Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Орон нутагт мэргэжлийн нийгмийн ажлын үйлчилгээг хөгжүүлэх н

No description
by

bolor od

on 23 April 2014

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Орон нутагт мэргэжлийн нийгмийн ажлын үйлчилгээг хөгжүүлэх н

УДИРТГАЛ
Үндэслэл:
Орон нутагт нийгмийн ажлын орон тоонд ихэвчлэн мэргэжлийн бус боловсон хүчин ажиллаж байгаа нь мэргэжлийн нэр хүндийг унагаад зогсохгүй, мэргэОрхон аймгийн төрийн байгууллагуудад нжлийн нийгмийн ажлын үйлчилгээ төдийлөн хөгжихгүй, иргэдэд иргэдэд хүрч ажиллах нийгмийн ажлын хэрэгцээ шаардлага байгааг бид таамагладаг. Гэвч үүнийг нарийн судалгаагүйгээр шийдвэр гаргах түвшний хүмүүст ойлгуулах, тэдэнд нөлөөлнө гэдэг төвөгтэй асуудал юм . Тиймээс цаашид орон нутагт нийгмийн ажлыг мэргэжлийн түвшинд түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимжүүлэхэд судалгааны үндэслэлтэй баримт бичиг боловсруулж орон нутгийн төрийн байгууллагуудын нийгмийн ажлын талаар баримтлах бодлогод болон шийдвэр гаргах төвшний хүмүүст нөлөөлөх явдал чухал байна.
Судалгааны зорилго, зорилтууд
Судалгааны зорилго
Судалгааны зорилго
Орон нутаг дахь багийн нийгмийн ажилтны үзүүлж буй үйлчилгээний өнөөгийн байдал, мэргэжлийн нийгмийн ажлын үйлчилгээниий хэрэгцээ шаардлагыг судлах

Зорилтууд
• Орхон аймагт багийн нийгмийн ажилтан үйлчилгээ үзүүлж ирсэн туршлага онцлогийн талаар судалгаа шинжилгээ, баримт бичигт анализ хийх
• Мэргэжлийн нийгмийн ажлын үйлчилгээний онцлог, сум хороо багийн хөгжил, халамжийн нийгмийн ажлын ижил болон ялгаатай талууд
• Орон нутгийн иргэдэд шаардлагатай нийгмийн ажлын хэрэгцээг судлах
• Орон нутгийн иргэдэд багийн нийгмийн ажилтны үзүүлж буй нийгмийн ажлын үйлчилгээний онцлог

Судлах зүйл, судлагдахуун
Судлагдахуун
Багийн нийгмийн ажлын үйлчилгээ
Судлах зүйл

Багийн нийгмийн ажлын үйлчилгээний онцлог, хэрэгцээ

Судалгаанд дэвшүүлсэн таамаглал

Орон нутгийн нийгмийн ажил нь халамжийн үйлчилгээгээр хязгаарлагдаж байгаа бөгөөд цаашид төрийн бодлого, нийгмийн хэрэгцээ шаардлагатай уялдуулан багийн нийгмийн ажлыг хөгжлийн ажилтан болгон өөрчлөх хэрэгцээ шаардлага байгааг тодорхойлно.

Сэдвийн судлагдсан байдал

“Монголын нийгмийн ажлын өнөөгийн байдал” судалгааны тайлан (ДаМиОСТ, ШУТИС 2006)
Судалгааны арга зүй
Судалгааны аргууд:
• Баримт бичгийн судалгаа
• Асуулгын арга
• Фокус бүлгийн ярилцлагын арга
• Ажиглалтын арга
Судалгааны түүвэрлэлт: Олон шатат болон Зорилтот түүвэрлэлтийн аргаар судалгааны обьектыг сонгож нийт давхардсан тоогоор 300 хүнийг тус судалгаанд хамруулна.
№ Түүврийн нэр Түүврийн тоо Түүвэрлэлтийн арга

Судалгааны шинэлэг тал
Орон нутаг дахь нийгмийн ажлын үйлчилгээний онцлогийг судалж үйлчилгээг сайжруулах арга замыг эрэлхийлсэн.
Судалгааны ажлын практик ач холбогдол
Орон нутагт багийн нийгмийн ажлын үйлчилгээг нийгмийн хэрэгцээ шаардлагатай уялдуулан өөрчлөн зохион байгуулах боломжийг судалгаан дээр үндэслэн гаргаж ирэх
ОРОН НУТАГТ НИЙГМИЙН АЖЛЫН ХӨГЖИЛД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ОРОН НУТГИЙН НИЙГМИЙН АЖЛЫН ХЭРЭГЦЭЭГ ТОДОРХОЙЛОХ НЬ
1.1. Нийгмийн ажлын шинжлэх ухааны хөгжил, Монгол дахь халамжийн нийгмийн ажлын онцлог
Хууль эрх зүйн үндэслэл

Монгол дахь халамжийн нийгмийн ажлын онцлог
ХОЁРДУГААР БҮЛЭГ. ОРОН НУТГИЙН НИЙГМИЙН АЖЛЫН ОНЦЛОГ, ХЭРЭГЦЭЭГ ТОДОРХОЙЛОХ НЬ

Нийгмийн ажилтны хүлээх үүрэг
Судалгаанд хамрагдсан ажилтнуудын 3 нь 25 хүртэлх насны, 9 нь 26-30 насны, 4 нь 31-40 насны, 4 нь 40-өөс дээш насны байсан бөгөөд тэдгээрийн 30 хувь нь мэргэжлийн үлдсэн хувь нь багш болон бусад мэргэжлийн, 1 дэх жилдээ ажиллаж буй 7, 2-5 жил ажиллаж буй 12, 6 жил ажиллаж буй 1 нийгмийн ажилтан байна.
Таныг багийн нийгмийн ажилтнаар ажиллахад хүргэсэн хүчин зүйл юу вэ? гэсэн асуултад бараг 2 хүн тутмын 1 нь “Өөрөө чин сэтгэлээсээ ажиллахыг хүссэн” үлдсэн 50 хувь нь ямар нэг бусад шалтгаанаас болж багийн нийгмийн ажилтнаар ажиллаж байна .
Мөн нийгмийн ажлын үйлчилгээ авахаар хамгийн ихдээ 1000 метрээс дээш зайнаас ирдэг гэж 2 багийн нийгмийн ажилтан хариулсан мөн иргэдээс авсан асуулга, бүлгийн ярилцлагын дүгнэлтээс үзэхэд багийн ажлын байрыг нийтийн тээврийн үйлчилгээний буудалтай ойрхон, зам дагуу байгуулсан нь иргэдэд үйлчилгээ авахад зайны хувьд хүндрэл бараг үүсдэггүй гэж дүгнэж болох юм.
Багийн нийгмийн ажилтнуудын 40 хувь нь ажлын 8 цагтаа ажлаа байнга амжуулдаг, 50 хувь нь ихэвчлэн амжуулдаг гэж хариулнаас үзэхэд ажлын ачаалал харьцангуй бага болохыг харж болох юм.
Судалгааны түүвэрлэлтээр Монгол улсын хамгийн олон хүн амтай Орхон аймгийн Баян-Өндөр төвийн сум, хөдөөгийн Жаргалант сумын нийт 23 багийн нийгмийн ажилтнуудыг асуулгын судалгаанд хамруулсан. Эдгээр нийгмийн ажилтнуудаас мэргэжлийн болон мэргэжлийн бус байдлыг харгалзан тус бүр 6 хүний бүрэлдэхүүнтэй 2 бүлэгт фокус бүлгийн ярилцлагын судалгааг хийсэн.
Халамжаас /багаас/ бусад салбарын нийгмийн ажилтнаар ажиллаж байсан уу? Гэсэн асуултад 85 хувь нь үгүй зөвхөн халамжийн нийгмийн ажилтнаар ажиллаж байгаа гэж хариулсан байна. Мөн тэдгээрийн 2 хүн тутмын 1 нь ажил, албан тушаалаа солих, өөрчлөх тухай сүүлийн 1 жилийн хугацаанд бодож байгаа бөгөөд шалтгаан нь 8 хүн цалин бага, 4 хүн бусад хүмүүс ойлгодоггүй, 3 хүн ажлын үр дүн мэдрэгддэггүй, 3 хүн албан тушаал ахих боломж бага, 1 хүн гүйцэтгэх ажил үүрэг нь тодорхойгүй гэсэн хариултыг өгчээ.
Өдөрт 3000-5000 хүн амтай багийн нийгмийн ажилтнаас үйлчилгээ авах гэж 5-10 үйлчлүүлэгч ирдэг гэж нийгмийн ажилтнуудын 50 хувь нь, 10-20 үйлчлүүлэгч ирдэг гэж 35 хувь нь хариулсан байна.
Нийгмийн ажлын онолын эволюци хөгжил
1920 Ганцаарчилсан арга З.Фрейд Хүүхэд ахуйн хямрал, тодохой тохиолдлыг оншлох, шинжлэх М.Ричмонд
1930 Фунциональ арга О.Ранк Хувьсан өөрчлөгдөх чадварт түшиглэн туслалцааг үйл явц гэж үзэх Дж.Тафт
1950 Бүлгийн арга Парсонс, Мертон Функц, дисфункц, бүлгийн эв нэгдэл, зөвшилцөл М.Рлсс
1959 Асуудал шийдвэрлэх арга В.Джеймс, М.Фоллет Үйл ажиллагааны прагматик шинж, сэдэл, чадвар, нөөц Х.Перлман
1960 Зуучлах арга Д.Мид Нийгмийн харилцан үйлдэл В.Шульман
1965 Нийгмийн эмчилгээний арга Х.Селье Х.Парад “Би” концепцийн хувьсал П.Каплан
1970 Асуудалд төвлөрөх арга Богино хугацааны эрчимжсэн нөлөөлөл Л.Эпштейн
1975 Гэр бүлийн засал Л.Алто Харилцаа холбоо нөлөөлөл П.Ватц
1980 - Хувь хүнтэй ажиллах онолууд
- Бүлэгтэй ажиллах онолууд
- Олон нийттэй ажиллах онолууд
1997 Давуу талд тулгуурлах хандлага Сэлибэй 5 үндсэн таамаглалаар тодорхойлсон


“Сонгосон хороо, баг дахь гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал ба хохирогчийн хэрэгцээ” судалгааны тайлан (Азийн сан, ХЭҮТ 2008)

УДИРТГАЛ
Судалгааны үндэслэл
Сэдвийн судлагдсан байдал
Судалгааны зорилго
Судалгааны зорилтууд
Судлагдахуун
Судлах зүйл
Судалгаанд дэвшүүлж буй таамаглал
Судалгааны арга зүй
Судалгааны шинэлэг тал
Судалгааны практик ач холбогдол



ГАРЧИГ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙГМИЙН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН
ҮЙЛЧИЛГЭЭ БОЛОХ НЬ
1.1. Нийгмийн ажлын шинжлэх ухааны хөгжил, Монгол дахь халамжийн нийгмийн ажлын онцлог /
1.2. Хөгжлийн болон халамжийн нийгмийн ажилтны үйл ажиллагааны ижил болон ялгаатай талууд
ХОЁРДУГААР БҮЛЭГ. ОРОН НУТГИЙН НИЙГМИЙН АЖЛЫН ОНЦЛОГ,
ХЭРЭГЦЭЭГ ТОДОРХОЙЛОХ НЬ
2.1. Багийн нийгмийн ажлын үзүүлж буй үйлчилгээний өнөөгийн байдлыг судалсан судалгааны үр дүн
2.2. Мэргэжлийн нийгмийн ажлын үйлчилгээний хэрэгцээ /Багийн нийгмийн ажлын жишээн дээр/
ДҮГНЭЛТ
ХАВСРАЛТ
НОМ ЗҮЙ
Давуу талд тулгуурлах хандлага
Хүн бүхэн зорилго тэмүүлэлтэй, авъяас чадвартай байдаг. Түүнчлэн хүнийг агуулж буй орчин нь ямарваа нэгэн нөөц боломж, дэмжин туслах харилцаа холбоог өөртөө багтаасан байдаг.
Давуу талд тулгуурлан нийгмийн ажлын үйлчилгээ үзүүлэх үзэл баримтлал нь:

• Сул тал, хүндрэл бэрхшээлээс илүү давуу тал, нөөц боломжийг эрэлхийлэх
• Бэрхшээл саадыг тоочихоос илүү боломжит олон хувилбарыг гаргах
• Үйлчлүүлэгчийн эмгэг, доголдолтой байдлыг тодорхойлохоос илүү сайн тал, авъяас чадварыг нээн хөгжүүлэхэд ач холбогдол өгөх бодит орчинг бүрдүүлэх боломжийг олгодог.
Давуу талд тулгуурлана гэдэг нь
хүний амьдралд нөлөөлж буй хүчин зүйлс ба түүнийг эерэгээр өөрчилж, хөгжүүлж чадахуйц арга замыг эрж хайх явдал юм.

Зорилго:
Нийгмийн ажлын үйлчилгээний үнэлгээ, хэрэгжилтийн үе шатанд нийгмийн ажилтны анхаарлыг үйлчлүүлэгчийн давуу талд хандуулна. Ингэснээр тулгамдсан асуудлаа шийдэх, зорилгоо биелүүлэхэд дөхөм болдог.
Хэрэглээ:
Энэхүү хандлага нь ямар ч үйлчлүүлэгчтэй ажиллах үед, үйлчилгээний бүхий л шатанд хэрэглэгдэнэ. Энэ нь нийгмийн ажлын онол, үйлчилгээний загварт нэлээд өргөн хэрэглэгдэж, тусгалаа олсон.
Агуулга:
Ерөнхийдөө давуу талд тулгуурлах хандлага нь үйлчлүүлэгчийн давуу тал, хүч нөөцийг илрүүлж, үнэлэх бөгөөд түүнд тулгуурлан үйлчилгээ хүргэхэд чиглэгддэг.
Давуу талд тулгуурлах хандлага
2003 онд батлагдсан нийгмийн хамгааллын салбарын стратеги төлөвлөгөөнд олон нийтэд түшиглэсэн нийгмийн халамжийн үйлчилгээг нэвтрүүлэх болон нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээг хөгжүүлэх чиглэлийн дагуу халамжийн салбарын ажилтнуудыг нийгмийн ажилтнаар ажиллуулахчиглэл анх гарчээ.
Халамжийн үйлчилгээг анхан шатны нэгжид үзүүлэх хүн нь хороо, сумын нийгмийн ажилтан байхаар 2006 онд шинэчлэгдэн батлагдсан Нийгмийн халамжийн тухай хуулиар баталгаажуулж одоо эдгээр нийгмийн ажилтнууд төрийн анхан шатны нэгж дээр бүхий л төрлийн нийгмийн халамж, хамгааллын үйлчилгээг хүргэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрхлэх үүрэгтэйгээр ажиллаж байна.
Нийгмийн ажилтны мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш түвшний боловсролтой, нийгмийн ажлаар мэргэшүүлэх сургалтад хамрагдсан, ажил, үйлчилгээ явуулах эрх авсан иргэнийг нийгмийн ажилтнаар ажиллуулна.
тухайн сум, хорооны нийгмийн халамжид хамрагдах өрх, иргэний тоо болон хэрэгцээний судалгаа гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх;
- нийгмийн халамжид хамрагдах өрх, иргэний нөхцөл байдлыг үнэлж, хөгжлийн төлөвлөгөөг тухайн өрх, иргэнтэй хамтран хийж, хэрэгжүүлэх;
- тэтгэвэр, тэтгэмж авах, нийгмийн халамжийн болон нийгмийн хөгжлийн үйлчилгээнд хамрагдах өрх, иргэнийг тодорхойлж, шийдвэрлүүлэх
- өрх, иргэдийг хүсэл, зорилго, хэрэгцээгээрээ бүлэг болгон зохион байгуулагдахад нь мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
- өрх, иргэдийг амьжиргаагаа дээшлүүлэх чадавхтай болоход нь туслах зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах;
- орон нутгийн иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагыг мэдээллээр хангах, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, хамтран ажиллах;- нийгмийн ажилтны мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг чандлан сахих;
- нийгмийн ажилтанд хандсан хувь хүний /хууль зөрчсөн үйлдлийг мэдээлэхээс бусад тохиолдолд/ нууцыг чандлан хадгалах;
- нийгмийн халамжийн тухай хууль тогтоомж, журам, зааврыг хэрэгжүүлэх;
28.8.10.хүн ам, гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлээр батлагдсан үндэсний хөтөлбөр, арга хэмжээг орон нутагтаа хэрэгжүүлэх ажлыг эрүүл мэндийн, боловсролын болон бусад нийгмийн ажилтантай хамтран зохион байгуулах.
- иргэнд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээний талаар бүрэн мэдээлэл өгөх;
- өрх, иргэнийг нийгмийн халамжийн үйлчилгээнд үр дүнтэй хамруулах зорилгоор эрүүл мэнд, боловсролыг дэмжих зэрэг нийгмийн хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагатай зуучилж өгөх.

- Зуучлагч-Үйлчлүүлэгчийг түүнд шаардлагатай нийгмийн үйлчилгээ ба нөөцтэй нь холбон өгөхөд чиглэгддэг.
- Нөлөөлч-Үйлчлүүлэгчээ шаардлагатай тусламж, үйлчилгээ авахад нь туслах үүднээс түүнд сөргөөр нөлөөлж байгаа орчны хүчин зүйлсийг арилгахад чиглэгддэг.
- Сургагч-Хүмүүст аливаа асуудлаас урьдчилан сэргийлэх, улмаар өөрсдийн ахуй амьдралаа сайжруулахад шаардлагатай мэдлэг, чадвар эзэмшүүлэх, хандлага төлөвшүүлэхэд энэ үүрэг чиглэгдэнэ.
- Зөвлөгөө өгөгч-Үйлчлүүлэгчийг өөрт төрж буй мэдрэмжээ сайтар ойлгох, зан үйлээ өөрчлөх, нөхцөл байдлыг даван туулах арга замд суралцахад туслах замаар үйлчлүүлэгчийн амьдрал, нөхцөл байдлыг сайжруулахад чиглэнэ.
- Кейс менежер-Үйлчлүүлэгчийг шаардлагатай үйлчилгээнд холбож, үйлчилгээг хүргэж буй үйл явцыг зохицуулах замаар хувь хүн, гэр бүлд үзүүлэх үйлчилгээний тасралтгүй чанарыг хангах явдал мөн.
- Хөгжүүлэгч-Нийгмийн ажилтан мэргэжлийн гүйцэтгэл, чанарыг сайжруулахад байнга санаа тавьж ажиллахад чиглэгдэнэ.
- Өөрчлөгч-Олон нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлын болон эсвэл амьдралын чанарыг дээшлүүлэх, шинэ нөөц бололцоог бий болгохын төлөөх бүлгийн сонирхолыг идэвхижүүлэх талын үйл ажиллгаанд оролцоход чиглэдэг.
- Удирдан зохион байгуулагч-Хүн амд чиглэсэн үйлчилгээний хөтөлбөр, төслийг удирдах зохион байгуулахад чиглэнэ.
- Идэвхижүүлэгч-Хувь хүн, бүлэг, олон нийтийн сайн сайханы төлөө нийгмийн нөөц, баялгийг дайчлах, хөдөлгөөнд оруулахад чиглэнэ.
- Судлан оношлогч-Нийгмийн ажлын үйлчилгээнд шаардлагатай мэдээллийг шинжлэх ухааны үндэстэй цуглуулах, нэгтгэх, дүгнэх, санал зөвлөмж гаргахад чиглэнэ.

Өдөрт 3000-5000 хүн амтай багийн нийгмийн ажилтнаас үйлчилгээ авах гэж 5-10 үйлчлүүлэгч ирдэг гэж нийгмийн ажилтнуудын 50 хувь нь, 10-20 үйлчлүүлэгч ирдэг гэж 35 хувь нь хариулсан байна.
Танаас мэргэжлийн үйлчилгээ тогтмол авдаг хичнээн үйлчилүүлэгч байна вэ? гэсэн асуултад 40 хувь нь 1-10, мөн 40 хувь нь 11-30 үйлчлүүлэгч, 30-аас дээш гэж 15 хувь нь, байнгын үйлчиүүлэгч байхгүй гэж 5 хувь нь хариулжээ.
Багийн нийгмийн ажилтнууд нийгмийн ажил үйлчилгээг ихэвчлэн нийгмийн халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран хүргэдэг болох нь доорх хариултаас харагдаж байна. Мөн энэхүү судалгаатай холбогдуулан доорх байгууллагуудын албан хаагчид дунд нийгмийн ажилтан мэргэжлийн хүн байгаа эсэх талаар судалгаа хийхэд Сумын ЗДТГ-ын тухайн асуудал хариуцсан ажилтан, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд, нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүд дунд нийгмийн ажилтан мэргэжлийн хүн байхгүй болохыг тодорхойлсон. Тэгэхээр багийн нийгмийн ажилтнуудыг өдөр тутмын арга зүйгээр хангадаг, хамтарч ажилладаг байгууллагын боловсон хүчнүүд мөн мэргэжлийн бус бөгөөд арга зүйгээр хангах тал дээр дутмаг байгааг ярилцлагын судалгаанд оролцогчдын ярианаас тэмдэглэж болохоор байна.
Ажлын байрны нөхцөл

Багийн нийгмийн ажилтнууд багийн байрны багтаамжаас шалтгаалаад ихэнх нь тусдаа өрөөгүй багийн ажлын албаны хэн нэгэн албан тушаалтантай хамт нэг өрөөнд суудаг, өрөөндөө үйлчлүүлэгчидтэй ганцаарчилсан уулзалт зохион байгуулах боломж төдийлөн хангагдаагүй болохыг ярилцагын болон ажиглалтын судалгаанаас олж мэдсэн. Мөн асуулгын судалгаагаар нийгмийн ажилтнуудын 14 нь тусаа өрөөгүй ганцаарчилсан уулзалт зохион байгуулах, үйлчлүүлэгчийн нууцлалыг хангах боломж бүрдэлт хангалтгүй гэж хариулсан байна.
Мэргэжлийн үйлчилгээ
Нийгмийн ажилтны эзгүйд хэн нэгэн албан тушаалтан гүйцэтгэх боломжгүй үйлчилгээг багийн нийгмийн ажилтнууд дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
• Нийгмийн халамжийн үйлчилгээ хүртэгчдийн гэрээний сунгалт
• Нийгмийн ажлын зөвлөгөө
• Нөхцөл байдлыг үнэлэх
• Зорилтот бүлгийн судалгаа
• Амьжиргааг дэмжих зөвлөлийн ажил
• Нөхцөл байдлын үнэлгээ хийх үйлчлүүлэгчидтэй ганцаарчилж уулзах, ярилцах
• Нийтийг хамарсан хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах
• Үүйлчлүүлэгчийг бусад үйлчилгээнд холбох

Багийн нийгмийн ажилтнууд ажил үйлчилгээний тэмдэглэл, бичиг баримт тогтмол хөтөлж чаддаггүй болох нь дараах хариултаас харагдаж байна.
Үйлчилгээний тэмдэглэл хөтөлдөггүй шалтгааныг “Хөтлөх цаг зав гардаггүй” гэж 7, “Хөтлөх бичиг баримтын нэгдсэн загвар, жагсаалт байдаггүй”-5, “Хөтөлсөн ч ач холбогдолгүй гэж үздэг”-2, “Ямар бичиг баримт хөтлөх талаар мэддэггүй”-1, “Хэрхэн хөтлөх талаар арга зүйн зөвлөмж өгдөггүй/мэргэжлийн удирдлагаар хангадаггүй”-1 гэж тайлбарсан байна.

Зорилтот бүлэгт нийгмийн алжлын мэргэжлийн үйлчилгээг хэр зэрэг хүргэж байна гэж үнэлэх вэ? гэсэн асуултад “Хангалттай сайн”-2, “Дунд зэрэг”-18 хүн хариулсан байна.

Мэргэжлийн үйлчилгээг хангалттай сайн үзүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг “Дунд зэрэг” гэж хариулсан нийгмийн ажилтнууд тайлбарлахдаа “Хамтран ажиллаж буй баг бүрэлдэхүүн хангалттай сайн бэлтгэгдээгүй” гэж 7, “нийгмийн ажлын үйлчилгээ авах талаар нийгэм, хувь хүнд ойлголт бүрдээгүй”-9, “Мэргэжлийн мэдлэг, ур чадвар дутмаг”-2 хариулт өгсөн байна.

Нийгмийн ажилтнуудын үзэж байгаагаар багийн нийгмийн ажлын үйлчилгээг хөгжүүлэхэд “Боловсон хүчнийг чадваржуулах шаардлагатай” гэж 10 буюу тал хувь нь, “Мэргэжлийн удирдлагын арга зүйг сайжруулах”-7 хүн, “Гадаадулс орны туршалагыг судлан нэвтрүүлэх”-7, “Хууль бодлогын баримт бичигт дорвитой өөрчлөлт оруулах” гэсэн санал 5 хүн гаргаж тодорхойлсон байна.

Мөн олон нийтэд нийгмийн ажлын нэр хүндийг өсгөх, мэргэжлийн онцлогийг таниулан сурталчлахад олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглах талаар бүлгийн ярилцлагад оролцогчид санал нэгдэн ярьж байсан.

2.2. Мэргэжлийн нийгмийн ажлын үйлчилгээний хэрэгцээ /Багийн нийгмийн ажлын жишээн дээр/


Судалгаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22 баг, Жаргалант сумын 1 баг нийт 23 багийн 230 өрхийн 230 иргэн хамрагдсан. Эдгээр өрхийн 8 хувь нь хөдөөгийн, 92 хувь нь төвийн багийн иргэд байна. Судалгаанд хамрагдсан нийт өрхийн 21.7 хувь нь сүүлийн 5 жилийн хугацаанд өөр аймаг, сумаас шилжин ирж суурьсан өрх байна.
АШИГЛАСАН МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

“Давуу талд тулгуурлах нийгмийн ажлын үйлчилгээ” 2008. Нийгмийн ажлын багш сургагчдын холбоо, каритас нийгмийн ажлыг дэмжих төсөл, МУБИС – БОСС Нийгмийн ажлын тэнхим • “Хувь хүнтэй ажиллах нийгмийн ажил” 2010. Каритас Чех байгууллага/
О. Мягмар “Сургуулийн нийгмийн ажилтны гарын авлага”
О.Мягмар Т.Цэндсүрэн “Нийгмийн ажлын практик аргууд”
Хүчирхийллийн эсрэг үндсэний төв “Сонгосон хороо, баг дахь гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал ба хохирогчийн хэрэгцээ” судалгааны тайлан УБ. 2008 н
Колин Робинсон “Бодит ертөнцийг судлахуй” УБ 2006 орчуулга
Антони Гидденс “Социологи” УБ 2006 орчуулга
Robert L.Barker “the social work dictionary” 5th edition 2003
Орхон аймгийн статистикийн хэлтэс “Хүн амын орон сууцны 2010 оны улсын тооллогын нэгдсэн дүн” 2012 он
А.Батхишиг, О.Мягмар, М.Нямдорж “Хүүхэд хамгааллын үйлчилгээ” нийгмийн ажилтнуудад зориулсан гарын авлага УБ 2009
Маргарет Грош, Карло дел Нинно, Эмил Теслиук, Азедин Кергхи “Нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоо” 2011 он
Жоди Золл Кусек, Рей С.Рист “Үр дүнд суурилсан хяналт—шинжилгээ, үнэлгээний тогтолцоог хөгжүүлэх 10 алхам” 2004 он
Нийгмийн халамжийн тухай хууль
Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль

Багийн нийгмийн ажилтны ажил үүргийн хуваарь, ажлын ачаалал, үйлчлүүлэгчийн хэрэгцээг тодорхойлох зорилгоор Баян-Өндөр сумын 22 багаас хорооллын 1, орон сууцны 1 багийг сонгон авч 6 сарын турш ажиглалтын судалгааг хийсэн.



АНХААРАЛ ТАВЬСАНД
БАЯРЛАЛАА




Судалгаанд хамрагдсан иргэдийн 32 хувь нь нийгмийн ажлыг “Нийгмийн сайн сайхны төлөөх мэргэжлийн үйлчилгээ”, 47 хувь нь “Хүмүүнлэгийн буюу тусламжийн сайн дурын ажил”, 21 хувь нь “Хэлж мэдэхгүй байна” гэсэн хариултуудыг сонгосон байна. Мөн та багийн нийгмийн ажилтнаар үйлчлүүлж байсан уу гэсэн асуултад оролцогчдын 35 хувь нь ямар нэгэн үйлчилгээ авч байсан, үлдсэн 65 хувь нь огт үйлчлүүлж байгаагүй гэсэн хариултыг сонгосон.

Оролцогчдын 35 хувийг эзлэх Ямар нэгэн үйлчилгээ авч байсан иргэдийн 50 хувь нь нийгмийн халамжийн үйлчилгээ авдаг иргэд бөгөөд үлдсэн 50 хувь нь багийн нийтийг хамарсан ажил, төрийн болон төрийн бус байгууллагын үйлчилгээнд зуучлуулсан иргэд байна.

Тэдгээр хүмүүсээс нийгмийн ажилтны үзүүлсэн үйлчилгээнд хэр зэрэг сэтгэл ханамжтай байсныг тодруулахад “Маш их сэтгэл ханамжтай” үйлчилгээ хүртсэн иргэдийн 48 хувь нь, “Дунд зэрэг” гэж хариултыг 37 хувь нь, “Сэтгэл ханамжгүй” гэж 15 хувь нь хариулсан байна.

Багийн нийгмийн ажилтан иргэдэд ямар үйлчилгээг түлхүү үзүүлэх шаардлагатай гэж үздэг вэ? гэсэн асуултад оролцогчид дараах байдлаар хариулсан байна.

Тэдний хариултаас үзэхэд иргэд төрийн үйлчилгээнд зуучлуулах хүсэл сонирхолтой байгааг харж болохоор байна. Судалгаанд оролцогчдын боловсролын түвшин доогуур, ажил эрхэлдэггүй иргэдийн олонх нь энэхүү хариултыг сонгосон нь төрийн тусламж дэмжлэгийг авах сонирхол бүхий иргэдийн хүсэн хүлээж буй үйлчилгээ нь төрийн үйлчилгээнд зуучлуулах, халамжийн үйлчилгээ хүртэх сонирхол байгааг хэлж болох юм.

Харин оролцогчдын дээд боловсролтой, ажил хөдөлмөр эрхэлдэг иргэдийн олонх нь сэтгэл зүйн болон сургалтын үйлчилгээ үзүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.

ДҮГНЭЛТ
Орхон аймгийн жишээн дээр хийгдсэн орон нутгийн нийгмийн ажлын хөгжилд тулгамдаж буй асуулдлыг судлах судалгааг дараах байдлаар дүгнэлаа. Үүнд
- Багийн нийгмийн ажилтнууд нь халамжийн үйлчилгээг үзүүлэхдээ халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтнүүдээс арга зүйн туслалцаа авдаг боловч гэр бүлтэй ажиллах, хувь хүнд сэтгэл зүйн дэмжлэг туслалцаа, интервенц үзүүлэх, зэрэг үйлчилгээг үзүүлэхэд мэргэжлийн удирдлагаар хангах явдал дутагдалтай байна.
- Гэр бүл, хувь хүнтэй ажиллахад ажлын байрны нөхцөл ажлын хэрэгцээ шаардлагыг хангаагүй, ганцаарчилсан уулзалт зохион байгуулах, үйлчлүүлэгчийн нууцыг хадгалах орчин нөхцөл бүрдээгүй байна.
- Мөн хэсгийн ахлагчдын зүгээс нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолтыг илүү боловсронгуй болгох, өөрийн гүйцэтгэх ёстой ажил үүргийг бусдаар хийлгэх явдал байгаа нь мэргэжлийн үйлчилгээний онцлог байдал алдагдахад хүрдэг болохыг ярилцлагын явцад хэлж байсан.
Full transcript