Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Гадаад худалдааны алдагдлыг бууруулах нь:

No description

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Гадаад худалдааны алдагдлыг бууруулах нь:

Агуулга
Оршил
Нэгдүгээр бүлэг: Гадаад худалдааны төлбөрийн тэнцэл ба худалдааны бодлого
1.1 Төлбөрийн тэнцэл ба түүний бүтэц
1.2 Худалдааны бодлого, зохицуулалтаар төлбөрийн тэнцэлд нөлөөлөх нь
Хоёрдугаар бүлэг: Сүү, сүүн бүтээгдэхүүний салбарын судалгаа
2.1 Монгол улсын сүү, сүүн бүтээгдэхүүний салбарын өнөөгийн байдал
2.2 Сүү, сүүн бүтээгдэхүүний импорт
2.3 Нийлүүлэлтийн төлөв байдал, байршил
Гуравдугаар бүлэг: Сүү, сүүн бүтээгдэхүүний импортыг бууруулах боломж
3.1 Импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих гадаад худалдааны бодлого
3.2 Сүү, сүүн бүтээгдэхүүний импортыг бууруулах нь
3.3 Сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр
3.4 Сүү, сүүн бүтээгдэхүүний салбарын тулгамдсан асуудлууд
3.5 Сүүний үйлдвэрлэлийн салбарт цаашид хийх зорилтууд
Дүгнэлт
Ном зүй
Гадаад худалдааны алдагдлыг бууруулах нь:
Сүү, сүүн бүтээгдэхүүний импортыг орлох боломж
Анхаарал хандуулсанд баярлалаа

ОУЭЗХ 4-2 О.ЖАВХЛАНТӨГС
Урсгал данс
ОУВС-гийн боловсруулсан стандарт ёсоор төлбөрийн тэнцэл нь хоёр үндсэн данснаас бүрдэнэ. Эдгээр нь:
- Урсгал тооцооны данс буюу товчоор урсгал данс
- Капитал ба санхүүгийн тооцооны данс буюу товчоор капиталын данс болно.
Урсгал дансан дээр бараа үйлчилгээг худалдсанаас орох бүх орлого, мөн оршин суугчдын гадаадын бараа үйлчилгээнд зарцуулсан бүх зардал, гадаадад хийсэн хөрөнгө оруулалтаасаа олж байгаа цэвэр орлого ба мөн цэвэр урсгал шилжүүлгийг тооцон оруулдаг.

Нэгдүгээр бүлэг
Гадаад худалдааны төлбөрийн тэнцэл ба худалдааны бодлого
Оршил
Манай улс байгаль цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, бэлчээрийн мал аж ахуйг зонхилон эрхэлдгээс шалтгаалан мал аж ахуйгаас сүү бэлтгэх саалийн хугацаа 4 сар орчим байдаг. Энэ хугацаанд сүүний нөөцийн илүүдэлтэй, хүйтний улиралд сүүний хангамж хомсдолтой байдаг. Дулааны улиралд бий болсон сүүний нөөцийн илүүдлийг нөөцлөн хуурай сүү үйлдвэрлэх боловсруулах үйлдвэрлэл хөгжөөгүйгээс нийт бэлтгэж байгаа сүүний 1/3-ийг цуглуулж чадахгүй алдаж байна. Мөн хурааж авсан түүхий сүүгээ боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадал хомс, бэлчээрийн уламжлалт мал ахуйгаас түүхий сүүгээ хурааж авах, цуглуулах арга технологи хоцрогдсон зэрэг хүчин зүйлсүүд нэн тэргүүнд тавигдаж байна.
Сэдвийг сонгох болсон шалтгаан
Манай улс сүү, сүүн бүтээгдэхүүний түүхий эдийн хангалттай нөөцтэй хэдий ч дотоодын аж үйлдвэрлэл хүн амын хэрэгцээг бүрэн хангаж чадахгүйн улмаас импортоор сүү, сүүн бүтээгдэхүүн оруулж ирж байгаа нь үндэсний хэмжээний том асуудал болоод байна. Иймээс импортыг орлох сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг манай улсад хөгжүүлэх бүрэн боломж, нөхцөл байна.
Сэдвийн судлагдсан байдал
Судалгааны ажлын зорилго
Сүү, сүүн бүтээгдэхүүний салбарын судалгаа болон төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мөн сүү, сүүн бүтээгдүүний нийлүүлэлт болон, дотоодын үйлдвэрлэл, хүн амын хэрэгцээг хангах асуудлыг голлон авч үзсэн болно.
Импортыг бууруулахын тулд импортыг орлох сүү, сүүн бүтээгдэхүүний салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Гадаад худалдааны бодлогын зохицуулалтыг сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт оновчтой ашиглахад үндсэн зорилго чиглэгднэ.
Судалгааны ажлын ач холбогдол
Судалгааны шинэлэг тал
Судалгааны ажлын бүтэц
Хүйтний улиралд дутагдалтай байгаа сүүний хэрэгцээг импортын сүүгээр хангаж байна. Мөн хурааж авсан түүхий сүүгээ боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадал хомс, үйлдвэрлэх үйлдвэрлэл бага, бэлчээрийн уламжлалт мал ахуйгаас түүхий сүүгээ хурааж авах, цуглуулах арга технологи хоцрогдсон, дэд бүтэц муу хөгжсөн нь энэ салбарын тулгамсан асуудлууд болоод байна. Эдгээр асуудлуудыг цогцоор нь шийдэж чадахын бол Манай улс сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломж нөхцөл байна.
Төрөөс сүү, сүүн бүтээгдэхүүний салбарыг дэмжих оновчтой бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэхийн бол импортыг орлох бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжих улмаар дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах боломж нөхцөл бүрэн байна,
Уг судалгааны ажил нь оршил, гурван бүлэг, арван дэд бүлэг, дүгнэлт, ном зүй, хавсралт зэргээс бүтсэн болно.
1.1 Төлбөрийн тэнцэл ба түүний бүтэц
Төлбөрийн тэнцэл гэж тодорхой хугацаанд тухайн улсаас бусад улстай хийсэн эдийн засгийн харилцааг нэгтгэн харуулдаг статистик тайланг хэлнэ.
Өөрөөр төлбөрийн тэнцэл гэж тодорхой үе хугацааны туршид (ихэвчлэн нэг жилийн хугацаанд) тухайн улсын оршин суугчид ба бусад улс орны оршин суугчдын хооронд байгуулсан эдийн засгийн бүхий л үйл ажиллагааны үр дүнгийн системчлэгдсэн бичлэгийг хэлнэ.
Хүснэгт 1
Бараа бүтээгдэхүүний эскпорт ба импорт хоорондын зөрүү нь гадаад худалдааны тэнцлийг бий болгодог. Аль нэг улсын худалдааны тэнцлийг шинжлэх замаар олон улсын худалдааны нийт хэмжээний талаар мэдээлэл авч болно. Бараа бүтээгдэхүүний экспорт нэмэх тэмдэгтэйгээр тооцогддог бөгөөд энэ нь үндэсний банкан дахь гадаад валютын нөөцийг бий болгодог учир кредит болно. Харин үүний эсрэгээр, бараан импорт дебит дансан дээр тооцогдох бөгөөд энэ нь тухайн улс дахь гадаад валютын нөөцийг хорогдуулдаг тул хасах тэмдэгтэйгээр тооцогдоно.
Капиталын данс
Урсгал дансны тэнцлийн алдагдал нь тухайн улс бусад улсад төлөх өр ихсэж байгааг илэрхийлнэ. Аливаа улсын урсгал дансны тэнцэл алдагдалтай бол түүнийг төлөх ёстой. Урсгал дансны тэнцэл алдагдалтай юм бол түүнийг:
• Гадаадынханд активынхаа тодорхой хэсгийг худалдан авах буюу өөрөөр хэлбэл шууд буюу портфелийн хөрөнгө оруулалтын хэлбэрээр тухайн улсын эдийн засагт гадаадын капитал оруулах замаар;
• Олон улсын байгууллага буюу гадаадын банк, засгийн газраас зээл авах замаар;
• Улсын төв банкинд хадгалагдаж байгаа албан ёсны валютын нөөцийг хорогдуулах замаар тус тус санхүүжүүлнэ.

Статистик зөрүү
Албан ёсны тооцооны дансанд мөн статистик зөрүү буюу залруулга гэсэн хэсэг байдаг. Онолын хувьд ажиллагаа нэг бүр төлбөрийн тэнцлийн дебит ба кредитэд хоёр дахин бичигдэж тусгагдах ёстой хэдий боловч, практикт энэ шаардлага төдий бүр биелдэггүй. Хийгдэж байгаа ажиллагаанууд зарим тохиолдолд янз бүрийн алба, хэлтэс тасгуудад тооцогдсон байдаг тул ажиллагаа явагдаж байгаа цаг хугацааны хувьд ч, мөн тоон утгын хувьд ч мэдээллүүд давхцаж буюу орхигдсон байж болох юм.
Төлбөрийн тэнцэл тэнцвэржилт алддагийн шалтгаан
Аливаа улсын төлбөрийн тэнцэл тухайн улс ба дэлхийн бусад улсуудын хооронд эдийн засгийн бүх харилцааг тусган харуулдаг. Улс олон улсын хооронд бараа үйлчилгээ ба капиталын хөдөлгөөнөөр дамжин дотоод ба гадаад бараа үйлчилгээний зах зээлийн хооронд, санхүүгийн зээлүүд (үнэт цаасны зах зээл ба валютын зах зээл) хоорондоо холбогдон нэгдэж харилцан бие биеийн нөлөөн дор оршдог. Нэг улсын бараа үйлчилгээ ба санхүүгийн зах зээл дээр эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр алдахад төлбөрийн тэнцлээр дамжин бусад улс орнуудад нөлөөлнө. Үүнтэй адил гадаадын бараа үйлчилгээ ба санхүүгийн зах зээл дээрхи эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийн алдагдал төлбөрийн тэнцлээр дамжин дотоодын эдийн засагт нөлөөлнө. Төлбөрийн тэнцлийн тэнцвэржилтийг алдагдуулдаг шалтгаан нь олон бөгөөд эдгээрийг дараах байдлаар багцлан ангилж болно.
1. Санамсаргүй буюу тохиолдолын шинжтэй шалтгаанууд
2. Мөчлөгийн шинжтэй шалтгаанууд
3. Бүтцийн шинжтэй шалтгаанууд
4. Мөнгөний талын шалтгаанууд
5. Валютын спекуляцийн шалтгаанууд
1.2 Худалдааны бодлого, зохицуулалтаар төлбөрийн тэнцэлд нөлөөлөх нь
Улс орнууд эдийн засгийн бие даасан байдлаа хангах, зарим дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зорилгоор чөлөөт худалдаах хязгаарладаг. Эскпорт дотоодын үйлдвэрлэлийг дэмжин эдийн засагт орлого оруулдаг тул хязгаарлалт ихэвчлэн импортод чиглэдэг. Учир нь импорт хэрэглээг нэмэгдүүлэх хэдий ч дотоодын үйлдвэрлэлийг хязгаарладаг. Гадаад худалдааны дараах хоёр төрлийн хязгаарлалт элбэг байдаг.
1. Тарифын хязгаарлалт
2. Тарифын бус хязгаарлалт
Тарифын хязгаарлалт гэдэг нь импорт болон экспортод ногдуулж буй татвар юм. Тарифын бус хязгаарлалт гэдэг нь худалдаалах бүтээгдэхүүний тоо хэмжээ, чанар, үнэ зэрэгт шууд хязгаарлалт тогтоохыг хэлдэг.

Гаалийн татварын тухай
Тариф буюу гаалийн татвар нь олон улсын худалдааны бодлогын хамгийн эртний хэрэгсэл, мөн өнөө үед дэлхийн улс орнуудын гадаад худалдаагаа зохицуулахад хамгийн нийтлэг хэрэглэгддэг хэрэгсэл юм. Гаалийн татвар бол бараа бүтээгдэхүүн улсын хил гаалийг нэвтрэх үед, тухайн улсын засгийн газраас тогтоосон хэмжээгээр буцаан төлөх нөхцөлгүйгээр “албан шахалтаар” хураан авч буй мөнгөн хураамж юм.
Гаалийн татварын ангилал
Импортын татвар гэдэг бол импортлогч улс гадаадын бүтээгдэхүүнийг (үйлдвэрлэлээс шууд, гадаадын зах зээлээс, чөлөөр боомт, чөлөөт худалдааны бүс, гаалийн татваргүй агуулах зэргээс тухайн улсын дотоод зах зээлд) тухайн улсын гаалийн хилээр оруулж ирэх үед, импортлогч компанид бүтээгдэхүүнийх нь тоо хэмжээ, нэр төрлийг харгалзан ногдуулдаг татвар юм.
Импортийн татвар(Import duties)
.
Эскпортын татвар (Export Duties).
Эскпортын татвар гэдэг нь экспортлогч улс дотоодын бүтээгдэхүүнийг гаалийн хилээр нэвтрүүлэх үед хураадаг гаалийн хураамж юм.
Дамжин өнгөрөх татвар (Transit Duties).
Тухайн улсын гаалийн хилээр дамжин өнгөрч буй (тухайн улсын дотоод зах зээлд борлуулахгүй) бараанд ноогдуулдаг гаалийн хураамж.
Гадаад худалдааны тарифын бус зохицуулалт
Үйлдвэрлэлийг дэмжихэд хамгийн өргөн хэрэглэдэг хамгаалалтын хэрэгсэл бол тарифын бус зохицуулалт юм. Тарифын бус аргын дараахь үндсэн төрлүүд байна.
1. Тоо хэмжээний хязгаарлалтууд
2. Нуугдмал протеционизмын арга
3. Санхүүгийн арга хэрэгслүүд
Тоо хэмжээний хязгаарлалт. Энэ нь эскпорт, импортын тоо хэмжээ нэр төрлийг тодорхойлох төрөөс худалдааг зохицуулдаг арга хэрэгсэл юм. Үүнийг нэг улсын засгийн газраас олон улсын гэрээний үндсэн дээр хэм хэмжээг тогтоодог. Энэ аргад дараах үндсэн 3 төрөл бий.
1. Квот
2. Лиценз
3. Эскпортын сайн дурын хязгаарлалт

Гадаад худалдааны тарифын бус зохицуулалт
Экспортын квотын дотоодын зах зээлд хомсдолтой байгаа барааны нийт эскпортод тогтоож өгдөг. Мөн тааламжгүй эскпортыг зохицуулах үүрэгтэй. Импортын квотыг дотоотын үйлдвэрлэгчдийг хамгаалах, худалдааны балансыг тэнцвэржүүлэх, дотоодын зах зээл дэх эрэлт, нийлүүлэлтийг зохицуулах, бусад улсад хариу үйлдэл үзүүлэх зорилгоор тогтоодог.
Квотыг хамрах хүрээгээр нь:
1. Глобал
2. Индивидуал
Глобал квот гэдэг нь ямар улсаас эскпортлож, импортлож байгаагаас үл хамааран тодорхой бараанд тодорхой хугацаанд тогтоодог квот юм. Үүнийг дотоодын үйлдвэрлэл, хэрэглээний зөрүүгээр тогтоодог.
Индивидуал гэдэг нь тодорхой улсын эсрэг тогтоодог квот юм. Үүнийг улсууд хоорондоо тохиролцох замаар хэрэгжүүлдэг.

Гадаад худалдааны тарифын бус зохицуулалт
Лицензийг импортыг зохицуулах гол хэрэгсэл болдог. Лицензийг хуваарилах нь улс болгонд өөр өөр байдаг. Хуваарилах дараах хэлбэрүүд байна.
1. Ауцион – Зөвшөөрлийн төлөв хамгийн их мөнгө төлсөн пүүст эрхийн бичиг олгоно. Энэ тохиолдолд тухайн пүүсд ашигтай. Учир нь тарифыг бодвол богино хугацаанд орлогыг их хэмжээгээр цуглуулах боломжтой.
2. Шилж сонгох аргаар олгож болно. Энэ нь өнгөрсөн үеийн гүйцэтгэлийг хараад энэ жил пүүс урьд өмнөхөөс илүү импорт хийж үү, үгүй юу гэдэгтэй пропорционал байдлаар хуваарилдаг.
3. Үнийн бус замаар – Засгийн газар нь тухайн пүүст хамгийн үр ашигтайгаар хэрэгжүүлэх чадвартайгаар харуулсан үед нь олгодог хэлбэр юм.

Нуугдмал протекционизмын арга
Худалдааны арга хэрэгслүүдээс гадна гаалийн бус шинжтэй төрийн ба төрийн бус байгууллагаас тогтоосон эдгээр аргууд нилээд тархсан хэлбэр юм. Эдгээр аргууд нь олон улсын худалдааны үндсэн зарчмыг зөрчих тохиолдол олон байдаг.үүнийг хаах боломж бага. Үүнд 4 арга байдаг.
1. Техникийн саад учруулах замаар хэрэгждэг арга.
2. Дотоодын татвар, хураамж.
3. Улсын худалдан авалт.
4. Дотоодын бүрдэл хэсгүүдийг агуулах шинж чанартай.
Санхүүгийн арга хэрэгслүүд
: Экспортын санхүүжилтийн гол ач холбогдол нь эскпортын бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулж өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэдэгт оршино. Энэ санхүүжилт нь зарим компаний хүчийг сулруулж заримд нь тааламжтай нөхцлийг бүрдүүлдэг. Энэ санхүүжилтийн дараах 3 хэлбэр өргөн тархсан байдаг.
1. Татаас
2. Зээллэг
3. Демпинг
Татаас нь импортыг бууруулж үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн мөнгөн төлбөр юм. Шинж чанараар нь 2 ангилна.
• Шууд татаас
• Шууд бус татаас

Тарифын болон тарифын бус зохицуулалтуудын харьцуулалт:
Хоёрдугаар бүлэг: Сүү, сүүн бүтээгдэхүүний салбарын судалгаа
Сүү, цагаан идээ нь монголчуудын уламжлалт хүнсний нэг бөгөөд хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай шим тэжээл болох уураг, амин хүчил, тос, нүүрс ус болон амин дэм, эрдэс бодисыг хамгийн зохистой харьцаагаар агуулдаг онцгой бүтээгдэхүүн тул түүний хамгамж, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах нь хүнсний хангамжийн чухал асуудал юм.
Монгол улс 2013 оны байдлаар нийт 45,1 сая малтайгаас үхэр 2,9 сая толгой байгаа ба үүнээс саалинд хамрагдах үнээ 760 мянган толгой байна. Хөдөө аж ахуйгаас нийлүүлэх боломжит нийт сүүний нөөц 575,2 сая литр, үнээний сүү 380,8 сая литр байна. 2013 онд үйлдвэрийн аргаар 63,1 сая литр сүү боловсруулж, 44,5 тэрбум төгрөгийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 45,3 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна. 2012 онтой харьцуулахад сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 62,5 мян.тонноор өссөн байна. 2013 онд 22,749.8 мян.ам.долларын сүүн бүтээгдэхүүн импортолсон нь 2012 онтой харьцуулахад 51,5%-аар буурсан байна.

2.1 Монгол улсын сүү, сүүн бүтээгдэхүүний салбарын өнөөгийн байдал
Нэг хүнд сард ногдох хүнсний зарим бүтээгдэхүүн улсын дундаж хэрэглээ, жишсэн хүнээр, хот, хөдөөгөөр
2.2 Сүү, сүүн бүтээгдэхүүний импорт
Импортоор авч байгаа хуурай сүүний 92%-ийг БНХАУ, БНСУ, Шинэ Зеланд улсаас, шингэн сүүний ихэнхийг ОХУ-аас авч байна. Жилд 4000-6000 мянган тн шингэн сүү, 200-400 тн тараг, 80-100 тн цөцгийн тос, хуурай сүү 1800-2200 тн импортоор авч хэрэглэж байна. Худалдаанд нийлүүлэгдэж байгаа шингэн сүүний үнийн хувьд 2013 оны байдлаар бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад харьцангуй үнийн хэлбэлзэл багатай байна. Өнгөрсөн онд манай хилээр 36 сая литр сүү, сүүн бүтээгдэхүүн орж ирснээс 100 гаруй тонн шар сүү, 330 тонн аарц, бяслаг, 100 тонн цөцгийн тос, 3500 тонн хуурай сүү эзэлж байна. Үүнээс үзвэл сүү, сүүн бүтээгдэхүүний томоохон үйлдвэрлэгчдийн хэрэглэдэг хуурай сүү нь импортод ихээхэн жин дарж байна.
Шингэн сүү, цөцгий. Импорт /улсаар/
Шингэн болон хуурай сүүг 2013 онд импортлох зөвшөөрөл олгох аж ахуйн нэгжийн нэр, импортлох хүнсний ангилал, тоо
2013 оны сүү, цагаан идээний импорт, шингэн сүүнд шилжүүлсэн дүн
Сүүний үйлдвэрлэл сая.л
Хүснэгт 8
Хүснэгт 9. Хээлтэгч малын жилийн дундаж сүүний гарц бүс нутгаар, литр
Улс орнуудын үнээний сүүний гарц
Аймгуудын сүүний нийлүүлэлтийн мэдээ /нийлүүлэлт мян.тн/
Сүүний нийлүүлэлт улирлаар, жилийн бүх нийлүүлэлтэд эзлэх хувиар
Сүүний нийлүүлэлтийн суваг, %
Сүү, сүүн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн суваг
Малчдад тулгарч буй бэрхшээл
Аж ахуйн нэгж байгууллагуудад тулгарч буй бэрхшээл
Сүүний чанар, стандарт
Сүүний баталгаат байдал: Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Нэгдсэн Үндэсний Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллагын тогтоосноор хүнсний хамгийн эмзэг бүтээгдэхүүн бол сүү, мах, өндөг. Сүүг зөв хадгалаж, тээвэрлэж, боловсруулахгүй бол бичил биетний 79 үйлчлэлд амархан өртөж, сүү гашилдаг. Мөн өөр нэг онцлог нь мал амьтны зарим өвчин, тухайлбал бруцеллѐз, сүрьеэ, хорт хордлого хүнд дамжин халдварлах эрсдэлтэй байдаг. Иймд сүү, сүүн бүтээгдэхүүний хувьд үйлдвэрлэлийн боловсруулалт зайлшгүй байдаг. Гэтэл үйлдвэрлэлийн аргаар боловсруулагдан эцсийн хэрэглэгчдэд очиж буй бүтээгдэхүүний хэмжээ Монголд маш бага байгаа ба хүнсний аюулгүй байдал, хооллолт шим зүйн асуудал маш хурцадмал байсаар байна. Сүүний чанар стандарт: Нас бие гүйцсэн үнээнээс малчид жилд 1000 орчим литр 6.5-8.0% ийн тостой 5-5.4% ийн уурагтай сүү бэлддэг бол Европын саалийн дундаж нэг үнээнээс 3.2-3.4%-ийн тостой 3.3-3.4% ийн уурагтай 4000 орчим литр сүүг гаргаж авдаг.
Гуравдугаар бүлэг: Сүү, сүүн бүтээгдэхүүний импортыг бууруулах боломж
3.1 Импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих гадаад худалдааны бодлого
Аливаа үйлдвэрлэлийн эцсийн бүтээгдэхүүүн гаргахад тодорхой шат дамжлагаар дамждаг. Энэхүү дамжлагаар нь бараа бүтээгдэхүүнийг үндсэн дөрвөн хэсэгт хувааж болно. Үүнд:
1. Богино хугацаанд хэрэглэгдэх барааны салбар (хүнс, ундны бүтээгдэхүүн, хувцас, эм)
2. Удаан хэрэглэгдэх барааны салбар (цахилгаан бараа, автомашин г.м)
3. Туслах барааны салбар (боловсруулсан төмөр, мод, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн хуванцар г.м)
4. Капитал буюу үйлдвэрийн тоног төхөөрөмж


Эрчимжсэн фермийн аж ахуйн хөгжүүлэх үйл ажиллагаа
3.3 Сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 141 дүгээр тогтоолоор “Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд 27,7 сая ам.доллар хүртэл” хөрөнгө оруулалтын зээлийг Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс Голомт банкаар дамжуулан аж ахуйн нэгжүүдэд олгох шийдвэр гарсан.
Төслийн хүрээнд:

Нэгдүгээр зорилтын хүрээнд:
Статистик зөрүү
Албан ёсны тооцооны дансанд мөн статистик зөрүү буюу залруулга гэсэн хэсэг байдаг. Онолын хувьд ажиллагаа нэг бүр төлбөрийн тэнцлийн дебит ба кредитэд хоёр дахин бичигдэж тусгагдах ёстой хэдий боловч, практикт энэ шаардлага төдий бүр биелдэггүй. Хийгдэж байгаа ажиллагаанууд зарим тохиолдолд янз бүрийн алба, хэлтэс тасгуудад тооцогдсон байдаг тул ажиллагаа явагдаж байгаа цаг хугацааны хувьд ч, мөн тоон утгын хувьд ч мэдээллүүд давхцаж буюу орхигдсон байж болох юм.
Хэрэгжүүлэх арга зам
Улаанбаатар хотын хүн амыг үнээний шинэ сүүгээр 2013-2016 онд бүрэн хангах бодлого
2013 оны нийт хөрөнгө оруулалт хэмжээ /тэрбум төгрөг/
Үр Дүн
Монгол улсын хэмжээнд 2013 оны байдлаар нийт сүүний хэрэглээ 657,6 сая.л байна. Үйлдвэрийн аргаар 63,1 сая.л сүү боловсруулж, 44,5 тэрбум төгрөгийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 45,3 тэрбум төгрөгийн борлуулалт хийснийг 2012 онтой харьцуулахад үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүний хэмжээ 18.6 хувиар өсчээ. Монгол Улсын хүн амын сүүн бүтээгдэхүүний хэрэгцээ 2013 оны байдлаар 460,2 сая.л байгаагаас үйлдвэрийн аргаар боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүний хангамж 13,7% байгаа хэдий ч орон нутагт уламжлалт аргаар үйлдвэрлэсэн сүү цагаан идээний үйлдвэрлэлд 68,8 сая.л, цөцгийн тосны үйлдвэрлэлд 31,2 сая.л сүү ашигласнаас гадна 260 орчим сая.л сүү ямар нэгэн бүртгэл тооцоогүй зах зээлд нийлүүлэгдэж байна. 2013 онд улсын хэмжээнд нэг хүнд дунджаар 206.0 кг сүү ногдож, өмнөх оныхтой харьцуулахад 19 кг-аар нэмэгдсэн байна. 2013 онд 3,95 мянган тонн хуурай сүү импортолсныг шингэн сүүнд шилжүүлэн тооцвол 34 сая.л орчим байгаа нь үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүний 55%, нийт хэрэгцээний 19,8%-ийг эзэлж байна. Хэрэв дээрх сүүний ферм байгуулагдаж ажиллаж эхэлбэл:
График 3. Боловсруулах үйлдвэрт фермээс нийлүүлэх шинэ сүү, сая.л

3.4 Сүү, сүүн бүтээгдэхүүний салбарын тулгамдсан асуудлууд
• Хот, суурин газрын орчим фермерийн аж ахуй хөгжүүлэх;
• Сүүний нөөц, ялангуяа үнээнээс бусад малын сүүг зах зээлийн эргэлтэд оруулах;
• Сүү бэлтгэн нийлүүлэлт, борлуулатын сүлжээг шинэчлэх;
• Сүү боловсруулах технологийн хөгжил хот, суурин газрын орчимд “малчин-фермер-үйлдвэр-худалдаа” кластер хөгжүүлэх;
• Сүүний нөөцтэй боловч хурааж авах, хадгалах, тээвэрлэх тал дээрх дэд бүтэцийг хөгжүүлэх;
• Сүүг хурааж авах, эрүүл ахуйн стандартыг хангасан хөргөлтийг төвүүдийг барьж байгуулах;

3.5 Сүүний үйлдвэрлэлийн салбарт цаашид хийх зорилтууд
• Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амыг үнээний цэвэр сүүгээр үйлдвэрлэсэн сүү сүүн бүтээгдэхүүнээр хангах;
• Орон нутагт байгаа улирлын чанартай сүүний нөөцийг зөв зохистой ашиглаж хадгалалт тээвэрлэлт даах бүтээгдэхүүн үйлдвэрлэн аймгийн төв, хот суурингын хүн амын хэрэгцээнд нийлүүлэх, хот суурин газарт татан төвлөрүүлж, стандартын дагуу жижиглэн савлаж “брэнд” сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эхлэлийг тавих;
• Одоо ажиллаж буй сүүний үйлдвэрүүдийн техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, олон улсын стандартад нийцсэн сүүний үйлдвэрлэлийг байгуулах болон түүхий сүү худалдан авахад нь зориулж эргэлтийн хөрөнгийн хөнглөлттэй зээл олгох;
• Сүүний үйлдвэрийн ажилчдыг мэргэшүүлэх, дадлагажуулах чиглэлээр сургалт зохион байгуулах;
• Сүү тээвэрлэх хөргөлттэй тээврийн хэрэгсэл, хүнсний зориулалтын сав, баглаа боодлоор хангах асуудалд нийт сүүний үйлдвэр, цехүүд, сүү цуглуулах хөргөлтийн төвүүд, малчид, фермийн аж ахуйг хамруулж, нэгдсэн байдлаар зохион байгуулах;
• Сүүний үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх судалгааг хийж, үйлдвэр, цех, фермийн аж ахуй, малчдын харилцан уялдаа холбоог сайжруулан чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх, улмаар “Монгол бренд” сүүн бүтээгдэхүүнийг аялал жуулчлалын салбарыг түшиглэн хөгжүүлэх, экспортлох боломжийг бий болгох;
• “Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулиуд, “Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зориулалт”-ыг үйлдвэр аж ахуйн нэгж, хэрэглэгчдэд дагаж мөрдүүлэх, суртчилан таниулах арга хэмжээг сүү үйлдвэрлэлийн бүх сүлжээнд зохион байгуулах;

Дүгнэлт
Монгол улсын хэмжээнд хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүн ялангуяа сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн өнөөгийн байдлыг авч үзэхэд гадаадаас импортоор их хэмжээний сүү худалдаж авахгүй байх, дотоодынхоо сүүний нийлүүлэлтээр Улаанбаатар хот, Дархан, Эрдэнэт цаашлаад орон нутгийн хэрэглэгчдийн бүрэн хангах сүүний нөөц байна. Гагцхүү малчид, фермерүүдээс хурааж авах арга технологи хоцрогдсон, түүхий эд нь байгаа боловч хол хол байршсан байдал нь хураасан түүхий эдээ хадгалах хөргөлтийн төв хомс, боловсруулах үйлдвэр, дэд бүтцийн хөгжил сул байдгаас нийт хурааж авах ёстой сүүний 1/3-ны алддаг байна. Улсаас гадаад худалдааны зарим нэг арга хэрэгслийг ашиглан сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт тэр дундаа сүү боловсруулах аж үйлдвэрүүд, түүхий эдийн бэлтгэл, хангамжийнн асуудал дээр оновчтойгоор бизнесийн орчны хөнгөлт, санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй юм. Мөн эдийн засгийн өсөлтөө дагаад сүүний эрэлт өсөх хандлагатай байгаа ба уг эрэлтийг ойрын жилүүдэд бэлчээрийн мал аж ахуйн сүүн үйлдвэрлэлээр хангаж чадахааргүй байна. Иймээс малыг эрлийзжүүлэх, нэгж хээлтэгч малаас авах саалийг нэмэгдүүлэх, фермерийн ах ахуйг тогтворжуулах, эрчимтэй хөгжүүлэх шаардлагатай байна. Хэрэглэгчдийн сүүн бүтээгдэхүүнд тавих стандарт эдийн засгийн өсөлтөө даган өсөх хандлагатай байгаа ба үүнийг хангахын тулд үйлдвэрлэлийн аргаар болосвруулсан сүү, сүүн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрэх орон зай маш их байна. Улирлын хэлбэлзэлтэй нийлүүлэлттэй холбоотой сүүний үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгийн санхүүжилт шаардлагатай.
Дүгнэлт
Нийт сүү борлуулалтын 70 орчим хувийг орон нутгийн захын ченж, хүнсний дэлгүүр, эцсийн хэрэглэгч нарт борлуулж байгаа бол, 20.21%-ийг малчид хоршиж бөөнөөрөө томоохон үйлдвэрийн газрууд, Улаанбаатарын эцсийн хэрэглэгчид болон Улаанбаатарын ченжүүдэд борлуулдаг ажээ. Сүүг урт хугацаанд хадгалж болдоггүй, малчид бэлчээрээ түшиглэж таруу байрладаг тул голдуу сүүний нийлүүлэлтээ тус тусдаа дангаараа зах зээлд борлуулдаг, зах зээл нь хол байдгаас малчдын 50 гаруй хувь нь сүү, сүүн бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулж чадахгүй байна.
Иймээс сүү бэлтгэлийг цогцоор нь төлөвлөж, аймгуудыг бүсчилж, тухайн бүс нутгийн сүүний нөөцөд тохирсон хүчин чадалтай хуурай сүүний үйлдвэрүүдийг бий болгож, хөгжүүлэх Сүүний нийлүүлэлтийн сувгийг боловсронгуй болгож, малчдыг жижиг оврын тохирсон хөргөгчтэй тоног төхөөрөмжүүдээр хангах хэрэгтэй. Хөгжилтэй орнуудын сүүн бүтээгдэхүүнүүдийг судлан шинэ, шинэ сүүн бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлэх, сүүний өдөр тутмын хэрэглээг тогтворжуулах хэрэгтэй байна. Сүүн бүтээгдэхүүний тогтсон стандартуудыг бий болгон хэрэглэгч үйлдвэрлэгчдэд хэрэгжүүлж занших хэрэгтэй. МАА-д үйлдвэрлэсэн сүүний бохирдолт их байгаа тул малчдад сүүний чанар, хүнсний аюулгүй байдлын талаар зөвлөмж өгч хэрэглэж заншуулах. Мөн сүүний бохирдлыг анх үүсч буй шатанд нь багасгах цахилгаан саалтуурыг малчдад лизингээр өгч хэрэглэж заншуулах явдлыг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Full transcript