Loading presentation...

Present Remotely

Send the link below via email or IM

Copy

Present to your audience

Start remote presentation

  • Invited audience members will follow you as you navigate and present
  • People invited to a presentation do not need a Prezi account
  • This link expires 10 minutes after you close the presentation
  • A maximum of 30 users can follow your presentation
  • Learn more about this feature in our knowledge base article

Do you really want to delete this prezi?

Neither you, nor the coeditors you shared it with will be able to recover it again.

DeleteCancel

Make your likes visible on Facebook?

Connect your Facebook account to Prezi and let your likes appear on your timeline.
You can change this under Settings & Account at any time.

No, thanks

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ

No description
by

oyunchimeg Ganbileg

on 2 April 2015

Comments (0)

Please log in to add your comment.

Report abuse

Transcript of Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ

Нэр томьеоны хувьд:
Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй :
Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой итгэл үнэмшил, чиг хандлага, зан үйл, дадал, тогтсон дэг жаяг, хэвшсэн соёл болон харилцааны тухай цогц ойлголтыг хэлнэ.
“Эрүүл мэндийн мэргэжилтний ёс зүй гэдэг нь мэргэжлийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа илэрхийлж буй зан үйл юм”

(Н.Удвал 2013 оны 2-р сар ЭМ-ний ёс зүй хариуцлага- уулзалт зөвлөгөөн)




НЭР ТОМЬЕОНЫ ХУВЬД:


Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ:
Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаандаа мөрдвөл зохих ёс зүйн тогтсон журмыг хэлнэ.

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн горим:
Эмнэлгийн мэргэжилтэн үйлчүүлэгч, нийгэмтэй болон өөр хоорондоо харицахад баримтлах зарчмыг хэлнэ.

Тушаал шийдвэрүүдийн хувьд:
ЭМ-ний ёс зүйн талаар баримталж буй бодлого, хууль эрх зүйн орчин

АУ-ы ёс зүйн хүрээнд хамрагдах асуудлыг тусгасан хуулиуд

Дархлалын олдмол хомсдол өвчнөөс сэргийлэх тухай (1994)
Сэтгэцийн эрүүл мэндийн тухай (2000)
Донорын тухай (2000)
Эрүүл мэндийн тухай (1998, 2002, 2006, 2011)
Ариун цэврийн тухай (1998)
Эмийн тухай (1998, 2011)
Эрүүл мэндийн даатгалын тухай (2002, 2006)
Хувь хүний нууцын тухай (1995)
Авилгын эсрэг (2006)
Эрх зүйн бусад баримт бичгүүд

“Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ”

“Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ” Эрүүл мэндийн сайдын 2013 оны 446 дугаар тушаалаар шинэчлэн батлаглсан.
Ололт:
Эмнэлгийн мэргэжилтэн ёс зүйн ерөнхий хэм хэмжээ
Эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгчтэй харилцах горим
Эмнэлгийн мэргэжилтэн хоорондын харилцааны горим
Эмнэлгийн мэргэжилтэн нийгэмтэй харилцах горимыг тус бүрт нь тодорхойлсон

Бүтэц
Ёс зүйн хороо
ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо нь 2012 оны 3 сард ЭМС-ын 2011 оны 360 тоот тушаалын дагуу байгуулагдсан:
- нээлттэй сонгон шалгаруулалтаар
- сайн дурын үндсэн дээр

Эмнэлгийн мэргэжилтний баримтлах ёс зүйн хэм хэмжээ
Эмнэлгийн мэргэжилтэн нь шинжлэх ухааны мэдлэгт тулгуурлан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төгс үзүүлэхэд өөрийн мэдлэг, чадвар, туршлагыг бүрэн зориулж, хүнлэг энэрэнгүй, шударга ёсны зарчмыг баримтална.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үл ялгаварлан хүн бүрт тэгш, хүртээмжтэй үзүүлнэ.
Эмнэлгийн мэргэжилтэн нь үйл ажиллагаандаа байгууллагын дотоод журам, тусламж үйлчилгээний стандарт, эмнэл зүйн удирдамжийг мөрдөж ажиллана.
Эмнэлгийн мэргэжилтэн нь мэдлэг, чадвараа байнга дээшлүүлэн, шаардлагатай үед бусад мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, тэдэнтэй мэдлэг, ур чадвараа харилцан солилцож, шинжлэх ухааны ололт, нээлтийг ажилдаа бүтээлчээр нэвтрүүлэхийг эрмэлзэж ажиллана.
Эмнэлгийн мэргэжилтэн нь аливаа дүгнэлт, шийдвэрийг бодит байдалд тулгуурлан үнэн зөв гаргана.
Эмнэлгийн мэргэжилтэн нь эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтан болсноор эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн үүрэг хариуцлага нь өөрчлөгдөхгүй.
Эмнэлгийн удирдах ажилтан нь ёс зүйн дараах нэмэлт үүргийг хүлээнэ.
Хариуцсан нэгж, байгууллагын түвшинд үйлчлүүлэгчийн мэдээллийн нууцыг хадгалах, хамгаалах нөхцөлийг бүрдүүлнэ.
Эмнэлгийн хязгаарлагдмал нөөцийг шударгаар хуваарилах тухай байгууллагын дотоод журамд тусган хэрэгжүүлнэ.
Байгууллагын хэмжээнд ёс зүйн хэм хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, ёс зүйн хяналтын хороо болон салбар хороо, хэсгийн хорооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.
Энэ дүрмийн 7.1-д заасны дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан эмчийн хүсэлтийг хүлээн авч, шалган, нэн даруй шийдвэрлэнэ.
Мэдлэг, ур чадвараа хүний эрүүл мэндийн эсрэг ашиглахгүй байх;
Эмнэлгийн байгууллага, эмнэлгийн бусад мэргэжилтний нэр төр, мэргэжлийн ур чадвар болон үйлчлүүлэгчийн нууцтай холбоотой аливаа мэдээллийг санамсаргүй буюу санаатайгаар хөндлөнгийн хүмүүст болон тэдний дэргэд дэлгэн ярих, шүүмжлэн ярихгүй;

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ
Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хорооны дарга Д. Батцэцэг

Мэргэжил, мэргэшсэн давуу байдлаа ашиглан эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, саад тотгор учруулах, санаатайгаар олноороо бүлэглэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, стандартыг алдагдуулахгүй байх;
Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн амбулаторийн карт, өвчний түүх, эрүүл мэнд, эмчилгээ, үйлчилгээний талаарх тодорхойлолтыг хуурамчаар үйлдэх, эсвэл хуурамч бичиг баримтад гарын үсэг зурах, үйлчлүүлэгчийн эрүүл мэндтэй холбоотой бичиг баримтыг нөхөж бичих, засварлах, устгах, хуудас солихгүй;
Өвчний түүх болон үйлчлүүлэгчийн нууцтай холбоотой бичиг баримтыг үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулах буюу ашиглуулахгүй;
Үйлчлүүлэгчид урьдчилан мэдээлж, зөвшөөрөл авалгүйгээр төлөвлөгөөт мэс заслын явцад эмчийг солих нь ёс зүйд нийцэхгүй;
Хэвтэн эмчлүүлэгчдэд яаралтай тусламж үзүүлэхээс бусад тохиолдолд эмчлэгч эмчийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр эмч үзлэг хийх, тусламж үйлчилгээтэй холбоотой зааварчилгаа өгөхгүй байх;
 Шаардлагагүй тусламж үйлчилгээг зааварчлах, үзүүлэхгүй байх;
 Үйлчлүүлэгч мэс засал хийлгэсэн, эсвэл эмнэлэгт нас барсан тохиолдолд өөрийнх нь болон асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр түүний эд эрхтнийг авах, зарах, бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй бөгөөд ийм үйл ажиллагаанд оролцохгүй, энэ талаар зааварчилгаа өгөхгүй; 

Үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой байхад хувийн ашиг сонирхлын үүднээс өөр эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхийг албадах, үйлчилгээний тодорхой хувилбарыг үйлчлүүлэгчид тулгах нь ёс зүйд үл нийцнэ;
Үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр түүнийг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр танигдахуйц байдлаар харуулах буюу бусад хэлбэрээр сурталчилгаанд оруулахгүй;
Үйлчлүүлэгчийг илт төөрөгдүүлж, худал ташаа мэдээлэл бүхий сурталчилгаа явуулахгүй;
Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, үр дүн нь тодорхойгүй, стандартын бус, чанарын баталгаагүй эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг дэмжиж сурталчлах, түүнийг оношлогоо эмчилгээнд хэрэглэхгүй, зарж борлуулах, түгээх, үйлчилгээг үйлчлүүлэгчид санал болгож, сурталчлахгүй байх;
Удирдах ажилтан болон эмнэлгийн мэргэжилтэн давуу байдлаа ашиглан байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, үйлчлүүлэгч, хамт олон, нийгэмд хор хохирол учруулахуйц үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, бусдыг татан оролцуулахгүй байх;
Удирдах ажилтан нь эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжлийн үүргээ гүйцэтгэх явцад хөндлөнгөөс оролцох, зааварчлах, тулган шаардахгүй байх.

Эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгчтэй харилцах горим
Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчид хүнлэг энэрэнгүй хандаж, тэдний хууль ёсны эрх, нэр төрийг хүндэтгэж харилцана.
Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчид тусламж үйлчилгээг хөндлөнгийн саадгүй орчинд үзүүлнэ.
Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн өвчний онош, тавилангийн талаар болон аливаа өвчин эмгэгийн мөн чанар, шалтгаан, оношилгоо, эмчилгээний аргууд, тэдгээрийн үр дүн, эрсдэл, хүндрэл, өөрийн болон тухайн байгууллагын бодит чадавхи, өөр бусад боломжит хувилбарын талаар болон бусад шаардлагатай үнэн зөв мэдээллийг үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-д энгийн, ойлгомжтой үгээр тайлбарлан, шийдвэр гаргах боломжийг бүрдүүлнэ.
Эмнэлгийн мэргэжилтэн нь тусламж үйлчилгээ үзүүлэхийн өмнө үйлчлүүлэгчээс дараах тохиолдолд шийдвэрийг бичгээр авна:
Тусламж үйлчилгээнээс үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч) татгалзсан;
Амь нас, эрүүл мэндэд эрсдэлтэй тусламж үйлчилгээ үзүүлэх;
Мэс ажилбар, мэс засал хийх тохиолдол бүрт (гоо сайхны мэс ажилбар, мэс засал хамаарна);
Донорын эд, эрхтэн шилжүүлэн суулгах ажилбар хийх (хүлээн авагч ба донороос тус тусад нь зөвшөөрөл авна).

Эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгчтэй харилцах горим
Эмнэлгийн мэргэжилтэн нь дараахь тохиолдолд үйлчлүүлэгч, түүний ар гэрийн зөвшөөрөлгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар шийдвэр гаргаж болно:
Үйлчлүүлэгч сэтгэцийн хүнд эмгэгийн улмаас зөвшөөрөл өгөх чадваргүй үед яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхгүй байх нь ноцтой үр дагаварт хүргэх нь илэрхий;
Өвчний талаарх мэдээлэл нь үйлчлүүлэгчид сэтгэл зүйн хүнд цохилт өгөх, түүнээс үүдсэн ноцтой үр дагавар учруулах эрсдэлтэй.
Үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдал эрс муудсан буюу үйлчлүүлэгч нас барсан тохиолдолд энэ тухай түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-д үнэн бодитоор мэдээлэх үүргийг зөвхөн эмч хүлээнэ.
Амьдралын төгсгөлийн шатанд орсон буюу эдгэрэшгүй, тавилан тодорхойгүй өвчтэй үйлчлүүлэгчийн хувьд сэтгэл зүйн бэлтгэлээс хамаарч мэдээллийг хэдийд, ямар байдлаар бүрэн өгөхийг шийднэ.
Үйлчлүүлэгчийн амьдрах хугацааг уртасгахад чиглэсэн арга хэмжээ цаашид үр дүнгүй нь илэрхий тохиолдолд түүний биеийн байдлыг хөнгөвчлөх зорилгоор өвдөлт, зовиур шаналгааг багасган, амар тайван байдлыг хангахад эмчилгээ, үйлчилгээг чиглүүлж болно.

Эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгчтэй харилцах горим
Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчид хүчирхийллийн (бие махбодийн, бэлгийн, сэтгэл санааны г.м) шинж тэмдэг байгаа эсэхийг байнга анхаарч, шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагад мэдээлж, таслан зогсоох, давтагдахаас урьдчилан сэргийлж ажиллана.
Эмнэлгийн мэргэжилтэн нь ял эдэлж буй хүнд шүүхийн шийдвэрээс үл хамааран, тусламж, үйлчилгээг тэгш, чанартай үзүүлнэ.


Эмнэлгийн мэргэжилтэн хоорондын харилцааны горим
Эмнэлгийн мэргэжилтэн хоорондын харилцаа нь нэг нэгнийгээ дэмжсэн, харилцан хүндэтгэсэн, хамтын ажиллагааны зарчимд үндэслэнэ.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, үр дүнг сайжруулах зорилгоор эмнэлгийн мэргэжилтэн нь мэргэжил нэгт нөхөдтэйгээ чөлөөт, шударгаар өрсөлдөнө.
Эмнэлгийн мэргэжилтэн нь мэргэжил нэгт нөхөд, эмнэлгийн бусад мэргэжилтний эрхийг хүндэтгэн, нөхөрсөг, шударгаар хамтран ажиллах ба ёс зүйн болон мэргэжлийн алдаа гаргах, үйлчлүүлэгчид хайхрамжгүй хандах, хууран мэхлэх, залилахтай эвлэрэхгүй байхын зэрэгцээ эдгээр үйлдлээс өөрийгөө болон мэргэжил нэгтнээ сэргийлэн ажиллана.
Үйлчлүүлэгчид үзүүлэх тусламж үйлчилгээний талаар шийдвэр гаргах үйл явцад эмч нарын хооронд санал зөрөөтэй байдал үүсвэл эцсийн шийдвэрийг эмчлэгч эмч гаргана. Эмч нарын зөвлөлгөөн хийсэн тохиолдолд зөвлөлгөөний шийдвэрийг дагана.
Эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгчийн талаарх өөрт байгаа бүх мэдээллийг дараах эмнэлгийн мэргэжилтнүүдэд саадгүй өгч болох ба үүний тулд үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-өөс зөвшөөрөл авах шаардлагагүй:
өөрийг нь шууд удирдан ажилладаг эмнэлгийн мэргэжилтэн;
зөвлөх мэргэжилтэн;
тухайн үйлчлүүлэгчийн эмчилгээний асуудлыг шийдэхэд шууд оролцож буй эмнэлгийн мэргэжилтнүүд;
хуулиар олгогдсон эрх бүхий бусад хүмүүс.

Эмнэлгийн мэргэжилтэн хоорондын харилцааны горим
Яаралтай тусламж шаардагдсан үед үйлчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч (эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч) нэгэн зэрэг хэд хэдэн эмч дуудаж, ирсэн тохиолдолд хэн нэгнээр нь үйлчлүүлэх талаар онцлон хүсэлт гаргаагүй бол түрүүлж ирсэн эмч дараагийн мэргэжилтэнд шилжүүлэх хүртэл тусламж үзүүлнэ.
Сувилагч нь анагаах ухаан, сувилахуйн стандартад нийцээгүй үйлчилгээ, үйлдлийг эмчийн зааврын дагуу гүйцэтгэхээс татгалзах эрхтэй ба хэрэв ийм үйлчилгээ, үйлдэл хийхийг шаардсан, зааварласан тохиолдолд шууд харъяалах дээд албан тушаалтанд мэдээлнэ.


Эмнэлгийн мэргэжилтэн нийгэмтэй харилцах горим
ЭМ нь өмчийн хэлбэрээс үл хамааран өөрийн хувийн ашиг сонирхлоос нийгэм, олон нийтийн эрх ашгийг чухалчлан үзнэ.
Эм нь олон улсын болон халамж, буяны байгууллагууд, сайн санаат иргэдээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зориулан өгсөн тусламжийг зориулалтаар нь ашиглана.
ЭМ нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернет, телефон утас бусад дам харилцааны хэлбэрээр дамжуулан нийтэд зөвлөгөө өгч буй тохиолдолд эмчилгээ оношлогооны аргыг шууд зааварчлахгүй. Харин тухайн өвчний талаарх ерөнхий мэдээлэл, тусламж үйлчилгээг авахад шаардлагатай лавлагаагаар хангаж болно.
ЭМ нь эм, эмнэлгийн хэрэгсэл, БИБ-ний болон оношлогоо эмчилгээний бусад аргатай холбоотой ташаа, бүрэн бус, ойлгомжгүй хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан дүрэм журам, удирдамжаас гажсан мэдээлэл бүхий сурталчилгааны талаар холбогдох байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.
Эмнэлгийн мэргэжилтэн тусламж үйлчилгээ үзүүлэхээс татгалзах
Үйлчлүүлэгч болон түүний хууль ёсны төлөөлөгч, гэр бүлийн гишүүд, найз нөхдийн зүгээс эмнэлгийн мэргэжилтэн, түүний мэргэжил нэгт нөхдөд хүндэтгэлгүй хандах, ёс бусаар харилцах, бие махбодид халдах, заналхийлэх, айлган сүрдүүлснээс тусламж үйлчилгээг цаашид хэвийн үргэлжлүүлэх боломжгүй, мэргэжлийн алдаа гаргаж болзошгүй нөхцөл үүссэн тохиолдолд тусламж үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж болно. Энэ тохиолдолд ЭМ татгалзах болсон үндэслэлээ үйлчлүүлэгчид хэлж, өөрийн байгууллагын удирдлагад бичгээр мэдгэдэх бөгөөд дараагийн ЭМ тусламж үйлчилгээг бүрэн хариуцан авах хүртэл үүрэгт ажлаа үргэлжлүүлнэ.
Эм нь үйлчлүүлэгч түүний хууль ёсны төлөөлөгчийн шаардсан тусламж үйлчилгээг нотолгоо үндэслэлгүй гэж үзвэл татгалзаж болно.  

Ёс зүйн хэмжээг зөрчигсдөд
хүлээлгэх хариуцлага

ЭМ-ний ёс зүйн зөрчил гаргасан нь зохих журмын дагуу хийсэн шалгалтаар тогтоогдсон, ЭМ-ний Ёс зүйн хорооны болон салбар хорооны шийдвэрийг биелүүлээгүй эмнэлгийн мэргэжилтнүүдэд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

АНХААРАЛ ХАНДУУЛСАНД БАЯРЛАЛАА.
Full transcript