжсөн байна.
- Мэдрэхүйн эрхтнүүд нь мэдэрч, сэтгэж танин мэдэхүйн материаллаг үндэс болно.

Адекват ба адекват бус цочролууд
Хүлээн авагч нь цочруулыг сонгож мэдэх чадалтай байвал адекват (тохирсон) цочруул гэнэ. Харин хүлээн авагчдын тусгайлан сонгож хүлээн авдаггүй бусад цочруулуудыг адекват бус(тохироогүй) цочрол гэнэ. Жишээ: нүдний тохирсон цочрол нь гэрэл, харин тохироогүй цочрол нь цохилт гэх мэт механик цочролууд орно

Харааны мэдрэхүй
Харааны мэдрэхүйн эрхтэн бол нүд юм. Нүд нь нүдний алим, нүдний алимны туслах эрхтэн гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Нүдний алим нь оршихуун ба бүрхүүлээс тогтоно. Оршихуун нь дотроо усархаг шингэн, нүдний болор, шиллэг биеэс бүтнэ. Бүрхүүл нь гадар, дунд, дотор гэж гурав хуваагдана.
Гадар бүрхүүлийн урд хэсгийг эвэрлэг бүрхүүл, хойт хэсгийн уураглаг бүрхүүл гэнэ.
Дунд бүрхүүл нь судсаар маш баялаг тул судаслаг бүрхүүл гэнэ. Судаслаг бүрхүүлийн урд хэсгийг солонгон бүрхүүл гэх ба түүний голд хүүхэн хараа байна. солонгон бүрхэвчинд байх цагирган болон ташуу булчингийн тусламжтайгаар хүүхэн хараа өргөсөж нарийсна.
Дотор бүрхүүлийг нь торлог бүрхүүл гэх ба гэрлийг мэдрэх хэсэг юм. торлог бүрхэвчийн захаар гэрэл хүлээн авах фоторецепторууд байрлана.

Фоторецепторыг 2 ангилна.
Амтлах мэдрэхүйн эрхтний физиологи
Амтлах гол эрхтэн бол хэл, амны салт бүрхүүл юм. Мэдрэхүйн эрхтэн учир
1. Рецептор буюу хүлээн авагч
2. Дамжуулах зам
3. Мэдрэлийн төв

Рецептор
Амтлах хүлээн авуур нь урьдчилан хамгаалалтанд оруулах үүрэгтэй. Тохирсон цочруул нь хоол тэжээлийн зүйл юм. Хүнд амтлах 2000 орчим хөхлөгүүд байдаг. Хөхлөг бүрт хэд хэдэн мэдрэлийн ширхэг очно. Амтлах рецептор нь амны хөндийн хэлэн дээр, үзүүр, уг, хажуу хана, хэлний дунд хэсэгт байрлана. Мөн тагнай, залгиур, төвөнх, гүйлсэн булчирхай, хүүхэн хэлэнд амтлах рецептор байна. Амтлах рецептор нь аливаа юмны химийн концентрацийг мэдэрнэ. Мөн бүтцээс нь хамаарч болон температураас хамаарч амтыг янз бүр мэдэрнэ. (бүлээн халуун байхад амтыг хамгийн сайн мэдэрнэ). Тухайн бодисыг уусмал байдалтай байхад сайн мэдэрнэ. Амтны рецептор нь амархан эвдэрч бүтцээ алддаг тул амархан дасал болдог. Үүнд хуурдаг эпителийн эсүүд байдаг. 250 цагийн дотор нөхөн төлждөг.
Амтлах нэг булцуунд 2-6 ширхэг амтлах эсээс тогтоно. Эдгээр эсүүд гаднаас ирсэн хоол тэжээлийн химийн энерги нь мэдрэлийн импульс болж хувирна.

Дамжуулах зам
1. Нүүрний мэдрэл - n.facialise
2. Хэл залгиурын мэдрэл - n.glosopharangus
3. Тэнэгч мэдрэл - n.vagus
Уртавтар тархиар дамжин таламуст ирнэ.
Мэдрэлийн төв
Uncus - т амтны анализатор явагддаг.
Хүнд 4 янзын амтлах мэдрэмж байдаг. Үүний ачаар
1. Исгэлэн
2. Шорвог
3. Гашуун
4. Амтлаг

Хэлний үзүүр хэсэг цочроход чихэрлэг амтыг, хэлний уг цочроход гашуун амтыг, хэлний 2 хажуу хана цочроход шорвог ба исгэлэн амтыг мэдэрнэ. Холимог амтыг мэдрэхүйн рецептортой холбоотойгоор мэдэрдэг. Амтлах рецепторт дасах үйл явц явагддаг. Амтлаг ба гашуун амтанд амархан дасна.

Үнэрлэх мэдрэхүйн эрхтний физиологи
Үүрэг: Хооллохын өмнө дүн шинжилгээ хийнэ.
Үнэрээр шүлс ялгарна.
Хамгаалах (хамраа дарах)
Рецептор
Хамрын хөндийн салт бүрхэвчинд олон тооны үнэрлэх эс буюу үнэрлэхүйн рецептор байрлах ба 5 шоо дөрвөлжин см талбай эзэлнэ.
Хүнд 10-40 сая үнэрийн эс байдаг. Энэ нь concha nasalis superior - ын урд үзүүр хэсэгт оршино. Эсүүд нь дээрээ болон орой дээрээ сормуустай.
Тохирсон цочруул нь Ууршимтгай дэгдэмтгий бодисын молекул юм. Молекулаар сормослог эс цочроход химийн энерги нь мэдрэлийн импульс болоход үйлчлэлийн потенциал үүснэ. Үнэрлэх бодисын концентраци тодорхой хэмжээнд хүрч байж саад ба үйлчлэлийн потенциал үүснэ.
Дамжуулах зам
Үнэрийн мэдрэл буюу n.olfactorius - аар тархи руу шууд мэдээлэл дамжина. (Таламусыг дайрдаггүй цорын ганц зам)

Мэдрэхүйн төв
Uncus - т мэдэрнэ. Энд ямар үнэр вэ гэдгийг танина.
Байгаль дээр сүүлийн үеийн судалгаагаар 1600 гаруй үнэрийг мэдэрдэг гэж тогтоогдсон.
Үүнийг ерөнхийд нь 2 хуваадаг.
1. Сайхан үнэр
2. Муухай үнэр
Үнэрийг нийт 7 бүлэг болгосон байдаг.
1. Эфир
2. Гаа
3. Камфор
4. Хүдрийн заар
5. Эхүүн
6. Анхилуун
7. Цэцгийн


сонсгол ба тэнцвэрийн эрхтэн
Чих бол сонсгол ба тэнцвэрийн эрхтэн юм. Хүний чихний нэг гол үүрэг бол гаднаас ирж байгаа дууны цочролыг хүлээж авч, ялган салгахад оролцож организмын үйл ажиллагаатай холбоно.Сонсголын рецептор нь Кортын эрхтэнд байрладаг үслэг эсүүд
Дамжуулах зам нь Сонсголын мэдрэл
Төв нь ТМС-ын ИТГ-ын gyrus temporalis superior-т байрлана.
Чих 3 хэсгээс тогтоно.
Гадна чих
Дунд чих
Дотор чих

Гадна Чих
Чихний дэлбээ
Сонсголын гадна нүх гэсэн хэсгээс тогтоно.
Чихний дэлбээ нь агаарын дууны хэлбэлзэлийг цуглуулж, сонсголын нүх рүү чиглүүлнэ. Сонсголын гадна нүх нь 2.5 см урттай гуурсан эрхтэн бөгөөд дууны хэлбэлзэлийг чихний хэнгэргэн хальс руу дамжуулж өгөх үүрэг гүйцэтгэнэ. Гадна чих нь хэнгэргэн хальсаар дунд чихнээс зааглагдана.
Хэнгэргэн хальс нь:
Дууны давтамжийг нэг цэгт төвлөрүүлэх
Дууг тусгаарлах
Дууны хэлбэлзэлийг дамжуулах үүрэг гүйцэтгэнэ.
Дууны чиглэлийг тодорхойлоход дуу гарсан эх булгаас эсрэг талын чихэнд дуу сулхан сонсогддог чанар тусална.

Дунд Чих
Дунд чих нь хэнгэрэгний цаад талд оршино. Үүнд агаар дүүргэгдсэн байна. Дунд чихний хөндий нь Евстахевын сувгаар дамжин хамар залгиур гэх мэт 7 харьцаагаар бусад эрхтнүүдтэй харьцана. Евстахевын суваг нь гадна дотно чихний даралтыг зохицуулна. Гадаад орчноос агаар энэ сувгаар дунд чихний хөндийд нэвтрэн орно. Дунд чихний даралтыг агаарын даралттай тэнцүү байлгаж хэнгэргэн хальсны хөдөлгөөнийг хангана.
Дунд Чих
Дунд чихэнд нэг нь нөгөөтэйгээ дараалан гинжилсэн сонсголын 3 яс байна.
Алх хэнгэргэн хальсан дээр байрлана.
Дөш
Дөрөө дотор чихний зуйван цонхон дээр байрлана.
Эдгээр яснууд нь хэнгэргэн хальсны хөдөлгөөнийг дотор чих рүү дамжуулна. Мөн дууны хэлбэлзэлийн далайц багасаж хүч нь нэмэгдэнэ.

Дунд чихэнд
Чихний хэнгэргийг чангалагч булчин m.tensor
Дөрөөний булчин m.stapedius гэсэн 2 булчин байдаг.
m.tensor-Хэт хүчтэй дуунд хэнгэргэн хальсны хөдөлгөөнийг хязгаарлана.
m.stapedius-Дөрөө ясны хөдөлгөөнийг хязгаарлана.
Энэ 2 булчин нь дотор чих рүү орох дууны энергийн хэмжээг автоматаар тохируулна.
Хэт хэлбэлзэлээс дотор чихийг хамгаална

Дотор Чих ба дуу хҮлээн авах рецептор
Дуу хүлээж авах рецептор нь дотор чихэнд байрлана. Хүлээн авуур нь өөртөө тохирсон цочруултай. Хүний дууны долгионы сонсож чадах давтамжтай байдаг. Үүнийг герц гэсэн нэгжээр хэмждэг. Сонсголын давтамж [] нь 16-20.000 ГЦ байдаг. Үүний дотороос хүний энгийн дууны ярианы давтамж нь 300-3000 ГЦ байдаг.
Сонсголын давтамж буюу герц намсах тусам дууны өнгө өргөсөж
Герц өндөрсөх тусам дууны өнгө нарийн болдог
Дууны долгион нь давтамжаас төдийгүй чанга сулаас хамаарна. Чанга сул нь давтамжтай тодорхой хамааралтай. Энэ нь децибилл гэсэн нэгжээр хэмжигдэнэ. Давтамж нь 1000-4000 байхад чанга сул нь 0.5-3 ДБ-тэй тэнцэнэ

Шивнэхэд 40-50 ДБ
Ярихад 60-70 ДБ
Хотын шуугиан 70-80 ДБ
Сансарын хөлөг 180 ДБ
Хэт чанга дуу нь өвдөлт үүсгэдэг тул хүн чихээ дардаг (130-140 ДБ). Энэ нь хэнгэргэн хальсыг болон сонсголын рецепторыг гэмтээдэг.

Дотор Чих нь
Үүдэвч
Хагас саран цагираг бүхий дунгаас тогтоно.
Дун нь 2 хагас тойрог бүхий суурийн мембран Рейснерийн мембранаар 3 суваг болж хуваагддаг.
Нэг тал нь үүдэвчний шат, нөгөө нь дугираг цонхонд хүрдэг хэнгэрэгийн шатыг тус тус үүсгэнэ. Дээд доод сувгуудад нугасны шингэнтэй төстэй перилимф гэсэн шингэнээр дүүргэдсэн байдаг. Перилимф нь калийн ион 10 дахин бага, натрийн ион 100 дахин их байдаг. Дунд сувагт нь эндолимфээр дүүргэгдсэн байдаг. Эндолимф нь нэмэх цэнэгтэй, Калийн ион 100 дахин их, натрийн ион 10 дахин бага байдаг.
Дунгийн дунд сувгийн дотор суурийн мембранд дуу хүлээн авах аппарат Кортын эрхтэн байрладаг. Кортын эрхтэнд дуу хүлээн авах үслэг эсүүд байрлана. Үслэг 2 эгнээгээр байрлана.

Дотор Чих нь
Гадна үслэг эгнээ нь 12.0-20.0 ширхэг 3-4 эгнээгээр байрлана.
Дотор үслэг нь 3500 эсээс тогтсон 1 эгнээгээр байрласан эсүүд байна.
Эсүүдийн нэг төгсгөл нь суурийн мембранд бэхлэгдэж, нөгөө нь дунгийн хальсан сувгийн хөндийд байрлана.

Сонсголын механизм
Зууван цонх нь дөрөөний сууриар хэлбэлзэнэ.
Гадна болон доод сувагт байгаа перилимф цалгина.
Суурийн ба үүдэвчний мембран доргино.
Эндолимф цалгина.
Үслэг эсийг бүрхэвч бүрхүүл мембран дээр үслэг эсүүд сэрэлд орно. (Хүрч нийлээд)
Ингэхэд бүдүүн нарийн, өндөр нам давтамжтай, чанга сул татагдсан байдлаар үслэг эсүүд харилцан адилгүй өөр өөр дууны долгионыг хүлээн авч цочирно.
Цочрол нь сэрэл болж хувирна.
Мэдрэлийн ширхэгээр мэдрэлийн импульс болж дамжина.
N.cochilaris-аар сонсголын доод төв ба анхдагч төвд мэдээлэл ирнэ.
Сонсголын дээд төвд мэдээлэл (ИТГ-д байрлах чамирхайн хэсэгт анализ хийж) танина. Дууг ялгах хурд 0.0001 секунд хоцроход ялгаж чадна.
Дууг таних хэд хэдэн онол байдаг.
Утсан харилцуурын онол - Хүний чих телефон утас шиг гэж үзнэ.
Байрлалын онол - Бүрхүүлийн мембрантай аль эс нь сэрэлд шүргэсэнээрээ сэрэлд орж янз бүрийн давтамжтай дууны долгионыг хүлээн авдаг онцлогтой.

БАС-106 А.Айшолпан
Full transcript